《INFERNO: Destruction [Completed]》[3.5] Тооцоолоогүй үр дүн
Advertisement
Гарц олдохгүй зүйлстэй мѳргѳлдѳх үед бид зайлсхийдэг. Бодохгүйг хичээдэг. Би гэнэтхэн үхэж, түүнээсээ амилан, юмсын чимээг алдалгүй сонсож, харийн хэлийг ойлгох үедээ энэ зүйлийн учрыг олохыг хичээгээгүйтэй ижилхэн, тэд ч мѳн хѳмсгѳѳ зангидсаар л хоцров. Лисагийн бидэнд хэлсэн мэдээллийг тэдэнд задруулвал, түүнд хэзээ нэгэн цагт сѳргѳѳр нѳлѳѳлж мэдэх тул бид дор бүрнээ амаа хамхина.
Онгоц ирэх үед бид энд байж болохгүй тул, хэсэгхэн үхдлүүд хаачсан талаар үр дүнгүй ярилцлага ѳрнүүлээд, богино долгионы дамжуулагчид тэдэнд үлдээлээ. Үүнд тэдний эргэн тойронд байгаа зүйлийн дуу хоолой бүгд бичигдэн, мэдээлэл солилцоход ойрын зайнаас бол боломжтой аж. Үүгээр бид тэдэнд юу тохиолдож буйг алдалгүй сонсох болно.
Ийнхүү шѳнѳ дунд ч болсон. Онгоц хоёр цагийн дотор хангалттай ирэх учир би тэдэнтэй салах ёс гүйцэтгэн зогсоно. Үүнийг сүүлийнх үү? эсвэл бид ахиад уулзах эсэхийг мэдэхгүй юм. "Чѳлѳѳт бүс"-д ормогцоо тѳѳрѳлдѳн, бие биенээ уулзах боломжгүй ч болж мэднэ. Энэ надад гуниг тѳрүүлнэ. Тэд ч энэ мѳч ирсэнд тухгүй байгаа шинж илт. Би тэдэнтэй ээлжлэн тэврэлдэнэ. Лиса миний мѳрнѳѳс ѳѳрлүүгээ татан, гараараа толгойг маань ороогоод,
- Энэ хүртэл тантай хамт байсандаа талархаж байна. Бид хананы цаана гараад ахиад уулзаж ч магадгүй. Үгүй ч байж магадгүй. Гэхдээ та хаана ч байсан үргэлж миний эгч байх болно. Танд талархаад л баймаар байна.
Түүний хоолой чичирж, үүнтэй зэрэгцэн түүний хоосон ходоодны хүржигнэх чимээ сонсогдоно. Бид инээлдлээ. Лиса эргэн хараад нүдээ нэг шудрана.
Миний амьсгал хүндэрнэ. Бид хоорондоо дэндүү ялгаатай шүү дээ. "Чѳлѳѳт бүс"-д нэгдлээ ч энэ хэвээрээ л байх болно. Тэд үүнд нэгдээд хаана очихыг би мэдэхгүй. Нэг л ѳдѳр энх тунх болчихсон ертѳнцѳд зэрэгцэж суугаад хачиртай талх идмээр байна. Чэёон миний цээжинд нүүрээ наан сороод байв. Энэ гаж донтой жижигхэн охиныг ээ?
- Эгчээ, та ѳѳрийгѳѳ сайн хямгадаарай. Бид удахгүй уулзах болно.
