《INFERNO: Destruction [Completed]》[4.7] Хоёр амьдрал
Advertisement
Цээжийг минь цуулах энэ өвдөлтийг би ямар үгээр хэрхэн илэрхийлэхээ үл мэднэ. Биеийг минь баримлын шавар шиг л нухахад хэдэн яс минь шажигнан дуугарч буйтай зүйрлэж болмоор ч мэт. Хэтэрхий их балмагдсандаа нулимс ч урсахаа мартчихжээ. Хамаг бие минь царцчихсан мэт болно.
- Жин ах аа! Зүүн тийшээ эргэ! Тэндээс Жисү эгч үнэртээд байна. Тэр энд бий бол бид уулзаад, хамтдаа зугтах хэрэгтэй. Бид эгчийг даруй олох ёстой.
Миний чанх хойно, дээврийн хѳндийгѳѳр, магадгүй агааржуулах шугамаар тэд явж буй бололтой Чэёон, Ким Согжин хоёрын хоорондоо ярилцах нь цуурайтна. Энэ намайг бага зэрэг дээрдүүлж, би баярлав. Ядаж л Чэёон амьд байна. Тэр амьд байна. Ийнхүү бодох ч миний бодол тогтохгүй, зѳрѳѳд ѳнгѳрсѳн танихгүй нэгэн шиг л барьцгүйдэн, би жингүйдэж буйгаа мэдрэх аж. Миний бие мэдрэхүй сансарт сарниад алга болчихсон аятай, би алхаж буйгаа ч мэдрэхгүй мэт.
Миний зогсож буй хэсгээр, тэд дээврийн агааржуулах хоолойгоор яг миний зүгт ирж байлаа. Би тэднийг ирэхийг хүлээсэн хэвээр тааз руу харсаар зогсов. Надаас тав алхах зайтай агааржуулалтын системийн тѳмѳр тор харагдах ба тэднийг энд ирнэ гэж таамаглан доор нь ирэн зогслоо. Гялгар тѳмѳр дээр мѳлхѳх, хувцасны цахилгаан тѳмѳр цохих чимээ тод сонсогдсоор би хэн нэгний цагаан ѳнгийн ѳмсгѳл, тод хар нүдийг тѳмѳр торын бачим нүхээр харав. Ким Согжин байна. Анхааралгүй, мэдрэлгүй мэт түүний зүг ширтэн зогсвол, урт шаргал үс хажуунаас нь унжсаар, хѳѳрхѳн хацраа гэрэлтүүлэн ѳѳдѳѳс санаа зовонгуй ширтэх Чэёоныг харлаа. Түүний хацар, ѳмссѳн хувцас, хацар нь хав халтар болчихсон байв.
Би юу ч үгүй хоосон нүдээрээ ширтвэл, тэр ѳѳдѳѳс минь орилоод байх шиг. Миний ухаан санаа балартах мэт, би нэг л мэдэхэд Чэёон, Ким Согжин хоёрын дунд орчихсон хамт агааржуулах хоолойгоор явж байлаа. Тийм ээ, би хажуу дахь сандал, шүүгээ маягийн цагаан зүйл дээр гишгэн үсэрч, Ким Согжины гараас атган дээш гарсан шүү дээ. Тийм юм болсон. Ким Согжин гар чийдэнгийн бүдэг шар гэрэл тусгасаар замаа гэрэлтүүлнэ. Энэ хоолой зэврүүн, хүйтэн, гадаа байсан халууныг дотогшоогоо нэвтрүүлэхгүй аж. Чэёон миний урд элдэв зүйл ярьж, тэр гараас минь үе үе эргэж харан татна. Гэвч урьд сүйрэл болоход би гэнэт л дүлийрч, ухаан мэдэрлээ алдсантай ижил энэ удаа миний сонсгол, мэдрэхүй дотоодод буй зовлонт далайн ёроолоос бүдүүн гинжээр доошлон татуулах аж. Би хоосон махнаас илүүгүй, оюун санаагүй нэгэн шиг, Чэёоны таталтаар л хѳдѳлнѳ.
