《INFERNO: Destruction [Completed]》[6.6] Магадгүй эцсийнх
Advertisement
- Жэксон, Жэнни, Лиса! Тэр онгоц байна! Бурхан минь! Ямар ч эргэлзээ алга. Тэд хамгаалалтыг өрөмдөх нь. Бид яарах хэрэгтэй!
Би адгасандаа хэлээ санаандгүй залгичих гээд ч байгаа мэт тэвдсээр ийнхүү орилон, үүнтэй зэрэгцүүлэн долоовор хуруугаараа өнөөх том онгоцны зүг заах аж. Үхэл ханхлуулсан хүрэн ногоон өнгийн онгоц руу чичиж байлаа.
Жэннигийн үхдлүүд рүү галлах дуу нь чихэвчийн цаана тод байсан ба тэр ертөнцийн зүгийг даруй хэлж, байршлыг нь тодорхойлж солбицлыг бидний сүлжээнд буй удирдах зөвлөлийн хүмүүст мэдэгдэв. Жэнни шууд л ямар нэг нэр бүхий (би сайн тогтоож чадаагүй) пуужинг уг солбицол руу харвахыг шаардсан ба цаад тал нь шууд л зөвшөөрөв. Түүний харах чадвар гайхалтай сайжирсан шүү дээ.
Даруй зөвшөөрсөн ямар нэг зөвлөлийн гишүүн эр ердөө 12 секундийн дараа байн дээр бууна гэж мэдэгдэв. Миний зүрх түгшсээр би өнөөх онгоц руу харан зогсоно. Тэгээд амандаа тоолж байв.
Нэг, хоёр...
Гурав, дөрөв...
Одоо долоо дахь секунд.
Арав.
Баруун урд зүгээс чихний хажуугаар, чимээг нь ирж буйг сонсож ч амжаагүй байхад пуужин шунгинан өнгөрч, би удахгүй болох дэлбэрэлтийн эрчинд цохиулахдаа бэлдэн нүдээ анивал тэнд ямар ч тэсэрсэн, эвдэрсэн чимээ гарсангүй.
Жэнни амандаа хараал тавихыг би сонссон ба нүдээ нээвээс хүмүүсийн царай сааралтаж, хачин болцгоосон нь үзэгдэнэ. Би ирсэн газар луугаа буцаж буй пуужингийн чимээг тодхон сонссон юм.
Харвасан пуужин маань буцаад ойсон нь энэ байлаа. Чихний хажуугаар хурдлан явж эцэстээ нүдээ аних зуур эргэж ойсон.
Аймшигтай нь тэр онгоц пуужин ойлгодог ямар нэг материалаар хийгджээ гэдгийг Лисагийн бодлоос олж харав. Тэр өнөөх онгоцыг хийсэн материалыг мэдэрч, үнэрлэн, барьж ч үзэж байлаа.
Тийм ч удаагүй байтал баруун урд зүгт хүчтэй дэлбэрэлт болсон ба хол зайтай байсан хэдий ч суунаглаж буй утаа нь харагдаж байв. Пуужинг илгээсэн газар луу буцаж явсан нь энэ байв.
Лиса хөлөө дороо дэвсээд,
- Би дэлхий дээрх бүх бодис, металлуудыг барьж мэдэрч үзээгүй. Бас физикийн төгс мэдлэгтэй ч биш. Тийм болохоор онц шийд хэлж чадахгүй ч гэсэн... хүн төрөлхтөн тийм их тийрэлтэт хүчээр илгээсэн пуужингийн чиглэлийг нь эсрэг чиг өөрчлөх хэмжээний зэвсэг бүтээгээгүйг л мэдэж байна. Энэ тэдний манан гаргаад байсантай ижил хачин үзэгдэл, гэхдээ зөвхөн энэ онгоц л байх. Ийм металл, ийм зүйл хийхэд их хүч шаардана. Энэ онгоцны бүх тал яг ижил материалаар хийгджээ.
Энэ үе тэдний олон хүмүүс зэрэг өргөж байсан өрөм муухай дуугарч эхэлсэн ба би эрхгүй ярвайлаа. Үнэхээр л чих өвтгөм, самбарыг хумсаараа маажих шиг л дотор эвгүйцүүлж байв.
