《INFERNO: Destruction [Completed]》[4.6] Миний эгч
Advertisement
Little Kim Yerim's P.O.V
Би Кастилл гарагийн иргэн. Энэ дэлхийд амьдраад хорин жил ѳнгѳрсѳн байна. Хүний он тооллоор хоёр зуун дөчин сар, хэчнээн мянган хоног. Бидний хамгийн анхны туршилт дэлхийн хугацаагаар хорин жилийн ѳмнѳ анхны хиймэл солирыг дэлхий дээр туршиж үзэхэд тохиолдсон юм. Бид хүн тѳрѳлхтѳнийг аюултай юу аюулгүй юу? тэдний техникийн хѳгжил, оюун чадавх нь хэр ѳндѳрт буйг судлах хэрэгтэй байлаа. Кастилл гараг эрчим хүч, үржил шимээрээ их муу бѳгѳѳд үүнээс болоод хѳлѳг хийхэд тухайн үед их хүндрэл тулгарч байв. Бидний суурьшиж буй гараг бидэнд хүрэлцэхээ больж байлаа. Ийнхүү эхний туршилтад би ѳѳрийн сүнсээ ѳгсѳн юм. Энэ эр зоригийн тулаан байсан. Бидний тѳрѳлд эр зориг, нэр алдар, үнэнч байдал хамгийн нэр тѳртэй зүйлд тооцогдож, хүчтэй нэгэн давамгайлж, хүчгүй нь үнс болон хийсэх болно. Туршилтад хамгийн түрүүнд явна гэдэг бидний хувьд хамгийн нэр тѳртэй үйл байлаа. Би хэчнээн мянган Кастиллчуудаас сонгогдож, хѳлѳгт суув. Ѳѳрсдийн ѳвѳг дээдсийн үлгэрт гардаг, тэр үзэсгэлэнтэй гарагийг судлахаар явсан.
Дэлхийд ирсэн тэр цаг мѳчид бид ѳѳрсдийн замаар салаалж, Ѳмнѳд Солонгосын нэгэн жижиг сууринд унасан. Би агаарт дэгдсээр ѳѳрийн эзэмшиж болох биеэ хайсаар л байлаа. Ердѳѳ нэг ѳдрийн дотор л ямар нэг бие олохгүй бол бидний оюун сүнсний орших элемент дэлхийн цаг уурт нэг ѳдрѳѳс илүү тэсэхгүй байв. Мѳн солир унасан хүрээнээс олох ёстой ба солироос гарах энерги биднийг тогтоон барьдаг энерги ялгаруулдаг учир би холдож чадсангүй. Гэвч аль ч хүмүүсийн бие сэтгэлд минь хүрсэнгүй. Энэ нь ч муухай, тэр нь ч дорой гэж гологдсоор байгаад шѳнѳ болчихсон ба хүмүүс цѳѳрчихсѳн юм. Одоо би сульдаж эхэлсэн бѳгѳѳд харсан аль ч бие рүүгээ орж чадахаар байлаа. Голсоор эцэст нь юу ч үгүй хоцрох гэж байна.
Замын хажууд урт хар үстэй, сул дорой нэгэн эмэгтэй ганцаар алхах ба ухаан мэдрэлгүй мэт л, ийш ч найган тийш ч гуйван явж байв. Би түүний даруй л эзэмдэхээр биед нь нэвтэрлээ. Түүний хамрын нүх, арьсны сүвээр шингэж түүний уураг тархин дахь бүхнийг харахаар би дайрна. Энэ хүн шинэ амьдралын минь ээж болсон юм.
Кастиллчууд хүний биед орсон эхний хоёр ѳдѳр түүн дотор буй хуучин дурсамжуудад нэвтэрч шинэ хуурамч амьдралдаа ѳгѳгдѳл үүсгэдэг. Урьд байсан хүний оюун бодол хэзээ ч гарч ирэхээргүй дотроо түгжигдэн үлдэнэ. Хүний зүрх сэтгэлийг дийлэх тийм ч хэцүү биш, бидний хэнд нь ч хүний биеийг эзлэхэд асуудал гараагүй билээ. Нэвтэрсэн биеийн эзний хуучин дурсамжуудыг ухсаар бүрдүүлсэн мэдээллийн сангаараа бид амьдардаг. Жүжиглэж, хүмүүсийг судалж, тэдний сул талыг хайх ёстой. Зарим сул дорой хүний оюун санааг эзэмдэхэд минут ч хүрдэггүй. Зарим нь дотроос тэмцэлдэх ч тэднийг дийлнэ гэдэг ердѳѳ цаг хугацааны л асуудал байлаа. Би тэр эмэгтэйн зүрх сэтгэлийг ядах юмгүй л эзэмдэнэ гэж бодсон ч би санаандгүйгээр тэр нялх ургийн биед орчихсон. Энэ миний уурыг хүргэж байсан юм. Гадаад орчинг судлах боломжгүй, ийм сул дорой биеийг хѳгжүүлэхийн тулд дор хаяж л арван жил шаардана.
