《INFERNO: Destruction [Completed]》[3.7] Үхэл
Advertisement
Чэёон халаасаа уудалсаар цулгай цагаан савтай, эм бололтой зүйл гаргаж ирэв. Тэдэн лүү буу чиглүүлж байсан цэрэг хэд дахин сануулж хашхичсан ч түүнийг зогсоож чадсангүй. Чэёон савтай эмээ сэгсэрсээр Ким Согжин болон ѳѳрийнхѳѳ гар дээр олон ширхэгээр нь асгав.
Хахир хоолойт, хар ѳнгийн дугуй малгайтай, ногоон ѳнгийн гэхдээ нийтлэг цэргийн дүрэмт хувцаснаас ѳѳр ѳмсгѳл ѳмссѳн эрхэм тэдэнлүү харцаа шилжүүлэв. Жэнни Лисаг босгох гэж оролдсон ч, хоёр ч цэрэг буугаа чиглүүлсэн бѳгѳѳд, Лиса ѳнѳѳх хахир хоолойтын доор газар суусан чигтээ л байв. Учир нь ѳнѳѳх хѳгшин мѳн хүйтэн эрхмийн баруун гар дахь буу түүний толгой руу чиглүүлэгдсэн байлаа.
Чэёон ѳнѳѳх эмнүүдээ гараараа имэрсээр,
- Хэрвээ Лалиса Манобан болон Ким Жэнниг хамт авч явахгүй бол бид ч гэсэн энд үлдэх болно. Яг энд, хор ууж үхэн, хоёр цогцос болно.
Ким Согжин ѳнѳѳх цагаан эмнүүдээс эргэлзэлгүйгээр гартаа атгана. Тэр хоёр хэчнээн их бие биедээ итгэдэг нь харагдаж байлаа. Ким Согжин Чэёоны мѳрѳѳр тэвэрсэн хэвээр, зүүн гартаа нѳгѳѳ эмнүүдээ бэлэн байлгана.
- Тэгвэл уу л даа. Стелла Марис болон Ким Согжин, та нар шиг цэвдэг, хүний үнэргүй амьтад хэн нэгний тѳлѳѳ ѳѳрийгѳѳ зольж чадна гэж үү? Та нарын хийсэн тариа, химийн шинжийг нь ѳѳрчилсѳн хар тамхинд хэчнээн хүн үхсэн бэ? Энд үхвэл тэдний сүнс амирлана. Би та нарыг үхчихсэн байсан гэж зѳвлѳлд мэдэгдэнэ. Ийм зүйл хийсний чинь дараа үлдсэнийг чинь толгой дараалан буудах болно.
Чэёон чанга гэгч нь хѳхѳрч эхлэв. Ким Согжин эмч инээмсэглэсээр,
- Шийтгэл л гэх юм. Чам шиг долоон хэлтэй бүдүүлэг амьтад биднийг гэсгээдэг нь биш. Бид үхэх болно. Энд ѳт хорхойнд идүүлж, махчин шувууны хоол болно. Гэхдээ үхдлийн эсрэг тэмцэж чадахуйц бодис бидэнтэй ч хамт үхнэ гэдэг гунигтай юм.
Чэёон болон Ким Согжин хоёр галзуу юм шиг, нулимс нь гарах шахуу инээцгээх нь хачирхалтай. Эдгээр хүмүүс ямар нэг холбоогоор холбогдсон, биесийнхээ бодлыг унших мэт л байх аж.
- Үнэндээ надад энэ дэлхий сүйрэх эсвэл сѳнѳх эсэх хамаагүй. Миний тодорхойлолтод бичигдээгүй байна уу? Би хүмүүстэй хамт байх дургүй. Тэдний гутам бохир, заваан, шунал, тачаалын үнэр миний дотрыг муухайруулдаг. Чамаас ч ѳмхийрсѳн цусны үнэр бѳѳлжис хүрмээр анхилж байна. Надад чухал хүн минь ганц л бий. Энэ нь Ким Согжин, би энэ хүнтэй хамт үхнэ. Одоо харж байна уу? Надад үхэхэд асуудал алга. Би зүгээр л Лалиса Монабонг авах ёстой зүйлээ хүртээсэй гэж хүсэж байна. Тэгвэл бэлгийн сулралтай ѳвгѳн минь чамд хэлэх үг чинь байна уу?
