《INFERNO: Destruction [Completed]》[5.8] Урт шөнө
Advertisement
Jisooo's P.O.V
Хүмүүсийн бодлоор хүртэл тэнүүчлэнэ. Сонсохыг хүссэнээ сонсож чадна. Зүрхнийх нь цохилтоор худал, үнэн эсэх нь ялгагдана. Мангас ч юм шиг санагдах юм. Гэхдээ үгүй. Живон намайг өөр болчихсон байна гэж хэлсэн. Хамаагүй илүү хүчтэй тэгээд зоримог болсон. Гэхдээ өөрийгөө алдаагүй, зүгээр л маш жаахан өөр болсон.
Жон Хусог дарга буюу бидэнд дэмжлэг үзүүлж тусалж буй тэр хүн Бэ Жүхён болон Жон Жонгүгтэй хамтдаа ирсэн байв. Түүнчлэн Ким Намжүүн болон Мин Юнги хоёр хамтдаа явдаг тэр л буйгаараа, мөн тэд армиас Жэнниг авчирсан байв. Чэёон болон Жин хоёр ч гэсэн ирчихсэн, таньж мэддэг хүмүүсээс энд лав дутаад байх нэгэн байсангүй. Баригдахгүй л бол армиас, лабораториос нууцаар гарах нь тийм ч асуудал биш аж. Мөн Жон Хусог даргын сүр хүч их дээр, бидэнд бүх хүчээрээ л тусалж байв.
Лиса болон бид хоёр бүх зүйлийг тэдэнд тайлбарлаж, сонссон мэдсэнээ дэлгэрэнгүй хэлж, цаашид юу хийх тухай хэлэлцэх эхний магадгүй эцсийн ч байж мэдэхээр алхмынхаа талаар ярилцхаар цугларчээ. Өрөөний агаар бүгчим халуун, ханан дээр проектор залгаад үзэж болмоор цагаан хөшиг Бэмбэм тогтоосон байлаа. Бид ярьсаар миний нэрийг нь ч мэдээгүй Кастилл эсвэл Хятад залуугаас авсан мэдээллүүдээ нэг бүрчлэн хүүрнэж дууслаа.
- Бид ч гэсэн олсон мэдээллүүдээ бүгдийг нь нэгтгэсэн.
Пак Жимин өндийж ирээд бидэнд ийнхүү хэлээд, таазанд тогтоосон проектороо асаав. Том хананд цагаан хөшиг дээр дүрс үзэгдэх бөгөөд энэ удаагийн бүх мэдээллийг зохицуулж олсон бололтой Бэмбэм, Жимин, Ким Тэхён гурван хакер хананы наана зогсов. Тэгээд Бэмбэм ярьж эхэллээ.
- Миний нэрийг Бэмбэм гэдэг, би мэдээлэл технологи одоо болоод буй зүйлсийг судлах судалгааны багийн гишүүн. Гэхдээ энэ хууль бус баг, миний найзууд хэд хэдэн залуус нэгдэж бид ийм зүйл хийсэн юм. Харийнханы судалгааны клуб гэх нэртэй юу, Жон Хусог дарга биднийг дэмжиж байсан. Мөн Ким Тэхён, Пак Жимин хоёр бидэнд үнэхээр их тусласан.(ирснээсээ хойших хоёр хоногт) Бидний таамаглалаар бол хэдий Лиса болон Жисү эгчийн олсон мэдээллийг гүйцэхгүй ч гэсэн (түүний хоолой чичрэв тэгээд амьсгаа авлаа)
Бид сэжигтэй байршлуудыг тэмдэглэсэн. (Ханан дээр Азийн газрын зураг гарч ирэх ба тэдэн дээр улаан цэгээр таван газрыг тэмдэглэсэн байв) Үхдлүүдийг цуглуулах үед илгээсэн маш богино долгионы далаад хувийг Лиса эгч бичээд авчихсан байсан. Үнэндээ энд буй хаана ч ийм юм болсныг мэдээгүй, арван секунд ч хүрэхгүй хугацаа өнгөрсөн. Тэгээд Лиса эгч над руу явуулж, би үүн дээр өнгөрсөн хугацаанд судалгаа хийж байсан юм( Бэмбэмийн жижиг бах судалж байсан) Нэг