《INFERNO: Destruction [Completed]》[4.9] Дөрвөн махбод
Advertisement
- Лиса дүү минь.
Түүний нүүр татвалзаж, миний ханцуйгаас зуурсаар орилохыг хүсэх ч, уруул нь жимийгдэж буй мэт санагдана. Энэ үед л би үхсэнийхээ дараа бүтэн шөнө бие минь хэрхэн тарчилж, шаналж хоносон талаараа эргэн санав. Жэннигийн царай хувхай цайж, айх гайхах нь зэрэгцэн, бидний дээрээс нааш ойртолгүй тонгойсоор амандаа бувтнана.
- Энэ их танил юм. Тэр өдөр ар нуруундаа буудуулж үхсэн өдөр шиг.
Түүний хэлсэн үг миний хамаг цусыг хөлдөөх мэт хүйт даалгаж, би эргэж харав. Жэннигийн гил хар нүдэнд нулимс бага зэрэг хуралдаж, Чэёон бид хоёрын хажууд сөхрөн, хэсэг зууртаа бодолдоо төөрчхөв үү гэмээр, түүний өнгөрсөн дэх хар нүх өөрийг нь хүчтэйгээр сорох мэт ганцаараа бувтнаад байв.
- Би тэр үед буудуулсан, ар нуруунд ирэх өвдөлт, үхэх шиг болсон. Энэ их бүдэгхэн байдаг. Яг л хааяа хязгааргүй манан дундаас хийсч буй навч хайх мэт хоосон. Би өөр газар, урт хугацааны дараа сэрсэн.
Түүний бувтнах үгсийг нэг бүрчлэн сонсох ч би ойлгохгүй, Лиса уруу шаналангуй хараад өнөөх охинтой ярилцахаар өндийв. Гутланд минь элс орж, өндийхөд асгарна. Жэнни толгойгоо бариад газар мөргөөд,
-Тэр явдлын дараа хэт сайн хардаг болсон. Тоосны ширхэг хүртэл.
Би Жэннигийн хэлсэн сүүлийн өгүүлбэрт хамаг анхаарлаа шууд шилжүүлж энэ зуур ухаан санаа минь надаас займчин холдов. Хараа, Үнэр, Сонсгол... Ахин амьдрал. Үүнд нэг зүйл-
Монгол охин миний тээнэгэлзсэн,тэвдсэн нүүр лүү минь үзэсгэлэнтэйгээр инээмсэглэх ба энэ зуур эргэн тойрон гэнэт л дайвалзах шиг болж, нэг харахад охины хөтөлгөөтэй морь ба унасан морь нь ч алга болж, нэг харахад сэрүү татаж, сүүдэр дээрээс тусна. Хөл доор ч говийн шаргал элс биш, ямар нэг зөөлхөн, мяндаслаг хулдаас мэдрэгдэх аж. Хэрээс бүхий олон ханатай, урт улаан олон хөндлөн модон дээвэртэй, орой дээрээ дугариг цонх мэт зүйлтэй, хаалга нь намхан нэгэн байшин эсвэл асар гэмээр зүйл дунд бид зогсоно. Хоромхон зуур энэ зүйл дайвалзаан дунд хувирна. Бид хаана зогсож, хэвтэж, сууж байсан тэр хэвээрээ гайхсаар дээшээ, доошоо ширтэнэ.
- Үүнийг гэр гэдэг юм. Монгол үндэсний сууц байгаа юм. Гэхдээ зүгээр л зэрэглээ, бодит биш. Та нарт юм харуулахын тулд би нүдийг чинь хуурсан юм. Бодит зүйл дээр бол бид тал дунд зүгээр л хоосон тэнгэр ширтээд зогсож байгаа.
Би түүн рүү ширтвэл тэр гурван тулгуур бүхий ямар нэг зүйл, зэс хүрээтэй, өндөр нэршлийг нь үнэнхүү мэдэхгүй зүйл дунд улаан гал дүрэлзэж, үүн дотор цагаан зүйл дээшээ хөөрч байлаа. Хөвсгөр бас шингэхэн сүү шиг ч юм уу?
