《INFERNO: Destruction [Completed]》[3.6] Үнэтэй зүйл
Advertisement
- Та нар хуурсан байна! Хараал идсэн-
Жэнни уурсан орилсоор, Лисаг босгохоор алхаж буй аж. Түүний хүнд алхлах чимээ сонсогдон, үүнтэй зэрэгцэн хахир хоолойт хүйтнээр инээнэ. Бусад нь хѳдѳлж ч чадахгүй зогсоно. Миний гар зангирч, босвол Ким Намжүүн намайг зогсоов. Тэр хэрэггүй гэж хуруугаараа үзүүлэх бѳгѳѳд, "байдлыг хүлээх хэрэгтэй" гэж шивнэнэ. Би хоёр гараа хооронд нь үрсээр буцан суудалдаа суулаа.
- Та нар ингэж хандаж болохгүй.
Ким Согжин эмчийн хоолой чичирхийлнэ. Би Чэёоныг түүний цамцнаас тас зуураатай байгаагаар тѳсѳѳлнѳ.
- "Чѳлѳѳт бүс"-д ахиад хүнс, ус хумслах хорхой шавж шиг амьтад хэрэггүй.
- Чи яадаг-
Чэёон уурлан орилох гэсэн ч ямар нэг хүч түүнийг зогсоов. Буу цэнэглэн ѳргѳх дуу гарсан бѳгѳѳд, тэдэнлүү буу чиглүүлсэн бололтой.
Хахир хоолойт хүйтнээр инээнэ.
- Та нар бусдад хохирол учруулахдаа хэрхэн инээж, бусдын мѳнгийг хулгайлаад түүгээрээ зугаацахдаа юу боддог вэ? Ѳрѳвч зангийн тухай боддог уу? Хэчнээн гэр бүлийг ѳнчрүүлж, хэдэн хүний нулимс унагасан бэ? Яахав, энэ хѳѳрхѳн Тайланд ѳлѳгчинд ахиад эрдэмтэд авчрах боломж бий. Одоогийн байдлаар олдоогүй эрдэмтэд ч их олон бий шүү. Пранпияа Монабон шиг хүнд гэмт хэрэгтнүүдэд ноогдохуйц эрдэмтдээс...Ѳѳх, бүгдийг нь цуглуулчихаж, би буруу боджээ. Түүнд чѳлѳѳт бүсэд нэвтрэх боломж байхгүй.
Лиса гэнэт л хѳшин,
- Чи яаж Пранпияагийн талаар мэдсэн юм?
гэж орилно. Ѳмнѳ нь Ким Намжүүн ч гэсэн Лалисаг ингэж дуудаж байхыг би сонссон юм байна.
- Би та нарт ѳршѳѳнгүй хандаж, хэн нь гарын үсэг зурахыг нээлттэй байлгасан. Гэхдээ чи ийм зүйл хүртэх эрхгүй нэгэн байж дээ. Би чиний талаар эртнээс мэднэ шүү Пранпияа. Холбоонд байхад хамгийн толгой ѳвтгѳдѳг нь чи байсан. Чиний Лалиса тал бол тийм ч хүнд гэмтэй биш харин Пранпияагийн хийсэн зүйл бол ахин нэг Стелла Маристай тэнцэнэ. Хѳнгѳхѳн ялтай Лалиса бол нэвтэрч чадна. Ядаж чиний хэрэг ч алга, Бэмбэмийн үүсгэсэн системийг хакдаж чадахгүй байгаа юм чинь бидэнд системийн тал дээр ч хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр чамд ямар ч боломж үгүй. Бэмбэм амраг чинь тэндээс гарах боломжгүй, чи ч очих боломжгүй. Би нэгийг нь "Чѳлѳѳт бүс"-д авчирж, нѳгѳѳг нь үүднээс хѳѳж байна. Та нарын хувьд харамсалтай л тѳгсгѳл байна.
