《INFERNO: Destruction [Completed]》[6.3] Эгч дүүс- Жисү ба Еэрим.
Advertisement
- Үнэхээр... хараал ид.
Жэксон Ван гэх залуу ингэж хэлэх ба хаалгаар орох өрөвдөлтэй амьд үлдэгсэдийг харах зуураа уцаартайгаар мөн шаналантайгаар ийн өгүүлэв. Тэдэнтэй хамт байсан хүмүүсийн цогцос тал дээгүүр овоолоотой улаан цэцэгс шиг л үзэгдэх аж. Цусандаа будагдаж, ийм зовлонт байсан амьдралаа бууны суманд үрүүлсэн хүмүүс.
Танхим дах уур амьсгал үнэхээр л зэврүүн тэгээд аймшигтай болсон байв. Тэр олон хүний жараас хавь илүү хувь нь үхсэн нь илт. Хүмүүсийн бодлуудаас аймшигтай их гэмшил, тэгээд тогтворгүй байдал анзаарагдана. Тэднийг хүргэж ирсэн онгоцууд хэдийнэ замхарч арилсан бөгөөд танхимд буй хамгийн том гурван удирдлага ширээгээ нүдэж, хэд хараал хэлж байв. Хэсэг цэргүүдийг амьд үлдсэн шархагдагсад бий эсэхийг шалгуулахаар явуулсан ба бид зүгээр л дэлгэц рүү гөлрөн зогсох аж. Энд том цэлийсэн дэлгэц бид хоёроос өөр хүн үгүй мэт би ширтэж байв. Саяхан аймшигтай уурсаж орилон бараг уйлж байсан би чимээгүй болов. Ямар сэтгэл хөдлөл ундрах ёстойг мэдэх зүйл алга. Үүнд хүрэлцэж үүнийг илэрхийлэн нулимс дусалвал энэ мэдрэмжийг маань харуулахад хэт дутсан үйлдэл болно.
Лиса, Жэнни хоёр луу харц чулуудвал тэдний сэтгэл багахан тавгүйрхсэн ч юу ч болоогүй мэт л царайлан зогсоно. Үүнийг хүч үү эсвэл өрөвч бус зан гэдгийг мэдэхгүй юм. Тэд магадгүй дотроо шатаж буй байх. Эсвэл энэ дайнд харж буй тэр овоолсон хогноос ч өндөр цогцсууд онц бус. Би хэнийх нь ч бодлыг сонсохыг хүссэнгүй.
Миний нүд галзуурсан мэт эргэлдэн улайж, царай минь цайсан байсан биз. Гэхдээ хамаагүй ээ. Үүнээс дээр байж чадахгүй.
- Та үзэн ядалтаар амьсгалж, үзэн ядалтаар зүрх чинь цохилж байна. Бие чинь үхэл хүсэж байна.
Лиса хажуугаас минь гэнэт ийнхүү хэлсэн ба би хагарч буй шаазан шиг эмтрээд л явчих шиг болов. Нэг л түлхвэл задрах гэж байсан ууттай үзэн ядалт би л байсан мэт.
Бууны суманд үрэгдсэн хүмүүс, гэр бүл.
- Жэнни, Лиса надад түүнийг олоод өгөөч. Тэр энд байна, миний дүү Еэрим. Харь нэгэн бол төрсөн дүү минь.
Миний аргаа барсан хоолойг, аймшигтай их хүслийг минь бүгд сонсож байлаа. Нэг зүйлийн төлөө тэмцсээр энд хүрсэн нэг багийнхан, бяцхан Чэёон, миний найзууд. Лиса инээмсэглээд "миний чадвар хүмүүсийн явсан газрыг дагадаг, асуудалгүй ээ" гэж надад хэлээд итгэлтэйгээр алхлаа. Биднийг хэн ч зогсоохгүй хамгаалагчид дуугүй л араас цувран дагана. Танхимд буй удирдлагууд үсээ зулгаагаад гарсан эсэхийг маань ч анзаарсангүй.
