《INFERNO: Destruction [Completed]》[4.10] Шинэ баг
Advertisement
Одоо хоосон бас амьдралгүй шаргал элс л болсон энэ газар урьд нь нов ногоон тал, хормойгоор нь амьтад бэлчиж, дундуур нь цэнгэг гол хөндлөн урсдаг байлаа. Бид бороонд норж, бид даарсандаа ханиад хүрч, бороо бидэнд гуниг төрүүлж, зүрх шимшрэм шүлгийн мөрүүд түүнээс төрдөг байсан. Өндөр бас саглагар навчтай, шигүү ойн дундуур бодон гахайд хөөгдөх дүрсгүй жаалуудын шалбааг дээр гишгэх тап пат гэх дуу гарна. Гэвч одоо ан амьтдын бараг л тавь гаруй хувь нь хүний нөлөөгөөр, галт уул, газар хөдлөлт үүнээс үүдсэн агаарын температурын өөрчлөлт, дэлхий дахинд тохиосон бидний Их Сүйрэл хэмээн нэрийдэгч өдрийг тэсэж чадалгүй устсан.
Дэлхийн зарим газрууд хэт их халж, зарим нь хэт их хүйтэрнэ, Африкийн өмнөд хэсэгт ган болж хатаж үхэхэд, Экваторын хэсэгт хэт их бороо орж үер болно. Арван мянган жилийн өмнө үүнээс зуун мянган жилийн өмнө ч цэцэглэн байсан дэлхий одоо үнсэн мандлаар бүрхэгдсэн сөнөсөн гараг болж буй.
-
Үүр цайхад ойролцоогоор нэг цаг дутуу, үүрийн хүйтэн арилаагүй байх үед гэнэт л Жон Жонгүг өндийгөөд ийшээ тийшээ харуулдаж, юм хайж эхэлсэн ба Жон Хусог хөнжилд нь орж ирсэн өглөөний жаврын сийгээнээс болж сэрэв. Тэр хөнжлөөсөө сугарсаар өндийвөл түүний төрсөн ганц дүү сармагчин шиг наашаа цаашаа гүйн үүр хаяарахад үүсэх бүдэгхэн нарны гэрэл доор бүдчиж байв. Түүнээс учрыг нь асуувал дүү нь "Жисү эгч алга болчихсон байна" гэж санаа зовнингуй хэлжээ. Хусог болон тэд бүгдээрээ Намжүүнд түүнийг хамгаална гэж амалсан, мөн Ким Жисүд хар шөнөөр эндээс явах шалтгаан лав одоохондоо байхгүйг мэднэ.
Хусог Жисүг магадгүй биеэ засахаар явсан байх гэсэн таамаг гаргаж тэр хоёр хөнжилдөө орон сууж түүнийг хүлээсээр л байв. Гэвч эргэн тойронд хурхирч буй хүмүүс, бүдэгхэн амьсгал дуулдахаас ирж байгаа хэний ч чимээ үл гарна.
Жон Хусог өөрийн уранхай урц уруу орон шагайвал, үүний ардаас Жонгүг Хусогт гар чийдэн алга болсон тухай мэдэгдэж, ардаас нь лаа асаасаар тонгойв. Жисүгийн нөмөрч байсан хөнжил байдгаараа хуниралдаж орон дотор нь дэвтрийн цаасны тасархай мэт нэг зүйл лааны гэрэлд цухуйж байлаа. Дээр нь хэд хэдэн тоо дараалуулан цэгцтэй бичиж, базаад нугалчихсан байлаа. Тэр үүнийг Жисүгийнх гэдэгт итгэлтэй мөн байдлаас нь харахад санаандгүй үлдээсэн бололтой. Ким Тэхён орон дотроо юу ч мэдээгүй мэт хурхирсаар, ядарсан нь илт.
Хусогт эдгээр тоонууд нэг л хачин жигтэй санагдсан ба шууд л Бэмбэм рүү залгасан байна. Тэр Бэмээр уг тоонуудыг ямар нэг учиртай эсэхийг шалгаж өгөхийг гуйж, түүнийг нойрноос нь сэрээв. Тэр даруй л энэ нь Эрдэмдтийн төв баазын солбицол гэдэг нь тодорхой болов. Энэ үнэхээр түүнд сэжигтэй мөн тэрхэн зуур ямар нэг муу зөн совин татаад явжээ. Бэмбэмээр шалгуулбал энэ баазын бүх систем нь унтарч, сүлжээ тасалдсан байна гэж мэдэгдэж, Жон Хусог энэ талаар дээшээ хэл хүргэн шалгалт хийх таван онгоцыг хөөргөсөн байна.
