《INFERNO: Destruction [Completed]》Бидний мэдэх үлгэр
Advertisement
"Хүн төрөлхтөн өөрийнхөө бий болгосон их дэвшлийн дарамтан дор зүдэрч гүйцжээ. Ирээдүй нь чухам өөрсдөөс нь шалтгаална гэдгийг тэд хангалттай хэмжээгээр ухамсарлахгүй байна. Юуны өмнө цаашид амьдармаар байна уу, үгүй юу гэдгээ тэд өөрсдөө л шийдэх учиртай" -Анри Бергсон
Хэн нэгэн шоргоолжнуудад мод үхэж буй талаар сануулсан ч тэд тоосонгүй гэнэ. Түүнийг хэрэггүй амьтан гэж дуудаад модноос шидэж, эргэж ирвэл тэд түүнийг энэ удаад хөнөөнө гэж заналхийлжээ. Орон гэргүй, орь ганцаар болсон хөөрхий шоргоолж, өлсөж цангахыг туйлд хүрч, гэрээсээ хол зутрахын туйлыг үзэж байв. Ийн гуниж явахдаа тэр бүлэг өөр шоргоолжуудтай таарч гэнэ. Тэд аймшигтай өлмөн зэлмүүн, амьдрах газар эрсээр буй, хэзээ ч түүн шиг өнөр бүл дунд, модон дээр амьдарч байгаагүй шоргоолжууд аж.
Хөөгдсөн шоргоолж ирсэн газраа тэдэнд дуулгавал тэд өнөөх модыг "мөрөөдлийн гэр" гэж нэрийдээд хайхаар явж гэнэ.
-
. Ким Жисү.
- Жисү, хонгор минь. Чамаар би үнэхээр бахархаж байна. Эцэст нь чи чадлаа. Ахиж зураг зурдаг болсон чинь үнэхээр гайхалтай хэрэг шүү. Хаалгаа онгойлгоцгооё!
Хавар ирсэн аж. Гэхдээ шороо ихтэй, дусал ч бороогүй хүв хүйтэн хавар. Модод зулзагалах бус үхэж буй хавар. Модод ногоорох гэж байж ядан тийчилж байдаг тэр л хавар одоо модод яаж тогтож үлдэхээ л тунгаана. Дэлхийн уур амьсгал үнэхээр л тогтворгүй болчихсон, хүмүүс урьдын байдалдаа бага багаар эргэн орж байсан хэдий ч, цаг уур болон байгалийн араншин хэвийн байхаа нэгэнтээ больжээ. Шуурга ихээр үүсч, зарим газар бороо орохгүй хэвээр. Үерт автаж буй, түймэрт өртөж буй бүхэн ч бий. Дусал усгүй болсон гол мөрдүүдийн тоо ч ихсэж, сүйрлээс амь зууж үлдсэн ан амьтдын бэлчээр ч багассан. Дэлхий хэчнээн хичээгээд ч шархалсан биеэ урьдын сайхан хэвээр болгож чадахгүй байлаа. Үүнд цаг хугацаа болон хүмүүсийн хүч хөдөлмөр туйлын шаардлагатай байв.
Жисүгийн гэр бүл ирж түүнд хамгийн түрүүнд баяр хүргэх ба ээж аав нь түүний хацар дээр нь үнсэнэ. Намжүүн Жисүгийн гэрийнхэнтэй нь танилцаад зургаан сар өнгөрсөн ба чамгүй дотно болсон байлаа. Тийм ч учраас дүү нартай нь ойр зуурын яриа өрнүүлнэ.