Advertisement
Лиса уурлангуй дуугаран,
- Тэр миний дүү нохой минь. Тэгэхээр түүнийг авч явсан хүн чи байжээ. Чамаас болж л намайг орхисон байна. Чи байгаагүй бол тэр "Чѳлѳѳт бүс"-д түгжигдэхгүй-
Хахир хоолойт даажигнан инээн,
- Би дүрмээ л баримтлана. Онгоцонд сууцгаа. Яасан муухай харцтай юм бэ? Тайланд ѳлѳгчин минь. Наад хѳѳрхѳн царайгаа, биетэйгээ цуг тэр залуудаа үйлчилдэг шигээ үнэлвэл би бодож үзнэ шүү.
Хараал ид!
Би тэссэнгүй, Ким Намжүүний гарт байсан богино долгион дамжуулагчийг шүүрч аван нисдэг тэрэгнээс гарахаар ухасхийлээ.
- Та хаачих нь вэ?
Түүний нүдэнд санаа зовнил дүүрэн тодроно. Бусад нь ч надруу ѳрѳвдѳнгүй ширтэнэ.
- Бид очоод нэмэргүй. Ѳѳрсѳддѳѳ л илүү тѳвѳг удна шүү дээ. Бид хүлээх хэрэгтэй.
- Би нэмэр болж чадна. Намайг зүгээр л явуул. Лиса үлдэж болохгүй. Би түүнийг явуулна. Би чадна. Би ѳѳрийгѳѳ золиословол-
Миний нүдээр нулимс дүүрч, би нисдэг тэрэгнээс буухдаа Жонгүгийг барьж байсан гар чийдэнг шүүрэн аваад эрчтэйгээр гүйж эхлэв. Ким Намжүүн миний араас гүйх нь харагдах ч би түүнрүү харсангүй урагшлан гүйж байлаа. Дотор нь тас харанхуй бѳгѳѳд, энд тэнд цус нялагдаж, хүн харахын эцэсгүй мэт болсон байсан ч айсангүй. Тэгээд би шатаар хорин таван давхар луу ѳгсѳж эхэлсэн юм.
- Намайг хүлээж байгаарай. Лиса, би очиж байна.
Би богино дамжуулагчинд шивнэвэл, үүнийг Чэёон атгаатай байгаа мэт аж. Тэр надад хандаж хэлж байгаа ч, мэдэгдүүлэхгүй гэсэндээ цаашаа орилно.
- Тэнэг юм хийх гэж оролдох хэрэггүй шүү!
Чэёон хоёр ч удаа гэнэт чанга орилох нь надад сануулж байгаа нь аж.
Ѳнѳѳх хахир хоолойт нэг зүйл анзаарсан бололтой Чэёон руу алхаж очно. Тэр түүний халаасанд байсан радио дамжуулагчийг гаргаж ирж буй бололтой юм авах чимээ гарна. Удалгүй ямар нэг зүйлийг хага дэвсэх чимээ гарж хахир хоолойтын шивнэх үгсийн дараа долгион тасарлаа.
- Ха! Хамтрагчидтай юм биз дээ? Ийм богино дамжуулагчдыг нѳгѳѳ нь хаана байгааг хайж олоход хэцүү шүү.
Чэёоноос би асуув. Би унтаж байгаад сэрэн, үдэш болж байхад бид хоорондоо ярилцаж байв. Энэ үе нь Намжүүний багтай уулзах ѳдрийн ѳмнѳх шѳнѳ байв.
Advertisement
- Хэрвээ би "Чѳлѳѳт бүс"-ийн удирдагчид надад тохиолдсон зүйлийн талаар мэдвэл юу болох бол? Над дээр ямар шинжилгээ хийх бол гээд л?
Лиса ардаас гэнэт л үсэрч гарж ирээд, миний чихэн дээр "Хэзээ ч хэлэхгүй шүү" гэж орилов. Би цочиж, намайг Чэёон шоолон инээнэ.