Лиса эрчтэйгээр гүйж эхэлсэн ба Жэнни буугаа шууд цэнэглэн бэлэн байдалд байдалд байлгаж би ч гэсэн мөн жижигхэн гар буугаа гартаа атгасаар байв. Харь бол харь, хүчтэй бол хүчтэй л нэгэн шүү дээ.
Энэ бааз төөрдөг байшин шиг бүтэцтэй ба яг төв цэгийнх нь чанх доор, газар доор чулуулгуудыг нуусан байлаа. Баазын хананууд хүрэн ногоон өнгөтэй ба улаан гэрэл таазаар дүүрэн гэрэлтэнэ. Цэргүүд түгшүүрийн дагуу наашаа цаашаа гүйж, бэлэн байдалд орж зэвсгээ сэлбэж байв. Харин бид замбараагүй байдлыг сөрсөөр хүмүүсийг мөрлөсөөр дундуур нь гүйх аж. Лиса түрүүнд гүйж байсан ба мөргөсөн хүмүүсээ нэг бүрчлэн харааж явлаа.
Advertisement
Лиса эрчээ алдалгүй таваад минут гүйсээр бид хүрэн өнгийн модон, бүр үйрээд унах гэж байгаа мэт хуучирсан хаалганы дэргэд ирэн зогсов. Хаалганы дугаар нь ч гэсэн арилчихсан юуны зориулалттай эсэхийг нь мэдэхгүй өрөөний хаалга. Энэ бол баазын баруун жигүүрийн хамгийн булангийн өрөө байв. Бидний эргэн тойронд хэн ч байсангүй. Буланд учир хүмүүс тийм их ирдэггүй нь илт. Хаалганы цаанаас ердөө ганц хүний л чимээгүй амьсгалах дуу сонсогдох аж. Жэнни нүдээ аниад ийнхүү хэлэв.
- Өрөөний гэрэл унтраастай. Энэ цэвэрлэгч нар урьд нь ашиглаж байгаад одоо хаягдсан, хогоор дүүрсэн өрөө юм шиг байна. Түүнд ямар ч зэвсэг, хутга, хүнд хор хүргэж чадах зүйл алга. Бид түүнээс мэдүүлэг авах эсвэл даруй хороох хэрэгтэй. Би түрүүлээд оръё, эгчээ.
Жэнни надаас дүүг минь хөнөөх зөвшөөрөл авах гэж буй мэт ийн асуув. Үнэхээр л намайг хэлвэл тэр ороод түүнийг нам буудчих мэт байсан юм. Би тэдэнд бүхнийг хэлж байсан. Еэримийн талаар түүнтэй уулзахад болсон бүгдийг юуг нь ч үлдээлгүй өгүүлсэн. Гэхдээ дүү минь хэлсэн тэр харгис зүйлийг хэлээгүй. Үүнээс үүдэн би Еэримийг зөвхөн өөрийн гараараа л хөнөөмөөр байгаа гэдгийг тэдэнд хэлэхээс айж байсан юм. Хувьсана гэхэд би хүчтэй болсон нь үнэн хэдий ч, нөгөө талаар зүрх сэтгэл минь булингартаж буй мэт. Орчин тойрон, нөхцөл байдлууд намайг хир тортог дүүрэн нүх рүү түлхсээр одоо би ийм л, ийм л болжээ. Гванжу руу цүнхээ үүрээд автобусанд сууж байсан Жисү одоо...
Би түүнд хариулахаас өмнө хаалга бидний чанх урд торхийн онгойж үүдэнд нь зогсож буй нэгэнтэй шууд л харц тулгарлаа. Жэнни үүнээс хэдхэн секундын өмнө буугаа хаалга руу чиглүүлэн өргөсөн ба хамгаалагчид ч мөн бүгд хаалганы зүг л буугаа чиглүүлсэн байв. Дүү минь зөвхөн над руу л ширтэж байв. Өөр лүү нь чиглээд буй тэр олон бууны хошуугаас сум тийрэн гарч түүнийг хөнөөх вий гэх огт айдасгүй, бүр нүдээ ч унагасангүй. Зөвхөн бид л буй мэт над руу харна.
