《INFERNO: Destruction [Completed]》[5.6] Урвалт
Advertisement
- Энд Хятад хэл мэддэг хүн байгаа юу? Түүнтэй ярилцаж чадах нэгэн хэрэгтэй.
Тэд бүгд дор дороо толгой сэгсэрцгээсэн бөгөөд Бэмбэм Жон Хусог дарга луу ярьж нөхцөл байдлыг бүгдийг нь тайлбарлаж, бидэнд Хятад хэл мэддэг нэгэн хэрэгтэй байгааг дуулгалаа. Энд буй хүмүүс дунд хятад хэлний мэдлэгтэй нэг ч хүн байхгүй, хэл нэвтрэлцэхэд бага зэрэг бэрхшээл тулгарав. Тийм учраас бидэнд сайн орчуулагч хэрэгтэй болсон тул бид тусламж гуйж, Жон Хусог дарга итгэж болох нэг хүн явуулна гэж хэллээ. Ингээд бид орчуулагчаа хүлээхээр болж, аягатай цай буцалгаад тойроод ууж суулаа. Пак Жиминд сая л нэг тохиромжтой цаг нь олдсон бололтой Лисагийн хүч ямар зарчмаар ажилладаг талаар асуув. Би ч гэсэн Лисагийн хүч хэрхэн ажилладаг талаар мэдэхийг хүсэж байсан тул анхааран сонсов.
- Эхлээд Монгол охин хэлэхдээ миний чадвар бол хүрэлцэх гэж хэлсэн. Мэдээж би хүрсэн бүхнийхээ шинж чанарыг мэддэг болсон. Жишээ нь хэрвээ ямар нэг өвчтэй хүн байвал мэдэрнэ, юунаас бүтэж, яаж боссон гээд мэдрэгдсэн. Энэ өрөөний хананд хүрвэл энэ ханыг юугаар хийсэн мэдээлэл нь орж ирдэг. Хүмүүс худал эсвэл үнэн ярьж буй нь сандарч тэвдэж буй нь гээд л, гэтэл өнөөдөр би тэр залуугийн хаана байсан, хаашаа явж буйг мэдэрч байсан. Хүмүүсийн мэдэрч чадах зүйлсийг хамаагүй илүү өргөн хүрээтэй мэдэрч, тэдний юу мэдэрч байгааг мэддэг. Бид халуун цай хүрвэл халуун байна, амталбал гашуун байна гэж мэдэрдэгтэй ижилхэн. Нэг төрлийн зөн совинтой ижилхэн ч бага зэрэг ялгаатай л даа. Хүмүүсийн эргэн тойронд байх үед тэдний дараагийн үйлдлийг таамаглах боломжтой. Гэхдээ хол байх үед бол ямар ч боломжгүй. Бас мэдрэмжүүдийг нь хуваалцах, гэхдээ энэ чадвар маань бүрэн сайн хөгжөөгүй байгаа. Магадгүй бид нар өөрсдийн чадвараа хөгжүүлэхийн тулд бэлтгэл хийх ёстой байх. Би их олон зүйлс туршихыг хүсэж байгаа.
Миний сониуч зан хөдөлсөн тул түүн рүү хараад,
- Надаас юу мэдэрч байна?
гэж би асуулаа.
Лиса инээмсэглээд,
- Танаас үнэхээр их баяр баясал мэдрэгдэж байхыг бодоход гэр бүлтэйгээ амжилттай уулзсан юм шиг байна. Бас биеийн чинь бараг тэн хагас нь чихэр болчхож, өнөөдөр ч гэр бүлтэйгээ их чихэр идсэн бололтой шүү. Бас их уур уцаар, үзэн ядалт байна.