төрлийн кодтой ижил төстэй зүйл, энэ дэлхийнх биш болохоор хэцүү байсан. Зуун хувийн урд хэсэг нь байхгүй тул би ийм байх магадлалтай гэж эвлүүлж байсан, яг яасан бэ гэхээр кодных нь зүй тогтол, давтамжийн урт гээд зүйлсийг нь хооронд харьцуулаад зүй тогтлыг нь ойлгохыг хичээсэн, Чөлөөт бүсэд ирэхээс ч өмнө эгч бид хоёр ажиллаж байсан. Эгчийг үхнэ гэж дуулахаасаа өмнө би Чөлөөт бүсэд лабораторид хоригдож байсан нийт хорин хоёр үхдэлд өөрийн эвлүүлсэн долгионоо тархинд нь сонсгосон, тэдэнд нууцаар чип суулгаж хаашаа явахыг нь судалсан гэх үү? Энэ их нууцаар болсон юм л даа. Манай баг буюу GOT7 гэж бид өөрсдийгөө нэрлэдэг (Game of Thrones- ийн үнэнч шүтэн бишрэгчид болон долоон гишүүнтэй гэсэн утгатай) энэ үйл ажиллагааг явуулсан юм. (хорин хоёр үхдэлд чип суулгаж, Чөлөөт бүсээс гаргах их хүнд байсан биз, тэдний баг үнэхээр их адал явдал туулжээ) Энэ миний байдаг хэсэг хакеруудын баг гэх үү? (дандаа сонирхогчид бий) Үүний дараа тэд яг ижил зүгт Хятад болон Энэтхэг рүү явсан, гэхдээ бүгд тогтмол газар очоогүй замдаа саатуулагдсан, эсвэл үхсэн, миний суулгасан байршил тогтоогчид үгүй болсон. Надад тэдний хаана очих нь их сонин байсан, тэгээд хамгийн хол очсон байршлийг шалгахад энэ Хятадын зүүн өмнөд зүг байсан. Гэхдээ Хятадын газар нутагт нэвтэрч чадаагүй. Дөнгөж сая л хянаж байсан хамгийн сүүлийн үхдэл энэ байршилд алга болсон, халуун хүйтэн эсвэл халдлагаас хамаарч чип эвдэрсэн байх (газрын зурагт байршил заав)
Advertisement
Тэгээд сүүлийн хоёр хоногуудад эдгээр байршлуудын аль нэгт заавал байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Хятадын Чөлөөт бүс баруун хойд хэсэгтээ газар нутгийнхаа бараг нэг хувь ч хүрэхгүй газарт бий, үүнийг хасна. Харин эдгээр хэсгүүдэд хамгийн тохиромж муутай үнэхээр хүйтэн болохоор тоног төхөөрөмжүүд тэсэхэд муу учир хасагдана. (Тийм газар хүний биед орсон Кастилл, хүний биеийн шинж чанартай хүмүүс байж чадахгүй) Мөн ундны усны бохирдолд орсон тэд бүгд хүний биед байгаа болохоор хүнс тэжээл хэрэгтэй, энэ талаар ямар ч ус бүр амьтан байхгүй. Ус гаднаас авчирж хэрэглэнэ гэвэл энэ бусдад анзаарагдана. Энэ мэтчилэнгээр би газруудыг хасаж, мөн урьд нь цэргийн агууламжууд байсан газрууд мөн Хятад дах өөрсдийн хамтрагч руу холбоо барьж зарим мэдээллүүдийг шалгуулсан. ( Үүнд Жимин, Тэхён хоёр бүх хүчээрээ судласан) Тэгээд эдгээр таван газрыг олсон гэх үү дээ? Аль нэгэнд л тэдний хорогдох газар байгаа нь ойлгомжтой. Урьд нь үхдлүүдийг цуглуулж буй цэг гэж ярих байсан ч энэ удаад бол харь гарагийн хүмүүсийн хоргодох байр гэвэл зохих байх. Гэхдээ би ахиад нэг зүйл хэлмээр байна.
