《INFERNO: Destruction [Completed]》[4.2] Цуглаан
Advertisement
Шинэ даалгавар ирсэн. Энэ удаа хүмүүсийн цуглуулсан эрдэмтдийн тѳв баазыг устгана. 109-27 52-14... Цуглах цэг 22-3 6-р хаалга. Цэл хүйтэн царайтай орос охины хэлсэн эдгээр тоонууд чухам ямар учиртайг эргэцүүлэн өдөржин бодож суусны эцэст би ийм дүгнэлтэд хүрлээ. Зарим зүйлсийг хүндрүүлж бодох шаардлагагүй гэж би үздэг тул зүгээр л энгийнээр авч үзсэн нь л энэ.
"Эхний 2 тооны тэмдэглэгээ нь газрын байршлыг илэрхийлсэн ѳргѳрѳг болон уртрагийн хэмжээ, харин хорин хоёр гэдэг нь оройны цагийг зааж байгаа байх. Харин гурвын тоо нь ѳнѳѳдѳр буюу Лхагва гарагийг илэрхийлж байгаа гэж би ойлгов. Магадгүй ѳнѳѳ шѳнѳ зургаадугаар хаалган дээр цуглах байх"
Чой Сүбин гэх цэргээс элдэв холбоогүй, Жон Хусог сэтгүүлч түүнтэй холбогдсон ч уртаас урт дараалал тѳгсѳѳгүй байв. Ийм учир Чой Сүбин миний ѳмнѳѳс тэнд зогсож, харин би энэ майхан шиг зүйлд ганцаархнаа хонохоор болов. Жон Жонгүг, Ким Тэхён хоёр маргааш ѳглѳѳ даруй л цэрэгт элсэх шийдвэр гаргаж, үүний тал дээр Жон Хусогтой хэрэггүй маргаан хийсээр байж нэг юм зѳвшѳѳрүүллээ. Тэд энэ майхангийн гадаа мушгиралдсан олон юм хурхиралдан унтана. Би цэрэг Чой Сүбинийг явуулахыг хүсэх ч, Орос охины үгс тархинд үргэлж цуурайтна.
Би Хусог сэтгүүлчээс авсан Чѳлѳѳт бүсийн газрын ерѳнхий зургийг атгасаар тэдний хажуугаар гэтсээр гарав. Найман цаг болж байсан ба гадаа бага зэргийн гэгээтэй, урт замд ядарсан Тэхён, Жонгүг хоёр эрт унтаж, Жон Хусог сэтгүүлч тэдний тэхий голд нь унтсаар, надад эндээс чимээгүй явах завшаан олдов. Тэдний хурхирах дуу миний ард орхигдож, би гар чийдэнгийн гэрэлд газрын зургаа харсаар алхана. Би Ким Намжүүний ѳгсѳн эрэгтэй хүний том бугуйн цагийг гартаа зүүж, Жон Жонгүгийн саравчтай малгайг ч ѳмсѳв. Ингээд элдэв зүйлээр угсрагдсан би үүргэвчиндээ ойр зуурын гар чийдэн, зай мѳн халаасандаа тэдний майхнаас олсон гал тогооны хутгийг, мѳн Жон Хусог сэтгүүлчийн хувцсандаа нуусан байсан арван хэдэн сумтай бууг ч мѳн ойрхон байлгахаар халааслав. Би буудаж, хүн хутгалж чадахгүй ч эдгээр зүйлс надад нэмэр болно. Миний гар чичрэхгүйгээр ѳѳрийгѳѳ хамгаалах болно.
Бид 2-р хаалгатай ойролцоо газар байрлаж байгаа, харин 6-р хаалга хүртэл ойролцоогоор таван км орчим газар туулах аж. Надад энэ хаалган дээр очих хүртэл гурван цагийн хугацаа байв. Би замаараа нэгэн байшингийн гаднаас унадаг дугуй хулгайлж аван, түүнийгээ унан, урд талдаа гар чийдэнгээ тэгнэн замаа гэрэлтүүлэв. Би эцэс сүүлд нь ямар нэг жаалын дугуй хулгайлсан хэрэгт орсон ч энэ надад одоохондоо тэгтлээ сонин биш байлаа. Мѳн урагшлах бүрт харанхуйлах гэрэл ч айдас үл тѳрүүлнэ. Тэр шѳнѳ ганцаараа алхаж байхдаа би харанхуйгаас айх айдсаа гээж чаджээ. Сар үүлсийн цаанаас цухуйж эхэлнэ.
