《My Love Story 1 || [✔️]》❓Сүүлийн удаа⁉️
Advertisement
Тэр нэг оройны ичмээр буруу бодлоос болж Инүгийн цариаг харах надад үнэхээр хэцүү санагдаж байна. Тэр үед тийм сүртэй зүйл болоогүй ч түүнийг харах бүрт бодогдоод, өөрөөсөө ичээд байсан болохоор хичээлээ тараад ажил руугаа явах тоолондоо Инүтэй таарвал яана аа гэж бодно. Энэ хэдэн хоног ажил дээрээ түүнтэй таарчихгүйг хичээн зугтаж өнгөрүүллээ.
Хичээлээ тараад ажил руугаа орох гэтэл ажилын үүдэнд Astro, Cha Eunwoo гэсэн самбар барьчихсан хэсэг фэн охид байж байлаа. Би тэднийг тоолгүй хаалгаар орох гэтэл
???: Чи яах гэж байгаа юм. Чи энд ажилладаг юмуу? Харахад оюутан л байна даа.
гэсээр хэсэг охид намайг хүрээлээд зогсчихов. Энд тэндээс "Чи хэн юм?" гэж орилоод л байлаа. Би ч айсандаа нэг шоовдор охин аятай хөшчихсөн зогсож байтал нэг нь намайг түлхэн унагаав. Би газар гараараа тулж унаад гараа шалбалчихав. Энэ үед л би тэднийг сэсан фэн гэдгийг ойлгосон юм. Сэсан фэн үнэхээр аймар юм байна гэж дотроо бодож байтал энтертаймэнтийн хамгаалагчид гарч ирээд тэдгээр охидуудыг холдуулан намайг босгон авч оров.
Үнэхээр л сэсан фэнтэй таараад ч хэрэггүй гэдэг үнэхээр үнэн юм байна. Хамгаалагчид намайг оруулж өгөн "Инү чамайг хараагүй бол бид чамайг харахгүй өнгөрөх байлаа. Балрах дөхлөө шүү, хааяа тэд үүдэнд ирчихсэн байдаг юмаа. Хэрвээ дахиад үүдэнд байх юм бол арын хааргаар орж ирж байгаарай." гэчихээд яваад өгөв.
Инү намайг хараагүй бол ооо........ Тэгэхээр Инү намайг хараад л хамгаалагчидад хэлсэн байх нь ээ. Түүнд баярласанаа хэлэх хэрэгтэй юм байна. Гэнэт л гараа шалбарсанаа мэдрэн гар луугаа харахад нэг их шалбараагүй хэрнээ бага зэрэг хорсож байлаа. Эхлээд гараа цэвэрлэх хэрэгтэй гэж бодоод угаалгын өрөө орохоор явлаа.
???: Гайгүй юу? гэхийг сонсон эргэж хартал Инү байв. Шалбарсан гараа ардаа нуун барьсаар өөдөөс нь хараад "Зүрээр ээ" гэтэл Инү өөдөөс алхан ирснээ "гараа үзүүлдээ" гэх нь тэр. Би хэрэггүй зүйлд санааг нь зовоохгүйн тулд "зүгээр гээд байхаддаа. одоо ажилтай биздээ. Яв яв" гэхэд ойртон зогсоод гарыг минь гэнэт татан авч сайтар гэгч нь харлаа. Би ч "зүгээр гээд байхаддаа" гэсээр түүнээс гараа салгах гэж оролдсон боловч тэр гарыг минь тавьсангүй.
Advertisement
Инү: Цэвэрлэх хэрэгтэй. Явъя.
Би: Хэрэггүй ээ. Зүгээр л байгаа биздээ. Хорсож байгаагаас биш өөр зүйл алга аа. Би зүгээр.
Инү: Юуны чинь зүгээр бохир орчихвол яах болж байна. хэмээн намайг дагуулан угаалгын өрөөний үүдэнд ирээд
Инү: Эхлээд гараа угаачихаад гараад ир.
Солонгосчууд ямар сүртэй юм бэ? Зүгээр л нэг энгийн шарх шүүдээ гэж бодон Инүд за гэж хэлчихээд гараа угаахаар угаалгын өрөө орлоо. Гараа угаагаад гараад иртэл Инү намайг сандал дээр суулгаад цүнхнээсээ нэг тос гаргаж ирснээ түрхэж өгөөд шархны лент нааж өглөө. Би сая л түүний царианы хувиралыг харж байна. Инү над руу үнэхээр санаа зовсон харцаар харж байлаа.
Инү: Одоо зүгээр ээ.
Би: Баярлалаа.