Бэмбэм гэнэт их хоолойгоо зассан ба бид бүгд түүний юу хэлэхийг хүлээн ахиад чимээгүй болов.
- Би энэ судалгааг эгчийн урьд нь хийж байсан судалгаан дээр тулгуурлаж хийсэн юм. Үргэлжлүүлсэн нь мөн нууц байгууламжийг нь хайхад ашигласан судалгаа эгчийн хийж байсан зүйл дээр тулгуурласан. (Бэмбэм хоёр давтав) Харин манай баг үргэлжлүүлж эрэл хайгуулын үр дүнд энэ таван газрыг олсон. Миний ээж Мелик эгч бид хоёрыг хөнөөх гэж байгаад өөрийнхөө амийг хорлочихсон юм. Би ээжийг галзуурсан гэж л бодохыг хүсдэг байсан, харин эгч үргэлж л нэг зүйл болох гээд байна мөн харь гарагийнхан гэж ярьдаг байсан. Би хэзээ ч ойшоож авч үзэж байгаагүй, эгч нэг зүйл хайсаар л байсан. Харин сүйрэл болох үед л хүмүүс саяхнаас үхдлүүдийн хажуугаар гараад явчихдаг хүмүүсийг анхаарч эхэлсэн тэр үед л би эгчийн яриад байсан зүйл мөн гэдгийг ухаарсан. Энэ хувийн асуудал гэдгийг мэдэх ч одоо л хэлмээр байна. Би ээжийнхээ үхлээс зугтаж, нүүр тулахаас айдаг байсан бол Лиса эгч өөр байсан. Та байгаагүй бол би ийм өргөн юм хийж чадахгүй байсан, та л ганцхан тэр долгионыг бичиж авсан. Би Лиса эгчдээ итгэхгүй муухай авир үе үе гаргаж байсандаа уучлалт гуйж байна.
Лиса өндийгөөд Бэмбэмийн хүзүүг ороон тэврээд, тэр хоёр нэг хэсэг тэврэлдлээ. Үнэхээр л их хайр түгэх ба би Лисагийн бодлоос "Энэ жаал жинхэнээсээ том болчихжээ" гэсэн бодол хальт сонсов. Тэгээд зүгээр л инээмсэглэсэн юм. Бидний зарим нь алга ташиж, шүгэлдсээр энэ удаагийн Бэмбэмийн илтгэх зүйлс дуусав.
Лиса алхсаар компьютер дээр очсон ба,
- Бэмбэм намайг хориглоод байсан ч гэсэн би Яаотин гэх тэр нэртэй химийн зоорийг саяын хугацаанд хайсан. Бидэнд хэрэг болж магадгүй гэж бодсон юм. Би цэвэрхэн хийсэн, намайг мэдэхгүй ээ (Бэмбэм рүү инээв) Тэгээд тэр агуулах нь Чөлөөт бүсийнхээ газар нутаг дээр гэхдээ энэ буланд хүн амьдардаггүй хэмэгт битүүмжилсэн байгаа (хуруугаараа заав тэгээд Чэёон руу нүдээрээ ирмэлээ.) Гэвч тэр Кастилл үүнийг таамаглаж хэлснээс яг таг хэлээгүй тэр Эстал ч гэнэ үү нэг чулуу, ингэхэд Чэёон чи энэ чулууны талаар мэдэх байх, чиний байсан лабораторид урьд байсан төсөл биднийхээр химийн нэр нь?
