《INFERNO: Destruction [Completed]》[6.4] Зүрхэнд тархсан түймэр
Advertisement
Kim Yerim's P.O.V
- Тэд үнэхээр зүгээр үү? Гэмтэж бэртсэн байна уу? Ээж аав, бүгдээрээ зүгээр байна уу? Дүү нар маань ямархуу байна? Алив хурдан хэлээч дээ! Ишин.
Миний хоолой адгасандаа цуурайтаж, би даруй мэдмээр байсан болохоороо утасны цаана буй Ишин рүү бараг хашхичиж байлаа.
- Чи их олон зүйл асуух юмаа. Би өнөөдөр найм дах удаагаа хэлж байна: бүгдээрээ зүгээр. Би шалгасан гээд байхад даа. Чөлөөт бүсэд хангамж дутуу байгаа болохоор л бага зэрэг тарчиг ч гэсэн хамтдаа байгаа болохоор жаргалтай байх шиг санагдсан. Чөлөөт бүсэд байхдаа хамраа сөхөөд л хажуугаар нь гараад байсан одоо ингэж бэтгэрэх гэж! Харин эгчийн чинь хувьд тэр энд ирээгүй байх шиг байна. Өгсөн зурагтай чинь ижилхэн эмэгтэй гэрийнхэний чинь эргэн тойронд лав алга. Өнөөдөртэй нийлээд найм дах удаа! Еэрим минь... тасаллаа шүү. Чэн Шиао над руу муухай хараад байна.
- Би чиний дарга-
Ишин гэж нэг юм шууд л тасалж орхилоо. Харин би харилцуураа бараг тас базмаар санагдан золтой л аваад хана руу шидчихсэнгүй.
Би түүнийг манай гэр бүлийг алсаас харж надад мэдэгдэж бай, шаардлагатай бол тусла гэж Чөлөөт бүсэд хайртай эмэгтэйтэй нь цуг нууцаар үлдээсэн болохоос биш ингэж хүний утас шууд тасал гээгүй юмсан.
Ишин бид хоёрын хооронд маш яльгүй холбоо, үүнийг хүмүүс нөхөрлөл гэж нэрийддэг. Бид хоёр хоёулаа л хайрлаж чадсан, хайрлагдсан хүмүүс болохоор хоорондоо даажигнаж, нөхөрлөж чаддаг гэж би боддог.
Үгүй ээ, гэгээлгээр бодох гэсний хэрэггүй. Би хүйтэн хөндий нэгэн. Мөс ч намайг хараад өөрийгөө голмоор тийм л их хүйтэн. Өрөвдөх сэтгэл маань гэр бүл дээр маань л ялгарч гардаг юм.
Ишин бол 0929821- XY гэх нэртэй цэрэг. Кастиллчуудад нэр гэж байдаггүй юм. Хүмүүс хүүхдүүддээ өгдөг оноосон чамин нэргүй, зөвхөн дугаар болон хоёроос дөрвөн латин үсгээс тогтсон урт юм байдаг. Хүмүүс шиг ой тогтоолт муутай биш болохоор энэ тоо үсэгнүүд хэзээ ч асуудал шиг харагдаж байгаагүй.
Би Ишинийг хүн хайрлаж буйг санаандгүй мэдчихсэн ба удирдлагын хувьд түүнийг цээрлүүлэн хороох нь миний үүрэг байлаа. Гэхдээ тэр үед хайрлах гээч зүйлд умбаж байсан би түүнд энэрлээ үзүүлж боломж олгосон юм. Би хайртай эмэгтэйнх нь толгойгоор түүний амийг дүйцүүлсэн. Хайр намайг ингэж л өөрчилж байж, бүр боломж хүртэл өгүүлсэн.
Санал болгосныхоо дараагийн, түүнд өгсөн нэг өдөр би түүний өглөөнөөс орой хүртэл дагав.
15 хүрч байсан эсэхээ мэдэхгүй юм, хичээлээ тасалсан болохоор ээж намайг их л загнаж байж билээ. Гадуур тэнэсэн гээд Жисү эгч чихдэж байсан.
