《INFERNO: Destruction [Completed]》[6.5] Дайралт
Advertisement
Kim Jisoonnie's P.O.V
Харамсан мөн гашуудан уйлж, хэчнээн хоног ч хамаагүй түүнийг сахин хажууд нь хад мэт хөдөлгөөнгүй суухыг хүссэн ч нөхцөл байдал маань ийм ч завдал олгосонгүй. Хүйтэн болсон Еэримийн цогцсыг хүүр хадгалах эмнэлгийн газар луу даруй аваачсан ба дайн гээд самуурч байсан болохоор цогцос хадгалдаг хөргөгч бүхий өрөөнд төвөггүй орсон юм. Тэгээд эцэстээ духан дээр нь үнсээд мөн гар дээр нь үнслээ. Түүнээс нэг л өвөрмөц үнэр түгэж байдаг. Гаа бас гүзээлзгэнэ ч мэт. Одоо хүртэл арилаагүй байв. Лиса бас Жэнни, хамгаалагчид зүгээр л миний аяыг дагах ба хийж буй зүйлийг минь чимээгүй л ширтэж байлаа. Хэн нь ч хориглож, яаруулахгүй, хэн нь ч бидний дунд үүссэн энэ нандин тэгээд шаналант харилцааг тодруулахгүй.
Жэнни хаа нэгтээгээс түүний бүтээх цагаан даавуу олж ирсэн ба би хөлийн улнаас нь зулай хүртэл нь удаанаар хучна. Нүдээ удаан аниад удалгүй нээхэд л гутарч буй сэтгэл минь цэлмэж, гэрэл гийдэг байсан сан. Ким Жисү тэгээд л сэхэл аваад буцаж дэвтэр лүүгаа тонгойн хичээлээ хийдэг байв. Гартаа бийр атгаад цагаан цаасан дээр ертөнцийг зурдаг байлаа. Нүдээ аниад нээхэд л бүх зүйл өөрчлөгддөг байж билээ. Гэвч одоо хэчнээн анивчаад ч юуг ч дээрдүүлж чадахгүй байв. Түүнийг босоод ирээсэй гэх шунал л байна. Үлдэж чадахгүй нэгнийг ахин ирээч гэж гуйх шиг тийм их адгуу хүсэл л цээжнээс ундарна. Гарт минь нэгэн түлхүүрийн хурц ирмэгүүд гарыг минь хатгаж байлаа. Бид сүр муутай, дүнсгэр оршуулгаа дуусгаад буцан удирдлагийн өрөө лүү явав. Хүмүүс улам л их үймж, наашаа цаашаа гүйн хөл толгойгоо алдаж байв.
Харин бид үүний дундуур удаанаар алхсаар удирдлагын өрөөнд ирлээ. Уруулаас минь энэ хүртэл авиа ч даваагүй юм. Цуурайтаж буй зүйлс нь агаарын урсгал, гутал бас шал хоёрын шүргэлцэх муухай чимээ л. Өргөн том дэлгэц дээр үзэгдэх үнсэн саарал мананг анхаарч харах тэр хүртлээ би орон зай, бүр дэлхийгээс ч гажсан байв. Зэвхий нам гүн тогтсон тэр айдаст мананг ширтэх үедээ л би хэн нэгэнд нэг сайн алгадуулах шиг болж эргэн ирлээ. Бидэн рүү эрчтэйгээр дөхсөөр байсан манан одоо Яаотиныг ороон авч байв. Ороонго ургамал ямар нэг зүйлийг тойрсоор уг зүйлээ далдалдаг шиг, Яаотины намхан барилгууд энэ саарал мананд хучигдан муухан үзэгдэнэ. Бид араас харан зогсоно. Хэн ч биднийг анзаарах сөхөөгүй компьютерийн гараа нүдэх нь нүдэж, удирдагчид нь хаа нэгтээ рүү хашхична.
Би толгойгоо Жэнни болон Лиса руу эргүүлж ийн өгүүлэв.
- Еэрим хэлэхдээ чулуулгуудийг шууд зөөхийн тулд нэг онгоцыг ашиглах болно. Тэр онгоцыг бид устгах хэрэгтэй гэсэн.
- Тэд тээвэрлэлт хийхийн тулд тодорхой багаж ашиглах нь ойлгомжтой. Энд ирэхээс нь өмнө устгах хэрэгтэй гэдэг нь ч үнэн. Гэхдээ Жисү эгчээ бид тэр онгоцыг олвол л гал нээх талаар тэдэнд санал болгож чадна. Бусад тохиолдолд бол харахаас өөр аргагүй. Тэр онгоцыг олсон тохиолдолд л зөвлөл рүү мэдэгдэж хүчнүүдийг илгээх болно. Бид хоосон ярихаас ялгаагүй, бусдыг төөрөгдөлд хутгана.
