《INFERNO: Destruction [Completed]》[6.1] Дайны сүүдэр
Advertisement
Рих болон Фир гэх нэрүүдтэй хоёр улс байжээ. Тэд бие биенийгээ үзэн ядсаар олон жил өнгөрч, эцэстээ нэг тал нь чүдэнз зурж гал асаан, дайны түймрийг дээш өдөөж гэнэ.
Бие биенээ огтхон ч хайхралгүй, цусгүй биенээ хядаж, аймшигтай аллагуудыг дальдрал үгүй хийнэ. Дайн гурван жилийн турш үргэлжилж, хоёр улс тартагтаа, өлсгөлөнд нэрвэгдэн, дайтах ч тэнхэлгүй болж доройтон дуусдаг. Рих ч тэр Фир ч тэр ертөнцөөс арчигдсан. Сул дорой улсууд руу халгах дайсан хаа сайгүй.
Энэ л дайны үеэр хүүгийнхээ толгойг нүдэн дээрээ цавчуулсан нэгэн ээж уурсаж бас гашуудахдаа "Энэ дайны галд далай хүртэл шатах нь" гэж хашхичиж, тэр хавиар нэг цурхиран уйлсан бөгөөд энэ уйгаа тэсэлгүй удалгүй амиа хорлон үхжээ.
-
Дээд хэмжээний уулзалт бидний бодож байснаас ширүүн, эргэлзээ дүүрэн болсон нь үнэн. Жаахан л хазайсан бол шууд шоронд орж, дэлхий ч үгүй аврагчид ч үгүй үлдэх байсан.
Бид бүр тэслэх гэж оролдсон. Гэвч эцсийн үр дүнд тэд бидэнд итгэж, цэргийн хүчээ илгээхээ нэгэнтээ дуу нэгтэйгээр 53 улс зөвшөөрсөн тул: биднийг дайсан гэж үзэх газар олдохгүй. Хэрвээ нийтийн өмнө тийм байдал гаргачихаад баривчилж хорино гэвэл энэ ичгүүртэйгээс ч ичгүүр дүүрэн явдал болно.
Энэ бол маш жижигхэн ч бидний гаргасан эхний ялалт байв. Биднийг зорин наашилж буй том дайны хажууд ялалт гэж хэлэгдэхгүй ч гэсэн хүн төрөлхтөнд шинэ хуудас нээж, бүгдийг нь нэгтгэж чадсан. Зуун жилийн өмнө нэгнээ хайргүй хядаж, өширхөж байсан эсэх хамаагүй, одоо юу ч хамаагүй, улаан уу хар уу гэдэг чинь ч: хүн төрөлхтөн одоо нэг зорилгын доор л нэгдсэн.
"Оршихуйгаа авч үлдэх: өөрсдийгөө хамгаалах. Уран сайхнаар илэрхийлбэл: ээж дэлхийгээ хамгаалж үлдэх. "
Зөвлөл буюу энэ Чөлөөт бүсийн удирдагч нар мөн улсуудын төлөөлөгчид Дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцсэн асуудлаа Америк, Хятад болон Энэтхэг, Орос улсуудтай, мөн Европын холбоотой урд өдрийн турш, өглөөнөөс орой болтол хэлэлцсэн юм. Тэгээд орой гэхэд л нааштай үр дүн сонсож, энэ бүхний эцэст дэлхийн ихэнх улсууд цэргийн хүчээ Яаотин руу илгээж, уг газрыг бүслэн түр баазуудаа байгуулахаар тодорхой цэгүүдийг хүртэл улсууд хуваагаад авчихсан байв.
Усан онгоцоор, агаарын тээврээр, вагонаар, машинаар гээд Яаотин луу өнөөдөр зэвсэгт хүчнүүд тэмүүлж буй.
Би онгоцныхооо цонхоор доош ширтэн, тээр доор минь цэлэлцэх өргөн талыг харж байлаа.
Алтан шаргал элс л болсон энэ тал, ангаж хатсан горхи булаг дүнсийж, ан амьтдын бараа холоос харагдах ч өлссөндөө хэрзгэр яснаас цаашгүй болчихсон нь толгойд төсөөлөгдөнө.