Онгоц бүр нэг удирдах нисгэгч болон туслах нисгэгчтэй байх ёстой тул, олон жил гар нийлж ажилласан Ким Намжүүн болон Мин Юнги хоёр нэг онгоцыг нь удирдахаар дээрээс томилж, Жон Хусог Намжүүнд Жисүг тэнд байгаа талаар дуулгаж, хамт явахыг хүссэн байна. Нислэг бараг талдаа орж байхад тэдний онгоцонд нууцаар, арын суудлын хойно нуугдаж байсан зорчигч өөрийгөө илчилсэн нь Жэнни байв. Жон Хусог түүнээс шалтгааныг нь асуувал тэр толгойгоо сэгсрээд "Би заавал явах ёстой. Дараа тайлбарлая" гэж хэлсэн байна. Хоёр жилийн хугацаанд хамтдаа ажилласан багийн хувьд тэд Жэнниг аливаад шийдэмгий хандаж, үүнийгээ учир шалтгаантай хийдгийг мэдэх тул дуугүй болцгоов.
Advertisement
Тэднийг бааз дээр ирэх үед байгууламж бараг л шатаад дуусчихсан, энэ бүхнийг хийсэн гэмт харийнхны сүүдэр ч тэднээс тасарсан байв. Энэ талаар зөвлөлд мэдэгдэж, хайгуулын багийнхан болон мөрдөн шинжээчид төв баазаас замд гарчээ.
Хэзээ нэгэн өдөр Егепит уруу аяллаар явах үед л надад мэдрэгдэх байхдаа гэж боддог байсан тэр их халуун одоо хоолойн хоёр ханыг маань хооронд нь наалдуулж, дөнгөж саяхан уусан сүү ходоодноос ууршин алга болох мэт ам цангана. Дээрээс үүлгүй цэлмэг тэнгэр тэнийн, газар дээр бид сэрүүн гэр дотор хэрхэн сууж байсан тэр хэвээрээ, хэн нь ч түрүүлж дуугарч ам нээн, элдэв гэнэтийн хөдөлгөөн хийхийг хүссэнгүй. Тэдний зүрх бүгд л бөмбөр шиг нүдэж, сая болсон зүйлээс цочрол авсан нь илт. Бидэнд одоо бодож мөн дасах цаг хугацаа хэрэгтэй, бидэнд юу оноогдсоныг ухаарч дүгнэлт гаргах ёстой. Би газартай барьцалдан наалдаж, салхиар ирэх элсний ширхгүүдэд нүүрээ цохиулсаар сууна.
Бяцхан Лиса нүдэндээ нулимс цийлгэнүүлсээр хажууд сууна. Би түүний хүзүүгээр ухасхийн босоод тэвэрч аван, духан дээр нь зөөлхөнөөр үнсвэл түүний нулимс гялтганан дусалж өвдгөн дээр минь газардана. Бидний дээр Жэнни ч тэр Чэёон ч тэр нэмэгдэж, бид Лисаг тал талаас нь бүчин авч тэврэв. Хэн ч юу ч гэж хэлээгүй ч бид хооронд үүсэж буй "бяцхан Лисаг амьд" гэх бодолд баярлаж буй. Бид дөрвийн тэврэлдээнийг нисдэг тэрэгний зүгээс гүйж ирэх хэн нэгний хүнд амьсгал салгав. Гутлын хүнд чимээ элсэн дээр гарсаар, түүний зүрхний хүчтэй цохилт мөн амьсгаадалт нь чанга.
