《INFERNO: Destruction [Completed]》[6.2] Хүмүүс ба харийнхан
Advertisement
Онгоцны ханан дээр том дэлгэц үзэгдэж, яг одоо юу болж буй нь харагдах аж. Хачин нууцлаг зүйл тээх мэт бүдэг манан тэдний эргэн тойронд суунаглаж, зэрэгцэн улангасан гүйж буй үхдлүүдийн майга хөлийн чимээ, хэрхрэх мэт бөөлжис цутгам дуу хоолой нь чихэнд бараг л сонстоно. Дуу үгүй дүрс харж буй ч гэсэн- бүгд, бүгдийн чимээ агаарт өөрөө үүсэх аж. Бусдад маань ч гэсэн тийм байгаа бололтой тэдний бодлоос жигшил, хөөрхийлөл ч сонсогдоно.
Нэгэн цагт бидний анд, бидний нөхөд, хэн нэгний ээж, зүрх сэтгэлээсээ нандигнан хайрладаг асан хүмүүс ийн араатанд хувилан алхана. Ижил нэгтнээ идэх ийм гэсгээлийг бурхан ч бидэнд хүртээж чадахгүйсэн. Гэтэл тэд бурхад шиг аашилна.
Харахад хэцүү хачин манан тэднийг бүхэлд нь тойрон улам өтгөрч эхлэх нь аймшигтай. Цаг агаараар хүртэл наадах гэж зүрхлэх энэ этгээдүүд.
- Яаж ингээд байгааг нь мэдэхгүй ч гэсэн, урд нь дэлхийд ирэхдээ тэдний ашигласан солируудын эргэн тойронд ч иймэрхүү зүйл дэгдэж байсан. Тэдний ашигладаг тодорхой ямар нэг зэвсэг байх. Өнгөлөн далдлалт.
Чэёон хаа нэгтээ одоо нисэж буй онгоцноос ийн хэлэв. Тэр ч гэсэн бидний юу харж байгааг харж буй бололтой.
Бид дөрвүүлээ, зөвлөлийн тодорхой гишүүд болон Хусог дарга, манай багийнхан гээд бүгдийг нь холбосон нэг шугам үүсгэсэн байв. Чухал мэдээллүүд шууд ирж, хоорондоо чөлөөтэй харилцах боломжтой төхөөрөмж бүгд чихэндээ хийсэн юм.
Бас бус тоног төхөөрөмжүүд өгсөн бөгөөд цахилгаан бороохойгоор үхдэл цохиуллаа гээд үхэхгүй, Кастилл хүнтэй ойрын тулаанаар лав хэзээ ч дийлэхгүй тул надад гар буунууд олгосон байлаа.
Нэмэлт сумууд өгснийг нь цээжээрээ ороож, Жэнни надад сайтар гэгч нь анхны зааварчилгаа өгсөн юм. Би буугаар хүн хүртэл хөнөөж үзсэн нэгэн болохоор гартаа барихад одоо тийм ч аймар санагдахаа больжээ.
Мөн бид бүгдэд байршил тогтоогч, нэг бүрт нь хэд хэдэн тэсрэх бөмбөг, хутга гээд бүтэн биеэ зэвсэглэж, сумны хантааз хүртэл өмсүүлсэн байв. Зүрх минь цээжээ цөм сэтлэн бутарч гарч ирэх мэт тийм л нүргэлэх аж.
Жэнни хөмсгөө зангидаад,
- Манан улам өтгөрөөд байгаа болохоор байн дээр суурилсан пуужин харвахад хэцүү болно. Тэдний дээрээс мэдрэмжээрээ бөмбөг хаях шаардлагатай болгож байна. Төлөвлөгөөний дагуу бол бай үзэгдэхэд бөмбөг хаях ёстой ч ийм мөчид бол аюултай. Үнэхээр санаатай юм.
Манан улам өтгөрч эхлэх ба бидэнд нүд болж байсан агаарын дрон гэнэт л ямар нэг зүйлд цохигдон хэмхэрч орхив. Ингээд өөр дрон луу шилжсэн бөгөөд орчин тойрныг харуулна.