Гуч хүрэхгүй минут болсон тэр аймшигт сүйрлээс болж дэлхий минь хэдхэн өдөрт л ингэтлээ доройтож, хорчийв, өдийг нь зумласан тахиа шиг өвдгөө тэврээд чичирж буй мэт.
Хэрвээ Гванжу явахын өмнө гэгэлзэж байсан гэнэн Жисү үүнийг үзвэл 100 жилийн дарааг тольдож буй мэт мэдрэмж төрөх байх даа, "дэлхийг шимээд шимээд одоо ийм болжээ" гэдэг нэртэй зураг хүртэл зурах байх. Дантэгийн Тамаас ч илүү аймшигтай зүйлийг бүтээхсэн. Өр зүрх үнэхээр л эмтрэн, амьсгаагаа удаанаар авч гаргана.
Биднийг тойроод ойролцоогоор арваад хамгаалагч бүр нүдээ ч цавчихгүй ширтэн зогсох аж. Яг л ямар нэг алдартай хүн болчихсон юм шиг мэдрэмж төрөөд их эвгүй байсан ч яваандаа ач холбогдол өгөхөө больж байв. Бүгд л хар ногоон цэргийн хувцас, хүнд гуталтай бадриун эрс.
Advertisement
Жэнни урд талын суудалд минь тухтай гэгч нь унтана.
Хэчнээн хоног нойргүй хонож, бүтэн өдөржин цэргүүдэд хичээл заасандаа ядарсан түүнд энэ онгоцонд л амсхийх завдал олдов болой тайван нойрссон байв. Түүнээс намуухан хурхирах чимээ гарах бөгөөд би өхөөрдсөндөө дотроо сэм инээлээ.
Урьд шөнийн турш, ерөнхийдөө бол энэ өдрийн үүрийн дөрвөн цаг хүртэл хөлөө эргэтэл бүжиглэж, бас ч гэж уусан, тоглосон, наргисан билээ. Хамт олны, нэг баг гэх хүмүүсээс би илч дулаан мэдрэмжийг зүрхнийхээ уг хүртлээ мэдэрсэн юм. Бие биедээ итгэж, нэг хэсэг болсон хүмүүсээс үүсэх дулаахан цаг агаар.
Нэг цаг унтаад л боссон бөгөөд 6 цагаас манай бүсийн нийт зэвсэгт хүчин шууд Хятад руу хөдөлж байв. Шунгинан тэнгэрээр халих зэвсэгт онгоцуудыг Холливуудын киноноос л хардаг байсан би дотор нь суух үед их л өвөрмөц мэдрэмж төрнө. Хүчтэй тийрэлттэй, хурдаа сайн авдаг энэ онгоцоор ердөө хоёр цагийн дотор л Яаотин хүрэх аж.
Жэнни болон Лиса мөн би бид гурав нэг онгоцонд суун явж байлаа. Чэёоны хувьд бол: зөвлөл түүнийг туршилтаа явуулж, өнөөх чулуулгуудыг эсэргүүцэх уусмал гаргахад нь бүх талаараа анхааран урьд нь цөмийн зэвсгийн судалгаа хийж байсан лаборатори онгоцыг гаргаж өгсөн юм. Манай онгоцноос яльгүй хурд багатай тул ойролцоогоор Яаотин руу таван цагийн турш явах байлаа.
Бүх найдвар Чэёон дээр минь төвлөрч буйг сануулах нь зохилтой. Түүнд ядаж 60 цаг, ихдээ 72 цаг хэрэгтэй гэсэн бөгөөд- тэр явдлаас хойш хоёр бүтэн өдөр хэдийнэ өнгөрсөн байв.
Чэёоноос би маш бишрэнгүй тал олж харсан юм. Тэр хийж буй зүйлээ үнэхээр сайн мэддэг, үүндээ үнэхээр итгэлтэй хандаж чаддаг.