Бидний нийт холбогдох сүлжээнд агаар зүсэж буй онгоцны дуу гарах ба үүнтэй зэрэгцэн бүдүүн хоолой дуулдах нь Мин Юнги эрхэм байлаа.
- Очоод мөргөж үзэх үү? Юу гэж бодож байна Намжүүн? Пуужин нөлөөлөхгүй бол бүтэн онгоцоор дарах гээд үзье.
Намжүүн болон Мин Юнги хоёрт нэг нэг байлдааны онгоц хариуцуулсан байсан ба тэд эсрэг тал руугаа гал нээж завгүй байсан ч энэ зуураа анхаарал тавина.
Жэнни энэ үед холбоонд орж ирсэн ба түүний цаад талаас тасралтгүй буудах буун дуу сонсогдоно.
- Юнги ах аа, энэ амины гарз байх болно. Миний харж буйгаар л бол нисэж буй онгоц бүр мөргөх ч үгүй байх. Пуужинг буцаж ойлгож байгаа бол бүтэн онгоц ядах юмгүй. Та хангалттай ойртоо ч үгүй байхдаа ямар нэг нөлөөнд автаж буцаж шидэгдэнэ. Мөн бууны сум ч нөлөөлөхгүй биз. Тэдэн рүү дэлхийн металлаар хийгдсэн ямар ч зэвсэг үйлчлэхгүй нь.
- Ийм үед тохиромжгүй ч гайхалтай юм! Гэхдээ дайсанд маань байхад муу! Бид өөр арга олох хэрэгтэй!
Жон Хусог дарга орж ирсэн ба түүний хоолой илт цоглог сонсогдож байв. Түүнийг ажаад байхад тэр гуниглах дургүй нэгэн.
Лиса дээшээ хараад,
- Энэ төсөөлж байснаас ч хэцүү байх болно, залуусаа. Тэднийг тойроод ахин өөр онгоцнууд бууж байна. Хамгаалалт гэх үү дээ! Хараал идмэр гэж! Дотроос нь л дэлбэлэхээс өөр аргагүй юм байна. Гаднаас нь дайрах боломжгүй, тэгэхээр дотроос нь-
Advertisement
Лиса ингэж уцаарлангуй хэлээд буцаж намдан,
- Тийм зүйлийг дотроос нь-
Лиса тайван хэдий ч түүний дотор бачимдаж буй нь илт байлаа. Яг ил хэлээгүй ч гэсэн өнөөх эцсийн мөч нь энэ байлаа. Их хурдан ирсэн юм.
Харийнхны аймшигт зэвсгийг үзээд хэн бүхэн л ийм дүгнэлтэд хүрсэн. Еэрим намайг ийм зүйл хийнэ гэдгийг мэдэж байжээ. Эсвэл тэр үүнийг цор ганц л боломж, хувилбар гэдгийг олж харсан биз.
Дүү минь дэлхийг аврах бүх төгс хувилбарыг бүрдүүлж, харин би үүнд л зориулж бүтээгдсэн мэт. Түлхүүр болон цоожны ан цавгүй тохиргоо. Миний хийж чадах хэсэг.
Бид алхах зуураа ийнхүү ярилцаж байсан ба биднийг тойрсон хамгаалагчид бүх хүчээрээ ойртож ирэх үхдлүүдийг толгой дараалан унагааж байв. Тэд биднийг юу хийж буйг хориглохгүй, чив чимээгүй хамгаалах ажлаа хичээнгүйлэн гүйцэтгэнэ.
Үхдлүүдийн тоо улам ихсэж эхэлсэн ба ердөө хэдхэн минутын дотор л хаа сайгүй бөөгнөрөөд ирлээ.
Би нүдээ аниад дороо гүнзгий амьсгалаад, дороо шууд л зогссон ба бусад маань ч анзааран намайг юу хэлэх бол гэж хүлээх аж.
Хамгаалагчид эргэн тойронд буй үхдлүүдийг буудсан хэвээрээ, харин Лиса том нүдээрээ над руу ширтэнэ. Тэр миний юу хэлэх гэж буйг мэдэж байсан юм.
