《INFERNO: Destruction [Completed]》[5.10] 1. Эхлэл ба сүйрэл
Advertisement
Танхим даяар хүмүүс хэсэгтээ нам гүм болж байснаа гэнэтхэн л өндийж шивэр, авир хийлдэж, "ийм юм гэж юу байсан юм! Чи хэн бэ?" гээд л үймэлдэж эхлэх ба Жон Хусог дарга бүр ч илүү чангаар:
- ЧИМЭЭГҮЙ! Би дэлбэлчихнэ шүү! гэж орилов.
Хүн болгон, өөрийн болон бусдынхаа амь насны төлөө- танхим даяарх жиг жуг чимээ гэнэт л нам болж шатаар буух Хусог даргын л чимээ сонсогдоно. Тэр танхимын өмнө гарч зогсоод, хүмүүс рүү харан,
- Өнөөдөр би ийм зүйл хийж буй нь та нартай хэлэлцэж, зөвлөлдөх асуудал бий. Азийн бүх улсуудын төлөөлөгчид мөн номхон далайгаас хүрэлцэн ирсэнд талархаж байна. Нийт тавин гурван улс энд ирсэн байна.
Тэр танхимын урд байх илтгэл тавигчид зогсох дугуй ширээн дээр зогсох ба микрофон дээр очоод чангаар ийнхүү хэлэв. Энэ уулзалтын бүх үйл ажиллагаа Англи хэл дээр явагдана, хэдий би Солонгосоор сонсож буй ч Хусог даргыг англиар ярьж буй гэж бодлоо. (Заримдаа Солонгосоор сонсоод байдаг юм уу гэдгээ ч мэддэггүй юм. Шууд л ойлгоод байдаг.)
Нүцгэн цээжин дээрээ өмссөн тэсрэх бөмбөгөн хантаазныхаа баруун талд дарвал, хантаазны зүүн буланд жижигхэн дэлгэц гарч ирэв. Тэнд зүрхний цохилт ч мэт зураасан зүйл үзэгдэн давлагаалж харагдана.
- Хэрвээ намайг буудах юм уу, халдвал, энэ хантаазанд хүчтэй доргилт үзүүлбэл шууд л дэлбэрнэ. Энэ бол TIS- 27 2018 оны тэсрэх бөмбөг, энэ танхимд байгаа хүмүүс гадаа зогсож байгаа хамгаалагчид чинь лав хумхын тоос болно. Хэрвээ дуугүй байж ярих зүйлсийг маань сонсоно гэвэл би дэлбэлэхгүй. Та нар бүгд амьд үлдэнэ. Нэг ч хөдөлгөөн хийх хэрэггүй.
Эцэст нь амь нас бол амь нас, амьдрал бол амьдрал... Танхимд буй нэг биш нэлээн хэдэн хүний амьдрал. Тийм учир чи хайрлах хэрэгтэй, өөрийгөө болон бусдыг.
Хүмүүс гайхангуй дуу алдаад зарим нь Хусог даргыг гэтэж очоод боогоод алчихъя гэсэн бодлоосоо салж, дэр байсан бол толгойгоо шигтгэмээр их балмагдаж, аргагүйн эрхэнд чимээгүй болсон юм. Одоо тэд бүгд Хусог дарга юу ярихыг, юу хэлэлцэх гэж буйг л хүлээх аж.
Арга үгүй, нэг муу улаан товч, түүнийг дарахад л амь нас шийдэгдэх байхад тэнэглэж хөдөлгөөн хийж, орилж чарлах маанаг олдохгүй. Одоо л цаг нь болж, хүмүүс сонсож бас ойлгох мөч.
- Миний нэр Жон Хусог, би бол Өмнөд Солонгосын мэдээлэл эрэл хайгуул хариуцсан, мөн Өмнөд Солонгосын бүсийн баруун өмнөд захыг хариуцаж буй захирагч. Бас урьд байсан ЖэйТи багийн ахлагч, та бүхэн урьд нь сонсож байсан биз. Манай баг судалгаагаа явуулж, маш олон мэдээлэл цуглуулсан. Үүнийг бүх хүмүүс мэдэх хэрэгтэй гэж бодож байна.
Өргөн дэлгэц дээр үхдлүүдийн хажуугаар зүгээр л өнгөрч буй бүлэг хүмүүс болон хоорондоо буудалцаж буй хүмүүс эсвэл хүмүүс рүү буудаж буй бүлэг хүмүүс гэвэл зохих дүрсүүд үзэгдэж эхэллээ. Өршөөлгүй, хайргүй буудацгаах тэр хүмүүс бааз дээр байсан Кастиллчууд шиг зэвхий...
