《INFERNO: Destruction [Completed]》[6.9] Хайрын түүх байж магадгүй
Advertisement
Бусад дүрүүд өөрсдийнхөө нэрийг, насыг ерөнхийд нь эцэг эхээ, тэгээд үүний дараа амьдралаа хүүрнэн өөрсдийн хэсгээ их л сүрлэг эхлүүлдэг л дээ. Нэгэнтээ л миний нэр дээр бий тул би шууд нэрээ дурдалгүй цааш явчихъя. Чиний сонирхож буй тэр л зүйл Жэнни болон би бидний харилцаа, магадгүй анхны уулзалт. Таачихсан уу? Тэгэхээр балчир наснаасаа шууд л хорин гурван нас руу минь харайгаад очъё.
Миний Жэнни тэгэхэд хорин нэгэн нас хүрч байсан юм. Зэрлэгээс зэрлэг нэгэн байлаа. Түүнтэй би гурван ч удаа таарсан ч тэр намайг огт санаагүй, харин дөрөв дахь удаад л бид албан ёсоор ч биш биесээ мэддэг болсон. Жэннитэй уулзсан эхний гурван тохиолдол гурвуул миний амьдралд том эргэлтүүд бүтээсэн юм. Би өөрийгөө эвдэлж, намайг огтхон ч өлийж хардаггүй эцэг эхдээ муугаар ч болтугай тоогдох гэж хулгай хийхийг оролдов. Ер нь тэгээд хулгайч гэх бодлыг өөртөө үүсгэхээр өөрөөсөө хавьгүй сул дорой хүмүүсийг л дээрэлхэх сэдэл төрдөг юм билээ. Ийм л арчаагүй бодлоор би ард талаасаа урт хар үстэй, загвар өмсөгч шиг биетэй, хар савхи өмссөн эмэгтэйн цүнхийг шүүрээд л их л эрчтэй цаашаа гүйсэн. Тэгээд үүний дараа нэвширтлээ өнөөх эмэгтэйд зодуулсан юм даа. Тэр миний ардаас нэг л эрчээ авч гүйгээд, миний санахаар лав "Аааа" ч юмуу эсвэл "Хөөе, зогсооч" бүр "хэн нэгэн туслаарай" гэсэн авиа түүнээс ердөө ч гараагүй.
Жэнни миний цамцнаас угзарч татан, эргүүлж харуулаад шууд л хамар луу минь цохив. Дараа нь үснээс минь зулгааж тонгойлгон хүчтэй өвдөглөөд, би өөрийгөө хамгаалах гэж оролдож ч чадсангүй, тэгээд гурван ч удаа хэвлий рүүгээ цохиуллаа. Эмэгтэй юу ч хэлэлгүй одоо хангалттай гэж үзээд, цүнхээ миний гараас салгаж аваад л цаашаа явсан. Ер нь аливаа муухай эсвэл сайхан дурсамжуудад буй хүмүүсийн царай зүрхэнд их тод үлддэг дээ. Түүний царай тархины минь "хэзээ ч мартагдахгүй" гэх хэсэгт хадгалагдсан. Бидний дөрөв дэх уулзалт хүртэл би түүний нэрийг огт мэдээгүй юм. Мэдээж чиний бодож буйгаар энэ эмэгтэй миний Жэнни байсан. Сануулахад тэр минийх. Миний Жэнни.
Харж байгаачлан эцэг эхдээ тоогдоогүй ч торгонд ороож, алтан халбага зууж өссөн надад эмэгтэй хүнд зодуулна гэдэг их л ичгэвтэр бөгөөд аймшигтай хэрэгт тооцогдож байв. Би ахиж хулгай хийх гэж оролдоогүй. Маш том сургамж надад үлдээсэн юм.