Тэр амьдаараа үхэж буй мэт цонхийж, үргэлж гунигтай чимээгүй байдаг төрх нь намрыг хуйхлан дайрах өвлөөс ч хувхай болжээ. Өвөл ирэх үедээ бүх модыг нүцгэлдэг, өвөл ирэх үед үхэгсэд энд ирдэг мэт санагддаг юм. Үс нь сэгсийж өнгөө алдсан байв. Энэ баазын цэргүүдтэй ижил хувцсаар биеэ далдалсан аж. Түүний хоолой маш аяархан тэгээд шаналал дүүрнээр,
- Би тантай л уулзахаар энд ирсэн юм. Зүгээр л мэдэж байсан энд ирнэ гэдгийг чинь. Тэгээд л... Би тантай уулзахаар энд ирсэн.
Еэрим ингэж хэлээд хаалганы хажуу буланд өөрийгөө ямар ч аюулгүй гэдгээ илтгэн доошоо суух ба бууны хошуунууд түүнийг хөдөлгөөнийг даган хөдөлж байлаа. Тэр хаалганы хажуугийн халцарсан будагтай ханыг налангаа хажуу газраа товших нь намайг суугаач гэж урьж буй бололтой.
Advertisement
Би гараа өргөөд бусаддаа буугаа буулгахыг санал болгов. Лиса толгой дохин хамгийн түрүүнд надтай адил гараа өргөөд,
- Түүнд ямар ч хөнөөх, дайрах хүсэл төрөхгүй байгааг би мэдэрч байна. Тэр аюулгүй ээ. Буугаа буулгацгаа.
Хамгаалагчид дурамжхан байсан хэдий ч Лисагийн үгийг даган буугаа доошлуулж одоо юу хийх вэ? гэсэн байртай биесээ ширтэнэ.
- Биднийг орхиж болох уу? Би эгчтэйгээ ярилцахыг хүсэж байна.
Еэрим ингэж хэлсэн ба түүнээс гуйсан шинж илт тодорно. Тэр нүдээ аниад "Гуйж байна" гээд хүлцэнгүй гэгч нь бүр ч илүү сул доройгоор хэлэв. Сүүлд уулзахад түүнээс гал цацарч байсан, нүднээс нь эрч хүч эргэж буцахгүй хүмүүсийг хөнөөнө гэсэн хүсэл л байсан. Одоо бол эгчдээ загнуулсан бяцхан дүү шиг л нүднээ үзэгдэнэ.
Жэнни, Лиса хоёр биднийг шууд л орхиод явахад хамгаалагчид нь тэднийг дагаж харин намайг хамгаалдаг хоёр хамгаалагч урд зогссоор үлдлээ.
- Эрхмүүдээ, тэр намайг яах ч үгүй ээ. Биднийг орхиоч.
Би хичээнгүйлэн гуйваас өндөр нөгөөхөөсөө арай биерхүү хамгаалагч "Энэ таны болон бидний дурын асуудал биш. Таны аюулгүй байдал хэзээд л чухал байх ёстой. Бид чадахгүй ээ." Миний шилбэн дээр бэлэн хутга ил байлаа. Хэн нэгэн халдвал ойр байхад зориулж хийсэн ба хамгаалагч маань тэгж хэлсний дараа энэ хэдхэн хоромд л болж өнгөрсөн юм. Еэрим хүний бус хурдаар хутгыг шүүрч аваад өөрийн гэдэс рүүгээ шууд л дүрж орхив. Хамгаалагчид гэнэтийн үйлдлээс болж буугаа ч өргөж амжаагүй байх хугацаанд тэр өөрийн хэвлий рүүгээ иртэй хутга хийх нь тэр.
Би түүний бодлыг уншаагүй. Би түүн рүү өнгийхийг хүсээгүй. Уруулаар нь давах үгсийг нь л хүлээж байсан надад энэ намайг ч мөн хутгалаад хаячих мэт тийм л мэдрэмж төрсөн юм.
