《INFERNO: Destruction [Completed]》[5.7] Миний Чэн Чэн
Advertisement
Миний нэр Жан Ишин, энэ бол миний орогнож буй биеийн уг эзний нэр, мэдээж надад оноосон нэр буй ч тэр нэрээр бяцхан Чэн Чэн намайг дуудаж чадахгүй тул энэ нэр минийх болно. Энэхүү хачин, дэндүү үзэсгэлэнтэй ертөнцөд би ирээд таван жил өнгөрчээ. Энэ биеийг би ашиглаж эхлэх тэр үед Жан Ишин хорин нас хүрч байв. Би Жан Ишин биш л дээ, гэхдээ л Жан Ишин. Чэн Чэний Жан Ишин. Тэр минь хэчнээн сайхан бас эелдэг гэж санана? Би түүний цагаан халаадтай буйг мөн чагнууртай байхад нь харах дуртай. Түүнийг инээж буйд би дуртай. Түүнийг уурлаад хошуугаа унжуулахад нь би дуртай. Би түүний мөрөөр тэврэх дуртай. Би түүний бүх зүйлд дуртай.
Түүний хүзүүнээс цус бага багаар дусалж би нүдээ анин өөрийгөө тайвшрууллаа. Надаас болж л тэр ингэж зовсон, тэр ийм зүйлийг туулж гатлах ёсгүй. Хэчнээн шүд зуусан ч тэссэнгүй, хэчнээн Кастилл хүний хар шар, нэр төр бий ч тэвчсэнгүй.
Өөрийн төрлөөсөө урвав. Түүний төлөө би хүмүүсийн талд ч орж чадна, гэхдээ ийм зүйл хийсэндээ өөрийгөө уучилж чадах болов уу? Үгүй байх.
- Чи худал хэлэх гэж оролдох хэрэггүй. Би бүхнийг мэднэ, нэг л худлаа хэлбэл түүний нэг хурууг хэрчинэ. Бас хэлэхгүй нууж үлдээх хэрэггүй, би бүгдийг нь мэдмээр байна.
Урьд нь улбар өнгийн үсний будагтай байсан биз ээ, өнгөө алдан гандан харлаж буй үстэй туранхай эмэгтэй миний өмнөөс шивнэнэ. Би тэднээс намайг яаж олсныг, ямар нэг хөгийн төхөөрөмж үүссэн эсэхийг асуухыг хүссэн ч асуусангүй. Би нэгэнтээ л шийдвэрээ гаргасан тул одоо юу болох нь хамаагүй. Тэд үнэхээр л их зүйл мэдэж байлаа. Кастилл болон Яакфа гэдэг нэрийг хүртэл, биднийг эртнээс энд суурьшиж байсныг магадгүй буланд зогсож буй манай төрлийн хар үст тэдэнд мэдээлсэн гэж үү? Эцэст нь өөрийгөө л алдаа гэж бодсон байтал тэр ч бас алдаа гэж үү? Анхаарлыг минь татсаар байсан хар үст болох манай төрөл над руу урагшлан алхаад,
- Би танай төрлийн нэгэн биш, дэлхийн хүн. Үхдлүүд хаачаад байгааг, мөн Чөлөөт бүсэд байсан харь гарагийн хүмүүсийн арми хаашаа явсан? Одоо төлөвлөгөө чинь юу юм?
Тэр бас бодол уншиж байна. Үнэхээр хачин биш гэж үү? Дэлхийн хүмүүс ийм хачин чадвартай гэж үү? Үгүй ээ, энэ өөр зүйл л байж таарна, гэхдээ мэдэхгүй.
Өндөр эмэгтэй над руу ширэв татаад Чэн Чэний минь сайхан чихний ард хутгаа чиглүүлэв. Би түүний чихний гэдсийг имэрч, өвдөг дээр нь хэвтээд хүйсээр нь тоглох дуртай сан. Өө Ишин одоо эхлэх үү?
- Эхлээд та нарыг нэрлэдгээр бол үхдлүүд бидний нэрлэдгээр бол Dx3 уудыг эртнээс байгуулж байсан нууц газар цуглуулж байгаа, удирдагчид л тэр газрыг мэдэж байсан болохоор би хаана гэдгийг нь мэдэхгүй, би явахаас татгалзаж үлдсэн шүү дээ. Эрдэмтдийн төв баазыг устгаад түүнээс цааш бүгд дүрвэсэн эндээс, харин би энд үлдсэн.