Ѳѳрийгѳѳ хэн гэдэг эргэлзээндээ би бүрэн ороогдож, энэ намайг тал талаас минь хэмлэн иднэ. Би анхнаасаа тэдний нэг байсан байж болох уу? Хэрэв тийм байсан бол би үхдэлд идүүлэхгүй байсан. Дэлхийн хүнийг харь гаргийнхантай ижил болгосон уу? Энэ бас л үндэслэлтэй гаргалгаа биш. Би ѳѳрийгѳѳ яг л амьтан шиг мэдрэх аж.
Advertisement
Үхдлүүд намайг харж, барьж хѳѳдѳггүй болсон шалтгаан нь тэд намайг ѳѳрсдийнхѳѳ нэг буюу "Харь гагийнхан"-ын нэг гэж боддог байсан байна. Харин хэт сайн сонсгол болоод ямар ч хэл дээр хүмүүсийн ярьж байгааг шууд л ойлгодог болсныг юу гэж тайлбарлаж болох уу? Энэ бол хүнээс хэтийдсэн чадвар шүү дээ. Лиса тэдэнд ямар нэг онцгой чадвар байдаг гэж хэлээгүй, хүнээс арай илүү хүч чадалтай гэж хэлсэн ч онцгой чадвартай биш эсэхийг нь үгүйсгэж чадахгүй. Тэгвэл одоо би юу вэ? гэдэг асуудлыг орхицгооё.
Тэр охин шинэ даалгавар гэж хэлсэн нь энэ хүмүүс нэгдсэн удирдлага доор байдаг гэсэн үг. Харин эрдэмтдийг цуглуулсан тѳв бааз гэдэг нь олон улсын бүх эрдэмтдийн ажиллаж буй байгууллага, тэнд дэлхийн шилдэг хими, физикчид нэг дор бий. Тэгвэл тэднийг устгавал бидэнд юу үлдэх бол? Хүмүүсийн ухаантай гэсэн хүмүүсийг устгах нь цаашдын мѳхлийн хамгийн зѳв шийдэл байж чадна. Тэд ингэж бодож байгаа бол үхдлийг эсэргүүцэх эсвэл дархлаажуулах юм олдох боломжтой, үүнийг бүтээхээс айж байгаа хэрэг. Тэр Оросдуу охин үнэхээр харь гарагийнханы цуглуулалт хийж байсан охин мѳн байж. Мѳн тэр ямар хэлээр ярилаа ч би ойлгож чадна. Гэхдээ түүнийг Солонгосоор ярьсан уу, тѳрѳлх хэлээрээ ярьсан эсэхийг мэдэхгүй.
Тэд ѳѳрсдийн тѳрѳлх хэлээрээ надад хэлж, намайг ѳѳрсѳдтэйгѳѳ андуурч, шинэ даалгаврын цуглах газраа хэлсэн. Харин шинэ даалгавар нь тал талаас цуглуулж авчирсан дэлхийн шилдэг эрдэмтдийг хороох. Тэгвэл ахин нэг асуудал нь яагаад ѳнѳѳдѳр орой вэ? гэдэг асуудал. Бид энд ѳнѳѳ ѳглѳѳ л ирсэн. Тэнд шинэ хүмүүс нэмэгдсэн нь Пак Чэёон болон Ким Согжин хоёр. Урьд нь тийшээ дайралт хийгээгүй байж тэднийг нэмэгдэхээр устгаж байгаа гэж үү? Тэднийг ирсэн орой нь эрдэмтдийг устгахаар цуглах нь санаандгүй явдал гэж үү? Ким Жисү чи хэт ургуулж бодоод байна уу?
Лиса үүнийг бат итгэлтэй хэлээгүй ч тэр эдгээр хүмүүсийг олон нийтэд зарлаагүй ч "эргэлзээгүй харь гарагийнхан", энэ нэршлээр нэрлэгдсэн ч утгад нь алдаа байхгүй, тэр энэ тал дээр удаан хугацаанд ажиглаж байснаа хэлсэн юм.
Тэд миний Чэёоныг хѳнѳѳх гэж байна.
Харийнхан энд ирж, биднийг бага багаар мэрж байгаа гэж үү?
