《INFERNO: Destruction [Completed]》[3.9] Чѳлѳѳт бүс рүү нэвтэрсэн нь
Advertisement
Жисү бодно.
Бид яагаад харамсаж гашууддаг юм бол? Түүний байсан зайг нь үгүйлж, цамцыг нь тэврээд унтдаг юм бол? Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж дэмий зүйлд гашуудаж, зүс царай сэтгэл зүрхээ хоромхон дотор гээдэг юм бол? Хүчтэй нэгэн биш болохоороо цурхиран уйлдаг гэж үү? Сул дорой хүмүүс л аз жаргалыг мэдэрдэг юм уу?
Хорин таван давхраас доошлохдоо би хѳл алдан, хоёр болон гурван ч удаа шатны уруу ѳнхѳрч унан, хѳл гар, нүүрний минь зарим хэсэг шалбаран ѳвдѳх ч хамаа алга. Миний зүрх цохилохгүй, амьсгал минь түгжрэх мэт санагдан нулимс урссаар, би урдах замаа ч сайн харж чадахгүй, үргэлж нүдээ арчих шаардлага гарна. Түүнийг амьд байх боломжгүйг мэдэх ч итгэл найдвар цээжинд гэрэлтсээр л байх аж. Түүнийг амьд үлдэж, зүв зүгээр босоод ирээсэй гэх хүсэл.
Гадаа бороо гэнэт л шаагьж, удалгүй чимээгүй болов. Энэ бороо хэсэгхэн, гурав дѳрѳв дусаад л арилсан бѳгѳѳд, барилгын цонх, болон гадна талын чулуунуудыг хэмхэлж эвдлэн, юмны хайлах бутрах чимээ тэрхэн зуур чихэнд хадна. Миний бие согтуу юм шиг л нааш цааш найган, алхаж буйгаа ч мэдрэхгүй байгаа мэт санагдана. Ухаан мэдрэл болоод бодол сүнс минь хаана ч юм тэнүүчилнэ. Толгойноос минь цус шүүрч, бугуйн дээр минь том ч шалбархай үүссэн байв. Гэвч ѳвдѳлт огт алга бѳгѳѳд Ким Намжүүн миний араас орилно. Түүний үгс чихний хажуугаар л гарч, би биеэ мэдрэлгүй уруудсаар л байв. Хорин таван давхар гэдэг уртаас урт зам, гунигаас гунигт ертѳнцѳд хүрэх нэгэн шулуун мэт санагдана.
Бороо дусаад л арилчихсан.
Би шилэн хаалгыг татсаар гадагшаа гарлаа. Хэсэг зогсон түүнээс амьсгалах чимээ сонсогдох эсэхийг чагнав. Гэтэл би Ким Намжүүний, бусад нисдэг тэргэнд буй хүмүүсийн л амьсгалыг сонсохоос биш ѳѳр нэгэн бүдэгхэн, энхрийхэн хэмнэлийг эрэх ч үл сонсогдоно. Би гар чийдэнгээ тусгасаар барилгыг тойрон, гэрэлд үзэгдэх бүхнийг зүрх эмтрэн ширтсээр алхана. Чийдэнгийн гэрэл дээшээ доошоо, хаа хамаагүй тусгагдан би түүнийг эрсээр л байна. Амьсгал давхцаж, уруул минь ѳмѳлзсѳѳр би түүний нэрийг хашхичин дуудна. Яс минь үйрч бяцран, хумсны минь завсраар зүү шигтгэх мэт ѳвдѳлт цээж эзлэн, би хаана яваад байгаагаа ч үл мэдэрнэ.
Би түүнийг оллоо.
Тэр дээшээ хараад хэвтэж байв. Түүнээс ямар ч чимээ үл гарна. Мангар юм шиг инээж, намайг тэвэрдэг гар. Мѳрѳн дээр минь налаад уйлж байсан тэр нүд нь... Ийм зүйл харсандаа хѳл минь урагш ч алхахгүй, хоолойгоос маань дуу ч үл гарна. Түүний нэрийг дуудан орилж байсан уруулаа би цус гартал нь хазаж, түүний толгойн хажууд сѳхрѳн суув. Үзэсгэлэнтэй, шингэж буй нар адил улбар үстэй, булцгардуу хэдий ч хѳѳрхѳн хацар, итгэл найдвар болоод амьд үлдэх хүслээр тэмүүлж асан байсан энэ нүдэнд одоо ямар ч гал алга.