Зургийн багш маань анхны үзэсгэлэнгээ гаргахад маань жигтэйхэн магтсан ч би бөхийгөөд "би тийм сайн биш ээ" гэж хэлж байсан. Багш мөрийг минь цохиод "өөрийгөө магтаж бай, энэ дэлхийд лав чамайг үнэнээр магтах хүн чамаас өөр олдохгүй болох өдөр ирнэ" гэсэн билээ. Энэ бодлууд яагаад гэнэт орж ирснийг би мэдэхгүй юм.
Гэхдээ Чэёон өөрийгөө худлаа магтдаггүй, түүний дотор аймшигтай хүсэл тэгээд төрөлхийн авьяас нуугдаж байдаг. Өөрийнхөө хэр хэмжээг, хаана хязгаар нь буйг мэдэж чаддаг.
24 цагийн дараа гэхэд л бид чулуулгийг устгах уусмалтай болно гэдэгт би бат итгэлтэй байв. Хусог даргын хэлснээр бол их хэмжээгээр үйлдвэрлэхэд, хийхэд 2 цагийг бол хангалттай зарцуулна гэсэн юм. 26 цагийн турш бид Яаотиныг хамгаалах хэрэгтэй.
26 цаг тэсэх ёстой.
Лиса нүд нь бүр сүүмийж, нурмайсан амьтан их л сүр сүлд муутай онгоцны урд хэсгээс алхсаар орж ирэв. Суух үедээ ертөнцийг бүхэлд нь дээрээс нь харна гээд л жолоочтой хэрэлдээд урагшаа явсан юм.
Тэр гартаа юуны ч юм бэ нэг жижигхэн ууттай ундаа маягийн зүйл атгаж, яг урд минь ирж суугаад өнөөх ундаагаа задлав. Сайн харвал уутан дээр нь энергийн ундаа гэж англиар бичжээ.
- Эгчээ, та унтахгүй юм уу?
Лиса унтаж байна уу? үгүй юу нь ч мэдэгдэхгүйн дундуур надаас ингэж асуув. Тэгээд өнөөх ууттай ундаагаа уруулдаа наагаад сорно.
- Үгүй ээ. Харин чи?
- Өөрчлөгдсөн өөрийгөө хараад гайхсандаа унтаж ч чадахгүй нь.
Лиса тухтай суудал дээр хойшоо налах зуураа ингэж хэлэв. Яагаад ч юм уйтгар гуниг мэдрэгдэх аж.
- Чи надтай хуваалцмаар байна уу?
Би болгоомжтой асуулаа.
Advertisement
- Та миний бодлыг уншиж болох уу? Үнэндээ бол би хувьдаа эрт анзаарчихсан. Чэёон угаасаа л нохой санаатай болохоор бас мэдчихсэн байх. Жэнни эгчийг мэдэхгүй юм. Түүний ажиглаж харах чадвар хэт төгс бас мэдсэн байж магадгүй.
Үнэндээ бол би нууж байсан. Надаас хүмүүс зайгаа барьж, бодлоо нуугаасай, миний хажууд айдас мэдрээсэй гэж огт хүсээгүй юм. Гэтэл Лиса аль хэдийнэ анзаарчихсан байжээ.
- Үгүй ээ, би өнгиймөөргүй байна. Чи ярилцаж чадна. Би ч гэсэн сонсоно.
Лиса уруулаа жимийлгээд,
- Тэгье дээ.
Би түүнээс асар ихээр ярилцахыг хүсэж буй хүслийг хальт олж харсан юм. Тэр ч ярьж эхэллээ.
- Дээд хэмжээний уулзалтын үеэр тэр хүнийг би харсан. Та ч гэсэн анзаарсан биз дээ? Миний бодолд байсан тэр их үзэн ядалтыг, тэр их төсөөлсөн, түүнд зориулан бүтээж байсан миний үхлийн хувилбаруудыг?
Тийм ээ, Лисаг хөнөөсөн хүн тэнд өөрийн биеэрээ байсан. Бор өнгийн хүрэмтэй, бага зэрэг бууралтсан ч гэмээр үстэй, хорон үгээрээ түүнийг идсээр Лисаг барилгаас түлхсэн нэгэн. Бид бүгд үзэн ядсан, тавгүйцсэн нь үнэн.