Ишин эмэгтэйтэй уулзаж, гадуур зугаалан, хүн хосууд хийдэг хөгийн зүйлсийг хийсээр өдрөө бараад эцэстээ, түүнд салахынхаа өмнө ямар нэгэн үгс хэлж буйг л би үзсэн юм. Ямар ч цус, ямар ч үхэл үүнд байгаагүй.
Тэр чадаагүй юм. Хамгийн түрүүнд толгойд минь ирсэн зүйл бол энэ гутамшигтай үйл явдлыг эцэслэж, тэр дорой амьтныг тониолгох явдал байлаа. Гэтэл... гэтэл миний их уур хилэн түүнийг хараад замхарсан юм. Урд минь сөгдөөд өөрийн амиа егүүтгэе гээд сууж буй Ишинийг хараад би түүнийг бүр ойлгох шиг болсон. Тэгээд өршөөсөн.
Түүнд Ишин гэх нэр нь таалагддаг бол надад Еэрим гэж дуудуулах минь туйлын сайхан байдаг байлаа. Ингээд л бидний яльгүй нөхөрлөл эхэлсэн юм.
Уур уцаар минь угтаа тулах ч би эргээд тайвшрав. Тэгээд халаасаа ухан хуучирч урагдсан хоёр зураг гаргаж ирэн хэсэг ширтлээ. Гараараа буланг нь имрэн уруулдаа ч наав. Хүмүүс үүнийг хайраа илэрхийлэх үйлдэл гэдэг.
Манай гэр бүл хэзээ ч нийтээрээ зураг авхуулж байгаагүй юм. Үргэлж л ямар нэг зүйл, хэн нэгэн нь завгүй болчихдог байсан. Хоёр тусдаа зурган дээр бүгдээрээ л байв. Нэг талд нь аав бас эгч, Живон гурвын ууланд гараад бууж буй зураг. Харин нөгөө талд нь ээж, би, Чэвон, Дуёон, Наюн бид тав шинэ зуслангийн байшин дээрээ шинэс тарьсан өдөр.
Би тэднийг сүйрлийн үеэр түгжиж орхиод маргааш нь тэсэлгүй өөрөө эргэж очсон юм. Кастилл гэдэг тодорхойлолт маань хэзээд л намайг тэдэнтэй хамт байлгаж чадахгүйг, ирсэн үүргээ умартахгүйг хичээсэн ч эргэж ирсэн.
Advertisement
Тэгээд би үнс нурам болсон байшингаа харсан юм. Зүрх минь бутраад л уначих шиг болж билээ. Үүний дараах нэг сар аймшигтай тарчлаан дунд улиран одсон юм.
Гэр бүлийнхнээ амьд гэдгийг мэдээд яаж баярлаж байснаа би чамаас нуухгүй. Энэ мэдрэмж бид дэлхийг эзэлчихсэн гэх бодлоос ч илүү жаргалтай мэдрэмж өгч байсан. Гэхдээ Чөлөөт бүсэд байхдаа би тэднийг харах гэж очиж зүрхлээгүй. Айж бас ичиж байсан. Ийм эрх надад бий гэж үү?
Энэ үед би дэлхийн хүмүүсийг устгах ажилдаа улайран зүтгэж байлаа. Эргээд эрч хүчээ, өөрийн уг мөн чанараа олохыг хүссэндээ л тэр. Тэгээд бага багаар би урьдын Кастилл гараг дах өөрийгөө олж байв. Гэр бүл гэх тэр хиймэл, түр зуурын этгээдүүдийг миний сэтгэлд тоосны зай эзэлдэг болгохын тулд мэрийж байсан. Тэр өдөр хүртэл.
Чи мэднэ шүү дээ, эрдэмтдийн төв бааз дээр эгчтэйгээ уулзсан мөчийг минь.