Advertisement
Байгууламжийн дотор гэнэтийн чанга дэлбэрэлт болж, бидний буй агааржуулах системийн хана чичирч, газар доргиход л би сая нэг сэхээ авлаа. Хаана байгаагаа юу болоод байгааг авч үзэж эхэлсэн юм. Бидний байсан агааржуулах хоолой салж унаагүй ч, доргилтод чичирхийлж, би чихээ дарсаар доош бѳхийв. Бидний бие чигээрээ, мѳлхсѳѳр явж л багтах агааржуулагчийн хоолойгоор хамгийн урд Ким Согжин, хамгийн сүүлд би явж байлаа.
- Энэ зүгт муу ус үнэртэж байхыг бодоод доошоо гулгаад муу усны сувагтай холбоотой байх. Баруун тийшээ харин хог үнэртэж байна. Зүүн талд сувагтай холбоотой ч битүү доошоо хоолой, баруун талд ч тийм хоолой байна. Үүнээс цаашаа агааржуулагч гадагшаа очихгүй. Бид чигээрээ явбал дѳрвѳн давхраас үсрэх шаадлагатай. Жин ах аа хог руу унах уу? эсвэл муу усны хоолой юу? Эгчээ! Та намайг сонсож байна уу! Жисү эгчээ?
Чэёон миний нэрийг хэд дахиж чангаар дуудахад, алгаараа чихээ дарж байснаа болин, хүндээр амьсгалж,
- За, сонсож байна гэж бараг л шивнэлээ. Миний хоолой гарахдаа хачин маягаар цахиртаж, нарийсаад их л эвгүй авиа гаргаж, үг унах гэж бараг л аргах аж.
- Одоо бид амьд үлдэх ёстой. Үүний дараа хүссэн хэмжээгээрээ гутарч, уйлж болно. Та одоо анхааралтай байх хэрэгтэй.
Түүний үг миний дотор барин тавин дуулдаж, би гүнзгий амьсгаа авсаар түүнд "за" гэж чанга хэлэв. Одоо амиа л бодох хэрэгтэй. Ойлголоо.
Байгууламж дотор хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт, буудалцаан үүсэж, зүрх хэмхэлмээр муухай дуу гаргах ч зүрхэнд тэгтлээ ѳвдѳхгүй. Хүмүүс дор дорноо буудуулан үхэж, харин миний дотор бол Еэрим бид хоёр ѳѳд ѳѳдѳѳсѳѳ хутга бариад зогсож буй үзэгдэнэ. Нэгнээ хѳнѳѳх гээд.
- Ким Жисү чи сэлж чадах уу?
Би бодлоосоо салвал, Ким Согжины барьж байсан гар чийдэнгийн гэрэл унтарч, бид хав харанхуйд үлдсэнээ мэдэв. Би тэдний амьсгалах чимээг сонсохоос, нүүр царайг нь үл үзнэ.
Ким Согжин миний урдаас намайг цочоосоор, чангаар асуухад нь би даруй толгойгоо сэгсэрлээ. Би усанд орвол шууд л живж үхнэ. Энэ далайтай ойрхон амьдардаг Солонгос хүний хувьд ичиж үхмээр хэрэг ч би уснаас үхтлээ айдаг.
Advertisement
- Тэгвэл бид хогон дээр л унах нь.
- Химийн хог хягдалтай хэсэг баруун талд, харин зүүн талд нь энгийн хог байгаа бололтой.
