《INFERNO: Destruction [Completed]》INFERNO-гийн эргэн тойронд
Advertisement
(Ярилцлага маягаар бичигдсэн тул замбараагүй үгс, хачин өгүүлбэрийн бүтэц таарах болно.)
Q1: Одоо үхвэл юу гэж хэлэх вэ?
Лиса:Зайлцгаа! Намайг тайван үхүүл. Дусал нулимс л унагавал хоолойг чинь хэрчиж орхино шүү! гээд л чарлана. Хөөе! Байж бай даа, ингэж хэлэх ч гэсэн Бэмбэмийн найз охинтой уулзах хэрэгтэй. Тэгж байж л үхнэ. Эхлээд тэр охиныг нь нэг сайн алгадаж аваад үстэнэ. Энэ шинэ шалгалт! Эмэгтэй хүнийг уурлуулж байж л мэднэ.
(Би доорх зургийг facebook-с татсан. Хаанаас татсанаа санахгүй байна. Би лав хийгээгүй шүү)
- Яг уйлах гээд л байна. Энэ намхан жаал одоо надаас өндөр болчихсон гэж бодохоор л... (буруу харав) Надаас наад камераа холуудлаач ээ! Би хэлчихье. Өөрөө үхнэ гэвэл энэ жаалыг хадамд гаргачхаад үхнэ, бас бэрээ нэг үстэнэ. Өөр байхгүй ээ. Хэт сэтгэл хөдлөөд байна. Алив энэ жаалыг хараач дээ! Бид төрөхөөсөө л хамт байсан. Ийм балиар том болчихно гэж төсөөлдөггүй байж! Манай дүү ч их царайлаг юм аа. Наад заваан камераа аваач ээ! Алив Халси найруулагчаа тэр тэнэг асуултуудаа өөр хүнээс тавьж үз. Арван минутын дараа яахав ирээд нэг юм асуу.
Лисаг биширдэг фэн охин түүнд хуурай салфетка авчирч өгсөн ба үүнээс цааш камерт бичүүлэхээсээ татгалзав. Халси найруулагчийн гэдэс нэг л эвгүй дуугарсан ба Лиса инээв.
Q2: Хээе! Манай Жэннигээр юу байна? Чамаас залуу сонсогдсон гэнэ шүү! За яриарай!
Жэнни хөтлөгчийн урдаас хоосон ширтэж байснаа хаяад яваад өглөө. Тэгээд гэнэт зогтусаад эргэж хараад "Та нарт ямар хамаатай юм бэ! Бусдын хувийн орон зайг хүндэл! Гэхдээ сонсмоор байгаа бол би хайрладаг хүнтэй болсон. Одоо тонил!"
Түүний хацар яльгүй улаах агшинд зураглаач камераа ойртуулбал Жэнни зураглаачийг нэг сайн өшиглөж орхив. Тэгээд хаа нэг тийшээ яваад өглөө. (Өнөөдөр гол дүрүүд маань их тогтворгүй ааштай байв.)
Q3: Ван Жэксон эрхмээ та аль дүрд хамгийн их дуртай вэ?
Жэксон: Би өөртөө дуртай гэж хэлмээр байгаа ч гэсэн. Надад үнэндээ гавъяатай хийсэн зүйл алга. Өөр олон өгүүллэгүүд дээр хамгийн хүйтэн, сайхан залуу байдаг хэдий ч энд бол нэг хөндлөнгийн туслах дүр буйдаа бичээчид их гомдож байгаа шүү. Сүүлийн хэсгүүдээс бол хамгийн их таалагдаж байгаа дүр яах аргагүй Еэрим! Еэрим минь үнэхээр л зовж байгаа шүү дээ. Хааяа би зураг авалтын хажуугаас хараад уйлдаг байхад зохиолч найруулагч хоёр бүр нүдээ ч цавчдаггүй гээд бод доо! Халси найруулагч бол хэрцгий! Тэр хэсгийн зураг авалт зургаан удаа хийгдсэн. Үнэхээр сайн болж байхад давтаад л байсан.
Advertisement
- Эцэст нь л гэж хэлэхэд над шиг сайхан амьтныг дараагийн удаа өгүүллэгтээ оруулмаар байгаа бол илүү их хэсэг өгөөсэй гэж хүсэж байна. Зохиолчоо! Би өөрийгөө их догь байдлаар гарна гэж бодтол бараг намайг юу чаддаг, хэн гэдгийг маань ч сайн харуулаагүй. Гэхдээ их зэвүүн нөхөр гэдэг бол илт шүү!
Q4: Чэёонни, Жин хоёр та хоёрын ямар нэг хөгжилтэй, нандин дурсамж!