Advertisement
Би толгойг нь ѳвѳр дээрээ зѳѳлхѳн тавин, түүний үсийг аяархан иллээ. Түүний эрэмдэг болсон хацар, арьсыг нь хараад би амаа дараад дотроо орилов. Хүчлийн бороо энэ бяцхан охины арьсыг юу ч үгүй түлж, хүн харахын ч эцэсгүй ѳрѳвдѳм болгосон байлаа. Сахиусан тэнгэрийн мэт түүний инээмсэглэл ч нүүрнээс нь арилжээ. Бүхий л нулимс минь шавхагдан, цаг хугацаа бидний хажууд сѳхѳрнѳ. Бурхан түүнээс амийг нь булаасан, гэвч ханахгүй үзэсгэлэнтэй энэ оршихуйн биеийг хүртэл цоохорлож орхисон байна. Би гараараа түүний магнайгаас хацар дагуулан зѳѳлхѳн илж, түүний энгэрт мэгшинэ. Бие нь аль хэдийнээ мѳс мэт хѳрч, зүрх нь амьдын чимээ гаргахаа байжээ.
Энэ ертѳнцѳд бид бороонд ч норж чадахгүй болон хувирсан аж. Ижилхэн л гамшигт нэрвэгдэж, амьд үлдэхийг хүсдэг боловч нэгнээ хѳнѳѳж, амийг нь үрж чаддаг болсон байна. Ийм хүнд нѳхцѳлд элэг нэгтнээ хѳнѳѳхдѳѳ тэд инээмсэглэж чадна. Үс, цамцаа бороонд норгоод гүйдэг байсан тэр ѳдрүүд ахиад хэзээ тохиох бол? Малгайгаа ѳмсѳѳгүй гэж ээждээ загнуулж, найзуудтайгаа инээн алхдаг тэр ѳдрүүд ахиад ирэх болов уу?
Лиса минь... Чи минь...
Түүний юу үйлдэж, юу туулсныг би мэдэхгүй. Хэчнээн нүгэл, амь, нулимс урсгасныг мэдэхгүй. Гэвч бид хайрлаж эхлэх цагт бусад бүхий л муу зүйлс нь бүрэлзэн алга болдог. Түүнээс гэрэлтэх хурц гэрэл харанхуйг устгаж чадахгүй ч, түүнээс тод харагдана. Уй гашуу гэж юу вэ? Үхэл гэж юу вэ? Би Лисаг ѳнгийн олон цэцэгс дунд үлдээсэй гэж хүссэн. Түүнийг хүчлийн бороо түлж, эрээн цоохор нэгэн болсон ч үзэсгэлэнтэй зүрхийг нь бѳхѳѳж хүчрэхгүй. Амьд цэцэгс, цэлмэг тэнгэр доор би түүнийг үлдээхийг хүссэн. Гэвч энэ газарт шарлаж, хатаж, гэмтсэн ѳвснѳѳс ѳѳр зүйл байсангүй.
Би ѳнѳѳх ѳндѳр барилгаас ѳнгийн баахан цааснууд олоод, түүнд бүхэл шѳнѳжин цэцэг урлав. Улаан, ногоон, ягаан, цагаан ѳнгийн хиймэл цаасан цэцэгс дунд түүнийг хэвтүүлнэ. Хѳл гар, нүүр, түүний биеийг хүрээлүүлэн ѳрж тавив. Жинхэнэ цэцэг бас бороо үгүй дэлхийд чи энэ хүйтэн, цементэн шалан дээр, дээшээ харахад харанхуй тэнгэр л угтах газар амьсгал хураалаа. Би түүнийг оршуулахыг хүссэнгүй, энэ чигээр нь орхин, гашуудал илэрхийлэн суусаар нэг л мэдэх нь ѳглѳѳ болчихжээ. Ургах улаан нар хүйтнээр дүнсийн мандахад түүний урссан цус, аниатай нүд нь тод үзэгдэнэ. Түүнийг үлгэрт гардаг цасан гоо мэт цэцгээр хучиж, оршуулгыг нь хийсэнгүй.
Advertisement
Ѳнѳѳдѳр хүчтэй шуурга болох учир бид нартай уралдан "Чѳлѳѳт бүс"-рүү даруйхан нислээ. Ким Намжүүн нисэхийн ѳмнѳ биеийн минь энд тэнд цэвэрлэн, шархны боолт гурван ч газар хийж ѳгѳв. Миний бие тэнхэл гэхээр зүйлгүй болж, Лисаг дээврээс түлхэж буй тэр дүр зураг зурагдсан хуурцаг шиг л ахин дахин тоглогдоно. Эдгээр залуус дуугаа хураасаар, үг хэлэлгүй чимээгүй л сууцгаана. Нисдэг тэрэгний дуунаас ѳѳр зүйл хадахгүй, хэн нь ч огцом хѳдѳлгѳѳн, элдэв чимээ гаргахгүй. Бид дѳрвѳн цагийн турш үг ч үгүй, юу ч үгүй ѳнѳѳх инээж байсан, бүжиглэж байсан мѳч үгүй явсаар Чѳлѳѳт бүс-д ирлээ.