Зүрхэнд минь унтарч байсан гал тэгэхэд эргэж бадамлан асаж, нэгэнтээ түймэр мэт болоод сэтгэлийн минь ойг үнс болтол нь шатаасан юм. Хязгааргүй гэмшил гэр бүлийнхээ хэн нэгнийг харах үед хугацаа алдалгүй намайг тойрон авч, би дотроо ялагдсаар л байв.
Бага багаар сэтгэл минь сэмэрч цоорж, намайг ээрэх шаналлууд өт хорхой шиг намайг иднэ. Эцэстээ өнөөх өт хорхойнууд өөрсдийн ажлаа бүрэн гүйцэтгэж би гэрийнхнээ хөнөөх гэсэн оролдлогодоо бүрэн гудайсан юм.
Би өөрийгөө уучлах зүйл сэмхэн эрж эхэлсэн.
Чөлөөт бүсээс хөдлөх тэр агшинд би удирдлагад Ишинийг буудчихсан гэж худал мэдэгдэв. Шалтгаан нь дээр дурдсан.
Дээд албан тушаал бүхий цөөхөн хэдэн тагнуулууд л Азийн улсууд даяар тараан үлдээж, бусдаар бол бүх цэргүүдээ цуглуулсан юм. Тагнуул болгон үлдээж буй цэрэг хэт цөөн талаар би мэдэгдсэн ч гавьтай үр дүн гараагүй юм. Яагаад ч юм хангалттай тооны тагнуул үлдээхгүй байх хуймгай санагдаж байв.
Ишинд тусалж түүнийг үлдээсэн нь ядаж сэтгэлийг минь дэвтээж байлаа.
Ийнхүү Кастиллчууд өөрсдийн нуувч болох газартаа цугларч байхуй, зэв зэвсэг, онгоц цэргүүд, үхдлүүдийн цугларалт гээд дайралт хийхэд бэлэн болох дөхсөөр л байв.
Гэнэтхэн л дээд удирдлагаас "Эрдэмтдийн төв бааз" устгахад удирдаж байсан удирдагчдыг дуудав. Энэ бол баазад очсоноос даруй хоёр хоногийн дараа болсон үйл явдал.
Дээд удирдагчдын нэг ZT- 78963100J үнэхээр л уцаартай буй нь илт. Түүний өрөөнд ормогц л миний толгой руу төмөр аяга шидэгдэн цус олгойдон урсана.
Дээд удирдагчын ажлын ширээний ард буй дэлгэц дээр үхсэн байх ёстой Пак Чэёон буюу Стелла Марисын хаа нэгтээ явж буй нь үзэгдэнэ. Төв баазыг галдан шатаасан нь нэгдүгээрт түүнийг хөнөөх зорилго бүхий байсан, хоёрдугаарт бол хүн төрөлхтөний ухаант хүмүүсийг ихэнхийг нь хөнөөх бидэнд маш том давуу тал үүсгэх байлаа.
Нэг ч хүн үлдээлгүй цусан далайд хутгаж орхиод, дэлбэлж шатаагаад гарсан байхад хэд хэдэн хүн амьд үлдсэн аж. Тэдний нэг нь эргэлзээ үгүй өнөөх бидний хувьд хамгийн том аюул Пак Чэёон байв.
- Та нарыг ийм хариуцлагагүй байхыг сүүлийн 200 жилийн хугацаанд анх удаа л харж байна. Ялангуяа (Миний кодоос тогтсон нэрийг чангаар дуудлаа. Би Еэрим л гэж дуудуулах дуртай болохоор бичмээргүй байна.)
Үүнээс угсруулан надтай хамтарч ажиллагааг удирдсан гурван ч удирдагчдын гэдэс рүү нь зад өшиглөв. Миний гарыг бараг хугалах шахуу бас базлаа. Энэ удаад үнэхээр хөнгөн шийтгэл оноогдов. Би удирдагчын оронд байсан бол бидэн шиг бүтэлгүй удирдагчдын гарыг нь хугалах байсан байх.