Хоёр дах удаад тэр уярч хайлам, улаан өнгийн даашинзтай халуухан бүсгүй болж өвөр дээр минь гунхаж байв. Бааранд сууж байхуй ирээд муур шиг л намайг тойрон хөлбөрч байгаад, гэнэт уйдчихсан уу гэмээр удаа ч үгүй байж байгаад гараад явчихсан. Гол учир нь надад нэг бичил төхөөрөмж л суурилуулах байж. Энэ тухайд би Жэннитэй уулзсаныхаа дараа нэлээн хойно л мэдсэн юм. Яагаад юу ч хэлж, хийгээгүй вэ гэвээс бүх эрчүүд түүн шиг сайхан эмэгтэй ирээд наалдвал гараа дэлгээд л угтах байсан гэдэгт итгэлтэй байна. Би лав хэзээ ч татгалзаж чадахгүй дэг. Үүнээс хоёр хоногийн дараа манай гэрт том хэрэг дэгдвэй. Аавын нууж байсан хар дансны дэвтэр задарч улмаар манай гэр дампуурч, аав шорон руу, ээж асар их гунигт автав. Жэнни бид хоёр энэ тал дээр их ижилхэн л дээ. Бидний хувьд эцэг эх гэдэг сэтгэлийн шарх биш, ямар нэг зовлон биш, үнэ цэн ч тэдэнд байгаагүй. Түүнийх үхсэн, минийх шоронд орсон. Тэгээд л болох нь тэр. Ээжид манай төгс авьяаслаг ах ч байсан. Тэгээд тэр хоёр амар сайхандаа жаргасан байх. Харин би бол алдаа бүхнээс бүтэж, үл тоогдсон нэгэн байсан тул тэд ч намайг, би ч тэднийг хаясан юм. Аав шоронд орсон үйл явдлын дагавар юу байсан бэ гэвэл алтан халбага маань зэвэрч буй төмрөөр солигдож, бараг л, бараг л гуйлгачин болж хувирсан. Гэсэн хэдий ч аавыг маань шийтгэсэн хүнд би талархдаг байв. Энэ л үйл явдлаар би өөрийнхөөрөө байх, өөрийгөө хайх эрэлд гарч чадсан болохоор шүү дээ. Тэгээд тун удалгүй цэрэгт явсан юм.
Advertisement
Цэрэгт орохуй туйлын азгүйдэл намайг өөрийн мутартаа нэн даруй ивээжээ. Тэр бас ч яг цэвэр азгүйдэл бус өөртөө үзэсгэлэнт Жэнниг минь агуулсан азгүйдэл байж. Юу вэ гэвэл манай өрөөний надаас дөрвөн ч насаар ахмад, өөрийгөө овгор гэж өргөмжилсөн ах л юм даа, тэр түүний дагалдангуудын эгнээнд үл элсэгсэд болох над шиг цэргүүдийг жинхэнэ тамладаг байв. Ахлагчдад мэдэгдэхгүй тийм л заль мэх, бузар аргаар дээрэлхэж, энэ явдал бүр өрөөнөөс өрөө дамжиж, цэрэг амьдрал минь нэг сагсуу новштой, байж болох хамгийн хөгийн зүйлс дунд өнгөрч байлаа. Хэлж ч чадахгүй, эсэргүүцэж ч чадахгүй. Энэ үед би Жэннитэй анх удаагаа ярилцсан юм.
- Ча Инү чамд эргэлт ирлээ.
Цэрэгт явснаас хойш лав эргэлт гэх үг сонссоноос ирсэн удаа лав үгүй. Очтол Жэнни ширээн дээр сууж байв. Энэ үед л би ямар нэг зүйл биднийг заавал огтлолцох ёстой гэж хэлээд буйг мэдэрсэн юм. Тэр намайг огт танихгүй байсан.
- Чамаас тодруулах зүйлс байна. Чи А (манай өрөөний овгор гэгч этгээдийн нэр) -тай нэг өрөөнд байх тийм үү?
Жэнни манай өрөөний бүх цэргүүдтэй, мэдээж өнөөх сагсуу амьтнаас бусадтай нь уулзаж шалгаасан болж таарав. Түүний явсан мөрийг дагаад шорон л байдаг байх. Үүнээс нээх удалгүй өнөөх сагсуу зохих газар луугаа явж билээ. Ингэж л бид тэр бузар амьтнаас салж, тайван өдрүүд цэрэгт ирсэн. Би бас л энэ гэмтнийг цээрлүүлсэн хэн нэгэнд талархаж байсан. Таван жил хамтдаа сурсан бага ангийн хүүхдүүдийн заримынх нь царай бүр үүлтэй тэнгэр бүрхчихсэн мэт л бүдэг байдаг байхад харин Жэннигийн нүүр царай, хоолой, тэгээд хамарт минь ирсэн тэр л хүнд цохилтууд нь бүр шив шинэхнээрээ бодлыг минь үе үе тойрдог байв.