Бусад нь ч гэсэн элдэв юм асууж эхэлсэн ба энэ сүүлдээ тоглоом болон хувирав. Бэмбэм гэнэт год хийж босож ирээд миний урд зогсоод өөрийнх нь хэлснээр лав Тайландаар хэдэн үг хэлж намайг ойлгож буй эсэхийг шалгах ба үүний араас Тэхён надад Японоор ярьж үзэв. Нэг төрлийн Лиса бид хоёр өөрийнхөө чадвараар тоглоом хийж эхэлсэн ба баахан олон хэлээр ярьж, эсвэл Лисад элдэв юм бариулж ямар юмаар хийсэн болохыг таалгаж байсан ба бид нар орчуулагчаа ирэх хүртлээ хэсэг хором ч гэсэн хөгжилтэй байж чадлаа. Бэмбэм рүү Хусог дарга утастан, орчуулагч болон Бэ Жүхён хоёрыг явуулсан, тун удахгүй ирнэ гэж мэдэгдсэн ба үнэхээр л удахгүй нэгэн өндөр, үнэхээр хөөрхөн охинтой хамт Бэ Жүхён орж ирэв. Би тэр охиныг Солонгос гэж бодсон ч арай өөр хэв маяг бүхий царайтай, магадгүй Хятад байх. Гэхдээ бараг загвар өмсөж байсан гэмээр өндөр бас хөөрхөн, биеэ авч явж буй байдал нь их ичимхий бүрэг мэт ажээ. Тийм ээ, хэрвээ энгийн дэлхийд энэ охиныг харсан бол би бараг шүлсээ урсгах байсан биз.( Ижил хүйстэн болно гэж өөр лүүгээ орилж ч мэдэх байсан байх.) Ямар ч л байсан Лиса түүнийг элдэв татлаа түлээ гэж юм хэлээгүй болохоор бид түүнд өөрсдийгөө итгэж болно бас харь гарагийн нэгэн биш гэж ойлгов. Харин ч Лиса гэрлийн хурдаар гүйж очоод гараа сунган,
Advertisement
- Миний нэр Лиса, би Бэмбэмийн эгч байгаа юм. Чиний нэрийг хэн гэдэг вэ?
гээд их л цоглог асуусан ба харин ч энэ охиноос юу мэдэрсэн нь мэдэхгүй, их л дуртай бас нааштай хандав. Бэ Жүхён хоолойгоо засаад,
- Түүний нэрийг Жюви гэдэг. Манай багийн Хятад дах мэдээллэгч байсан юм. Тэр Тайвань хүн, бидэнд яаралтай орчуулагч хэрэгтэй байна гэж мэдээллэсэн тул бид түүнийг авчирлаа. Цаашид ч гэсэн бидэнд туслах болно. Манай багийн хоёр Хятад хэлтэй гишүүний нэг, итгэж болох хүн. Орой та нартай холбоо барьж гарсан үр дүнгийн талаар асуух болно. Ким Жэннигийн хувьд гэвэл түүнийг армид нэг хуарангийн ахлагчаар томилж, цэргүүдийг бэлтгэх ажлыг хариуцуулсан. Одоо энэ бүсийнхэн бүгд дайнд бэлдэж байгаа. Пак Чэёон болон Ким Согжины хувьд тэднийг армийн лабораторийн нэг буланд байрлуулж, цаашид ч судалгаагаа үргэлжлүүлэхийг хүссэн. Энгийн иргэд болон хэд хэдэн эрдэмтэн амьтай голтой үлдсэн байсныг хамтатган үргэлжлүүлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл, одоогийн байдлаар юу болоод буйг, тагнуулын алба юу мэдэж байгаа гээд бүгдийг нь та бүхэнд танилцуулж, одоо албан ёсоор ямар алхам хийх хэрэгтэй талаар Хусог дарга ярилцахыг хүсэж байгаа. Бид цаашид яах талаараа бодолцох хэрэгтэй тул өнөө орой арван нэгэн цагаас эхлэн бүх олсон мэдээллүүдээ нэгтгэнэ. Бэмбэм, Ким Тэхён, Пак Жимин та гурав өнөөдөр ямар мэдээлэл олсноо илтгэнэ гэж найдаж байна. Одоо хуралтай тул би явлаа.