Удирдлагч маань айхтар уурласан ч хэдхэн хормын дараа тайван болсон ба "гэхдээ тэд бидний төлөвлөгөөг, зарим нь оршин буй эсэхийг маань ч мэдэхгүй, одоо тэр хүүхэн чухал биш, бид цаг хугацааг л алдахгүй байх хэрэгтэй"
Би эгчийгээ хөнөөгөөгүй нь айхтар том алдаа байсныг энэ мөчид ухаарсан юм. Нэг эмэгтэй харийнханы дайралт болох гэж байна гэж хэдэн цэргүүдэд мэдэгдсэн явдал бидний дайралт хийхээс хэдхэн цагийн өмнө гарсан талаар мэдээ ирсэн ч би өнөөх мэдээг хүргэсэн таван цэргийг цааш нь харуулж хав дарсан юм.
Эгч үүнийг хийсэн гэдгийг би мэдэж байлаа. Тэр бидэнтэй адил үнэртэж, бидний хэлийг ойлгож байсан. Яагаад гэдэг учир шалтгааныг нь мэдэхгүй ч гэсэн үүнд би дотроо баярлана. Хэдий аллага үйлдээгүй нь алдаа хэдий ч миний хэзээ ч хийж зүрхлэхгүй тэр л зүйл байсан юм. Алдаа байсан ч би үйлдэхээс өөр замгүй байсан.
Advertisement
Алхам алхмаар аажмаар миний хүсэл дэлхий рүү улам л татагдаж, гэр бүлээ хайрлаж хамгаалах хүсэл цээжин дотроос маажиж байлаа.
Биднийг зандарч, зодоод удирдагчийн уур гарсан бололтой энэ мөчтэй ч зэрэгцэн бусад удирдагчид цөм орж ирлээ.
Кастиллчуудад нийт 21 удирдагч, 2 дээд удирдагч болон үүнээс дээш бидний огт мэддэггүй дээдэс Яакфачууд удирдаж байдаг юм. Дээд удирдлагууд л дээдэс Яакфачуудтай уулзана. Бид бол тэдний хувьд боолоос огт ялгаагүй байр суурьтай тул хариуцсан үүргээ л гүйцэтгэнэ. Бүх 23 удирдагч нар цугларч гүйцсэн ба давчуу өрөөнд тойроод зогссон байлаа.
ZT- 78963100J ч тайвшран хальт инээгээд шууд албан хэрэгтээ орон,
- Өнөөдөр та нарыг цуглуулсан учир нь манай шинжлэх ухаанд том дэвшил ирсэн гэдгийг харуулахын тулд юм. Бидний шинэ зэвсэг "ВитоАйр"
гэж их л сүртэйгээр хэлээд ард буй том лаборатори луу нэвтрэх хаалгыг онгойлголоо. Түүний өрөөнөөс чанх залгаа бүтэн том лаборатори байдаг ба над шиг өндөр тушаалтнууд ч нэвтрэх хориотой газар. Анх удаагаа л тйш нэвтэрч буй нь энэ байв. Их л чухал зүйл болжээ. Бусад маань ч эргэн тойрноо сонжино.
Орвол урт хонгил ба үүний ханаар дүүрэн шилэн хоргонд хийсэн хүмүүс, амьтад тэдний элэг бөөр ба уушиг зүрх ч үзэгдэнэ. Ийм зүйлд бидний зүрх хиртхийх нь битгий хэл баясдаг гэж хэлж болно.
Бусад маань хүмүүсийн нүдээр бол хөөсөн чихэр долоох гэж буй хүүхдүүд мэт инээн үзэж, харин миний дотор муухайрч байв.
Аль нэг шилэн хорготой эрхтэн нь яг л миний гэрийн хэн нэгнийх мэт тийм л мэдрэмжүүд ээрнэ. Бид хүний эрхтнүүдээр чимэглэсэн энэ заваан урт гэгч нь хонгилоор цаашаа явж зүүн тийшээ чанх эргэвээс дан цэнхэр цагаан неон өнгөнөөс тогтох лаборатори бидний өмнө цэлийн нээгдэв.