Лиса шууд л тосож аван цоглогоор:
- Тэгвэл олцгооё! Тэгэхэд л болно гэж хэлэв. Улам өтгөрч буй манан бидний яриаг дуусгасан юм. Хүн бүр урд буй том дэлгэц рүү бүхий л анхаарлаа хандуулна.
Гадаа зүрх түгшим тийм л их чимээгүй орчныг хулдан авч, хаанаас юу гарч ирэх бол гэсэн айдас бүгдийн биеийг дүүргэж байв. Цэргүүд буугаа тас атгаад эргэн тойрноо хараачлан хаанаас ямар мангас гарч ирэх бол гэсэн шиг чичигнэн зогсоно. Яаотин том бааз хэдий ч ашиглалт нь зөвхөн энэ баазад ажилладаг Хятадын дотоодын цэргүүдэд хүрэлцээтэй талбайгаар бүтээгдсэн юм. Тийм ч учраас дэлхийн улсуудын зэвсэгт хүчин ханыг тойрон байрласан байлаа. Хэдхэн цагийн дотор улс бүр тодорхой хэмжээний өндөртэй, бамбай болохуйц хамгаалалт босгосон байв.
Advertisement
Нисэх дронууд Яаотины хананы гадуур тойрон юу болж буйг олон камерууд харуулсаар л байх аж.
Буугаа бариад гар нь чичигнэж буй нусгай жаалуудыг, арын эгнээнд зогсож буй өсвөр насны охид ч үзэгдэнэ. Хүн төрөлхтөний аймшигтай гарз хохирлын дараа цэрэгт арван зургаагаас дээш насны хүүхдүүд чөлөөтэй татдаг болсон билээ. Тэд буугаа зөв барьдаг эсэх нь ч эргэлзээтэй харагдана. Өөрийгөө хамгаалж чадах болов уу?
Би Жэнни, Лиса хоёр луу эргэн хараад бяцхан Еэримээс авсан түлхүүрээ гаргаж ирлээ. Дүрсийг нь тийм гэж илэрхийлэхэд үгийн минь ур дутмаар. Энэ түлхүүр чухал үүрэг гүйцэтгэх ч хэлбэр дүрс нь онц биш биз ээ.
Жэнни болон Лиса хоёр тэдэн лүү ширтэх миний шийдэмгий, зоримог тэгээд гунигтай харцаас бодож буй зүйлийг минь олж харах шиг болов. Лиса нэг л хачин татвалзал авах болсон ба Жэнни уруул үл ялиг ярвайв. Хоёулаа шүүрс алдахыг нь үзвээс ойлгосон бололтой.
Лиса уруулаа жимийгээд, буцаж ангайн,
- Эцсийн мөч хүртэл. Эхлээд оролдоно, хэрвээ бид чадахгүй бол энэ сүүлчийн сонголт байх болно.
Жэннигийн нумарсан хөмсгөөс Лисатай санал нэгдэж буйг нь би олж харсан юм.
Ийнхүү зогсож байхад газар гэнэтхэн доргих шиг болж бүгд дайвалзсан нь Яаотины зүүн урд хаалга руу пуужин харваж, нуралтаас болон хүчнээс нь үүдсэн байв. Хананы дээд талын хэсэг бараг л цуурч, доошоо шороо унаж байлаа. Энэ бол дайн.
Тэгээд хамгийн аймшигтай зүйлс биднийг нөмрөн авсан юм. Ороон авсан манангийн тал бүрээс эхлээд хөл нь, дараа нь бүтэн бие нь тодрон үзэгдсээр хэчнээн сая үхдэл наашаа гүйж эхэлсэн юм.
Татганаж, татвалзаж, доголсон, тасарсан үхдлүүд аймшигтай хурдан гүйж байсан.
Олзоо бүсэлж байгаад гэтэн, нэгэн зэрэг дайрч тал талаас нь цавь, хүзүүнээс нь зулгаан идэж буй араатнууд шиг үхдлүүд эрчтэйгээр чиглэж эхэлсэн ба Яаотиныг тойруулан хамгаалалтад зориулж өчигдрийн туршид барьсан, үхдэлд зориулж татсан өндөр торууд газар доороос нэгэн зэрэг дээшээ татагдан, Яаотиныг хашив. Үхдлүүд торонд тулаад гацаж, нүхээр нь гараа хийн хүмүүсийн буй зүг рүү савчиж байв.
