《My Love Story 1 || [✔️]》🤒Гуйя🤒
Advertisement
Өчигдөр зургаа хараад байхад ер нь бол хэтэрхий задгай байсан байналээ. Тиймээс загвараа бага зэрэг өөрчлөөд гайгүй болголоо. Хэрвээ энэ хурлаар миний загвар сонгогдчихвол энд бараг л үндсэн ажилтан болчихлоо л гэсэн үг. Дотроо миний загвар сонгогдоосой гэж үнэхээр их хүсэж байлаа. Өчигдөржингөө л загвараа зурсаар байгаад нэг их унтаж чадаагүй. Бас дээрээс Инүгийн хэлсэн тэр үгс болдоос минь гарч өгөхгүй сонирхол татаад ч байх шиг, уур хүрээд ч байх шиг. Хэцүүхэн орой байлаа. Нойр минь үнэхээр их хүрч байна шүү. Гэхдээ сэргэг байх хэрэгтэй өнөөдөр чухал өдөр шүүдээ.
~Хурал эхлэв~
Наби дарга: Нэг нэгээрээ гараад загвараа танилцуулаарай.
Бүгд л нэг нэгээрээ ээлжлэн гарч загваруудаа танилцуулав. Тэдний загварыг хараад байхад өмнө нь гаргаж байсан загваруудтай нэлээн төстэй харагдаж байлаа. Гэхдээ Наби даргын цариаг хараад байхад түүнд таалагдахгүй байгаа бололтой харагдаж байна. Сурагын загвар танилцуулах ээлж ирлээ. Түүний загвар үнэхээр гоё харагдаж байна. Цэнхэр өнгө нь яг цэлмэг тэнгэрийг бодогдуулж байна. Эцэст нь миний ээлж ирлээ.
Би: Заа, Миний загвар бол зуныг илүү ихээр илэрхийлэх гэж хичээсэн байгаа. Би зуны улирал ямар өнгөөр илэрхийлэгддэг талаар их бодсон лдоо. Их удаан бодсоны эцэст зуны улирал бол маш олон гэгээлэг өнгөнөөс бүтдэг гэдгийг бодон хамтлагийн гишүүдийн дуртай өнгөнүүдийг өөрсдийнх хувцасанд оруулж өгвөл ямар вэ гэж бодоод энэ загварыг зурсан байгаа....
Наби дарга өөдөөс минь хараад томоос том инээмсэглэл тодруулан "сайн байна" гэж хэлэв. Би ч дотроо үнэхээр баярлаж байлаа.
Наби дарга: Заа, загвараа сонгоцгооё. Миний урам хугарч байна шүү, стилистын багийнхаан. Энэ удаа дадлагын ажилчид үнэхээр сайн ажиллаж, үнэхээр мэргэжлийн мэт загвар зохиосон байна. Миний бодлоор дадлагын ажилчидын загвараас сонговол зүгээр юм байна.
Стилистын багийнхан Наби даргын үгнээс зөрдөггүй болохоор бүгд л дор бүрнээ зөвшөөрцгөөв. Гол нь Сура бид хоёрын хэнийх нь загварыг сонгох бол? Бүгд ярилцсаны эцэст шийдвэрээ гаргацгаасан бололтой Наби дарга босч ирэн "За, Сү А чи энэ удаагын ажилыг хариуцаж ажилаарай" гээд гараа сунгах нь тэр. Би дотроо үнэхээр их баярлаж доороо дэвсмээр байлаа. Тэгсэн ч Сурагийн хажууд баярлаад байх нь эвгүй санагдаад зүгээр л "Баярлалаа, хичээнгүйлэн ажиллана аа" хэмээлээ. Сура надад баяр хүргэж "Чиний загвар ярилтгүй сайхан болсон байналээ" гэж хэлэв. Гэхдээ тэр наанаа инээмсэглэж байгаа ч тэр инээмсэглэлийн цаана миний бодсоноос тэс өөр зүйл нуугдаж байна яг л *Миний загвар сонгохдох байсан юм* гэж байгаа юм шиг. Би түүнийг анзаараагүй мэт бүх хүмүүстэй гар барьж баярласнаа илэрхийлнэ.
