《INFERNO: Destruction [Completed]》[5.9] Дээд хэмжээний уулзалт
Advertisement
Гэр бүлийнхэндээ дөнгөж уулзчихаад л ингээд ахин салж буй нь бага зэрэг гунигтай л байна. Үүнд бага зэрэг гунигаас ч илүү зүйл бий. Би цаасан дээр сарайлган хэчнээн хичээгээд ч далий биччихдэг муухай бичгээрээ хичээнгүйлэн хэдэн үг бичиж, бүгдэд нь хайртай гэдгээ, хэсэг хугацаанд ахиж уулзахгүй гэдгээ ч гэсэн бичив. Тэгээд цүнхнээсээ тэднийг өдөр алгасалгүй зурж байсан муу салбархай зургийн дэвтрээ хажууд нь тавив. Тэднийг ардаас нь урдаас нь гээд санах бүрийдээ цаасан дээр амилуулдаг байсан юм. Магадгүй худлаа яривал илүү тухтай байх тийм үү? Гэвч аятайхан шалтаг яаж ч хичээсэн олдсонгүй, тэгээд л хол замд явсан Жисү гэдэг нэртэй болоод үлдлээ. Манай гэрийнхэн ер нь ээжээс бусад нь аймшигтай бөх унтдаг юм. Ээж намайг хүлээсээр оройтож унтсан тул одоо чанга хурхирна. Эх минь, өнөөдрөөс би бүх зүйлээ дэлхийг аврахын тулд, үнэндээ бол та нарыг хамгаалах болно. Сайн сууж байгаарай.
Бэ Жүхёны авчирсан машинд Намжүүн бид хоёр хамтдаа сууж бүгд цуглах цэгтээ хүрэв. Энэ нь Цэргийн төв баазаас чанагш баруун тийшээ нэгэн жижигхэн газар байлаа. Хурал эхлэхэд ердөө гучин минут л дутуу, цаг: таван цаг гучин минут ба манай хэд жигтэйхэн л хоорондоо бувар бувар хийцгээнэ.
Пөөх.. энэ Чэёон, Лиса хоёр их аальгүйтэж байлаа. Учир нь юу гэвэл Намжүүн бид хоёрыг нэг машинаас бууж ирэхийг, ер нь бол бид гурав бусдаасаа хамгийн сүүлд очсон юм. Тэгээд энд буй бүх хүмүүс биднийг харсан хэрэг л дээ. Хүмүүс цухас инээгээд л өнгөрч байсан хэдий ч, Чэёон бас Лиса хоёр хошуугаа нийлүүлээд л Намжүүн бид хоёрын хэчнээн зуун удаа нүдээ гүйлгэж, чих чихэндээ намайг угаасаа сонсоно гэдгийг мэдсээр буй хэрнээ шал утгагүй зүйлс шивнэлдэнэ. Би тэр нэг хоёр юмыг орхиод бусдыгаа харав. Жэнни жигтэйхэн олон бууг зүлгээд, хоёрыг нь нуруундаа үүрч, тэлээндээ хоёрыг хийж, хөлөндөө ч бас хийж байв.
Мөн Жон Хусог болон бусад нь ер нь л урьд шөнө унтаагүй бололтой. Өчигдөр орой төлөвлөгөө боловсруулна гээд л байгаад байсан бүтэн шөнөжин бодсон, бүр нойрмоглож байв. Жюви ирчихсэн Жэннитэй яриа үүсгэж, тэр хоёр өөрсдийгөө хутга, буу бүх юмаар л нэг том хар машины араас цэнэглэж байв. Пак Жимин за тэгээд Бэм, Тэхён бүгд нүдэн доогуураа гүн хар зураастай болжээ. Нэг хүн байхгүй нь Жонгүг буюу манай бяцхан (17 настай) хаа нэгтээ унтарч хоцорсон болой энд ирээгүй байв. Мөн миний хараа ч үгүй Хятад, Ази залуус байх ба би тэднийг сонжин харвал Бэмбэм тэднийг жигтэйхэн л миний урд дагуулж ирэв. Би л хамгийн сүүлд ирсэн тул тэдэнтэй танилцаагүй үлдсэн ганц нь би аж.
