《My Love Story 1 || [✔️]》🙅♀️Хөндийрөх гэнэ ээ🙅♂️
Advertisement
Би гэртээ ирээд үүдэндээ хамаг юмаа шидчихээд унтаад өглөө.
~Маргааш нь~
Хичээлээ тарчихаад Суратай ажил руугаа явлаа. Ажил дээр очиход Наби дарга биднийг "30 минутын дараа хурал хийнэ, хуралд бэлд" хэмээв. Сура бид хоёр хурлын танхимд ус зөөж ширээн дээр тавилаа. *Хурал эхлэв*
Наби дарга: Удахгүй Astro-ийн дахин нэг зураг авалт эхлэхийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ зураг авалтанд зориулж бид шинэ загвар гаргах болно. Гол нь энэ зураг авалт зуны улирал эхэлж байгаатай холбогдож байгаа учраас зуны улиралтай холбоотой халуун дулаан шинэ дүр төрөхийг гаргах хэрэгтэй байна. Бид маш хурдан загвар гаргаж хувцсаа бэлэн болгох шаардлагатай байна.
Сара: Тийм ээ. Маргаашийн дотор тус бүрдээ загвар гаргаад тэднээсээ шигшээд нэг загвар сонговол яаж байна? Тэгээд нэмэх зүйл нэмээд загвараа гаргачихъя.
Наби дарга: Болох л юм. Та нар юу гэж бодож байна?
Багийн гишүүд: Болж байна.
Наби дарга: Үүнд дадлагын ажилчид ч бас оролцох болно шүү. Ямархуу загвар зохиосноос шалтгаалаад үндсэн ажилтан болох үгүйд чинь нэмэр болох учраас сайн ажилаарай.
Сура,Би: За, хичээнгүйлэн ажиллана аа.
Наби дарга: Сайн байна. Маргаашийн хурал дээр загвараа зохиож ирцгээгээрэй. За ингээд хуралаа дуусгая.
Стилистын багынхан бүгд загвар зохиох ажилдаа орцгоосон харагдана. Хурал дуусмагц л ямар загвар зохиохоо бодож эхэллэлээ. Энэ удаа өөрийгөө юу хийж чадахаа харуулах хэрэгтэй. Ажилын ширээндээ суугаад урдаа хэдэн бичгийн цаас гаргаж тавьчихаад толгойндоо бодогдсон загваруудаа зурж эхэллэлээ.
~2 цагийн дараа~
Аааш толгойд олигтой юм орж ирэхгүй нь ээ. Яах вээ! Гарч агаар амьсгалангаа кофэ авч уух хэрэгтэй бололтой. Тэгвэл арай дээр болж магадгүй. Би ажилын өрөөнөөс гарах гэтэл багийнхан "кофэ авахаар явах гэж байгаа бол надад тэрийг, надаа нөгөөдөхийг" гэж энд тэндээс хэлцгээв. Хүний бодол уншдаг аятай дандаа л би гарчихаад ирье гэхээр мэдсэн юм шиг кофэ захицгаах юм. Би "заа" гэсээр гарлаа.
Байнга орж кофэ авдаг болсон кафэ руугаа ороод кофэнуудаа авчихаад ажилруугаа алхлаа. Алхах үедээ өнөөх хувцасны загвараа бодсоор л алхав.
Advertisement
Ажилын үүдэнд иртэл Astro бэлтгэл хийхээр ирсэн бололтой машинаасаа бууцгааж байлаа. Би Инүтэй таарахыг хүсээгүй болохоор тэднийг орохыг хүлээн зогслоо. Хальт тэдэн лүү хартал Инү надруу харчихсан зогсож байв. Би түүнийг хараагүй юм шиг удаанаар урагшаагаа алхаж эхлэхэд тэр дотогш оров. Би ч алхсаар ардаас нь ортол Инү зогсож байв. Би хажуугаар нь гарах гэтэл
Инү: Яагаад үүдэнд орохгүй зогсож байсан юм?
Би: Зүгээр л.
Инү: Надтай таарахгүй гээд орохгүй байсан юмуу?
Бодол уншдаг юмуу хаашаа юм.
Би: Үгүй ээ.
Инү: Өчигдөр нилээн уурласан байсан уур нь гарчихсан уу?
Өчигдөрийн талаар дурсмааргүй байхад заавал...ингэж асуух шаардлага байсан юм байхдаа.
Инү: Уур нь гараагүй бололтой. Гэхдээ чи...*бувтнах*
Би: Юу?