Пак Жимин, Бэмбэм хоёрын дэлгэц хакдаж буй нь бөгөөд үүнтэй зэрэгцэн Жон Хусог дарга микрофон руу ойртоод,
- Энэ бол 2019 оны 4-р сарын 22-нд Малайз улсад бичигдсэн бичлэг. Энэ цацагдсанаас хойш, ийм хэв маягийн олон бичлэгүүд цацагдсан. Тэгээд дэлхий тэр аяараа ийм хүмүүсийг харь гарагийнхан гэж нэрлээд таарвал шууд буудах даалгавар өгч байсан. Та нар мэдэж байгаа, үүнийг зүгээр ч нэг харь гарагийнхан гэж нэрлээгүй, олон шинжээчид дэлхийд болж буй солирыг судалж байсан, мөн харь хүмүүсийн талаар таамаглал дэвшүүлж байсан. Гэхдээ ил мэдэгдээгүй. Тэд бидний дунд маш чимээгүй, алгуурхнаар тархаж, өөрсдийгөө нууж байсан. Сүйрэл болох тэр үед бүх дэлхий даяараа болсон, энэ үнэхээр хачин. Далайд унасан олон солироос үүдсэн сүйрэл, мөн солируудыг судлахаар очих үед тэд далайн ёроол руу улам шигдэж байсан. Яг л биднийг судалгаа хийлгэхгүй гэсэн шиг. Өнөөдөр бид үүний талаар л ярилцахаар цугласан билээ. Мөн эх газар дээр унасан солируудын хэсгүүдээс үхдлүүд тархсан. Хүн болгон Хоккайдо руу чичиж энэ гайг бүтээсэн гэж дайрч магадгүй ч, энэ үхдэл болгох вирус нэгэн зэрэг тархсан гэдгийг бид мэднэ. Тийш судалгаанд явсан эрдэмтэд ор сураггүй алга болсон гэдгийг бас дурдах хэрэгтэй.
Advertisement
Дэлгэц дээрх сураг солигдон,
- Үүний дараагаас нэгэн долгион тархсан, хаанаас ч юм үл мэдэгдэх тэр долгион тархсаны дараа үхдлүүд нүүдэллэж эхэлсэн. Энэ бол долгион, яг юу хэлснийг нь тайлж чадаагүй ч манай багийн гишүүн Бэмбэм буюу одоогийн мэдээлэл харилцаа судалгааны гишүүн тайлж эвлүүлсэн. Үүнийг анзаарч бичиж авч үлдсэн хүн болох Лалиса Монабон та бүхэнд танилцуулна.
Чой Сынхүн эрхмийн ард талд зогсож байсан Лиса хажуугийн шатаар доошоо алхсаар том дэлгэцийн урд зогсож, микрофон руу тонгойсон ба үүнтэй зэрэгцэн ногоон, шар цагаан, хэвтээ зурааснууд, ямар нэг давтамж илэрхийлсэн зүйл дэлгэц дээр гарч ирэв.
- Энэ бол 6-р сарын 12 нд дэлхий даяар ердөө арван хоёр секундийн турш илгээж, тараасан, гэхдээ энэ хэсэг бол ердөө арван секунд, чихэнд сонсогдоогүй биед ирнэ гэх үү дээ? Тийм болохоор үхдлүүд болон Кастилл хүмүүс л мэдэрсэн, үүний дараагаар үхдлүүд нүүдэллэж эхэлсэн ба бид тэдний явсан байх боломжтой таван байршлыг таамаг дэвшүүлсэн.
Олны дундаас энэ үед нэгэн эрхэм гараа өргөх ба Хусог дарга түүн лүү толгой дохивол,
- Эдгээр байршлыг хэрхэн олсон юм?
- Бэмбэм мэдээлэл цуглуулагч арван хэдэн үхдэлд байршил тогтоогч суулгаж, тэдний явж буй зүг чигт шинжилгээ хийсэн. Үхдлүүд энэ, энэ газруудад холбоо тасарсан. Байгалийн гамшиг эсвэл хүмүүстэй тааралдаж устсан байх, тэгээд явсан байршлаас нь авч үзэхэд Зүүн Өмнөд Азийн энэ хэсэг үлдэж байгаа. Хятадын зүүн урд, дээр харуулсан улаан хэсэгт хамгийн сүүлчийн байршил тогтоогчтой үхэл алга болсон. Хиймэл дагуулын зарим авсан зургуудад ч тийшээ явж буй үхдлүүд бичигдсэн. (энэ үед дэлгэц дээрх газрын зургийн зүүн өмнөд хэсэг ногоон болон тодров.) Энэ хэсэгт Хятадын Чөлөөт бүс байгаа. Мөн үхдлүүд хүйтэн, дулаанд тэсэж болох ч бидний биед буй харь гарагийн хүмүүс бидэнтэй л ижил хэврэг биетэй гэдгийг санах хэрэгтэй.
