《INFERNO: Destruction [Completed]》[5.10] 2. Санал хураалт ба бүжиг
Advertisement
Ялагдал. Ямар ч гарцгүй- сэтгэл хөдлөлгүй ялагчдын царай гарган зогсох тэдний урд бараг л өвдөг сөхөрч буй бид. Бүхнээ золиосолсон, бүгдээ зориулсан. Ингээд л төгсөж буй гэж үү? Ихэнх номууд дээр гардаг аз жаргалтай төгсгөл биднийг тойрон өнгөрч, эхлээ ч үгүй байж дуусах тийм л агшинд ирсэн болой. Ийм хурдан шантрах хэрэггүй дээ, Жисү.
Бидний арын нөөц бололцоо болох зугтахад зориулан онгоц бэлэн байлгах ёстой асан Ким Намжүүн ч баригдаж, бидний урд нүднээ ил. Түүний бодлоос л үзэхүй Хусог багт байсан гэх бүх гишүүдийг өнөөх цэрэг удирдаж буй ахлах шууд л олоод, түүнийг барьжээ. Хоёр гараас нь хоёр зэрэг хамжин угзарсаар, сугавчлан татсаар тэдний араас орж ирсэн юм. Танхим даяар бүр ялааны ч чимээгүй болсон байлаа.
Ялагдагчдын, азгүйдлийн үнэр ханхална. Хүмүүсийн бодлыг өнгийн ажиглаваас тэд бүр тээнэгэлзээ гэх зүйлдээ ороогдон, гариг ертөнцөөс холхин одож- хүн сандрах үедээ- итгэхийг хүсээгүй үедээ ахархан бодлоор юманд яаж ханддаг тэр буйгаараа л биднийг харь гарагийнхан гэж итгэх нь байна. Хоосон үнэнд итгэх туйлын хэцүү ч- бид тэдэнд батлан харуулаагүй биш гэж үү?
Үнэнхүү итгэж суурин дээрээ бат итгэж буй нь ч байна. Бүр харь гээд итгэсэн нь ч байна. Тэдний бодлууд зөгийн үүрэн дэх мянган зэрэг дүнгэнээ мэт тул би сонсохоо больж- толгой эргэнэ. Амьсгалын чимээ, агааргүйдэх чимээ л танхимаар цуурайтна.
Санал хураалтын самбар өгсөн саналууд нь тэр л хэвээрээ өөдөөс зурайж- энэ л дуугүйг, энэ л нам гүмийг эвдсээр хэн нэгэн "Алив тавь!" гэж ориллоо. Энэ дуу хоолойг шууд л сонсоод таних нь Ким Намжүүн, түүнийг зүг толгойгоо эргүүлвээс тэр "Та нар чинь тэнэг юм уу?" гэж хашхирахтайгаа зэрэгцэн цэргүүдийн гараас мултарч байдаг эрчээрээ танхимын урд буй дугуй ширээ лүү очлоо. Бүх цэргүүд түүн рүү буугаа чиглүүлсэн ч буун дуу гарсангүй. Ахлагч гэх тэр хүний бодлоос л харах нь: тэр Намжүүнийг хүндэлж, чадварыг нь хүндэтгэдэг нэгэн байв. Тэгээд л энэ удаад бууд гэж тушаал өгөөгүй хэрэг.
Тэр хүмүүс рүү нэг гүйлгэн хараад,
- Миний нэр Ким Намжүүн. Би бол нисгэгч.
Түүнийг чангааж байсан хоёр цэцэг энэ удаад ухасхийх гэж оролдвол ахлагч гэх тэр хүн гараа өргөөд толгойгоо сэгсэрлээ. Түүний дүү энд бий тул тэр юуг ч хийж чадахгүйг тэр мэдэж байгаа. Ах дүүс хоёр хорвоо дээр хоёулхнаа- татаж чангаах нэгэнгүй гэдгийг, мөн Намжүүнийг сайн залуу гэдгийг ч мэднэ. Гэхдээ тэр үнэхээр Намжүүнийг мэддэг гэж үү? Ингээд л тэр микрофоныг авсан. Тонгойгоод, амьсгаадсан хэвээрээ чичирч байв.
Би түүний хэлэх гэж буй үгсийг хараад дотроо инээмсэглэнэ. Тэр надад таалагдаж байна.
