《INFERNO: Destruction [Completed]》[6.8] Хүсэж буй бүхэн минь чи
Advertisement
- Ёо, толгой өвдөж байна. Надад зөндөө л хэлэх юм байсан. Тэгж байхад чи муу дэлхий! Жисү эгч! Жэнни эгч! Чэёон чи хүртэл байна. Энэ там уу? Диваажин бол боломжгүй. Гэхдээ Жисү эгчээ та яагаад тамд байдаг билээ? Бас тамыг ийм гэж төсөөлсөнгүй.
Лиса муухай орилж буй нь энэ байлаа. Түүний том нүд ийшээ тийшээ гүйж бид гурав луу ээлжлэн харна. Амаа хагас ангайгаад л хэн нэгэнтэй хэрэлдэж байснаа гэнэт зогсоогоод бид гурав луу ээлжилж хараад дараа нь хүмүүсийн муучлан хэлдгээр дээрх үгсийг дуржигнуулсан юм.
Арьс минь шатаж, ийш тийшээ бутарч шороо болон хийсэж байсан тэдгээр мэдрэмжүүд одоо ч хэвээр ба би гарынхаа арьсыг шуунаасаа алга хүртлээ илж үзэв. Эцэст нь бид хоёр удаа үхлээ.
Бидний дээр хэзээ ч урьд үзэж байгаагүй тийм л үзэсгэлэнтэй цэнхэр тэнгэр гараа сунгавал хүрчих мэт налайж, одод ч хаа сайгүй гэрэлтэх ажээ. Өдөр мэт цэлмэг ч шөнө гэрэлтэж буй мэт л одод тодоос тод, тун сайхан үзэгдэнэ. Зарим од нь жингэнээд ч байгаа мэт, өөдөөс инээгээд ч байгаа юм шиг. Өнгөрсөн саруудад хараагүй тийм л их ногоон өнгө нүд дүүргэнэ. Хаа сайгүй л өнгө өнгийн цэцэгс, шар, ягаан, улаан гээд ертөнцийн бүхий л цэцэгс энэ л газарт чуулсан мэт. Бүгд үнэхээр үзэсгэлэнтэй, бүгд л үнэхээр дур булаам. Өндөр бутлаг ургамлууд, үлэмж сайхан өндөр модод... өргөн дэлхийн хамгийн сайхан газар энэ мэт. Бид дөрөв дөрвүүлээ энд хэвтэж сэрсэн ба ногоон өнгийн цулгуй, зөөлхөн даавуун даашинз бүгд өмссөн байлаа.
- Тэгэхээр тавтай морил.
Биднээс урд зүгт ийм дуу гарахад бүгд тийш анхаарлаа хандуулан харвал юу ч гэж нэрлэхэд тохиромгүй амьтан зогсож байлаа. Урт гэгч нь цагаан сахалтай, дээрээ шар өнгийн эвэртэй, могой хүзүүтэй ч арслан биетэй. Үлгэрийн шидэт амьтан шиг. Бид гөлөрсөөр л байсан ба миний чихэнд энэ амьтны бодол огтхон ч сонсогдсонгүй. Энд тэнд буй чимээ ч чихэнд ер ирэхгүй. Зүгээр л хэвийн үе шиг л юм бүхэн дуулдаж байв. Өнөөх амьтан биднийг хөдлөхгүй байх үед,
- Тийм эвтэйхэн биш харагдаж байна уу? Хэрвээ хүсвэл би жаахан охин байж чадна гэж хэллээ.
Тэр ингэж хэлмэгц түүний бүдүүн байсан хоолой шингэхэн болж хувирч толгойдоо цэцэг хатгасан, цагаан өнгийн зуны даашинзтай өхөөрдөм жаахан охин болж хувирав. Би өндийхөд бусад маань ч дагаж өндийлөө. Чэёон ихэд түрэмгий, уцаартай өнгөө,
- Чи хэн бэ? гэж асуув. Охин хариу болгож даруй инээмсэглээд,
- Би бол та нар намайг дууддагаар ДЭЛХИЙ гэж ихэд тайван өгүүллээ.