- Танд тохиолдож болох хамгийн муу зүйлс тохиолдоно. Бусдаас тусгаарлаж, таныг үргэлж "тэд"-ний нэг гэж үзэж байцаалт авна. Ѳмнѳ нь "харь гаргийнхан" гэж нэрлэгдсэн хүмүүсээс яагаад хүмүүсийн эсрэг юм хийгээд байгааг асуухад, хэн нь ч юу ч дуугараагүй. Бүгд хэлээ хазаж эсвэл ямар нэг байдлаар амиа хорлосон. Тэд таныг ѳдѳр бүр тамлаж ямар нэг зүйл сонсохыг хичээнэ. Та юу ч мэдэхгүй болохоор энэ бүхнийг давж чадахгүй.
Чэёон аймшгийн киноны чимээ гаргаад,
- Амьд биен дээр чинь тэд элдэв бодис туршина. Цахилгаанд цохиулж, "харь гаргийн" хүмүүсийн юу нь эмзэг болохыг хайна. Хэрвээ би тэндхийн эрдэмтэн мѳн эгч шиг хүнийг харвал ийм л зүйлс хийнэ. Цус, үс, яс тэгээд шүд гээд хэвийн хүнээс юуг нь ѳѳрийг судална. Таныг тамлахын тулд шүдийг чинь амьдаар нь сугална.
Жэнни урдаас надруу даажинтайгаар,
- Ѳѳрийгѳѳ биднээс бусад хүмүүст юу тохиолдсоноо хэлэх хэрэггүй шүү. Эгчээ, энэ таны тѳсѳѳлсѳнѳѳс ч илүү танд аюултай.
- Тэгвэл би худал мэдээлэл ѳгѳѳд, оргочихвол л болох юм байна.
Жэнни нүүрээ үрчийлгээд,
- Тэр бол боломжгүй.
гэв.
Дээвэр дээр тэд буунд тулгуулчихаад байгаа аж. Хэн нь ч хѳдѳлж чадахгүй. Би эрчлэн гүйсээр есѳн авхарт ирэхэд, миний амьсгал бахардаж, очиж чадаагүй байхад тэд Лисаг үлдээчихвий гэхээс айна. Тэрний шѳнѳ зүүдэндээ хүртэл гуниглаж санадаг Бэмбэм, Лиса түүнтэй уулзаж хамт байна гэхээс л сууж ч чадахгүй байсан шүү дээ. Түүнийн хэрхэн догдолж, хүлээж байсан нь зүрхний цохилтоос нь тод сонсогдож байсан. Би амьсгаагаа даран зогсолгүй цааш дээшээ ѳгслѳѳ. Арван хоёр давхарт гарахтай зэрэгцэн Ким Намжүүн намайг гүйцэн ирлээ. Тэр миний гараас татсаар,
- Юу бодоод байгаа юм бэ?
Би ѳѳрийгѳѳ золиослоно.
Дээвэр дээрх чимээнүүд эдгээр давхраас миний чихэнд тод сонсогдож эхэлсэн ба Чэёон амандаа байн байн бувтнах аж.
- Тэнэглэх хэрэггүй эгчээ. Энэ бол амиа хорлолт.
Харин Лиса нѳхцѳл байдлыг ойлгож эхэлсэн бололтой, чанга хэдий биш ч ѳѳрѳѳ ѳѳртѳѳ шивнэнэ.
- Миний "Чѳлѳѳт бүс"-д нэвтрэх эрх таны амьтай дүйцэхгүй. Хурдан буцаач дээ. Гуйя.
Би арван тав дахь давхар дээр ирэхдээ Лисагийн ийнхүү бувтнахыг сонсон, үүнтэй зэрэгцэн хѳл минь ч цуцна. Би дороо сѳгдѳхѳд Ким Намжүүн нурууг минь илнэ. Амнаас минь гарах үгс замбараагаа алдана.
