《INFERNO: Destruction [Completed]》-Лалиса Манобан- Шагнал
Advertisement
Үдэш болж байлаа, гадаа зэврүүн, ѳнгѳ нь зэвхий хѳх, нар шингэчихсэн байв. Ер нь ийм өдөр цэлмэгхэн, налайсан байдалтай байна гэдэг байж боломгүй шүү дээ. Би ѳнѳѳх зандалчны цогцос, цусны амт орсон, бага зэргийн улаан туяатай болсон устай аягийг барьсаар, үүдний ѳрѳѳндѳѳ баавгайн арьс дэвссэн эцгийнхээ ѳрѳѳнд оров. Миний эцэг хѳгшин болсон нь илт, дугуй хүрээтэй шилээ дээшлүүлсээр, хүрэн бор нүд нь хүйтэн гэж жигтэйхэн. Тэр ажлын ширээн дээрээ орж ирснийг минь анзаарахгүй ч үгүй сонин уншин сууна. Би үүнээс урьд нь эцэгтэйгээ нүүр тулж үзээгүй, магадгүй тэр жил намайг тѳрѳхѳд хүйсийг маань харах гэж л дээрээс тонгойж байсан нь бидний сүүлчийн уулзалт байсан биз.
Би аавынхаа ѳндѳр, хүрэн ѳнгийн модон ширээн дээр ѳнѳѳх усаа ѳлмийгѳѳ ѳргѳсѳѳр нэг юм тавьж, дараа нь ширээг нь тогшив. Ирсэн гэдгээ мэдэгдэж байгаа юм.
Бид ярилцаж, миний уулгахыг хүсэж байсан усыг аав хана савуулж шидээд, хийсэн бүхний минь тѳлѳѳ надад шагнал олгов. Үхсэн мэт арил. "Эцэг нэгт дүүдээ саад болвол ѳчиггүй хорооно." Би аавыгаа муу ѳвѳг шигээ ѳрѳвдѳж буйг хэлмээр байсан ч түүнд хэлсэнгүй. "Чи охин болж тѳрсѳн ч, энэ удмын хэрцгий зан байна. Мѳн энэ айлын охин болж тѳрсѳн. Тийм учир хоосон явах хэрэггүй, тэмцэл бүрт ялагч, түүнд оноогдох шагнал бий" гэсэн юм.
Би ааваас Мелик эгчтэй байхыг хүссэнээ далдхан илэрхийлж, ямар аргаар нь мэдэхгүй, бодвол сүрдүүлсэн үү? эсвэл мѳнгѳ ѳгсѳн үү? Мелик эгч, Бэмбэм хоёр ч хоёулахнаа хүмүүс байсан, биднийг Солонгост очиж амьдруулахаар шийдэв. Эцэг бүх асуудлыг зохицуулж, бид давхар иргэншилтэй болов.
Мелик эгч, Бэмбэм бид гурав очингуутаа их л эрчэмтэй хэл сурж,эгч даатгалын компанид ажилд орсон юм. Аав түүнд биднийг хангалттай тэжээхүйц мѳнгѳ ѳгсѳн ч, эгч ѳѳрѳѳ ажиллахыг хүснэ. Мелик эгч ѳрѳвч нандин сэтгэлтэй, дуугүй мѳн зожиг, миний харахад л сул дорой нэгэн ба том алаг нүдтэй, булцгар биетэй, үс нь их ѳтгѳн учир ѳглѳѳ болгон цаг шаарддаг, хичээл заахаас бусад үед тийм их зүйл ярьдаггүй, мэдээж тѳрсѳн үр болох Бэмийг надаас илүүчлэн үзэх ч, намайг түүнээс ялгаагүй ѳсгѳсѳн юм. Мелик эгч миний боловсролд анхаарч хичээл заадаг байсан ч, би онлайн сургалтуудад явж эхэлснээр, мѳн Мелик эгч даатгалын компанидаа тушаал ч дэвшиж эхэлснээр тѳгсгѳл болсон юм.