Хүний биед орсон харь гарагийнхан гэх үед танхим даяарх уур амьсгал нэг л хүйтэн болж, хүмүүсийн бодлоос хиртхийм айдас мэдрэгдэнэ. Тэдний зарим нь энэ талаар мэдээгүй байсан бололтой. Лиса үргэлжлүүлэн,
- Арван жилийн өмнө нийт зургаа, таван жилийн өмнө долоо, энэ завсруудад жижиг солирууд ч унаж байсан, тэр бүхэн тэдний оюун ухаан, шинж чанарыг тээж ирсэн зүйлс байсан. Унах бүрт эргэн тойронд өтгөн манан нэг өдрийн турш татаад маргааш нь сарничихдаг, тэд хүмүүсийн биеийг эзэлж энэ олон жил мэдэгдэлгүй амьдарсан.
Олны дундаас нэгэн хөгшин магадгүй Филиппин биз,
- Ямар үндэслэлээр харь гарагийнхан гэдэгт итгэж байгааг би ахин лавлаж асуумаар байна? Бидний дунд чимээгүй амьдарч байсан гэх баримт юу байна?
Лиса хоолойгоо засаад,
- Би бол гэрч хатагтай, миний ээж тэр мананд ороод хувирч, дотор буй тэр гутам нэгэнтэй тэмцэлдсээр, тэр нэгэн миний дүү бид хоёрыг алах гэж байхад хамгаалаад өөрийнхөө амыг хорлочихсон юм. Тэр өөрөө өөртэйгөө ярьж бид түүнийг галзуурсан гэж бодож байсан ч, судалсны эцэст энэ өөр нэгэн байсныг тогтоосон. Миний эх үхсэн, миний нүдэн дээр амиа хорлосон. Бас бид саяхан нэгэн харь гарагийн хүнийг олж, түүгээр яриулсан. Гэхдээ бид үйл явдлыг дэс дараатай ярих ёстой. Та бүхнийг дуулгавартай сонсоосой гэж хүсэж байна.
Хусог дарга болон Лиса ээлжилж ярьж байсан ба энэ удаад Хусог дарга,
- Дөнгөж сая болсон эрдэмтдийн төв баазын халдлага биднийг ингэж яаралтай уулзахад хүргэсэн. Тэр халдлагыг хэн хийсэнд их гайхацгааж байгаа. Энэ бол харь гарагийнханы дайралт гэдэг илэрхий. Бид гэрчүүдийг авчирсан,
Энэ үед манай хоёр тогоочийн хувцастай Жин, Чэёон хоёр их л додигор гарч ирсэн ба тэр хоёр микрофон дээр ирээд,
- Миний нэр Стелла Марис, би бол эрдэмтдийн төв баазаас амьд үлдсэн арван гурван эрдэмтний нэг.
- Би бол Ким Согжин, би генийн инженерчлэл судлаач. Биднийг тэнд байх үед хүмүүс дайрч, нэг ч үг хэлэлгүйгээр шүршиж байсан. Өнгөрсөн хугацаанд өгсөн мэдүүлгүүдээс харж болно. Тэд бидэнд туслалцаа хүргэнэ гэсэн нэр дор үүдний хаалгаар нэвтэрч ,дэлбэлж шатаасан. Үйл хөдлөлийг нь харахад л хүнээс ондоо хамаагүй хүчтэй, хурдан байсан. Эр эмгүй бүгд ямар ч ялгаагүй...
Advertisement
Чэёон,
- Ийм сэжиг бүхий хүмүүсийг урьд шалгаж байсан, гэхдээ нэг ч үг хэлэлгүй хэлээ хазаж үхэж байсан. Тэд төрөлдөө үнэнч. Мөн сая хийсэн үхдлүүд дээрх судалгаанаас тэдний найрлагыг судлахад хүнээс ялгаатай ганц зүйл байсан нь маш жижигхэн шинж чанар, харин сэжигтэй гэж баригдсан харь гарагийн хүн ч мөн үүнтэй адил байсан. Дэлхийд байгаагүй, маш бага найрлага. Харь гарагийн гэх хүний бие, энгийн хүний биетэй бүх талаараа төстэй ч энэ жижиг бодис цусны найрлагад нь оролцсоноор хүчний ялгааг бий болгодог. Энэ бодис эх дэлхийнх биш, энэ бол харь гарагийнхан бидний дунд буй хангалттай нотолгоо мөн Лалисагийн эхэд тохиолдсон зүйл гээд... Намайг энд ерөндөг, эсвэл дархлал үүсгэхээр авчирсан ч би үүнийг бүтээж чадахгүй. Дэлхийнх биш бодисыг эсэргүүцэх бодис бүтээж чадахгүй. Боломжгүй гэж хэлмээр байна.