Бидний зүг гүйн ирэх ба дүрсийг нь харвал Жон Хусог гэх намайг өөрийн гэртээ авчирж, тусалсан хүн байв. Тэр цэргийн хэлхгэр хувцас өмсөж, анх уулзахад харсан хөгжөөнтэй, наран шарлагын хувцастай эрээс өөр харин нухацтай, намбатай харагдана. Тэр ирэн амьсгаагаа даран, өвдгөн дээрээ гараараа тулан тонгойгоод эрүүгээ өргөж,
- Бусад багийн онгоцнууд ирж байна. Жэнни-
Дараа нь тэр над уруу намайг энд байгаад гайхан хэсэг зогсоод амандаа "Дараа нь учрыг нь олъё" гэж бувтнаад чангаар,
- Том асуудалд унахаасаа өмнө онгоцонд суусан дээр.
Дараа нь тэр хүрэн өнгийн даавуу нөмрөөтэй, урагдаж салбарсан хувцастай Лиса руу харав. Үүний дараа түүний нүд бүлтэрч унах нь уу гэлтэй томорч, царай нь сүнс харсан мэт цайж, Ким Намжүүн болон Мин Юнги хоёр луу ээлжлэн харав. Тэр хоёр зэрэг толгой сэгсэрч үүний зэрэгцээ гудайхыг нь үзвэл одоо шалтгааныг нь асуух цаг биш гэдэг нь илт.
Өчигдөрхөн л Намжүүн түүнд гашуудангуй Лалиса Монабоны үхлийн талаар хэлж энэ мэдээг Бэмбэмд хэлж өгөөч гэж гуйж байсан, харин одоо өнөөх Лиса түүний өмнө зүв зүгээр, их л бодлогошронгуй зогсоно. Жон Хусог намба суусан хүн гэсэндээ бидний дунд үүссэн энэ хачин байдлыг эвдэж цааш үг унагасангүй, тэр байж болох хамгийн хүлээцтэй хандаж энэ талаар асуулт асуусангүй.
Өөр нэгэн онгоц бидний зүг ирж байгаа нь үзэгдэхэд бид даруй л гүйцгээж, энд байж орших ч ёсгүй байсан гурван хүн болох Жэнни, Лиса болон бид гурав тээшний хэсэгт нуугдав. Тэдний унаж ирсэн онгоц жижигхэн нисдэг тэрэгнээс ялгаагүй ч, мөн байлдааны бэлэн байдалд зориулсан хойноо найман ширхэг лав цэргүүд суулгах зайтай. Мөн гэнэтийн осол гарвал хэрэглэгдэх багаж, зэвсэг мөн хийсэн байлаа.
Advertisement
Бид гурав хүдэр биетэй биш, их зай эзлэхгүй тул үүнд хуниралдан нуугдлаа. Би Лиса болон Жэнни хоёрын голд өвдгөө тэврээд сууж, толгойгоо Лиса уруу хандуулсан байв. Би энэ удаа хоолойгоо зуруулсаар, зургаан даваа давсаар,
- Би чамайг амьд байгаад баяртай байна, Лиса.
Лалиса зүгээр л хөнгөхөн толгой дохиж, долоовор хуруугаа уруул дээрээ тавив. Гадаа өөр онгоцны хүмүүс ирж хоорондоо юм ярилцана.
Бусад хөлгүүд, байлдааны зэрэглэлийн тоноглогдсон машинууд гээд энэ хавиар дэгдэж буй зүйл үнэхээр ноцтой байв. Бүхий л цөмийн зэвсгүүд, мөн ажиллаж байсан вирусын эсрэг төсөл гээд дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан шилдэг эрдэмтэд энэ байгууламжид шатаж дууссан ба энэ хүн төрөлхтөнд учирсан томоохон гарз хохирол боллоо.
Үүдний камерын бичлэг болон дотоод байгууламжийн бүх камерууд хэмхрэх нь хэмхэрч, шатах нь шатаж ул мөр гэхээр зүйл огт үлдээгээгүй аж. Асар том хар шуурга дайраад өнгөрсөн аятай харлаж, шатаж энд тэнд хүний араг яс торойн үзэгдэнэ. Ийм үед хэн өвөр лүү гээ, өөр лүүгээ хутгалах вэ? Хэн хүн төрөлхтөний төлөө тэмцэж байсан эрдэмтдийг бүгдийг нь хоморголон устгах вэ? Хүмүүс дотроо халаглан гайхна. Үүнийг хүн бол хийж зүрхлэхгүй харин Кастиллчууд бол чадна.