Advertisement
Сөүлийг цэвэрлэх үүднээс хэд хэдэн газар бөмбөг хаяж, балгаснаас ялгаагүй болтлоо сүйрсэн ч дайнаас хойш хоёр сарын эрчимтэй цэвэрлэгээний дараа буюу дэлхийд буй үхдлүүд бараг л устсан гэх мэдээгээр улс бүр дахин төлөвлөлтийн ажилдаа эрчимтэй орж, айх аюулгүйгээр өөрсдийн хотоо барьж эхлэн байв. Сөүл ч адил ахин баригдаж байв. Хүүхэд эмэгтэйчүүд, хөгшин залуугүй нийтийн ажилд хамрагдаж шинэ хот, шинэ гэрээ ахин босгох ажилд ханцуйгаа шамлаад л орсон юм. Хог хаягдал, үлдэгдэл төмөр мод гээд ашиглаж болох бүх зүйлээ ашиглана. Чөлөөт бүс бага багаар задарч, хүмүүс гэр гэртээ харьж эхэлсээр.
Жисүгийн гэр бүл болон Намжүүн, Солхён хоёр бүгд Өмнөд Солонгос руу явсан байна. Тэд дахин төлөвлөлтөд орж буй Сөүлийг зорьжээ. Удалгүй Солхён Сөүлээс Америк луу явсан юм. Тэр сайн дураараа эмчилгээний багт элссэн ба одоо Америкт шархагдагсадыг эмчлэх албанд туслахаар оролцож байв. Лиса, Юта хоёр Тайланд руу, Бэм Сана хоёр Япон руу, Чэёон Жин хоёр одоо байгаль орчныг сэргээх бордох тал дээр ихэд анхааран Оросын том лаборатори луу явж, хиймлээр эко систем үүсгэх туршилтууд явуулна. Харин Жэнни үхдлүүдийг устгах тусгай багуудын нэгийг нь ахалж ажилладаг байсан бөгөөд их цэвэрлэгээ дууссаны дараа Ча Инүтай хоёулхнаа хаашаа ч юм аялхаар явсан байна. Тэдэнтэй холбогдоогүй удсан байв.
Жисүгийн гэр бүлд улсаас түүнийг шагнаж хоёр байшин Сөүлд өгч гэнэ. Одоо юм бүхэн хүнд байдалд бий тул үүнээс илүү сайхан зүйл өгч чадахгүй байгаадаа хүлцэл мөн өчжээ. Энэ бэлэг тэдэнд хангалттай байсан юм. Нэг байшинд нь Намжүүн болон Жисү хоёр хамтдаа амьдардаг болсон юм. Нөгөө байшинд нь Жисүгийн гэр бүл амьдарна.
Дайны дараа одон медалууд, тушаал ахих л бэлэг байж чаддаг. Хүнс, усны хомстолтой энэ үед улсууд эрэлхэг цэргүүдээ хоосон төмөр, мөн нэр төрөөр шагнасан. Дэлхийгээс бэлэг хүртсэн дөрвөн зоригтонд "Дэлхийг аврав" гэсэн тэмдгийг мөнгөөр хийж өгсөн ба үүнийг Жисүгийн хүсэлтээр Намжүүн хайлуулаад тэд хос бөгж хийж зүүсэн байна.
Жисү энэ шинэ оныг зөвхөн зураг зурахад л зориулж бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү гаргав. Ихэнх цагаа урландаа суун өнгөрөөж, хар багаасаа мөрөөдөж байсан тэр л амьдралдаа ийнхүү эргэж ирсэн байлаа. Яг л ийм байшинд, хайртай хүнтэйгээ хамт байж, зураг зурах түүний бүхэл амьдрал байхыг. Энэ нь урьд Сөүлийн төв галлерей байсан хэдий ч одоо балгас болсон, сүйрсэн барилга ба тэд засгийн газраас зөвшөөрөл авч, сайтар цэвэрлэж, ахиж сэргээгээгүй хэдий ч уран зургууд өлгөх хангалттай цэмцгэр болгож чадсан юм. Хуучирж эвдэрсэн хана, цуурсан шал нь эвгүй мэдрэмж төрүүлэх ч энэ нөхцөлд бол тансаг гэмээр газар. Хүмүүс шууд л ороод гарах боломжтой, зарим цонх нь хагарч салхи сийгэж, хүйтэн агаар тэнд зонхилно. Үүрээс хойш Жисү ганцаархнаа зургуудаа нэг бүрчлэн өлгөж гэнэ. Учир нь тэр ганцаараа хийхийг хүсэж байсан юм.