Advertisement
Тэр тѳрүүлсэн ээж минь биш ч ѳсгѳж авсан ээж минь гэж хангалттай хэлэгдэхүйц, үлгэрт гардаг үзэсгэлэнт, сайхан сэтгэлт дагинуудын нэг байлаа. Би түүнийг "Ээж Мелик" гэж дууддагсан.
Бид амралтын ѳдрийн үдэш болгон хуураагүй эрдэнэ шишийг жүржийн ундаатай хослуулан идэж, Солонгос кино үзнэ.
Би ѳдрийн ихэнх цагаа үйлчлүүлэгчдийн хурууг маань ч хүргэдэггүй байсан компьютер дээр элдэв зүйл хийж сурж байлаа. Би нууц сайтууд, системүүдэд нэвтэх, эргэн тойрны хяналтын камеруудын бичлэг үзэх, шинэ программууд бичих гэж оролдоно.
Үүнийг би уйгагүй оролддог, сурснаа эргээд Бэмд заахад тэр сайн сурна. Бэмбэм бага зэрэг хѳѳрүү, тийм учраас намайг болон ѳѳрийгѳѳ "гоц ухаантан" гэж магтана. Тухайн үедээ бол бид энгийн л зүйл хийдэг байсан, харин Бэм үүндээ их баясдаг байв. Энэ талаар тэр Мелик эгчид хэлэхгүй байхыг гуйсан юм.
Бэмбэм сургуульдаа явж, би гэртээ ганцаараа үлдэнэ. Зарим ѳдрүүдэд би тэрний сургууль дээр очиж тоглож, орилж байгаа хүүхдүүдийг харахаар очно. Энэ бага зэрэг гунигтай л санагддаг байсан юм. Бэмбэм хэд хэдэн найзтайгаа цагийг ѳнгрѳѳж, тэдэнтэй хамт зугаалахаар гарна. Урьд нь би харшаасаа гарж ч үзээгүй нэгэн лонхонд гацсан чулуу мэт байснаа, сургууль цэцэрлэг гэх мэт хүүхдүүдийн ордны талаар энд ирэхдээ л мэдсэн юм. Бэмбэм намайг ийш тийш дагуулж, найзуудтайгаа гаргахыг оролдох ч би тоохгүй.
Би тийм ч зожиг нэгэн байгаагүй ч хүүхдүүдийн заавал асуудаг "Аль сургуульд сурдаг юм?" гэсэн асуулт дургүйг минь хүргэнэ. Ѳсвѳр насны хүүхэд сургуульд сурдаггүй байх нь хаана ч хачин тооцогддог. Энэ асуулт намайг ѳвтгѳдѳг байсан юм. Эцэст нь би гажиг нэгэн ч хүүхэд шүү дээ. Би хуурамч нэгэн байгаагүй ч, Ээж Меликт сайн охины жишгийг үзүүлэх гэж хичээнэ.
Эцэг маань түүнд ямар бузрын нүгэл үйлдсэнийг би мэдэхгүй түүнрүү инээж, хайрлахыг хүсэж байсандаа гэмшдэг. Тэр ийм зүйл надаас л болж хүртсэн шүү дээ.
Би зугаатай байж инээмсэглэхийг хүсдэг, юм л болвол инээд алдаж явдаг охин байлаа. Энэ зүрхнээс минь гардаггүй, харин би үргэлж л ѳѳртѳѳ тодруулж аль болох л хѳгжилтэй байхыг хичээнэ. Тэд надаас ялгаатай учир би сайн охин болж жүжиглэдэг. Би орхигдохоос айдаг байсан. Хачин шүү...Гэвч үхлээс айдаггүй нэгэн хэвээр.