Манан ч гэх үү, үүлс ч гэх үү зүйлс улам өтгөрсөөр тэнгэр газар хоёр нийлэх мэт болов. Нисэх хүчнүүд онгоцоо илгээн, бөмбөг хаях ч гэсэн үр дүнгээ өгч буй эсэхийг харж чадахгүй аж. Зарим онгоцууд ямар нэг зүйлтэй мөргөлдөн хэмхэрч, сэг болж буй нь дронуудын камерт бичигдэнэ. Агаарт хийсэж буй төмрийн хэлтэрхий, богинохон хугацаанд дүрэлзэн шатах галын улаан дөл загалтан хааяа үзэгдэнэ.
Өөр хийц бүхий онгоцууд дунд нь үзэгдэх нь харийнханых гэж таамагласан ба тэд ийм өнгөлөн далдлалтаар дээрээсээ том бөмбөг хаяулахгүй явах аж.
Зуун жилийн өмнө бол энэ дайн дарьтай буу, сэлэм жадаар шийдэгдэх ч энэ үед бол дайн цөмийн зэвсэг, технологийн хөгжлийн дагуу өрнөнө. Гэвч ингэж зузаарч, өтгөрөх манан бидний дайрах боломжыг нягт хааж байв. Манан хурдтайгаар өтгөрч Яаотин луу тархаж байлаа. Үхдлүүд, харийнханы ч бараа үл үзэгдэнэ.
- Улсууд цэргээ Яаотиныг тойрон бүсэлсэн хамгаалалтдаа төвлөрүүлж байна. Цөмийн дайралт боломжгүй болсон. Одоо халз тулгарахаас өөр замгүй боллоо.
Жэнни ингэж хэлээд шууд л эргэн ширээн дээр өрж тавьсан өргөн буунуудаас шүүрэн мөрөндөө үүрч эхэллээ. Одоогоос ойролцоогоор нэг цагийн дараа бид Яаотинд хүрнэ. Сууж буй онгоц минь бүх хүчээрээ явж буй ч гэсэн дотор минь бүр бачимдаж орхив. Бүтэн нэг өдрийн турш бид тэднийг торгоох хэрэгтэй.
Дэлгэц дээр камер солигдох бөгөөд Яаотиныг харуулав. Өтгөн гэгч манан тэдний зүг чиглэн айсуй. Цэргүүд буугаа гартаа тас атгаж, танкууд машинууд, их буунууд дээр бэлэн байдалтай байна. Айж чичирж буйг нь хүртэл зүрхээрээ мэдэрч чадам тийм л.
Advertisement
Харийнханы зэр зэвсгийн байдал ямар хэмжээнд буйг сайн харж чадахгүй байв. Бүх л зүйлс зүрх үхэм аниргүй дунд өрнөх аж. Өтгөрсөн манан, үүн дунд буй үхдлүүд, мөн энэ өтгөн манангийн хаа нэгтээ буй харийнхан.
Бидэнд харахаас өөр сонголт үлдээгүй юм. Хэд хэдэн онгоц цөмийн хэмжээний бөмбөг газарт хаясан ч манан өнгөрсний дараа өнөөх бөмбөг ердөө хоосон газар л дэлбэлсэн нь үзэгдэнэ.
Манан ирж буй баруун хойд зүгт арай цэргийн хүчээ арай илүү зузаатгаж байлаа.
Жэнни дэлгэц рүү ширтэнгээ,
- Бидэнд сэтгэлээ бэлдэж цаашдын төлөвлөгөөндөө итгэж, тайван байхаас өөр сонголт одоо байхгүй, эгчээ. Нэг цагийн турш амрах зай байна. Энэ янзаараа бол тэр манан ийм өнгөлөн далдлалтаар дайралтуудаас нуугдсаар 3 цагийн дараа очих байх.
Тайван байхад хэт хэцүү байсан. Тайван суухад зүрх эмтрэм байсан. Гэр бүл минь энэ дайнаас холуур өнгөрөх ч бид ялагдвал том хар сүүдэр тэднийг бүчнэ шүү дээ.
Жэнни яагаад ч юм үнэхээр л амгалан санагдав. Түүний зүрхний цохилт хэвийнээс хэвийн цохилох аж. Гэхдээ энэ эндүүрэл байсан юм.
Биднээс хамгийн зоригтой нь хэдий ч, зүрхний цохилт нь аймшигтай тайван байсан ч гэсэн тэр түүнийг айдас эзэгнэж байсан. Түүний хайрладаг өөр нэгэн энэ айдсыг үүтгэж байлаа.