Бүгд л гайхангуй эргэн тойрноо харж, Ким Намжүүн, Мин Юнги хоёрын зүрхний цохилт байдгаа алдаж, Чэёон их тайван, Жэнни эргэн тойрноо шинжиж, харин Лиса нүдээ нээж байлаа. Би Монгол охин уруу харцаа чиглүүлж, найман өрөө байрнаас ч том энэ сүрлэг гэр гэх зүйлийг ширтэнэ.
- Миний нэрийг Есүй гэдэг. Би Цэцүүхэй овгийн сүүлийн төлөөлөгч, өөрийн удмын сүүлчийн хүүхэд. Дөрвөн махбодод зам зааж өгөх ариун үүрэг хүлээсэн чиглүүлэгч байгаа юм. Айлд орж ирсэн бол аяганы амсар зуух хэрэгтэй. Лалиса авхай ч одоо сэргэх цаг нь болж байна. Та нар олбогон дээр сууцгаана уу.
Охин өнөөх цагаан зүйлээ аягалах зуураа бидэн лүү их дулаанаар хэлсэн ба би бүр гөлөрчихсөн байв. Есүй хэмээн өөрийгөө танилцуулагч над уруу инээсээр,
- Ким Жисү та орчуулж болох уу?
Хэрвээ энгийн үед байсан бол үүнийг сүнс гэж нэрлэж, айж үхэж, адгаж орилж гүйх байсан ч, бидний хэн нь ч босож харайж, зэрэглээнээс гэнэт гарч ирсэн охин уруу давшилж, айж үг унагасангүй. Энэ зүйл болох ёстой мэт, ямар нэг сайхан эсвэл элгэмсэг дотно мэдрэмж эхнээсээ төрж байсан ба тэр Лисаг авчирсан, Өвөр Монголоос энэ хүртэл мориор бол хоногтоо явж хүрэхгүй. Мин Юнги гэнэтхэн араас дуу гаргаж,
Advertisement
- Энэ ямар чөтгөр-
Түүнийг үгээ хэлж дуусахаас өмнө гэнэт л миний бие хайрцаглагдах шиг болж, бие өөрөө хөдлөөд олбогон дээр суулаа. Бусад маань ч гэсэн дуулгавартай нохой шиг л олбогууд уруу сууцгаан, ихэнхийнх нь царай цайх аж. Харин миний дотор хэзээ ч урьд байгаагүй мэт амар амгалан ноёлно. Бидний гар доошоогоо өөрсдөө сунгагдвал тэнд аягатай цагаан зүйл тавиастайг анзаарав. Охины аягалж, хажуудаа тавьж байсан аяганууд алга болжээ. Үүний дараа бидний гар өөрсдөө хөдөлж аягатай цагаан зүйлийг аяархан оочилно. Нүүрний хувирал хүртэл инээмсэглэж, оюун санаа нь минийх ч, бие маань хүнийх болсон мэт.
- Ууцгаа. Энэ хөөрүүлсэн сүү мөн цагаан идээ ид.
Тэр хүрэн өнгийн, бортого мэт зүйлд урьд харж байгаагүй улбар шар болон, цагаан зүйлс дүүргэж бидний урдуур явна. Бие маань аль альнаас нь аваад, хатуу тэр зүйлийг зажилж идэн, их л аятайхан амттай санагдав.
- Энэ бол чихэртэй ааруул. Мөн ээзгий гэдэг юм.