Жин: Би Чэёоны арван долоон насны төрсөн өдөрт зориулж ийм хувцас өмсөөд бид хоёр нэг өдрийн турш хамтдаа болзсон юм. Миний Чэёон яг гүнж шиг харин би түүний хүүхэлдэй шиг л байсан. Чэёон намайг харж байнга инээгээд л, хүн болгон руу "Миний найз залуу шүү" гэж орилсоор л байсан. Тэгээд эмэгтэй хүн харангуут "Атаархаж үхлээ юу! Битгий хараад бай! Наад нүдийг чинь сохолж орхино шүү!" гээд л элдэв үгээр идэж байсан юм. Би түүнд зориулж агаарт дэгддэг олон өнгийн хийгээр зүрх үүсгэж бэлэглэсэн.
Үдэш нь Чэёон олон хүний өмнө зөвхөн надад зориулж дуу дуултал хүмүүс их ирээд түүний урд мөнгө тавьсаар бараг л зуун доллар хүрсэн шүү. Тэгсэн Чэёон надад өнөөх зуун доллараараа яг ийм унтлагын хувцас эсвэл багт наадмын мэт хувцас 12 ширхэгийг авч өгсөн. Шөнө нь бид хоёр-
(Жин цаашаа ярих гэсэн ч камер барьж буй хүн шууд л цаашаа эргэв.)
Энэ зураг бас хэзээ авхуулсан юм!
Намжүүн: Сайн байна уу? Үзэгчдээ, уншигчидаа (дороо бөхийв.) Аан дээрх зургийг бид хоёр дээд хэмжээний уулзалтын урд шөнө уулзаж байх үед манай хөндлөнгийн зурагчид авсан юм. Бичээчийн хувьд гэвэл тодорхой шийд алга даа. Би сайн мэдэхгүй байна. Төгсгөлийн хэсгээс бусад бүх зохиолын хэсгүүдээ уншчихсан. Харин хамгийн сүүлийн хэсгийг биднээс их нууж байгаа. Тэгээд би яагаад ийм болхи байгаад буйгаа, Жисү намайг хараад шоолж инээж баясдаг тухай нухацтай бодож байна. Баяртай!
(Жисү угаалгын өрөө орсон байлаа.)
Q6: За сайн байцгаана уу? Жон Хусог даргын эхнэр гэдгээр сайн мэдэгдэх Жихюн эгч байна. Та хайрын түүхээсээ хуваалцаач, бидэнд?
Advertisement
Жихюн: Эгч гэнэ үү? Би Хусогоос ердөө нэгээр л эгч шүү! Хайрын түүх гэвэл: Аав маань барилгын ажлаас, өөрийн биш компанийнхаа алдаанаас болоод гэмтчихсэн, гэтэл нөхөн төлбөр өгөхгүй гэж аавын ажиллаж байсан байгууллага шууд л ххрилцаагаа тасалж орхисон. Би сэтгүүлчдээс нийтлэж өгөхийг гуйж, зарга хийж явдаг байсан юм. Аль ч сэтгүүлч над руу тоож ч хараагүй. Гэтэл би үсэнд нь бараг хорхой үүрлэчихсэн гэмээр, хувцас нь бараг урагдах гэж байгаа нэг сэтгүүлчийг тээр буланд унтаж байхыг харсан юм. Эцсийн найдвар маань тэр байсан болохоор гуйтал шууд л зөвшөөрсөн. Хачин амьтан гэж бодтол аавын маань нөхөн төлбөрийг авч өгж, бүр их тусласан.
Түүнтэй сүүлчийн удаа уулзаж байгаа гэж бодоод, бүх хэрэг шийдэгдсэний дараа талархал илэрхийлэн урд нь ерөн градус бөхийгөөд дээшээ өндийвөл манай Хусог урд маань том баглаа цэцэг бариад зогсож байсан. Бүр маш том шүү! Би гайхаад түүн рүү харсаар байтал тэр ярзайгаад "Жихюн, чамаас өөр хэн ч үгүй, хэн ч биш!" гэж хэлсэн.
Бид уулздаг болж би онгоцны үйлчлэгч болсон ба удалгүй гэрлэсэн. Хусогийн байшин шатах үеэс л бид албан ёсоор хамтдаа амьдарч эхэлсэн. Үнэндээ бол түүний найзууд хүртэл ирж хонож, намайг олон хоног нислэгтэй үед амьдардаг байсан юм. Бид хамтдаа хоёулахнаа амьдрах гэж их удсан.
Бусад фактууд:
1. Жихюн Жэнни хоёр урьд нь нэг удаа зодолдож байсан юм. Хусог ирж салгаагүй бол Жихюныг Жэнни яг цохих гэж байв. Шалтгаан нь их энгийн. Хусог даргатай хардсандаа л тэр.