- Би санаж байна.
- Танхимын хаалгаар нэвтрэх үедээ л би түүнийг энд буйг нь мэдэрсэн. Тэгээд тэвчиж байгаад дүрсийг нь харах үед хамаг адын хүсэл маань дүрэлзэн ассан. Толгойг нь таслаад хөнөөнө ч гэж дотроо төсөөлж байсан юм.
Толгойд минь түүнд төрж байсан аймшигт бодлууд эргэн санагдав. Би сонсож байсан шүү дээ.
- Дараа нь төлөөлөгчид дунд буй харийнханы хүмүүсийг байршлыг хэлж Жэнни эгчээр буудуулж байх үед түүнийг хөнөөх боломж надад хангалттай байсан. Түүнийг хэн ч энгийн иргэн байсан гэж мэдэхгүй тул би хэлэхэд л хангалттай. Жэнни эгч миний зөвшөөрөлгүй гал нээхгүй гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ би буудаагүй, түүнийг хөнөөхийг хүсээгүй. Яаж бузар гараараа миний биед хүрч, тийм өндөр барилгаас шидэгдсэн нь, надад ямар их айдас мэдрүүлсэн нь, толгой минь газартай мөргөлдөж бяцрах тэр өвдөлтийг хүртэл санаж байхад би түүнийг буудаагүй. Энэ бол миний хувьд маш том урвалт.
Лиса хэсэг зогсоц аваад ундаанаасаа үргэлжлүүлэн нэг соров.
- Энэ тийм бахархмаар зүйл биш ч миний хувьд хүн хөнөөнө гэдэг туйлын ерөнхий, мөн хэвийн үзэгдэл байсан юм. Би бусдыг өрөвддөггүй, өөртөө ашигтай зүйлд л хуруугаа дүрдэг нэгэн. Лиса замдаа таарсан бүхнээ шууд л зайлуулдаг байсан, бүгдийнх нь нүүр лүү дэвсдэг гэж ярьж байсан. Үнэхээр л би тийм зүйлийг тэвчиж чаддаггүй. Ахин амьдрах үедээ төрсөн бодлуудын маань эхний эгнээ бол дотны хүмүүстэйгээ уулзах, харин хоёр дахь нь тэр хүнээс өшөөгөө авмаар байсан. Гэхдээ би татгалзсан. Бас ахиад нэг хүнийг өршөөсөн. Надад энэ байдал зохихгүй нь.
Лиса хэлэх гэж буй утга санаандаа дөхөж очих гэж байгаад л гэнэт замбараагүй яриад, шууд буцаж залгичхав. Түүний ярьж буй зүйлсээс нь хэлэх гэж буй зүйлсийг нь би хангалттай ойлгосон байлаа. Тэр гэнэт суудлаасаа год хийтэл өндийгөөд,
- Ингээд дуусгая. Одоо таны ээлж, та хэнийг тэгтлээ их хөнөөмөөр байгаа юм бэ?
- Би итгэлгүй байна. Эсвэл хэлэхээсээ айж байгаа байх.
Би хариулахыг хүсээгүй болохоор толгойгоо бага зэрэг гудайлгаад түүнд ийнхүү хэлэв. Үнэхээр л итгэлгүй байна.
Лиса уруулаа жимийгээд санаа алдан,
- Би мэдэрч байна аа.
Тэр ууж байсан энергийн ундаагаа жижигхэн хогийн сав руу чулуудаад, гарт минь халаасаа ухаж, ухаж гарган ирсэн иштэй чихрээ өглөө.
- Би урагшаа явлаа, эгчээ, очиж Ютатай жаахан хэрэлдэнэ ээ! Энэ хавиар их уйтгартай байна.
Ингээд би ганцаархнаа үлдсэн, мөс шиг хөлдүү арваад хамгаалагч, унтаж буй Жэнни байгаа ч ганцаараа мэт. Энэ агаарч намайг амьсгалуулахгүй, хорсол л бүтэн биеэрээ намайг тэврэх шиг.