Чэёон толгойгоо маажсанаа,
- Тэгэхээр тэр чулуулгаас болсон байх нь ээ? Тэр төсөл дээр би ажиллаж байгаа ч миний санахаар бол нэр нь "Тарантустар фотр" (би дотроо ямар аймшигтай, чулуу яагаад зүгээр л бор чулуу гэдэг нэртэй байж болоогүй юм гэж бодов. Диназовруудыг яагаад тийм ядаргаатай урт нэр өгдөг юм бол?) байх. Тэр үед би тархсан хийг саармагжуулахын тулд өөр нэг зүйл тухайн үед бүтээсэн, гэхдээ тухайн үедээ хийсэн зүйлээ ашиглачхаад л мартчихсан. Тэгэхээр тэр үед хийсэн миний зүйл чулуунаас гарсан хорыг саармагжуулсан бол тэр чулууг ч гэсэн гэмтээх боломжтой байх нь ээ, би тэр нэг чулууг нь битүүмжлээд л хадгалчихсан. Хүхрийн хүчилд түлэгдэхгүй яг л алмааз шиг хатуу зүсэгдэж бараг танк дээгүүр нь явсан ч бяцрахгүй, Хятадууд ч түүнийг устгаж чадахгүй байх. Устгах аргаа ч мэдэхгүй, агаарт тархвал маш хортой болохоор, харин би тэр үед хийж байсан зүйлээ санавал ядаж л тэр чулууг эмтлэх, бутлах сөргөөр нөлөөлөх, өгөршүүлэх зүйлд оруулж чадна байх. Үнэндээ би тэр үед хийсэн зүйлийнхээ үнэрийг нь л санаж байна. (Тэр чулууг устгах тэр үед тийм чухал зүйл байгаагүй. Солонгост ердөө ганц хоёр л байсан газар дээр ил, хүмүүсийн нүдэнд) Надад гурван хоногийн хугацаа бас тэр чулуунаас битүүмжлэгдсэнийг мөн тусгай лабораторид ажиллуулбал би олж чадна. (Чэёон энэ зуур баахан шингэн үнэртээд хольсон үнэрийг нь төсөөлж буй өөрийгөө бодов) Гэхдээ одоо байнгийн Чөлөөт бүсийн удирдагчдын хараанд байгаа болохоор чөлөөтэй ажиллах хэцүү байх.
Advertisement
- Гайхалтай, тэгвэл чамд үүнийг даатгая Чэёон, чи тийм зүйл хийж чадвал бид тэр чулууг устгах боломж нээгдэж ч магадгүй. Энэ ажлыг Ким Согжин болон Пак Чэёон та хоёрт мөн лабораторид туслах эрдэмтэд байгаа.
Жон Хусог дарга инээмсэглэн ингэж хэлээд,
- Та нар үнэхээр сайн ажилласан байна. Жэнни, Намжүүн та хоёр юу бодож байна?
Намжүүн өндийгөөд бидний урд зогон,
- Бидэнд сайн мэдээлэл байгаа ч гэсэн, цаг хугацааны хувьд үнэхээр хомс байна. Тэдгээр харь гарагийн хүмүүс дэлхийд үхдэл болох тахал мэт зүйл тарааж, эрдэмтдийн төв бааз буюу Пак Чэёоныг устгах гэсэн. Тэд үхдлүүдээр нэг төрлийн том арми бүтээж дайрах болно. Бидэнд буй давуу талууд гэвэл: эхлээд Пак Чэёон, бас таван газар, Хятад дах Яаотин, гэхдээ цаг хугацааны хувьд үнэхээр их асуудал тулгарч байна. Хэзээ Яаотин руу дайрах, түүнээс гадна цэргийн хүч хэр эсэх нь тодорхойгүй-
Жэнни түүний үгийг тосож аваад,
- Сүйрээгүй байсан дэлхий, ялангуяа Хятадын зэвсгийн хамгаалалт үнэхээр чанга байсан. Гэхдээ сүйрлийн дараа бүх л цэргийн бүсийн зэвсэг хангамж багасч, хүн багассан, тэд арми бүтээсэн гэдэг нь энгийн байсан дэлхийд байсан бидний зэвсгийн хүч, Хятадын зэвсгийн хүч хамгаалалтыг тэд давж чадахгүй байсан. (наад зах нь хилээр гарах, зэр зэвсэг гээд) Энэ бүгдээс харахад бол тэднийг арми, зэвсгийн хүчээр дарах боломжтой байсан. Тэгэхээр бид Хятадад анх байсан зэвсгийн хүчээс ч хэт давуу байдлыг үүсгэх армитай болох хэрэгтэй. Хүн төрөлхтөний арми.