2. Зураг авалтын багийнхан дунд хамгийн их хэрэлддэг хоёр бол: Халси мөн Лиса хоёр. Аль аль нь их танхай тэгээд багийнхан дунд эрх мэдэл өндөртэй болохоор байнга бие биенийгээ давах гэж оролддог. Дээр нь Лисагийн хөтөлдөг булан дээр Халсигийн гэдэс өвдсөн ба үүнээс хоёр хоногийн дараа Халсигийн гутлан дотроос хулганы сүүл, ажлын ширээний аяган дотор нь тоглоомон харх хийсэн байсан юм. Үүний дараа зохиолч гуйж байж энэ хоёрыг эвлэрүүлсэн.
3. Намжүүн Жисүг хараад л шууд сайн болсон.
4. Энэ өгүүллэгийн турш их олон хүн үхсэн. Эргээд харвал бараг таван хэсэг тутамд л хүн үхэж байгаа. Эхний хэсгээс л хойш санавал их урт жагсаалт үүснэ. (Хараад байхад их олон хүн үхүүлсэн байна лээ. Дэвтрийн хуудас ч дүүрнэ.)
5. Халсигийн шоуны зураг. Бусад дүрүүд хаачсан юм бэ! гээд асуусан чинь "Би яаж мэддэг юм" гэсэн. Манай найруулагч бол 😎
Эцэст нь:
Дүрүүд маань-
Advertisement
- In Serial128 Chapters
Is that a Wisp?
In this universe, wisps are the absolute weakest forms of life. Although intelligent, they are basically not suited for cultivation due to their very limited life spans.Krune just so happens to be one of them. Worst of all, wisps are frequently used as cultivation resources. Since they are beings of energy, they are suitable for cultivation due to their high concentration of it. In a fated night, while wisp hunters were pursuing him, Krune will meet a little lady who will change his life. Here, on the distant planet of Makui, a legend is born. This story is also available on webnovel.
8 179 - In Serial34 Chapters
Runic System
A world that runs with the power of runes. Cultivation to immortality is possible. Legends are possible. A world of martial arts, where survival of the fittest is supreme. EPUB AND PDF FOR THE FIRST VOLUME CAN NOW BE FOUND FOR FREE IN THE LINKS BELOW. shorturl.at/etGIX EPUB shorturl.at/ciFTW PDF (image resolution is worse due to the smaller file size.) Release schedule. (MAY VARY) SUNDAY - chapter 3300~ words average Monday (rare) Wednesday (rare)
8 116 - In Serial25 Chapters
Accused: The KC Warlock Weekly, Book One
My name is Levi. I’m a journalist, I’m autistic, I’m bad at magic, and I swear I didn’t kill her.Research for the paper usually falls into a few basic patterns. Someone in the city says there’s a troll under Buck O'Neil Bridge, or they’ll call just so a friendly ear will listen to them complain about a pixie infestation.That sort of content carries me through slow news weeks. It’s rare that I uncover a murder.Being framed for murder, though? That’s a first.With the Wizard’s Council hunting me for a crime I didn’t commit, I’ve got no choice but to solve the murder and clear my name. If I don’t unravel this case, nobody will, and I’ll go down for it so hard I might never see the light of day again.
8 127 - In Serial8 Chapters
Space Explorers (Dropped)
What do you do if you have nothing to do because the world is fully automated? What do you do if humanity has reached all they could except for exploring the universe because alien creatures are blocking us from exploring outside of our solar system? Enter the story of Space Explorers and find out the answers to these questions and more.
8 135 - In Serial8 Chapters
Project from December 2019
Starting chapters are heavily invested in psychology and philosophy. A story about John Keene exploring a different world. This project is similar to 'Ex Legacy' and 'Aidan Alastair'; they follow similar plots. Ex Legacy has more of a completed feel so far - it's debatable, but you are free to read both of them: Aidan Alastair: https://www.royalroad.com/fiction/31409/aidan-alastair-volume-1 Ex Legacy: https://www.royalroad.com/fiction/48422/ex-legacy
8 188 - In Serial11 Chapters
'Til Death Do Us Part [Bleach Fan Fiction: sequel to Be My Fraccion?]
In this sequel to the hit Fan Fiction; 'Be My Fraccion?' Brooke is a sixteen year old girl who was transformed by Aizen into an Arrancar, and now lives in Hueco Mundo, serving as Grimmjow Jeagerjaques Fraccion. Her life becomes complicated, however, when Grimmjow, Aizen, Ulquiorra, and Gin all begin a deadly battle for her affections. Join Brooke in her heart-wrenching journey to discover who she really loves, and who really loves her. Warning: violence and steamy hot scenes with Espada and ex-shinigami. Rated T.
8 66