Бэ Жүхён ямар ч нүүрний хувиралгүй бараг ханатай ярьж байгаа мэт баахан юм дуржигнуулаад буцан гарлаа. Тэр хоёр машинтай хамт ирсэн ба Жюви гэх охин энд үлдэж байгаа аж. Лиса Тэхён болон Жюви руу харж нэг хэд инээчхээд, Бэмбэмийн чихээс татаад наад нүдээ газраас тат гэж хэлэв. Пак Жимин компьютерээ гаргаж ирээд ямар нэг юм хийж эхэлсэн ба Ким Тэхён ч тэр түүний хажууд сууж хамт хийж эхэллээ. Бид саяын жаахан хугацаанд багахан марзаганасан ч тэд буцан нухацтай байсан бөгөөд өглөөнөөс хойш бэлдэх юм ихтэй байсан гэж ойлгов. Бэмбэм гэнэт ухасхийн босоод ханан дээр ямар нэг төхөөрөмж шиг зүйл нааж эхлэв.
- Хусог дарга ч шуурхай шүү. Би маргааш л иймэрхүү зүйлс хийнэ гэж бодож байсан юм.
Пак Жимин дотроо ингэж бувтнахыг нь сонсчихоод би дотроо инээмсэглэв. Дараа нь Жюви гэх тэр охинтой очиж гар барин танилцаж, ойр зуурын үг солилцсон ба тэр өөрийгөө Хусог ахлагчийн багийн Хятад дах мэдээллэгчийн үүрэг өөр нэгэн гадаад нэртэй Хятад залуутай хамт гүйцэтгэдэг байсан. Мөн аль хэдийнээ өнөөдөр Жонгүгтэй уулзаад өөрт нь Марвелийн хэдэн анги ярьж байгаа юм шиг бүх зүйлийг тодорхой ярьж өгсөн ба үүний талаар дараа илүү тухтай ярилцана гэж хэллээ. Тэр үүнийг их тайвнаар яг л энгийн зүйл мэт хүлээж авсан аж. Бас надад энэ охин нэг тийм Жэннитэй төстэй энергэ мэдрэгдүүлсэн ба би Жон Хусог ахлагчийн багийн гишүүдийн зарим нь гэмт хэрэгтнүүд гэдгийг эргэн санав. Түүний бодол руу өнгийхийг хүссэнгүй.
Advertisement
Лиса болон бид гурав зэргэлдээ буй өрөө лүү орлоо. Кастилл хүн болон түүний найз охин хоёр сэрчихсэн хоорондоо яриа өрнүүлж байсан ба бидний ирэх чимээнээр ярихаа болин толгойгоо өргөв.
Тэдний буй байдал нь үнэхээр л өрөвдөлтэй үзэгдэх ба би тэр Хятад залуу руу харах үед шууд л Еэрим дотор бодогдов. Тэгээд Чэвоны хэлсэн Еэримийн талаар муухай үгс, түүний хийсэн гэж буй гэмт хэрэг, үнэхээр л тэр хэргийг Еэрим үйлдсэн бол би түүнийг уучилж чадахгүй, одоо байгаагаасаа хамаагүй илүү хүчтэй болж магадгүй түүнийг хөнөөхийг хүсэх байх. Энэ талаар бодоход дотор шархирч, би түүнийг өөрөөсөө займчуулаад хийж буй зүйлсдээ л анхаарахаар шийдлээ. Эмэгтэйн зүрх бараг л дэлбэрэх гэж буй мэт цохилж, түүний зүрх задарч үсрэх гэж буй мэт. Харин өнөөх Кастилл хүний зүрхний цохилт энгийнээс энгийн бүр тайван ч гэж хэлж болохоор, нүдээ аниад өөрийгөө тайвшруулж байв. Түүнийг анх барьж байх үед хашхичиж байсан шигээ их орилсонгүй. Биднийг цаашид юу хийх талаар хүлээнэ.
- Чи яагаад энд үлдчихсэн юм? Ганцаархнаа, ижил төрлийнхнөөсөө хол.