Цадсан ч юм шиг гэдэс дүүрээд, нэг л тайвшрах шиг. Охин биднийг сүү уух зуур, инээмсэглэн ширтэж, би эргэн тойрноо нүдээ арай хийн хөдөлгөж ажиглана. Үхрийн арьсан дээр элдэв хачин зураг зурж энэ тэрүүгээр өлгөжээ. Дээр нь хачин дүрс тэмдэглэгдэж, дээрээс доошоо үг мэт зүйлс бичигдсэн байна. Тэр тулган дээрээс тогоог холдуулаад гал дээрээ хүрэн өнгөтэй зүйл нэмэв. Хачин хүж ч мэт, согтмоор ч үнэр түүнээс анхилна. Бид бүгд тайвширж байгаа нь илтхэн. Зүрхний цохилтууд нь багасч, номхон сууцгаана. Үнэхээр л хачин юм. Ид шид үү? Эсвэл илбэ жатга уу?
- Өөв. Илбэ биш шид ч биш. Энэ нэг төрлийн ховс байгаа юм. Дэлхий дээр байгалийн хуулиас гадуур зүйл гэж байхгүй. Ид шид гэж ч оршин байдаггүй юм. Та нарын бие ингэж хөдлөөд байгаа нь зүгээр л энгийн нэгэн ховс. Оюун санаа чинь та нарыг удирдаж байгаагаас би биш. Би та нартай уулзсан үеэсээ эхлээд бага зэрэг ховстсоноо нуухгүй ээ. Энэ гэр ч зэрэглээг л гэр болгож харагдуулах ховс байгаа юм. Харин би бол сүнс. Та нарын дуу гарахгүй байгаа биз дээ? Ким Жисү та тэдэнд миний хэлж буй зүйлийг орчуулж хэлж чадна.
Шүрэн унжуурга хацрыг нь даган намилзах, цайвар шаргал өнгийн дээлтэй тэр охин нэг дор тайвнаар ийнхүү хэлж дуусахад миний ам овоо нэг удирдлагад маань шилжлээ. Би түүний хэлснийг ерөнхийд нь тайлбарласан ба бусад маань ойлгох ч дуу нь ч гарахгүй.
- Та нар орилоод, дундаас нь асуулт асуугаад уур хүргэхгүй ингээд сууж байсан дээр.
Түүнийг толгойгоо баруун тийшээ хөдөлгөхөд бидний гар дээр байсан аяганууд сарнин алга болж, бид номхон суусан хэвээрээ сэрүүн гэрт үлдэв.
- Бид цаг хугацааны гадна талд байгаа, бас дэлхий дээр ч түүнээс өөр хэмжээс буюу ховсон дунд. Тийм болохоор Ким Намжүүнд хайгуулын багийнхны аль нь ч та нарыг одоохондоо олохгүй.
Би орчуулж хэлсэн ч түүний юу гэх гээд байгааг өнгөц ойлгоод л орхив. Сүнс гал уруу гараа дүрвэл гал өөдөө томоор дүрэлзэнэ.
- Одоо бэлэн боллоо. Цаг ирлээ. Ким Жисү. Чи тэдэнд үг бүрийг минь дуулгах ёстой шүү.
Гал дээшээ өрдөж, элдэв янзын хэлбэр дүрс үүсгэж, охин гал дундуур гараараа ус хутгаж буй мэт гүйлгэнэ. Тэр орчин үеийн хүмүүс адил цоглог бас ч гэж ширүүн зантай нэгэн шиг санагдав. Ийнхүү түүх хүүрнэгдэж эхлэх аж.
Цэцүүхэй хэмээх овог бол Монгол аймгийн нэгэн жижиг хэсэг, газар дэлхийгээ шүтэж, түүнтэй холбоо тогтоож, эх дэлхийн өмнө ариун үүрэг хүлээсэн нэгэн гэр бүл юм. Би өөрийн өвгийн 109 дэх удам угсаа, итгэмжлэгдсэн үүрэг хүлээгчдийн сүүлчийн гишүүн Есүй буюу дэлхийн уламжлагдсан нэрээр Чандмань хэмээн нэрийдэгч юм. Нууцыг чандлан манаж, хэлэгдэх ёстой газарт хүргэх нь миний үүрэг. Бидний урд буй гал дээшээ оволзож, түүнтэй ижил дээл гэх хувцас өмссөн хүмүүс хэдэн үеэрээ гарсаар сарнина. Галын оч бүр хүний дүрд хувилж биднийурд бүжиглэнэ. Би дуугүй сонсоор, бусаддаа шууд орчуулж байв. Үе үеийн Чандмань-ууд өөрийн үүрэг бүхий дөрвөн махбодыг угтан, тэдэнд замыг заах үүрэгтэй. Есүй хэмээгч би залгамжилсаар энэ хүрлээ.