...........түүнээс харцаа салгаж чадахгүй байна. Нэг л зүйл толгойд минь эргэлдэж байлаа. Яагаад надад ингэж санаа тавиад байгааг юм бол гэж. Ойлгохгүй байна. Хэрвээ ямар нэгэн зүйл болох тоолонд надад ингэж санаа тавиад, сайн хандаад байвал энэ хийж байгаа үйлдэлд чинь дасчихвал яах болж байна....чамайг байхгүй болох(холдох гэдэг утгаараа) үед чамайг хүлээгээд байдаг болчихвол яах юм бэ. Тэр тусмаа мэнежер мэдчихвэл намайг хөөгөөд явуулчихвал яах уу. Хэрвээ тэгвэл миний мөрөөдөл үгүй болчихно шүүдээ...
Би: Та яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ?
Инү: Зүгээр л тусалмаар санагдаад
Би: Хэрвээ та надад ингэж хандаад байх юм бол...*бувтнах*
Инү: Юу?
Би: Юу ч бишдээ. Үнэхээр баярлалаа. Дахиж иймэрхүү үйлдэл хийх хэрэггүй ээ. Зүгээр л хараагүй юм шиг өнгөрөхөд болно.
Инү: Хэрвээ чамд дахин ийм явдал болбол чиний хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй байх. Дахиад л ийм үйлдэл хийчих байх. Ямар нэгэн байдлаар чамд туслах л болно. Яагаад гэж битгий асуу. Зүгээр л ах хүн дүүдээ санаа тавьж байна л гээд бодчих. Би ажилтай болохоор явлаа. Баяртай. гэж хэлчихээд намайг ямарч үг хэлүүлэлгүйгээр яваад өгөв.
Би гайхсаар л хоцорлоо. Түүний надад хэлсэн үг нь хэрвээ миний бодож байгаатай адил утгатай бол зөвхөн надад санаа зовж байгаад нь баярлаж үхэх гэж байгаа ч Инүг надтай ийм ойр байгааг мэнежер мэдчихвэл яана гэсэн зовлонт бодол намайг хэцүү байдалд оруулж байна. Миний дотор баяр зовлон хоёр байлдаж буй аятай л байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна.......
Advertisement
Ажил дээрээ өдөржингөө л бодолд автасаар байгаад Наби даргаас хэд хэдэн удаа ажилаа хий гэсэн зэмлэл хүртлээ. Ажилын цаг дуусч гэрлүүгээ харьхаар боллоо. Үүдэнд дахиад л өнөөх фэнүүд байсан болохоор арын хаалгаар гарахаар явлаа. Арын хаалгаар гараад замруу гарах гэж байтал ардаас нэг хүн амыг даран авах нь тэр. Гэнэт л хүн ам дараад авсан болохоор үнэхээр их айж салгалж байлаа. Би тэр хүнээс салахын тулд ийш тийш тийчэгнэлээ. Тэр хүн эрэгтэй хүн гэдэг нь баттай ба нэлээд өндөр эр байлаа. Тэр эр саравчтай малгай өмссөн нь нүдний үзүүрт хальт харагдана. Би тэр эрийн хэвлий рүү тохойгоороо хүчтэй гэгч нь цохиод гарыг нь хазаж орхилоо. Тэр эр яаааая гэсээр надаас холдоход сандарч, айж байсан болохоор гар минь салгалж байлаа. Би цүнхээ цохиход бэлэн байдлаар бариад
Би: Хэн бэ? Яагаад хүний ам дараад байгаа юм?
???: Хөөе би л байнашдээ.
Тэр эр малгай масктай байсан учир хэн гэдэг нь сайн мэдэгдэхгүй байсан ч нэг хүнтэй төстэй харагдаж байлаа. Эр маскаа тайлахад миний таамаглаж байсан хүн мөн байсан юм. Тэр эр бол Инү байлаа.
Инү: Эмэгтэй юм байж жоохон зөөлхөн байгаа ч. гэсээр босч ирлээ.
Би: Энд юу хийж байгаа юм? яах гэж ам дарсан юм бэ?. Намайг хулгайлах гэж байна л гэж бодлоошдээ. *нулимстай нүдээр*
Инү: Уучлаарай. Булан эргээд нэг фэн байсан болохоор чамайг дахиад л гэмтээчих байх гэж бодоод л. Дуудах гэхлээр сонсогдчихож магадгүй гэж бодоод чимээ гаргахгүйн тулд амыг чинь дарчихлаа. Айлгая гэж бодоогүй шүү.
Би: Хэрэггүй гэж хэлээд байхад. Зүгээр л намайг...... Зүгээр л зөнгөөр нь орхичих. Намайг хамгаалах гэж байгаад чинь баярлаж, таатай санагдаж байгаа ч та ингэж болохгүй. Та өөртөө хамтлагтаа бас ирээдүйдээ л санаа зов. Надад ингэж сайхан сэтгэл гаргаж хайран цагаа дэмий үрэх хэрэггүй.