Чихэвчинд шингэхэн хоолой сонсогдох нь Чэёон аж.
- Би үнэхээр сайн хичээх болохоор, та нар өнөөдрийг л тэсээрэй. Одоо 65 дах туршилтаа эхлүүлэх гэж байна. Үүнээс цааш хэсэгтээ холбогдохгүй байх. Би та нарт бүгдэд чинь үнэхээр их хайртай. Бид хамтдаа давж чадна. Ийм мөчид гайхалтай үг холбож чадахгүй байгаадаа харамсаж байна.
Холбоо ингээд л тасарсан юм.
Би гүнзгий л амьсгалав. Юу хийж чадах вэ?
Нэг цаг би холхисон. Нэг цаг би өтгөн мананг харж зогссон. Нэг цагийн дараа бид Яаотинд хүрсэн юм.
Яаотин бол агуулахын зориулалттай ашигладаг Хятадын өндөр зэрэглэлийн зургаан улаан одот хамгаалалттай, Солонгосын хамгийн жижигхэн хот шиг хэмжээтэй газар байв.
Гадуураа Цагаан Хэрэм мэт өндөр гэгч нь бамбай болохуйц хана тойруулан барьсан, энэ хана нь ган метал мэт гаднаас нь харахад тун ч бөх санагдана. Хад чулуугаар цохиод зураас гарамгүй, их буугаар галлалаа ч хонхорхой ч үлдэхгүй мэт.
Зэвсэг армийн чиглэлээр ашиглаж байсан хэдий ч одоо бага зэрэг хуучирсан ба өнөөх хортой чулууг дэлхий дээр ил гаргахгүй гэж газрын гүнд булж, тэр доор нэг төрлийн вакуум орчин бүтээсэн байв. Чулуу агаарт гарах л юм бол тодорхой урвалд орж үнэхээр л их гай тарих тул хадгалж болох хамгийн зөв нөхцөл нь энэ байсан юм.
Биднийг зургаан Хятад, янз бүрийн насны цэргийн хүмүүс угтаж авсан ба тэд нисэх онгоцны зогсоолоос биднийг чиглүүлсээр Яаотиныг удирдах нийт хурлын танхимд аваачив. Тааз нь өндөр бөгөөд үнэхээр л эмх цэгцтэй, бас техникийн дэвшил сайжирсныг хангалттай мэдэхүйц тийм л өндөр түвшний танхим байлаа.
Маш олон компъютер, эд бүгд дээр суух хүмүүсийн юм шивэж, бичих чимээ дуулдана.
Мөрдөстэй олон хурандаа нэг ханыг бүтэн бүрхсэн дэлгэц рүү ширтэж юм ярилцана. Мэлмэрч, гөлөрч зогссоор байтал нөгөө зургаан цэрэг ч яваад өгсөн байлаа. Гэтэл бидний араас нэгэн өтөл насны гэсээр эрхэм ирээд, толгойгоо гудайлган мэндчилж.
- Та бүхэн өглөөний цайгаа ууна уу.
гэж албархуу мөн эелдэг гэгч нь хэллээ. Би дагаад шууд алхах гэвэл ойлгоогүй бусад маань баахан мэлмэрсэн нүднүүд л харсаар зогсож байв.
- Өлсөж байгаа хүн юу ч хийж чадахгүй. Биднийг өглөөний цай уухыг санал болгож байна.
Лиса гэнэт тас хийтэл инээгээд, их л баярласан бололтой уруулаа элдэв дүрсэд оруулан,
- Өнөөдөр сонссон хамгийн аятайхан мэдээ энэ л байна. Алив явъя. Өгзгөө хөдөлгөөч! Юта!
Лиса нэг Япон ч гэмээр залуу руу ийн орилоод өнөөх Хятад цэргийн араас их л додигор урд алхав. Гэвч түүний бодолд "Бэмбэм гэх жаал" л цуурайтна. Санаа зовнил, санагалзаа, эгчийн хайр дүүрэн бодлууд.