Цээжинд минь ирсэн тэр мэдрэмжийг би илэрхийлж ч чадахгүй болсон ба ам минь үл ялиг доошоо ангайх шиг, би зүгээр л охин руу ширтэн зогсвол тэр толгойгоо дохиод "Алхацгаая" гэж их л хөөрхнөөр инээмсэглэсэн бөгөөд Жэнни элдэв зүйл шалгаасангүй түүний ардаас алхах бол Чэёон намайг угзарч бараг чирж түүний араас явж, Лиса гараа нэг зангидаад бидэнтэй нэгдлээ. Өдөр шиг цэлмэг байсан тэнгэр гэнэтхэн л солигдон шөнө болж гэрэлт цохууд биднийг тойрон замыг маань гэрэлтүүлнэ. Өдрөөс ч ялгаагүй эргэн тойрон гэрэлтэж байв.
- Би аажим аажмаар хатаж, сүйрч эхлэхдээ өөрийгөө тайвшруулахын тулд энэ газрыг бүтээсэн. Бие маань өвдөхөд, сэтгэл маань шаналахад энд ирдэг юм. Та нарыг энд авчирсан учир нь би ярилцахыг хүссэндээ л тэр. Миний хамгийн хайрладаг газар болохоор ч юм уу?
Advertisement
- Энд үзэсгэлэнтэй юм. Сайхан газар байна.
Жэнни ингэж хэлсэн ба би дотроо эргэлзээгүй санал нийлэв. Бид алхсаар байсан ба гэнэтхэн л эргэн тойрон маань солигдож шилэн болов. Доошоо харвал бидний доогуур үүлс нүүж, цахилгаан цахилж байв. Бид нимгэхэн шилэн гадар дээр л зогсох ба Дэлхий бидэн лүү нуруугаа харуулсаар л зогсоно. Тэр бидэн лүү биеэ эргүүлэх зуураа ийн хэлэв.
- Би зөв хүмүүсээ сонгосон гэж мэдэж байсан. Хамгийн түрүүнд намайг аварсанд талархлаа илэрхийлж байна.
Дэлхий толгойгоо бөхийлгөөд дээш өндийлгөвөл үүнтэй зэрэгцэн Чэёон ихэд шуурхай "Бид ингээд үхчихсэн үү? Одоо бидэнд юу тохиолдох вэ?" гэж асуулаа. Чэёоны хоолой их л чичирхийлж буй хэвээр тэр ингэж хэлэх ба Дэлхий түүн рүү, бидэн рүү хариу инээмсэглэн,
- Та нар аль хэдийн үхчихсэн шүү дээ. Жисү үхдэлд хазуулж, Жэнни буудуулж, Чэёон хавцлаас унаж, Лиса мөн л барилгаас унаж нас барсан. Бүгд л хэн нэгэнд хөнөөлгүүлсэн. Тэд бол та нарын үхэл. Харин юу тохиолдох тал дээр л би та нарт хэлэх гэж энд авчирсан юм гэв. Түүний хоолой эрэгтэй хүүхдийнх мэт болж хувирсан ба энэ удаад бяцхан жаал болж хувилжээ. Хар өнгийн халимаг үстэй, цэнхэр нүдтэй, нүдэнд дулаахан нэгэн болов.
- Ахин амьдрал, мөн хосгүй бэлэг өгсөн шалтгаан нь намайг аврах байсан. Би өөрөө чадахгүй болохоор та нарыг сонгосон. Эцэст нь намайг аварч, та нарын шинэ амьдралын утга учир ийнхүү эцэс болсон.
Лиса хоолойгоо засаад,
- Чи биш... та биднээр даажигнах гэж энд авчраагүй байх. Нөгөө эрлэгийн элч ч гэнэ үү, тамын элч ч гэнэ үү нөхдүүдэд өгчхөд л болох байсан шүү дээ. Заавал та нарт ахиж дэлхий дээр амьдрах боломжгүй гэдгийг маань хэлэх гэж л энэ хүртэл гэвэл Дэлхий түүний яриаг таслан нөгөө дулаахан инээмсэглэлээ тодруулан ийн өгүүлсэн юм.