Надад санаа тавиад байгаад нь уур хүрч байсандаа ч тэр үү эсвэл саяны болсон явдалаас айсандаа ч тэр үү сэтгэлд сэвтэй энэ үгнүүдийг нүдэндээ дүүрэн нулимстайгаар юу ч бодолгүйгээр зүгээр л хэлж орхилоо. Би ч өөрийн хэлсэн энэ үгэндээ гайхан хацраа даган урсаж байсан нулимсаа арчаад
Би: Уучлаарай айсандаа л..
Инү хэлсэн үгэнд минь цочирдсон бололтой гайхсан харцаар надруу харж байлаа.
Инү: Үнэхээр уучлаарай. Миний буруу дахиж ингэхгүй ээ. гэхдээ...
Би: Юу гэж?
Инү: ........Юу ч бишдээ
Бид хэсэг чимээгүй зогссоор машины дуут дохио дуугарахад
Инү: Хүргээд өгөх үү? Сүүлийн удаа чамд тусалчихая.
Түүнийг ингэж хэлэхэд нь дахиад л миний хэлсэн үгнээс нэг ч үг ойлгоогүй бололтой гэсэн бодол байсан ч сүүлийн удаа гэсэн үгэнд нь тайвширч зүгээр л "хэрэггүй" гэж хэлчихээд гэрлүүгээ гүйлээ.
Энэ чигээрээ түүнд ингээд хандаад байвал тэр намайг анзаарахаа больчих байх аа гэсэн бодол тээх зуур дахин нүднээс минь нулимс дусаж эхлэв. Би түүний сүүлийн удаа туслая гэж хэлсэнд нь уйлж байна уу эсвэл гэнтийн айдаснаасаа одоо болтол салаагүйдээ уйлж байна уу. Би яагаад уйлаад байгаагаа ойлгохгүй байна.
🙏🏻🙏🏻
💬
🦋🌸
Advertisement
- In Serial18 Chapters
A Bully's Regret
Grace was relentlessly bullied by her former childhood friend now popular jock, Harrison. She rose above, focused on her studies and went off to college - leaving the memory of her horrible highschool years and Harrison behind.Now, she's back for her best friend's wedding. Is she ready to confront her past? And why is Harrison suddenly playing nice with her?
8 254 - In Serial32 Chapters
A Sterling Silver Love
[COMPLETE]Aida DeLuca always thought she was human. Until one day a voice in her head claimed to be a wolf and her parents finally told her the truth. Draco Rivers was the King of the all Lycans in North America. But without a Queen, most people didn't take him seriously. What happens when Aida finds herself thrown into Draco's world? How will she react when she learns her mate isn't just a King but also a God? Will the new world and new revelations drive her away? Or will her golden heart get the best of her?
8 193 - In Serial18 Chapters
Destined To Be Yours
"I have never done this before." he whispered while cupping her face. "Me too" she said looking at his eyes. "What? You... You have... I thought..." he stammered. Her eyes widened in realization of what he could have thought about her. "Don't tell me you also believed in the rumors our office talking about." she chided at him. "I... I am sorry. It didn't matter to me. And it doesn't matter what your past was. So I didn't take into consideration of other possible ways." he tried to explain his blunder mistake of touching her nerve. She shook her head at disappointment. "I thought you are different from others. But no. Even you also thought so low me. Just leave." she pointed her hand towards the door."Please understand. I didn't mean it like that." he wanted to tell her why he thought like that. He never believed in rumors when he himself was victim of a gossiping group. "Whatever it is we will talk tomorrow. I want to be alone. So leave now" she whisper yelled as she didn't want to wake her baby sleeping in adjacent room. *****************************************A short story about how two lonely hearts are destined to end up with each other.
8 221 - In Serial29 Chapters
Zodiac Stories
Basic Zodiac Book
8 148 - In Serial7 Chapters
Gravity Falls: Island of The Blue Lagoon
Dipper along with his wife Wendy, his sister Mabel, his friend Pacifica and Grunkle STan go on a cruise ship to New Zealand. However, the ship gets caught on fire, which leads them to abandoned their ship. They get stranded on the ocean until they see an island, which they end up having to show their survival skills in order to survive.Will they get rescued from the island?Disclaimer! Wendy and Dipper are in their 20s as well as Mabel and Pacifica for those who are wondering.
8 98 - In Serial8 Chapters
Forbidden But Pure
Belle has never been good at English, but will her new teacher change that? (Lesbian TeacherXStudent)(I don't promote TeacherXStudent relationships, I just enjoy writing about them.)
8 151