Ким Намжүүн хүмүүс рүү харан мөрөө цэхлээд, ахин-
- Миний нэр Ким Намжүүн. Би бол нисгэгч.
Эргээд харцгаая! Урьд өмнө нь дэлхийд олон гамшиг дайралдаж байсан. Тэр бүрийд л эрин эриний амьтад үхэцгээж, тодорхой шинэ төрлүүд үүсэж байсан гэх баримт бий. Тэгвэл яагаад биднийг дэлхий өдий хүртэл арчаад хаяхгүй байгаа юм? гэсэн маш том асуулт гарч ирнэ. Бид амьтад хэдий ч биологийн гинжин хэлхээнд төдийлөн чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Амьтан ургамал бүхэн хоорондын зохилдлого бүхий үүргүүдтэй- нэг систем алдагдах үед тодорхой хэмжээгээр гаждаг байсан. Гэхдээ хүн төрөлхтөн сөнөсөн тэр цагт байгаль дэлхий өөрийгөө нөхөн сэргээхэд хэцүү зүйл байхгүй. Бид үгүй хэдхэн жилд л тэр өөрөө өөрийгөө олж, хөгжин цэцэглэнэ. Гэхдээ яагаад? яагаад? Байгалийн гамшиг өлсгөлөнд нэрвэгдүүлж биднийг өлсгөж алж чадах дэлхий ийн тэссээр л байгаа юм?
Бүх хүмүүс түүний үгийг сонсох аж. Анхаарлаа тэр зүг хандуулж, тайвнаар сонсоно. Танхим дах цаг агаар хэдхэн хоромд л шууд солигдох аж. Намжүүн үргэлжлүүлэн,
- Бидний мэдсэнээр бол урьд энэ харь хүмүүс дэлхийд ирж суурьших оролдлого нь бүтэлгүйтэж хөөгдөж байсан. Учир нь дэлхий тэднийг огтхон ч хайрлаагүй. Харин яагаад бид энд байсаар буй вэ гэвэл тэр бидэнд үнэхээр их хайртай. Тийм ч болохоор өөрийг нь хамгаалаач гэж дөрвөн хүч бэлэглэсэн. Тэр дөрвөн хүчний ачаар л одоогийн мэдээллүүдэд хүрсэн. Бид хангалттай хайрлагдсан тул одоо бидний ээлж. Одоо хараал идсэн их бодож, бүх л кинонууд дээр гардаг зөв гэж орилоод байхад мэдэхгүй байж дэмжихгүй зогсох хослолтой хүмүүсийн дүрд эсгэн, тээнэгэлзэх цаг бидэнд байхгүй. Кинон дээр байх тэр цөөхөн хүмүүс дэлхийг аварсаар байж чадах ч, энэ ертөнцөд бол бид тэр аяараа хүчээ нэгтгэх хэрэгтэй. Энэ танхимаас зөвшөөрөлгүй гарвал- бид одоо л нэгдэхгүй бол хэдхэн хоногийн дараа гэхэд л энэ ертөнцөд хэн нь ч үлдэхгүй. Нэг бол хүн төрөлхтөн байж өөрсдийгөө аварцгаая, үгүй бол хамтдаа үхэцгээе! Жон Хусог дарга үүнийг хийж чадаагүй байж болох ч би чадахгүй гэсэн үг биш!
Advertisement
Намжүүн нэг ухасхийгээд Жэннигийн гараас буу сугалан аваад Хусог дарга луу чиглүүлээд гохон дээр нь гараа барив.
- Энэ тэсрэх бөмбөг бусад бөмбөгнүүдээс өөр тохиргоотой бүтээгдсэн. Ямар нэг гаднын нөлөөнд орвол шууд дэлбэрнэ гэдгийг мэдэж байгаа биз дээ? Би гохоо дарахад л бөмбөг дэлбэрч бид бүгд үхнэ. Одоо үхэх эсэх, хэд хоногийн эсэхэд ямар ч ялгаа байхгүй.
Нийт тавин гурван улсаас зөвшөөрөгдсөн гучин гурав гэж үзэгдэх ба санал хураалт энэ хэвээр л самбар дээр зурайсаар л байсан юм. Намжүүн нүдээ огт цавчилгүй эргэлзээ үгүй харан зогсож, энэ мөчид ахин зургаан ч улс нэмэгдэн зөвшөөрөх товч дарав.