Тэдний хувьд би эмзэгхэн, унавал хагарах ваартай цэцэг мэт үзэгддэгээ би үргэлж олж хардаг. Үгийг минь сонсож, намайг хүндэлдэг ч би энэ цөм хэсгийн хамгийн сул дорой нь байсаар л байсан. Алхам тутамдаа ахин дэвшсэн ч надад гавьтай нэмэр байсан гэж үү? Одоо л боломж олдож буйд би талархах болно.
Нүдээ аних мөчид яагаад өнгөрсөнд буй Жисү яагаад үзэгддэгийг мэдэхгүй юм. Тэр бид хоёр их том ялгаатай. Бидэнд буй сэтгэлийн хүч их өөр. Тэр их инээмсэглэдэг, тэр хүүхэд шиг нэгэн. Тэр хариуцлага бага үүрсэн, том хүний биед орсон бяцхан жаал. Харин би, одоо би- илүү үзэсгэлэнтэй нэгэн биш хэдий ч...
Чи намайг хар даа, уншигч минь.
Энэ анх удаагаа байсан.
Би итгэл дүүрэн, хоолой минь аймшигтай саарал байв. Хүний амьдралд өөртөө бүтээж чадах хамгийн гайхамшигт үхлийг би өөртөө үүтгэж байлаа. Уншигч минь, хамгийн сайхан үхэл энэ л байх болно.
Нүдээ нээсэн. Дуу хоолой минь илүү тод тэгээд чанга, гүндээ саарал.
- Намайг үхдлүүд мэдэрдэггүй, бас харь гарагийнхан өөрсдийнхөө нэг гэж андуурдаг. Тэгэхээр би тэр онгоц ганцаараа чөлөөтэй явж чадна гэсэн үг. Тэгэхээр тэр онгоцны дотроос дэлбэрвэл галт наадам ч хийж болохуйц тийм тэсрэх бөмбөгийг өөртөө суурилуулаад тийшээ нэвтрэхээр оролдож үзье. Одоо энэ тэргүүнд тэсрэх бөмбөг олох хэрэгтэй. Гэхдээ хаашаа явах вэ? Та нар энэ төлөвлөгөөг дэмжих хэрэгтэй.
Хэн нэгний хүнгэнэтэл санаа алдахыг, түүнд нуугдаж буй тийм л их ганцаардал, зулгааж тогтоох хүслийг нь тэгээд эвлэрэлтийг гээд бүгдийг нь сонссон юм. Хэн гэдгийг нь хараагүй хэдий ч би түүнийг таньсан, Ким Намжүүн. Тэр юу ч хэлж чадсангүй. Чихэвчийн цаанаас түүний юу бодож буй нь сонсогдохгүй.
Бусад нь чив чимээгүй байх ч би тэдний ярвайж буй царайг яагаад ч юм мэдрэх аж. Тэдний хэн нь ч зогс гэж хэлж чадахгүй, бүгд энэ үлдсэн зам гэдгийг мэдэж байсан юм. Пуужин ойлгож байгаа онгоц руу өөр юугаар ч дайрах вэ.
Хүмүүс хэсэгтээ чимээгүй байсан ба Хятадын бүсийн төлөөлөгчдийн нэг буюу Жэннитэй үлдсэн Ван Жэксон,
- Нисэх онгоцонд байдаг бөмбөг гар биш удирдлагатай, цэргүүдийн ашиглаж буй жижиг бөмбөг хүчтэй ч тэр онгоцыг лав үнс болгож чадахгүй нь тодорхой. Тийм хэмжээний тэсрэх бөмбөг хамгийн ойрын зайнаас олъё гэвэл эргэлзээгүй Яаотины агуулах руу явах хэрэгтэй. Бусад улсуудын байрлал руу явлаа ч хэл амаа ололцох гэж тун удна.
Жэксонг үргэлжлүүлэхээс өмнө Хусог дарга тасалж аваад,
- Жисү чиний гаргах гэж буй золиос үнэхээр том. Би чамайг хүндэтгэж байна. Харамсалтай нь би боль ч гэж хэлж чадахгүй нь. Бидэнд одоо хийж чадах хамгийн зөв зүйл энэ байж магадгүй.