Намжүүн над руу нэг ширтээд өөр тийшээ харан нүдээ гүйлгээд,
- Бидэнд маш их нэмэлт хүч, тэгээд хугацаа хожилт, Хятадтай хэлэлцээр хийх гээд их том асуудлууд тулгарах болно. Тийм учраас бид одоо байгаа мэдээллээ дээш мэдээлж тусламж авах хэрэгтэй. Энэ л одоо хийх ёстой зүйл. Эхний ээлжинд, бид бүр маш том төсөөлөө ч үгүй арми бүтээж бэлдэх ёстой.
Жон Хусог дарга санаа алдаад,
- Би ч бас тэгж бодож байна. Энэ их зүйл биднээс шаардах болно, даруй л цаг хугацааг хурдасгах хэрэгтэй. Маргааш өглөө зургаан цаг гэхэд Азийн улсуудын хуралдаан болно. Энэ л бидний боломж, би та нарыг дэмжиж сулалж чадах ч гэсэн надад цэрэг удирдах эрх байхгүй. Би та нарыг хурал руу оруулах тал дээр зохицуулалт хийхийг хичээнэ. Хэрвээ болохгүй бол хүчээр орох болно. Маргааш урт өдөр болно. Сайхан амраарай. Би өнөө шөнө намайг дэмжих хүмүүс рүү залгаж маргаашийн хуралдаанд нөлөөлөх болно. Өнөөдөртөө ингээд дуусгацгаая. Та нар бүгдээрээ сайн байна.
Жэнни, Намжүүн болон Мин Юнги гурав ижил тийш явах тул хамтдаа хөдөлж, Чэёон болон Жин хоёр лаборатори луу явлаа. Ким Тэхён болон Пак Жимин, Бэмбэм болон Жонгүг дөрөв ч гэсэн бөөрөө нийлүүлсээр тарлаа. Лиса ч гэсэн энэ шөнө Бэмтэй хамт байхыг хүссэн тул явсан ба би гэр бүлийнхэн лүү гээ Бэ Жүхёноор хүргүүлэхээр болов. Чой Сүбин цэрэг байшингийн гадаа Жон Хусог даргыг авахаар хүлээж байлаа.
Бид ингэж л тарсан юм. Маргааш бүр маш урт өдөр, үнэхээр л том зүйл хүлээж байлаа. Маргааш л бүгдийг шийдэх болно. Гэртээ, магадгүй гэр гэж нэрлэгдэх хэмхэрч буй нийтийн байранд очвол аав болон дүү нар маань нам унтацгаасан хурхирч байв. Ээж үүдэндээ харанхуйд хөлөө тэвэрч суугаатай, намайг ирэх үед машины гэрэлд өөдөөс үзэгдэнэ. Би түүнийг очиж тэврээд "Хайртай" гэж хэллээ. Эх минь хааш явсан талаар шалгаавал хэлсэнгүй, зүгээр л түүнийг тэврээд үнэссээр байсан ба унтаж буй аав, дүү нарынхаа хацар дээгүүр гурав, гурван удаа шоб хийтэл нь үнэсээд хэсэг нойр авна гэж бодох ч хүссэнгүй. Цаг аль хэдийн хоёр цаг өнгөрч байсан ба өглөө зургаан цагт Чөлөөт бүсийн хамгийн том цэргийн бааз руу явна. Таван цагт намайг Бэ Жүхён ирж авна гэж хэлсэн юм. Ийнхүү худлаа хажуугаар нь хэвтэж ээжийг нэг юм унтуулаад би гадаа гарч суув. Үзэсгэлэнтэй хөх, хар тэнгэр өөдөөс одод мичдээрээ анивчин мэндэлнэ. Би Монголын тэнгэр үзэсгэлэнтэй гэж хальт сонсож байж билээ. Үнэхээр л үзэсгэлэнтэй харагдах аж. Таазнаас өлгөсөн гэрэл мэт сар, тараагаад шидчихсэн сувд мэт одод.