Цэргүүд наад талаас нь хүчтэйгээр гал нээж, агаарын хүчин даруй гаран хашааны цаана буй үхдлүүд рүү чиглүүлэн хэдэн бөмбөг хаяв. Чанга чимээ орчныг дүүргэн, үхдлүүд тарааж шидэлсэн хог шиг л ийш тийш шидэгдэн үхэцгээнэ. Гэхдээ ердөө хэдхэн секунд л давуу тал бидэнд байсан юм.
Манан дундаас үхдлүүдээс гадна хэд хэдэн байлдааны хөлөг мананг ярсаар гарч ирсэн ба манай онгоцууд луу шууд дайралт хийв. Харийнханы нисэх хүчин оновчтойгоор билэн лүү галлаж байлаа.
Маш олон агаарын хөлгүүд ээлж дараагаараа гарч ирэх ба бүгд байлдаанд зориулж бүтээгдсэн нь илт. Хоёроос гурван хүн л ихдээ суух боломжтой мэт, ногоон цэнхэр өнгө хоёр голдуу хосолсон аж.
Үхэж буй галт шувуу мэт шатсаар манай онгоцууд газарт унацгааж байв. Галт шувуунаас ялгаатай нь тэд ахиж эргэн босохгүй. Газарт унахдаа хэдэн хэсэгт бутарч унан, биеэс нь хүрэн цус олгойдон урсана.
Аймшигтай дайн. Асгарч буй цус, нээгдэж буй гал, тэсэрч буй бөмбөгийн дуу.
Эх дэлхийнхээ төлөө тэмцэлдэж буй цэргүүдийн уйлаан ба хашхираан.
Энд буй удирдлагууд өөрсдийн нисэх хүчнүүдийн байрлал, их буу гээд ямар хүч илгээхийг, хаашаа довтлохыг нарийвчлан тайлбарлаж нийтээр нь удирдаж байлаа.
Хашлагийн наагуур савчих үхдлүүд овоорсоор маш том овоо маягийн зүйл үүсэж эхэлсэн ба төд удалгүй тэд овоорсоор бие биенийхээ дээр гишгэсээр, давхралдсаар том уул, толгод ч маягийн зүйл үүсгэж орхив. Ардаас нь ирэх үхдлүүд үүсгэсэн тэр зүйл дээгүүр мацсаар оройд нь гаран доошоо унаж байв. Хашааны нөгөө тал руу, Яаотины зүг.
Advertisement
Үхдлүүд цоргоноос гоожиж буй ус шиг, үерлэж буй бороо шиг л асгарч орж ирэх аж.
Цэргүүд бага зэрэг ухрах ба үргэлжлүүлэн гал нээсэн хэвээрээ л байсан ба хаа сайгүй цус үхэл, буун дуу л сонсогдож байв.
Шунгинан нисэх онгоц, газарт шидэх бөмбөг, үхэж буй цэргүүдийн орилоон гээд хэчнээн анхаарахыг хүсэхгүй ч яг л намайг дүлийрүүлэх гэж буй мэт л чанга тэгээд шаналантайгаар миний чихний дотор цуурайтна. Би сонсохгүй байж чадахгүй.
Цэргүүд бүх л хүчээ ашиглан өөрсдийгөө хамгаалж тулалдана. Бөмбөг шиднэ, байгаа буугаараа шүршинэ. Зарим нь өмдөндөө шээгээд уйлна. Буланд суугаад бусдыгаа ширтэн, үхнэ гэдэгтээ бүрэн итгэсэн цэргүүд ч бий.
Харин би том дэлгэц рүү ширтээд л, хараад л зогсох аж.
Айдас бол миний анд нөхөр ч гэж хэлмээр. Үхэл хэдийнээ нүдэнд минь дассан үзэгдэл шиг. Дайнаас үүдэн тэнгэрт суунаглах утаа шороо, тоос хоолойд минь тээглэчихсэн ч мэт. Би үүнд хордож, хахаж үхэж буй ч мэт.
Удирдлага гэх энэ танхимд хүмүүс улам л шаргуу ажиллаж эхэлсэн байна.