Өтөл эрхмийг дагаж явсаар нэгэн модон хаалгаар орвол урдаас том гэгч нь хоолны нэгдсэн танхим угтав. Тэнд элдэв мөрдөстэй баахан цэргүүд нам суугаад хооллож байлаа. Ихэнх нь том хүдэр эрчүүд бөгөөд хурдан хурдан хоолоо идээд л төмөр хавтангаа гарахдаа нэг тавиур дээр үлдээж, өөр бусаддаа зай гарган байраа сэлгэх аж.
Advertisement
Өтөл эрхэм,
- Миний нэр Си Вэ Жин. Та бүхний түр чиглүүлэгч. Бид эрч хүчтэй байж л тулалдана. Өглөөний таван цагаас хойш тасралтгүй л ийм байдлаар бүгдийг хооллож байна. Та бүхэн одоо шууд хооллох ээлжинд орох ч гэсэн энэ төмөр хавтанг бариад оочирлож зогсох хэрэгтэй. (тэр зогсож буй бүх хүнд хавтан тараав) Ойролцоогоор 30 минутын дараа хооллож дуусна гэж тооцоод би ирье.
Эрхэм Си хүндэтгэлтэйгээр бөхийгөөд явмагц би бусаддаа түүний хэлснийг тайлбарлаж, орчуулан хэллээ.
Лиса, Жэнни болон би бид гурав, мөн ойрын зайнаас дагалдаж буй зургаан хамгаалагчид байсан юм. Онгоцонд байсан цэргийн багууд өөр өөр тийшээ явсан байв.
"Харь"
Бид оочирлосоор зогсож байхуй Лиса бодолдоо ингэж маш чангаар гэнэт л орилоод, год үсрэн хар эрчээрээ биднийг орхин хаалга руу гүйх нь тэр.
Юу болсныг нь ойлгож ч амжаагүй байхад Лисагийн бараа алга болж, замдаа буй хүмүүсийн голоор яран мөргөлдвөл харааж загнасаар явж өгөв. Түүнийг хариуцах хоёр хамгаалагч ч сандралдан Лисагийн араас гүйлээ.
Жэнни бид хоёр түүний араас гайхан ширтээд огт хөдөлсөнгүй. Гайхаж ширтэснээс хэтэрсэнгүй ба түүний бодлыг би сонсъё гээд олны дундаас хайж байтал тэр хүрээнээс маань гарчихлаа. Бид хүлээн зогссоор л байлаа. Жэнни дотроо өөр зүйл хийж буй аж. Тэр Лисад анхаарал тийм ч хандуулаагүй, нүдээ анина. Тэр нүдээ удаанаар нээгээд их л тайвнаар,
- Надад энэ байгууламжийн бүтэц шууд харагдаж байна. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч хаана юу байгаа нь харагдаад байна. Та нүдээ аниад үз дээ. Надад туршиж үзэх зүйл байна.
Түүний чадвар улам хөгжиж одоо ид шид мэт зүйлсийг бүтээж байна. Гүнзгий амьсгаа нэг аваад шууд нүдээ анин юу болохыг хүлээлээ.
Миний нүдэнд баахан элдэв өнгөтэй дүрсүүд өөрийгөө эвлүүлэх гэж их л зүдэж буй аятай биелүүгээ тэмүүлж, жирэлзсээр эцэстээ хоорондоо угсрагдсаар ямар нэг дүрстэй зүйлд хувирав.
Энэ нь ахлах сургуульд маань байдаг Газарзүйн ангийн зүүн ханан дээр байдаг Дэлхийн газрын зурагтай тун төстэй том бас тодорхой харагдах аж. Нарийн зохион байгуулалттай ямар нэг байгууллагын ам зураг.
Энэ барилгын дотоод гэж би эцэстээ дүгнэлтэд хүрэв. Үүнийг надад Жэнни харуулаад буй аж. Ид шид шиг, илбэ зэрэглээ шиг.
Түүний чадвар төгс хэмжээндээ тулж байна.
- Гайхалтай.
Одоо миний нүдэнд Лисагийн гүйж буй дүрс хөдөлгөөнт зураг шиг байснаа бүр улам тодорч бодит мэт харагдаж эхэллээ.
Тэр хөлийнхээ эрчээр л хаа нэг тийшээ өөрийн мэдрэмжээ даган гүйсээр буй бололтой, өнгөө алдаж харлаж буй улбар үс нь гүйх эрчинд нь хойш хийсэж, хүмүүсийг ярсаар гүйсээр л байв.
