《INFERNO: Destruction [Completed]》-Пак Чэёон- Балчир од
Advertisement
Австралийн бяцхан дүүрэг дэх ногоон дээвэртэй, хоёр давхар тоосгон байшинд амьдардаг, сэтгэцийн өвчтэй хүмүүсээс бүрдсэн Ази гэр бүл. Би энэ сэтгэц мэдрэлийн асуудал дүүрэн гэр бүлийн хувьд тэднийг холбох гүүр нь болсоор хорвоод мэндэлжээ. Ээжийг залуу байхад нь аав түүнийг чангааж, зулгааж, шаардсаар байгаад хамтдаа Австрали руу цагаачилсан байна. Миний эцэг хэмээн өөрийгөө бахархал дүүрэн нэрийдэгч сэтгэцийн ужиг өвчинтэй, ээжийг л хажууд нь байвал өөрийгөө ертөнцийг атгасан мэт төсөөлдөг нэгэн байлаа. Ээжийг санаж сарвайх хамаатан, эцэг эхээс нь салгасны дараа аав өөрийн үнэнхүү чанар, адын хүслээ зоригтойгоор илэрхийлж эхэлсэн юм. Ээжийг гадаад хэл сургахгүйн тулд хүмүүстэй огт харилцуулахгүй, түүнийг гадагш гаргахгүй, байшингийн нүх сүв болгоныг бөглөж үлдээдэг байлаа. Тэр ээжийг хорьсоор, зодсоор, хүчиндсээр эцэст нь өөртэйгөө ижил гажиг амьтан болгон хувиргав. Намайг төрөх үед тэд аль хэдийнээ л өвчтэй хүмүүс болчихсон байсан юм. Эцэг үүнд туйлын талархууштай хандаж өөрийн гэр бүлээ хамгийн жаргалтай хэмээн өргөмжлөн, юунаас илүү тэдний бузар бүхнийг тээсээр төрсөн намайг амин сахиус шигээ хайрлана.
Аав хаа нэг газар луу өглөө бүрийн найман цагт гарч явахдаа ээжийн уруулыг бараг урах шахам үнсээд, харин миний баруун хацрыг илээд гарна. Миний эх зөвхөн аавын хажууд л намайг энэ ертөнцөд оршдог мэт аашилж, бусад тохиолдолд би тоосны ч үнэгүй нэгэн болдог байв. Энэ нь намайг өөрийгөө хөгжүүлэхэд туйлын тус нэмэр болдог байлаа. Би бүтэн өдөржин гадуур тэнэж, өөрийн бяцхан судалгаагаа чөлөөтэйгөөр үргэлжлүүлнэ. Аав гэрт буй бүх хаалгыг гурван давхар цоожоор цоожилдог, харин миний нарийнхан урт бие нохой ордог хаалгаар яг багтдаг учир би түүгээр гарч гадаад ертөнцийг судална.
(Олон жилийн дараа би гэрээр маань дүүрэн байдаг хүний бие болон ургамлын тухай ном нь эцэг маань дотрын эмч байсантай холбоотойг олж мэдэв. Аав ажил дээрээ хүн аварч, харин гэртээ бага багаар сэтгэлээр нь үхүүлдэг байв. Би хожим олж мэдсэн юм. )
Урьд бид Тори гэдэг нохойтой байж билээ. Аав заримдаа ээж бид хоёрыг урдаа суулгаж байгаад нохой эсвэл муурыг цовдолж, мөчилж алдаг, нэг удаагийх нь ээж зугтах гэж оролдсон учир Ториг алсан юм.
Өөрийн ариун хэмээн учирлагч энэ үйлдээ зориулж бичил лаборатори байгуулсан нь миний хөгжилд үсрэнгүй дэвшил авчирж билээ. Би тэнд амьтад дээр элдэв туршилт хийж, эмийн ургамлуудыг их л нухацтайгаар авч үзнэ. Багаасаа хими болон ургамал судлалд гойд дуртай байсан ба юм найруулахдаа ч тун гаргууд болж байлаа.