- Энэ бол Ван Жэксон, тэр бидний Хятад дахь харилцагч Жювитэй хамтардаг багийн гишүүн. Харин энэ бол миний байдаг судалгааны бичил баг GOT7-ын Марк, харин энэ эрэгтэй бол Тэн тэр Тайланд өнөөдөр бидэнд, цаашид ч тусална. Харин энэ эгч бол Ким Жисү.
Би тэдэнтэй бүгдтэй нь гар барьж ямар ч л байсан ёсолгоо маягийн зүйл хийв. Тэднийг яг юу хийх гээд байгааг огт мэдэхгүй байсан тул зүгээр л хий хоосон гөлийсөөр зогсов. Тэгээд би Бэ Жүхён дээр очоод чихэнд нь өөрийнхөө хэрэг буйг аяархан асуувал тэр шууд л толгойгоороо Жон Хусог дарга луу дохив.
Advertisement
Жон Хусог энэ байдлыг анзаараад над руу эргэж,
- Бид хүн бүр үүрэгтэй.
гээд ярьж эхлэв.
Түүний хэлснээр бол- Хатуу аргаар, дуулгавартай болгож үзэх хэрэгтэй...
Гэхдээ надад хийж гавьяасаад байх зүйл би олж харсангүй. Магадгүй бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж болно. Тийм ээ, шалгалт. Би хүмүүсийн бодолд анхаарч тэдний хөдөлгөөнийг анхаарна. Хусог даргын ярьсан зүйлсээс би өөрийгөө түүнтэй хамт тийшээ нэвтрэхээс, мөн чадвараа батлан харуулахад оролцохоос лав өөр зүйл харсангүй. Харин бусад нь, ер нь над шиг энгийн, буу барьдаггүй, хутга ашигладаггүй нэгнээс бусад нь дор бүрнээ өөрийн гэсэн үүрэгтэй аж. Би бусаддаа өөрийгөө бодол уншдаг болсон гэж хэлэхгүй гэж бодож байв. Тэд надаас эмээж, бодлоо нуугаасай гэж хүсэхгүй байна. Үүнийг маань мэдчихвэл заримд нь миний хажууд байх ч хэцүү болох байх.
Яг зургаан цаг болмогц бүх улсуудын том эрхмүүд өөрсдийн туслахтайгаа, мөн хэд хэдэн удирдах гишүүд орох ба энэ бол Азийн улсуудын нэгдсэн уулзалт тул ямар ч тохиолдолд аюулгүй байх ёстой, үүдэнд нь орох бүх хүмүүсийн зэвсэг, эдлэлийг шалгах гурван хаалган дээр зэрэг хүмүүсийг томилж, шалган гурван талаас нь том танхимд оруулах аж. Энэ том байр урьд нь театр ч байсан юм шиг, газрын зургаас харахад дугуйрсан байрлалтай ширээнүүдтэй, ойролцоогоор гурван зуугаас дөрвөн зуун хүмүүс лав оролцоно. Тэгээд бие хамгаалагчид, мөн байгууламжийн гадна талд ямар нэг зүйл тохиолдвол бэлэн байлгах зэвсэгтэй хүмүүс бий. Гадна байрлаж буй зэвсэгт хүмүүстэй гал нээлцээд бид бүгд л буудуулахаас хойш, танхим дотор хэргийг чимээгүйхэн шийдэх болно.
Жэнни бие хамгаалагчийн дүрд хувилан хар хослол болон царайгаа мэдэгдүүлэхгүй гэсэндээ хар өнгийн нарны шил зүүв. Хүмүүс түүнийг танихгүй байна. Аюулгүй байдлын үүднээс хаалгаар ороход хүмүүсийн бүртгэж, шалгаж оруулна. Харин энэ тал дээр алсаас Бэмбэм болон Жимин хоёр дэмжлэг үзүүлэх аж. (Тэд байгууллагын гадна талд бий) Бэ Жүхён бол зохион байгуулах албанд бий учир шууд, харин би Жон Хусог даргын нарийн бичиг шиг дүрд хувилна.