Хусог дарга ийнхүү хэлээд буцан ажил хэрэгтээ орон,
- Надад онгоц удирдах эрх байхгүй хэдий ч Өмнөд Солонгосын талаас тийм хэмжээний тэсрэх бөмбөг ашиглахаар авч чадна. Мөн манайд хоёр нисгэгч ч бий. Намжүүн, Юнги хоёрын аль нэг нь нааш ирж, би эндээс өгч буцаад ниснэ. Яаотины агуулах оллоо ч, нэвтэрлээ гэхэд Жисү ганцаархнаа болохоор хүмүүстэй нь ойлголцох тал дээр асуудал гарч ч магадгүй. Хэрвээ бусадтайгаа хамт явна гэвэл Лиса болон бусдад чинь гадаа байгаагаас ч илүү аюул тулгарна. Мөн хэлэхэд би та нар луу онгоц явуулж энд авчрах тал дээр анхаарч байгаа ч ахиц гарахгүй нь. Хүн хүч тун дутмаг л байна.
Advertisement
Энэ удаад Намжүүн их л яаравчлан үгс хэлсэн ба Мин Юнгигээс урьтан,
- Би очъё. Замдаа саадгүй бол би ердөө 6 минутын дараа гэхэд би түр зогсоолд хүрэх болно. Даргаа, буцахдаа хурдаа нэмбэл 4 минут 30 секундэд. Жисү-
Тэр миний нэрийг дуудах үед би анхааралтайгаар чагнасан ба түүний амьсгал бараг л бөглөрч буй мэт бачимдсан сонсогдоно.
Бүгд чагнаж байсан ба гэнэтхэн л "Хээе! гаяс! Эгчээ, залуусаа би энд байгаа шүү" гэх бяцхан Чэёоны дуу цуурайтав. "Уучлаарай Намжүүн ах" Чэёон угсруулан ингэж хэлэх ба үүний цаанаас Жиний "чи намайг ах гэж дууддаггүй биз дээ" гэж гомдоллох нь сонсогдоно.
Чэёон нэг л гомдоллосон маягтай,
- Хэдхэн туршилт хийх гээд чихэвчээ залгаад зүүсэн чинь баахан юм болчихсон байх шив. Чихэвчээ түр өгөөд сонсоод байж бай гээд туслахдаа өгчихсөн байсан чинь та нар юу вэ! Гаяс.
Манай шугам сүлжээнд үхэж буй өнгө аяс илт эзэрхийлж байсан ба Чэёон орж ирээд л их л цоглог бүр баясгалантай гэгч нь ярих аж. Ер нь түүнийг баярлахаас ч өөр аргагүй байсныг би хожим ойлгов.
- Би хэлсэн! Урьдын Чэёон ийм хугацаанд амжихгүй байсан ч одоо бол их өөр шүү дээ. Миний хамрын мэдрэмжийн дэвшил- (амаа гараараа хэд цохих шиг болов) за тайлбарлаж цаг аваад яах вэ! Би хэлсэн шүү дээ! Та нарт, чадвар маань төгс хөгжилдөө тулж буй болохоор сүүлийн туршилт маань бүтчихсэн.
Би үнэхээр л их баярлалаа. Ядаж би үхсэн ч тэр хараал идсэн чулуулгийг устгах нь, тэр байхгүй бол харийнханд энд ирэх боломж огт олдохгүй.
Лиса гэнэт дуу алдаад,
- Гайхалтай! Марис, одоо их хэмжээгээр үйлдвэрлэхэд хэр их хугацаа шаардах вэ? Яаотинд хадгалж буй чулуулгийн хэмжээ нийт 3 тонн орчим гэвэл-
Чэёон догдолсон янзтай,
- Одоо цаг давчуу байгаа болохоор бид бүх хүчээ дайчлаад миний тооцоолж буйгаар яг 37 минутын дараа гэхэд дуусна. Харин Яаотинд энэ хурдаараа явбал 42 минутын дараа очно. Энэ онгоц биднийг аваад шидчих шахуу л хурдтай явж байна. Бас бүх хүмүүс ажиллаж байна. Эгчээ, тэр болтол торгоож чадвал та заавал амиа хорлох шаардлагагүй л гэж хэлмээр байна. Хэрвээ амжихгүй бол- (гүнзгий амьсгалав) сүүлчийн сонголт ойлгомжтой!