Сүйрэл болсон. Тэр л гурван шөнийн харанхуй, гурван сарын тарчлаан. Аймшигтай газар хөдлөлт, улангасаж хүмүүсийг уух мэт үхдлүүд. Би бүгдийг нүдээр үзэж, гаталж гарсан. Хэн бүхэн л үүнийг туулсан, чи ч хангалттай сайн мэдэх байх. Дараа нь Чөлөөт бүсийн цэргийн бааз миний гэр болсон. Цэргүүд юу нь мэдэгдэхгүй дайнд зориулж бэлтгэлээ шаргуу хийж байсан үед манай салаанд шинэ бэлтгэгч ирсэн юм. Хувь тохиол биднийг нэг л тийш огтолцуулахаа огт мартаагүй тул манай салааны шинэхэн харгис хариуцагч Жэнни болсон. Цэргийн ногоон хувцсыг нямбайлан өмсөж, үсээ дээрээ шуун боосон үзэсгэлэнтэй эмэгтэй.
Би түүнийг ирснээс хойш сиймхий таарах бүрийд ширтэнэ. Нүд өөрөө гүйнэ гэж хэлбэл туйлын худал болно, би бүх зүрх сэтгэлээрээ түүнийг харахыг, бүр ярилцахыг хүсэж байлаа. Хувь тохиол биднийг учир гээд байхад, бас бидний зураас лав дайсан байхаар зурагдаагүйг мэдэж байсан учир л зориглон үйлдэж байсан юм.
Түүнийг ирсэн эхний өдрийн турш хулгайгаар харсны эцэст маргааш нь тэр намайг дуудав. Бэлтгэл дундуур гараараа нэг л дохисон. Би савнаас сугалуулж буй чигчлүүр мэт л түүн рүү чиглээд очив.
- Алив нэрээ хэл.
Жэнни надаас ингэж асуухад би биеэ чангалаад,
- Ча Инү.
Ямар ч залуу өөрт нь бага зэрэг ч атугай таалагддаг эмэгтэйнхээ өмнө нурмайж, хулмайж зогсохыг хүсдэггүй шүү дээ. Би амьсгаагаа бараг л түгжингээ цээжээ төвхийлгөж нэрээ их л цэвэрхэн бас хүчтэй хэллээ. Тийм ээ, миний амьдралыг гурвантаа сайнаар өөрчилсөн бүсгүй урд минь байна.
- Чи намайг үнсмээр байна уу? Ча Инү.
Чи зөв уншсан эсэхдээ гайхаад бүр хоёр эсвэл гурав ч дахин уншсан бол нүд чинь зүгээр шүү. Тэр надаас нүдээ цавчиж, хоолой нь ч чичрэхгүйгээр ингэж асуусан. Бэлтгэл хийж буй цэргүүдийн хөлөө дэвсэх чимээ бидний яриаг бусдад сонсгохгүй, зөвхөн хоёрын дунд л өрнүүлнэ.
Advertisement
- Тийм.
Би бүхэл амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой эсвэл хамгийн бахархам үйл явдлуудын нэгд үүнийг зүй ёсоор тооцдог. Жэнни шууд л инээмсэглээд, (түүний инээхийг харсан манай салааныханы нүд нь бүр бүлтийн алхаагаа зогсоов, тэгээд миний Жэнни буцаан тэдэн лүү харвал үргэлжлүүлсэн)
- Ча Инү, надад зоригтой мөн шийдэмгүй тэгээд өөртөө итгэлтэй байдал таалагддаг. Одоо явж болно.
Жэнни над руу ингэж их л тайван тэгээд өөрт нь туйлын хөгжилтэйгөөр хэлээд намайг буцаж бэлтгэлдээ ор гэж толгойгоороо дохив. Би харин нүүр дүүрэн инээмсэглэж, намайг бараг хөнөөх гэж буй зүрхнийхээ лугшааныг чагнасаар цэргүүдийн дунд орлоо.