Улбар үст хөмсгөө зангидаад,
- Яагаад нэг дор цуглараад байгаа юм? Та нар юу төлөвлөж байгаа юм?
- Учир нь тэд Хятадын Чөлөөт бүс дээр бөмбөг хаяхаар бэлдэж, зэвсэг болон нөөцөө сэлбэж, өөрсдийн хүмүүсээ гэмтээхгүйн тулд иргэдээ нийтэд нь цуглуулж эцсийн дайралтыг бэлдэж байгаа. Эхлээд бид нар шиг хүний биед орших нь хүмүүсийг шинжлэх ухаан, техникийн дэвшил, сул талуудыг судлах бас өөр нэгэн зорилготой байсан юм. Харин нөгөө хэсэг нь цацраг идэвхт Эсталын талстыг олох байсан. Кастилл гарагаас нааш ирэхийн тулд бид бүгдийг нэг дор зөөх Дармурт онгоцыг ашиглах болно, энэ нь хүчтэй сансрыг хөлөг гэхдээ бараг л засагдаж дуусаагүй. Хөлгийг иргэдэд бараг л засаж дуусна гэж хэлсэн ч маш жижигхэн хэсэг дутагдсаар л байсан. Бидэнд хөлгийг эрчим хүч оруулах их хэмжээний энергэ, дэлхийн Эстал гэх нэртэй газрын гүнд байдаг чулуу хэрэгтэй болсон. Энэ нь дэлхийн гурав дахь давхаргад байдаг ховор төрлийн чулуулаг, өмнө нь эндээс Дармурт хөлөг Кастилл руу нисэхэд ашиглаж байсан гэж домогт гардаг. Бид бүх Эстал чулуулгийг ухаж гаргахыг хүссэн ч дэлхий шуурга илгээж, цас мөсөөр хучсан гэдэг. Кастиллын энгийн иргэд энэ талаар мэддэггүй, би энэ багт орсны дараа л мэдсэн. Би Эстал гэх чулууг хайх багийн хэсэг байсан юм.
Advertisement
Бидэнд буюу уг нэр Яакфачууд бурхан гэж нэрлэгддэг домгийн гурван хүн байдаг, тэд бол хамгийн хүчтэй удам бидний гурван хаан. Тэд дэлхийд биднийг амьдарч байх үеэс л захирч байсан. ( Яакфа хүмүүсийн дундаж наслалт үнэхээр удаан байдаг, би ч хэд гэдгийг нь мэдэхгүй байна) Үнэндээ бол тэд биднийг дэлхийн анхны оршин суугчид гэж хэлж, ятгадаг байсан бас дэлхий биднийх гэж багаас маань зааж сургасан. Гэтэл би Эстал эрэх багт орсны дараа түүхийн зарим хэсэг алдаатай буйг олсон. Дармурт хөлөг бол Эстал гэх талст чулуулгаас эрчим хүчээ авж гарагаас гараг хооронд хөдөлдөг хөлөг, мөн энэ хөлөг ер бусын устгаж хатааж үхүүлэх чадвартай. Хэдэн мянган цацраг идэвхи бөмбөг, их буу гээд та нарын төсөөлж ч чадахгүй тийм их сүйрэл авчирна. Анхны Яакфачууд энэ хөлгийг хүний он тоолоор бол хоёр зууны турш барьсан гэж үздэг юм. Яакфачууд энэ нарны аймгийн амьдралтай бүх гарагийг эзлэхийг хүссэн, урьд амьдралтай байсан Измичүүдийн Кастилл гараг бас Ангараг, Жэтро, Стэф гээд л тэдний, манай төрлийн сөнөөсөн хэчнээн зуун гараг, эзэлж авсан амьдрал дүүрэн гарагууд ч хар мянга байсан. Тэрбум жилийн өмнө Яакфачууд сансар огторгуйг захирах хүсэл дүүрэн байсан. Бидний цусанд ч ийм шунал байсаар байдаг, өөрсдийгөө хамгийн язгуур төрөл зүйл гэж үздэг хүсэл.