Би Чэёоны толгойг гараараа ороогоод түүний үсийг илэв. Тэр хѳх рүү гараа явуулж аальгүйтхээ ч мѳн мартсангүй. Жэнни хамгийн сүүлд нь ирж тэвэрнэ. Түүний нүдэнд, урууланд нь татвалзал зурсхийнэ. Жэнни бэлхүүсээр маань гараа ороон, чихэнд маань "Баярлалаа" гэж шивнэв. Миний нулимс дотор минь тэнгис далай мэт цутгах ч, би үхсэн хүн явуулж буй мэт харагдахгүй гэсэндээ тэвчинэ. Ийнхүү бид бие биедээ амжилт хүссээр, дээвэр дээр Ким Согжин болон Пак Чэёон, Жэнни мѳн Лиса, Пак Жимин үлдэнэ. Харин бусад буюу бид барилгаас доош буун, нисэх онгоцоо нуугаад, ямар нэг зүйл тохиолдвол очиход бэлэн сууж байв. Тэдэнд муу зүйл болвол бид шууд л нисэж очих болно.
Advertisement
Дээвэр дээр сэвэлзэх салхи станцын ямар нэг тѳмрийг чахруулан хѳдѳлгѳх нь тод сонсогдоно. Бид онгоц ирэхийг хүлээх зуураа ойр зуурын зүйлс ярилцаж байв.
Тэд "Чѳлѳѳт бүс"-д очоод хэнтэй уулзах талаараа эхнээсээ ярьна. Би тэдэнд зооринд гацсанаа ярьж, На гэр бүлийн талаар, хэрхэн амьд үлдсэнээ ч бага зэрэг худлаа ярьлаа. Намайг "үхдэлд харагддаггүй" гэдгээс болоод Лиса миний толгойд хангалттай сум зоож чадахуйц байсан. Харин би тэдний хувьд бол нэг дараад л нугасыг маань салгана биз.
Салхи намдсаар одоо ямар ч чимээгүй болжээ. Би нүдээ анин чагналаа ч, энд тэнд сонсогдох зүйл үгүй. Дээвэр дээрх хэд маань чимээгүй л сууцгаана. Заримдаа Чэёон үг хаях ч энэ нь тэлэхгүй.
Бид цаг шахуу суусны эцэст нэг юм онгоцны гэрэл тэнгэрт үзэгдэв. Шѳнийн дохио буюу цэнхэр гэрэл гарна. Дээвэр дээрээс тэд гэрэлт сумаар буудаж, ѳѳрсдийг нь олоход илүү хялбар болгох ба гурван ч гэрэлт сум агаарт буудсаны эцэст онгоц ирсээр газардлаа. Хѳдѳлгүүрийн чимээ дамжуулагчинд хажууд байгаа мэт л сонсогдож, тоногтой хүнд гутлуудын газар гишгэхэд гаргадаг "пад" хийсэн чимээ нэлээн олон гарна. Онгоцноос бусдаасаа арай удаан, мѳн үг хэлсээр нэгэн эрхэм бууна.
- Тэгэхээр эхлээд олзнуудаа шалгуулцгаа. Алив Рош тэдний хурууны хээ болон нүүр царайг таниул.
Миний дургүй хүрээд л явчихав. Ахлагч нь бололтой дуугарах энэ хахир хоолойтой хүний "олзнууд" гэдэг нь Чэёон болоод Согжинийг илэрхийлж буй бололтой. Хүнийг ингэж хэлдэг яадаг новш вэ?
Тэд хоолойгоо засах нь сонсогдох ч хэрэг татлахыг хүсээгүй нь илт. Чэёон, Согжин эмч хоёр чимээгүй л очоод шалгуулж буй бололтой. Компьютерийн гар нүдэх чимээ түчигнэнэ.
- Бид бүртгэл мэдээллийн санг хүн халдаж чадахгүйгээр цоожилсон. Та нар шиг оргодлууд орж мэдээллээ ѳѳрчилж "Чѳлѳѳт бүс"-д нэвтрэхээс сэргийлсэн. Үгүй бол та нарын хувьд хүний мэдээлэл ѳѳрчлѳх амар биз дээ?
Энэ эрхэм илт л тэднийг доромжлон, бүдүүлэг зан гаргах нь уурыг минь улам хүргэнэ. Бусад маань ч гараа бага зэрэг зангидан, юу болохыг хүлээсээр л байв.