Нийт 53 санал: зөвшөөрсөн 39, зөвшөөрөөгүй 0, санал өгөөгүй байгаа 14
Би олж харсан. Түүнээс сацрах, хааш хаашаа түгэх хайр. Дүү рүүгээ хараад чичирч буй гар, дэлбэрэх гэж буй зүрх нь: тэгээд асар их зориг. Мөн эргэлзэх хэрэггүй гэмээр их итгэлийн оч: гохоо тэр дарна гэж бодож буйг нь харсан юм. Түүнийг эцсийн мөчид ч юм өөрийг нь зогсооно гэж бодох тэр хүч түүнд бүү ирээсэй л гэж залбирах аж.
Би хаана ч юм бэ жингүйднэ. Тийм газарт- ийм үед хөгийн байж ч мэдэх ч биднийг ямар ирээдүй хүлээж буй талаарх төсөөлөл. Нүүр тулгарахаас ч айх шиг. Харцаа өөрөө мэдэлгүй дальдчина. Самбар дээрх саналын тоо ахин дөрвөн улсаар нэмэгдэв.
Нийт 53, зөвшөөрсөн: 43 зөвшөөрөөгүй 0, саналаа өгөөгүй 10
Энэ хооронд би хэний ч бодол руу шагайхыг хүсээгүй юм. Бүгд л хайртай хүмүүсээ, тэднийг эргэн санаж буй нь мэдэгдэж байлаа. Тэгээд би бусдын бодол дундаас өөрийгөө хумьж аваад толгойд минь ирж буй тэр өтгөн мананд хучигдана. Заримдаа бидэнд үүрүүлээд буй энэ зүйлс үнэхээр л хүнд санагдах юм.
Нийт 53, зөвшөөрсөн: 49 зөвшөөрөөгүй 0, саналаа өгөөгүй 4
Хоолой зангирч байв. Одоо ердөө дөрөвхөн л улс үлджээ. Хүн төрөлхтөнд ахин шинэ хуудас нээгдэж байна. Урьд нь дайтаж, өсөрхөж байсан улсууд одоо урьдаа мартан хоорондоо хамтрах болно.
Дэлхийн бүх л хүмүүс нэг зорилгын доор зогсож байна. Чи хэн байх нь хамаагүй, Япон уу Солонгос уу? Бид бол хүмүүс. Амьд үлдэхийг хүсэж, аз жаргалтай байхыг хүсдэг амин хувиа хичээсэн хүмүүс.
Нийт 53, зөвшөөрсөн: 50 зөвшөөрөөгүй 0, саналаа өгөөгүй 3
Эцэст нь өөрчлөгдсөн хэдий ч- нүүр бардам зогсоод зоригтой болох хүч өөртөө хуримтлуулсан гэж бодсон ч үгүй бололтой. Зүгээр л нүдээ аньсан юм. Үр дүнг харахаас эмээсэн.
Нийт 53, зөвшөөрсөн: 53 зөвшөөрөөгүй 0.
Би Хундэ их сургуульд өргөдөл явуулаад тэнцсэн гэх хариу авах үедээ яг ийм мэдрэмжийг авч байж билээ. Мөрөөдөлдөө ахин нэг алхам урагшилж, агуу зураач болох замд орж буй мэт санагдсан. Маш том одыг гартаа атгаад сууж буй мэт, хорвоо дэлхий миний атганд зууралдан- хүүхэлдэй адил аясаар хөдөлж буй мэт тийм л мэдрэмж. Бүгдийг ялсан мэдрэмж- эхэлж чадсан учир одоо эцсээ үзэж чадах байх.
Казахстаны эрхэм өндийгөөд:
- Та нар ийм их зүйл хийлээ! Харин бид Энэтхэг, Хятад болон Америк тивийнхнийг ятгах болно гэхэд танхим даяар дэмжиж буй аж. Намжүүн буугаа доош буулгаж, хүн бүр гүнзгий амьсгаа авлаа.
-
-
- Би хараал хэлдэггүй л дээ! Гэхдээ өнөөдөр бол зүгээр л үхсэн нохойн бөгс шиг хөгийн байлаа! Та нар яваад өгөөч! Эсвэл тэр гадаа гар! Халуун зунаар хөлдөөд л үхчихвэл гэж дээ! Би ядаж хувцсаа ганцаараа солимоор байна!