Хүмүүсийг шалгаж оруулж компьютерт бүртгэсээр байсан ба Жон Хусог дарга болон хамгаалагч Жэнни, мөн би бид гурав өөрсдийн хүмүүсээ өглөө эхлэхээс нь өмнө сольж байрлуулсан хаалга руу явав. Жинхэнэ байх ёстой хамгаалагчид нь манай машины ард хүлүүлчихсэн, ухаан алдаатай, бүгд хар шил зүүчихсэн, манай хүмүүс ижилхэн биетэй байсан тул ашгүй хянагчдад анзаарагдсангүй, мөн Бэ Жүхён ч нөлөө үзүүлэв. Энэ бол Азийн дээд хэмжээний уулзалт, хүмүүс наашаа цаашаа элдэв төрлийн Ази царайтай эрхмүүд наашаа цаашаа баахан л хүмүүстэй хамт нэвтэрцгээнэ. Үнэхээр л улс улсын төрийн томчууд энд бий тул багагүй сүрдэж, яагаад ч юм их сандарна. Бид дугаарласаар хаалган дээр шалгуулав.
Марк, Ван Жэксон, мөн Тэн гэх гурван залуу гялалзсан хар нүдний шилтэй, компьютер бүртгэлийн ажилтан нь Ким Тэхён, Жэксон гэх залуу метал хайдаг төхөөрөмжөө унтраачихсан Хусог даргыг дээрээс доошоо их л нухацтай үзэж, Тэн гэх тэр залуу маасайтлаа дотроо инээнэ. Марк харин буруу хараад хэд инээгээд байв. Тэгээд Жэксон Жон Хусог даргын цээжнээс атгаж барьж үзээд инээн,
- Та ч их булчинлаг зузаан залуу байна шүү.
Ийм мөчид тоглоом хийж чадна гэдэг, би энд сандарч ядан байхад Тэн арагшаа хараад инээж, Жэксон Хусог даргын цээжийг базаж, харин Жэнни эргэн тойрноо харсаар байсан ба би түүний чадвар хөгжчихсөнийг олж харав. Жэнни юм бүхнийг нэвтэлж харах авьяастай болсон орж ирж буй гишүүдийн хувцсан дундаа нуусан зүйлс, сэжигтэй зүйл байгаа эсэхийг шалгаж байв. Тэр бүр хана нэвтэлж ч харж чадаж байв. (Хэрвээ Жэнни шиг чадвартай тэгээд гаж донтон байсан бол)
Advertisement
Тэр хэд инээлдсэний эцэст ард буй Хонконгийн төлөөлөгчид хоолойгоо засаж эхэлсэн тул, Жон Хусог дарга хоолойгоо нэг засчаад бид гурав цаашаа нэвтэрлээ. Жэнни нэг зохиомол нэр хэлж, түүн дээр Тэхён, алсын дэмжлэг Бэм болон Жиминий хамт бүртгэнэ. Ингээд манай А болон Б хэсгийн эхний үе лав өндөрлөлөө.
Ороход дугуйрсан ширээтэй, ширээ болгон дээр улсуудын далбааг төлөөлөгчдөд зориулан тавьж, түүний ардуур бусад дарга нарын суудал байв. Дугуйрсан ширээнүүд нь яг л УИХ-ын танхим шиг үзэгдэнэ. Жон Хусог дарга энэ хавьд байх тул бид тэр газар очиж, би хүмүүсийн бодлыг ажиглаж, Жэнни харин энд тэнд буй төхөөрөмжүүдийг шалгаж байв. Энд тэнд буй чагнах, холбооны хэрэгсэл гээд л би ч гэсэн ялгаагүй хянаж байлаа.
Жон Хусог сэтгүүл сууж байсан байсан ба харин Жэнни бид хоёр ард нь их л төв царайтай зогсоно, удалгүй Жон Хусог сэтгүүлчийн найзалдаг гэх нэгэн том эрхэм түүний нэр Чой Сынхүн гэдэг нэртэй, одоо бараг дөчин нас хүрэх гэж байгаа биз эрхэмтэй Лиса нарны шил зүүчихсэн орж ирээд хажууд нь суулаа. Тэд хоорондоо ойр зуурын зүйлс ярилцаж, харин Лиса мөн л эргэн тойрноор нүдээ гүйлгэх ба би түүний бодлоос ойролцоогоор есөн ширхэг Кастилл хүн энэ дунд сууж буйг олж харав. Тэднийг нэг мөсөн явчихсан гэж бодтол ийм уулзалтаас хүртэл хоцроогүй байх гэж... Гэхдээ эргээд бодвол тэд хэрэгтэй байж магадгүй юм байна.