Хусог дарга,
- Энэ бүгдээс та нар хангалттай харж болно, харь гарагийнхан бидний дунд удаан амьдарч, дайралтаа эхлэхийн тулд эхлээд солирууд дараа нь үхдлүүд, тэгээд одоо цугларч эцсийн дайралтаа хийх гэж байна.
Энэ удаад Хусог дарга микрофон дээр очин,
Дэлгэц дээр харлаж, саарал дүрс үүсгэн жирэлзэх бөгөөд нэг тийм хатанги сөөнгө хоолойгоор хэн нэгэн ярьж байлаа. Тэнд нэгэн залуугийн хоолой шаналал дүүрнээр, над руу ширтэн намайг буруутгаж буй ч мэт санагдуулах нь өнөөх Кастилл хүн аж. Түүний ярьж байсан зүйлс нэг бүрчлэн сонсогдох ба дундуур нь бидэнтэй ярилцаж буй нь гээд ярилцлага эхнээсээ дуустал өрнөв. Жюви хажуудаа нэг жижигхэн төхөөрөмж тавьж байсан нь толгойд харван орж ирж, өнөөх залууг одоо амьд биш гэх бодол дахиад л гуниг төрүүлэв. Урьдаа бодвол би юм бүрд гуниглахаа больсон, сэтгэлийн хаттай байж, нулимсаа татаж байгаа ч дэлхийн хүнийг хайрласан тэр Кастиллын царай хааяа урд буй хар дэлгэцэн дээр үзэгдэх болж өөрийгөө гэм нүгэлтэн шиг ч мэдэрнэ. Үнэндээ бол гэр бүлээ, дотнын нэгнээ, энэ дэлхийг л хамгаалж чадаж байвал болоо гэсэн бодол золиос ямагт бий гэх бодлоос би түүнийг амиа хорлохоор явж буйд харуусан шаналаагүй юм. Энэ зуур тавгүйтсэн ч эргээд дээрдлээ.
Доогуур нь хөндлөн хадмалаар англи руу орчуулж, хүмүүс дуугүй мөн анхааралтай гэгч нь үзэх ба түүний хэлсэн өгүүлбэр бүрт зарим нь гайхширч, амаа дарж, бүр заримынх нь нүдэнд нулимс очтон ч харагдана. Бид мэдээллээ танилцуулж эхлээд яг 23 минут өнгөрч байв.
Олны дундаас өнөөх Филиппиний төлөөлөгч ахин гараа дээш өргөөд,
- Түүнийг тэр харь гарагийн этгээд гэж, ярьсан нь үнэн гэж бид хэрхэн итгэх вэ? Түүнийг та нар яаж барьж, ам нээлгэсэн гэдгээс үзвэл хэн нэгнийг хайрласан байна. Тэр дэлхийн эмэгтэйг хайрлахын төлөө төрлөөсөө урвасан гэж үү? Бид яаж итгэх вэ?
Гэнэтийн ийм мэдээ сонссондоо ч тэр үү танхимын уур амьсгал солигдож, айдас түгшүүр болон жиг жуг яриагаар дүүрч эхэлсэн ба хүмүүс замбараагаа алдана.
Хусог дарга,
- Түүнийг бид олсон. Дэлхийн илгээсэн, хүнд заяасан хосгүй дөрвөн онцгой хүчний ачаар түүнийг мэдэрч, яриулсан юм.
Танхим даяар гэнэт чимээгүй болоод дараа нь хүмүүс гайхацгааж, юу сонссондоо эргэлзэн зарим нь бүр инээнэ. Хүмүүсийн бодлууд мэгдэж, гайхсан аяст орсон ба гэнэт нэгэн шар толгойтой урдах тугийг нь харвал Брунейгийх болой нэг эмэгтэй өндийгөөд өөрийн микрофон руу ойртон (улс бүрийн төлөөлөгч, суудлууд урдаа чанга ярих микрофонтой, танхимын өнцөг булан бүрт сонсогдохоор чанга байв)
- Үнэмшиж итгэхэд тун бэрх байна. Тэр харь гарагийн хүмүүс юу ч хэлэлгүй хэлээ хазаж үхсэн байхад энэ залуу бүгдийг ярьж байна. Та нар дурын хүн авчраад бидний толгойг эргүүлэх гэж оролдож буйг бид яаж мэдэх юм?