Advertisement
Бид бүтэн сайн ѳдѳр хѳдѳѳ, "Цэцэгт Дагины сүм"-рүү шороон замаар явж байсан бѳгѳѳд бидний замаас хол зайтай ч нѳлѳѳ үзүүлж чадахуйц газарт хэдэн хоногийн ѳмнѳ солир унасан бѳгѳѳд, тэр хавийн бүх зүйл манан мэт ѳтгѳн зүйлсэд бүрхэгдээд гурван хоног болж байгаа аж. Ердѳѳ гурав дѳрѳвхѳн минут л явах хэсэг нь манантай бѳгѳѳд, Мелик эгч үүнийг тѳвѳггүй туулчихна гэж үзнэ. Ѳнѳѳх зүйлийг нь Бэм бид хоёр хортой манан байна гэж тоглож машинд байсан маскуудыг зүүгээд, мананд хордож үхэж байгаа мэтээр суудал дээрээ унаж жүжиглэнэ. Ээж Мелик бид хоёрыг хараад инээд алдсаар, бид тэр ѳтгѳн мананг замаа дагасаар саадгүй давсан юм. Тухайн үедээ бидэнд саад тулгараагүй ч манангаас гарсны дараа Мелик эгч их хачин болчихсон. Тэр муудсан хоол идсэн аятай, ѳѳр, ширүүн дориун нэгэн шиг аашилж, ѳвс шороо, чулуу гээд барьж үзэн, урьд нь дэлхий дээр байгаагүй нэгэн мэт аашилж эхэлсэн. Түүний нандин сайхан сэтгэл мѳс болж царцсан мэт, ѳглѳѳ хамтдаа бэлдсэн үдийн хоолоо ч гаргаж ирж идсэнгүй.
Бид уг сүмрүү орох ч үгүй гаднаас нь явж, буцаж гэртээ ирээд оройны киногоо ч үзсэнгүй. Ээж Мелик бидэнд хоол ч хийж ѳгсѳнгүй, ѳдѳржингѳѳ юу ч идээгүй ѳлсгѳлѳн ходоодтой хоёр хүн унтлаа. Тэр нэг ч удаа биднийг ѳлсгѳж байгаагүй. Эгч юу ч хэлэлгүй, Бэм түүнд хүрвэл түлхэж хаян унагаад ѳрѳѳндѳѳ орчихов. Бид хоёр эгчээс их айж, бүтэн шѳнѳ унтаж чадсангүй.
Тэр чивэлт манан луу орохын ѳмнѳ л бид хоорондоо инээлдэж байсансан.
Бэм хичээлдээ явалгүй, бид хоёр эгчийг бүтэн ѳдѳржин сахидаг болов. Нэг удаа эгчид хоол оруулж ѳгѳн тавьсан ч тэр орон дээрээ хѳшѳѳ мэт суугаастай. Бид чимээ гарган мэдэгдвэл эгч хѳлс урсгам хүйтэн нүдээр бидэнрүү ширтсэн юм. Бэм айсандаа уйлж "ээжээ та яачихсан юм бэ?" гэж орилно. Түүний эх хүний ариун, эелдэг дѳлгѳѳхѳн бидэн лүү муухай ч харж үзээгүй шахам тэр нүднээс нь ийм харц унахад бид их айж билээ.
Зүрх сэтгэлээсээ хайрласан хүн минь нүдний минь ѳмнѳ ѳнгѳѳ ѳѳрчилж, "бидний мэдэхгүй хэн нэгэн" болж хувирна.
Бид ийм чимээгүй бас түгшүүртэй байдалд живцгээн сууж ахуйд, тэнд миний эцэг нэгт таван настай дүү саажилттай, ухаан дутуу гэдэг нь тогтоогдож байв.
Эцэг хүүхэдтэй болох боломжгүй болсон бѳгѳѳд, тэр намайг дуудсан юм. Намайг Тайландад ирэхийг хүсэж хүн явуулсан байсан бѳгѳѳд би Мелик эгчийг, ялангуяа Бэмийг ийм хүнд байдалд орхихыг хүсэхгүй байв. Тэр надаас бүхнийг хаяж ганцаараа ирэхийг хүссэн аж.
Анхнаасаа минийх байгаагүй хѳрѳнгийг би ѳвлѳхийн тѳлѳѳ Бэмийг мѳн эгчийг орхино гэж үү? Үгүй. Эцэг намайг гѳлѳг тѳѳрүүлэх аятай загначихаад одоо ѳѳр шигээ, ѳвѳг шиг минь ѳрѳвдѳлтэй нэгэн болгохыг хүсэж буй аж.