Чой Сынхүн эрхэм,
- Чи ч том хэрэг тархи гээд байгаа бололтой. Өнөөдөр чамайг сайн зүйл хийнэ л гэж найдаж байгаа шүү. Би өнөөх хоёр эрдэмтнийг Жүхёны зохион байгуулалтын бүсэд зочдод хоол бэлдүүлэх хэсэгт оруулчихсан. Хоол бол хийх битгий хэл, тийм юманд гараа ч хүргэдэггүй царайтай хүмүүс байна лээ.
Тэднийг Чэёон болон Жин хоёрын талаар ярьж буйг би ойлгосон ба тэр хоёрыг хормогчтой аяга угааж буйгаар хальтхан төсөөлөөд баясаж буй Лисагийн бодол руу нэг хараад би дотроо инээв. Өнөөдөр их л сүртэй, ноцтой зүйл хийх гэж байж өглөөнөөс хойш л боломж гарангуут л ямар нэг зүйл шоолж авж байлаа.
Жюви болон Юнги хоёр нийтийн энэ уулзалтыг зохицуулж буй хамгаалалтын албанд мөн л хамгаалагчийн хувцастай, энэ байгууламж дотор бол нэг ч зэвсэгтэй хүн байж болохгүй, харин манай хэд биеийнхээ дотор талаар бүрэн цэнэглэсэн байв. Бүх хүмүүс байраа эзэлж бараг л дуусаж байсан ба манай гишүүд ч мөн зохих байрлалуудаа авсаар байв. (Ер нь Лиса, Бэмбэм, Тэхён, Жимин гэсэн дөрвөн хакертайн хэрэг юу билээ, бүгдийнх нь мэдээллийг өөрчлөөд гялс сольчихсон, нийтийн хүчээр хоёр цаг л сольсон. Үүнээс удвал системийг хакадсангэдэг нь шууд мэдэгдэх ба одоо ердөө гучин минутын дараа л Чөлөөт бүсийг хянаж буй хакерууд үүнийг мэдэх байлаа. Тэднийг мэдэхэд бүгд орчихсон, байрлалаа эзэлсэн байх буй заа)
Зургаан цагаас шалгаж эхэлсээр нэг цагийн дараа бүх төлөөлөгчид, зочид цугларч дууссан юм. Чой Сынхүн эрхэм болон Жон Хусог дарга хоёр ойр зуурын зүйлс ярьж, бүх зүйл жин тан болсон ба бид бүгд бие бие лүүгээ хараад толгойгоо дохилцов.
Гэнэтхэн Лисагийн бие татвалзаад, бодолд нь баахан цус, үзэн ядалт хэн нэгний тархинд буудаж буй нь харагдаад болсонгүй, гараараа боомилж алаад, дээрээс нь сүхээр ч цохиод байгаа мэт. Ямар ч л байсан түүн шиг хүний хувьд өнгөрсөн хоногуудад нь орж ирсэн хамгийн аймшигтай дүр зураглал байсан тул би гараа зангидаад, нэг л жийрхлээ. Одоо бараг мөчөөр нь салгаж байсан тул би нүдээ аниад нэг ягаан өнгийн мөхөөлдөсний талаар төсөөллөө.
Түүний бодолд төсөөлөгдсөн нэгний царайг би хальт харав. Тийм ээ, тэр хүн. Миний дотор ч гэсэн байж боломгүй их жигшил зэвүүцэл төрсөн ба нүдээрээ гүйлгэж харвал биднээс зүүн урд зүгт нэгэн эрхмийн мөн ард нь зогсож байв. Жэнни ч гэсэн анзаарчихсан гараа атгаж, түүний тархинд ч гэсэн зэвүүцэл нүүрлэнэ...