Бяцхан дүү минь надад хэлсэн:
Еэримийн хийсэн нүглийг, түүнийг гэрээс гарч буйг, зэвхий хоосон нүдээрээ дүү рүү минь ширтэж байсныг өгүүлсэн. Түүний үйлдсэн бүхнийг үзсэн гэж хэлсэн. Гэвч ээж аавд хэлэлгүй нууж явсаар надад л их аминчхан ярьсан билээ. Төрсөн гэр бүлээ өөрийн гараараа хөнөөх гэж оролдсон.
Энэ явдал надад бий бүхий л муу бүхнийг маань сэрээж, жигшил зэвүүцлийг минь угт нь тулгаж орхисон юм. Үүнийг магадгүй хэзээ ч уучилж, өршөөж чадахгүй байх. Цаг мөч тутамд дуугардаг цаг шиг тархинд сануулагдаж, гэвч цаг тутамд биш минут тутамд эргэн санагдан, тархинд эргэлдэж байлаа.
Энэ дайнд бидний мэдсэнээр бол Кастиллчууд өнөөх гурван хаан гэгч этгээдүүдэд хууртагдсан нь ил. Тэд хуурч, манай ертөнцийг сүйрүүлэхээр зэхэж буй. Гэхдээ энэ нь тэдэнд хууртагдсан Кастилчуудын хувьд өршөөгдөх шалтаг болж чадахгүй гэдгийг бид дор бүрээ мэдэж байв.
Харийнхантай энхийн гэрээ ч байгуулах боломжгүй. Тэдний булаасан хүмүүс, тэдний булаасан амь, хэчнээн сая үхдэл болсон хүмүүсийн шаналалыг, сөнөж үрэгдсэн дэлхийг тэдний цусаар угаамаар байна.
Еэрим хэзээ нэгэн цагт, бид энэ дэлхийгээ хамгаалж үлдэхийн тулд бүх Кастиллчуудыг хөнөөх шаардлагатай болох тэр цагт, удахгүй тохиох тэр дайнд бид нүүр тулахгүй байгаасай, өөр нэгний гарт миний нүднээс далд үрэгдээсэй гэж би хүсэж байсан. Түүнийг өөртөө авч үлдэж чадахгүйг мэдэх тэр үед миний залбирч байсан, үлэмж хүсэж байсан зүйл энэ л байсан юм.
Харин тэр үнэн, тийм аймшигтай зүйлийг сонссоны дараа би түүнтэй нүүр тулахыг хүсэх болсон. Тэгээд юу хийхээ таамаглахыг ч хүсэхгүй байна.
Миний дотор буй өөр нэгэн ууртай, цухалдмаар нэгэн сэрж буй болой. Би халаасандаа буй өргөн голтой, хүчтэй тийрэлттэй буугаа гараараа тэмтрэв. Гар минь огтхон ч чичрэхгүй аж.
Гэнэтхэн л эрчээрээ хэн нэгэн гүйсээр миний зүг наашлах нь Лиса аж.
Тэр бараг л чарласаар, урдаас зэрлэг сармагчин шиг үсчсээр гарч ирэв. Тэгээд гэнэт тайван болон над руу удаанаар алхан ирээд,
- Эргүүл хийж байсан хайгуулын багийнханаас мэдээ тарсан. Харийнханы арми Яаотин луу зүглэн дөхөж байна.
Лиса болон Бэм хоёрын таамаглаж байсан таван газрын дээгүүр тасралтгүй агаараас эргүүл хийж байсан ба хиймэл дагуулаас ч гэсэн ажиглаж байв. Маш хатуу хяналттайгаар хайсан ч олон жилийн турш нууж бэлдэж байсан тэдний баазын яг тодорхой байршлыг нь олоогүй юм. Магадгүй уул хадан доор, газар доор ч байж магадгүй, өндөр зэрэглэлийн хамгаалалттай мэт байсан тул эргүүлээс халиж чадаагүй билээ.
