《INFERNO: Destruction [Completed]》[5.4] Хамгаас тод гэрэл
Advertisement
Би хамгийн анх Лисаг, Жэнниг болон Чэёоныг харах үед, тэдэнтэй хамт байсан дуугүй гурван хоногт, тэд яг л дүү нар шиг минь санагдаж байсан, тийм ч учраас санаа тавихыг оролдсон, гэхдээ яагаад огт танихгүй хүмүүсийг би тэгтлээ их хайрлаж байсан юм бол? Одоо хүртэл энэ та нарт хачин санагддаггүй юу? Худал мэт.
Зохиолч намайг тийм ухаантай бүтээгээгүй, нэг төрлийн энэ мангар зан чанарынхаа ачаар л тэдгээр охидыг нэгтгэсэн гэсэн. Гэхдээ өөр шалтгаан ч бас үүнд нуугдаж байсан, надад сайн хандсан учир би тэдэнд сайн хандахад асуудалгүй биш гэж хэлж байсан ч үүний гадна талд бүр ч муухай зүйл байсан юм. Эцэст нь би тэр хуурамч өөр дээрээ ийнхүү ирлээ. Би дүү нартаа хангалттай сайн ханддаг байгаагүй болохоор тэднийг ч атугай хайрлахыг хүссэн юм. Ийм л хуурамч эхлэл эцэст нь жинхэнэ болсон.
Миний нэр Ким Жисү.
Би айлын ууган охин. Чи энэ талаар урьд нь хангалттай олон удаа сонссон, мөн таван дүүтэй гэдгийг минь ч мэднэ. Үнэхээр л тэднээр хайрлуулж, халамжилж, чимээ шуугиан, хэрүүл маргаан, өнөр цэнгэл дунд өссөн, миний урьдын хараадаг амьдрал маань үнэхээр л цэцгэн дээр хөлбөрсөн байсан гэдгийг би ихэд хожуу ойлгосон юм. Би тэднийг хайрладаг байсан ч үнэ цэнийг ийм их гэж төсөөлдөггүй байв.
Би өөрийн доор өхөөрдөм таван дүүтэйдээ, ийм буйдаа ихэнх мөчид уурсдаг байсан юм. Олон дүү нартай гэдэгтээ, тэд миний амьдралд нөлөөлөөд байгаад, заримдаа тэднийг миний амьдралаас тэр чигтээ алга болчхоосой, би айлын ганц хүүхэд байсан бол хэчнээн сайхан гэж боддог байсан. Бас намайг ийм муухай, хөгийн зүйл бодоход хүргэдэг эцэг эхээ ч чамгүй үзэн ядна. Энэ бол бузар бодлууд, магадгүй бодож ч болмооргүй хөгийн хүсэл.
Юу гээч, өнгөрсөн хугацаанд би халамжтай том эгчийн дүрд, энэ өгүүллэгийг уншиж байсан бүх хүн л намайг хорвоо дэлхийн хамгийн сайн эгч мэт харж байсан байх. Гэвч миний нөгөө талд үнэхээр их үзэн ядалт, жигшил зэвүүцэл нуугдсаар л байсан юм.
Advertisement
Одоо сарниж алга болсон ч бид өнгөрснөө дарлаа гээд мартаж болохгүй, өнөөдөр энэ зүйлтэйгээ нэг мөсөн эвлэрэх болно. Хүмүүсийн нүдэнд тийм ч тод харагдаггүй, би өөрөөсөө л олж хардаг хувиа хичээсэн байдал, бусдад хэзээ ч харуулаагүй тэр л том толбо минь, өнөөдөр би зоригтойгоор илчилж уудлахыг хүсэж байна. Тэгээд өөрийгөө тэр чигт уучламаар байна.
Өнгөрсөн хугацаанд миний бичиж, үйлдэж, бодож байсан зүйлсэд маань нэг ч худал байгаагүй шүү. Миний бүхэн, аль нь ч худал биш, бүгд жинхэнэ би л байсан.
Миний эцэг бол энгийн нэгэн угаалгын газрын эзэн, чамлаж болохооргүй, ээж болон бид хэд лав хэзээ ч юугаар ч дутагдаагүй өссөн билээ. Харин эх минь зар сурталчилгааны ажилтан байсан, дараалж төрүүлсэн олон хүүхдүүдээ халамжлахын тулд тэр гэртээ байж, алхам цаг тутамд биднийг харна.