Би хэт их бодсоныхоо тѳлѳѳ эцэст нь миний толгой ѳвдѳн, мухардалд орж, миний замд тааралдах цэргийн 6-р баазын үүдэнд ирэн зогсов. Энэ тохиохгүй бол би амгалан байна. Харин үнэхээр, эдгээр харь хүмүүс бидэнд, эрдэмтдэд заналхийлэх гэж буй бол би үүнийхээ тѳлѳѳ харамсана. Юу ч хийгээгүй, зүгээр суусныхаа тѳлѳѳ, аль эсвэл намайг ѳѳрсдийнхѳѳ нэг гэж андуурсан хүмүүсийн дунд орж, тэднийг юу гэдгийг нь мэдэхгүй ѳнгѳрѳх болно. Цаг есѳн цаг аль хэдийн ѳнгѳрчихсѳн, "Чѳлѳѳт бүсийнхэн" 9 цагаас хойш эрчим хүч ашиглахыг энгийн иргэдэд зѳвшѳѳрдѳггүй бѳгѳѳд гадаа хав харанхуй болсон байлаа. Би хаалгыг нь нүдсээр гаднаас нь орилов. Бүх чадлаараа нүдсээр, "Гараад ирээч" гэж ориллоо.
Advertisement
- Хүн байна уу! Надад мэдээлэл байна! Алив намайг сонсооч дээ!
Би Жон Хусог сэтгүүлчид энэ талаар дуулгахыг хүссэн ч, түүнийг ямар нэг байдлаар энэ мэдээллийг дамжуулж, ѳѳрийгѳѳ асуудалд хутгаасай гэж хүсээгүй тул, би тэдэнд юу ч хэлээгүй орхин, цэргийн баазад ирэн орилж байлаа.
- Гуйя! Намайг сонсооч дээ...
Цэргийн ногоон ѳнгийн тоноглогдсон хувцас ѳмсѳж, буугаа чиглүүлсээр хоёр цэрэг хаалгаар шагайв. 2-дугаар бүсээс 6-р бүс рүү шууд явах замд таарж болох хоёр баазын нэг нь нүдээд онгойгоогүй учир би мэдэгдэж болох сүүлийн цэргийн бааз дээр ирсэн байлаа. Нийтийн цэргийн бааз бүр хананы нѳгѳѳ талд, тийшээ хүрнэ гэвэл би 22 цагт амжиж чадахгүй. Олон жил англи хэл мэддэггүй амьдарсандаа одоо л харамсаж байна.
- Хатагтай. Танд юу хэрэгтэй вэ?
Азтай юм. Энд Япон цэргүүд байх бѳгѳѳд би Япон хэлээр бага зэрэг ярьдагтаа дотроо баярлав. Миний ам эвлэж ѳгѳхгүй, би хэлэх ѳгүүлбэрээ амандаа их удаан эвлүүлэв.
Дугуй сайн унадаггүйгээс болоод би замдаа хэд хэд унаж, үүнээс миний царай халтардаж, үс минь сэгсийсэн байлаа. Хар шѳнѳѳр айлын гэрийг тогших галзуу хүн шиг л харагдаж байв. Тэр хоёр цэрэг манаанд гарч байсан биш унтаж байгаад л босож ирсэн аж. Энэ бүсийн хананы ойролцоох цэргийн баазууд харуул хамгаалалт ѳндѳртэй ч, 6-р хаалга уруу буюу зэлүүд, хүн цѳѳтэй хэсгүүдэд байрлах баазууд тийм ч их хүнтэй биш байлаа. Тийм учир есѳн цаг ѳнгрѳхѳд л бусадтай адил орондоо орцгооно Ядаж л тэд цаашаа, удирдагчдаа мэдээлэлж чадах шугам ашигладаг гэж найдаж байна.
- Харийнхан " эрдэмтдийн тѳв бааз" уруу халдах гэж байна. Тэнд нэмэлт хүч хэрэгтэй. 6-р хаалган дээр цуглана. Та нар удирдлагууд уруугаа мэдэгдэх хэрэгтэй. Тэд эрдэмтэд рүү дайрахаар бэлтгэж байна. Тэнд хамгаалалт нэмэх хэрэгтэй.
Би зѳв хэлсэн л байх гэж ѳѳртѳѳ залбиран дунд нь хоёроос гурав гацаж, сандарсандаа хэд гараа дээш доош савчив.
Хаалга удаан нүдэж, сандарснаасаа болоод амьсгаадаж, тэдэнлүү гуйсан харцаараа ширтлээ. Тэд миний үгийг ойлгосон аятай толгойгоо дохилцсоор,
- За мэдэгдье. Үнэхээр чухал мэдээлэл байна.
гэв.