Ѳндѳр гэгч хана ѳѳдѳѳс минь угтах бѳгѳѳд, үүнийг тойроод нэг ч үхдлийн мѳр, чимээгүй. Тойруулаад ѳндѳр, ѳндѳр ханануудаар хүрээлэгдсэн нэг том ѳргѳн газар, жижиг биш, дунд зэргийн нягтшил ѳндѳртэй хот мэт зүйл аж. Би иймэрхүү газрыг Юрийн галавын цэцэрлэгтэй ижилхэн гэж хэлэх бага зэрэг хачин зүйрлэл ч таван ширхэг Юрийн галавын цэцэрлэгийг зэрэгцүүлэн барьж, хэсэг тус бүрт улсууд, ямар нэг нийтлэг шинжээрээ хуваагдсан мэт санагдав.
Бид нисдэг тэрэгний нээлттэй зогсоол буй газарт газардан, хэн нэгэн ирэхийг хүлээв. Цаанаас нь буу барьж бүрэн зэвсэглэсэн цэргүүд олон тоотой гарч ирцгээн биднийг тосон авлаа. Тэдний нэг нь бусдаасаа урд гарч ирэн, ѳѳр нэгэн мэдээллийн систем хариуцдаг бололтой залуу гарч ирсээр бидний нэр болон харьяаллыг асууна. Бүхий л талаас нь бидэнд шалгалт хийж, бид бүгд цэвэр нэртэй, гэмт хэрэггүй учир асуудал тулгарсангүй. Тэнд байсан цэргүүдийн хоёр нь Ким Намжүүн болон Мин Юнгиг таньж байсан ба бүх л нисэж чадах хүмүүс албадан татлагаар армид нэгдэж байгааг хэлэн, тэдний авч явна гэж хэллээ. Харин Ким Тэхён, Жон Жонгүг болон бид гурав "Чѳлѳѳт бүс"-ийн энгийн иргэдийн бүртгэлд орж, энд цаашид яаж амьдрах талаар нэгэн цэрэгт биднийг хариуцуулан ѳгѳв. Бид хоёр тийшээ хуваагдан салахаар болж, дугаар эсвэл пайз маягийн зүйл бүгд гар гартаа авав. Ким Намжүүн, Мин Юнги хоёр шууд л бүс дэх цэргийн бааз руу явахаар харин бид ѳѳр тийш явахаар боллоо.
Ким Намжүүн над руу эргэсээр миний урд ирж зогсов.
- Миний бодлоор бол Ким Жэнниг энгийн иргэд дунд оруулалгүй, бид нар шиг нэгдсэн армид цэргээр шууд оруулна. Пак Чэёон болон Ким Согжин хоёр тѳв лабораторид очно. Пак Жиминийг би Бэмбэмтэй хамт байна гэж бодож байна. Ким Тэхён, Жон Жонгүг хоёр цаашид таныг харж хандан, гэр бүлээ олж тусалж чадна. Ким Жэнни бидний нэг байсан, мѳн та тэдний найз мѳн эгч учир бид халамж тавихаас буцахгүй. Алив залуусаа, та нар түүнд анхаарал хандуулна биз дээ? Хэрвээ танд ямар нэг хэцүү зүйл тохиолдвол Жон Хусог сэтгүүлчийг олж уулзаарай. Таныг найзуудтайгаа уулзахад, хэрвээ ямар нэг зүйлд... Бидний нэрийг хэлбэл тэр танд эргэлзээгүй тусална.
Ким Тэхён, Жон Жонгүг хоёр тэр даруй толгой дохисоор, Намжүүний оногдуулах үүргийг хүлээн авснаа илэрхийлэн, бид дээвэр дээрээс хоёр тийшээгээ салан явлаа. Би Ким Намжүүнийг явахаас ѳмнѳ түүнийг эргүүлж дуудахад, тэр дороо зогссоор над уруу гайхан харна. Түүний нүд гэмшил эсвэл хоосрол мѳн сандарлаар бүрэн бүрхэгдсэн, миний юу хэлэхийг таамаглаж ядан зогсох аж.
- Би таны хийсэн бүхэнд талархаж байна.