Тэр шөнө болохоор хаашаа ч юм яваад үүрээр орж ирнэ. Түүнийг энд ирж бэлтгэгч болсон цагаас гурван ч шөнө дараалан энэ үйл явдал болсон ба үүрээр нь тэр сэм ирдгийг би анзаарч байв. Гурав дах өдрийн цайны цагаар тэр хоолоо идэлгүй алга болсон.
Түүний нүд өчигдрөөс хамаагүй илүү ядарсан, зүүрмэглээд ч буй мэт сүүмийгээд буйг нь би харсан юм.
Би алхсаар салааны бэлтгэл хийдэг газартаа эргэж ирэн, эргэн тойрноо харав. Салаа болгон яг жаран цэрэгтэй, өндөр хашаа тор маягийн зүйлээр тусгаарлагдаж бэлтгэл хийдэг. Салаа болгон нэг дарга, 8 салаа нэг удирдагчид гээд л шат шатаар ахина.
Хашаархуу манай бэлтгэлийн талбайн захад бухал өвс гэмээр нэг зүйл юунд ч юм зориулагдан овоолоотой байдаг, үүний цаана хэн нэгэн тайван гэгч нь унтаж буйг би харлаа. Эргэлзээгүй үгүй миний Жэнни тэнд гүн нойрондоо дарагдаж, бүр жаахан хурхирч буйг нь би үзсэн юм.
Өнөөдөр халуун өдөр байв. Би түүний урд ирж зогсоод доош жаахан л тонгойвол тэр шууд сэрээд, нүдээ нээн намайг харчаад огт тоохгүй буцаад унтлаа.
Түүний урд би завилж суугаад нүүр дүүрэн инээмсэглэсээр түүний нүүрний хэсгүүд лүү нэг бүрчлэн ширтэнэ. Хэдий энгийн үедээ ширүүн дориун байдаг ч унтаж буй үедээ амьтны бяцхан зулзага шиг л эгдүүтэй нэгэн аж.
Жэнни хэдий нүдээ нээгээгүй ч бид ширтэлцэж буй мэт санагдах ба энэ намайг илүү тухтай болгоно. Түүнд ямар нэг бусдаас өөр зүйл байдаг байх.
Хоолны цаг дуусахад яг гурван минут дутуу байхад тэр яг л робот шиг шууд л дээшээ өндийв. Би нүүр дүүрэн түүн рүү мишээвээс тэр шууд л буруу хараад явсан.
Сэтгэл минь гэгэлзэнэ. Учир нь түүнийг буруу харах үед инээмсэглэсэн гэдгийг нь би мэдэж байлаа. Түүнд би таалагдаж буйг, тэр надад таалагдаж буйг, энэ өчүүхэн жижигхэн бус үлэмж их гэдгийг ч би мэдэж байв.
Тэгээд дайн ч эхэлсэн.
Зургаадугаар бүлэг эхлэх үед "Дайны улаан галд далай хүртэл шатах аж" гэж бичсэн байдаг. Тийм л их ус, усыг хүртэл шатаам улаан гал дайнаас гарсан.
Уншигч танд тэр айдас бүрэн мэдрэгдэж чадсан эсэхийг мэдэхгүй. Миний хувьд тэр дайны үед болсон аймшигт, эмгэнэлт байдлыг сайн дүрсэлж чадаагүй гэж би боддог. Учир нь дүрүүд маань бидний дунд байгаагүй. (Ча Инү шиг явган цэргүүдийн нүүр тулсан тэр л зүрх эмтрэм үйл явдлууд тун дутуу дүрслэгдсэн.)
Хэд хэдэн нөхөд минь гаран дээр минь амь насаа алдаж, хэд хэдэн нөхөд маань сохор дүлий болцгоож, харин миний баруун хөлний тэн хагас нь гүн түлэгдсэн. Одоо тэнд том гэгч нь сорви бий.