- Дүү минь! Чи яаж байна аа! Алив яваад шархны боолт авчир! Эмч! Эмч дуудаарай!
Би хоёр хамгаалагч руугаа ийнхүү орилж түүний зүссэн хэсэг дээр дарж буй хуруунуудтай нь цуг цусыг нь дарав. Шингэхэн гэгч нь түүний цус гарын хурууг нь даган газарт тарж, хувцсыг нь нэвчих аж.
- Найдваргүй ээ! Эгч минь. Одоо өнгөрсөн. Итгэл найдвар үгүй. Намайг аврах газар үгүй. Надад очих газар үгүй. Шарх боолт хийгээд, хутгыг авлаа ч би үлдэхгүй. Эгч минь!
- Битгий!
- Одоо өнгөрсөн шүү дээ. (Хамгаалагчид руу толгойгоо өргөв) Та нар армид байдаг бол мэдэх биз, би хэвлийн K хэсэг рүү хутгалсан. Би эгчдээ юу ч хийж чадахгүй. Одоо биднийг орхиоч.
Еэримийн уруулаас цус шүүрч эхлэх ба тэр арай ядан эдгээр үгсийг хэлэв. Хамгаалагчид бүрэн бууж өгсөн ба биднийг орхин явлаа. Дүү минь! Эгч минь!
Хэчнээн их үзэн ядаж, хэчнээн их хөнөөхийг хүсэж байсан билээ дээ? Тийм байтал одоо түүнийг эргэж амьдруулахыг хүсэх аж.
Нулимс зогсохгүй, үзэн ядалт минь түүний улаан цус сул дорой байдлаас амиа хорлолтоос нь болоод арилчихав. Түүний хэвлий дээр гараараа дарж суухаас өөр хийж чадах зүйл надад байсангүй.
Еэрим халааснаасаа сам гаргаж ирэн над руу гараа өргөөд арай хийж сунгаад,
- Тайрмал ч гэсэн ширэлдээтэй хэвээрээ, эгч минь. Самнаад өгөөч. Үргэлж л самнаж өгдөг байсан шиг ээ. Яг л хуучин шиг.
Цустай гар, нулимстай нүд. Түүний бүхэн одоо улаан өнгөтэй л болсон байв.
- Чи ярихгүй байсан ч болно.
- Би мэднэ ээ, эгчээ.
Түүний хажууд өвдөглөн суугаад үсийг нь би аяархан самнасаар л байлаа. Эргэн тойронд минь газраар гүйлдэх хархнууд болон муу усны чимээнээс өөр чимээ гарахгүй. Еэримийн ширэлдээтэй үсийг намирсан шулуун болтол нь би урт хугацааны турш самнасан юм. Өчүүхэн ч болтугай үснээс нь зулгааж өвтгөхгүй гэсэндээ хамгийн зөөлхнөөрөө, маш удаанаар... Гэвч үс нь ширэлдээгүй болох тусам түүний бие улам л хүйтэн болсоор байлаа. Улам л хүйтэн, улам л илчгүй болж, нүүрэнд нь тодорч буй инээмсэглэл нь улам л хүч шаардам болж байсан.
- Эгчээ! Танаар үсээ самнуулахаар л сэтгэл их уужирчихдаг байсан.
Тэр ингэж хэлмэгц бие минь шархираад л явах шиг боллоо. Хамаг яс минь хугарч унаад үйрчих шиг. Хаашаа л харна ертөнц урвуугаа дайвалзаж буй ч юм шиг. Түүний бодлоос сонссон бүхэн, түүнээс харсан бүхэн, түүний надад өгүүлсэн бүхэн, түүний үгүйлсээр байсан бүхэн. Түүний шийдэл, түүний шаналал, түүний нүгэл бүгд надад ирсэн. Уучлагдаж, өршөөгдөж, ивээгдсэн дүү минь. Би Еэримийн урд өвдөглөн суугаад дээшээ өндийн түүний духан дээр зөөлхөн үнслээ. Цэл хүйтэн болсон жижигхэн духыг нь аяархнаар үнссэн.