Тэд хѳмсгѳѳ зангидаж, их л чухал радио холбоогоо авлаа. Миний бараг хамрын урдуур л хаалга савагдан хаагдав. Би тэдэнд итгэн, цаашаа дугуйгаа жийвэл, тэдний ѳѳр хүмүүстэй ярилцах нь дуулдлаа. Тийм ээ, тэднийг дээш мэдэгдэж хүмүүс явуулна гэдэгт найдаж байна. Чэёон болон Ким Согжин, бусад эрдэмтэд аврагдах болно. Би энэ цуглаанаас холдож, дѳлж нуугдахыг хүссэнгүй. Хоцорч, хулгаж, зугтахгүй. Тэдний дунд орж, ѳѳрийгѳѳ чухам хэн эсвэл юу болчихсоноо мэдэхийг хүснэ.
Зургаа-дугаар хаалган дээр ирэх үедээ л би яагаад энэ хаалган дээр цугларах болсныг ойлгосон юм. Зургаа-дугаар хаалга уруу зүглэх тусам хүний тоо багасаж, сүүлдээ майхан, урцын бараа ч алга болсоор, одоо нэгэн зэлүүд талархуу болж ирнэ. Сарны гэрэл бүтэн биш ч орчин тойрныг хангалттай баримжаатай байлгаж чадан, би цугларч буй олон хүний дунд нэгдэн зогсов. Тоо хэмжээг нь яг гээд гаргаж чадахгүй ч, энд 300-аад магадгүй түүнээс ч илүү хүн байгаа гэж таамаглав. Бусад хүмүүс ч энд тэндээс алхаж ирцгээн нэмэгдсээр л байв. Бугуйн цагаа харвал арван цагт гурван минут дутуу байлаа. Би чичирч, айж сэжигтэй байдал тѳрүүлэхгүйн тулд биеэ чангалж, ийшээ тийшээ харалгүй эгц зогсохыг хичээнэ. Нүднийхээ булангаар харахад тэд энгийн л хүмүүс шиг, гэвч хоорондоо хэн нь ч юу ч ярилцахгүй зогсоцгооно.
- Сүүл дагуулаагүй гэж найдъя ахан дүүс минь. Эдгээр дорой хүмүүсийн дунд амьдрах ѳдрүүд удалгүй тѳгсгѳл болно.
Бүхний анхаарлыг татсаар нэгэн эрхэм бусдын ѳмнѳ, ийнхүү хэлсээр гарч ирэх бѳгѳѳд би түүнээс зайтай зогсож байсан ч хэлэх үг бүр нь тодхон сонсогдоно. Ѳѳр нэгэн шингэхэн хоолойтой эмэгтэй үг хэлэв.
- Бид ѳнѳѳ шѳнѳ тэдний шинжлэх ухааны ололтууд, багаж зэвсгүүдийг устгах болно.
Энэ хоолой..
Танил ...
Би хэн гэдгийг нь мэднэ.
Ѳглѳѳ бүр миний сонсдог байсан хоолой.
Эрсээр байсан гэр бүл минь.
Би олон хүний дундуур ардаас нь зүссээр, тэдний голд зогсож буй хүмүүсийн царайг харахад хангалттай тод үзэгдэх газар ирэн зогслоо.
Зүүн Азийнханд буй царайтай нэгэн эр тэдний урд удирдагч гэдгээ илтгэн зогсох бол түүний ардуур ѳѳр олон ч хүмүүс зогсож буйн нэг нь нѳгѳѳ Орос охин ч байх аж.
Баруун буланд нь зогсож буй тэр хүнийг харахад миний зүрх зогсож, нүдэнд нулимс мѳн гайхшрал хуримтлагдан, хоолойг минь хэн нэгэн багалзуурдах шиг санагдаад явчхав. Миний ѳдѳр харж, араас нь дуудаж байсан тэр минь хий хоосон биш байж.
Миний тѳрсѳн дүү Ким Еэрим тэнд зогсон, гараа ѳргѳж юм ярина. Миний дүү...Тэр тэдний нэг юм байна. Багаасаа л дуугүй, даруухан, урсгал ус мэт тайрмал үстэй, бүрэг байсан миний дүү удирдагчдын дунд зогсчихсон, гараа ѳргѳн эдгээр хүмүүст юм хэлнэ. Ѳглѳѳ болгон замаар нь сургуульд нь хүргэж ѳгч, орой болгон үсийг нь сүлжиж ѳгѳн унтуулдаг миний дүү.
Миний амьсгал түгжрэн, би юу хийхээ мэдэхээ болин, хѳл минь чичрэх аж.