Ийн сууж байхуйд би хэн нэгний хөлийн чимээ алсаас наашаа аяархан алхсаар ирж буйг дуулав. Энэ хүнд гутлын чимээ, алхаа гишгээг нь сонсвол цэргийн хүн болой. Бэлтгэх байдал аван Намжүүний надад нууцаар өгсөн жижиг гар бууг буудаж чадах ч юм шиг урдаа барин гүн харанхуй луу чиглүүллээ. Гар чийдэнтэй тэр хүн улам л нааш алхсаар би буугаа чиглүүлсээр л байна. Хөл хорио, тог цахилгаан хүртэл тасалчихдаг энэ хар шөнө ийм аюулгүй нийтийн байр луу цэргийн хүн явна гэдэг хачин хэрэг. Тэр хүн улам л ойртсон ба намайг хараад дуу гарлаа.
- Уучлаарай. Ким Жисү би чамайг айлгана гэж бодоогүй. Энэ шөнө л хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад байх боллоо. Тэгээд л би ганцаараа алхсаар байгаад ирлээ. Ердөө хоёр цагийн дараа л хурал эхэлнэ. Бидэнд юу тохиолдохыг мэдэхгүй.
Би энэ хоолойг мэдэх ба сонсоод өөрийн эрхгүй л инээмсэглэсэн ба "За би чамайг сонсоно оо" гэж түүний юу хэлэх гээд буйг бодлоос нь харан инээмсэглэх зуураа хэллээ. Тийм ээ, Ким Намжүүн...
Гэвч тэр хэлнэ гэсэн зүйлтэйгээ хэрэндээ удаан тэмцэлдэж, ийм мөчид тохиромжгүй ч гэж бодно, намайг үймрүүлнэ ч гэж бодно. Би хүмүүст бодол уншиж чаддаг болсон гэдгээ хэлээгүй болохоор тэр бүх хувилбараар маш чөлөөтэй бодсоор эцэст нь өөртөө ялагдлаа. Дэлхийг аварсны дараа би хэлж болно гэсэн бодол зурсхийхэд нь би өөрөө ч мэдэлгүй үнэхээр гунигтай болов. Би ямар ч эргэлзээгүй үхэхэд бэлэн байгаа. Гэтэл тэр үнэхээр л ийм сайхан төсөөлж байна шүү дээ. Түүний л дур тул би хүчилсэнгүй. Бид огт хэрэггүй зүйлсийг үлдсэн хугацааныхаа турш ярилцаж, дуртай хоол, хийдэг байсан зүйлс гээд мөн тэдний багийн хийж байсан хөгжилтэй адал явдлууд гээд аар саар зүйлс ярьсаар бид сайхан инээлдэж авав. Түүний бодлыг сонсоод инээж, ярьсан юманд нь ч инээж, тэр уул нь буурьтай намбатай хүн хэдий ч миний инээдийг үнэхээр их хүргэнэ. Энгийн дэлхийд баарны тагтан дээр шар айраг шимэнгээ түүнтэй уулзсан бол илүү сайхан байсан талаар би бодов. Тэгвэл би түүнтэй хамтдаа гадуур гарч уран зураг үзэж, бүр цаашлаад надад үнэхээр таалагдаж буй тул бид үнэсэлцэх байсан байх.
Тэгээд ийн суусаар байтал цайрч буй тэнгэртэй ижилхэн гэгээ татуулсаар нэгэн машин ирсээр байв. Би түүнийг Бэ Жүхён гэдгийг мэдэж байлаа.