Үүний дараа Жэнни Лисагийн буй газраас улам цаашаа надад харууллаа. Тэнд нэгэн хар үстэй жижиг биетэй ч үнэхээр хурдан гүйх нэгэн цэргийн хувцастай эмэгтэй үзэгдэх аж.
Лиса түүний хаашаа л эргэнэ тэр эргэлтээр нь дагаж эргэх нь үзэгдэх бөгөөд түүний л чиглэлийг даган мэдрэмжээрээ гүйсээр байх аж. Тэр эмэгтэйн араас хөөж байна.
Цэргийн хувцаст зугтаж буй эмэгтэй арай л хурдан гүйх бөгөөд энэ гүйлтийн тамирчдаас ч хурдан мэт санагдав. Тэд биднээс холдох тусам үзэгдэх орчин бага зэрэг бүдгэрч эхлэх аж. Миний сонсох хүч ч холдох үед бага зэрэг сулардагтай ижил.
Гэтэл Жэнни надад зугтаж буй эмэгтэйн царайг харуулсан юм.
Цочирдсондоо би барьж буй төмөр хавтангаа газарт алдаж орхив. Бурхан минь. Цээж рүү минь их буугаар буудчихсан аятай шууд л хатгаж, нүдэнд минь үзэн ядалт гайхширлаар дүүрсэн хачин байдал ундраад ирнэ.
Лисагийн мэдрэх хүрээнээс гарсан уу, тэр гүйсээр ядарсан уу дороо амьсгаадан зогсох агшинд зураглалууд төгсөв.
Гэхдээ түүнийг зогсоосон зүйл нь ядралт биш улаан түгшүүрийн дохио байсан юм.
Би нүдээ нээгээд Жэнни рүү харвал тэр өөдөөс минь санаа зовнингуй ширтэх аж.
- Тэр эмэгтэйг та мэдэх-
Жэнни надаас ийн асуух гэж байгаад гэнэтхэн ассан улаан өнгийн түгшүүрт анхаарлаа хандуулж зогсон, хоол идэж байсан цэргүүд шууд л өндийн өөрсдийн тогтсон байрлалууд руугаа гүйв.
Бид ч мөн оочирлож зогсохоо болиод, буцан удирдлагын өрөө лүү яаравчлан очив. Нэг ханыг бүтэн дүүргэсэн том дэлгэц дээр гадаа болж буй зүйлүүд тодорхой үзэгдэх бөгөөд би өөрийн эрхгүй амаа дарлаа.
Жэксон гэх хамт дээд хэмжээний уулзалт дээр байсан, Хусог даргын- үгүй ээ манай багийн гишүүн бидний хажууд ирж зогсоод,
- Манай тэмдэгтэй хорин ширхэг нисдэг тэрэг манан дундаас маш хурдтай нисэж ирээд, гэнэт л Чөлөөт бүсийн гадна ирж зогссон. Гэтэл тэднээс маш олон үхдлүүд гүйсээр бууж ирээд одоо бидний зүг хурдлан гүйж байна.
Маш олон уранхай салбархай хувцастай, цус дүүрэн нэвчсэн улаан цоохор үхдлүүд бидний буюу Яаотины зүг улангасан гүйх аж.
Ургамалгүй болсон хатсан шар гадар дээгүүр хаврынх мэт хүйтэн салхи тэднийг цохино. Сөнөж буй дэлхийн хатангиршсан газар дээгүүр гүйх үхсэн хүмүүс. Дэлхийн үрс.
Тэднийг наашаа гүйж хоёр минут өнгөрөхөд эндээс тушаал өгч, гадна буй цэргүүд шууд л гал нээх нь тэр.
Нэг нэгээрээ улаан цусанд хутгалдсаар үхдлүүд тэрийн ойчих ба тэднийг наашлах тусам миний чихэнд гэнэт л олон хөлийн чимээтэй цуг хүмүүсийн "туслаач" гэх цөхөрч, эхэр татсан хоолойнууд сонсогдох нь тэр. Амь нь тасрах гэж буй мэт, сүүлчийн найдвар, эцсийн гэрлээ хайж буй хүмүүсийн аврал эрэх дуу.
Энэ.
- ГАЛ НЭЭХЭЭ ЯГ ОДОО ЗОГСОО!