Advertisement
~Хэд хонoгийн дараа~
Хэдэн өдөр загварынхаа дагуу хувцсаа оёсоор завгүй ажиллалаа. Өнөөдөр хамтлагийнхан хувцсаа өмсөж үзэхээр ирсэн байгаа. Гэхдээ Инүгийн бие өвдсөн гээд ирээгүй байлаа. Хамтлагийнхан хувцсаа өмсөн бэлэн болсон байв. Тэдэнд үнэхээр гоё зохиж байлаа. Гэхдээ өмсөж байгаа хүмүүс нь сайхан залуус юм болохоор илүү сайхан харагдаж байгаа байх. Тэднийг өмсөх үед хэд хэдэн газар засварлах зүйлс харагдаж л байна. Наби даргатай энэ хэсгийг ингэвэл дээр юм байна хэмээн ярилцаж байх үед тэд
Санха(Sanha): Бидний дуртай өнгөөр хийсэн байна шүү дээ. Та ч үнэхээр мундаг юмаа. *эрхий хуруугаа гозойлгох*
Жинжин(JinJin): Үнэхээр гоё өнгөлөг болжээ.
Эмжэй(MJ): Бидэнд үнэхээр сайхан зохиж байна.
Раки(Pocky): Улаан өнгө ч гоё өнгө шүү.
Би: Миний загвар таалагдсанд баяртай байна.
Мүүнбин(Moonbin): Гоё хувцас байна.
Гэхдээ Инү маань өмсөж чадаагүй яах вэ? Маргааш зураг авалттай байдаг!
Наби дарга: Сү А чи мэнэжертэй нь хамт яваад Инүд өмсүүлж үзчихээд ирвэл яаж байна?
Би: Юу? Хэн би юу?
Наби дарга: Тэгээд би юмуу! Би эндэх хэсгээ хариуцаж байя чи яваад ир.
Би: За
Хамтлагийнхан байхгүй зөвхөн мэнэжертэй нэг машинд суугаад явах яасан аймар юм бэ? Намайг загинах гээд ч байгаа юм шиг. Бид машинаар 30 минут явсаны эцэст тэдний дормд ирлээ. Тэдний дорм үнэхээр гоё юмаа. Мэнэжер нэг хүнтэй утсаар ярьсанаа "Чи түрүүлээд орж бай. Би нөгөө хэдийг цагийн хуваарийх нь газар хүргэж өгчихөөд буцаад ирье" гээд яараад яваад өгөв. Би тэдний дормны хаалгыг тогштол байдгаараа цонхийчихсон, усан хулгана болтлоо хөлөрчихсөн Инү хаалга тайллаа.
Инү: Ирчихсэн үү, ор ор. Чи юм уумаар байвал өөрөө хийгээд уучихаарай, надад тэнхэл алга.
Би: Сайн уу? Хэрэггүйдээ зүгээр.
Би түүнээс бие нь зүгээр үү? эм уусан уу? халуурч байна уу? Ямар нэгэн хэрэнтэй юм байна уу? гэж асуумаар байсан ч зүгээр л Инүд хувцсыг нь өгөөд "Өмчихөөд гараад ир. Би хүлээж байя" гэж хэллээ. Инү хэсэг хугацааны дараа хувцсаа өмсөөд гараад ирэв. Тэрний зах нь бас л эргэчихэж, яг л анх түүнд хувцас өмсүүлж байсан шиг. Би Инүд ойртон захыг нь янзалж өгөнгөө хальт хүзүүнд нь хүртэл түүний бие шатаж буй аятай халуурч байлаа.
Advertisement
Би: Хүүеээ. Та чинь эм уусан юмуу?
Инү: Уусаан. Гэхдээ халуун буухгүй байна.
гэж хэлээд намайг налан унаад өгөв. Би яахаа мэдэхгүй хэсэг хөдөлгөлгүй зогсож байгаад унтлагын өрөөнд оруулан орон дээр нь суулгаад
Би: Та наад хувцсаа тайлаад орондоо орчих. Та хөлөрчихсөн байгаа болохоор биетэй чинь наалдаад байх байх. Би эм олоод ирье. гэж хэлээд гарч явав. Би цүнхэндээ халууны эм байгааг санаад эмээ авчихаад, ус аягалан Инүгийн өрөө лүү орлоо. Инү хажуудаа хувцсаа тайлаад тавьчихсан орондоо ороод хэвтэж байлаа. Би бушуухан шиг Инүд өнөөх эмээ өгчихөөд хажууд суув. Инү эмээ уучихаад сулхан хоолойгоор
Инү: Баярлалаа. Чи ирээгүй байсан бол би балрах дөхлөө.