- Мэдээж үгүй. Нэг учир шалтгаан үгүй боллоо гээд үүнийг дахиад үүтгэж болохгүй гэсэн үг биш. Утга учрыг ахин бүтээж болно. Та нар бүгд үхсэн хүмүүс. Бүгд л аль эрт оршихоо больчихсон. Байгалийн хууль нэг л эхлэл, нэг л төгсгөлийг та нарт заадаг ч би хуулийг бүтээж, би үхэл амьдралыг ч мөн бүтээсэн. Миний бие ч үхэл амьдралаас тогтсон. Би энэ хуулинд ч мбн захирагддаг ч.... нэг амьдруулсан байхад хоёр чадахгүй гэсэн үг биш. Тийм болохоор л би та нарыг энд авчирсан юм.
Тэгэхээр бид ахин амьдрах нь, тэр бидэнд ахиад бэлэглэнэ гэж үү? Ахиад нар луу хараад инээмсэглэж, ахиад хайртай хүмүүстэйгээ тэврэлдэх өдрүүдийг харж чадна. Дүү нараа шоглох тэр өдрүүд, найзуудтайгаа зугаацах тэр л өдрүүдийг ахин үзнэ. Цасыг, бороог алгаараа имэрч мэдэрнэ. Ахиад, ахиад гэх тэр олон өдрүүд миний өмнө зурайх болно.
- Тэгэхээр бид одоо учир шалтгааныг үүтгэх хэрэгтэй. Та нар бүгд үхэж, өвдөлтийг тэгээд алдах мэдрэмжийг сайтар амссан. Хүмүүс эрсээр эрсээр олдоггүй тэр л зүйлийг хангалттай ойлгосон. Үхэл яаж мэдрэгддэгийг, хүний амь хэр үнэ цэнтэй болохыг, хайр гэж юу байдгийг? Тэгэхээр одоо та нарын эхлүүлэх тэр амьдралын гол зорилго бол сайхан амьдрах байх болно. Бүх сайхан бүхнийг та нарт хүсье.
Тэр ийн хэлчхээд цаашлан алхаж эхлэв. Лиса сэтгэл нь ханасан байртай инээмсэглэх ба амандаа "дунд хурууны тухай бодлоо ямар ч л байсан мартлаа" гэж хэлэхэд нь би дотроо инээв. Бид бүгд дороо тэврэлдсэн ба нүдээ аньцгаалаа. Хурц гэрэл аниатай нүдний гаднаас ч гялбах аж. Шинэ амьдрал. Шинэ эхлэл.
Advertisement
Дайн дууссан юм. Хүний ертөнц цаашид оршин тогтнохоор болсон. Жин шинжилгээний багийг удирдаж, тээвэрлэж чадаагүй чулуулгуудыг устгахыг оролдсон боловч хүний үйл ажиллагаанаас үүдэн маш олон төрөл зүйл устаж үгүй болсон тул дэлхий дээр буй уг төрлийн бүх чулуунуудыг устгах нь ахиад л нэг төрлийг устгасан хэрэг болно гэж эсэргүүцэгдэж байв. Гэсэн хэдий ч тууштай ятгалга, ухуулгын үр дүнд "Чулуу дэлхийд бий цагт кастиллчууд ахин босох оролдлого хийх нь гарцаагүй" гэсэн дүгнэлтэд хүмүүсийг хүргэж, идэвхгүй болгох ажлыг нэн даруй эхлүүлсэн юм.
Амьд үлдсэн кастиллчууд хаашаа одсоныг хэн ч мэдсэнгүй. Судлаачид сүнсгүй болсон цогцсууд болох үхдлүүдийг буцаж "хүн" болгон хувиргах боломжгүй хэмээн үзсэн тул улс орон даяар эрчимтэй устгал явуулж эхлэв.
Ихэнх газар талхлагджээ. Ашиглах аргагүй бохирдсон хөрс, ширгэсэн гол мөрнүүд. Нэгэнтээ алдсан бүхнийг эргэж бүтээж чадахгүй хэдий ч байгаа баялгаа зүй зохистой ашиглах нь нэн чухал тул олон улс даяар эко амьдралыг хэв маягийг эрхэмлэх талаар ухуулгууд явагдав. Хүмүүс ухаарсан. Тэд хайрлаж эхэлсэн. Эх дэлхийг, энэ ногоон амьдралыг. Илүү үзэсгэлэнтэй дэлхий, урт удаан амьдралын төлөө хэн бүр хичээх болсон.