Ногоон өнгийн халаадтай эрдэмтэд гэх бидэн дундаас арай сийрэг тархитай хэд нь эгнээд зогсож байлаа. Лабораторийг тойрон харвал хүнийрхүү л аж. Хүн ашигладаг лабораториос ялгагдаад байх зүйл байсангүй. Ширээ, компьютер дэлгэц тэгээд том гэгч нь загасны аквариум мэт хорго.
Түүн дотор арван гуравтай гэмээр нэг жаал болон түүний эх бололтой, улаан арьстай Европ хүмүүс аж. Тэд бие биенийгээ тэврэн уйлсаар л бидэн лүү ширтэнэ. Шилэн хоргоны тэг голд нь чичигнэн зогсох эх хүү хоёр.
- "ВитоАйр"-ыг та бүхэнд танилцуулж байна.
Аль нэг эрдэмтэн нь удирдлага гэмээр жижиг хавтан дээр дарвал тэдний шилэн хоргоны таазан хэсгээс жижигхэн зүйл унав. Нүдэнд минь сайн үзэгдээгүй ч өнөө жижиг зүйлээс ямар нэг зүйл, салхи ч мэт зүйл гадагшаа тэлээд сарнив.
Үүний дараа хоргонд буй эх хүү хоёр тийчлэж, гэнэт л хоолойгоо барина. Тэд үхэхэд яг арван таван секунд л шаардагдсан юм. Ямар нэг хүлээснээс ангижирчихсан уу гэмээр үүний дараа доош сулбайн унасан. Тэд гараасаа атгалцаад үхэв.
Удирдагчид үүний дараа нижигнэтэл хөлөө дэвсэн хүндэтгэв. (Кастиллчууд хөлөө дэвсэх нь хүмүүс алгаа ташихтай ижил).
Эрдэмтдийн ахлах болой Америк царайтай нэгэн,
- 18 секундын турш вакум орчин үүсгэх шинэ зэвсэг. Их олон жилийн турш ажилласны эцэст өнөөдөр ийнхүү бүтлээ. Арван таван секунд болоход л дэлхий дээр амьдарч агаар мандлаас шууд хамааралтай ямар ч амьд амьтан, хүн үхэх болно. Шууд л үхнэ.
Яагаад заавал бүгдийг нь татаад баазад авчраад байсан учрыг би ийнхүү олох шиг болов. Энэ зэвсгээр тэд хүмүүсийг устгахад ашиглах тул хүмүүсийн дунд байгаа цэргүүдээ өртүүлэхийг хүсээгүй байж. Агаар мандал урьдын биед маань хэрэггүй ч хүн бол эмзэг амьтан. Агааргүй бол тэд үхдэг. Ийм л дорой амьтдын биед орогнож байгаа учир энэ зэвсэгт өртвөл үхэхээс өөр замгүй.
Бид бүгд хөлөө дороо дэвсэж хүндэтгэл, баяр хүргэж байсан ба энэ аймшигтай зэвсгээс би эмээсэндээ бүтэн биеэрээ дагжин чичрэх шиг болж байлаа.
Хүн төрөлхтөн ялагдах нь гарцаагүй юм байна. Ямар ч найдлага алга. Вакум орчинд тэснэ гэдэг боломжгүй зүйл. Арван найман секунд гэдэг аймшигтай урт хугацаа шүү дээ.
Дараа нь тэр үүнийг зөвхөн бүтсэн жижиг л орон зайг хамарсан зэвсэг ахиад илүү сайн ажиллавал бүтэн хотыг ч хамрах талаар ярив. Энэ бүтчихвэл ялж ядаад байх зүйл үлдэхгүй аж. Би лабораториос гарч ирээд шууд л Ишин рүү залгав.
Алив жаалаа утсаа аваач дээ! Надад ярилцах нэгэн хэрэгтэй байсан ч тэр утсаа авахгүй байв. Бүр бачуурч бачимдана гэж жигтэйхэн.