Лиса түүний ард бөндөгнөх хар хувцастай, чихэндээ урт цагаан чихэвч угласан хоёр хамгаалагч руу бараг таарсан хамаг юмаа шидчих гэж буй аятай уцаарласан маягаар ингэж хэлэнгээ байшингийн хаалгаар орж ирэв.
Нөгөө хоёр бараг Лисагаас айсандаа чичирж байхыг нь хараад миний инээд үнэхээр л хүрлээ. Энэ улбар үстийг бараг л хоёр нугалаад тавьчихсан гэмээр гозойсон байж ингэж бэмбэгнэх юм. Өнөөх хоёр аяархан гарч явж, харин манай эрх бас ядарсан бяцханаа өвөр дээр минь сунайж хэвтлээ. Их л ядарсан харагдаж байв.
Өчигдөр болсон явдлын дараа бид дөрвийг улсын хамгаалалтад хийсэн гэж хэлбэл жаахан зэрлэг ч онох байх. Хүн бүрт ойролцоогоор зургаан хамгаалагч гаргаж өгсөн. Хоёр нь ойроос, нөгөө дөрөв нь холын зайнаас хамгаалах ёстой. Тэгээд л Лиса ойрын хоёроо хөөгөөд гаргаж буй нь энэ байв.
Advertisement
Бидэнд түр байрлах нэгэн жижигхэн байшин гаргаж өгсөн юм. Одоо орон байрны асуудалд голж шилэгдэх зүйл гэж үгүй тул үнэхээр л тохилог, үгээр илэрхийлэмгүй сайхан. Бүр өргөн гэгч нь буйдан хүртэл үүдний өрөөнд. Би үүдний өрөөнд буйдан дээр тэнийн хэвтэж, цонхоор харна. Эргэн тойронд гэрэл үгүй, эрчим хүчний хязгаарлалтай- харин манай түр хорогдох байшин бээр эрчим хүчийг зарцуулах, ялгаруулахыг үзүүлж өгч байв.
Лисаг цэргийн нэгдсэн яамнаас бүх цэрэг дунд нь Кастилл бий эсэхийг шалга гэж тушаасан бөгөөд бүтэн өнөөдрийн өглөөний 6 цаг гэхэд л Лисаг аваад явчихсан. Харин одоо бол шөнийн 11 цаг хэдийнэ өнгөрчихсөн байлаа. Бүтэн шалгаж дуусаагүй ч, өдөржингөө л бэлтгэл хийж буй цэргийн дунд алхлаа ингэлээ, тэглээ гэж тэр нуршсаар л байв.
Бид хоёрыг ингэж суухуй-
Мөн Жэнни ч гэсэн түүний араас орж ирэв. Тэр цэргийн бэлтгэл сургуулилт хариуцсан хүн тул, яаж буудах тал дээр маш хурдан ойлгомжтойгоор анги бүрт заана. Харин Чэёон лабораторитоо туйлын завгүй байлаа. Би хаана нэмэртэй байх билээ.
Аливаа зүйлийг гойд сайн чаддаггүй байх нь: тэр нь ялангуяа ийм нөхцөл байдалд бол онц шаардлалагүй цор ганц зургийн л чадвартай гэдэг нь намайг өдөржингөө энэ байшинд бийр барьж суухад хангалттай хүрэлцсэн билээ.
Өнөөдрийн туршид би өөрийн гэр бүлийнхээ хөргийг бүтээн зурсан юм. Тэдэнтэй ганцхан шөнө уулзаад л салах ёс хийсэн шүү дээ.
Ямар нэг хөгийн шалтгаанаар, үргэлж л хэн нэгэн нь завгүй байдаг гэх нөхцлөөр ч юм уу манай гэрийнхэн нэг ч удаа бүгдээрээ хамт зураг авхуулж байгаагүй юм. Тэгээд би үүнийг байж болох хамгийн сайхан салах ёс байна гэж бодож байлаа.
- Ингэхэд 12 цагаас үдэшлэгт явна шүү дээ Жисү эгчээ, та бурхныг бодож нэг даашинзтай л гэж хэлээрэй дээ. Би ч яахав Жювигээс улаан өнгийн зуны даашинз авчихсан. Харин Жэнни эгчээ та яасан бэ?