- Чи сайн байлаа, Чэёон.
Би баярлангуй ийнхүү өгүүлбээс тэр,
- Эгчээ, би ийм аймшигтай баярлаж буйгаа зогсоож чадахгүй нь. Тэд амиа хорлолтыг ямар ч сэтгэл хөдлөлгүй санал болгож буйдаа санаж зовж байгаа ч, над шиг эрдэмтэн хүний хувьд ийм хэмжээний нээлт гэдэг их том зүйл! Би мартчихсан байгаад ахиад хийсэн ч гэсэн! Гунигтай байж чадахгүй нь.
Түүний хоолойгоос сонсогдох сэргэг байдалд огт зохиогүй үгстэй хоршин би дотроо инээв. Би энэ мэдрэмжүүдийн тухай сайн мэдэх байх. Анхны үзэсгэлэнгээ гаргаж байх үед дотор талаас маань хайрч байсан тэр мэдрэмж. Баярласандаа найзынхаа гунигтай мөчийг тун тааруухан хуваалцаж байсан. Юм л болбол өнгөрсөнүүд маань айлчлаад байгааг үзвээс үхэх дөхөж буй бололтой тийм үү?
Намжүүн газардах боломжтой газар олохыг санал болгож харж байгаад газардъя гэж хэлсэн ба түүнд ерөнхий байршлаа хэллээ.
Харийнхан өрөмдөх гэж хугацаа зарж буй нь илт, чахрах чимээ нь хүзүүний хөлс гаргамаар муухай дуугарч би эрхгүй ахиад л чихээ дарав. Хажууд нь байгаа тэд нар дүлийрч үхдэггүй юм байх даа!
Лиса инээмсэглэн,
- Эгчээ та амьд үлдэж болно. Бид цаг хугацаа л хожих хэрэгтэй боллоо. Тийм ээ! Таныг ямар ч байсан үхдлүүд биш гэхэд тэсрэх бөмбөгнүүдэд өртүүлэлгүй аваачиж өгнө өө! (Би ганцаараа явж чадна шүү дээ)
Би толгой дохисон ба өрөмний дуунаас болоод хэчнээн ярвайхгүй байхыг хичээх ч огт болохгүй байв. Намжүүн нэг байршил зааж өгсөн ба би Лиса болон бусадтайгаа үхдлүүд болон хүмүүсийн дундуур зүссээр гүйнэ. Хөл маань доороос зүүнд шивүүлж буй мэт өвдөх ч гомдоллоод суух цаг гэж үгүй тул зүгээр л гүйнэ.
Ханаар хүрээлэгдсэн Яаотин бидний хувьд байж чадах хамгийн тайван бүс ч байж магадгүй гэж үзэгдэн биднийг ийш явуулсан ч үнэндээ аль ч газар ялгаагүй одоо аюулд унажээ.
Энэ бол төв цэг байхад захын цэгүүдэд юу болж буйг төсөөлөөд ч нэмэргүй. Бид энэ дайны хөлд ингэж туугдаж, өртөх нь үнэн байсан ч байдал төсөөлж байснаас ч хавьгүй муу байгаа нь үнэн.
Намжүүний онгоцны бөөрөн дээр буй тэмдгийг би харсан ба бид бага зэрэг өндөрлөг газар байсан юм. Үхдлүүд улам л ихсэж бидний зогсож буй нам өндөрлөг рүү мацаж эхлэхэд би бусдадаа санаа зовлоо.