- Лиса үлдэж болохгүй шүү дээ...Тэр...тэр
- Бид Лисад ахиад арга бодож чадна. Юм болгонд ѳѳрийгѳѳ үл хайхрах хэрэггүй Ким Жисү. Тэд ч чамайг хайрладаг. Юу ч бодоод байгаа байлаа, энэ чамд таагүй үр дүн авчрах юм шиг санагдаад байна. Тайвшраад бод.
Би шатан дээр суугаад зүгээр л уйлж байв.
Үхтлээ тамлуулах байсан ч очих ёстой байсан.
Advertisement
- In Serial102 Chapters
A Dream of Wings and Flame
Kobolds cower at the bottom of the foodchain, forced to eke out a meager existence in the most wretched of caves. Most have made peace with their lot in life; one of eating scraps and carrion. They hide and run from predators, delaying the inevitable day when they aren't fast or sneaky enough to make their escape. But not Samazzar. Sam is different from other Kobold pups. Traps and caves might keep him and his people alive, but sometimes, just living isn't enough. The blood of dragons pumps through his veins, and Sam isn't willing to settle for mere survival. Whether by claw, magic, or cunning, one day he will soar above the plains, predator rather than prey. And nothing, be it the mockery of his tribe, the hazards of the deep caves, or even the almost insurmountable difficulty of successfully evolving his bloodline, nothing is going to stop him. Join Samazzar and his boundless optimism on his quest to throw off the shackles placed on his tiny scaled body by fate so that he can claim his birthright once and for all. - - - - - Kobold design by Faewild Coloring/Everything Else on the cover KrazeKode
8 462 - In Serial63 Chapters
From Bards and Poets
What happens when the great heroes turn out to be rude glory-seeker zealots, or savvy and snarky jerks ? Something different from what bards, poets and minstrels sing, is what happens. Everyone knows about his journey across the continent. How he met friends and foes alike, how he fought against the greatest wizards, warriors, beasts and demons. Everyone believes he had the purest heart, the noblest soul, and that he selflessly braved many dangers in order to achieve goodness. Hah ! Well that's what the songs and legends say anyway ! He did it all for the fame and glory, what do you think ?
8 127 - In Serial35 Chapters
Rise of the Undead king
Oooh queen of tombstones, let his name never be carved. Oooh king of passage may his presence always illude you. My prayers go out to you and your child, I offer you my soul and ask you as a mere woman let this one never die. So it began, my journey to become a king of undead. Will the gods be watching? ----------------------------------------------------Hey, this is my first attempt to writing a story and is initially practice.With this story I'm not yet entirely sure where to go, maybe someone else will be the zombie king. Eventually I do wish to split this story into two. I just hope who ever reads it, will enjoy some of it. Have a good day all of you. Ps. That's my cat Noesje on the picture.
8 199 - In Serial36 Chapters
Infinity
700 years in the future, after all of humanity's doomsdays have passed, we face our final challenge. Welcome to Infinity. Welcome to hell. Welcome, to the future, of the galaxy. Sci-Fi, Fantasy, contains cussing
8 270 - In Serial7 Chapters
Dainty Love
Andrea is just out of high school and can’t wait to pursue her dreams in university. But she finds out university is no different from high school with its own chicks, cliques and a sprinkling of drama. Okay so much more than a sprinkling. But Andrea’s plan is relatively simple: work hard and keep out of drama at ANY cost. But some things are beyond our control and before she knows it her life is turned upside down with her secrets threatening to spill. Can she get out of it whole or will she end up being broken and alone? One thing is for sure, it wont be easy. Join Andrea on on her journey where she finds out things are often not what they appear to be.
8 74 - In Serial11 Chapters
Ayanokouji as a female? - ONE SHOTS
What if instead of Ayanokouji Kiyotaka there was Ayanokouji Kiyone? ONE SHOTS or Short Stories. :>What would some situations look like and what relations would the main protagonist have had? What could go wrong?I don't own Classroom of the elite. This is my fanfiction and I hope you enjoy it.
8 193