- Би Жюхин эгчээс даашинз гуйчихсан. Одоо гучаад минут л үлдсэн байна. Надад машин өгсөн болохоор гурвуулаа хамт явцгаая. Чэёон лабораториос Жинтэй шууд л ирнэ гэсэн шүү.
Жэнни дөнгөж орж ирж амраад миний хажууд хэвтэж байснаа гэнэт дээшээ өндийгөөд, ийн хэлсээр яваад өгөв. Харин би бүр тэдний юу яриад байгааг огт ойлгохгүй гөлрөн байлаа. Юун үдэшлэг вэ?
- Юу вэ? Яагаад юу ч мэдэхгүй байгаа юм шиг гөлрөөд байгаа юм бэ? Та чинь арай- мэдээгүй юм уу?
Харамсалтай нь би мэдээгүй тул нусаа татаж, шүлсээ л залгив. Лиса,
- Бид нар бүгдээрээ завгүй гүйгээд бие биедээ танд хэлнэ гээд л найдчихаж. Одоо танд даашинз олоход гучин минут л байна шүү.
- Юун үдэшлэг билээ?
Жэнни нэг улаан өнгийн даашинз өмссөн бидний урд гарч ирээд хэнэг ч үгүй,
- Манай багийн гишүүд том даалгаварт явахын өмнө заавал нэг жижигхэн үдэшлэг хийдэг юм. Багийн бүх гишүүд оролцож, ярилцаж, юм ууцгааж, бүжиглэдэг. Маргааш бид бүгдээрээ Хятад руу нисэх болохоор өнөө шөнө бүжиг болно оо гэсэн үг. Энгийн үед бол зүгээр л баярлачихдаг байсан ч гэсэн энэ удаагийх бүгдэд нь онцгой болохоор би тусгайлан өөрийгөө гоёсон.
- Би хөөрхөн байна уу?
Жэнни дороо эргэсээр ийнхүү хэлбэл миний хамраас зэрэг цус гарах шиг болж, түүний араас цацарч буй гэрэлд мөр гудайх шиг санагдлаа.
Түүнийг үргэлж л хар өнгийн хувцас, өргөн буутай харсаар байгаад ижил дасал болж, ийм эмэгтэйлэг хувцаслахыг нь харахад их л өвөрмөц мэдрэмж төрөх аж. Түүний нүүрэн дээр ховорхрн тодордог дүүрэн инээмсэглэл тодорч их л цоглог алхан салхи татуулсаар гарч одов. "Гадаа од хараад хүлээж байя, хурдлаарай" гэж их л мишээнгүй хэлээд гарч одлоо. Тэр үргэлж ингэж инээмсэглэж байдаг бол үнэхээр сайхан. Түүний нүднээс би ямар нэг гуниг үргэлж л олж хардаг байсан юм. Харин хөөр дүүрэн түүний нүднээс хэн нэгнийг би зэрвэс олж харлаа. Тэр өөрийгөө хуваалцаж чадах нэгэн. Би уруулаа дүүрэн мушилзуулан инээв. Сайхан залуу байна.
Лиса ч гэсэн гэрлийн хурдаар нөгөө нурж унах гэж байсан хүн чинь ёстой бөөн бөөн эрч хүч болчихсон,
- Би Жэнни эгчээс хамаагүй хөөрхөн байгаа биз дээ?
гээд нүдээ анивчуулсаар гарж ирэв.
- Би Жэнни эгчтэй хосолж байгаа юм. Гоё байна уу? Та атаархах хэрэгтэй шүү эгчээ!
Лисаг эгдүүтэй гэхээсээ илүү тэр ширүүн дүр төрхтэй нэгэн тул ийм хувцас өмсөх үед аргагүй л нүд ч, дур ч булаах аж. Үнэхээр үзэсгэлэнтэй байна.
Би үл ялигхан инээмсэглээд өөрийн сүйрлээс хойш л тээж яваа цүнхээ уудлан даашинз гаргаж ирэв. Зугаалгад болох үдэшлэгээр л тусгайлан өмсөнө гэж бодож байсан энэ даашинз зориулалтаараа лав өмсөгдөж чадахгүй болсон. Ийм зүйлд л өмсөх байжээ. Лисагийн бүлтгэр нүдийг би цүнхнээсээ холдуулаад хувцсаа гаргав.