Advertisement
Энэ үеэс л би Кастиллчуудын хэрэггүй, хѳнѳѳлт гэж үздэг мэдрэмжийн зах зухаас ойлгож эхэлсэн юм. Миний эх гэж нэрийдэгч, тээж буй хүн минь надтай хачин байдлаар ярилцах гэж оролддог. Тэдний хэлийг эхэндээ мэдэхгүй байсан ч хэд хоногоос сонсоод байхаар ойлгодог болов. Тийм ээ, амархан байсан. Тэдний хэлийг сурахад их амархан. Тэр надад гадаа буй энэ үзэсгэлэнт ертѳнц хэр сайхан байх тухай, хэрхэн үзэсгэлэнтэй байж, намайг ѳсѳж том болоход тѳгѳлдѳр хуур тоглон сургаж, хамтдаа ийм ч юм хийнэ, тийм ч юм хийнэ гэж ний нуугүй ярилцана. Хэвлийгээ үргэлж илж, түүний гэдсэн доторх дулаахан усыг арьсны ширхэг бүрээрээ мэдэрч байв. Ээж их гоё хоолойтой, үргэлж надад дуулж ѳгнѳ. Түүнийг дуулахад би нэг л мэдэхэд дуртай болсон ба нэгэн хүн, ѳѳрийгѳѳ миний эгч гэж нэрийдэгч үдэш бүр миний буй хэвлийг аяархан илсээр юм ярьдаг байлаа. Тэр надад ѳѳрийнхѳѳ дуртай хувцаснаасаа ѳмсгѳнѳ л гэнэ, барби тоглоно л гэнэ. Энэ хүний ядаргаатай хайр гээч зүйлд би есѳн сар бѳѳцийлүүлсэний дараа миний сэтгэл бичилхэн хэмжээгээр ѳѳрчлѳгдөж эхэлсэн байлаа. Хэвлийд буйдаа ингэж хайрлуулсан байхад намайг угтаж авах ертѳнц ямар байх бол? Кастиллчуудад байдаг зэрлэг, хэрцгий, ѳршѳѳнгүй занг минь тэд хувиргаж байв.
Би юунаас ч илүүтэй дэлхийг бүхэлд нь харахыг хүсдэг байлаа. Бидний үлгэр домог болгон эртний дэлхий, түүн дээр буй ашигт малтмал, сайхан бүхний талаарх байдаг, дэлхий гараг аль багас л Кастиллчуудын иргэн бүрийн мѳрѳѳдѳл байсан. Мѳн бид дэлхийг эзэлж чадах зэвсэг, судалгаа, боломжтой нѳхцѳл байдал ч тѳгс бүрдсэн байсан үе. Дараа нь би нүдээ нээсэн. Олон гэрэл, дээрээс минь олноороо ширтэх нүднүүд. Цэнхэр болон цагаан ѳмсгѳлүүд. Ээжийн минь дулаан гар.
Ѳдѳр бүр надад үлгэр ярьдаг ээжийг, үдэш бүр хэвлийг нь үнсдэг байсан Жисү эгчийг харав. Хажуу ѳрѳѳнд буй хүүхдүүд эхэр татаж уйлж байсан ба би гарч ирээд эхэндээ дуугүй байж байгаад дараа нь худал үнэн янцаглах аядав. Үүний дараа ам руу минь эхийн халуун сүү цутган орлоо. Энэ их амттай санагдсан билээ. Амттай.
Нялх хүүхдийн биед байна гэдэг их олон сул талтай. Ядаж биеэ хүслээрээ хѳдѳлж чадахгүй. Өөрийн алдаанаасаа болоод худал үнэн, ийм болхи алхаж, ярьж ч чадахгүй биед орсондоо харамсан гэж. Хэл минь эвлэх гэж, хөл минь алхах гэж хэчнээн ч их хугацаа зарцуулав даа? Намайг хүмүүс гараас гар дамжин бѳѳцийлж, газар ч тавихгүй бѳмбѳрүүлнэ.