Бэмбэм орилон гүйсээр гацуур мод руу харан зогсож байсан Ютагийн хажууд ирэн түүний гараас зуурлаа. Тэгээд хэд сэгсэрч нэг зүйл гуйна. Сонсох нь Лиса түүний найз охиныг алах гээд байгаа болохоор ирээч гэж гуйж байгаа нь энэ ажээ. Буйдан дээр тэврэлдээд хэвтэж байсан Жин, Чэёон хоёр тэдэн рүү хараад инээх ба цээжин дээрээ одны зурагтай хос цэнхэр цамц өмссөн байлаа.
Бэм Ютагийн гараас бараг хөтлөөд л дээд давхар луу гарсан ба энэ үетэй зэрэгцэн байшинд Хусог дарга эхнэрээ хөтөлсөөр орж ирэх аж. Тэд хоёулаа инээмсэглэсээр гацуур модыг сайхан засжээ гэж магтана. Энэ үед Тэхён их л додигор хоолойгоо засан хажуу өрөөнөөс гарч ирээд "би зассан юм" гэж хэлэх аж.
Дээд давхарт бөөн л юм түчигнэж буй нь сонсогдох ба нэг хаалганы дэргэд ирээд Бэмбэм, Юта хоёр бараг л чичрээд зогсоно. Бэм Ютаг зоригжуулж "Таныг хараад л Лиса эгч ёстой наалинхай болчихдог. Намайг харангуутаа шууд л ирвэс болдог юм" гэж хэлээд мөрийг нь алгадах ба энэ үед Бэмийн найз охины чангаар орилох дуу дуулдах үед Бэм шууд л зориг ороод, Ютагийн урдуур дайран хаалгыг өшиглөж онгойлговол, түүний найз охин Сана болон Лиса хоёр хөөцөлдөж тоглоод өрөөгөө ёстой буснааж өгч байв. Ердөө хоёр хоногийн өмнө л Бэм Лисагаас найз охиноо нууж нууж нэг юм танилцуулсан билээ.
Бэм санаа алдаад "Би эгчийг Санаг алж байна л гэж бодлоо" гээд инээв. Бэмийн найз охин Лисад үнэхээр их таалагдсан ба тэд их сайн найзууд болсон нь энэ байлаа. Хэдхэн минутын өмнө Лиса Сана дээр ирээд "алив асуудлаа шийдье. Дээд давхарт гараад ир" гээд дагуулж явсан нь энэ аж. Юта, Бэм хоёр найз охид руугаа хараад "Алив бууцгаая, хүмүүс цугларсаар л байна" гэж хэлэх ба өрөөгөө буснааж байсан манай хоёр шууд л томоотой болоод гар гараасаа хөтлөлцөн тэр хоёрыг орхиод буув.
ЖэйТи багийн буюу Хусог ахлагчтай багийнхан бөөнөөрөө дуу шуу болсоор доор орж ирсээр эрчүүдийн дуу чанга гэгч нь хадна. Үүний дунд Бэ Жүхён тэднийг эмх цэгцэд нь оруулж зандарсаар нэг давхарт орж ирж буй нь дуулдана.
Тэд бүгд л гацуурыг ямар сайхан зассаныг ам уралдан сайшааж, мөн энэ байшинг ямар сайхан талаар ч ярилцана. Дэлхийд амар тайван тогтсон ба одоо тэд шинэ жилийг тэмдэглэх гэж байлаа. Бүгд хамтдаа, бүгд л жаргалтай.
Жонгүг, Солхён хоёр бараг биенийгээ маажилцсаар л орж ирнэ. Солхён Жонгүгээс яг нэг л насаар эгч бөгөөд тэд сүүлийн үед их дотносож байлаа.
Хусог дарга тэднээс Жисү, Намжүүн хоёр ирж буй талаар асуувал Солхён хурдхан шиг л толгой дохиод "Ах эгч хоёр одоо ирж байна гэж хэлсэн" гээд инээмсэглэнэ. Лиса, Сана хоёр буйдан дээр бараг л хошуугаа наалцсаар суух ба Бэм, Юта хоёр тэдэн лүү инээн ширтэнэ. Анх Лиса Санан бараг халзан болгох шахсан билээ.
Хаалга онгойсоор Жэнни салхи татуулан, цас болсон малгайгаа сэгсэрсээр байшинд орж ирсэн ба түүний хажууд өндөр залуу үзэгдэхэд бүгд найрсгаар мэндлэх нь Жэннигийн найз залуу аж. Залуу мэндлэн тэдэнд өөрийгөө танилцуулах ба түүний нэрийг Ча Инү гэдэг ажээ.