Бид агааржуулалтын хоолойн хязгаарт бараг л тулж буй бололтой, цаашаа хѳндий, салхины исгэрэх чимээ сонсогдохгүй, харин гадна талд буй хүчтэй салхины чимээ тодхон. Гадаах хананаас наашаа, бидний буйгаас цаашаа юу буйг харж чадсангүй, үл мэдэгдэм харанхуйгаас ѳѳр зүйл миний нүдэнд торохгүй. Харин Чэёон нүдээрээ үзэх мэт зам зааж, ийшээ ч эргэ тийшээ ч эргэ гэж шивнэсээр, бид зүүн тийшээ лав явлаа. Энэ барилгын бүтэц үнэхээр хачин, миний бараг л толгой эргэнэ. Агааржуулалтын систем нь хаана л бол хаана ч хүрч болмоор ч юм шиг. Зүүн тийшээ явсаар бид нэг зүйлд хүрвэл гадагшаа онгойдог ѳргѳн тор түгжээтэй, үүний цаад талд байгууламжийн гадна тал бололтой байлаа. Хоосон ба шороо хийсч, хана мѳргѳх чимээ сонсогдоно. Ким Согжин хѳлѳѳрѳѳ ѳшиглѳсѳѳр нэг юм цаашаа онгойж, тѳмѳр тор харанхуй уруу унан доошоо ямар нэг зѳѳлхѳн эсвэл зунгааралдсан зүйл дээр холхон шиг унах шиг болов. Гялгар тор, ѳмхийрсѳн тѳмсний хальсан дээр ч юм шиг.
Ѳѳдѳѳс салхи үлээж, хүйт татуулан, Ким Согжин л хаалтны наана зогсож байсан ба доор би яг ямархуу байгааг харж чадсангүй.
- Би түрүүлээд үсэрлээ шүү.
Тэр ийнхүү шивнэсээр доошоо эргэлзээгүй, айх ч зүйлгүй, зүрхний цохилт нь хэвийнээр үсэрсэн бѳгѳѳд би ямар нэг тархи, гавлын яс хагарах, хэдэн яс үйрэх тийм чимээ сонссонгүй. Баахан дэвсгэр даавуун дунд унаад ч байгаа мэт чимээ гаран, Ким Согжины амьсгалах дуу сонсогдоно. Эндээс үсэрхэд аюул багатай бололтой.
- Эгчээ, битгий айгаарай. Бид эндээс үсэрвэл аюулгүй газар очно. Доор уулзацгаая.
Чэёон тоглоомтойгоор инээсээр доошоогоо ар нуруугаараа унаж, түүнийг нэг зүйл ѳлгийдѳн авах шиг зѳѳлхѳн чимээ гарна. Чэёон мѳн л аюулгүй газардсан аж.
Ким Согжин,
- Миний тѳсѳѳлсѳнѳѳс ч дор үнэртэй юм гэж хэлбэл Чэёон хариу болгож,
- Надад ямар буйг тѳсѳѳлѳх ч үгүй гээд муухай дуугарсаар хэлвэл тэр хоёр зэрэг нирхийтэл инээлдэв.
Би тэр доор аюулгүй гэдгийг мэдсээр байх ч юу ч үгүй харанхуйгаас үхтлээ айн, энэ зуур Еэрим миний бодлыг эргэж миний сэтгэл яг л ус дээр нь асгаад хатсан ном шиг л хорчийж байх аж.
- Алив эгч ээ! Та чадна!
Ахин эргэн тойронд бѳмбѳг дэлбэрч, энэ удаад барилга нурж буй бололтой хүнд хүнд зүйл доошоо унан нурах чимээ гарав. Чанх дээд талд минь юмны эвдрэх чимээ дүүрч, дотор буй цэргүүд ч цѳѳрч эхэлсэн байлаа. Чэёон миний доороос орилсоор, үүний хажуугаар хогны муухай үнэрийг муулна. Би нүдээ аньсан аниагүй огт ялгаагүй ч, нүдээ тас аньсаар үсрэв. Үсрэх үед миний биеийг ороох энэ айдас, зѳѳлхѳн зүйл дээр унахаа мэдсээр байж чичирж буй биеэ мэдрэхдээ тэр ѳндѳр барилгын дээрээс, доор нь тосож буй хатуу цементэн шалыг мѳргѳж унана гэж айхдаа Лиса юу мэдэрч байсан бол гэж бодогдоно. Би ямар нэг хуванцар хогон дунд газардлаа.