Инү: Юу ч биш ээ
Бид хамтдаа цахилгаан шатанд сууж дээшээ явлаа. Миний буух давхарт ирэхэд тэр "Баяртай" гэж хэлэв. Би Инү рүү эргэж хараад юу ч дугаралгүйгээр цахилгаан шатнаас буулаа. Бодоод байхад Инү яагаад үргэлж юм хэлэх гэж байснаа болиод юу ч биш дээ гэж хэлээд байгаа юм бол? Надад нэг юм хэлэх гэж байгаад л больчих юм. Юу хэлэх гээд байгаа юм бол? За за хэнд хамаатай юм зүгээр л орхье. Би багийнханд кофэг нь тарааж өгчихөөд ширээндээ суун загвараа зурахаар оролдов.
Анхаарал нэг л төвлөрч өгөхгүй байх чинь. Инүгийн хэлэх гэж байгаад больсон үг нь бодогдоод салахгүй байна. Бас дээрээс нь яасан их чимээтэй болчихов доо. Ядаж байхад цонх онгорхой хэрнээ бөгчим байгаад байх юм.
Би арай чимээ багтай газар олохоор цаас харандаагаа аваад гарч явлаа. Хаана чимээ багатай байж болох вэ гэж бодсоны эцэст дээвэр лүү гарлаа. Дээвэр дээр гартал хүн байхгүй байгаад баярласаар сандал дээр очиж суулаа. "За одоо ийм сайхан агаарт гараад ирсэн юм чинь анхаарлаа төвлөрүүлээд зурна аа" гэж чанга хэлчихээд чивэхчээ зүүгээд ширээн дээрээ цаасаа тавиад загвараа зурж эхэллэлээ.
Бараг 50 минут зурсны эцэст арай дажгүй загвар зурж чадлаа. Зургаа харан сууж байтал хажууд хүн суух шиг болов. Тэр хүн бол Инү байсан юм. Би чихэвчээ аваад
Advertisement
Би: Энд юу хийж байгаа юм? Бэлтгэлээ хийхгүй юмуу?
Инү: Агаар амьсгалах гээд гараад ирлээ. Харин чи энд юу хийж байгаа юм?
Би: Би харин танай хамтлагийн загвар гаргах гээд л энд гараад ирлээ.
Инү: Аан тийм байх нь тэгээд л энэ хавиар ийм их базчихсан цаас байгаад байгаа юм байна. Би харж болох уу?
Би түүнд зургаа үзүүлэхэд тэрээр зургийг нэлээн нухацтай харж эхлэв. Тэгснээ надруу нэг сонин цариа гаргаснаа "би лав ийм юм өмсөж чадахгүй шүү" гэж хэлэв.
Би: Яагаад? Зүгээр л байнашдээ.
Инү: Зүгээр гэнэ ээ. Наадах чинь арай л...
Би: Арай л юу гэж?
Инү: Заза юу ч бишдээ. Чи ароха юм чинь биднийг ийм хувцас өмсөж байхыг харахыг хүссэндээ л зурж байгаа байх.
Би: Бас л юу ч бишдээ гэж байхшив.
Инү: Юу?
Би: Таныг хэлэх гэсэн үгээ гүйцээж хэлж бай л гэж байна.
Инү: Юу гэсэн үг юм?
Би: Нэгэнт ам халсных хэлчихвэл надад амар байх байх. *урт амьсгаа авах*
Та яагаад үргэлж нэг чухал юм шиг яриа эхлүүлж сонирхол хөдөлгөчихөөд юу ч бишдээ гээд яриагаа замхруулаад байдаг юм бэ? Миний мэдэхээр та хэд хэдэн удаа ингэж байсан. Сая бас миний төрсөн өдрөөр ч тэр.
Инү: Тэр үед.........
Би: Тээээр та ингээд л ярианаас бултаад байдаг байхгүй юу? Өглөө бас л "гэхдээ чи" гэж хэлчихээд "юу ч бишдээ" гээд л хаячихсан. Зүгээр шууд хэлчих тийм хэцүү байдаг юмуу?
Инү: Тийм ээ, хэлэх хэцүү байдаг.
Би: Яагаад хэцүү байдаг гэж? Надад хэлэх юм байвал чөлөөтэй хэлэхэд л болно шүүдээ.
Инү: Хэрвээ хэлчихвэл аль алинд нь хүндээр тусах болно. Дараа нь чи надаас хөндийрнө.
Би: Хөндийрөх гэнэ ээ? Юу гэсэн үг вэ? Хоёулаа тийм хөндийрөхөөс эмээх дотно харилцаатай билүү?
Инү: Харин тийм болохоор л хэлчих юм бол чи надаас улам хөндийрнө. Зүгээр л цаг нь ирэхээр хэлэх болохоор одоо ингэж намайг хэлүүлэх гэж оролдсоны хэрэггүй ээ.
Би: Цаг нь ирэхээр гэнэ ээ? Одоо шууд хэлчих л дээ.
Инү: Хэлүүлэх гэж оролдсоны хэрэггүй гээд байхаддаа.