Гол нь нэг л өдөр тэдний аймшигт мангас хөлөг Дармуртад ашиглаж байсан Эстал дууссан. Тийм учир шинээр амьдрал үүсэж бий болсон дэлхийг тэд олсон юм. Дэлхийн гүнд маш их хэмжээний Эстал чулуу байсан. Түүнийг ухаж гаргах ажилд ханцуй шамлан орсон, хөрсийг юу ч үгүй сэндийчэж, ухаж байхад дэлхий дотроосоо дулаанаа гадагшлуулж, асар их сүйрэл болсон. Бид дэлхийн гадагшлуулж буй дулаан болоод хүйтрэл сүйрлийг тэвчиж чадаагүй учир газрын гүнээс гаргаж авсан Эсталыг ашиглан Кастилл руу очсон. Тэгээд дэлхийг доройтох үе, биднийг хөөж чадахгүй болох үеийг хүлээсэн. Хүмүүс та нарыг дэлхийгээ идэж, түүнийг бидэнд нүүрлүүлсэн тэр гамшгийг үйлдэж чадахгүй болох үеийг, ингээд л цаг нь ирсэн юм. Яакфачууд асар их доройтсон тэр цаг хугацаанаас эргэн сэхэхийг хүссэн. Кастилл дээрх техник технологи хөгжиж хөлгүүд бүтээсээр байсан ч тэд та нарын л сансрын хөлөгтэй ижил мөн Кастилл тийм ч үржил шим нөөцтэй гараг биш болохоор тийм ч хүчтэй байгаагүй. Арай хийж л энд ирсэн гэхэд болно.
Яакфачууд Кастилл шим муутай ч урд түүхээ мартаж эхэлж байтал гурван хааны эртнээс хүссэн шунал хөдөлж бидэнд дэлхийн тухай үлгэр ярьдаг байсан юм. Бид анхнаасаа л эндхийн иргэн байсан мэтээр ярьж эхэлсэн, энэ газар бидний л эх орон, бид тэгж хайрладаг байсан гээд л... Хүмүүсийг өт хорхой шимэгч мэт харагдуулж, бидэнд багаас маань л устгах алах хүслийг, мөрөөдөл дэлхийг эзлэхэд туслах зорилготой болж хүмүүжүүлсэн. Гурван хааны зохиосон үлгэрүүд яваандаа домог шиг яригддаг болж, бид бүгд итгэсэн. Шинэ үр, шинэ хүүхдүүд гурван хааны үлгэрт бойжин өссөн юм. Харин тэдний гол зорилго бол ердөө дэлхийгээс Эстал чулууг авчирж, өөр олон амьдралтай гарагуудыг эзлэх, харин дэлхий бидний төв бааз эрчим хүчний үйлдвэр болно. Дэлхий сөнөх болно, түүнийг ухаж, сэндийчэж нэг мөсөн сөнөөнө.
Үүний дараа бол гурван хаанд ахин өөр гараг эзлэх талаар ярилцаж, уриалахад бол асуудал байхгүй. Яакфачууд угаас л шуналтай иргэдтэй.
Улбар шаргал үст хана налснаа,
- Тэгвэл Хятадын Чөлөөт бүс рүү дайрч яах гэж байгаа юм?
- Бидний судлагаагаар бол Солонгос, Хятад, Литви, Латви бас Азийн улсуудад чулуу Эстал тархсан байсан. Гэхдээ Солонгосчууд энэ чулууг туршиж байх үед алдаа гарсан, тийм учраас газраас ухсан Эсталуудыг ашиглахаас татгалзаж Хятадад зарсан, бусад улсуудад байгаа ч Хятадын нутаг дэвсгэр дээр байгаа нөөц хамгийн их.Саяхнаас Хятадууд энэ чулууг судалж, хөрсний бүтцэд нөлөөлж байгааг олж тогтоож газрын гүнээс гарган авч нэгэн нөөц үүсгэж битүүмжилсэн. Тэд энэ чулууны ид шидийг ч мэдэхгүй байгаа. Миний бодлоор бол тэд Хятадын Чөлөөт бүс дэх газар доорх химийн зоорь Яотиныг ухах гэж байгаа. Гэхдээ хамгаалалт нь төсөөлөө ч үгүй чанга, тийм учраас бэлтгэж нэгэн зэрэг үхдлүүд болон Яакфачууд дайрах байх.