Хэдэн зуун сая хангалттай давах тэр олон үхдлүүд хашааг даван аль хэдийн ороод эхэлчихсэн, улсуудын зэвсэгт хүчин гал нээж хамгаалах ч зарим талаар хамгаалалтаа алдсан байв. Яаотины сүрлэг хананы зүүн урд хэсэг тэр чигтээ үхдлүүдэд эзлэгдэж, улангасах олон сая үхдэл хананд тулсан аж.
Хэдий хашаа хананаас хэд дахин намхан тэгээд нимгэн хэдий ч мөн хананы доод талаас яг адил үхдлүүд овоорсоор байсан ба дээрээс нь бөмбөг хаях ч байдал тэгтлээ дээрдэхгүй байлаа. Хачин архирах чимээ сая зэрэг цуурайтаж, уул мэт зүйлийг үүсгэн овоорсоор л...
Би хөлдүү мөс шиг өлийн зогсон, дэлгэц дээр харагдах онгоцуудын хооронд нүдээ гүйлгэх аж. Бодолд минь одоо удирдлага нь байрлах ёстой тэр л онгоц бодогдоно.
Бүгд л яг ижилхэн ямар ч ялгаагүй онгоцууд л тэнгэрийг бүрхэн дүүлнэ. Бөөрөн дээрээ ижилхэн зурагтай, ижил хэлбэртэй бусдаасаа гойд ялгагдах өөр өнгө, жижиг том хэмжээ, туг дарцаггүй онгоцууд. Агаарыг зүсэн нисэж эргэлт хийх болгондоо л хэн нэгний амийг хөнөөн бөмбөг хаях харийнхан. Би нүдээ наашаа цаашаа хэчнээн гүйлгэх л бусдаасаа өөр онгоц харсангүй.
Чихэвчинд маань чичиргээ мэдрэгдэх ба цаанаас дуулдах хоолой нь Чэёон аж. Түүний үгс ирэхдээ дунд нь чичирж байв.
- Эгчээ, Жэнни, Лиса манайхаан та нар бүгд зүгээр биз дээ? Би их санаа зовж байна. Ахин нэг туршилт хийх зуур би яг 2 минут 34 секунд завсарлаж байна. Эндээс нөхцөл байдал сайн харагдахгүй байгаа ч би энд тодорхой дүрс харж байна. Үнэхээр санаа зовж байна.
Түүний хоолойны өнгө нь сааралтаж, бидэнд санаа зовж буй нь үнэхээр илт байв. Өр зүрхнээс нь зулгаагдаж буй тэр шаналал, үүрч авсан хариуцлага нь хүнд дарамт болж буй.
- Бид зүгээр. Энд Жэнни, Лиса бас би бид гурав зүгээр байна, одоохондоо. Харин Чэёон-
Намайг үгээ дуусгахаас өмнө Чэёон их л догдлол дүүрнээр,
- Асуухаас чинь өмнө хэлэхэд Жисү эгчээ, манайхаан, би энэ удаагийн туршилт бүтнэ гэж бодож байна. Миний үнэрлэх чадвар гэнэт аймшигтай хөгжсөн. Яг яаж хөгжиж, үүнийхээ ачаар дэвшилттэй байгаагаа тайлбарлахад их урт хугацаа болно. Гол нь гэвэл бараг л бүтэж байна. Энэ туршилт бүтэлгүйтлээ гэхэд л дараагийн туршилт заавал бүтэх болно! Та нар минь тэсээрэй л гэж хэлмээр байна.
Би инээмсэглээд,
- За, хичээгээрэй! Чэ-
Хэлэх гэж буй үг минь гэнэт ирсэн доргилтод болоод сарнисан бөгөөд таазнаас шороо нурж ирэн, газар дайвалзаж хүмүүс шууд л доош сөхрөн суув. Би ч цочсондоо дороо эвхэрч унаад буцан эргэн тойрноо харав.
Ямар нэг хүчтэй дэлбэрэлт чанх дээд талд минь болсон нь ойлгомжтой. Бүгдийг харж байсан том дэлгэцүүд хачин дүрс үүсгэн жирэлзэж, эцэстээ харанхуйлсаар чимээгүй болов. Цахилгаан урт утсууд шатаж, хоорондоо цохилцон жижиг хэмжээний дэлбэрэлт хаа сайгүй үүсэв. Бүх компъютерүүд унтарч шатсан ба таазанд буй гэрэл ч масслах аж.
Гадаах орчинг утаа бүрхэн авах ба үүнтэй зэрэгцэн би маш олон үхдлүүдийн ховдог чимээ, тэгээд майга хөлийнх нь хурдлан явж газартай шүргэх чимээг илүү тод сонссон юм. Тэд хананы цаана биш наад талд нь гараад ирчихсэн бололтой. Чих минь дүлийрэх нь!