Бүгд цугларч гүйцэж, өнгө өнгийн гэрлээр, тоглоомуудаар чимэглэcэн өндөр гацуур мод засаатай том өрөөний ширээн дээгүүр баярын ширээ аль хэдийн засагджээ.
Чихэр ундаа, амттан хоол гээд бүгд л өрөгдөж, гадаа цас орон шуурч буй ч байшинд буй уур амьсгал үнэхээр л дулаахан. Хайртай хүмүүстэйгээ, хамт олонтойгоо, дотны нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ.
Хаалга онгойсоор сүүлчийн маань зочид хаалга онгойлгосоор орж ирвэл бүгд алга ташицгаана. Энэ Намжүүн болон Жисү хоёр байлаа. Тэд хос ороолт зүүгээстэй, Намжүүн Жисүгийн гараас атгасаар хаалгаар орж ирэх ба тэдний нүүрнээс инээмсэглэл салах аргагүй. Тэдний нүдэнд зөвхөн хайр болон баяр хөөр л бялхаатай. Ийнхүү бүгд цуглаж дууслаа.
Баярын ширээнд тойроод сууцгаан хамтдаа хооллож, тэд хөгжилтэй тоглоом тоглож, юм ярилцан 12-р сарын 30-ны шөнийг бүгд хамтдаа өнгөрөөж буй нь энэ. Бүгдийнх нь нүүрэнд зөвхөн инээмсэглэл л тодрох энэ үдэш. Ирж буй оноо угтан авч, нөхөдтэйгөө хамт хөгжилдөж байлаа. Маргааш харин гэр бүлтэйгээ тэмдэглэнэ.
12-ын тоо луу цагийн зүү тэмүүлсээр хүмүүс бүгд хунадагандаа дарс дүүргээд дээшээ өргөх ба энэ удаад Намжүүн үг хэлнэ. Тэр харин нөгөө гараараа Жисүгийн бэлхүүсээр гараа ороосон байв.
"Бид олон нөхдөө алдсан. Мин Юнги, Чой Жюви, Пак Жимин болон Ван Жэксон, Тэн Тэн Мөн бид сайн мэддэг байгаагүй хэдий ч Жисүгийн бяцхан дүү Ким Еэрим. Бид энэ шинэ жилийг тэдэнгүй угтах хэдий ч бидний зүрхэнд үргэлж л орших болно. Алдсан нөхдийнхөө араас харамсаж, амьд буй бүхнээ хайрлана. Ирэх шинэ он, ирж буй олон жилүүд маань бүгд аз жаргалаар халгих болтугай, Төлөө!"
Бүгд төлөө гэж хэлцгээн тулгацгаах аж. Алга ташицгаан, ирж буй шинэ оноо угтана.
Гадаа цас хаялна. Энэ удаа тэр уйтгар гуниг, үхэл хагацлыг даллан дуудсан бус хамгийн сайхан бүхнийг хайрыг, аз жаргалыг ивээн орж буй аж. Том том ширхэгээр хаялж буй цасны ширхэг бүр нь хамгийн сайхан ерөөл хэлсээр газарт бууна. Хамтдаа, бид хамтдаа биенийгээ хайрласан хэвээрээ. Бүх л зүйл жаргалтай, бүх л зүйл үзэсгэлэнтэй. Ирж буй цагууд, одож буй бүхэн бидэн рүү хараад инээмсэглэнэм.
Advertisement
- In Serial33 Chapters
Beyond the Veil
Martin's life would never be the same. He somehow survived a massacre by shady men in black, only to discover they were conspiring with the police. What was he going to do now? But where one life ends, another life begins. One that will learn of magic, and the world beyond the veil. This is a complete rewrite of my first story, The World Beyond the Veil. This is not the same story. Not even a single sentence has been copy-pasted from the original fiction. Readers of the original will recognize a lot of elements, but there are more and more differences as the story progresses. The fiction is planned as a trilogy. The first volume is published. Regarding one of the tags:Sexual Content: There are no explicit sex scenes in the story. On the other hand, it is definitely a story meant for an adult audience, with plenty of references to sex and genitalia. If you're not comfortable with that, maybe steer away from this story. I am very interested in feedback. Let me know if you spot a plot hole or something else that seem off to you.