Advertisement
- Хэрвээ тэр чулуунуудыг авчихлаа гэж бодоход яаж тэр Дармурт хөлөг рүүгээ илгээх юм?
- Чулууг илгээхээс илүү төхөөрөмжид хийж эрчим хүчийг нь жижигхэн гажуудлаар дамжуулна. Эрт үеэс хийж эхэлсэн төхөөрөмж байгаа, би физик сайн мэдэхгүй ч маш жижигхэн өтний нүхтэй төстэй гэхдээ үүнээс илүү гажилттай орон зай үүсгэнэ, маш жижигхэн мөн хэдхэн секунд л болох учир зөвхөн чулуунуудыг л тээвэрлэж чадна. Энэ бол миний мэдэж байгаа зүйлс одоо Чэн Шиаог сулла, гуйж байна...
Хар үст булангаас над руу шивнэн,
- Тэр хөлөг дэлхийд буувал юу болох уу?
- Та нарт амьд үлдэх найдлага үлдэхгүй. Яакфачууд энгийн хүнээс хамаагүй илүү хүчтэй бас хурдан, мөн хөлгийн сөнөөх хүчийг төсөөлж чадахгүй. Тэр энд ирсэн л бол энэ ертөнц төгссөн гэсэн үг.
Улбар үст гэнэт миний өмнө толгойгоо гилжийлгээд,
- Тэгвэл яагаад өмнө нь эрдэмтдийн төв баазыг дайраагүй юм байж, Пак Чэёоныг буюу Стелла Марис болон Ким Согжин хоёрыг аваачсан өдрийн шөнө дайрсан юм?
- Та нар надаас хэтэрхий их зүйл шаардаж байна! Надад үнэхээр хэцүү байна! Би хангалттай мэдээлэл хэлсэн шүү дээ.
Гэтэл миний Чэн Чэний хажууд зогсож байсан өндөр эмэгтэй хутгаа өргөөд түүний мөрөн дээр аваачаад, ирийг нь улам ойртуулав. Тэгээд над руу,
- Хэл!
- Гуйя би хэлье! Түүнд битгий хүрээрэй! Солонгост байсан Эстал чулуулгийн лабораторид албаар хий тавьж гишүүдийг нь үхүүлсэн, гэтэл тэр дунд нэг л гишүүн амьд үлдсэн байсныг бид хожим мэдсэн. Чулууны хор нөлөөг, түүнээс гарах хүчийг саармагжуулж чадсан эмэгтэй эрдэмтэн Стелла Марис, түүнд Эсталыг эсэргүүцэж чадах зүйл байгаа байж магадгүй гэж бид үзсэн, түүнийг устгах гэж оролдсон ч чадаагүй. Тэр эмэгтэй бидний хувьд, Эстал чулуулгийн талаар мэдвэл хамгийн аюултай байсан учраас бид түүнийг ирэнгүүт л хүмүүс ямар нэг зүйл шиншлэхээс өмнө устгахаар шийдсэн. Хүмүүс аль хэдийнээ биднийг оршиж буй талаар судалгаа хийж эхэлсэн байсан.Гэхдээ тэр эмэгтэйг устгаж чадсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тэр бидний хувьд маш том аюул гэж үзэгдэж байгаа.
Ингээд л би хоосорлоо, тэдэнд бүхнээ хэлсэн. Ингээд л би урвагч, жинхэнэ новш, өөрийн төрлийнхөө гутамшиг болсон юм. Алдартай, нэр хүнд дүүрэн байсан Эстал чулуулгийн хайлтын багаасаа урваж энд нууцаар үлдсэн шиг, Гурван хааныг үзэн ядаж, төрлийнхөө хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас татгалзсан шиг.
Чэн Шиао үргэлж л сайн сонсогч, тайван хүн байсаар ирсэн. Над руу нулимстай нүдээрээ ширтэн уйлах аж. Түүнээс нэг ч үг унаагүй, зүгээр л турьхан, эмзэгхэн биеэ дотогшоогоо хумиж надаас айж буй ч мэт.
- Чэн Шиаог эмнэлэгт нь хүргэж өгөөч, гуйж байна. Түүнд халамж тавина гэж амлаарай, та нар надаас бүхнийг минь авлаа. Одоо энэ л миний хүсэл байх болно.
Миний Чэн Чэн энэ удаад л юм хэлсэн юм. Тэр,
- Ишин-...