Би энд ямар ч нэмэргүй болсноо, энэ олон эрдэмтдийг аврах боломж байсныг ч мэдсэн ба үүнээс хэмжээлшгүй харуусал төрж байлаа. Нэрийг нь мэдэхгүй, зүсийг нь хараагүй тэр хүмүүст арай илүү суурьтай бодсон бол тусалж байсан болов уу?
Ким Намжүүн болон Мин Юнги хоёр хайгуул бус мэдээлэх үүрэг бүхий багийнхан тул даруй удирдлагаас буцан дуудагдаж, энэ сүйрлээс амьд үлдсэн хүмүүс болох Пак Чэёон болон Ким Согжин хоёрыг буцаж тээвэрлэх үүрэг хүлээнэ. Чөлөөт бүс хавь илүү үймээнтэй болж, шалгалт нэвтрүүлэлт нь өмнөхөөсөө суларч, мөн Жон Хусог сэтгүүлчийн нэр нөлөө их байсны үндсэн дээр хайгуулд яваад амьд үлдэгсэдтэй ирсэн онгоцыг шалгалгүй нэвтрүүлэв.
Чэёон болон Ким Согжин хоёр амьд үлдсэн учир хэн ингэснийг юу тохиолдсон талаар мэдүүлэг авахаар шууд л онгоцноос авч явж, удалгүй Жэнниг оргосон гэдгийг хүмүүс мэдэхээс өмнө тэр ч мөн онгоцноос сэм буугаад л арми луу явлаа. Харин Лиса бид хоёр гар гараасаа хөтлөлцөн дуу авиа огт гаргалгүй хүмүүс энэ хавиас татрахыг хүлээнэ. Би түүний улбар шар үсийг хойш илж, энэ зуур гар минь чичирнэ. Лиса миний гараас аяар атгаад,
- Та тэднийг аварч чадахгүй байсан. Бүү харамс.
Миний нулимс хэтэрхий их гоожсоор, одоо нулимсны суваг минь хоосорсон тул нүдээ анин гүнзгий амьсгаа авахаас хэтэрсэнгүй.
Жон Хусог армийн ажилд дайчлагдан энэ замбараагүй байдал, их гарз хохирлоос үүдсэн бүхнийг цэгцлэх ажилд оролцохоор явж, мөн Лиса бид хоёрыг онгоцноос хүмүүст мэдэгдүүлэлгүй гаргав.
Түүний дүү Жонгүг болон Тэхён хоёр Лиса болон биднийг хүргэж өгсөн ба Хусог сэтгүүлч тэдэнд юм асуухгүй байх тал дээр хатуу анхааруулга өгч, тэд Лиса болон бид хоёр луу бүлтгэнэсээр, мөн нууцлан шивнэсэн ч миний чихнээс холдохгүй хойно биднийг ийшээ тийшээ явуулалгүй харгалзаж байхыг тушааж, нүднээсээ гаргах хэрэггүй талаар аминчлан захина. Түүний хувьд ингэх нь ч аргагүй би Чөлөөт бүсээс урд шөнө оргож нууцлалын зэрэглэл өндөртэй, одоо үнс болон бааз дээр байсан, харин Лиса бол хүнд ноцтой гэмт хэрэгтэн байснаас гадна үхээд амилсан нэгэн шүү дээ.
Жонгүг болон Ким Тэхён хоёр биднийг элдэв зүйл ярьсангүй хүргэсэн ч тэр хоёрын нүд үргэлж Лиса болон бид хоёрын хооронд гүйнэ. Тэдний аман дээр ирж буй мянган асуулт Хусог гэх хүний нэг харцанд баригдан залгигдсаар, Лиса бид хоёр нуруугаа нийлүүлж тэдний хараа хяналт доор өдөржингөө юм бодож суусан ба дотор минь мянга мянган Яагаад? Яагаад? урсана.
Ердөө хоёр сарын өмнө л би энгийн нэг сул дорой, эцэнхий, зураг зурахаас өөр зүйл мэддэггүй охин байсан. Надад бусдаас гойд ялгарах зүйл тийм ч их байгаагүй. Би зүгээр л нэг Хундэгийн бяцхан охин байсан. Зөөлхөн, элдэв төвөгт орооцолддоггүй, энэ дэлхийд хэдэн мянга оршдог энгийнээс энгийн. Харин одоо надад эрт үед л байсан гэгдэх том үүрэг хариуцлага, маш олон хүний амь болон өөрийгөө дэлхий бидний дээр лагс дарчихав. Ахин амьдралын үнэтэй үүрэг хариуцлага.