Advertisement
Би дөрвөн настай байхдаа л өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэддэг, энэ дэлхийн аливаа зүйлсийн шинж чанарыг нарийн судалж эхэлчихсэн байсан ба миний нүд, чих аль хэдийн юмсыг ухамсар дүүрэн хүлээн авдаг болсон байлаа. Үеийн хэнэггүй тэнэг жаалууд дэвхрэг алж тоглож байхад би гэрт буй бүх анатомийн номыг уншиж дуусгаад, хүний биеийн бүтэц, ургамал бүрийг амьдруулж буй бодисыг нэг бүрчлэн мэддэг болсон, нас чацуу маанагууд маань хөрш айлынхаа хөвгүүний дотоожыг дээшээ сунган наадаж байхад нь би аавынхаа лабораторид өдөржин уусмал найруулна.
Аав яг оройн зургаан цагт гэрт ирнэ. Харин би буснааж, хольсон бүхнээ тэр даруй устгачихаад түүнийг хүлээн үүдэндээ зогсдог байв. Хэрэндээ номхон, ноомой, хулчгар нэгэн мэт тэдэнд санагдуулахыг зорино.
Миний эцэг шөнө бүр ээжийг доороо муухай чарлуулж, харин би энэ чимээг нь сонсоод дотор муухайран шөнийг өнгрүүлдэг байлаа. Аав харин чанга хөхөрч, үүний дараа алгадаж, орилох чимээ илүү чангарна.
Яг ийм хэмнэлтэй хазайгаад байхаар зүйл тохиолддоггүй байсан, ээж намайг үл тоож, аав ажилдаа явж, заримдаа амьтан алж, ээжийг чарлуулж, би энэ маягаараа арван нэгэн нас хүрч өөрийн гараараа хорлон сүйтгэх ажиллагаа лав хангалттай үйлдэхүйц болов.
Энэ үед гай ч гэх үү гайхамшиг ч гэх үү нэг зүйл тохиолдсон юм. Миний амьдралыг сайн тийшээ эсвэл бүр муу тийшээ эргүүлсэн.
Аавын үргэлж түгжин орхидог гурван давхар цоож төмөр таслагчид таслагдан, бутран унаж, миний урьд харж байгаагүй ээжтэй минь тун төстэй шинж бүхий таван Ази хүн орж ирэв. Эмгэн болон өвгөн, мөн нэг эмэгтэй ба хоёр ч бадриун эр тоос босгосоор угаасан хивсэн дээр минь гишгэсээр хашхирна. Тухайн үед угаасан хивсэн дээр нь гишгэсэнд ээж хэрхэн уурлаж, тэднийг хөөх бол гэдэг их сонирхолтой байсан ч бодсоноос минь тэс хөндлөн зүйл болов.
Хөгшин эмэгтэй миний эхийн өнгөө алдаж, гундаж, зүсээ алдсан хатингар гарыг нь атгасаар уйлж, түүнийг тэврэн авч уучлал болоод уурлах хоёрыг хослуулан ярьна. Харин би тахианы сарвуу шиг мөчидхөн гараараа хаалга налсаар тэднийг нууцаар эмээнгүй ширтэж байлаа. Цагаан өнгийн, цэцгэн хээтэй даашинз маань юу ч үгүй халтартсан, хүрэн бор нүдэнд минь хүйтэн ба гайхашрангуй тодорно.
Төд удалгүй энэ дуулиант хүмүүс нь миний эмээ болон өвөө ба нагацууд минь гэдгийг ойлгов.
Тэд ээжийг хайсаар эцэст нь олжээ. Залуудаа цэцэг шиг л дэлгэрч байсан бяцхан охиноо эрсээр араатны мутраас салгахаар ирлээ. Тэд ээжийг шууд л авч яваад, эх минь явахаасаа өмнө над уруу нүдний булангаараа зэрвэсхэн, шаналал дүүрэн харсаар намайг орхив.
Advertisement
Үүний дараа аав шоронд орж, ээжийг Солонгос уруу гэр бүлийнхэн нь авч явсан ба миний эх намайг харах бүрийд түүний аймшигт нөхрийн үнэр үргэлж ханхлах тул яргалж алсан муур шиг намайг хаяж, асрамжын газрын хаалга татууллаа. Эзэнгүй хоосон усны сав далайд төөрөн хөвөх шиг би танихгүй газарт хаягдсан.