Дайны дараа, цэргийн нэгдсэн эмнэлэгт би бүтэн дөрвөн сарыг өнгөрөөв. Баруун хөл маань битүү боолттой ба тэргэнцэр дээр л өдөр хоногууд үргэлжилнэ. Яваандаа тэргэнцрээсээ ч өндийсөн.
Энэ л гаслант ганцаардал дунд, ээж бас ахыг ч хажууд байгаасай гэж хүртэл бодсон өдрүүдэд надад буй ганц зүйл Жэнни мэт л санагдаж байсан.
Улаан гал дүрэлзсэн дайн зүрхэнд минь том шарх, аймшигтай дурсамжууд үлдээсэн ч бухал өвс налаад унтаж буй Жэнни үүрийн нар шиг намайг ээдэг байв. Сэтгэлийг минь дэвтээх өнчин бус дурлал. Түүнийг над дээр ирнэ гэдгийг би мэдэж байсан.
11-р сар гарч байх үед Жэнни намайг олж ирсэн. Тэр үед тэргэнцэрээсээ өндийж, алхдаг болоод эмнэлгээс гарах гэж байв.
- Чи надтай шинэ жил тэмдэглэх үү?
Тэр над руу итгэлтэй тэр буйгаараа ширтээд, миний урд тулж зогсоод шууд л ийнхүү асуусан. Би,
- Оныг хамт гаргасан хүмүүстэйгээ ирж буй шинэ жилд үргэлж хамт байдаг гэж хүмүүс ярьдаг. Чи надтай байнга л уулзах байх даа? Хэрвээ зүгээр бол?
Жэнни инээмсэглээд ийн хэлсэн.
- Мэдээж. Ча Инү. Би цаашид хамт байхыг хүсэхгүй байгаа хүндээ өөрийн сайн дураар цагаа зарцуулдаггүй бас үнсдэггүй.
Заримдаа би боддог. Бидний хэн нь түрүүлж алхсан бэ гэдэг их л хачин. Жэнни намайг үнссэн, бид үнсэлцсэн. Бид болзож байгаагүй, хоорондоо суугаад ярилцаж байгаагүй.
Тэр бухал өвсний сүүдэрт унтаж байхдаа, нүдээ аниж байхдаа л намайг нэг мөсөн тольдчихсон ч мэт. Миний дотоодыг тэр юу ч үлдээлгүй үзчихсэн. Нүд нүдээ хараад л хамт байх ёстой гэдгээ мэдрэх шиг.
- Тэгээд чи надтай хамт аялах уу? Зөвхөн бид хоёр.
- Мэдээж.
Бидний аялал тийм ч сайхан үргэлжилж байна гэж би итгэл төгс хэлж чадахгүй. Амьдралыг минь гийгүүлж буй, нар минь болох Жэннитэй хамт байгаа болохоор л үзэсгэлэнтэй байна гэж хэлнэ. Байгаль болон цаг агаар нялх хүүхэд шиг л уйлагнана, уцаарлана, шуурна, ширүүснэ, үргэлжид л дэлхий тогтворгүй болсон байлаа. Бид Израйлын зүүн өмнөд хэсэгт байвай.
Жэнни машины хамар дээр сууж буй над дээр гэнэт л харайн гарч ирж, бэлхүүсийг минь хөлөөрөө ороон суугаад үүнтэй зэрэгцэн "Инү, хийцгээе" гэж хэлээд шууд л чихийг минь хазав. Би түүний цамцыг сөхөн гараа хийн дээшлүүлж "биднийг үүлс хараад байна, гэхдээ хамаагүй ээ" гэж хэлээд инээн түүнтэй үргэлжлүүлэн үнсэлцэж эхэллээ. Хүзүүг минь ороож байсан түүний хоёр гар доошлохуй гижиг минь хүрч би инээд алдав. Тийм ээ, миний хонгор Жэнни.
Advertisement
- In Serial32 Chapters
I’M A CRAZY PERSON WHO JUMPED IN FRONT OF A TRUCK TO BE REINCARNATED INTO ANOTHER WORLD -ON PURPOSE!