Би Лисагийн бодол руу өнгийн харваас энэ Бруней эмэгтэй Кастилл байв. Тэр нэгэнтээ л биднийх няц дарахыг мөн уур хилэн ч мэдрэгдэх ба харь гарагийн хүмүүс л ийм тайван хүлээж авдаг гэмээр тогтуун. Бодол нь биднийг эсэргүүцэж, эвтэйхнээр уур амьсгалыг өөрчлөх тухай ба нэгэн бааз ч мэт зүйлийн дүрс сүүмэлзэнэ. Лиса боломжит таван бүсийг ярьж байх үед түүний толгойд шаргал элс болон цэнхэр тавцан, бороо үзэгдэж байсан ч би барьцтай барьж чадаагүй юм. Магадгүй одоо цугларч буй байршлын тухай л брюодож байсан биз.
Жэнни буугаа тааз руу чиглүүлэн өргөөд гохоо дарав. Буун дуу маш чанга цуурайтаж, элдэв таамаглал дэвшүүлж, маргаж байсан хүмүүс таг дуугүй болсон ба таазан дээр байсан нэгэн гэрлийн чийдэн шууд л газар унаж, тал тал тийш бутран унаж хүмүүсийн харц газарт буй хагархайнууд дээр бүлтгэнэнэ.
Жэнни харцаа өнөөх ширүүн байдалдаа аваачаад,
- Бид ярьж дуусаагүй байна.
гэж бараг зандрах шахуу хэлсэн ба танхим энэ удаад их айдаст умбав. Жэнни чигээрээ харж байгаад баруун гараа огцом эргэж, харах ч үгүй буудсан юм.
Хэрвээ хүмүүс дунд Кастиллчууд байвал бид өөрсдийн чадвараа илчлэх шаардлагагүй, хүмүүсийн тусламжийг авч чадна гэж бодож байсан ч -Лиса Кастиллчуудыг мэдэрсэн тул одоо чадвараа илчлэх шаардлагатай. Энд сүлжээ унагасан тул цааш даруй мэдэгдэж чадахгүй ч гэсэн танхимаас гарвал байдал өөрөөр эргэх билээ. Тийм учир танхим дотор тэднийг цааш хахуулах хэрэгтэй гэж Лиса, Жэнни хоёр дуу нэгтэй хэлсэн юм. Шууд л буудах юм бол эв нэгдэл хүсэж буй бүс халдсан үйл ажиллагаа болох ба хүмүүс бидний үгэнд итгэлээ ч тийм таатай хандлага үзүүлэхгүй байх, тийм учраас эхлээд итгүүлж, ятган цэргийн хүч олж авах хэрэгтэй.
Үүний дараа Чэёон микрофон дээр очоод,
- Надад гурван хоног л хэрэгтэй. Хамгийн багадаа жаран цагийн хугацаа. Тэгвэл би тэр чулуулгийг эсэргүүцэх зүйл бүтээж чадна.
Чэёон элдэв юм ярилгүй хийж чадна гэдгээ итгэл төгс хэлсэн ба миний сэтгэл уужирлаа. Үнэндээ би итгэлтэй байхаас, өөрийн чаддаг зүйлээ бүрэн төгс хийнэ гэдэгтээ ч эргэлзэж амьдарсаар ирсэн. Бусдын өмнө гараад л "Би энэ цэцгийг төгс зурах болно! Хараарай!" гэж орилж хэзээ ч чадаагүй юм. Хамгийн сайн чаддаг зүйлээ итгэл төгс ч хийж чаддаггүй тийм л сул дорой, өөртөө итгэлгүй нэгэн байсан. Харин Чэёон нуруугаа тэнийлгээд, эрүүгээ өргөж их л додигор, бардам байсан бөгөөд би түүнийг дотроо эрхгүй биширлээ.
Лиса болон Хусог сэтгүүлчид үргэлжлүүлэн Яалюотин дэх бааз болон бидний мэдэж буй бүх мэдээллүүдийг танилцуулж, хүмүүсийн уур амьсгал нааштайгаар эргэж эхэлсэн ба, Жэнни хүмүүст төхөөрөмж буй эсэхийг шалгаж байсан ба Лиса ч гэсэн анхаарлаа алдахгүй байсаар л байв. Чихэнд минь алсаас ямар нэг зүйл ялаа шиг дүнгэнэн ирж буй чимээ сонсогдсон ч би юу гэдгийг нь харж чадсангүй. Тэр зүйл холоос алгуур агаараар дөхөх бөгөөд ямар нэг мутацид орсон шумуул мэт санагдав.