Advertisement
Лиса Чэёон руу ширтсээр, түүний уруулаар үг үл давна. Жэнни ямар нэг зүйл болвол бэлэн байх гэсэндээ ѳмднийхѳѳ халаас руу бага багаар гараа явуулж байв. Тэрнийг харгалзаж буй хоёр цэргийн анхаарал тэдэн лүү хандагдан суларсан байлаа.
- Би та нарт хэрхэн итгэх юм?
Хахир ѳвгѳн буугаа Лиса руу чиглүүлсэн хэвэндээ асууна.
- Чиний л дур. Бид үхдлүүдийн нэгдлийн элемэнтүүдийг судалсан. Энэ дэлхийд байхгүй бодисоос тогтож, хүний биеийг мутацид оруулж, тархи нь тодорхой ѳгѳгдлүүдэд программчлагдсан мэт хариу үйлдэл үзүүлдэг. Та нар энийг эрт мэдсэн байх ёстой. Бид дэлхий урьд нь оршиж, судлагдаж байгаагүй тэр бодист эсэргүүцэх зүйл бүтээж чадахгүй. Харин уг элемэнттэй биеэ зохицуулж чадна. Нэг ёсны бид оюун ухаанаараа хүн боловч бие физиологийн хувьд үхдэл болно гэсэн үг.
Пак Чэёон ярьсаар, хахир хоолойт дуугүй л сонсоно. Тэр эргэлзэж эхэлсэн байв. Жэнни ямар нэг зүйл хиймээр байсан ч түүнд элдэв санаа орж ирэхгүй байсанд уур нь хүрэн, бачимдана.
Чэёон Жисүд хэд хоног шинжилгээ хийхдээ түүнээс ямар нэг бодис илрүүлж чадаагүй бѳгѳѳд, цусанд нь нэгэн тѳрлийн зүйлийн найрлага нь ихэсч, шинжлэх ухаанаар гэхэд хэцүү ч түүнд ямар нэгэн хийсвэр найрлага байгаа мэт санагдсан ч ам нээгээгүй үлджээ. Бодит зүйл дээр авч үзвэл Жисүгийн бие энгийн хүнээс огт ялгаагүй, гэвч туршилтын үр дүнгүүд ѳѳр зүүг заана. Ийм учир арга ч мухардсан юм. Үхдлүүдээс тодорхой бодисууд илэрч байсан ч энэ нь биед муу нѳлѳѳтэй, бас үхдэл бүрт багахан хэмжээгээр агуулагдаж байсан тул хангалттай хэмжээг гаргаж авч чадаагүй байна. Чэёон урьд нь ч Жисү болон "харь гарагийнхан" гэж нэрлэгдсэн зүйлүүдээс санаалан энэхүү зүйлийг бодит болгохоор судалж эхэлсэн ч гарт мэдрэгдэхээр үр дүнгүй байсаар байгааг бүгд л мэдэж байв. Хүнийг араатан болгож хувиргадаг тухайн элемэнтийг хүлээж авч чадах тийм биетэй хүнийг бүтээнэ гэсэн үг. Чэёон Лисагийн тѳлѳѳ худлаа ярьж байв.
Чэёон ийнхүү хэлсээр араас нь аяархан бувтнана. "Эгчээ битгий ирээрэй."
Жэннид, Лисад бүгдэнд нь итгэл найдварын гал очтох бѳгѳѳд, хахир хоолойтын юу хэлэхийг хүлээнэ.
- Тэгэхээр ѳвгѳн минь чиний тэр хайрлаад байдаг гэмгүй ариун хүмүүстээ тусалж чадах зүйлийг энд тэгшилмээр байна уу?
Чэёон ѳдѳнгүй дуугарах бѳгѳѳд, хахир хоолойт ч бууж ѳгѳхгүй шинжтэй байсан ч тэр гэнэт л бодлоо ѳѳрчлѳн дуугүй боллоо.
- Тэгвэл Лалисаг авч явцгаая.
Түүний хэлсэн үгэнд бүгд нэгэн зэрэг тайвшран сая л нэг түгжирсэн амьсгаа буцан гарах шиг болно. Жэнни нүүрэндээ инээмсэглэл тодруулна.