I am a mad person. Actually, calling me mad is not really correct. I’m just a tiny-inny bit crazy. Crazy enough to prepare myself for one whole year, train a multitude of skills, learn and comprehend knowledge enough to last a couple of people through all their lives and all of that just and exclusively… for me to jump in front of a truck and hope that I would be reincarnated into another world! This is the kind of person that I am. And that was what enabled me to become an existence beyond the realm of the ordinary!
8 138 - In Serial12 Chapters
Intrinsics
What was the saying? A Jeep is a man's best friend? An apt phrase if I've ever heard one. What could be more wholesome than a boy and his Jeep? Nothing can separate these two best of friends on a grand adventure in this brand new world. Many will try to split up this duo but all shall fail. Follow Quinten and Django as they travel the world, fight for their lives, meet new people, and find some dope ass loot. This duo will use their skills to conquer their way across the land on an epic adventure for the ages, all because a bored goddess wanted something new to watch. I am unsure of any kind of schedule right now since I just started but my current goal will be 5 chapters a week published on Sundays. Let's go with this is a teaser... :o Hope you all enjoy the story so far! Cover art by Signa (@SignastureArts)
8 107 - In Serial48 Chapters
The mafia ball.
MATURE CONTENT: some may say a smut overload EDITING/REWRITING One night. A night filled with passion and longing. The annual ball has finally come, a night Nova Quinn has been dreaming of for years. Finally, she can go and live out her dreams. When she catches the eyes of Grayson Blackwell, she can't help but give into him. One night. They share one night of passion, intending of never seeing each other again. But not everything goes to plan. Nova Quinn. She's strong, stunning, sexy, smart and can pack a punch; she's everything you could ever want. However, Nova has never opened her heart nor her mind to the idea of love; until him. She's the daughter of one of the most powerful mafia bosses in England. She may be named after a star, but she's as dangerous and feisty as the devils daughter. "I'm not a princess, I don't need saving. I'm a queen, I get shit handled." *** Grayson Blackwell. He's built like a tank, tattoos cover his body, but what is he hiding under all those swirls of black ink? Having never been loved, trained since birth to become a monster, he does just that. He's ruthless to everyone, not allowing anyone got get close. Until her. He's fearless, dangerous, filled by anger and the most feared man by many. Being the son of a powerful Mafia boss has brought pain to Grayson that he always carry's with him. No one messes with the stories they've heard. "I'm not calling you a slut, but you've had more balls in your mouth than the 'Hungry, Hungry Hippos'."Highest rankings. #3 in power #2 in Nova #1 in Grayson #1 in ballroom #1 in knives#1 in teasing#10 in teen fiction #1 in non-fiction #10 in badass#1 in fighting #1 in challenge #2 in guns #8 in fiction #2 in dance*None of the photos are mine, I do not take any credit for them.*
8 118 - In Serial38 Chapters
please notice [chris sturniolo]
in which the whole internet knows about chris' crush on sadieorwhere an actress falls for a youtuber
8 157 - In Serial200 Chapters
Ocean of Poems (Completed)
[Completed]In this book, you will a see a lot of poems of various themes. Currently, there are only 2 poems of mine in it.Cover is made by Humna20Enjoy!"Out of the light that covers me,Black as the Pit from pole to pole,I than whatever gods may be For my unconquerable soul.In the fell clutch of circumstancesI have not winced nor cried aloud.Under the bludgeonings of chance My head is bloody, but unbowed. Beyond this place of wrath and tears Looms but the Horror of the shade, And yet the menace of the yearsFinds, and shall find, me unafraid.It matters not how strait the gate, How charged with punishments the scroll I am the master of my fate: I am the captain of my soul." ©️ All Rights Reserved No part of this publication may be reproduced, distributed, or transmitted in any form or by any means, including photocopying without prior written permission from the author. I do not own any of these poems, credit goes to respected authorsDone on 9/7/18 subject to changeRankings: #79 in relatable out of 1.6k stories #70 in literature out of 700 stories #201 in deep out of 1.9k stories #11 hardtimes out of 102 stories #28 in meaning out of 150 stories #35 in relate out of 187 stories
8 225 - In Serial35 Chapters
Through His Eyes
What do you think would happen if you started seeing glimpses through your soulmate's eyes, knowing you're due to meet them in a week?[Book #1 of The Soulmate Series]© felicitate | 2015
8 175