Лиса Жон Хусог сэтгүүлч рүү тонгойн,
- Бэмээс мэдээ ирсэн. Бүх сүлжээний хэрэгслийн холбоог, сүлжээг хаасан. Одоо бил системийг хакдсан гэж мэдэгдэхэд гучин минут үлдсэн, бүх хяналтын камерууд мэдэлд бий. Одоо таны ээлж.
Тэр хоёр болон би бид гурав хирэндээ л тайвширч амьсгаа авсан ба одоо цаг дөхөж буй тул түр тэвчинэ. Удалгүй нэгэн хүн гарч ирээд, Азийн ямар нэг улсын хүн,
- Өнөөдрийн анхны Ази болон мөн Номхон далайн орнуудаас нийт дөрвөн улсын дээд хэмжээний уулзалт нээгдэж байна. Бидний хэлэлцэхээр ирсэн асуудал бол-
Өнөөх хүний үгийг тасалсаар Жон Хусог сэтгүүлч дээшээ босов. Ярьж буй хүн анхаарлаа тэр зүгт хандуулж дуугүй болоход бусад хүмүүс ч мөн бидний зүг харав. Жон Хусог сэтгүүлч өндийгөөд суудлаасаа гаран хажуугийн шатан дээр ирээд доошоо хоёр шат ахисан ба бие хамгаалагчид бэлэн байдалд орж, Жон Хусог сэтгүүлч рүү ирэх гэж байхад Жэнни болон Жюви хоёр буу гаргаж ирээд өргөн хүмүүс рүү чиглүүлж Хусог даргыг тойрон хамгаалж,
Жон Хусог дарга,
- ХЭН Ч ЯМАР Ч ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БОЛОХГҮЙ! Хэрвээ нэг чинь л гадагшаа дохио өгч, орилж хашхирвал энд буй бүх хүмүүс ҮХНЭ шүү! Бүх сүлжээ унасан холбоо барих боломжгүй!
Тэр гадуур хүрмээ яраад хашхирах зуураа хурдхан гэгч нь цамцаа тайлсан ба нүцгэн бие дээрээ дүүрэн тэсрэх бөмбөг өмссөн байлаа. Би өөрөө ч мэдэлгүй шүлсээ залгиж, сандарлаа нуух гэж оролдсон ба, Чой Сынхүн эрхэм их л инээгээд над руу хандан,
- Хусогын баг үргэлж л галзуу аргаар мэдээлэл цуглуулж хүмүүсийг ятгадаг байсан! Урам хугалсангүй шүү. Чи тэдний багийн шинэ гишүүн юм уу гэхэд биеийн хүчээр бол арай л сул дорой юм шиг харагдаж байна. Хажууд суух уу? Хөөрхнөө?
гээд инээлээ. Би сандрах шиг болох ч биеэ барьсан байсан ба гүнзгий амьсгаа авав. Хүмүүс ухасхийн хөдлөхөөсөө ч эмээж, энэ хоромд танхим даяар чив чимээгүй болов. (Жэнни болон Намжүүн, Юнги, Бэм гээд тэдний багийн гишүүдээс харвал жирийн биш хүмүүс гэдгийг би мэднэ ээ...)
Advertisement
- In Serial30 Chapters
Esper: Search for Power
Dan Martin has a good life. He's respected at his job, and enjoys his work. He is close to his family, and they love and support him. With engaging hobbies, relative financial security, and freedom to learn and pursue his interests, Dan is happy. So it's not particularly welcome when he's selected by an inscrutable and seemingly omnipotent System as a test subject. The downsides: All of this is insane and by any rational analysis he's gonna die. The upsides: Super powers, a cure for a physical disability that had limited him, and above all, so very much to learn (for as long as he can avoid dying). I am very much a beginner as an author, and any feedback or suggestions on how to improve would be deeply appreciated. Chapter releases should be daily for the first two weeks and sporadic after that as I use up my buffer. Please consider this work as a rough draft subject to revision and/or retcon. It is not only my first attempt at original story telling, but at world building and RPG style system design. The latter has been very difficult, even drawing on the brilliant work of many RPGs and LitRPGs for inspiration. Thank you to any willing to give a new story and a new writer a try!