- Дахиад төрвөл миний охин болж төрөөрэй. Би охиндоо чиний нэрийг өгнө.
Еэрим сүүлчийн удаа над руу инээмсэглэсэн. Хүүхэд байхаасаа л бид бие биелүүгээ ийм л гэнэн цайлганаар инээмсэглэдэг байсансан. Нэг гэр бүл байхдаа, нэг бүхэл байхдаа. Би ч гэсэн хариу инээмсэглэх гэж их л зүдэж уруул минь эвлэх гэж ядав. Түүний сүүлийн зураглал миний инээмсэглэл байх болно. Тэр энгэрт минь толгойгоо наагаад уйлсан, тэр энгэрт минь шигдээд мэгшиж байсан юм. Тийм ч удаагүй байтал би аймшигтай хүйтнийг мэдэрсэн. Үхэл, үхэл гээч нь энэ мөн. Буруу газарт төрсөн. Буруу газарт ирсэн. Буцааж болохгүй, огтлолцож ч чадахгүй байв, тэд. Эцэст нь нэг нь үхжээ.
Advertisement
- In Serial1363 Chapters
VRMMO: The Unrivaled
Lu Chen used to be a ranker of the most popular VRMMO game, Spirit of Grief. After a car accident turned his dreams into dust, his disability left him incapable of escaping the pit of mediocrity he was thrown into. Helpless and defeated, his story ended.Two years later, the Eternal Moon Corporation launched a new VRMMO called "Heavenblessed", and Lu Chen stumbled into another terrible accident that left him in a complicated situation far beyond his ability to handle. That won't stop him from rising to the top, however. Not again.Come witness the rise of the sword-wielding zombie and the relationships he makes during his journey to the apex! For riches and bi- ahem, for career and love!He wields a demonic sword from Hell, he dons armor shining with Heaven's light. His boots stride across the sky as his helmet devours the souls of his enemies. On his left side sits the Goddess of Death. On the other, the Angel of Beauty.From the land of ice and death, a generation of Asura Kings rises, their roars reverberating throughout the world.Tremble in fear, noobs!
8 8158 - In Serial1353 Chapters
Refining the Mountains and Rivers
A young man's life changes when he stumbles upon a mysterious item. Qin Yu had never been a lucky person. Weak of body, bullied by his peers, and with only his friend as his family, he struggles day-by-day to live. But everything changes when he stumbles upon a little blue lamp. An immortal and demonic cultivating adventure.
8 3346 - In Serial2455 Chapters
Mortal Cultivation Biography
A poor and ordinary boy from a village joins a minor sect in Jiang Hu and becomes an Unofficial Disciple by chance. How will Han Li, a commoner by birth, establish a foothold for himself in in his sect? With his mediocre aptitude, he must successfully traverse the treacherous path of cultivation and avoid the notice of those who may do him harm. This is a story of an ordinary mortal who, against all odds, clashes with devilish demons and ancient celestials in order to find his own path towards immortality.
8 1057 - In Serial1503 Chapters
Dragon Prince Yuan
Destiny stolen at birth, the prince of the once mighty Great Zhou Empire, Zhou Yuan, has been plagued all his life by a fatal poison, forced to suffer powerlessly until one day when fate draws him into a mysterious domain where he meets a beautiful girl in green, a bizarre dog-like creature and an unfathomable old man in black.Join Zhou Yuan as he is thrust into the whirlpool of destiny while he seeks the pinnacle of cultivation.
8 1060 - In Serial677 Chapters
Ranker's Return
In the early days of the virtual reality game, Arena, meleegod was the strongest ranked player! He deleted his character and suddenly left. In order to restore his bankrupt family, he returned to Arena!"Do you want to create a character?"
8 1719 - In Serial1525 Chapters
Monarch of Evernight
Qianye rose from hardship but was felled by betrayal. From then, one man, one gun; he tread the path between Evernight and Daybreak and became a legend. Even if Evernight was destined to be his fate, he still intends to become the ruler who dictates.
8 22867