Advertisement
- Гэхдээ Стелла Марис гэх эрдэмтний бүртгэл дээр дѳчин нэгэн настай гэж тэмдэглэсэн байсан. Гэхдээ та хоёрын аль нь ч гучин нас ч хүрээгүй мэт харагдаж байна.
Чэёоны хоолой чанга сонсогдоно.
- Насанд хүрээгүй хүүхэд хил давах хэцүү болохоор би ѳѳрийнхѳѳ насыг хуурамч болгож ѳѳрчлүүлсэн юм.
Компьютер дээр юм хийгээд байсан хүн хэсэг хугацаа ѳнгѳрсний дараа "Стелла Марис, Ким Согжин хоёрыг мѳн гэдэг нь баталгаатай" гэсэн үг хэллээ. Мѳн ѳнѳѳх хахир хоолойт бусдын маань нэрийг асуун мэдээллийг нь хайлгаж буй бололтой.
- Ким Жэнни Хойд Солонгосын иргэн байсан, мѳн сүйрлээс ѳмнѳ Засгийн газар чамайг мѳшгиж байжээ. Хѳѳх, их овоо зулбасга байна.
Хахир хоолойтой үг бүрээрээ дорд үзэх энэ хүн дѳч орчим насны мэт хоолойтой, ярих ѳнгѳ нь дургүй хүрмээр ёжилсон нэгэн аж.
- Лалиса Монабон. Тайландын хамгийн баян ѳв залгамжлагч байсан. Ѳмнѳд Солонгост арван гуравтайдаа ирж суурьшсан. Харин одоо бол луйварчин. "Мён" банкны системийг хакдаж байсан. Чи ч бас сүрхий гѳлѳг бололтой.
Тэд зүгээр л хүчтэй амьсгаа гарган дуугүй зогсоно. Миний гар зангирч, Ким Намжүүн духаа дарна.
Ѳнѳѳх хахир хоолойт тэдний дундуур алхсаар ямар нэг мэдээлэл уншиж буй бололтой.
- Пак Жимин. Ѳмнѳд Солонгосын гуйлгачны хүү. Ѳмнѳ нь дуучин болох гэж бэлтгэгдэж байх зуураа байгууллагаасаа хулгай хийсэн. Луйварчин мѳн хулгайч. Бас л нэг шавхруу байна.
Гадаа салхигүй болсон байв. Ямар ч чимээгүй. Удалгүй баахан цаасны дуу гаран, бичигнүүдийг ѳнѳѳх хахир хоолойт эргүүлнэ.
- Тэгэхээр Ким Согжин гэх эрдэмтнийг авчирсан хүн нь ирж гарын үсгээ зур.
Пак Жимин алхаж очсоор зурав бололтой, цаасан дээр балаар сараачих чимээ гарна. Тэр хойш ухран зогсов.
- Одоо Стелла Марисыг авчирсан хүн ирж зурна уу.
Жэнни, Лиса хоёр зэрэг алхсаар очиж буй бололтой хоёр хүний хѳлийн чимээ хахир хоолойт руу дѳхнѳ. Лиса "Та түрүүлээд зурчих" гэж хэлнэ. Жэнни ч гарын үсгээ зурав бололтой балны ар тал дарагдах, юм бичих дуу сонсогдоно.
Миний амьсгаа түгжирч, тэдний ѳмнѳѳс сандарна.
Гэнэт л ѳнѳѳх хахир хоолойт хэн нэгнийг газар түлхэн, ѳнѳѳх хүн нь газар эвгүй унах нь сонсогдоно. "Яаж байгаа юм" гэж унасан хүн уцаарлах нь Лиса байв.
- Би "авчирсан хүн" гэснээс хүмүүс гээгүй шүү бяцхан охин минь. Та нар шиг ийм хүнд ялуудтай гэмт хэрэгтнүүдийн нэг нь л Стелла Марисыг авчирсантай дүйцнэ. Нэг л гарын үсэг хүчинтэй. "Чѳлѳѳт бүс"-рүү Ким Жэнни л нэвтрэх болно, азгүй Тайланд ѳлѳгчин минь.