Би амьсгаадаж нүдэнд минь дүүрэн нулимс цийлгэнэсээр ийн хашхирах ба танхимд буй хүмүүс над луу бүгд эргэж харлаа. Би улам чангаар,
- ЖЭННИ! ТЭДЭНД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ДЭЭ! ГАЛ НЭЭХЭЭ ЯГ ОДОО ЗОГСОО ГЭЖ! ТЭД ҮХДЛҮҮД БИШ ХҮМҮҮС! БИД ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭ ХӨНӨӨЖ БАЙНА!
Тэднийг буулгаж дууссан онгоцууд буцаж даруй хөөрсөөр алга боллоо.
Дайнд үзэсгэлэнтэй, сайхан, нандин гэхээр зүйл үгүй.
Тайлбар: Өтгөн манан бол нэг төрлийн Кастиллчуудын зэвсэг. Би тэд үүнийг яаж гаргаад байгааг мэдэхгүй байна. (Энэ тухайн төрлийн онцлог байх)
Мэдээж хүний биед амьдарч байгаа, хүний л технологитой. Ашиглаж буй зэвсгийн хүчээр биднээс тийм ч их ялгаагүй.
Тэдний буулгасан хүмүүс хорин онгоцноос, хүний тоогоор бол бараг 4000 гаруй хүн байлаа. Энэ бол харийнханы баазад хүчээр ажиллаж байсан дэлхийн хүмүүс юм.
: Өнчин, өрөөсөн наашаа гэх хүнгүй охид хөвгүүд гээд сул дорой хүмүүсийг тэд хулгайлж авчирдаг. Тэд гэх тодотголтой манай дэлхийн биш хүмүүс. Анх юу гэдгийг нь ойлгоогүй ч өдөр ахих тусам тэднийг биднээс өөр гэдгийг анзаарч байсан.
Яг л боол шиг харьцаж, барилгын ажил, зэвсэг угсралт, угаалга мөн та нарын төсөөлөх ч үгүй бохир ажлуудад дайчилдаг байсан. Зарим нь хийж буй ажлаасаа болж хордоод үхнэ. Тэгэхээр ойр буй харгалзагч чирээд шууд цонхоор шидэх юм уу, хогийн сав руу цогцсыг нь хийдэг байсан. Өдөрт хэчнээн хүн үхдэгийг мэдэхгүй.
Тэд бүр 8-13 нас хүртэлх балчир, хөдөлмөрийн боломжгүй охидуудыг ч, хөвгүүдийг ч авчирдаг байсан. Бие нь сайн биш болохоор амархан үхнэ. Өгдөг хоол нь бөөлжис, шавхруу шиг. Тэнд юу болдог байсныг өгүүлэхээс ч яс минь хавталзах юм. Өөр хүмүүс анх хэзээ ирснийг мэдэхгүй. Би лав тэр тамын газарт хоёр жилийг өнгөрөөсөн.
Бага багаар бие минь үхэж буй нь мэдрэгддэг. Арьс цонхийж, уруул харлана. Амиа хорлоод үхье гэж зөндөө бодсон ч би зүрхлээгүй. Учир нь хэн нэгэн үхэхэд өөр хүч солигдож ирдэг. Миний оронд өөр нэгэн хайрлагдсан хүн ч ирнэ гэх бодол намайг олон жил тэвчээртэй байлгасан юм.
Дараа нь биднийг нэг нэг онгоцонд олноор нь уранхай, ноорхой хувцастай минь чихэж суулгаад нэг газар буулган бүгдэд нь "Тэр бол та нарын аврагдах газар, гүйцгээ. Хүрч чадвар аврагдана." гэсэн. Тэгээд бид эрчээрээ гүйтэл бидний өөдөөс буугаар хайр найргүй шүршсэн. Би энэ талаар ярьмааргүй байна... Гадаад ертөнцөд ю болсныг бидний хэн ч мэдээгүй. Бид газар доор угаадас ууж, бөөлжис идэж боол шиг амьдарч байсан.