Лиса эхэлж түүнээс ингэж асуусан ба Жюви гэх эмэгтэй шууд л орчуулан хэлж өглөө. Харин Хятад залуу зөрүүлэн,
- Би та нарыг юу яриад байгааг ойлгохгүй байна. Харин бид л яагаад гэмгүй хүмүүс болохоор хоригдчихсонд гайхаж байна?
Хэдий надад орчуулга шаардлагагүй хэдий ч Лисад хэрэгтэй тул шууд л Жюви орчуулж байлаа. Миний дургүй бас цухал хүрээд л явчихсан ба уруулаа хазаад түүнийг үнэхээр их үзэн ядаж, алгадмаар санагдаж байв. Лиса хэлэхдээ энэ эмэгтэй түүний эхнэр гэж хэлсэн, гэхдээ надад энэ зүгээр л нэг хөгийн жүжиг мэт үзэгдэж, би гараа атгаад хумслав. Чэвоны хэлсэн үгс миний уурыг үнэхээр хүргэсэн юм.
Лиса тэдний урд түшлэгтэй сандал ойртуулж тавиад,
- Би бүтэн өдөржин энэ тэрүүгээр алхаж, ажиглалт хийсний эцэст миний алхсан бүсүүдэд лав нэг ч харь гарагийн хүн байгаагүй. Мөн танай нэг ахлагч Еэримийн хэлснээр бол, бидний үзэж буйгаар бол эрдэмтдийн төв бааз дээр цуглуулалт хийсний дараа та нар өөр тийшээ явсан. Ямар нэг зүйлд бэлтгэж байгаа байх, тийм үү? Гэхдээ чи яагаад үлдсэн юм? Та нар тагнуул хийх зорилготой хэдэн хүнээ энд үлдээсэн үү? эсвэл чи үлдсэн үү? Чиний нэр Жан Ишин, өмнө нь цэцгийн дэлгүүр ажиллуулдаг байж байгаад энд ирээд цэрэгт хүчин зүтгэж байгаа. Энэ эмэгтэй бол Чэн Шиао та хоёр бүр хуримаа хийсэн байна. Чэн Шиао бол энгийн нэгэн эмэгтэй, танай төрлийн устгах гэж буй хүмүүн төрөлтөн. Чи түүнд хайртай тийм биз дээ? Тийм болохоор л энд үлдсэн тийм биз? Бид танай төрөл дэлхийд заналхийлж буйг, аль эртнээс л хүний бие эзэмдэн амьдарч байсныг чинь мэднэ. Одоо яг юу болох гээд байгааг, чи ухаантай хойно бид бүх мэдээллийг хүсэж буйг мэднэ. Кастилл эсвэл Яакфа гэж дуудах уу чамайг? Алив бүхнээ хэл л дээ залуу?
Лисагийн хэлсэн өгүүлбэр бүрийн араас Жюви орчуулж харин би хажуугаас нь харсаар л байлаа. Хятад залуу хэлсэн үгсэд нь цочирдож байгаа шинж илт, нүүр нь хувхай цайж дотор нь давчдан, зүрх нь шууд л өслөө. Харин би булангаас түүнийг харсан хэвээрээ л байсан бөгөөд, түүний бодлыг ажиглаж байлаа.
Тэр залуу улам амаа үдэж, дотроо Чэн Шиао гэх энэ эмэгтэйг бодсоор л байх аж. Түүнийг амьд үлдээхийг үнэхээр их хүсэж буй нь илт. Бодолд нь түүнийг л амьд үлдээх талаар арга замууд хайсан зүйлээр дүүрэн.
Жюви халааснаасаа хутга гаргаж ирээд Чэн Шиаогийн хүзүүнд ойртуулан барив. Харин Чэн Шиао гэх тэр эмэгтэй юу ч хэлэхгүй зөвхөн Ишин гэх тэр залуу руу ширтэх ба нүдээ аяархан анилаа. Жюви хутгаа түүний чихний дээшээ явуулаад үснээс нь зулгаан дээшээ татаад,
- Тэр үхнэ.