Гэрлүүд жирэлзэж, анивяин үзэгдэх орчин туйлын хязгаарлагдмал болж байв. Урд хойно таазнаас нуранга унах ба золтой л цохигдчихсонгүй. Бид яаралтай энэ баазаас гарах хэрэгтэй.
Яаотины баазад чулуулгуудад зориулсан гурьан метр ган бүхий хайрцаглах хамгаалалтын систем бий гэсэн бөгөөд энэ үеэр шууд ажиллаж газар доороос баазын төвийг хайрцаглан хамгаалалтад авлаа.
Үүнтэй зэрэгцэн энэ бааз руу гүйсээр орж ирж буй үхдлүүдийн хөлийн чимээг давхар сонсов. Бөмбөр нүдэж буй мэт чанга тэгээд маш олон. Толгой задрах гэж буй мэт өвдөх шиг болж Лиса миний гараас чангаасаар гүйнэ.
Ван Жэксон биднийг чиглэн гүйж ирэн хамтдаа явж байв. Жэнни болон Жэксон хоёр бусдаасаа арай илүү овортой буу барьсан, хамгаалагчид ч ялгаагүй үүрч байсан буугаа бэлэн байдалд байлгаж, Лиса бид хоёр ч гэсэн халаасандаа буй гар буунуудаа бэлтгэн барьж явав.
Жэнни,
- Бидэнд аюлгүй байж чадах зүг бол хойшоо явах хэрэгтэй. Бусад хэсгүүдээс үхдлүүд их хэмжээгээр ирж байна. Алив гүйгээрэй. Эхлээд амьд үлдэх чухал.
Бүгд хөлийнхөө чадлаар, бүх хүчээрээ урагшлан гүйсэн ч хүнээс хавь илүү хүч болон хурдтай үхдлүүд бидний ард хэдхэн метрийн зайтай хүрээд ирчихсэн байлаа.
Жэнни гэнэт л зогсон эргэж харав. Ван Жэксон түүний хажууд зэрэгцэн буугаа өргөсөн ба тэд биднийг яв гэсэн нүдээр ширтэнэ. Гванжуг нөмрөн авсан цунами шиг биднийг идэхээр тэмүүлж буй үхдлүүд тэдний ард.
Жэнни,
- Хурдан гүйцгээ! Хойшоо чигээрээ гүйж байгаад баруун тийшээ таарсан эргэлт болгон дээрээ эргэмэгц энэ барилгаас гарна. Бид тэднээс зугтаад л байвал ердөө 1 минутын дараа гэхэд гүйцэгдэнэ. Жэксон чадварлаг, би ч мөн адил. Нэг ч сум дэмий үрэгдэхгүй! Бид хоёр амьд үлдэнэ ээ! Явцгаа!
Тэд хоёулаа ард буй үүргэвчээсээ буунууд гаргаж барьж байсан буу дээрээ хэдхэн хоромд нэмэн угсарч том буу болгож орхив. Тэд шууд л эргэж харан үхдлүүдийг толгой дараалан унагаж, галлаж эхлэв.
Жэнни,
- Бид та нарыг олж уулзах болно! Гүйгээрэй!
Advertisement
- In Serial53 Chapters
Chronicles of Genticus: Invasion of the North
Navihm is a foreigner who has come to the Ianterran school for the gifted to learn to control his strange magic. Gifted with both Spirit and Elemental magic, Navihm must learn all he can from the Elemental masters of the Lowlands if he wants to stop his magic causing havoc.But When trouble threatens the North, Navihm must return to his home country of Genticus to defend his home and his family from invasion.What will happen when his beloved's life is threatened?Excerpt:“Come here, child,” the Rei said. “We have guests”.The King’s daughter made her way to his side as he gestured for her to do, her eyes never leaving Navihm’s and his never leaving her’s. She pressed one hand against her mouth, it seemed to be the only way she could stop gaping at the other boy.“Meu Rei,” Navihm addressed the King without breaking eye contact with the girl. “May I have your permission to greet Regina Kaia?”The Rei nodded formally.“You may.”Navihm surged forward just and Kaia’s face crumpled with an emotion that Rose could not quite discern. Rose looked on as Navihm wrapped his arms around this stranger intimately and murmured softly in her ears. He pressed his forehead against hers as one of her hands reached up to grasp firmly onto his lapel, fisting around the soft fabric, the other pressed even more firmly to her mouth as if to stop a great rush of emotion from spilling out.