8 152 - In Serial6 Chapters
Second Life Villain
"A hero always wins". Well, that's a bold ass thing to say, my friend. "All villains die at the end of the story?" I think it's time to change that!!!
8 167 - In Serial22 Chapters
Ancestral World: Memorial Clouds
A world that was ruled by no one at first and became a peaceful modern society. Under the shiny and clear sky with the cherry blossoms all around the school, a young man was waiting for his new chapter of life to start. He wanted a peaceful life after the figting that he had done over the years. Having the thought that of the new school life in front of him would lead him to a nice life, dangers await as his existence to other people are nothing but an obstacle. He has to fight his way through to protect his new companions that he made and keep his life that will be ruled by peace someday.
8 199 - In Serial149 Chapters
Reality Shattered - Children of Atlantis Book 2
Enid won the war by sacrificing herself, or trying to sacrifice herself. Lilith rescued her and took her daughter's place. Now that order has won the war, Enid is left lost in the past with no way home. Limbo is barred to her and her mother is gone. What's worse, her plan to save creation had unintended consequences. Can she make it home? Can she repair the damage she has done? (Book 1 is here - Children of Atlantis - Book 1)
8 891 - In Serial87 Chapters
Ode to Freud
For those who do not understand the reference, "wish fulfillment" is before anything a term created by Sigmund Freud in the 1900's. In psychology it is a state of satisfying unconscious needs and desires by the use of fantasy and delusion. In literature it is the very base of fictional work, but also the name of a style of writing where the author sacrifices the key elements of good storytelling in order to fulfill his own psychopathic, neurotic or perverse needs and desires, usually through the use of the characters in weird and forced situations. What I meant by the title of this story is that it is a trashy, badly written, shitty story about me getting some wish fulfillment by the use of some characters and a fictional world of my creation. Not the good kind of fulfillment, since my wishes are of the bad kind and I intend to fulfill those, not yours. Also, being a total amateur and not writing a proper plot before starting are two big indicators that this story is going to go bad. I guess Royal Road call this kind of stories the "Mary Sue" kind. So, unless you are a very ugly piece of trash (at least as much as I am) don’t bother reading it. Now, if you ARE messed up on the level of a clinically depressive, lightly suicidal, lolicon/shotacon aligned morbidly obese hikikomori vermin who sold his virginity to a prostitute and is currently living at the costs of his widowed mother after expending all the money he got from his father’s inheritance, all the while masturbating furiously to beast/furry dickgirl hentai, then be welcomed. Please feel free to get a serving at my antidepressants and also at the canned tuna I have stored in the fridge. There may be some cheese somewhere, and I am pretty sure I bought some juice the other day, but I have no idea where it is. Anyway. You may dislike what I write because of all the amauteur(ish) writing, or you may not. Who knows. Give it a try and write a comment. It gets lonely writing to no one. Also, feel free to grant me inspiration not only by making comments about the world and/or characters, but specially by suggesting a music for me to listen while I write the next chapter. Be warned : I do get influenced easily by the background music I listen while writing. If you exist, of course. I'm seriously doubting anyone has read anything after the "lolicon hikikomori" thing. Also, I have a tiny dick.Just so you can feel better about yourself a little more. Or maybe I have just degraded psychologically a little more and now I am into shame-play. I wonder if the psychiatrist would increase my meds a bit if I told her about it.Hope I never get to penispanick, though! Self-mutilation, especially of the castration type, would be baaaad. After all, I do like my prostitutes. And having sex with them when I can afford it. Oh, yeah, the story. I will just write the first chapter in a few moments.Until later, b(i)each.
8 176 - In Serial42 Chapters
Gilded Cage~ Shapeshifter Rebirth
"You're just my tool. Know your place." It's her duty to follow her master's command. Even at the risk of injuring herself or losing her mind. It's his right to make use of her cold-heartedly. Even discarding her when she had become useless. She was a bird trapped inside a gilded cage, slowly losing her mind in the process.He was the heir of the country, regretting things he had lost in the process of power chasing. Could she ever be saved? Could he get back what he had lost? A love story between an antagonist and a side character.Melancholic Sword Apprentice (hidden shape-shifter) × Cunning Cold-hearted Master of Ivory Manor
8 102