Advertisement
Урьд цагт хүн үүсэхээс эрт үе, дэлхий өөрийн хэвлийгээсээ амьд амьтны ширхэгийг ч бүтээгээгүй тэр цаг үед нэгэн төрөлтөн Ангараг гаргаас ирж суурьшсан гэдэг юм. Ангараг гараг үржил шимтэй, амьдрал дүүрэн байсан ч тэр төрөлтөн өөр орон зайгаас ирж оршсоор эцэст нь амьдралгүй болж гэнэ. Тэд олон гараг дамжсаар эцэст нь дэлхийд ирсэн. Тэднийг дэлхий "Амьдрал үгүй хийгч" эсвэл "Зүрхгүй төгөл" гэж нэрлэдэг. Харин өөрсдийгөө Яакфачууд гэдэг. Харин одоо та нарын мэддэгээр Кастиллчууд. Асар том онгоц дэлхий дээр суурьшиж ирэн, түүн дотроос хачин дүрс бүхий амьтад бууцгаана. Тэд баярлалдан, дэлхийгээр хаа сайгүй тархаж байгаа зураглал гал дунд ажиглагдана. Өндөр саглагар ой мод, том жимснүүд моднуудаас булцайн унжина.
Яакфачуудын хувьд тэдний сүйрүүлсэн гарагуудаас хамгийн үзэсгэлэнтэй, үржил шимтэй нь дэлхий тул Ангарагийг хэрхэн сөнөөсөн алдаагаа гаргахгүйн тулд дэлхийг хайрлана гэж өөрсөддөө тангарагласан. Тэд зүрх сэтгэлгүй, соёл иргэншилгүй, зэвсэг дайн, тулаан, алдар нэр, хүчиндээ л найдаж амьдардаг ард түмэн байсан. Хүнээс том ялгаатай нь дэлхий өөрийн хүүхдүүддээ бүтээж өгсөн хайр гэх зүйл хэзээ ч тэдэнд байгаагүй юм.
Яакфачуудын хувьд хайрлана гэх үг өөр утгатай. Тэр өөрийн нэгэн цагт сөнөөх дэлхийнхээ үржил шимийг хамгаалж, харин дараа нь устгана. Тэдний дээдээс ийм зүйл хийх гэж байснаа үр хүүхдүүдээсээ нуусаар, тэднийг мунхруулсаар байв. Хэзээ нэгэн цагт бусад гарагуудыг сөнөөсөнтэйгөө ижил хувь заяаг дэлхийд оноохоор бэлдэж байсан. Харин тэдний үр хойчид тэдний төрөлх байх ёстой газар бол дэлхий гэж итгүүлнэ.
Дэлхий уурсаж хэдэн мянган жилийн мөстлөг, усан галав явуулж тэднийг өөрөөсөө хөөсөн юм. Тэр өөрийгөө эрчтэйгээр хамгаалсан. Үүнээс удалгүй ан амьтад, шувууд бүрэлдэн бий болоход нөхцөл байдал бүгд бүрдсэн. Яакфачууд дэлхийгээс дүрвэж, дэлхий ээж хэвлийгээсээ илүү үзэсгэлэнтэй амьдралуудыг бүтээж эхэлсэн юм. Тэр өөрийн хүүхдүүдээ бүтээхээр агаар мандлаа, усаа, хөрсөө бэлдэж дууссан. Галын дөлд элдэв төрлийн амьтад, заан, анааш, сэлмэн соёот бар, арслан заан гээд цувран үзэгдэх ба үүний төгсгөлд хүмүүс алхаж байлаа.