Эцэстээ би бүр гутарч гүйцэв. Одоо юу хийх вэ! Яах хэрэгтэй вэ! Зэвсэг нэгэнтээ л амжилттай болсон болохоор өнөөх эрдэмтэн өргөн цар хүрээ бүхий газруудад тавихаар их хэмжээний хийхээс урьтах хэрэгтэй.
Энэ шөнө утсанд минь зурвас ирэв.
"Би өдөр нэг эмэгтэйг харсан. Тэр эмэгтэй хараагүй байж миний бодлуудыг уншиж байсан. Эргээд санахад тэр эмэгтэй чиний эгч байжээ, Еэрим. Би яаж ийм байгааг мэдэхгүй ч гэсэн тэд Чэн Чэний минь амиар намайг сүрдүүлсэн. Тэдэнд би бүгдийг нь хэлчихсэн. Энэ бол миний түүний төлөөх тэмцэл, өгч чадах бүрэн минь байх болно. Одоо ингээд амьдрах нэр төр үгүй боллоо. Еэрим..."
Би өнгө аясаас нь хэдийнэ Ишин үхчихсэнийг олж харав. Зүрхэнд зурвас гуниг татаад өнгөрсөн ч гавьтай шаналсангүй. Үл ялиг л нөхөрлөл байсан, хайр биш.
Эгч бодол уншиж байна. Гайхалтай.
Энэ үдэш харийнханы нэгдсэн баазын лаборатори гэнэт дэлбэрч дотор байсан эрдэмтэнгүүд болон шингэнүүд юу ч үгүй үнс болтлоо арчигдсан байна. Нэгдсэн баазын баруун тал тэр чигтээ шатаж сүйдэж, эмзэгхэн биет хүн дотор орогногч эрдэмтдэд амьд үлдэх хувь дутав.
CC-90453200 дугаартай цэрэг буюу хүний нэрээр Ким Еэрим гэгч нь байлдааны онгоц хулгайлан зугтжээ. Түүний гайхалтай хурд болон удирдагчдын нэг болоход түлхэц нөлөөлсөн стратеги, хүчний арга барил төгс байсан ба түүнийг энгийн Кастилл цэргүүд болон хоёр ч удирдагч хөөж яваад алдсан байна. CC- 90453200 нь нийт 154 Кастилл энгийн цэрэгтэй тэнцэх хүч, ур чадвар бүхий байв. Тэр хаашаа ч юм зугтжээ. Ийнхүү ВитоАйр төслийг ахин эхлүүлэх боломжгүй болжээ. Азаар зөвхөн лаборатори шатсан ба хохирол олон эрдэмтэн болон нэг дээд удирдагчаар хязгаарлагдсан. Зэсвгийн агуулах зүв зүгээр. Гэмт хэрэгтэн шууд л дэлбэлчхээд даруй зугтаажээ.
Гэтэл тэдний дайрахаар бэлдэж буй Яаотин руу улсууд бүх хүчээ илгээж буй, мөн Пак Чэёон чулуулгийг мөхөөх уусмал бэлдэж буй гэсэн мэдээлэл даруй иржээ. Ингээд л харийнхан цаг нартай уралдан ВитоАйр төслийг хаагаад Яаотин руу цэргийн хүчээрээ хөдөлж гэнэ. Бүх хүчээрээ...
Бүгд л цагтай уралдан тэмүүлж байв.
Еэрим Яаотины цэргүүдийн дунд уусч чадсан ба Жисүг энд ирнэ гэдгийг шууд л мэдэж байв. Эгч минь...
-
Тэд уулзсан.
"Эгчээ... Ийм байна. Нэгдүгээрт гэвэл би танд хайртай, үнэхээр их. Ярьвал урт түүх ч надад гэр бүл минь их олон зүйл зааж сургасан. Хайрлана гэж юу байдаг вэ гэдгийг өчүүхэн хэлтэрхийг би олж авсан."
" Эгчээ, намайг тэд юу гэж дурсан санах бол? Би мэдэхгүй юм аа... Еэрим гэдэг энэ эмэгтэйг юу гэж хэлэлцэн дурсах бол?"