8 215 - In Serial21 Chapters
Apprentice's Ascension
Geruke is a legendary warrior turned blacksmith apprentice. He is best friends with a girl called Lyrassa. A monster attacked her. She survived, but Geruke found out that the monster poisoned her. His best friend was about to die, and he didn’t know what to do. That was until he found out that there was an antidote that could save her. He wanted to buy it, but it was too expensive. So he took out a loan from a religious order of knights. They were called the Templaga. He didn’t have the money to pay them back. So he went into debt. The interest increased. He had to suffer monthly, and sometimes weekly, beatings from them, demanding that he pay them back. One day, they came to his home. They threatened to arrest him in a week’s time if he didn’t cough up the money he owed. Will Geruke let himself get arrested and killed? Or will Geruke get his hands bloody by fighting for his survival? Find out by checking out Chapter 1, and giving this a follow if you enjoy!
8 128 - In Serial9 Chapters
Tomorrow Girl in Bismarck
Tomorrow Girl was almost part of the greatest superhero team of all time then the universe was destroyed. She is now in the boring non-superhero world of Bismarck North Dakota. The events of this story are true. It occurred in North Dakota in 2010. The names have been changed to protect the victims. Everything else has been told exactly as it happened.
8 197 - In Serial35 Chapters
The Villainess
Amazing cover made by: GeksxxTalia grew up without trusting anyone but herself to live. With no father figure to look up to and a clinically depressed mother who keeps on betraying her, Talia crawls her way to the top of the social chain to survive. But one drunken night, she meets her terrible end. Just like that, Talia loses all she worked hard for, or so she thought.When she wakes up, she becomes a duke's eldest daughter in a medieval era where alliances and conspiracies dictate a noble's future and where love is a luxury that will lead anyone to ruin. No matter how twisted the world she is pushed into, Talia is determined to live long. She realizes that she is given a second chance to live - or not.Reality slaps her hard when she learns that she is now inside the body of a sixteen-year-old villain character of the Netflix series that she binge-watched, "Thorny Crown"! Talia, who is now the infamous Lady Victoria, entered a popular yet twisted Netflix series two years before the plot started. And in that plot, the character of Lady Victoria is meant to die like cannon fodder for the female lead!Talia refuses to die again. And this time, she is going to extend her helping hand to another side character, the second prince of the story, Prince Cory. She decides to be the queen and defy the plot called destiny with the king of her choosing.In an era of deceit and conspiracies, will she be able to keep her head as she walks the thorny path of a villain?With her head on the line, will she be able to control her blooming feelings for the pawn that she has chosen?
8 107 - In Serial87 Chapters
Hey Pretty Stranger Sal Fisher x reader x Larry Johnson
"Stay. Away. From. Them."Travis states in the most serious tone he could muster up.Pointing to a brown haired male and another taller boy standing next to him."But mostly...𝙝𝙞𝙢."He points to the other male beside him - an electric blue haired boy. Y/N L/N had just moved in from toronto. Ready to begin her new life in north carolina, she meets a ton of new friends along the way with her beautiful and kind personality. But a specific two males she meets quite... abruptly. Who just 𝙡𝙤𝙫𝙚 to tease their new muse.Opposites attract, right?#1 : Maplecohen 7/14/22#6 : LarryJohnson 7/14/22#1 : Chugcohen 7/14/22#27 : Toddmorrison 7/14/22#17: Sallyface 7/15/22#3 : Henryfisher 7/17/22#32 : Ashleycampbell 7/18/22#6 : Lisajohnson 7/19/22#1 : Sallyfacegame 7/22/22#1 : Sallyfacexreader 7/24/22#52 : xreader 10/29/22
8 125 - In Serial77 Chapters
Swish
{Free story 1 paid bonus chapter} Virginia hates her school's basketball superstar, but Eli Shepherd is hoping to change that, one basket at a time. ***Virginia takes a job at her college's basketball gym where worlds collide and attraction runs wild between her and the school's captain of the basketball team- NBA Draft hopeful Eli Shepherd. Trying to keep her father's celebrity status as a retired basketball legend is a hard secret to keep, especially when her dad invites Eli over to train him- at her house.While deadly secrets threaten to tear apart the only family she has left, Virginia must search for answers while guarding her heart against the greatest threat it has ever faced- Eli Shepherd. 🚨COMPLETED🚨*This story is FREE but there is one Paid bonus chapter!WARNING: Mature scenes and themes. Read at your own risk.
8 100