Энэ үед нѳгѳѳ хоёр Япон цэрэг галзуу Солонгос эмэгтэйн утгагүй яриан тухай найзууддаа ярин инээж байлаа.
Advertisement
- In Serial265 Chapters
Young Master Has a Daughter
Tremendous wealth? Check. Formidable background? Check. Exceptional talent? Check. An arrogance that can anger both gods and devils alike? Check. Daughter? Err, c-check. This young master has it all! Yun Ling is a supreme genius born in a powerful clan in a massive empire. It is said that a genius of his caliber is only born once every ten thousand years. Aside from his exceptional talent, his father is none other than the clan master and the general of the empire which is why very few dared to offend him or challenge him. Everything had always been smooth sailing for Yun Ling however, never did he expect that upon his return to the empire from his journey would he discover that he apparently had a daughter waiting for him at home. Release Schedule: 5 days a week (Monday - Friday)Join us in Discord: HERE
8 149 - In Serial17 Chapters
Safety’s End
When Arvin, a skilled aeronaut, crash lands into the underground city of Auksand, he learns of the growing MA pandemic. After meeting Talia, and exploring other cities with his crew, Arvin discovers that MA may not be the true threat to life.
8 361 - In Serial11 Chapters
The Changing Era [A Post-Apocalypse Progression LitRPG]
20 years ago, a monster outbreak changed the world. Billions of humans perished. Stronghold cities with advanced technology alone prospered, leaving the rest of humanity to fend for themselves in small remnants of “civilization.” In this cruel, new world, Reina Romane just wants to get through high school and live a normal life with her friends. But there is a dark conspiracy in the works: an organization that wishes to create a global utopia by wiping out the current world order. They will stop at nothing to achieve this, even erasing humanity. Reina must join forces with unlikely allies if her world is to have any chance of survival.
8 165 - In Serial7 Chapters
Chronicling of Lumenter
"The world that I made is a world a kin to that of my own, from the periodic table to even some of its history, but this is still my world, a fantasy world where the unspeakable and the unexplainable can happen, and yes... I've already recorded everything my dear Marianne, but if you want to continue where I left, here! A library, be my Chronicler, organize and record every stories, that I've already recorded and the ones you will record! Have fun dear! And no... if you want your greatpa's story you have to ask him yourself..." Chronicling of Lumenter is an anthology series that tells stories about various interesting events, peoples, and much more that happen in this land called Lumenter. Go here to find more! Cover by - Moccha
8 88 - In Serial7 Chapters
Dysphoria - A Dark Fantasy
In the world of Terrace, all is right. Man and monster, together in harmony, after what seemed like an eternity of senseless war. Our story begins in Shukaku, one of many villages residing in the Eastern Kingdom of Hitori. Once graced with bountiful harvest but now an uncolorful collection of shacks and barns with dreary residents to match it. As misfortune follows the village and its inhabitants were claimed by flame and wiped from the map in a single night without any traces of survivors. During the incident farmers in neighboring villages reported a haunting scream that cascaded across the land piercing the silence of its sleep. Not of terror or sadness but of pure torment. Nine years have passed since that night and after a string of murders leading all the way to Rosetta, the capital of the Southern Empire of Solis, opportunity knocks on the door of Morgan Blu. A once decorated war hero turned lowly bounty hunter. Little does he know answering that door will lead him down a path of pure dysphoria as the world around him descends into chaos. ✪Disclaimer & Copyright✪ The content I create is 100% my original creation and I plan to keep it that way! However, I am open to collaborations, translations, and or adaptations as long as I am credited properly. If you have any questions feel free to contact me here or with any of the links below. I'm always open to making new friends, thank you! ★Social Media & Contact Info★ ►Wattpad: https://www.wattpad.com/user/TongueTiedHonkai ►Webnovel: https://www.webnovel.com/book/dysphoria---a-dark-fantasy_19391748005191305 ►Twitter: https://twitter.com/TTHonkai ►Facebook: https://www.facebook.com/dakota.lorie/ ►Commaful: https://commaful.com/play/tthonkai/ ►Reddit: https://www.reddit.com/user/TongueTiedHonkai ►Email: [email protected] ♡SpukyCat (Cover Artist)♡ https://www.deviantart.com/spukycat
8 91 - In Serial6 Chapters
In Another Life
Shortly after Andy McNally returns from a successful UC, she receives threats from the man she put behind bars. She has now choice but to leave her life behind with no goodbyes and go into hiding. Six years later, she returns to Toronto. How will Sam react? What secret has she kept from Sam all these years?
8 159