" Эгчээ... би тэсэхгүй нь... Ахиад гэж хичээсэн ч одоо чадахгүй нь. Ядарч байна, Еэрим цөхөрсөн.
Би анхны удаагаа дүүтэй болсон тэр өдрийг санаж байна, ахиад гурван ч дүүтэй болохдоо хэчнээн их баярласан гээч! Анх удаагаа сургуульд ороход, ядах юмгүй амархан онц авсан цаасаа ээжид үзүүлэхээр яарч байснаа, ямар үзэсгэлэнтэй байсан гээч! Аавд зайрмаг захих гэж худлаа ярьдаг байсан өдрүүд! Намайг эргүүлж байсан нэг хөвгүүнийг эгч та загнаж байсныг ч тэр"
Үс минь ширэлдээгүй болох тусам би дэлхийгээс зуураад л байхыг хүсэх аж. Гэвч хэзээ ч чадахгүй шүү дээ. Тиймээс үхэх нь зөв, өөрийгөө хороох нь зөв.
Эргэлзээгүй хутга ходоод рүүгээ дүрсэндээ харамсахгүй. Эгч намайг хөнөөж чадахгүй болохоор би хийх хэрэгтэй.
Би түүнд бодлоороо хэлсээр л байв.
"Таныг аль хэдийнэ мэдсэн гэж бодож байна. Дайн маш тэнцвэргүй, хаашаа ч эргэж магадгүй. Энэ бол төв удирдлагын өрөөний түлхүүр. Би нууцаар нэгийг хувилаад авчихсан юм. Чулуулгуудыг дэлхийгээс шууд Дармурт руу зөөх болно.
Арга зам нь маш жижигхэн өтний нүх шиг зүйл үүсгэж сорж, орон зайг алгасан тээвэрлэх болно. Тэр төхөөрөмжийг зөвхөн удирдлагын өрөөнөөс л удирдана, харин удирдах онгоц ямар болохыг та хараад л таних болно. Өөр зам байхгүй. Төхөөрөмж маш том, та хараад ойлгоно оо...
Эгчээ, та гэр бүлээ хамгаалж чадна гэдэгт би итгэж байна. Намайг та нарыг ямар их хайрладгийг мэдэж байгаа биз дээ, энэ их шуналыг: зүрхэндээ үргэлж намайг тээж яваарай, Заавал! Заавал авраарай!"
Би зугуухнаар тэнхээгээ алдсаар бодлоороо ийнхүү шивнэсээр нүд минь анигдав. Одоо зөвхөн харанхуй л намайг тойрон бүжих аж. Энд юу ч алга. Тийм ээ, Кастиллчууд үхэхэд тэднийг харанхуй л угтдаг юм байна. Өөр юу ч алга.
Жисү Еэримийн халааснаас ухсаар төмрөөр хийсэн хачин дүрстэй түлхүүр гаргаж ирээд гартаа атгав. Тэгээд хөрсөн түүнийг тэврээд духан дээр нь, хацар дээр нь, эрүүн дээр нь гээд балчирт нь үнэсдэг байсан шигээ ахин дахин үнэсэж, эхэр татан уйлж байв. Еэримд ахин чадал бий бол хэлэхийг хүссэн зүйл хязгааргүй байлаа. Гэхдээ чадаагүй юм. Шалан дээр тунарах түүний цус өгүүлээгүй тэр л үгсийг төлөөлөхөд хангалттай байв.
Эхэр татсаар, элгэндээ тэвэрсээр... эцэстээ тэнд харанхуй тэгээд хүйтэн л байсан. Цохиолох зүрхгүй бие, уруулд нь тодрох гунигтай инээмсэглэл. Түлхүүр.