Улбар үст миний санааг ойлгоод Чэн Чэний минь хүзүүн дээр цохиж түүнийг ухаан алдуулан унагасан улбар үстэй эмэгтэй болон өндөр эмэгтэй хоёр түүнийг минь хамжсаар гарч одов. Харин би хар үстийн дэргэд сандалд хүлээтэй хэвээрээ л сууна. Нүднээс минь нулимс тасран унаж, би нүдээ анив. Тэр үг дуугүй өөдөөс минь ширтэн суух ба би түүнд бодлоороо үгүйлж байв. Түүнийг ойлгоно гэдэгт итгэж байна.
"Хайртай болохоор л, хайрласан болохоор л, хүний мэдрэмжийг хүртсэн болохоор л..."
Гурван хаан биднийг хуурч буй талаар би мэдсэн ч өөрийгөө ямар ч хүчгүй гэдгээ ойлгосон юм. Тэднийг үзэн ядсан ч гэсэн би зүтгэсээр л байсан. Яг л далавчаа хумьсан нисэж чадахгүй шувуу шиг, зүрх сэтгэлгүй байх ёстой Яакфа хүний хувьд хайрлаж чадсан алдаатай нэгэн. Над шиг хайрлаж чаддаг Яакфа хүн, энэ дэлхий дээрх хоёр толгойтой хүн төрсөнтэй ижилхэн... Хайрлаж чадахгүй, төрлөө ч хайрлах шаардлага үгүй, гэхдээ энэ урвалтаа уучилж чадахгүй.
Хар үст миний урд өвдөглөн суугаад хүлээсийг минь тайлсан ба би түүний надад гаргаж буй өрөвч сэтгэлд талархаж түүнийг боож алах гэж оролдсонгүй. Харин хувцсаа гөвөөд гадагш гарвал өөдөөс минь өчнөөн олон эр эм нүд тосож авсан ба нэг нь босож ирээд, хар үст рүү юм хэлэв. Тэдний ихэнх нь миний толгойн зүг буу чиглүүлэх ба би айсан ч үгүй тэднийг орхиод гарлаа. Бодвол намайг явуулж болохгүй гэж байгаа биз, харин тэр толгойгоо сэгсрээд өөрийн хэлээрээ юм хэлбэл бүгд л таг дуугүй болов. Би байшингаас гарч харанхуй гудамжаар алхсаар л байлаа. Өдийд миний Чэн Чэн эмнэлэгтээ очсон байх. Харин би дээгүүр минь жирэлзэх түүний дуртай оддыг харсаар алхан, урьдын бүхнээ санагалзана. Надад энэ дэлхийд дуртай зүйл түүнээс өөр байгаагүй, түүний дуртай зүйлс л миний дуртай болдогсон... Би гүнзгий санаа алдав.
-
Оройны хурал болох дөхөж хүмүүс байшинд ирсэн байсан бөгөөд, Жюви Хятад эмэгтэйг Лисатай хамжин үүрсээр өрөөнөөс гарч ирэн, Бэ Жүхёны унаж ирсэн машиныг унаад яваад өгөв. Лиса эмэгтэйг машинд нь хийхэд тусалж үджээ. Тун удалгүй Хятад залуу өрөөнөөс гарч ирсэн ба Жисү бусаддаа "Түүнийг явуул" гэж хэлтэл бүгд нам болцгоожээ.
Хятад залуу хөлөө зөөсөөр байшингаас гаран харанхуй луу ууссаар алга болов. Харин Лиса болон Жисү хоёр түүнийг араас нь харсаар л зогслоо. Бараа нь тасартал түүний араас гунигтай ширтэн зогсоно.
- Урьд нь би хүн болгоныг хамгаалж, амьд үлдээж, тэднийг өрөвддөг байсан. Таних танихгүй бүгдийн л амь насыг хямгадаж, хайрлах ёстой гэж боддог байсан. Гэтэл өнөөдөр би хүмүүс үхэж л байдаг гэж бодлоо.
Жисү ингэж хэлээд маш уртаар санаа алдан дотогшоо орсон ба Лиса Хятад залуугийн явсан зүг рүү санаа алдан ширтсээр буцан оров.