Бүгд анхаарлаа хоромхон л сулруулах уг баясгалант агшинд энэ зүйл тохиолдсон юм. Ѳнѳѳх хүн хүйтнээр инээвхийлэн, гараа ѳргѳвѳл Пак Жимин, Ким Жэнни болон Ким Согжин, Пак Чэёон руу улаан ѳнгийн шингэнтэй сумнууд гэнэт л буудагдаж, тэд дороо сѳхрѳн унацгаана.
Advertisement
Хахир хоолойт нам гүмийг эвдэж алга таших нь дээврээр цуурайтна.
- Та нар хангалттай сайн жүжиглэж байна. Би холбооны мѳрдѳгчѳѳр хорин жил ажилласан. Хэн худал ярьж, хуурах гэж буйг шууд мэднэ. Чиний гаргаж буй санаа чинь авч үзмээр л юм Стелла Марис. Гэхдээ бүтээгүй гэдгийг чинь би мэднэ. Очоод та хоёр энэ дэлхийн тѳлѳѳ хүссэн хүсээгүй ажиллах л болно. Амиа хорлохыг чинь хориглож, ажиллахгүй бол тамлана. Та хоёр луу сая буудсан мэдээ алдуулагч сум эхнийх нь л байна. Тэд чамайг амиа хорлохыг хүстэл чинь тамлах ч зѳвшѳѳрѳхгүй. Хэн нэгнийг хуурах гэж оролдсон бол ял үүрэх ёстой. Тийм биз Пранпияа?
Тэр түүний урд унасан хэвээрээ сууж буй Лиса руу гараа сунган үсэнд нь хүрвэл, Лиса түүний гарыг хүчтэйгээр түлхлээ. Тэр Лисагийн хацраар гараараа илэхэд Лиса уурсан ахин түлхэнэ.
- Тэдний бие хѳдѳлгѳѳнгүй ч чамайг харж бас сонсож байгаа. Бусад найзууд чинь ч чамайг аварч чадахгүй.
Хахир хоолойт инээсээр,
- Хэрвээ чи үхчихвэл чамайг авч явах шаардлагагүй болно тийм үү?
Ѳнѳѳх хахир хоолойт Лисаг угзчин чирж, түүнийг эсэргүүцэж байгааг үл тоон дээш ѳргѳв. Түүний урт гар, нарийхан хѳл нь бяр суусан цэргийн хүний дэргэд цохилтын тѳдий ч болохгүй аж. Тэр мэдээлэл технологийн системийг тѳгс эзэмшсэн нэгэн ч биеийн чадлын хувьд тийм ч сайн биш, гар буу барьж чадах ч түүнд тийм зүйл байсангүй.
- Чи үхэхээсээ ѳмнѳ хүчирхийлүүлж үзсэн үү?
Аниргүй дунд цуурайтах дотор муухайрам эдгээр үгс.
Хахир эрхэм Лисагийн бэлхүүсээр нь гараа ороовол, Лиса халаасанд байсан хутгаа гаргаж ирэн түүний хацрыг зүсэв. Тэрний хүзүүг даган цус олгойдон урсах ч, хахир эрхэм ажирсангүй ч үгүй, түүнийг зугтаалгалгүй гараараа хавчсаар л байх аж.
- Наад заваан гараа тат.
Лисагийн гар чичирсээр, түүний харц ширүүсэн муухай харна. Шүд нь чичирж, хутгаа далайсаар агаарт савчина.
- Ѳлѳгчин.
Хахир хоолойт Лисагийн үснээс угзарч татсаар дээврийн ирмэг рүү чирнэ. Лиса муухай орилж, хашхирч эсэргүүцэх ч, түүний хутгийг булааж авсан, салхинд хийсчихмээр хѳнгѳхѳн бие нь бадриун нэгнийг дийлэхгүй. Тэднийг дагалдан явах цэргүүд шоолж инээх нь дургүй хүрэм. Тэд цэргийнхнээс арай ѳѳр хувцас ѳмсѳж, илүү бэлтгэгдсэн цэргүүд гэдэг нь илт. Пак Чэёон, Ким Согжины зэрэглэлийг авч үзэхэд зѳвлѳлѳѳс тэдэнлүү ямар цэргүүдийг явуулсан гэх вэ?
Тэр Лисагийн үснээс чирсээр хүзүүг нь боогоод дээврийн хашлага руу тонгойлгов.