Үүнээс хоёр ч долоо хоноогүй байхад өөрийн бузар аргаараа тогтоон байсан хоёр нараа алдсан миний эцэг сэтгэцийн эмнэлэгт нэг ч хоноогүй байхдаа хэлээ хазаж үхсэн юм. Ийнхүү би ганцаархнаа үлдэв.
Түүний үхэлд гашуудах хүн нэг ч байсангүй.
Хамаатан, ахан дүүстэйгээ хамт буй ээжид минь юу тохиолдсоныг мэдэхгүй. Тэр магадгүй эдгэж, аав бид хоёртой өнгрүүлсэн дур гутам дурсамжаа мартсан биз.
Харин би дөрвөн давхар, аймшгийн кинонуудын сүнстэй байшинд лав яв цав тохирохуйц саарал, тоосгон байшинд нэг жилийг их л идэвх чармайлттайгаар өнгрөөсөн юм. Учир нь томоотой, авъяаслаг хүүхдүүдийг хүмүүс их өргөж авдаг тул би бүх хичээлдээ толгой дараалан амжилт үзүүлж, хуурамч найрсаг занг үеийн нөхөддөө гаргана. Энэ асрамжын газрын үнэр, ор заваан, хүүхэд асрагчгүй авах юмгүй, толгой тархигүй тэнэг амьтад, ядаж надад өөрийгөө хөгжүүлэх боломж ч үл өгөх нь боож үхмээр.
Энэ хуурамч байдал ч үр дүнгээ өгөн Патриша гэх Орос эмэгтэй ба нэгэн Ирланд Гру гэх ноён хоёр намайг эргэлзээгүй үрчилж авахаар сонгов. Гэвч энэ нь миний идэвх чармайлтаас огт хамааралгүй сонголт болж таарсан юм.
Хатагтай Патриша гоёж гоодох дуртай, мөнгөнд шуналтай, гадаад уруу хүүхэн дамнуулдаг ажил эрхэлдэг, асрамжын газруудаас аль сайн гэсэн охидуудыг худал гэрчилгээгээр үрчлэн аваад үнэ тохирч гадаадуудад зардаг хар захын наймаачид дунд хүндтэй нэгэн байв. Тухайн үед балчир Солонгос охидууд үнэ их хүрч байсан ба би яг тохирохуйц ч миний биеийн жин хэт бага байлаа. Жин багаас шууд зарж чадалгүй, тэр намайг жин нэмүүлэхийн тулд эхний долоо хоног гэртээ байлгаж, төмс бордох мэт шимтэй бүхнээ судсаар ч, уруулаар ч шахаж намайг тарган болохыг хүлээнэ. Таргалуулж байгаад нядлуулдаг хонины үлгэрийн жишгээр.
Ирланд Гру бол ердөө түүний баруун гар, цаасан дээрх түүний нөхөр болохоос биш Патришагийн улыг долоохоор төрсөн нохой байв.
Хатагтай Патриша болон нэгэн эрдэмтэн хоёр тэр зуур шинэхэн хар тамхи хийж, хар тамхины зах зээлд гаргаж бизнесээ илүү өргөжүүлэхээр зэхэж байв.
Энэ үед би арван хоёр настай, өөрийгөө ямар нэг муу зүйлд зарцуулагдах гэж буйгаа мэдэрч, гэвч энэ бүхнээс хэчнээн тийчлээд гарахааргүй орооцолдож, хэзээ идүүлэхээ хүлээж буй зааны тугал шиг байсан ба санаандгүй тохиолдлоор Патриша миний ухаантай мөн ургамал шинжлэлд дуртай гэдгийг олоод харчхав.
Түүнд балчир Солонгос охиныг тарган баяны өвөр лүү чихэхээс илүү мөнгө олох санаа толгойд нь даруй орж ирсэн билээ. Тэр бяцхан охины толгойг эргүүлж, Австралийн хар тамхины зах зээлд гарахаар хатуу шийдэв. Арван хоёр настай гоц ухаантан.
Би багадаа энд тэнд туршилт хийж л байвал үүнийгээ аз жаргал гэж боддог байсан. Учир нь энэ л намайг тайтгаруулж, ээж минь аавын доор амь тавин чарлах чимээг багасгадаг байлаа. Шөнө бүр би ээжийнхээ уйлагнахыг сонссоор, түүнийг намайг орхисны дараа ч үргэлж сонсогдоно. Үүнээс намайг гэтэлгэж, саатуулдаг байв.