Үнэнийг хэлэхэд бид дэлхийд бидний өгсөн хүч, хамгаалалт гээд яаж тайлбарлахаа огт мэдэхгүй байсан юм. Лиса бидэнд өгсөн дохионоос болоод одоо бэлдсэн хүүхэлдэйн киногоо явуулах шаардлагатай болов. Үүнийг хийж зураагүй, харин элдэв бичлэгээс эвлүүлж үүсгэсэн ба Намжүүн англиар дуу оруулж, доор нь мөн хадмал хийсэн байлаа.
Дэлгэц дээр хатаж, хатангиршсан, сөнөж буй дэлхий үзэгдэх ба энэ хэсгийг 2012 оос сүйрлийн хэсгүүдийг тастаж авсан байв. Өөр олон олон кино болон хиймэл дагуулаас авсан зургууд нийлүүлж, кино хүүхэлдэйн кино хольсон нэг юм хийсэн юм.
Дөрвөн ширхэг махбодыг илэрхийлсэн дүр болох ус, шороо, гал, агаар гарч ирсэн ба тэд дэлгэц дээгүүр эргэлдэж байгаад төвд нь төвлөрөх ба,
"Дэлхий сүйрэл болно гэдгийг мэдээд өөрийн хүүхдүүд болох хүмүүсийн дөрөвт нь онцгой чадвар өгчээ. Энэхүү хүчнүүд нь хүний мэдэрхүйнүүд хязгаартаа тулж, ахин амь хайрласан ба тус тусын чадвараараа эрэл хайгуул хийж гэнэ."
Хүмүүс шивэр авир хийж,
"Юу вэ? Үлгэр яриад байгаа юм уу?" гэсэн аятай харцгаана.
Хусог дарга,
- Та нарт итгэхэд бэрх гэдгийг мэдэж буй ч бид өөрсдийн олсон энэ өргөн цар бүхий мэдээллээ тэдний ачаар л олсон. Хүрэлцэх мэдрэхүйн ачаар тэр Кастилл хүнийг олж, юм яриулсан. Та нарт батлан харуулах болно.
Хүмүүс нам гүн болж яг юу хийх бол гэж харан байсан ба Чэёон зоримог гэгч нь урагшаа алхав.
- Би бол үнэрлэх чадвар. Арван найман настай байхдаа үхэж ахин амилсан. Та бүхний мэдэхээр Стелла Марис. Миний чадвар эргэн тойронд байгаа бүх юмсынхаа үнэрийг үнэртэж, харин амьтай зүйлээс тэдний дурсамжийг үнэрлэдэг. Жишээ нь Вануатугийн тугтай хэсгийн баруунаасаа гурав дах төлөөлөгчийн халаасанд хачиртай талх, мөн Малайзын төлөөлөгчдийн зүүн захад зогсож буй бие хамгаалагчийн халаасанд гүзээлзгэнэтэй бохь байна.
Энэ мэтчилэн Чэёон хүмүүсийг хэлбэл тэд халаасанд буй зүйлсээ гаргаж ирэн үнэн гэдгийг нь баталж харуулж байв. Хүмүүс гайхширч байсан ба,
Жэнни энэ удаад урагшлан,
- Миний чадвар бол харах, би хаана ч юуг ч ханыг ч, шөнийг ч нэвтлэн харж чадна. Наад захын жишээ гэвэл гээд Жэнни нүдээ аниад яг л харж буй буугаа нэг тийш чиглүүлэн өргөж шууд л буудсан ба энэ нь ханан дээр байсан, зарлалын самбар дээрх дугариг дүрсний тэн голд нь онов. "Мөн хол буй зүйлсийг алдаагүй хардаг" гэж хэлээд тэр ахин дараалуулан таван удаа гал нээсэн ба энэ бүгд л хойд талын ханын самбар дээр байсан зарлалын муу цааснууд дээрх ямар нэг дүрсний яг голд нь таарч байсан ба хүмүүс энэ хүнээс хэтийдсэн чадварыг бишрэх аж.