Юу юунаас илүүтэй анхных нь хүүхэд мөн охин болоод ч тэр үү ээж минь надад бусад бүх хүүхдүүдээсээ хатуу ханддаг байв. Миний аав ээж хоёр хуучин цагийн Солонгосчуудын уламжлалт, гаж сэтгэлгээнээс салаагүй эсвэл мэдлэггүй, надаас хэзээ ч хичээлээ хийхийг, өөрийгөө хөгжүүлэхийг шаардаж байгаагүй, харин ямагт гэр орон нь цэвэр байхыг л хүсэмжилж, энэ асуудлаас болж би их сургуульд ортлоо л уурласан юм. Ээж аав чинь гэртээ дөнгөж орж ирээд л шалан дээр буй хог, хатаагч дээр буй хувцасны талаар ярьж, өөрсдийн охиноо "арчаагүй" гэж дуудаж байх нь лав сайхан биш.
Ээж бүр нэг удаа уурлаад чи ийм байдлаараа гэрээ ч цэвэрлээд байж чадахгүй бол ирээдүй чинь бараг үгүй, сөнөнө ухааны юм ярив, дараа нь надад урам хугарч буйгаа хэлнэ. Аав намайг хичээл хичээл гээд байлгүй амар амар гэнэ. Би бараг л тэдэнтэй давтлагадаа явахыг хүсэж буй тал дээр маргалддаг, харин тэд намайг зуслан дээр ээждээ туслан, хоол хийж байхыг л хүсдэг.
Тэдэнд бол амар, гар хөлийнх нь үзүүрт зарагдах ч энэ бүхний эцэст, надад ирээдүйд юу үлдэх юм бэ? Би хичээгээд байвал хүрч чадна, сайн сургуульд орно. Би бүтээх болно. Би зураач болоод, хүмүүст харуулна. Ахлах сургуулийн сүүлийн хоёр жил би хичээх ёстой! Намайг хар л даа!
Advertisement
Гараа усанд хүргэж үзээгүй, гэрийн ажил гэж мэдэхгүй хэчнээн мянган хүн сайхан амьдарч байхад би яагаад ийм явцгүй, цаг авдаг, үр дүнгүй ажилд хамаг анхаарлаа хандуулах ёстой гэж? Яагаад миний ээж хөдөө байхдаа над уруу утсаар ярихдаа хичээл чинь сайн уу гэж биш үргэлж энэ гэр орноо цэвэрлэж байна уу гэж асуудаг юм бол?
Би хичээлдээ гойд сайн байгаагүй ч, үргэлж өөрийгөө хичээх ёстой гэдгээ мэдэж, англи хэлний сургалт, давтлага гээд л хамаг зүйлсэд явахыг хичээнэ. Харин эцэг эх минь намайг арай дэндэж байна шахуу зүйлс хэлдэг байсан юм.
Тэд намайг дүү нараа халамжлахгүй, тэднийг огт тоохгүй, ээжээ хайхрахгүй, хэт хувиа хичээсэн байна гэж дотроо үзнэ. Харин би хувиа хичээхийг л хүсдэг байсан, би өсвөр насандаа өөрийгөө хөгжүүлэх болохоос биш хэдэн дүү нараа хүн болгох гэж ноцолдож, хийгээд дуусдаггүй гэрийн ажилд уягдмааргүй. Хэдий энэ айл бүрийн охидуудад байдаг, төрөхөд нь л өлгөөд өгчихсөн үүрэг мэт санагдаж магадгүй, харин би үүнд уурладаг, төвөгшөөдөг байсан. Одоо ээждээ тусал нялх хүүхдүүдтэй ядарч байгаа? Харин би дотроо
"Би төрүүлээгүй, тэднийг өсгөх та нарын хариуцлага болохоор минийх биш"
Өвөө "Муу аав чинь хэдэн хүүхдийнхээ төлөө ядарч байна даа" гэхэд нь би "зургаан хүүхэд төрүүлчээд дэмий сууна гэдэг байж болохгүй шүү дээ, харин ч ийм байх ёстой"
Ээж намайг ийм хөгийн байгаад гомдоод уйлсан, харин би юу ч мэдрээгүй. Түүнийг дээрээс хараад, би танихгүй хүний уйлахыг харж буй мэт аашилсан.
Миний дүү нар ямар буруутай гэж? Тийм тул би бүх чадлаараа хичээдэг байсан. Тэдэнд хамгийн сайн үлгэр дууриалал болон эгч нь, үлгэр жишээ нэгэн. Гэвч зарим мөчид уур хүрч тэднийг хөсөр хаяж, хэлсэн үгийг нь чихнийхээ хажуугаар, тохиолдсон бэрхшээлийг нь ч тоохгүй өнгөрөх өдрүүд байсан. Тэд л байгаа болохоор би ийм байгаа мэт.
Миний их сургуульд орох хүртэлх бодож санаж байсан минь ийм л байсан. Харин их сургуульд орсныхоо дараа багахан ч гэсэн өөрчлөгдсөн. Ямар нэг хүч болон ямар нэгэн ухаарал, би өнгөрсөн хугацаанд тийм том самбар дээрх ганцхан хар цэгийг харж амьдарч байсан гэж үү?