Үдшийн бүрий айлчлав. Бүтэн өдөр бодлынхоо манан дунд тэнүүчилсээр, нэгэн шийдвэрт бат хүрэн зогсов. Гэвч эргэлзээ миний ийн бодохыг алдалгүй ирж наалдаад, чамархайгаас минь зулгаах шиг санагдана. Бидний зүг нэгэн цэрэг наашилсаар, эрчээрээ гүйж байлаа. Түүний царайг хаа нэгтээ харсан санагдах ч яг гээд толгойд орж ирсэнгүй. Хүрэн бор нүдийг нь харах үед нэр нь толгойд шууд л орж ирэв. Чой Сүбин цэрэг. Тэр миний зүг баярын мишээл дүүрэн инээсээр,
- Хатагтай Ким Жисү. Таны гэр бүл энд байна.
Би дороо сөхрөн суугаад, шууд л уйллаа. Энэ удаад хэн нэгний үхлийн араас бус, айдсын араас биш надад ирж буй энэ баяр баяслын мэдрэмжээс болж нулимс урсах аж. Миний гэр бүл.
Аав бас Ээж, дүү нар минь.
Advertisement
- In Serial16 Chapters
Chaos Wave
The year is 2055. Virtual Reality has been around for nearly forty years, and the Full Sensation Dive System has been around for about thirty. The various countries of Earth have long since given up on Warring against each other in this dimension when it turned out that with the FSDS (Full Sensation Dive System) virtual worlds became real, especially once Richard Alonzo Albeque's AIQNPC (Artificial Intelligence Quest and Non-Player Character) System was released and spread like a wild virus across all the active MMOs. People vanished from their Dive system, leaving nothing behind of the person they were, and the Characters they were in game become locked out, and no longer responsive to the System. In addition to this, they are suddenly showing up on ALL servers of a game at the same time, almost as if they were now an NPC. The governments put a stop to all distribution of FSDS Technology, and keep an eye on these 'Digitized Players'. Ten years pass and one of the first ever Digitized Players, a Level 500 Catgirl by the name of Atreya the Dawnbirth, created a stable portal between their MMO and Earth. With the return of one of the players, the governments remove the bans on FSDS Technology, which has still been researched heavily while under the ban. Wars break out over control of Virtual Worlds, but these wars are all fought ON the Virtual World, so the Earth isn't polluted further. Immortality is now available to all who seek it, if you can find a World to call your own. Of course, nobody paid attention to one of the few warnings Atreya brought back with her... The NPCs sometimes became sentient and disobeyed coding laws.
8 194 - In Serial7 Chapters
RWBY: The Good Son
In the world of Remnant, aura and semblances are a phenomena that reach across all continents. Granting unfathomable abilities. While on the other hand, Dust powers the world with its elemental properties. Whitley Schnee, son of one of the most powerful men in the Dust market, sees inconsistencies with his father’s work, and wants to become heir to the family business, to cleanse it of its dark past. Across the world, in the more underclass of kingdoms, Grimm run amok, foul creatures that feed off negative energy, growing ever so potent as the brink of war nears. A war between Good, Evil, and Man.
8 106 - In Serial8 Chapters
Planet Evil
Heroes are the embodiment of good. And villains, the opposite. So, good must always win. That's the rule of this world. However, one day when an alien sword 「The Sword of Unreality」 falls upon this world, the rules change. For once, the villains stood atop and won. But what will become of this hero-less world?
8 85 - In Serial23 Chapters
[Adrift] WilburSoot X Reader
Description? What? Nahhhhhh
8 137 - In Serial8 Chapters
رعب
القصص حدث بفعل وليست من وحى خيالى الا القليل واذا كان قلبك رقيق لا تقرآء شئاحتـرس !!! فقد لا تراهم يأتونوقد تراهم ولا تستطيع الهربقصص #رعب
8 194 - In Serial8 Chapters
List truyện showbiz
Mình thích đọc truyện sủng nên đa số list này là sủng, có 1 số ít ngược nhé.
8 111