Би Жювиг зогсоох гэж оролдсонгүй. Харин түүний бодлууд дунд юу болж буй нь үзэгдэнэ. Миний нүднээс уур бас өрөвдөх сэтгэл аль аль нь хамсан, түүнээс харах бодлууд дунд энд миний хүч бараг хэрэг байхгүй гэдгийг тод олж харлаа. Түүн дээр хүчээ ашиглах гэснээ больж хойшоо ухрав. Чэн Шиао гэх тэр эмэгтэй юу ч хэлэхгүй ба зөвхөн Ишин лүү л хаож байв. Яачихсан хос вэ?
Би өөрийгөө дайчилсан дайчлаагүй тэр галзуурсан хайрынхаа төлөө өөрийнхөө төрлөөсөө урвах гэж буй бололтой.
Ишин гэх тэр залуу уйлж эхэлсэн ба Жюви өнөөх эмэгтэйн чихнээс нь доош хүзүү лүү нь өнгөцхөн зүсэж орхив. Улаан өнгийн цус газар шалан дээр дусалж эхэлсэн ба би энэ удаад түүний урд тулан зогсоод, толгойгоо тонгойлгон тохиролцоогоо санал болгов.
- Хэрвээ чи юу ч дуугарахгүй бол энэ эмэгтэйг чиний нүдэн дээр хөнөөнө. Харин мэддэг бүхнээ хэлбэл түүнийг амьд үлдээнэ.
Өвдөж буй нь илт эмэгтэй бага зэрэг орь дуу тавьсан ба Ишин гэх тэр залуу уйлан байж бидэн лүү ориллоо. Хашхичиж, нулимс нь урссаар,
- Би бүгдийг нь хэлнэ ээ. Түүнд битгий хүрээч дээ.
Би дотроо бувтнав.
- Үнэхээр галзуу бас аюултай дурлал байна.
Advertisement
- In Serial11 Chapters
The Tower Trials
"The Towers have stood for centuries. They offer riches and power in equal measure to those that are brave, strong, and lucky enough to overcome their Trials. Isaac has arrived in time for the annual Novice Trial where young men and women aged 16 through 18 are set to enter the Tower for their first time. Novice Trials are a rite of passage, and though one is not required to take it, one cannot develop their Mana System without it. However, the trials are deadly, and there are always some that go in, but never come out. Regardless of the danger, Novice Trials are required for entry into any of the four grand academies. Those that survive the trials are able to gain experience and level-up as they ascend the different floors of the Towers." The Tower Trials is my first attempt at writing. Reviews and constructive criticism are highly encouraged and appreciated!
8 219 - In Serial66 Chapters
God Vessel Online
Erika is a tall, elegant honor student and a closet gamer who is secretly obsessed with cute little critters. Mina is a short, brash girl who flaunts herself as a gamer and pays no heed to others. Normally, the two would have nothing to do with each other. But, when a virtual “Grim Reaper’s curse” afflicts Mina in the real world - everything goes to hell. The two girls form an unlikely pair as they dive into the harsh virtual reality of God Vessel Online. There, the insane characters and notorious flowers are just the beginning of their fun virtual experience that will gradually bleed into their real lives.Cover art by Fluffy Flower
8 196 - In Serial6 Chapters
Summoning the Queen of Hell
From the moment of birth she had been groomed for a position she never wanted, her future laid in a dark path before her. She was everything her father had ever wanted expected of her, a cruel unforgiving demoness capable of the truest acts of evil. However in a change of events she decides to take a break from the throne; escaping to earth when a foolish young man initiated a contract with a lesser demon, appearing in place. After all a humans life goes by in the blink of an eye to a demon, what did she have to worry about? Will she make his life a living hell or maybe our young man can show her a little humanity and teach her a thing or two. Who knows what can happen when you summon the Queen of Hell?