Бэм намайг амьдралын баясалгүй, дурлах зүйлгүй байна гэж үглэдэг байсан. Үнэндээ тийм ч байсан юм. Мелик Бэмбэм эгч хоёртой би дотно ч тэднийг тэгтлээ их нандигнадаг эсэхдээ эргэлздэг, тэднийг нэг л ѳдѳр үхэхэд би уйлахгүй юм шиг санагддаг байлаа. Гэтэл энэ худал байв. Мелик эгч ѳѳрчлѳгдѳж, биднийг хѳнѳѳхийг оролдох үед би арван зургаан настай байв.
Advertisement
- In Serial12 Chapters
Stacking The Deck!
Waking up in an unfamiliar body within the Slifer Red dorm, what's a teen to do? Especially when there was no deck in sight and no currency to spend on new cards. Thankfully, an avid fan such as himself knew all about the discarded cards in a well deep within the forest of Duel Academy Island. With those spirits by his side, he'd fight his way to victory and survive! Self-Insert!
8 115 - In Serial12 Chapters
Windchasing
Having fled the planet's surface to escape extinction seven centuries prior, the last remnants of humanity—living aboard the airship Ventus—face a new danger that threatens to finish the job.
8 118 - In Serial18 Chapters
Hero 13
When a young, lost super with a bloody past receives the invitation to become one of the Twelve Heroes, his life is suddenly flipped upside down. It's his chance to start fresh. His chance to redeem himself and use his brutal talents for good. But the one who recruited him, the mysterious hero known as Thirteen, has other plans. Hoarfrost soon finds himself in a harsher world than the one he had left, and the stakes only get higher. He has to fight harder than ever to survive and become a true hero rather than stay as the bloodstained pawn he had been all his life. Posting daily for 18 chapters for the first arc, then schedule TBD
8 110 - In Serial44 Chapters
Rogue (Rogue #1)
In 2056, SCOPE is a legendary VRMMPORG game played all over the world in underground arenas. And one of these devoted gamers is Eniola Adeyemi, a clever San Francisco teen keeping her gaming career with her SCOPE team Rogue an enormous secret. When the chance comes to prove herself and her gaming career to her Nigerian parents and the gaming world, she leaps at the chance to go to Los Angeles to compete with her friends in the SCOPE Championships, a 10-day competition inside the massive and immersive VR universe. However, something deep lurks inside the SCOPE and the mysterious hacker and vigilant Paradox might be behind it. When they further investigate and get pulled deeper by new daunting discoveries, Eniola and her teammates are now reluctantly held down with a new challenge to fight and take them down.
8 191 - In Serial40 Chapters
Inside Metsys
Inside the universe of Metsys, life is chaotic, cruel and crazy. People with Stats have power and everyone wants to be a Player. Meet Corn, a slave who has no memory of most of his past and doesn’t know how most of the world functions. This doesn’t stop him from escaping the bonds of slavery by risking his life on a gamble. After all, he would risk everything for freedom and the right to be a mage. But how’s a scrub to learn Magic and get power? Why, join the magical under belly of the city, of course. And eat all the mana that he can get. Two Disclaimers: 1) This is a work of fiction. Any characters, places, organisations and everything else in this novel are fictional. Any resemblance between anything in this novel and the plane of reality we live in is purely coincidental. Was that a bit over the top and a wee bit unnecessary? Maybe. 2) This story features an antihero with a slight hint of villainy. So, sooner or later, it’s going to get dark. Very dark. Hence all the tags. If you are prone to be squeamish, this might not be for you. Well. You were warned. ;)
8 124 - In Serial30 Chapters
How To Train Your Giant (DNF)
This is my final GT DNFHumans and giants used to live in harmony, and a small argument separated them allPhil, the last descendant of the peaceful times, begged for another one to appear as humans used giants for training and they either survive, or dieOne war answered his begs, as he notices a special human who bonds with the rarest of giants and hopes he brings back the peace they once hadBut how will the prophesied human bring back peace? Simple, train his giant to be loyal and hopefully, protectiveWARNINGS- Violence- Mild or Strong Gore- LanguageI PROMISE YOU NO SMUT :)
8 253