Түрүүнээс хойш тасралтгүй л буудсан болохоор бэлэн буй сумных нь тоо ч дуусах дөхөж байгаа байх. Би Лисагийн хажууд буй Юта гэх цэрэг лүү онцгойлон хандаж,
- За залуу минь, найдлаа шүү! Түүнийг сайн хараарай. Намайг үхдлүүд яах ч үгүй. Би үүнээс чанх урагшаа гүйж Намжүүнтэй уулзана. Харин та нар өөр тийшээ явах хэрэгтэй. Яаж ч байсан амьд үлдэх хэрэгтэй. Чэёон бүтээчихсэн болохоор бид заавал аврагдана. Харин тэр онгоцыг үлдсэн хугацаанд л сатааруулах үлдсэн шүү дээ. Аль ч тохиолдолд заавал аврах болохоор одоо амьд байхаа л анхаар! Лиса, мөн түүнтэй хамт та хоёрыг үлдэхийг хүсч буйг харлаа, яв! Бие хамгаалагчид ч гэсэн тэднийг онцгойлон анхаараарай! (Тэхён,Жюви хоёр луу харав)
Тэхён, Жюви хоёр нэг л урвайгаад, уруулаа жимийцгээн, Тэхён "Бидний үүрэг та хоёрыг хамгаалах, хангалттай хүчтэй болохоор-"
Тэднийг үгээ хэлж дуусахаас өмнө Лиса их л уцаарлангуй,
- Эгчээ! Хүн илүүдэхгүй гэж мэдэх үү! Та? Яа туслах толгойд буухгүй байгаа ч гэсэн ингээд орхино гэдэг хэцүү. Ямар нэг аргаар тусална. Балиар гозойсон юмнууд байж л байна, энэ хосууд ч байна шүү дээ!
- Лиса энэ удаад нэмэр болж чадахгүй! Яв амьд үлд! Алив Юта!
Тэхён,
- Бид үхдлүүдийг өөр зүг дагуулвал Жисүд л ашигтай байх болно. Явцгаая! Лис зөрүүдлэх хэрэггүй.
Би Юта залуу руу дохивол тэр шууд Лисаг мөрөн дээгүүрээ давуулж орхиод хурдхан гэгч нь гүйсэн ба бусдынх нь дотроос дургүйцлийг үзэх ч аргагүйдээ явав. Тэдний араас үхдлүүд багшралдсаар улангасна.
Хэсэг хугацааны дараа л хэчнээн зуун үхдэл намайг тойрсоор тэдний араас гүйв.Нэг хамгаалагч маань надад хоёр ч буу мөн урт төмөр нэмж өгсөн ба нэмэртэй эсэхийг нь мэдэхгүй ч тэнхээгээ баран байж хэдэн үхдлийг буулгаж авав.
Намжүүний онгоц агаараас дөхөж эхлэхэд би орилон "би урд зүг рүү гүйнэ. Энд буух ч үгүй болохоор харагдаж байгаа бол шар самбрын хавьд уулзъя"
Тэнд буух боломжтой байсан ба үхдлүүд тэдний араас л хошуурч буй тул харьцангуй бага байлаа. Түүний нисдэг тэрэг ч доошилсон ба мөн л хэд хэдэн үхдлүүд баруун хойноос маань эрчтэй гүйж буйг би сонсов. Тэд энэ онгоцны зүг л чиглэн гүйж буй нь сонсогдох ба Намжүүний үнэрээр л ирж буй аж. Тэднийг ирэхээс өмнө амжиж суух хэрэгтэй.
Намжүүний онгоц бүрэн газардаагүй агаар дээгүүр тэгнэж хаалгаа онгойлгоод газардах гэвэл "газардвал шууд л үхдлүүдэд бариулж мэднэ, маш олон үхдлүүд ирж байна" гэж түүнд анхааруулав.
"Газардвал эргэж хөөрөхөд жаахан цаг шаардана, тэгэхээр газардахгйү байя"
Намжүүн яг онгоцоо газардуулалгүй агаар дээгүүр тэгнээтэй мэт байлгаж надаас үсрээд орж чадах эсэхийг маань асуув. Бид өөр газар уулзана гэж товлож чадах ч хаа газар л ялгаагүй гэдэг нь илт. Үхдлүүд хаана хүн байна тэр зүгт шууд л эрчлэн гүйж байв. Би хичээсэн ч намхан болоод ч юм уу үсэрч чадсангүй.