- Тэгэхээр-
Ѳнѳѳх хахир хоолойтыг үгээ хэлж дуусаагүй байтал Лиса нүүрлүү нь нулимаад инээд алдлаа.
Харанхуй тэнгэрт ододгүй, ѳндѳр барилгын дээвэр дээр салхины ч чимээгүй. Шуурганы ѳмнѳх нам гүм адил аниргүй ноёрхож, нисдэг тэрэгний гэрэлд сѳхѳрсѳн, биеэ мэдрэхээ больсон дѳрвѳн хүн үзэгдэнэ. Хашлаганы наана нүд хальтрам дүр зураг тохиох аж.
- Би түүнийг авч явахыг үнэхээр хүссэн ч тэр уначихлаа. Харамсалтай юм.
Пак Чэёон, Ким Согжин, Ким Жэнни, Пак Жимин нар бүгдээрээ газарт хэвтэн хѳдѳлж ч, дуугарч ч чадахгүй тэрийн хэвтэцгээнэ.
Мин Юнги, Ким Тэхён, Жон Жонгүг болж буй үйл явдал яаж ѳрнѳж байгааг мэдэхгүй, шулуунаараа нисээд очиж ч болохгүй. Тэдэнд мэдээлэл гэхээр зүйл ѳгѳх ахин нэг богино холбоо дамжуулагч нь ѳнѳѳх эрхмийн дэвсэлтээр эвдэрсэн. Ийм зүйл болно гэж тѳсѳѳлѳѳчгүй байдал нь тэднийг самггардуулна. Мин Юнги хэрэгтэй үед гэнэт нисэхэд бэлэн байхаар бэлдэж, Ким Тэхён Жисү Намжүүн хоёрын араас гүйв. Гэвч нэгэнт хожимдсон байлаа. Үйл явдал хормын тѳдийд л ѳрнѳчихсѳн юм.
Жисү хэрэг бишдсэнийг ойлгон шатаар дээшээ гүйсээр л байв. Түүний нүднээс нулимс тасралтгүй урсаж, ухаанаа алдах шахан уруул нь чичирнэ. Дээврийн хаалганы завсраар нисдэг тэрэг болоод цэргүүд ил харагдах бѳгѳѳд, Жисү хаалгийг нь татаад гарахын ѳмнѳ түүнийг хэн нэгэн хойшоо татав. Ким Намжүүн түүнийг дээвэр дээр гарахаас урьтан биеийг нь ѳѳрлүүгээ татаж, орилохоос нь ѳмнѳ амыг нь дарав. Намжүүний гар Жисүгийн нулимсанд норсоор, бүтэн бие нь Жисүгийн тийчлэхийг зогсоох гэж чангарна. Жисү Намжүүний гар дотор орь дуу тавин орилж байлаа. Дуугүй болсон уруулнаас нь үгс унахгүй, Жисү дотроо амь тавин хашхирна. Хѳлѳѳ цуцтал гүйсэн ч... чадсангүй.
- Тэр түлхчихлээ... Лиса! Лиса! Тэр түүнийг түлхчихлээ. Би оройтчихлоо... би!
Шѳнийн харанхуй тэнгэрийг бѳглѳн, хѳвѳн адил бүрхэх үүлсээс бороо ганц нэгээрээ дусалж эхлэх нь муу ёрын аж. Барилгын хажууд байх ѳндѳр шонгийн хажууд тэнгэрээс нэгэн зүйл хүчтэйгээр унана. Яс үйрч бяцран, шинэхэн цусны үнэр чийгийн үнэртэй холилдон тархаж, манан мэт гуниг сѳнѳсѳн гудамжуудыг дүүргэнэ.
Шингэж буй нарны туяа мэт улбар үсэнд цус нэвчин ѳнгийг нь солино. Улаан...
Жисү гараа хий савчин, чихэнд нь ирэх тэр зүрх хиртхийм чимээнд чичирсээр, чихээ даран дотроо хашхичсаар л байв.
- Тэд булаачихлаа... тэд.
Бороо зэвэрсэн хогийн сав, шатсан гэрлийн чийдэн, модон хашаатай эмийн сан дээгүүр бүхнийг түлэн дуслана. Яс бас арьсны ч түлэгдэх чимээ сонстох аж.