Жэнни хангалттай гэж үзсэн тул хойш ухарвал Лиса шатаар уруудсаар урд зогсон, хүмүүсийн өмнө гарч,
- Би мэдрэмжүүдэд, хүрэлцэж болох зүйлсэд гээд мэдэрч болох бүх зүйлд хариу үйлдэл үзүүлдэг. Жишээ нь, Японы төлөөлөгч чихрийн шижинтэй, Оросын төлөөлөгч даралт нь буурдаг байх, зүрхний хэм нь удаан мэдрэгдэж байна. Гэхдээ энэ бол жижиг хэсэг. Би хүмүүсийн хаана юу байсныг мэдэрч чаддаг. Гадаа байгаа хөрөнгийн бололтой машинд цөмийн зэвсэг хадгалсан байсан, шингэхэн хий шиг мэдрэгдсэн. (Жэнни нэвт харах ч Лиса мэдэрдэг. Ялгаатай хэдий ч төстэй чанаруудтай) Мөн энэ танхимын баригдсан газар доор бүүр урьд нь нүүрсний байсан. (Лиса өөрийн чадвараа яг таг тодорхой тайлбарлаж чадахгүй байлаа)
Лиса дууссан гэж мэдэгдсэн бололтой хойш ухран зогсвол энэ удаад миний ээлж ирсэн байв. Би маш удаанаар хөлөө зөөсөөр доош алхсан ба хүмүүс над руу гайхангуй харна. Чой Сынхүн эрхэм гайхшрангуй бас инээмсэглэж дотроо "гайхалтай" гэж бодож буйг нь сонслоо.
- Би бусдын юу хэлэхийг сонсдог. Миний чадвар бол сонсгол. Би бол Ким Жисү, өргөн цар хүрээтэй зүйлсийг сонсдог ба та нарыг юу ч хэлсэн, ямар ч хэлээр ярьсан би ойлгож чадна. Мөн эргэн тойронд буй чимээг алдалгүй сонсоно.
Би англи хэлний анхан шатны мэдлэгтэй, Япон хэл сонирхдог байснаас биш, Англи хэлд огт шимтээгүй юм. Ким Намжүүн надад хэдэн өгүүлбэр хэлж, засаж би үүнийгээ саяын туршид зөв хэлэхээр давтсан ба гайгүй цэвэр хэлэх шиг болов. Ойр зуурын зүйлс бол эвтэйхэн ярих тул чадвараа харуулахад, хэдэн үг хэлэхэд тийм их асуудал тулгарахгүй. Хэрвээ дэмжлэг хэрэгтэй бол Чэёон таны ард бид гурвуулаа байгаа шүү гэж хэлсэн юм.
Би өөрийн чадвараа баталж харуулах гэж байвал өнөөх Кастилл болох Бруней өндийгөөд л,
- Энэ бол дэлхийд боломжгүй зүйл ахин амьдрал, онцгой чадвар- энэ бол байгалийн хуулиас гадуур зүйлс! Та нар өөрсдөө тэр харь гарагийнхан биднийг Яаотин руу хамаг хүчээ төвлөрүүлж байгаад өөр газар дайралт хийх гэж буй эсэхийг бид яаж мэдэх юм! Та нар биднийг хуураад байгаа юм биш үү!
Тэр их чанга бас уурсангуй хэлсэн ба бүр хүч нэмж,
- Би энд дэлбэрсэн ч айхгүй, эх дэлхийнхээ төлөө үхэж чадах л болно.
Энэ зүйл хормын төдийд л болсон юм, хүмүүсийн уур амьсгал орвонгоороо эргэж, амь тулсан үеийн айдаст дарагдсан ба гэнэт л дэмжиж байсан нь үнэхээр л нөгөө харь гарагийнхан нь бид, ялангуяа бид дөрөв мэт харж эхлэв. Зарим нь шууд л итгэх ба энэ гажууд зүйлсэд амар хариу үйлдэл үзүүлж, эвлэрч чадахгүй байв.
Advertisement
- In Serial40 Chapters
Discovering Magic
“Venture into your mind and into a new world, one where there is Magic. Magic that is nascent and unexplained, one where you can be the one to Discover it, by delving dark dungeons or examining magical Beasts, by studying ancient scrolls or by finding lost gods, your Imagination is the only limit.” This is what Mike thought he was getting into when he lay down to play a new VR game, but fate had another thing in store for him, he was whisked away to a new world in another Dimension, with an AI fused to his body that refuses to let him treat this world as a game, all the while trying to make it as much like a game as it can. The only Objective he is given is to Discover Magic as he learns to survive and live in this new world, doing the best he can to not die, or even worse. *** Hi All! This is my story, it has been brewing in my mind in various forms for years. It will be rough, this is the first story I have written in a long time, so please help me make it as great as it can be! It is a High Fantasy adventure/Isekai LitRpg, it will have action and adventure, levels and dungeons, Elves, Dwarves and Gods. It is not a Virtual Reality story, though it will touch on some topics of artificial intelligence. The core focus of the story is going to be the discovery and deep delve in the magic system and fantastical elements of the world. Mana is used so often in LitRPG's but how often is it explained what mana is, magic is used in fantasy, but how often do you understand what it feels like. Magical races like Elves, Dwarves etc. often exist in stories, but why do they exist? and what truly makes them different from Humans and from each other? What is a God and where did they come from? These are the sort of topics that I want to really dive into in this series, all through the lens of a progression focused LitRPG. Thanks for reading!