Үхдлүүд араас маань ирээд түүний онгоцны доод тал руу үсэрч байдгаараа овоорсон ба дунд нь хэчнээн үсчээд ядаж тэгнэж ч чадахгүй байв. Намжүүн намхан хэвээр онгоцоо цаашаа хөдөлгөж харин би гараараа тулж ч чадахгүй түүний хажууд гүйнэ. Кино дээр бол үсрээд л гарчихдаг л байх, надад бол үнэхээр хэцүү байсан ба түүний онгоцны төмрөөс үхдлүүд ч зуурч эхэлсэн байв. Би онгоцонд эндээс лав сууж чадахгүй гэдэгтэйгээ эвлэрэв.
Гэнэт л миний биеийг цаас өргөж байгаа ч мэт нэг гар өргөн онгоц руу бараг бөөрөнхийлөөд шидэж орхилоо. Тэгээд араас маань өнөөх аймшигтай зүйл бараг үсрээд л ороод ирсэн ба би шидэгдсэн болохоор хана толгойгоороо цохиж шалан дээр унасан ба ардаас мант орж ирсэн, намайг өргөсөн тэр зүйл рүү бүлтгэнэнэ.
Энэ залуу бол Кастилл. Тэр бол амиа хорлосон байх ёстой нэгэн. Гэвч түүний бодлоос би олж харсан. Инээмсэглэлийг, нартай өдрүүдийг, тэр өдөр биднийг орхиод ганцаараа алхахдаа тээж байсан зовнол, үхэх хүсэл нь ч арилсан аж.
Тэр өөдөөс инээмсэглээд,
- Туслахаар ирлээ. Би хэрэгтэй л гэж найдъя даа.
гэж хайнгадуу хэллээ. Төрлөөсөө ахин урваж буй гэсэн бодол түүнд огт төрөхгүй байгаа аж. Тэр өөрийгөө хүн мэт л төсөөлж байна.
Түүний бодлоос би туслах гэсэн чин үнэн хүсэл олж харсан ба хангалттай итгэхүйц байв. Энэ залуу. Үгүй ээ, одоо өөр зүйлийн тухай бодож тархиндаа шингээх хүсэл алга. Дараа нь, дараа нь бодъё.
Намжүүн урд талаас "бурхны аврал Жисү чи энд байна уу?" гэж над руу орилно. Би хурдан хариулсан би тэр одоо л тайвширч буй аж. Мөн тэр сая ямар нэг зүйл хэвийн бусаар өрнөчихсөнийг ухаарсан ба тэвдэж буй ч онгоц жолоодож буй тул хариуцлагаа алдахгүй хэвээр. Энэ онгоцыг тэр ганцаараа жолоодож байна.
Кастилл залуу өндийн урд очоод Намжүүн руу малийтлаа инээгээд "надад итгэ, би жолоодъё. Тэр эмэгтэй та хоёр ямар нэг зүйл хийх ёстой байх, би мэдэхгүй л дээ"
Энэ залуугийн үгийн сонголт байж болох хамгийн муу юм байна. Ямар нэг зүйл гэнэ шүү. Намжүүн бүр түүн рүү мэлмэрч орхисон буйг би түүний царайг хараагүй ч мэдрэх аж. Тэгээд орилон "Тэр миний найз байгаа юм. Чи итгэж болно оо"
Намжүүн байцаалтын үед байсан бол түүний царайг мэднэ. Гэхдээ бүх зүйл итгэлийн дагуу тогтож тэд байраа сольсон ба би энэ зуур шатаж буй Яаотинаас суунаглах үнсэн саарал утааг ширтэнэ. Хүмүүсийн үхэх чарлах дуу гээд л...
Намжүүн над руу чимээгүй дөхсөөр ирэх ба нэг л эв хавгүй эсвэд зохицолгүй "Сайн уу, Жисү" гэж мэндчилэв. Та нар мэднэ дээ, түүнийг харахаар л миний инээд өөрөө төрөөд байдгийг. Энэ удаад ч боломжоо огт алдсангүй би хөхөрч орхив. Намжүүний царай цайв.