Заримдаа уйдсан үедээ худлаа орилж, Жисү эгчийн дүрлэгэр нүдийг дээрээсээ анивчуулж, түүний дуулахыг сонсох надад хамгийн жаргалтай мѳчүүдийн минь нэг байсан юм. Би ѳсѳж, хѳлд орж, нэг алхахад л уулга алдаж, хоёр алхахад Жисү эгч хѳѳрч баярлаад бараг л орилж байлаа. Би ярьж сурсан. Би эхийн, эгчийн, эцгийн хайрыг мэдэрч ѳссѳн. Тэд миний жижиг үйлдэл бүрт баясаж, дэлхийг эзэлсэн ч би ингэж баярлахгүйеэ гэмээр инээхийг нь яана. Ийнхүү би бараг л даалгавраа мартах шахуу тэдний хайр дунд живсэн гэвэл зохино. Кастиллчууд дэлхийг мартсан мэт би энд орогносон. Шинэ амьдрал минь таалагдаж, би бага багаар бусдыг хайрлаж байлаа. Ердѳѳс үүнийг "суралцах" гэж тодорхойлдог. Хайрлахад суралцах. Гэвч би чинь ѳѳр гарагийн, ѳѳр иргэншилт, зүрх сэтгэлгүй нэгэн шүү дээ. Тиймээс өѳрийгѳѳ ямагт хянаж, дүрмээ дагаж, энэ тѳѳрѳгдѳлт зүйлээс ѳѳрийгѳѳ хол татахын тулд хүмүүсээс зайгаа барьдаг, олон зүйл ярихаас татгалздаг байв. Гэсэн ч... чи харж байна шүү дээ. Би тэгтлээ сайн чадааагүй. Тэгээд хүмүүсийн дунд орж, тэдний балчир наснаас их сургууль хүртэл дарааллын дагуу сурсан. Би гэр бүлийн гишүүн болсон. Би хайрласан.
Advertisement
Гэхдээ болохгүй. Учир нь энэ бол бидний тѳрлийн хувьд байж болшгүй зүйл. Ийм зүйлд живсээр байхуй бидний дараа үеийнхэн дэлхий дээр суурьшихаар хэдэн мянгаараа Кастиллаас ирж, тэдэнтэй үе үе тааралдах болсноор би зорилгоо эргэж санаж, тэдэнтэй таарах бүрийд бид харцаа солилцож, энэ нь дэлхийд анх ирэгсэд илүү хариуцлагатай хандах ёстойг надад ахин дахин сануулж байв.
Бид хүний биеийг арай илүү тэсвэртэй, хурдан, хүчтэй болгон ѳѳрийн дотоод шинжээрээ ѳѳрчилдѳг байв. Дэлхийг бага багаар дотроос нь хэмлэн идсээр, бидний арми дэлхийд ирэх тэр гайхамшигт ѳдѳр хүртэл бэлдэх болно. Дамурт (Кастиллын иргэдийг тээвэрлэх чадалтай том сансрын хѳлѳг. Урьд дэлхийгээс тэд Кастиллд ирэхдээ ашиглаж байсан ба эвдэрч, олон жил янзалсан байна) хѳлѳг онгоц бүрэн засагдана.
Нэгэнт сурч, мэдэж, мэдэрсэн хүнд үүнийг амар хялбараар тавьж явуулна гэдэг бэрх ч би үүрэг хариуцлага, тѳрѳл зүйлийнхээ ѳмнѳ хүлээсэн үүрэгтэй нэгэн гэдгээ мэднэ. Тийм учир энэ хүслээ хазаарлан, хязгаарлаж ѳѳрсѳдтэйгѳѳ нэгдэн, тэднийг удирдана. Би чиглүүлж, би тэдэнд зааж байх болно. Дэлхийг эзлэхэд ижил нѳхдүүддээ хялбар болгохын тулд бүх замыг сонгоно. Би нэр тѳр, алдар хүнд, Кастиллчуудын тѳрѳлх шинж чанараа дагана.