Advertisement
- In Serial35 Chapters
Downfall of the Champions
Marcus Trevor, a member of a renowned family of scientists, began living alone since the age of 15 due to family issues. He had to work and study hard in order to not fail in life.After living on his own for 3 years, he meets by accident with his cherished (or not) childhood friend Ana Garcia, a very smart friend of his, who convinces him to participate on a VR gaming tournament.Will this encounter by chance change Marcus's boring life of working and studying? Will be the beautiful Ana capable of seduce the naive Marcus? Will Marcus find time for gaming? Is there a greater purpose for Marcus?Accompany Marcus and Ana in their daily lifes!Reminder: Although there is a """"Mature"""" tag, don't expect extremely explicit stuff.
8 74 - In Serial6 Chapters
Pain and Tears: A Deckbuilding LITRPG
To ensure his safety and way of life, Dean must find new cards and grow in power because the realm of Kinloralm is a place of constant strife and twisted happenings. Water Hags, Elder vampires, Skinwalkers, Djinns, and Gargoyles are just a few of the creatures that lurk in the shadows of Kinloralm. In a world where danger is just a stone's throw away, everyone has learned that life is hard and filled with uncertainty. When the world pushes you, do you crumble or push back?
8 78 - In Serial9 Chapters
The Bronze Players of Recreation
The world of Creation has seen a recent explosion of what can only be called an adventurer’s culture over the past few decades. People who were once looked at as nothing more than lower class mercenaries rose to the ranks of heroes and legends as adventuring became recognized as an idealized lifestyle of overcoming hardship and finding triumph. With the establishment of a guild-based government system on the continent of Terramania, adventurers were soon legitimized and adventuring became a phenomenon universally accepted around the world. Redlette had retreated from this world to live on Earth for the remainder of her years, having been born and outcast by the gods of Creation. However, upon meeting a friend that she treasured dearly, she found herself longing for a return to her world—she wanted to experience it properly and go on adventures with someone whom she holds dear. Putting a plan into action, she meets with her friend, an awkward, nerdy boy by the username of Herring who she’d only known through years of playing online games with him, and invites him to go on this fantastic adventure with her. An adventure in another world had always been an impossible dream for Herring, but when he suddenly found himself with the opportunity to embark on one, he knew it wouldn’t be as simple as books and shows made it out to be. Redlette was notorious for rushing into things without thinking them through, and he was flighty and weak. In the games they played together, they rarely grasped victory. They were losers through and through, both in hobby and life. Despite this, though, he takes the leap and sets off with Redlette into the world of Creation. Together they only had one goal: to have fun and go on the adventure of their lives. This time, they’d establish a guild of their own and be free to take on whatever exploits their hearts desired. This is the story of the founding of their guild. Author’s Notes: -My writing style is largely based off of the absurd amount of light novels I’ve read and anime I’ve watched, so it may come off as cartoonish or exaggerative at times. If that isn’t your thing, I’d steer clear of this story.-Not an MMO story.-No numerical stats.-Relatively slow pacing.-Posts are between 2000-5000 words weekly after Chapter 1. Art Credits: Cover Art, Inserted Art, and Character Designs by @TransFlames on Twitter. World Map and Cover Logo by @figburn on Twitter.
8 140 - In Serial9 Chapters
Blue Blood
A troubled teenage boy discovers an ancient secret hidden in his blood, far more dangerous and powerful than he ever could have imagined. Chapter released every Saturday. Enjoy
8 225 - In Serial82 Chapters
Sovereign
Despite mankind's best efforts and advanced technology, it simply wasn't enough. The final dawn has come and gone. The Earth has fallen and mankind with it. At the end of the final battle, S-1_M0-N A1431 (Simon) an artificial human designed for the sole purpose of protecting humanity, is mysteriously transported to a new world. His virtual artificial intelligence assistant (V.A.I.A) partner, Artoria is gone, his armor, ruined, and his body broken. After nearly 600 years of constant fighting, will this old soldier finally find peace or is despair all that waits for him? WARNING: Sovereign is an 18+ grimdark fantasy literary RPG that heavily focuses on adult themes that some readers may not be comfortable with. Viewer discretion is strongly advised. This is a work of fiction. Names, characters, business, events, and incidents are the products of the author's imagination. Any resemblance to actual persons, living or dead, or actual events is purely coincidental.
8 92 - In Serial6 Chapters
From Hate To Love ×Winterfalcon×
Just a fanfiction about Winterfalcon. Bucky knows he has fallen in love with Sam, but Sam has a few grudges to hold against Bucky. Can Bucky get Sam to love him back?
8 66