Кастилл залуу хаашаа жолоодож буйг би сайн хараагүй, Намжүүн ч анхаараагүй биз. Тэр онгоцонд буй хантааз ч мэт зүйлийг над руу сунгана. Тэгээд араас нь,
- Чамд хоёр төрлийн тэсрэх бөмбөг өгөх болно. Эхнийх нь энэ хантаазан тэсрэх бөмбөг. Хэрвээ байдал болохоо байвал чи өөрийгөө дэлбэлж болно. (түүний хоолой чичирч байв) Харин энэ бол (том хэмжээтэй гар цүнх шиг хар цүнх дээш өргөв) мөн л бөмбөг.
Намжүүн хоолойгоо засаад нүдээ бага зэрэг хурдан цавчлан,
Advertisement
- In Serial132 Chapters
The Weirkey Chronicles
Betrayed. Murdered. Reborn. One last chance, to make it right. Theo's adventure ended with his mentor's hands around his neck. The betrayal cost him his friends, allies and everything he had built... but not his life. Though broken and powerless, Theo has one last chance to enter the Nine Worlds, wielding the knowledge and expertise of his first life. This time, he needs more than just power, he needs to unravel the deception that killed him once... and is coming for him again. Character artwork: https://i.imgur.com/CEfPC1G.jpg
8 394 - In Serial22 Chapters
Elsewhere
The story follows a boy who hates his name. After the suicide of a close friend and peer role model, he's on the brink of the same fate. But he doesn't follow her. Not even as his resolve to keep going is tested time and time again once he's sent into the worlds of magic and monsters he once longed for. (I do not claim ownership of the cover art. If the original artist would like me to take it down, contact me here.)
8 181 - In Serial52 Chapters
Black Heaven Ascension
Great demons and righteous heroes compete towards their path to heaven. Either seeking to bring absolute order to the world or fighting to achieve personal freedom and power unrivaled. They may proceed with their heads held high since their path is honored by their forefathers. But there are those that seek no blessings and walk on their own. Pathetic wretches that struggle on their knees, desperately trying to carve a new path, to their very own little black heaven. --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Chapter release once a week. This is my first work of fiction and English is not my first language so any and all criticism is welcome and appreciated
8 95 - In Serial24 Chapters
WTF WORLD
Its my first time writing anything and I dont know how to use punctuation marks so I dont know man . I hope you guys can correct my sentences and I'll edit it to what you guys think is right . This a story of a 18year old guy and his adventure after he died by accident and asked by god to choose 1 item that he wants to take to another world when he is reincarnated.
8 87 - In Serial36 Chapters
From Ninja to Pirate
Life can be difficult, hard and painful. Who am I kidding? Most of you probably have already experienced first-hand, all the difficulties, hardships and pains in life that I talk of, so rather than listen to me teach the lessons on how you should stay strong and look forward to the good things, I think you'd much rather prefer me to just get on with my story, and that's exactly what I'll do.My name was Uzumaki Naruto. I was a genin of the hidden village of the leaves, and the team-mate of Uchiha Sasuke and Haruno Sakura. My parents were the Fourth Hokage and the Jinchuuriki of the nine-tailed fox before me, and I was what people called, a failure.But now, the story has reversed. No more failure. No more Naruto. No more ninja.I am Akagami D. Natsuki, a girl who challenges the world, in the era of pirates!All credits go to Oda Eiichiro and Kishimoto Masashi for writing One Piece and Naruto. This is a fanfiction I wrote for my own pleasure. Please don't judge it too harshly... I have checked for spelling and grammar mistakes, but just in case there is the occasional mistake, please comment on it, rather than insult me. From personal experience, I have seen people insulting my grammar, with a comment akin to:"Cant u even spell 'mom' correctly? It's 'mom' not 'mum' you idiot!!!" So, please, don't insult me like that... It really ruins my day, which might have already been awful... Also, I apologise if they get really overpowered, or sound really arrogant... I don't mean it that way, but that's how it is read, so I'm sorry before hand. Well done for making it this far, and thank you for reading. noelicoan.
8 95 - In Serial23 Chapters
Tu Itna Zaroori Kaise Hua??
peek into know it ....
8 91