Дэлхий ээж хүнийг төлөвлөөгүй ч сармагчин өөрийгөө хувьсгаж хүн болсон. Өөрийгөө бүтээсэн ээжийн үрс хүмүүс. Ээж хүмүүсийн бүтээсэн соёл иргэншил, дуу хөгжим, яруу найраг,өв соёл гээд бүх зүйлийг нь хайрлаж, үүнд хөгжилдөн баясаж, үнэнхүү дотроосоо хүндэтгэдэг байсан. Хүмүүс хамгийн үзэсгэлэнтэй соёл иргэншил, утга зохиол, дуу хөгжмийг бүтээсэн. Олон мянганы туршид тэр хайрласаар л байлаа. Хүмүүс түүнийг өвтгөж эхэлсэн ч тэр эхийн хайраа хэзээ ч хаяагүй. Өөрийн амьдрал бүтээхээр төгс бүтээсэн ертөнцдөө хүмүүсийг багтаахдаа жаргалтай байсан. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг.
Индианчуудын бүжиг, ургаа хад, уран барилгууд гээд бидний бүтээсэн бүхэн галын дундуур дүрэлзэн дүрслэгдэнэ. Үзэсгэлэнтэй Атланта хот мэт суурингууд. Өнө эртний соёл, пирамид...
Өрийг нь урсан ч дэлхий хүмүүсийг хайрласаар байсан ба сүүлдээ уурсаж устгахыг хүртэл хүсэв. Тэр газар хөдлөлт, галав, галт уулаа дэлбэлсэн ч тэр Яакфачуудыг хөөсөнтэйгөө ижил сүйрэл хүмүүс нүүрлүүлж чадаагүй. Бидний ертөнцийн гуравд "Үр муутай хүн үхэн үхтлээ зовдог" гэж бичсэн байдаг юм. Тэр өөрийгөө хөнөөж буйгаа мэдсэн ч хэчнээн хичээсэн өөрийн үрсээ хөнөөхөд хүрэлцсэнгүй. Ээж доройтсоор л... Энэ үед далайн хөвөөгөөр үхэж буй загаснууд, хайлж буй мөсөн далай, бохирдож үхэх амьтад, шатаж буй ой гээд сүйрэл бүхэн жирэлзэн үзэгдэнэ. Миний нүдэнд нулимс дүүрнэ.
Тэр Яакфачуудыг эргэж ирэн, түүний хүүхдүүдэд мөн өөрт нь заналхийлэхийг эртнээс мэдэж байсан. Гэвч энд бид ч мөн оршиж буй учир урьд цаг хугацаа шиг усан галав юүлүүлж чадахгүй. Тэр мөн доройтсон тул хүчээ ч алдаж эхэлнэ. Ийнхүү дэлхий өөрийг нь аврах төрлийг хүүхдүүдээсээ сонгосон юм. Хүн төрөлтөн энэ үйлсэд сонгогдсон. Яакфачуудаас өөрийнх нь хүүхдүүдийг хамгаалах үүргийг бидэнд өгсөн. Өвс ногоо, ан амьтад, ургамал хөрс, жигүүртэн шувууд гээд бүгдийг...Түүнийг ч гэсэн хайр гэх зүйлгүй энэ харь зүйлсээс аврахыг хүссэн. Тэр дөрвөн амьдралыг ахин бэлэглэсэн. Сонгогдож, үүргийг хүлээж авах дөрвөн хүнд гайхамшигт чадвар өвлүүлсэн. Энэ Дэлхийн хийж чадах сүүлийн хайр, бэлэглэж чадах зүйл нь байсан. Тэр хүмүүсээс өөрийг нь авраач гэж хүссэн. Яафкачууд түүний хайрласаар ирсэн ан амьтад, жигүүртэн, ургамал ногоог сүйтгэж өөрсдийнхөө ноёрхлыг тогтооно. Мөн түүнийг ч эцэст нь хөнөөх болно.