Зүрх байдгаараа хурдан цохилж бидэн лүү дөхөж буй тэр их хүчинд яагаад ч юм сүрдэж байлаа. Наашлан алхаж буй тэр их чимээ, тэр их айдас.
"25 цаг 22 минут үлджээ. Бурхан минь, Чэёон чи чадна аа."
Дайн эхлэх гэж байна. Цус дүүрэн, үхэл дүүрэн дайны үнэр ханхалж байв.
Нэг нь л устаж байж дуусах дайн эхэллээ.
Advertisement
- In Serial18 Chapters
Legend of The Matriarch
This series of stories and perspectives ultimately accounts the birth and life of a new god that goes under the moniker of The Matriarch. Born as a baseless deity, she seeks knowledge in all forms and supports learning. However, even scholars have enemies. In her bid to explore worlds and expand her knowledge, she runs into another godlike creature whos views seem to counter her own. As she works to combat this threat to the entire multiverse, she seeks to legalize certain forms of darker magic, spread her influence, and acquires a lover or two along the way.
8 149 - In Serial7 Chapters
Echelon of The Owls
Parallel worlds or other worlds. The existence of infinite existence where it only exists in science fiction like in comics, books, or cartoons. We, humans, are so fond of that fiction idea, imagining a thousand worlds where we can have different appearances, lives, and selves. For example, a murderer who's been living in the underbelly of society in the dark might be the most successful businessman in an alternate timeline or reality. The infinite possibilities we could have, that's why the idea of parallel worlds revolves around "what if", " I should've...", etc. The wishful thinking that how we could have done it better or in a word, "regret". Other than that, it's still from fiction. The concept of it only exists in our imaginary minds. But, it all changed when 20 students from an ordinary high school were caught in a mysterious phenomenon. A surge of blue light crawled across the whole room, symbols, lines, and geometric patterns emerged slowly. The light slowly grew brighter and brighter, in a blink of an eye, all of them vanished. Till to this day, the mysterious phenomenon was left to be unknown, with the existence of those 20 students. Join the journey of Sirius Steorra and Alice Schwartz as they transverse to the other world and uncover the mysteries of its world. A world that’s shrouded by mysteries and history. This is their story... ----------------------------------------------------- This is also available in Webnovel and Scribblehub. I do not own the artwork, if you are the illustrator just let me know if you want me to remove it. (Only using it temporarily) DISCLAIMERWork of fiction. All the names, places, and events are all purely based on the author's imagination. Any resemblance to an actual person or events is purely coincidental.
8 194 - In Serial29 Chapters
Always (Steve Harrington X Reader)
"Shh. I got you," I say rewrapping my arms around him, "I got you. You're okay. You have me."He chuckles dryly, "I always do don't I? You're always here for me." I smile softly, "Always,"(Takes place in season 2 and 3)
8 149 - In Serial7 Chapters
Movie Central
King's Cinema, Warrior's Abode, the Romance is killin' ya, so let's start the show. On this Infinite Road, onwards we go. I'm Xavier Riddle and I'll be your host.
8 166 - In Serial6 Chapters
UNKNOWN TRUTH OF HASEENA MALIK
In this story the current situation of anuseena which is coming on TV will be shown. Read, imagine and enjoy my fan fiction. And vote, share and comment.
8 74 - In Serial16 Chapters
Interactive Evolution
The world and it's species all begin with just a cell, its a game of evolution, for one to adapt to their surrounding. Where will this journey take you? How will you adapt to the surroundings?.Will you be an arachnid whose body is as hard as steel. Will you be a blind water raptor whose's strength can break through solid rock. A bird who can control the wind with just their mind. A fish who eats items whole or a plant who can grow into space. The possibilities are endless.The start of all creatures begins with just a cell. As the cell grows it starts to differenciate from each other. But from this cell you begin to form.You are a single cell.________________________________________________________________________________________---New author on this site, I have wrote before, but I have never really shared my work. This is based on a role play I would normally do with my friends. The choices are first come first serve, the faster you join the more you can influence the story. Hope you enjoy and expect short chapters, tons of time-skips, and lots.... and lots of choices.
8 103