Би шинжлэх ухаанд бүх зүрхнээсээ хайртай ба үүний хажуугаар адгуусан бодлууд үлэмж төрөгддөг байсныг дурдах хэрэгтэй.
Миний сэтгэхүй эрүүл байх нөхцөл боломж аль багаас бүрэлдээгүй ба нүдэн дээр минь үхдэг байсан тэр сул дорой амьтдыг илүү өөр байгаасай гэж би багаасаа хүсдэг байв. Хэрвээ ямар нэг зүйлийг тамлавал, туршилт хиймээр байвал би аавыг илүү том загас бариасай гэж хүсдэг байсан. Яагаад аав ийм барихад амархан, эмзэг амьтдыг тамладаг байсан юм бол? Тэднийг аль ч гудамжнаас бариад авна, би хүртэл чадна шүү дээ. Би аавыг хүн барьж авчраасай гэж хүснэ.
Патриша надад миний хамгийн их хүсдэг зүйлийг минь санал болгосон юм. Хүн дээр туршилт хийх. Патриша бол шулам мэт шунахай, мөн чөтгөр хүртэл атаархам онч нүдтэй байв. Харин би хэнээс ч илүү ухаантай мөн харгис байсан. Хэчнээн зуун, мянган хүнийг мансууруулж алах гэж буйгаа сайн мэдэж байлаа.
Advertisement
- In Serial1363 Chapters
VRMMO: The Unrivaled
Lu Chen used to be a ranker of the most popular VRMMO game, Spirit of Grief. After a car accident turned his dreams into dust, his disability left him incapable of escaping the pit of mediocrity he was thrown into. Helpless and defeated, his story ended.Two years later, the Eternal Moon Corporation launched a new VRMMO called "Heavenblessed", and Lu Chen stumbled into another terrible accident that left him in a complicated situation far beyond his ability to handle. That won't stop him from rising to the top, however. Not again.Come witness the rise of the sword-wielding zombie and the relationships he makes during his journey to the apex! For riches and bi- ahem, for career and love!He wields a demonic sword from Hell, he dons armor shining with Heaven's light. His boots stride across the sky as his helmet devours the souls of his enemies. On his left side sits the Goddess of Death. On the other, the Angel of Beauty.From the land of ice and death, a generation of Asura Kings rises, their roars reverberating throughout the world.Tremble in fear, noobs!
8 8158 - In Serial1353 Chapters
Refining the Mountains and Rivers
A young man's life changes when he stumbles upon a mysterious item. Qin Yu had never been a lucky person. Weak of body, bullied by his peers, and with only his friend as his family, he struggles day-by-day to live. But everything changes when he stumbles upon a little blue lamp. An immortal and demonic cultivating adventure.
8 3346 - In Serial2455 Chapters
Mortal Cultivation Biography
A poor and ordinary boy from a village joins a minor sect in Jiang Hu and becomes an Unofficial Disciple by chance. How will Han Li, a commoner by birth, establish a foothold for himself in in his sect? With his mediocre aptitude, he must successfully traverse the treacherous path of cultivation and avoid the notice of those who may do him harm. This is a story of an ordinary mortal who, against all odds, clashes with devilish demons and ancient celestials in order to find his own path towards immortality.
8 1057 - In Serial1503 Chapters
Dragon Prince Yuan
Destiny stolen at birth, the prince of the once mighty Great Zhou Empire, Zhou Yuan, has been plagued all his life by a fatal poison, forced to suffer powerlessly until one day when fate draws him into a mysterious domain where he meets a beautiful girl in green, a bizarre dog-like creature and an unfathomable old man in black.Join Zhou Yuan as he is thrust into the whirlpool of destiny while he seeks the pinnacle of cultivation.
8 1060 - In Serial677 Chapters
Ranker's Return
In the early days of the virtual reality game, Arena, meleegod was the strongest ranked player! He deleted his character and suddenly left. In order to restore his bankrupt family, he returned to Arena!"Do you want to create a character?"
8 1719 - In Serial1525 Chapters
Monarch of Evernight
Qianye rose from hardship but was felled by betrayal. From then, one man, one gun; he tread the path between Evernight and Daybreak and became a legend. Even if Evernight was destined to be his fate, he still intends to become the ruler who dictates.
8 22867