8 182 - In Serial23 Chapters
The System Slaves
Heroes selected from all races competed to prove their race worthy of living free. The Troll heroes failed... miserably. Their Race is paying the price. Most Trolls lost their sentience. This Troll did not, and now he must serve the system and try to prove his race worthy of redemption. Thing is, it's hard to save a race when you can't understand the squiggles that appear in your vision. It's even harder to save a race when you can't tell which thoughts are yours and which thoughts the system put in your head. And what do you do when you never loved Trollkind in the first place? .......................... Update Schedule: Two or more chapters a month. 1500+ words. I am a new writer so bear with me, correct my grammar, and point out things you want to add. I plan on finishing, it may take a while though. The cover isn't mine and isn't exactly the way I like it, I'll be on the lookout for something that fits better. ....... This is a Litrpg story, I kinda regret making it so, but what's done is done. The system is clunky and I forget stuff sometimes, don't hesitate to point out stuff that looks wrong or is wrong. There will be some cultivation aspects and some kingdom building later on.
8 240 - In Serial27 Chapters
Skryptor: A litRPG Progression Series
Hidden Class - Skryptor! Those are the words that brought new hope to Luke, and the power to avenge his tarring and feathering. This new lease on life comes with an unprecedented feature, the ability to fully main a second class. But it does come with a caveat: It must be a one-and-done choice from a selection of the achievements a Skryptor has managed to accrue by the time of awakening. What will Luke choose? Will he fall by the wayside like many before, and because of him? Or will he be able to traverse two paths to the finish? Join us for a “best of both worlds” experience! We have a cute companion and code:) (-ish) Schedule: Guaranteed Weekly Chapter: Fridays, 1600hrs / 2200hrs GMT Possible Bonus Chapter: Tuesdays / Wednesdays / Saturdays
8 200 - In Serial200 Chapters
The Great Villain is Not to Be Trifled With (PART 1) (MTL)
WARNING!!! A machine translation novel!Story and cover photo are not mine. Credits to the rightful owner!♥️For offline purposes only!!!🤍Title : The Great Villain is Not to Be Trifled With (PART 1)Author : 小五月Status in coo : Completed (2028 Chapters)---Ling Qingxuan, the elder of the cultivation world's top sect, died. Dying in the most dubious way, she was bonded to a system that calls itself Hei Pizhu (Black-skinned pig- sounds similar to HAPPY pig)."Dear host, system number ZZ at your service, completing the mission will allow you to be revived~!"Ling Qingxuan: "No." She already lived for thousands of years, she was sick of living, can't it just directly destroy her body?"Ok host, let's begin our mission~~"The emotionless her who lived for thousands of years is now forced to accept the mission of un-blackening the villain. Thus, Ling Qingxuan started her journey on this ....increasingly more and more troubling path.Ling Qingxuan: " ZZ, why is the villain holding my hand?"ZZ: " The weather is too cold."Ling Qingxuan: "ZZ, why is the villain hugging me?"ZZ: "The weather is too cold."Ling Qingxuan : "ZZ, the villain pulled me under the covers, has the weather been very cold recently?"ZZ: "Oh gosh! Villain, I'm warning you to be nice!"
8 197 - In Serial17 Chapters
MY BABYSITTER'S A VAMPIRE. ❪ Malia Tate ❫ ✓
𝐌𝐘 𝐁𝐀𝐁𝐘𝐒𝐈𝐓𝐓𝐄𝐑'𝐒 𝐀 𝐕𝐀𝐌𝐏𝐈𝐑𝐄 ━━✧˖*. | ❝I'm not from Twilight!❞ | ✧˖*."I thought werewolves and vampires were enemies," Stiles stated."Shut up, Stiles."Meet Willow Evans, a recently turned vampire-lesbian, who happened to be at the wrong place, at the wrong time. She needed money and Malia needed a tutor-slash-babysitter. It all worked out.Started: 11/01/2018Finished: 11/15/2018Edited: 04/09/2020❪ 𝗠𝗮𝗹𝗶𝗮 𝗧𝗮𝘁𝗲 𝘅 𝗳𝗲𝗺𝗮𝗹𝗲! 𝗼𝗰 ❫Cover by Keilanikai
8 102 - In Serial23 Chapters
Dragon mating season
Natsu, Laxus, Sting and Rogue are going through mating season. Luckily Wendy is to young to experience mating season as for Gajeel and Cobra they have already found there mates. Follow these four dragon slayers as they attempt to find love.
8 126