- Эгчээ! Та чинь дагина юм уу? Яг зураач хүний л шинж байна даа!
Лиса учиргүй дуу алдан миний зүг ширтэж инээнэ. Ингээд бид хэд арван хоёр хаа нэгтээ байгаа бие хамгаалагчдаа төөрүүлж орхиод, Лиса тэдэн лүү машины цонхоор гараараа даллаж мөн шүгэлдээд орхиод явлаа. Нөгөөх хэд сандралдаад л үлдэх бөгөөд би уруул дээрээ зурвас инээмсэглэл тодруулав. Хөгжилтэй байна шүү.
Бид явсаар гадна талыг нь жижигхэн одон гэрлүүдээр ороож чимэглэсэн байшинд ирлээ. Үүдэнд нь баахан хүмүүс гараад зогсчихсон, хамгийн гайхалтай нь миний гэр бүл ч гэсэн дунд нь зогсох аж. Бүгдээрээ- халуун ам бүлээрээ (гэхдээ Еэри байхгүй) зогсоцгооно. Нулимс нүдэнд дүүрээд ч ирэх шиг.
Чэёон аль хэдийнээ ирчихсэн Жинийг сугадаад тэр хоёр их л лаг зогсоно.
Жон Хусог дарга, Ким Намжүүн, Мин Юнги, Ким Тэхён, Пак Жимин, Жон Жонгүг, Бэмбэм, Тэн, Жэксон, Марк, Жюви, Бэ Жүхён, Чой Сынхүн эрхэм, Ээж, Аав, миний бүх дүү нар, Намжүүний дүү Ким Солхён, Жон Хусог даргын эхнэр Жихюн, өөр бас хэд хэдэн хүмүүс.
Тэд байшингийн үүдэнд эгнэж зогсоотой өөдөөс инээмсэглэнэ. Бид машинаас буугаад бүгдийг нь тэврэн авав. Энэ хоёр сард үзсэн бүхнээс минь хамгийн жаргалтай өдөр тохиож байна. Бид шөнөжин бүжиглэж, ханатлаа ууж, хөгжилтэй тоглоом тоглож, аальгүйтэж байсан бөгөөд амьдралын минь хамгийн жаргалтай шөнө болж байлаа. Энэ мөчүүд, энэ бүхнийг хэзээ ч мартахгүй ширхэг бүрийг нь би нандигдах болно.
Чэёоны төгс хоолой байшин даяар цуурайтаж, Лисагийн төгс бүжгийн хөдөлгөөнүүд аргагүй сэтгэл хөдөлгөнө. Бүх л зүйлс үнэхээр л үзэсгэлэнтэй байна!
Би Намжүүнтэй үг солино гэхээс үргэлж л халуу дүүгэж байв. Бидний харц мөргөлдөөд л сална, бидний нүд уулзалдаад л холдоно. Гар шүргэлцэнэ, хажууд ирэхээрээ тэр бүр ч эв хавгүй болно. Өөртөө итгэлтэй, ухаалаг буурьтай нэгэн хирнээ сандраад л ширээний хөл цохиж, аягаа алдана. Би үүнээс нь болж ахиад л ихээр инээж байлаа.
Ээж аав хоёр дүү нарыг маань эрт унтуулах шаардлагатай тул эртхэн буцахаар болж, би тэдэнд өөрийнхөө бүхэл өдөржин урласан зургаа өгөв. Бүхий л зүрх сэтгэл, амин сүнс минь тэд. Өдий хүртэл амьдын минь оршихуйн шалтгаан нь тэд. Үхтлээ санаж бэтгэрч, үгүйлж хайрлаж байсан гэр бүл минь.
Бүгдийг нь үнэсэж, тэврээд маргааш өглөө эрт Хятад руу бүгд нисэх тул салах ёс хийв. Хайртай шүү гэж нэг бүрчлэн хэлж, хацар дээр нь үнэсэв.
- Үнэхээр их хайртай шүү! Үргэлж биеэ бодоорой! Чэвон бас Жэвон та хоёр томчууд болохоор сайн халамжлаарай!
Би тэдэнд чанга гэгч нь хэллээ. Тэд над руу далласаар явав. Тэдний суусан ногоон өнгийн машины гэрэл алсарсаар алсарсаар үзэгдэхгүй боллоо.