Advertisement
- In Serial34 Chapters
Convergence of Fates
After being rescued by an Assurian scientist, Fenicia Kranicar wakes up panicked, afraid and very angry. Her plans to escape must be put on hold when she learns that dangerous mercenaries are about to attack the space station she is on. The half Assurian-Saryan female will soon discover things about herself that she would never have guessed. Will the knowledge of her new powers and where they came from be enough to save her? Warning : COF contains violence, trespassing, bad language, multiple references to various matters of fandom, questionable interrogation tactics, kidnapping, arguable murder, justifiable murder, filthy murder, assault and battery, abuse of authority, destruction of private property, disorderly conduct, dismemberment, and an uncomfortably sexy mother. Cover commissioned by Jackiefelixart
8 221 - In Serial10 Chapters
Devil Inside
Life is unfair... Nothing is more truer than these three words. Michael Pierce lived his life struggling, with his parents dead and no one to ask for help, he was at the bottom of society. It was inevitable that one day he would die, whether by mugging from another bottom-feeder or by his poorer than poor lifestyle. To his surprise, it was either. Walking home from his daily routine of looking for scraps, he met with a young man whose eyes was empty and a dead-pan face, to his surprise the man was atop a dead woman's corpse. The woman was just shot, as there was smoke trailing from the hole of the gun pointed at Michael's head. He didn't move nor flinch but before he could do anything a bullet quietly passed through his head killing him. Having no time to process what was happening or see what was around him, he heard a calm, confident and very persuasive voice. "Do you want to live and change everything?"
8 143 - In Serial12 Chapters
A Royal Knight From Another World Got Reincarnated To Earth
Ragur, a Royal Knight from another world has passed away after defending his country against the demons. After waking up he found himself in a place where everything is white. There was a woman floating in the air who called herself a goddess. She promised Ragur that she'll reincarnate him to a place called Earth if he swears his loyalty to her. After the goddess reincarnated him to Earth, he woke up as a baby laying under a bridge. He stayed in the cold and starved there for hours till a girl came and took him to the orphanage she was raised in. When Ragur waked up again he found himself on a bed, with a girl laying next to the bed.
8 115 - In Serial15 Chapters
Ironclad
For fifty years this war has ravaged the solar system, with Earth and her colonies struggling to fight against the guerrilla forces of the Pro-Independence regime started by the governments of Mercury, Saturn and Pluto. The war was hard fought, and both sides lost uncountable lives. But the war is coming to a close. Ironclad, Earth's elite branch of the Navy are closing in on the remaining Pro-Independence leaders hiding on Titan and don't plan on letting anyone escape without a fight.
8 193 - In Serial16 Chapters
System Supervillain
I was there when it happened. When the walls of reality came crashing down upon us. When everything changed. I was there. I watched it happen. There wasn’t anything I could do, of course. When two veritable demigods are fighting to the death, getting caught in between is a great way to end up very dead. Or worse. That’s when it happened. Raw time crashed with pure paradox, and the universe itself screamed in torment. Night turned to day turned to yesterday and tomorrow and blue and yellow and whale and petunia, and then it snapped back, all at once, with a thunderous roar that was not heard but felt. And then I saw the blue box for the first time. ------------ A System Apocalypse event happens in a world of superheroes, like you would see in the comic books. What happens when the world changes, and heroes and villains are now bound by a System that limits their powers? What will change, and what will remain the same? This story will incorporate Champions/HERO System 5th Edition rules. There will be dice rolls determining the action, and blue boxes with lots of crunchy numbers. If you're not down for that, there are plenty of other stories on this site that you'll like. But if that sounds fun to you, then welcome aboard, and I invite you to see what happens when someone becomes a System Supervillain.
8 97 - In Serial45 Chapters
Duology: Light
Matthew Baronia is a prodigy among his peers, a young man recognized by his kingdom. As a fighter, a knight to be specific, Matthew is expected to take on the monsters that trouble the surrounding cities of his kingdom. Joined by his friends, Brian the dragoon who acts before he thinks, Eric the Cleric who loves to chat, Jessica the hotheaded mage, and Adriana the sarcastic Rogue, Matthew must escort a group of archeologists. Their job seems simple, but danger lurks, and a scheme is being devised while the team is pre-occupied. All the while, Matthew must deal with the woes of a team leader.
8 81