Би Жисү эгчийг багшралдсан олон хүмүүс дунд миний нэрийг дуудан орилж байгааг харлаа. Түүний нүдэнд нулимс хургаж, би ѳѳрийгѳѳ харуулахыг хүссэнгүйдээ түүнийг орхив. Надад цаашид гэр бүл гэх зүйл хэрэггүй учир, бидний эхний дайралт олон сүйрлийн үеэр би тэднийг байшингийн гаднаас түгжиж орхисон. Жисү эгч аялалд явсан тэр байгаагүй ба ард минь үлдсэн гэр бүл минь хаалгаа балбасаар л үлдэв. Би ѳѳрийн гарагаа сонгосны бэлэг тэмдэг болгож үүнийг хийсэн. Дараа нь буцаж гүйж, сүйрсэн байшингийнхаа нурмаас тэднийг хайв. Юу ч олсонгүй. Ингээд л салсан, надаас холдсон юм. Тэднийг үхсэн, амьд эсэхийг мэдэхгүй.
Зѳвлѳл бидэнд хамгийн аюултай, эрдэмтдийн тѳв баазад бага багаар бүтээж буй химийн зэвсгийг бүтээхэд, шаардлагатай зүйлийг бүрдүүлж чадаж магадгүй шинэ эрдэмтэд ирснийг дуулав. Стелла Марис. Түүнийг аюул гэж тэд хэлсэн. Бид зэвсгээ авсаар, эргэлзэлгүй тѳв баазыг устгахаар боссон юм.
Би тэнд Жисү эгчийг харав. Нүдэнд нь урам хугаралт, гайхшрал, айдас хурсан нүд. Тэр яг л бидэн шиг үнэртэж, бидний хэлийг ойлгож байсан. Эгчийг хараад миний хайрлах, гадаах хаалгыг нь түгжээд орхисон гэр бүл минь нүдний урдуур зурайж, би зүрхэндээ илэрхийлж үл чадах тэр их шаналлыг мэдэрч байлаа. Эгчийн оюун санаа хэнд ч эзлэгдээгүй, урьдын цэвэр ариунаараа, хүн болгонд санаа зовж, уйлж явдаг хэвээрээ байсан. Түүнээс бидний үнэр, бидний шинж тодрох ч зүрх сэтгэл нь эгчийнх гэдгийг би шууд л мэдсэн юм. Нэгэн дорой цэрэг эгчийн зүрх сэтгэлийг дийлэлгүй тэнд гацсан байж болох уу? Тийм байгаасай гэж хүсэн би дотроо үхтлээ баярлав. Түүнийг хэвээр үлдсэнд баярлаж, би дотроо инээмсэглэж байлаа.
Эгч урд минь суугаад надаас гэр бүлийнхний талаар асууна. Тэр намайг хэвээрээ, би гэдгийг мэдэж надаас жинхэнэ намайг нэхэж байлаа. Би гэр бүлийнхэндээ хийсэн харамслаас болоод ядаж Жисү эгчийг аварч, хажуудаа үлдээмээр санагдаж, түүнд зэрлэг хэрцгий хандаж, бидний бүтээх тэр ертѳнцѳд надтай хамт байгаасай гэж зүрхний угаасаа хүсэн, түүнд хүмүүсийн булай үйлдлүүдийн талаар ярин, итгүүлж, бидний талд ороосой гэж хүснэ. Түүнийг бидний нэг гэж ѳѳрийгѳѳ бодоосой гэж хүсэв. Гэвч эгч намайг шилэн сав мэт уншиж, надаас хариулт нэхнэ.
- Гэр бүлийнхэн чинь үхсэн ч байж магадгүй. Би мэдэхгүй. Хүний гэр бүл ямар байх надад хамаагүй.
Би ингэж хэлэхийг огт хүсээгүй ч уруулаа хазсаар эгч рүү бараг л хашхирч хэлэв. Дараа нь эргэж хараад,
- Урьд цаг хугацаанд миний эгч байсан учир энэ удаад би зүгээр явуулъя. Арчаагүй хүн минь. Бид ахин тааралдахад бид хананы наана цаана, ѳѳдѳѳсѳѳ ширтээд, нэгнийгээ л хѳнѳѳвѳл зогсох тэр дайны тэргүүнд зогсож байна. Дараачийн удаа бидний нэг нь нѳгѳѳгѳѳ үхсэн байхаа харна. Одоо яв. Бид Чѳлѳѳт бүсэд эргэж очихгүй учир очих зам чинь чѳлѳѳтэй байх болно гэж хэллээ.