Урьд бидний буй энэ газар цэцэг ногоо алаглаж, мал амьтан бэлчсэн тал байсан. Гэвч сүйрлийн дараа энд элсэн цөл л болсон. Уугуул оршин суугчид болох зэрлэг амьтад өлсөж үхсэн. Энэ нь тэдний бидэн лүү илгээж, дэлхийн тэнцвэр алдуулсан солируудтай холбоотой. Заавал авраарай. Энэ зуур салхи бидний хажуугаар сэрчигнэн, шороо босч, гал дүрэлзэн, голын ус урсах чимээ гарав.
Ким Жисү бол усан махбод. Ус тунгалаг ариун, дөлгөөхөн. Үнэнч ариун сэтгэл, нэвт гэрэлтэх үнэнг илтгэнэ. Усны төлөөлөл бол сонсгол.
Ким Кювон (энэ нь Жэннигийн Хойд Солонгост байхад эцэг эхээс нь өгсөн нэр. Сүүлд өөртөө Жэнни гэж нэр өгсөн) бол гал махбод. Дүрэлзэх дөл адил эрч хүч, хатуу ширүүн няцашгүй занг илэрхийлнэ. Галын төлөөлөл бол хараа.
Стелла Марис бол шороон махбод. Үнэнч шударга, ухаантай байдал, хатуу чанарын тусгал. Шороон төлөөлөл бол үнэр.
Пранпияа Монабон бол агаар махбод. Сэргэлэн цовоо, эрэмгий зоригийг үүтгэдэг. Агаарын төлөөлөл бол хүрэлцэх.
Гэвч энэ чадварууд харах, сонсох, үнэрлэх, хүрэлцэхээр хязгаарлагдахгүй. Цөвүүн цаг ойртох тусам энэ бэлгүүд улам илүү төгөлдөржих болно. Дэлхий та нарыг сонгосон. Монгол охин бидний урд бөхийгөөд удалгүй бидний байсан гэр болон тэр ч алга болж, хоосон элсэн дээр л үлдлээ. Оргүй хоосон дунд сөхөрч суусан хэвээрээ. Энэ нутгийн хөх тэнгэр өөдөөс цэлийнэ.
: Жэнни Хойд Солонгосоос зугтаж байх үедээ хамт зугтаж байсан хүүхдүүдтэйгээ буудуулж үхсэн юм. Цэргүүд ирж цогцсуудыг нь харчхаад оршуулалгүй тэр чигт нь хээр орхисон ба энэ явдлаас бараг хоёр сарын дараа Жэнни танихгүй эмнэлэгт сэрсэн ба яаж энд ирснээ огт санадаггүй. Яг үхсэн үү, эсвэл амьдарч амьтай голтой үлдсэн гэдгээ огт санадаггүй. Гавч энэ явдлын дараа түүний харах чадвар эрс сайжирч, хөлсний алуурчин болоход их хугацаа шаардагдаагүй юм. Анх Жисүтэй уулзахдаа тэр хоёр түүнийг орхих гэж байгаад Жисүг өөрийгөө юм сайн сонсдог гэж хэлсний дараа Жэнни авч явахаар зөвшөөрдөг нь өөртэй нь ижил санагдсан тул тэгсэн ба дараа нь Жисүг үхээд амилсан гэж ярихад нь хачин санагдаж, өдийг хүртэл энэ талаар бодсоор явжээ. Урьд өнгөрснийх нь талаар гардаг хэсгүүд дээр Жэнни их сул дорой байсан талаар гардаг. Гэвч Солонгост очингуутаа л шууд л хамгийн чадварлаг хөлсний алуурчин болно.