Би эцэг эхийнхээ тийм байсныг зөвтгөөгүй харин тэдэнд буй том шаргал гэрлүүд, ягаан хөөсөн бөмбөлгүүд болон тийм их хайрыг нь олж харсан. Томоос том далайн бяцхан хэсэгт нь л булингартай байхад, би тэр булингар дээр хэчнээн удаан байж, тийм цэлгэр их усыг огтхон ч олж хараагүй.
Ээж минь намайг үнэхээр их хайрладаг, далдуур намайг сайн нэгэн болно гэж найддаг гэдгээ аавтай нууцаар ярьж байсан, аавтай хамт анх удаа хоёулхнаа ууланд гарахад тэр намайг багахан магтсан. Би л олж хардаггүй байсан болохоос биш тэдэнд үзэсгэлэнтэй зүйлс ямар их байсан гээч.
Сүйрэл болсны дараа, тэднээс холдсоны дараа би их олон зүйлс ойлгосон.
- Жисү эгч байна!
Чэвон өнөөх нийтийн байшингийн үүдэнд сууж байлаа. Тэр намайг харсаар над руу тонгочин ирж, түүний араас цонхоор халимаг хар үстэй нэгэн цухуйн харах нь Живон байв. Живоны нүд нь байдгаараа томорч,
- Эгчээ! Эгчээ Жисү эгч мөн байна. ЭЭЖ! ААВ! Эгч ирчхэж! Ээжээ ааваа эгч байна!
Живон болон Чэвон миний зүг хамаг хурдаараа чавхадсаар ирлээ. Харин миний хөл хөдлөхгүй, нүдээр минь дүүрэн нулимс цийлгэнэнэ. Амаа дараад мэгшин уйлж, би тэдний ардаас эсэн мэнд эрүүл саруул гарч ирцгээх бусад дүү нараа харна. Наюн бас Дуёон тэгээд миний ээж бас аав. Тэд бүгдээрээ зүгээр байна.
- Миний охин. Чи минь эсэн мэнд байна.
Ээжийг ингэж хэлэхэд нь би тэдний урдаас угтан гүйж, голоор нь орон аав болон ээжийн хүзүүгээр бүхэлд нь ороон, тэвэрлээ, бидний дээрээс дүү нар маань ч нэмэгдэв. Бид дор бүрнээ уйлж байв. Энэ бол харуусал гунигийн нулимс биш, энэ бол баярын нулимс. Хайртай хүмүүстэйгээ ахин уулзах үед асгарах нулимс. Энэ дэлхийн хамгийн гайхамшигтай мэдрэмж энэ аж.
Advertisement
- In Serial9 Chapters
Stilted Waters Edge written by Travis Willier
In the far off Galaxy there is a planet that is 90% water. There are small villages throughout all of the water. These villages were small stilted building's cylinder in shape consisting of two to three levels where people lived a culture based around the water they live above. They pray to fish and monster beings that are said to thrive in the oceans deep. These are ancient people that are descendants of the land; the old ones speak of a Time when men fought over cities and land. Now people pass their time fighting each other over fishing territory and remnants of their distant past. This is their story.
8 192 - In Serial202 Chapters
Tale of Ramiel (Completed)
Ramiel got transported into an other world by accident.Things didn't go well for him.But one night, at the time where he wanted to close his eyes for good.A woman appeared and gave him hope.With that hope, he continued on living...
8 257 - In Serial59 Chapters
Netherwyrm god
A human slave plots against his owners and steals the power of God for himself. In his newfound freedom, he finds himself filled with ignorance in the workings of the world he never knew when he stood above all. The power he stole becomes shackles that curse him to overcome himself and gain true eternal freedom.
8 450 - In Serial18 Chapters
The Leviathans
Humanity has taken to the stars, unfortunately we are not alone there. With humans having colonies on the Moon, Mars and above Europa the future of Humanity should be a bright one, but when tensions in the asteroid belt threaten to spark a war between China and the United States the two super powers are moments away from war. That is when they appear, near Jupiter creatures larger than anything humanity had ever thought could exist appear. Can Humanity unite in the face of this new threat? Will it be enough? Cover art was created by Wyldbob117 on worldanvil.com
8 115 - In Serial30 Chapters
Robbie Kay Imagines - COMPLETED
Just all of my Robbie Kay Imagines that I posted on Tumblr. My tumblr is darkpeterpanouat.COMPLETED
8 88 - In Serial47 Chapters
Gangsta//Joker
"She's the only person brave enough to punch the joker in the face...and live to tell it. Ashton lawton"
8 100