Advertisement
- In Serial204 Chapters
Apocalypse Redux (a LitRPG Apocalypse)
It wasn't climate change that killed us. Nor was it the blue boxes that suddenly appeared in front of us one day. No, it was what we did with said boxes. All it took was a little nudging from the wrong dark deity and the world spiraled into the abyss. Twelve years later, only a mere handful of humans remain, fighting against an endless horde, fully aware of the futility of their actions. A demon lord gets torn to shreds by the last of humanity, determined to go out in a blaze of glory. In the end, only Isaac Thoma remains to reap the reward for this victory. Another chance. A new go at things from that fateful day the world became quantified.
8 1214 - In Serial7 Chapters
A Slip Of The Force
During the New Sith Wars, The Black Sun, worried about their business goes about investing large resources into a project they dubbed Harbinger; to act as the safe guard against the Jedi, Sith and other syndicates that would be intent on removing them from power, if the opportunity shows itself. As such they created a one of kind killing machine, made up of some of the most dangerous races in the known galaxy. But due to unknown sabotage their plans are ruined and their organisation set back centuries in the many plans. Follow this entity on it's journey through the galaxy, as it stumbles upon one mess after another and tries to find its purpose in this vast galaxy. This is my own little star wars fantasy and wish fulfilment so don't come expecting overly complex plots and fully fleshed out galaxy. Hopefully I will be able to make this fun. Also I won't be decribing the species often, so you're going to have to look them up yourself. There are just too many to constantly be describing them beyond their garb.
8 179 - In Serial17 Chapters
Of Sand and Shadows (Pokémon)
Desperate to escape the lawless region of Orre, an ex-criminal named Wes tried to leave the desert and his past behind. Not everything goes to plan, however, and soon he is caught in the middle of a war raging from the shadows, fighting to save the very region he was trying to forsake. A Pokémon Colosseum novelization like you've never seen. Updates weekly on Saturdays.
8 93 - In Serial47 Chapters
The Monster Within
Ever since they were kids, Odion sensed something otherworldly about his twin brother, Apollo. The night their foster parents were murdered confirmed what Odion had felt all along. Seven years have passed since that fateful night, and those paranormal events still haunt Odion. Something far beyond human comprehension lurks within Apollo, and keeping it a secret is of Odion’s utmost importance. However, his deepest fears rise to the surface when a list of grisly murders takes place the night of their high school dance, making Apollo a prime suspect. Knowing the police will be no match for him, Odion embarks on a mission to take his brother down—even if that means he dies trying. Apollo knows he’s innocent of the crimes that took place the night of the dance. But with virtually no way of clearing his name and nearly every task force unit in the province of Ontario searching for him, Apollo is forced to make a decision. Sacrifice his freedom for a heap of crimes he didn’t commit or defend his rights by unleashing the monster he had buried within, even if that means many innocent lives will be forfeited. The Monster Within is the first book in Marcel Jones’ urban fantasy series A Life of Fear. If you liked Vicious, Carrie, Akira, or Chronicle, and you want to be transported to a world where having superpowers could end up costing you your life, you will love reading this page-turning thriller.
8 81 - In Serial9 Chapters
The Pieces of a Broken Heart: a Jeid fanfic
JJ and Spencer have been friends for years. Close friends. They have the same job and understand each other very well.Will is JJ's long term boyfriend. He is a cop as JJ is an FBI agent. They get each other well, but not that much. They've had multiple arguments about their jobs, but this last one was the worst. JJ decided that it was time to move on.JJ and Spencer have a strong friendship, but will it get stronger when their boss (Hotch) puts them as an undercover couple for a case in Florida...for a whole weekend? Find out in: "The Pieces of a Broken Heart" (this book)
8 191 - In Serial14 Chapters
A Fate Set in Stone (On Hold)
After dying and making his way into the afterlife, our protagonist happens to have a stroke of good luck. With the help of the substitute god of death, he's given a second shot at life in a world run by gods who probably played too many video games as kids. Monsters, magic, dungeons, bandits, and all that good stuff is there, except it turns out to be much different than Jed initially expected.(I picked some generic tags since this is my first story and I am not 100% sure where it is going to go. Mature warning is only there for some less-than-polite language.)
8 108