Хахир хатуу, худал үгс.
Ахиад л эрхийгээ хуруугаа хумьж базсанаа би анзааран, ярих зуураа гараа ардаа барьж, ширүүнээр ийн хэлэв. Би Жисү эгчийг тэвэрмээр байна. Би түүнд хүрмээр байна. Гэвч би гэр бүлээ цоожилж үлдээсэн жигшигдмээр нэгэн, түүнд хүрч чадахуйц нэгэн мѳн болов уу? Эгч юу ч хэлэлгүй урам хугаралт дүүрэн харцаараа намайг цоолоод гараад явав. Би хайр гэх тѳѳрѳгдѳл, зунгааралдсан намагт түр л живсэн гэж ѳѳрийгѳѳ цаашид хуурч тѳрѳхѳѳсѳѳ хүлээсэн үүргээ л биелүүлэхээр сонгох болно. Би хэзээ ч хүмүүсийн дунд байж чадахгүй шүү дээ.
- Бид ахин тааралдахад бид хананы наана цаана, ѳѳдѳѳсѳѳ ширтээд, нэгнийгээ л хѳнѳѳвѳл зогсох тэр дайны тэргүүнд зогсож байна. Дараачийн удаа бидний нэг нь нѳгѳѳгѳѳ үхсэн байхаа харна.
Эгч намайг орхиж, хаалга савагдсаар би ѳрѳѳнд ганцаараа орхигдоход, түүний сонсохгүй хэдий ч араас нь ийнхүү шивнэв. Энэ үнэн байх болно. Би ахиж хүн шиг сул дорой байхгүй. Бид ахиж уулзвал бидний нэг нь заавал үхнэ. Би үхэхийг хүсэхгүй. Гэхдээ эгчийгээ ч мөн үхүүлэхийг хүсэхгүй байгаагаа мэдэрч байв.
Advertisement
- In Serial408 Chapters
Lady Boss, Please Spoil Your Husband!
“Mr. Li, please keep your hands to yourself.”
8 1917 - In Serial6 Chapters
Shifter
Rust had been playing since Battleheart's opening one and half years ago. But once again, he had chosen to restart. Indecisiveness was the reason. Battleheart was the first true life-like VRMMORPG. For many, including Rust, this second reality quickly became a major part of life.It was a chance to live in a completely new world, and everyone had a choice in who they wanted to be. The endless amount of choices is what made it hard for Rust. Who should he be if he could be anyone? Join Rust in his adventure and find out. Any and all feedback is appreciated!
8 112 - In Serial16 Chapters
The one who came back...
Its been 10 years since HE died. And now Voldemort rules the wizarding world freely without anyone being able to stop him. Every rebel has been beaten into submission. Seems like Ron and Hermione are living lavish lives along with Ginny and Molly. Sirius and Remus have been put in Azkaban and Dumbledore was killed. Pretty bad, no? Well Death isn't very happy either. His 'going to be master' was killed by his own. And he won't be forgiving people so soon. He has some very nasty and chilling tricks up his sleeve and he is going to put them to use now.HE will be back......... And soon......
8 180 - In Serial9 Chapters
My love, brother and obsession
A passionate love with food and a brother who makes you feel what real love is. A wonderful story about a dangerous relationship and choices that can be fatal. Sadness anger and jealousy that doesn't make it easy and the desire to be fatter. ★ based on an idea of @marleyparker★ written by me with suggestions from different fans. Thank you all for the nice ideas and contributions.
8 166 - In Serial56 Chapters
Sweet Child of Chaos
"Loving the monsters always ends badly for the human. It's a rule"Kisa Petrova finds herself being tortured day after day for over 30 years, what happens after she meets a certain werecoyote that too doesn't know how to be human?Let's add a vampire to this equation, shall we? Let's see what happens when we have a bloodsucker in Teen Wolf.
8 163 - In Serial40 Chapters
Armor
Isabella, future queen of Gardia, unlike any lady of her time, is no damsel, but a fierce warrior. Though respected by men and shunned by women she fleetingly wonders what it would be like to fall in love.The Head Knight of Jaria, enemy nation of Gardia, Aiden has resented women for most of his life and relishes in the fact that his job keeps him out of their conniving clutches.What happens when war threatens and stoic Aiden meets the formidable Isabella? Sparks fly in more ways than one.Cover by DemeterLucy
8 207