8 136 - In Serial20 Chapters
M.O.T.H.E.R. Reborn
In a cyberpunk vision of the future, a military cyberoid goes AWOL, stealing an advanced Space Defense android along the way and attracting the attention of a hard boiled investigator who is forced to track her down as she hides in the seedy sprawls of Cronus City. If you're looking forward to Cyberpunk 2077 whet your appetite with this. M.O.T.H.E.R. Reborn – is the first installment of the Cronus City Chronicles and takes place in the Once Giants Sci-Fi universe (Available on Amazon). A must read for old school players of Cyberpunk 2020, fans of Appleseed and lovers of Ghost in the Shell, Bubblegum Crisis and Blade Runner.
8 298 - In Serial14 Chapters
The Angry Birds Movie 2 (rewritten)
The birds and pigs are forced to work together to save their islands from being destroyed. Meanwhile, Aggie is still dealing with her break-up relationship with Red as she tried to control herself from sadness, anger, and jealousy when there's a new bird came to his life. WARNING: SPOILERS!
8 162 - In Serial54 Chapters
Destiny That Binds Us
• An arranged marriage love story •❝ His soul was tainted with darkness,Hers was full of light.One without the other,they knew they wouldn't survive! ❞' 𝑺𝒉𝒆 𝒘𝒂𝒔 𝒉𝒊𝒔 𝒂𝒏𝒏𝒐𝒚𝒊𝒏𝒈 𝑪𝒉𝒂𝒕𝒕𝒆𝒓𝒃𝒐𝒙, 𝒂𝒏𝒅 𝒉𝒆 𝒘𝒂𝒔 𝒉𝒆𝒓 𝒄𝒐𝒏𝒄𝒆𝒊𝒕𝒆𝒅 𝑵𝒂𝒓𝒄𝒊𝒔𝒔𝒊𝒔𝒕. ' • • • •It all started with a hug!"Hey wait--- I need you to do something in return!" His words sent chills down my spine, along with confused thoughts in my mind."What kind of help?" I tried my level best to act normal.𝘓𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘥𝘪𝘥 𝘐 𝘬𝘯𝘰𝘸 𝘵𝘩𝘦𝘯, 𝘵𝘩𝘢𝘵 𝘐 𝘸𝘢𝘴 𝘴𝘪𝘨𝘯𝘪𝘯𝘨 𝘶𝘱 𝘧𝘰𝘳 𝘴𝘰𝘮𝘦𝘵𝘩𝘪𝘯𝘨, 𝘐 𝘸𝘰𝘶𝘭𝘥 𝘥𝘦𝘦𝘱𝘭𝘺 𝘳𝘦𝘨𝘳𝘦𝘵.𝘼𝙣𝙙 𝙩𝙝𝙖𝙩'𝙨 𝙝𝙤𝙬 𝙄 𝙢𝙚𝙩 𝙈𝙧.𝙉𝙖𝙧𝙘𝙞𝙨𝙨𝙞𝙨𝙩. • • • •𝘞𝘩𝘢𝘵 𝘪𝘴 𝘵𝘩𝘦 𝘴𝘸𝘦𝘦𝘵 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘴𝘦𝘤𝘳𝘦𝘵 𝘧𝘳𝘰𝘮 𝘵𝘩𝘦𝘪𝘳 𝘱𝘢𝘴𝘵, 𝘵𝘩𝘢𝘵 𝘪𝘴 𝘨𝘰𝘪𝘯𝘨 𝘵𝘰 𝘣𝘪𝘯𝘥 𝘵𝘩𝘦𝘮 𝘵𝘰𝘨𝘦𝘵𝘩𝘦𝘳 𝘧𝘰𝘳 𝘢𝘯 𝘦𝘵𝘦𝘳𝘯𝘪𝘵𝘺?Peep in to know how destiny binds them together.#11🏅#Humor (208K)#8🏅#Lovestory (242K)#1🏅 #Indianstory#3🥉 #Arrangedmarriage(15.4K)#34🏅 #Emotions(28K)#41🥉 #Destiny(24K)
8 216