Advertisement
Галлерей ч онгойсон ба тийм ч их хүмүүс ирэхгүй гэдгийг тэр мэдэж байв. Жон Хусог дарга аймшигтай цаг завынхаа дундуур өдөр нэг ирж, мөн Чой Сүбин цэрэг дүүгийн ёсоор ч ирнэ. Тэхён ч гэсэн ганцаархнаа ирсэн ба тэр галлерейг чив чимээгүй үзсээр гарахаасаа өмнө Жисүд чин сэтгэлээсээ мэхийн "Баярлалаа" гэж хэлсэн байна. Мөн Жисүгийн ээжийн таньдаг хэд хэдэн хүн, аавынх нь амьд үлдсэн найзууд болон дүү нарынх нь ангийн хүүхдүүд байсан жаалууд ч иржээ. Олон хүнд хүрэхгүй гэдгийг хэчнээн мэдэж байсан ч Жисү үүдэнд нь инээмсэглэн зогсоно.
Орой ч болж, хорь хүрэхгүй хүн ирсэн эхний үзэсгэлэнгийнхээ зургуудийг Жисү нэг нэгээр нь нямбайлан сонингийн цаасанд ороох ба Намжүүн түүнд тусална. Жисүгийн ээж, аав хоёр тэднийг оройн хоол ирж идэхийг захиад түрүүлэн гэр лүүгээ харьсан аж. Тэд зургуудаа баглаж дуусаад хүйтэн шалан дээр өвдөглөн сууна.
Хатаж хорчийсон тал, хүчлийн бороонд зэвэрч буй машинууд, сөнөсөн өндөр барилгууд, үхэж сүйдсэн ой мод гээд урт аялалын турш Жисү туулж гаталсан бүх газрынхаа, гашуудал болон үнэт зүйлсийнхээ зургийг амьд мэт зурсан байна. Дайны улаан галыг, үхэж буй хүмүүсийг, аймшигтай их үхэл гашуудлыг ч бусдаасаа хавь илүү том хэмжээ бүхий зурганд нарийвчлан үзүүлжээ. Үүн дунд хайртай хүнээ тэврээд сууж буй нэгэн ч дүрслэгдсэн. Бяцхан Еэримийн инээж буй зураг, Кастилл залуу болон дээд хэмжээний уулзалт. Тэр бүгдийг эхнээс нь нэг бүрчлэн, цэг таслал бүрийг зургаараа зурсан. Мөн цэцгийн тал аймшигт түймэрт галдан шатаагдаж буй харахад л биеийн үс босом зургийг ч мөн урлажээ.
Намжүүн Жисүгийн мөрөөр тэврэн өөртөө наагаад духан дээр нь аяархан үнэсэж гэнэ. Тэгээд мөрөн дээр нь хөнгөхөн цохиод дахиад л үнэсэх гээд тонгойвол Жисү толгойгоо эргүүлэн түүний уруул дээр зөрүүлэн үнсэнэ.
Жисү түүний нүд рүү ширтээд:
- Түүнийг бусад аймшигтай ихээр хүсдэг ч бид тун багахан анзаарч, анхаардаг. Тэр бидний төлөө амьсгалж, биднийг их хайраар чимээгүй л хайрладаг. Авахаар тэмүүлж, атаархаж үхмээр санагдуулдаг бидэнд буй энэ ногоон амьдрал. Бид түүнийг юу ч биш мэт хог шиг шидэж, түүнрүү нулимаж, хэвлийг нь ухаж, өрийг нь зулгаан устгасан. Бид энэ нандин зүйлээ алдах дөхсөн. Одоо л үнэ цэнийг ойлгож буй биш гэж үү? Ахиад илүү их хайрлаж, ахиад илүү их гамнаж, ямагт түүнд талархах. Хүмүүс үүнийг ухаарсан гэж хэлэв.