Ээж болон аав, дүү нарыг маань Намжүүн бид хоёр гаргаж өгсөн ба хүмүүс бид хоёрыг бараг л түлхээд гаргасан гэхэд болно. Тэднийг Чой Сүбинээр хүргүүлэн машинд суулган, байшингийн гадаа Намжүүн бид хоёр л үлдлээ.
Тэр толгойгоо маажих ба юу хэлэх вэ гэсэн зуун бодлууд толгой дундуур нь хөвөрч, бүр дотор нь атомын хэдэн зуун бөмбөг дэлбэрэх нь үзэгдэнэ. Би түүний урд тулан зогслоо. Тэгээд зангианаас нь барин хүзүү рүү нь татаж чангалахад тэр тогонд цохиулсан аятай татвалзах аж. Би инээлээ. Энэ залуугийн бүх зүйл их инээдтэй санагддаг шүү. Тэгээд би пис хийтэл нэг инээв.
Өлмийгөө би өргөлөө.
Advertisement
- In Serial11 Chapters
Son of the Poorest Count [Dropped]
The deserts might be a land with the toughest warriors, but it also reeks with poverty. Mehmed Alkhadra was attacked by bandits, and in the investigation of their identities, he brings prosperity to his lands. Building of spy networks... Development of Businesses... Political maneuvering... [participant in the Royal Road Writathon challenge]
8 185 - In Serial13 Chapters
Soul Mender
In a lunar city, a young researcher was abandonned by luck at the most crucial time of his life. Having accepted his demise, he just waited patiently for the end. However, fate had other plans for him.Clueless, he found himself in an unknown world.And for the first time of his life, he saw the sky.This is the story of his struggles, meetings and travels.
8 183 - In Serial20 Chapters
Sky Drifters
A spin-off story from my Infernal Engineer's books, this is my current project. Becca Marshall is the last of her family, and an airship captain. Aboard her small skiff, Sweetwind she braves the dangerous skies of Endaria in a time where travelers from another world are suddenly reemerging in massive numbers. Strange, mysterious and undying, these strange beings are bringing war and strife into her world. As the storm clouds of war blow, she picks up a new apprentice from among the travelers, and patches together her band of misfits, cutthroats and arcane tinkers as she plunges her airship deep into trouble, including a runaway girl and her stolen dragon, and an epic search for a lost vessel that could change her fortunes forever.
8 95 - In Serial14 Chapters
The Third Netherworld[On Hold]
After playing too much a NEET dies due to a heart attack. What awaits him when he founds himself in a body of the lowliest denizen of hell - an imp! Workings of the demonic realm rely on exploitation, slavery and hard, forced labor - what can a NEET do when faced with such cruel circumstances? Evil deeds, light humor and dark comedy, watch what's in store for the newest damned soul. *Next Chapter: [N/A - Fiction suspended]
8 80 - In Serial26 Chapters
After Death
What comes after death? Only the dead know.He was a hero, an immortal protector. All his life he did his duty, keeping his people from harm as best as he could, until his untimely death. Death begets life, and life begets death. With his end came peace, but peace never lasts. There is something sinister awakening, and our immortal is given a new lease of life in the midst of it. Will he be able to uncover the truth - about life, about death, and about himself - through the turbulent times ahead?
8 229 - In Serial74 Chapters
I Can Make You Smile (David x Reader)// CAMP CAMP
David approached the new counselor, (Y/N) with a welcoming smile. "Welcome to camp campbell!" He smiled. (Y/N) smiled nervously, giving a small wave to the man. "Yeah, welcome to this shithole." A boy with a blue hoodie mumbled. (Y/N) smirked slightly, "So I guess you'll be a hard one." "Yep, bitch." "Brat."David's smile faltered slightly. "Oh, boy." He chuckled.//Hi, Welcome to my David x reader! You're name is (Y/N) correct? Sorry to inform you, but you're a spy! A spy who lives in a family of spies where everyone expects you to do your job! Especially your father! You're job is to hunt down Cameron Campbell! Working as a camp counselor at a camp in order to get information on this mysterious gambling man, You meet a man named David, one that you fall for and refuse to admit for the reasoning of investigation distractions. So?What will it be? Betray your crush, David by turning in his father figure to the police to gain respect from your father? OrBetray your father and quit your family lined job in order to keep your relationship with who you call your true love?
8 198