Би: Зүгээр дээ. Би таньд жаахан хоол хийгээд өгье тэр болтол та унтаж бай. гэж хэлээд босох гэтэл Инү гарнаас минь атгаад
Инү: Зүгээр л хажууд минь сууж байж болохгүй юмуу? Гуйя...
😪😢❤️🥰👌✌️
🦋🌸
Advertisement
- In Serial33 Chapters
Crown of Heroes
This is the "sweet" in a bittersweet love story. It's about old goodbyes turning into new hellos. It's the laughter after a long stretch of tears. Don't worry, this IS the happy ending! A woman finds herself in a world of magic, with a broken mind. She's got a job to do but she can't remember her orders. The clock is ticking, will she get her marbles back in time to do what needs to be done? A man desperately desired knighthood, only to get punted into a career as a mage. Now he's burdened with a wife he never asked for and a life he never wanted. By the time he's accepted his fate, will he be strong enough to protect what really matters?
8 137 - In Serial49 Chapters
The perfect timing | completed ✔
"Timing is always the key."These words always seem to be ringing in her head.Twenty-two year old Maddie struggles to find the correct time to tell him her true feelings...Dodging the heartaches and heartbreaks this man has caused her,Will she still be able to find the perfect timing? Before it is too late?*******PLEASE, DO NOT COPY MY BOOK!! ( ideas or something from it) Hope you guys enjoy my story. Written by: shimmery sunshineStarted: May 2, 2018Ended: October 31, 2019
8 159 - In Serial78 Chapters
See Me
(Complete) After Seren is assaulted by someone in her friend group, she begins to fall deeper into the depths of her depression. No one seems to notice, except for the former bad boy and his friends."Seriously, this is probably the best book I've read on Wattpad." [email protected]"I thought you were bluffing in the description but dang, you got me. Ima say- this truly is one of the best books on Wattpad." [email protected]"Easily the best book I have ever read and I'm not exaggerating." - @purelyaureila "Simultaneously shattered me and put me back together, one of the best things I've ever read. Didn't think I could love two characters so deeply." [email protected]"If I was ever to reread a book- it would be this one." [email protected] "This is my favourite book! I would pay literal money just to continue to experience these characters!" - @sapphhhireeeSpin Offs: Notice Me, and Trust Me *****
8 124 - In Serial48 Chapters
Three Eleven Thirteen
February 19th, 2018He is test subject Three-eleven-thirteen. Ellie for short. He's human. Remarkable.He can breathe freely, no tubes. His heart has adapted to beating on it's own. He opened his eyes yesterday, we looked at one another.He looked at me, truly looked at me. My daughter, Ripley, tried speaking with him, but he didn't understand.I will have her keep working with him. He will speak. February 23rd, 2018He is standing. His bones are still fragile, but he is gaining muscle rapidly. This is incredible progress in such little time. Everything is going as planned, though his fingernails are black. They weren't black yesterday.March 13th, 2018 Ellie attacked Ripley last night. He will be kept in restraints from now on.March 27th, 2018My God he is strong. The mysterious blackness that had formed in his fingernails is now flowing in his veins. Whatever this black liquid is, it's possessing him. April 4th, 2018He bit me last night. I can feel the mystery in my veins. What is this?April 5th, 2018Test subject three-eleven-thirteen, Ellie, will no longer be a patient of mine. I have locked him up in a cell in my lab. I fear him. He will stay in that cell for God knows how long until he starves to death.I am a coward.April 6th, 2018I can't tolerate this. I think I'm truly losing it. My memories, my spirit, I feel them being eaten by this black virus. I have to end this tonight. I have to end myself tonight. I have too. Ripley, my sweet daughter, I love you baby. I am sorry for creating that abomination. I am so sorry.
8 894 - In Serial91 Chapters
He Saved Me
'Whats that from?' Mason says lifting up my sleeve a little more to reveal the obvious bruise.Shįt I forgot about that one, 'I bumped into my counter last night. You know me, clumsy'.Mason looks at me knowingly. 'I have to get to class but I'll meet you at lunch. My treat.' I say running off to class.That was a close one------------Warning: Contains some graphic scenes that may be triggering or uncomfortable.
8 214 - In Serial46 Chapters
Fixing Stitches (Mike Schmidt x Reader)
June 2019 - 1st in MikexReader. We made itY/n is a girl who just needs a job. She applies for a job at Freddy Fazbears, where he forms a close bond with one of the night guards. Yadda Yadda, you read the title
8 202