Ишин эмнэлэгт хүрч очоод унтаж буй Чэн Шиаогийн шархтай хүзүүг үнэсээд, духан дээр нь үнэрлэж, хэдэн хором ширтээд буцаж гаран холоос хол алхаад өөрийгөө буудан амиа хорложээ... Тэр энэ шөнө ахин нэг ч үг дуугараагүй билээ.
"Үхсэн ч хүний үхээд очдог тэр газарт очихгүй. Түүнтэй ахиж уулзахгүй..."
Advertisement
- In Serial90 Chapters
A Gentleman's Curse
Living a normal, content blue-collar life in the States, MC hadn't expected his situation to change for a long time. When his soul is stripped of his body, however, his plans were thrown out the window. Thrown into a new world with regrets and the memories of a life that is no longer his, he can either embrace this new environment of magic and monsters, striving to make a new life here using his old knowledge, or suffocate under his past. Hey! Author here. Chapters post every other week and are anywhere from 3.5-6.5k words apiece. This'll be the first story I've ever written but I have a plot in mind and a plan in place. Just let me know if there's anything you'd like to see or if something about the grammar is bugging you. Thank you for reading! Please keep in mind there will be some minor adjustments made to the earlier chapters as the book progresses. I'm building a story chapter by chapter, so I may/will need to go back and touch up some things. If you like the story, please consider supporting me on Patreon!
8 259 - In Serial7 Chapters
The Last Changeling
In a world filled with dangerous people and even more dangerous beasts, a small changeling fights against all odds to survive. Von is the last of his species, hunted to extinction by the enlightened races, his goal is not only survival but also revenge.
8 141 - In Serial23 Chapters
Memory Seal
Killed by a higher power, he was unable to avenge his fallen friends and family. His desperation, his regret, his sorrow shaped his soul as he was murdered. But the world is just; As the world he knows fades before his eyes, he finds himself reincarnated in the body of a newborn baby. He now has a second chance at life, to avoid his previous life’s tragic ending. But is the world really so kind? insanemooncake.com
8 234 - In Serial7 Chapters
Mind Parasite (Monster evolution, Lit RPG)
Lit rpg / monster evolution One day he wakes up as a mind parasite given a grand quest. Slay the king of gods. The quest seems impossible and the system certainly thinks so. But you never know with a mind parasite. ---
8 121 - In Serial38 Chapters
Izuku's leveling system. [On Hiatus]
In a world where there are gates to mysterious dungeons and heroes who enter them and defeat the monsters within, Izuku once entered a dungeon which was never seen or heard of, a 'Double Dungeon'. In it, events happen and Izuku gets the power to level up! What happens next. Read to find out. Ever wondered what it would be like if Deku had the power of leveling up from the manga and light novel 'solo leveling'. In this he gets the power of the protagonist of 'solo leveling'. This might spoil some details of the manga to those who haven't read solo leveling. also...sorry if it gets a little dark sometimes.The art and drawings shown are not mine. My hero academia belongs to Kohei Horikoshi and solo leveling belongs to Sung-Lak Jang. I only own this plot.
8 164 - In Serial58 Chapters
Không có lai sinh - Phong Ca
Tác giả: Phong CaĐộ dài: 56 chươngKiếp trước, đời không có gì nuối tiếc. Thanh Liên một lòng hộ chủ. Vương phi có ơn, có nghĩa, nàng thay Vương phi gánh chịu kiếp nạn, cũng không tính là gì?Chỉ là....một ánh mắt vương vấn, một bóng hình thoắt hiện khiến Thanh Liên trước giờ phút đó đã quyết định hủy mình. Chỉ để không thẹn với ai.Tưởng chỉ có mình "tự mình đa tình", nào ngờ những ngày làm linh hồn phiêu lãng, nàng nhìn thấy hắn...Hắn vẫn lạnh lùng như vậy. Gươm không chùn khi ra chiến trận, vẫn hiên ngang hộ chủ, lập nhiều công lớn.Và cô độc...Luôn cô độc một mình.Cuối đời, trước khi chết, nàng nghe rõ hắn gọi. Gọi " Liên nhi."Nàng chọn lựa, giữa vinh hoa kiếp sau được hưởng và cơ hội làm lại. Nàng phải chăng đã phụ hắn, làm hắn lỡ cả đời.Lai sinh....không chung bướcKiếp này nguyện chung đôi.nguồn https://greenhousenovels.com/gioi-thieukhong-co-lai-sinh/
8 121