Яакфачууд буюу Кастиллчуудын өвөг дээдсүүд гаргаас гараг хооронд дамжиж, уг гаргаа бүх хэмжээгээр нь хөгжүүлж, цэцэглүүлэн хайрлаад тодорхой багажаар цугларсан эрчим сорж, гаргуудыг амьдралгүй болгож гаргаас гараг хооронд дамжин амьдардаг ба дараачийн бүлгүүдэд илүү нарийн тодорхой дүрслэх болно. Тэдний эхний дайралт нь дэлхийд өөрсдийнхнөө суурьшуулж, дараа нь солир унагааж тэнцвэрт байдал алдагдуулж, хүмүүсийг үхдэл болгон хувиргаж одоо эцсийн дайралтаа хийхээр хүлээсээр байгаа ажээ.
Advertisement
- In Serial31 Chapters
Flowers on a Broken Path
The paths to the heavens have been broken and only weeds grow in the garden of life. A time of change has swept the lands of Eltraya as a portal into the newly discovered continent of Samar had brought their two peoples into contact 10 years ago. Different lifestyles and magics are showing men and women in both continents a new way of living. While the nations on both continents scramble to understand the natives on the other side of this recently created "Gate to Prosperity", their greatest minds are realizing that this portal that exists may not be the only one. In the Kingdom of Eich a group of children are slowly coming into their power. If events had been different they may have lived their lives in obscurity, but the smallest of events led to their rise to fame. Call them as you wish, Heroes, Devils or Gods, it's only a matter of perspective. To them, it's the story of their life. But above all it's the story of the boy who was named after a flower.
8 132 - In Serial26 Chapters
Alarulin Dreamers
The Third Era has only just begun, yet the aftermath of the reckoning one year prior still haunts the mythical land of Alarulin. As a sinister plot to unravel the secrets of magic unfolds, the realms future hinges on the border between reality and one young lady's dream.
8 155 - In Serial7 Chapters
AROWNE'S REBIRTH
There was this one guy that lived in modern earth, he died in his 20's, and somehow due to mysterious reasons he was granted the chance to be reborn with his memories intact by some servant of the creator of all worlds with one wish granted,as for the world in itself,he was given the choice of suggesting a theme, and it will be selected at randomi will create a discord in the future for the fansand for the record when the discord is made the fans can take part in making the story
8 139 - In Serial9 Chapters
To the Moon and Back
When Luna discovers the Government agency she grew up with has been lying to her about who she is and what happened to her parents she escapes and runs to small town Nova Scotia. Here she has to learn who to trust with her secrets and who is trying to hurt her. Family and Love are just the begininng of what Luna gets to explore for the first time in her life. If only she can be free for good to discover who she is and what she wants.
8 139 - In Serial44 Chapters
Outliers
"This was the pack I had heard only stories about in my younger years. The pack of wild wolves blessed by the Gods, that embraced their savagery, that were born to hunt and install fear into the hearts of all those weaker than them." ***The Colorado pack, is a pack like no other. They stand alone from the rest - a group of wolves made to be fighters, to enforce the balance between all wolves when conflicts arose between Alpha's, led by an Alpha more powerful than the rest.Emily is a wolf unable shift. Possessing the genes of both her human mother and wolf father, she is blessed with the gift of strength and agility like any other wolf, but her inability to shift forces her to withdraw from pack dynamics. At the age of twenty-three she's sick of her life and desperate to escape, and she knows exactly where she wants to go. Could a wolf like Emily ever be accepted within Colorado's ranks? Could she earn the respect of the terrifying Alpha? CONTAINS MATURE CONTENTCOPYWRITE ALL RIGHTS RESERVED 2019
8 193 - In Serial21 Chapters
Stubborn Stiff Tobias' Sister -Completed
Charlotte Eaton younger sister of Tobias or Four Eaton decides to follow the path of a dauntless. Four calls her stubborn but will being stubborn help her? Or will it bring her life to an end? :"We'll see how long you last" rather than talking to me and Tris Eric looks at me when he says this. "Are you under the impression I won't last here?" I snapped at him. "You will last if I want you to last" he says in a threatening whisper."
8 92