Надаас холгүй, харанхуйд Чэёон, Ким Согжин хоёр амьсгалж буй нь сонсогдож, хажууд буй барилга дотроосоо шатах чимээ гарна. Юмны дэлбэрэх, шат пат хийн дуугарах, цахилгаан үүсгүүрүүд хоорондоо цохилцох. Илүү хүйтэн агаар, ширүүн салхи намайг хэд дахин алгадаад авах шиг болж би гүнзгий амьсгаа авав. Ѳмхий самхай, хачин үнэрүүд толгой дүүргэж, бага зэрэг манаргаж байлаа. Сая юу болсон талаар одоо л ухаантай эргэцүүлж чадах мэт болсон ба би эхнээс нь бодно. Чэёон намайг шууд л олж ирж, мѳн намайг үнэртэж байна гэж хэлсэн, тэр хог ба муу усны хоолой, энд хогийн томоос том цэг буйг хараагүй байж шууд л мэдсэн. Би энэ бүхнийг тодруулахаар асуулт асуух гэж байвал, намайг юм дуугарахаас ѳмнѳ урьтан Чэёон,
- Би урьд нь үхэж байсан. Африкт, Конго мѳрний хавцлаас үсэрч үхсэн гэж хэлэв.
Advertisement
- End357 Chapters
Child of Light
The lazy Zhang Gong decides to learn light magic, a magic often ridiculed as useless for it’s defensive nature. However, he eventually becomes the legendary Grand Magister. While trying to end the continent’s east and west separation in order to unite all of the different races, he becomes every race’s Child of Light.
8 422 - In Serial55 Chapters
When the Lilyflower blooms...
In a modern world where magic and status boards exist, twenty-three-year-old S-Class Archmagus Aria Saciustrum found herself in the morbid situation of joining her country’s own Dungeon Dive expedition. A researcher at heart, Aria didn’t like the idea of slogging away in the dirty depths of the petrifying dungeons that spawned all over the world. However, her scientific mind trumped her own feelings, and she forced herself to join her country’s first S-Class Dungeon Dive. The allure of finding a treasure or a discovery that could shake the foundations of human society was too enticing to just walk away. So… Aria dived deep into the Dungeon, alongside her friend the S-Class Healer Yvette, and yes, her efforts had paid off. The S-Class party did manage to find a groundbreaking discovery. One that would shake the foundations of the world and would haunt the nightmares of everyone living on Planet Earth. Just… It wasn’t what Aria had hoped for... ??? New chapters every Monday, Wednesday, Friday and Sunday at GMT+8 0100
8 188 - In Serial214 Chapters
Tale of Deprived (Completed)
This is a story of the deprived,This is a tale of hardships,This is a tale of finding hope down the chasms...
8 359 - In Serial14 Chapters
Fantasy Unlimited (Dropped)
If you were terminally ill, family and friends abandoned you, and had countless hours to spend, what would you do? Cyrus chose to spend his remaining years playing Fantasy Unlimited, where he eventually became the best player in the game. But all of that is meaningless when the game is set to end. As the only player left online, Cyrus watched it all come to an end. But what happens when you wake up only to find yourself still in the game? Or is it really still the same game?Do you rejoice?Do you lament?Or do you say: Fuck it! When given another chance to live his life, Cyrus moves forward without hesitation. But life was never meant to be easy and neither is your second. A/N: Mature tag added for possiblity of violence, sex scenes (not entirely sure if I can write one though), etc.; harem tag removed but not exactly sure yet Hi guys, I thought I'd try to write a book (obviously easier said than done). Don't actually know where I'm headed with this but thought it would be fun to try to get as far as I can. There is no set schedule whatsoever. Constructive criticism greatly appreciated.
8 136 - In Serial15 Chapters
Banyo King
Mga kuwentong nangyayari sa loob ng banyo.
8 189 - In Serial44 Chapters
Since You Been Gone
Sequel to City of Chicago HighIt's been two and a half years since Tobias Eaton left Tris Prior. Since then, she's given birth to their son, Lucas, and became a famous author. Her book has been successful since she released it but what they don't know is that it's her autobiography of her not so perfect life where her boyfriend left her so he could go to school and be a big quarterback. But what happens when the quarterback is back and wants in on the author and her two year old son's life?
8 80