Би түүнээс үргэлжлүүлэн асуумаар байгаа ч дахиад л *болохгүй, хэрэггүй, хэлэхгүй* гэж хэлэх байх гэж бодон сандалнаасаа ухас хийн босож ширээн дээрх зураг, харандаагаа хуу хамж аваад явахаар зэхлээ.
Инү: Сая зүгээр л наад загвар чинь хэтэрхий задгай байна гэж хэлэх гэж байсан юм. Хэнч харсан тэгэж л бодохоор байна. Урмыг чинь хугалахгүй гэсэндээ л хэлээгүй юм.
Би: Нэг ч болов замхруулсан яриагаа дуусгасанд баярлалаа. гэж хэлчихээд дээврээс буулаа.
Түүний "цаг нь ирэхээр хэлнэ" гээд байгаа үг миний сонирхолийг үнэхээр их татаж байна. Гэхдээ энэ үг миний таамаглаж байгаагаар бол тэр надад хайртай гэж хэлэх вий гэхээс айж байна. Хэрвээ үнэхээр тийм бол би яах вэ? Тэр надад сайн гэж хэлбэл мэнежер захирал хоёр яаж хүлээж авах бол? Миний таамаглаж байгаагаас өөр үг байгаасай гэж үнэхээр их хүсэж байна. Гэхдээ өмнөх цаг үеүүдээ бодоод байхад анх Astro хамтлагийн Cha Eunwoo гэх залууг мэддэг болсноосоо эхлээд энэ залуу надтай үехвэл ямар сайхан бэ гэж боддог байсанч цагаа тулахаар үнэхээр адармаатай хэцүү юмаа.
Өнгөрсөн өнгөрсөндөө, ирээдүй ирээдүйдээ үлдэгдээ. Зөвхөн одоо л юу хийх нь чухал. Маргаашийнхаа хуралдаа өгөх загвараа янзлах минь. Хэтэрхий задгай гэсэн үү! Үүнийгээ засах хэрэгтэй юм байнадаа. Ийнхүү бодсоор ажилын өрөөндөө орлоо.
⭐️5️⃣
🦋🌸
Advertisement
- In Serial2602 Chapters
My Mr. Song Is Extremely Protective!
[ era Wen ] died after experiencing the apocalypse for ten years. He wore the clothes of a newlywed wife who was despised by her husband's family. He fought with the best, abused the scum, and changed the fate of the apocalypse. In the 1980s, she was living well.
8 1278 - In Serial57 Chapters
The Chance of Falling
Stumbling her way through the past at the hands of Voldemort, Lilah Lupin is forced to pose as the cousin of Remus Lupin. Reckless is the last thing one should be when partaking in matters of time, however, preserving the timeline is the last thing on Lilah's mind.James Potter x OCAlso, be warned that this is an extremely rough draft that I started when I was 15 and apparently didn't understand the concept of proper grammar but it gets better! Have fun😂😂Ranked #13 in #HarryPotter out of like 22 000 stories!!! I am literally dying right now!! Tbh I don't even know how but thanks to every single one of you xx
8 254 - In Serial28 Chapters
Catch My Fall | ✔
The only things Daya Hartley is worried about is buying a car and spending time with her sister, Indy, and her best-non-blood-related-friend, Romeo. But things get a little complicated after a game of Seven Minutes in Heaven.Cover designed by: grimtragedies
8 176 - In Serial20 Chapters
Shivers (BoyXBoy)
Winter Howe, is rich, young, and pretty smart.. That is unless you count the fact that he is easy to trust strangers, such as a tall dark and mysterious man, Axel Keeler. Whom seems to give Winter the attention he's always wanted, but never got with in his big family. What'll Winter do when Axel isn't exactly who he seems to be?
8 228 - In Serial40 Chapters
Friends Don't
Ellie Knight has her whole future planned out for her, but instead, she chooses to go away to college to get away from that future; the one her parents created in their minds.When her best friend, Lana, drags her to a party she runs into Grayson Pierce. Just by looking at him it is obvious why girls throw themselves at him.Ellie shrugs Grayson off thinking she will never see him again, but when Lana begins dating Derek she finds out him and Grayson are best friends, and never seeing him again isn't an option.As Ellie and Grayson begin to spend more time together a friendship builds, and even though others think it's more, or should be more, Ellie is adamant they're just friends.WARNING: This story contains language and sexual content.Cover artist: @anna_arturovna_*TOP RANKINGS*#1 (youngadultromance)•07-02-20 •07-07-20#1 (relationship)•07-07-20
8 314 - In Serial10 Chapters
JENLISA: That's just how pleasure feels
Where in Jennie Kim is a psychologist expertise in sexual advice. What happens when ordinary girl Lisa Manoban asks for help and explore the things she haven't explored?‼️SMUT‼️(Read at your own risks!)Jennie Tops . (;(this was a converted story all credits goes to the rightful owner *NEAH :))
8 200