Намжүүн чимээгүй инээмсэглэн дээшээ өндийж тэд хоёулаа зургуудаа машиндаа хийж, сайтар ороосон ба хөдлөх гэж байснаа Намжүүн гэнэт л машинаа зогсоов. Тэр буугаад нуруу луугаа дохисон ба Жисү мишээсээр түүний хүзүүг ороон үсэрлээ. Намжүүн түүнийг үүрсээр тэд инээмсэглэн гэр лүү гээ алхана. Хачин гэгч нь зэврүүн хаврын салхи энэ удаад нэг л намуун болжээ. Залуу хосууд инээмсэглэсээр явна. Сөүлд энэ шөнө анхны бороо оржээ.
Advertisement
- In Serial54 Chapters
ARMOR
I was created as the ultimate dungeon trap: a living suit of armor that devours any adventurer who dons me. My master created me for his entertainment, leading adventurers to ruin and betraying them at the last moment. This time will be no different. Or so I thought. Now I'm living the life of an adventurer. Hopefully, my companions won't realize I'm not who, or what, they think I am. *Now updating Tuesdays and Thursdays Additional tags I couldn't include: Romantic subplot This story is meant to be a book rather than a serial, there will eventually be an ending. It is also my first book length work so while I intend to do my best, mistakes and issues will occur.
8 486 - In Serial43 Chapters
Jaeger Saga
The Veldt Empire has fallen to pieces after the Age of Judgement, and its people have been trying to reclaim their land from the monstrous beasts and hostile environments with steel, lead and fire ever since. However, the armies of the empire is spread thin and beasts would often slip into the liberated territories, terrorizing its settlers. Luckily for them, so long as they have silver or gold to pay, Pyrik will kill their menace for the right price. She is a Jaeger, a mercenary who travels across the empire hunting monsters. She is proficient with an axe and blunderbuss, frighteningly so, and a power resides within her, wrestling for control. It wants to totally consume her whole, and she seeks to find the answers to the nature of her power before it does. The cover is illustrated by Alex Chow. NOTE: the chapters after "Update" are a prequel story! START AT "GOOD AS WEEDS" FOR VOLUME 2! A NEW CHAPTER WILL BE RELEASED EVERY WEEK ON WEDNESDAY BETWEEN 5PM TO 6PM.
8 314 - In Serial62 Chapters
bad boy | jjk ✔️
A bad boy with a miserable reputation. A good girl with a haunting past.Yet they are more similar than they think.So, what happens when a bad boy and a broken girl come colliding?↳ disclaimer: i wrote this around the age of 12-13 , so it's a little.. cringe , but i really appreciate you for reading !!↳ highest ;#1 in maknae#1 in jjk#5 in jungkook#6 in bts#3 in fanfiction #7 in jeonjungkook
8 241 - In Serial17 Chapters
DEMONS (Meliodas x Reader)
You have been with the captain since he was born, you were with the ten commandments with him, you joined the eight deadly sins with him, you were his right hand woman but then elizabeth came in she changed him put him through so much pain... but ill always be there for him. Even though i hate her I will never hurt her it would hurt him... So I suffer in Silence. What will happen when the ten commandments come? Does Meliodas feel things for you? Find out.MANGA SPOILERSI DO NOT OWN SEVEN DEADLY SINS0ctober 26 2018 - May 4 2019
8 190 - In Serial39 Chapters
The Clan Head System
[Mutation of interface complete!] System-host compatibility: 95%- Requirements to integrate complete…, initiating integration and installation. … [Morales Clifford, Welcome to the Clan Head System!] “Wait…, what the hell?” “I…, Did I just transmigrate into Space world?” “What the f**k, is that even possible?” … Morales, a retired soldier in his previous world has been reborn in a strange world due to a mad scientist experiment; a world whose foundation is built upon his favorite game- Space World. For him to return back to earth, he has to accumulate strength and locate his other 4 earthlings that were reborn with him in this mysterious fantastical world. The road ahead is dark and ominous. Will he succeed? Will he die trying? Find out in this action filled mind-blowing novel.
8 160 - In Serial25 Chapters
Age of Exploration: A Dragon's Tale
In a world where magic exist, a newborn dragon and his adventures, ups and downs, to save what remains of his soon to be shattered life.
8 227