Advertisement
- In Serial16 Chapters
Ephemeral Reverie #1 - The Silence Between
Nine years after the murder of her father, Charlie Elburn returns home to take on the fate she's bound to by blood: becoming the next Guardian -- someone who has undergone extensive training and mysterious rituals in preparation for ensuring her land remains free of demons. But she only has six months to learn nine years' worth of fighting, magic, and general knowledge before she's forced to prove her worth to the three deities who have been bound to the land since time immemorial. ‡ † ‡ Welcome to a long and long-lived fantastical series set in the fictional world of Äerd! New chapters will be uploaded every Wednesday! Have fun, enjoy the ride, and always be well. 🌻 💜 🌻
8 168 - In Serial8 Chapters
Djinn
Adam was a normal human until his mother introduced him to the secrets of magic. Once he discovered his True Name and revealed it to her, she revealed what he really was - A Djinn, the child of a Demon and Human woman - and promptly imprisoned him in a magic lamp. A decade later Adam's lamp is stolen by a thief, affording him a chance at freedom and revenge. -=-=-=-=-=- This is an Urban Fantasy, uncensored and unvarnished. It may contain bad words, bad things happening to good people, bad things happening to bad people, bad spelling, bad puncutation, bad grammar, and bad writing in general.
8 67 - In Serial6 Chapters
Hoodwinker Detective
Jasper Debolt Reardon is the main character's name. He works as a personal investigator. He doesn't look into mundane crimes, however. He's a night owl who looks into strange phenomena that happen at night. It's not easy being a paranormal investigator. When anything out of the ordinary occurs, few individuals are willing to admit it. Even fewer are willing to engage a private investigator. Usually, by the time people get to Jasper's doorstep, things are out of control; like last month, when he had to banish a poltergeist from the new home of a very rich business tycoon. After he sent the haunt on its way, Mr. Money-bags changed his mind about the possibility of ghosts and refused to pay, claiming Jasper was a charlatan who conned his gullible, young wife. The wife was not only young and gullible-she was also bored and dissatisfied in her marriage. So, in a way, Jasper got him back. Anyway, Jasper isn't here because he wants to be. He's here because something is always pulling him back to these stories. Something like a phenomenon called "system". Psycho killers, the mob, and even black magic. Can he solve all these mysteries and live to collect his payments? It's a litRPG story with Occult Detective genre packed with action and supernatural mysteries.
8 193 - In Serial10 Chapters
Coalescence of Two Lifetimes
Cilen was you typical, run-of-the-mill kinda guy. Well, until his parents passed away when he was 17 forcing him to learn to grow up. Fast. He figured it wouldn't be that bad. He had a house, he had an inheritance, he had friends that kept him company. And at first, it really wasn't anything But sometimes, the loneliness just gets to you. Sometimes, the expectation to not disappoint just gets to you. Sometimes, life just gets to you. And it brought Cilen to his knees, lamenting, cursing, questioning, "why?" "Why did his parents pass away as they did, forcing him to fend for his own?" "Why wasn't he born in a rich household, with a silver spoon in his mouth that catered to his every need?" "Why was every step forwards so difficult, in this accursed society?" He wished that everything would be easy, like inside the worlds of the wuxia novels that he had grown up reading. Special constitution, lucky breaks, fast powerup, get all the chicks and defeat the big evil guy. Simple, easy, satisfying. But life ain't cut out to be that way. The main actors were already set, and there was no changing them. Unless, you moved to a different stage... But this ain't one of your friendly neighborhood transmigrations. It rewards those that are patient, creative and willing to adapt. But perhaps Cilen is able to make use of this opportunity and become something more. _______________________________________________________________________________________________ This story is a personal love letter to all the pieces of fiction that I have read. Its a culmination of the things that made me laugh, cry and smile when I first read them and It has been a personal wish to craft a story that makes me feel the way I did when reading those stories for the first time. Its gonna be a slow ride but worth it. Promise. Photo by Johannes Plenio on Unsplash
8 132 - In Serial9 Chapters
Star Wars: The Clone Wars: Across The Stars
Padmé is abducted, and infected with the Blue Shadow Virus. Will she die, or will the Jedi be able to save her? (Cover credit goes to Victuuriously and the original artist) disclaimer: I do not own Star Wars (dang it!!)
8 115 - In Serial24 Chapters
Set It Off Fanfic
(Warning) i do not know them personally so sorry if i get something wrong.
8 103