8 170 - In Serial20 Chapters
A Magic Sniper in Another World
Zack Blake, a boy of contradictions. Stupidly smart, selfishly selfless and responsively reckless. How will he fare up in a world where he doesn't belong? Caught in the crossfires of a conspiracy, follow his adventures as he tries to save the two worlds he holds most dear. Above is a new, shorter synopsis whilebelow is the original one. Zack Blake. A normal high school student, was leisurely studying in his classroom. Or that was what's supposed to happen if he was normal. He was the son of a Major Genral and became a Special Lieutenant at the age of 17 and saved his school from terrorists, only to die due to a bullet wound. When he awoke. Yes. Awoke. He was in a completely white space and saw a white haired girl looking at him. "Hello, Zack. I'm an Overseer named Alia. And welcome to my realm" Given a choice to die as is or be sent into another world, what will he do? Watch over Zack as he tries to survive and enjoy a world of swords and magic full of action, mystery and adventure by battling demons, humans and even Gods. Constructive Criticism is accepted. I wish to improve my writing, and this story would be the first novel i've ever written... Updates will be posted very erratically. If you will rate this story less than 3 stars, please do leave a review so I will know what the problem was in the story. Cover art is not mine and I found it here. If the artist wants it taken down, I shall comply. Hiatus until summer kicks in. It's a bit of a mess right now. Also,please check out my other fiction, Alice in Magicland. AIML will be active since it's much easier to write than this novel.
8 104 - In Serial9 Chapters
The Twilight Zone (An Isekai GameLit)
Upon hearing a voice, Sakuta awoke to find himself on a wagon with no memories of where he was or how he had gotten there. With him were others who also remembered little more than their own names. When this group of strangers are suddenly attacked by beast-like creatures, they quickly come to realize that this world they found themselves in was the farthest thing from normal. In order to survive, they are given no choice other than to join the only paying job available for them in this world--the role of a vanguard in the Scouting Legion. Now, Sakuta must learn to fight and survive in this world where life and death was separated only by a thin line. All while seeking answers to the mystery behind everything, and the voice that brought him to this world... You can join my Discord here.
8 117 - In Serial56 Chapters
The Adventures of Hood: Part 1 - The Book of Portals
Hood, a magical protege, gets wind of the location of an ancient tome of magic - The Book of Portals by Albo Pomegranite. After months of studying ancient texts, Hood believes he has traced the book's location to the Library of Aspartemane in the eastern city of Kera'bur. Setting out with his friend Masqued Madeleine and picking up a rag tag assortment of characters along the way, Hood's simple attempt to visit the library and retrieve the book turns into a quest of epic proportions.
8 190 - In Serial30 Chapters
Cinderellaနဲ႔တူတဲ့ကြၽန္ေတာ့္ဘဝ
💍 BJYX 💍Wangအိမ္ေတာ္က ဝမ္က်ားေအာ္ရဲ႕တစ္ဦးတည္းေသာသားျဖစ္သူ အေခ်မင္းသား ဝမ္ရိေပၚ နဲ႔Xiaoအိမ္ေတာ္က မိဘမဲ့ျဖစ္တဲ့ မိေထြးနဲ႔မိေထြးပါ သားသမီး၂ေယာက္ရဲ႕ အႏွိပ္စက္ခံသနားစရာေကာင္ငယ္ေလး ေ႐ွာင္က်န္႔ တို႔၂ေယာက္ရဲ႕အခ်စ္ဇာတ္လမ္း...💍 BJYX 💍Wangအိမ်တော်က ဝမ်ကျားအော်ရဲ့တစ်ဦးတည်းသောသားဖြစ်သူ အချေမင်းသား ဝမ်ရိပေါ် နဲ့Xiaoအိမ်တော်က မိဘမဲ့ဖြစ်တဲ့ မိထွေးနဲ့မိထွေးပါ သားသမီး၂ယောက်ရဲ့ အနှိပ်စက်ခံသနားစရာကောင်ငယ်လေး ရှောင်ကျန့် တို့၂ယောက်ရဲ့အချစ်ဇာတ်လမ်း...
8 74 - In Serial10 Chapters
Be Mine - Ruikasa [Drunken Confession]
[VERY CRINGEY DO NOT READ]Taking care of a drunk friend is not an easy task...Additional tag(s):Aged-up characters
8 176