Би түүний гараас хѳнгѳхѳн атган, хэд дээш доош сэгсрээд Жон Жонгүг болон Ким Тэхён хоёртой нэгдэн буцаж алхлаа. Бид энэ том хананы цаад талд гарлаа. Одоо намайг юу хүлээх бол? Жэнни мѳн Чэёоныг юу хүлээх бол? Гэр бүл минь бий болов уу? Лиса чи минь байсан бол хэчнээн баярлах байсан бол доо...
Ким Намжүүн цаашаа алхан булан эргэх хүртэл нь Жисүгийн араас тасралтгүй ширтэн, гараа атгасаар инээмсэглэн зогсоно. Мин Юнги түүнийг дуудах үед тэр сая нэг сэхээ авав.
Жисү энгийн иргэдийн бүсэд,
Пак Чэёон тѳв лабораторид,
Жэнни магадгүй армид,
Лалиса цэцэгс дунд.
Advertisement
- In Serial32 Chapters
I’M A CRAZY PERSON WHO JUMPED IN FRONT OF A TRUCK TO BE REINCARNATED INTO ANOTHER WORLD -ON PURPOSE!
I am a mad person. Actually, calling me mad is not really correct. I’m just a tiny-inny bit crazy. Crazy enough to prepare myself for one whole year, train a multitude of skills, learn and comprehend knowledge enough to last a couple of people through all their lives and all of that just and exclusively… for me to jump in front of a truck and hope that I would be reincarnated into another world! This is the kind of person that I am. And that was what enabled me to become an existence beyond the realm of the ordinary!
8 138 - In Serial7 Chapters
Schwarzesmarken '86
3 years after the dramatic conclusion of the Stasi coup attempt, Theodor Eberbach, who had made a new life for himself in the United Kingdom, returns to mainland Europe following rumors of the survival of Katia Waldheim as humanity is pushed back to a few strongholds by the BETA. Originally written for Muv Luv threads on a certain imageboard, I'm posting it here so I don't lose it. Don't expect me to finish this as it has been around 2 years since I worked on it and I am working on an original writing project, but some feedback would be appreciated.
8 85 - In Serial35 Chapters
Eternia Memories: 2+X
Eternia Memories: 3 In the aftermath of the critical fight between Class A and Class F, things finally returned to a state of normality for the Elites. Kato and co., together with Alice, joins forces to form a small band in their leisure time, but their short bit of peace and quiet are about to be overturned by an upcoming school-wide talent show that’s going to be the razor-sharp focus for many student organizations in Korolev Senior. In the midst of the coming storm of power struggles, Caius, the coolest of the men of the Elites, finds himself between a rock and a hard place; the epic return of an original Elite and his first love to their school, Mayumi, and a part-time softie delinquent from the drama department, Cecilia. Under the weight of his identity as an Elite and their commitment to their class’ anti-establishment agenda, his newfound role in the drama department will not be easy for him. He’ll have to, unfortunately, test the strength of his bonds with his friends once more, as he had done many years ago at Mayumi’s ill-timed departure. (Unlisted: Volume 1)
8 225 - In Serial34 Chapters
Goblin Cave
[Goblin Cave] is a perfectly average Dungeon that becomes unsatisfied with its work.
8 137 - In Serial56 Chapters
The Start of a Unusual Life in an Alternate Reality(Soul-AR. You know like solar)
"You ever wake up and just know that day is gonna be f****d?" Our protaganist is dealing with what we like to call, "Summoned Hero Syndrome", its when someone is kidnapped to an alternate reality/world/plane/or dimension and they start to narrate their life as if its a book. This is a story of his minds auto-biography. A story of action, adventure, intrigue, gore, comedy, videogames, references, and possible sexy fun times. A.N: This is my first story and possibly my only one and it may never become finished. Please excuse any spelling and grammar mistakes. Im doing this on my phone and i hate the small ass keypad. Hope you enjoy readings and even if i may not like it feel free to give your opinions and CONSTRUCTIVE CRITICISMS. I dont care for those who are being assholes that are non-helpful. I only care for the people who are helpfull. So if ur a smartass be so while helping. Also idk if im gonna add a harem. Some stories should have em while others shouldnt cause they cause a huge detraction, hope im using that right, from how good a book can be.
8 184 - In Serial19 Chapters
Who is Biannca? - The Thirteen Middle School Reunion Member
Twelve young adults held their Middle School Reunion in an isolated Mansion. But, there are rumors saying that whenever they do that, a 13th person would appear and kill them off one by one until only the three of them left. Will that become true? Yes, she was the one left behind ungraduated that year. Can they prevent it? Depends, There are too many wannabe detectives here! If not, who will survive? Here is not just a 12 vs 1 battle of wits.
8 155