- Та нар биднийг хуурсан байна.
Лиса орилно.
Би амьсгалахаа болих аж.
Advertisement
- In Serial23 Chapters
I'm a Veteran Adventurer in a World without Healing Magic.
It's a fantasy world just like any other, orcs, elves, monsters, adventurer's guilds... Just one catch, though: there's no such thing as healing magic. Get a nasty wound from the monster you're fighting? There's nothing to patch you up, not so much as a red potion or a cure light wounds spell! All you can rely on are mundane medical procedures to help you get back on your feet. And those don't come cheap! You can probably guess that injuries that in other worlds would be minor are rather costly in one where the priest class doesn't exist. What kind of dungeoneering community springs up in an atmosphere where a simple cut can mean lethal infection? How do dungeon crawlers find workarounds when conventional combat proves too dangerous? A veteran warrior who senses his time is near puts to pen a final record, a shocking tell-all about his adventuring career...
8 145 - In Serial26 Chapters
L'Empire de Cendres
Devenez un chevalier du troisième millénaire! READ IN ENGLISH Au temps jadis, l’humanité régnait sur Terre et rêvait des étoiles. Mais cette époque est désormais révolue. La civilisation telle que nous la connaissons n’existe plus. Irrémédiablement balayée à la suite d’une mystérieuse catastrophe, elle est aujourd’hui à l’agonie ; oscillant entre un passé brisé et un avenir sans espoir.Erol, archéologue et aventurier du IIIe millénaire, parcourt dans le secret les ruines souterraines de l’Ancien Monde. Bravant la maléfique Inquisition et son obscurantisme, il réalise un jour une remarquable découverte. Dans un sarcophage de verre au plus profond des dangereux labyrinthes, repose une jeune femme ultime témoin du cataclysme.En quête de réponses, Erol va provoquer des évènements en suspens depuis mille ans et libérer des forces qui auraient dû rester ensevelies à jamais. L'Empire De Cendres est le tout premier roman de Quentin Raffoux et Aliénor Rossi, auteurs de l’irrévérencieux KITTY KITTY - Le futur qui ne fut jamais. L'histoire, qui se veut plus sombre, vous maintiendra en haleine jusqu’au dernier acte de son antihéros, Erol Fueurhammer. Pour plus d'informations, visitez notre site internet: raffourossi.com Le livre est disponible en kindle et broché sur amazon Les chapitres seront téléversés sur Royal Royal tous les Jeudi, 15:00 - heure de Paris
8 183 - In Serial13 Chapters
Defeat the Overlord
The world of Ebeisia was engulfed in war. A war that holds the key to the world’s future. A war that will determine whether the world will be engulfed in darkness or whether a sliver of light will enlighten the entire world. The witches, monsters, Dark Elves, and many other dark creatures were on their way to the last line of defense. Slade, an assassin, took matters into his own hands to assassinate the Demon General, but he failed. In his last moments, he witnessed the last line of defense is breached and the Demons nearly winning the war. When he opened his eyes, he found himself in the body of a boy named Ethan Harrison, a student. Suffering from the crisis of his identity and confusion, he came across the game, which will change the future of the world. Will he be the key to thwarting the dark future that threatens to engulf the entire world?
8 111 - In Serial39 Chapters
w o n d e r f u l [f.w]
DNF
8 101 - In Serial29 Chapters
Rue's gammes
When disaster strikes in the Hunger Games, Rue must fend for herself. Can she win the Games and become a victor? Beyond that, can she aid a rebellion aged only thirteen?This is a fanfiction that I wrote because Rue is my favorite character in the Hunger Games trilogy. I don't think she should have died; here is my version of what would have happened.Thank you so much to Libby Morris for badgering me until I wrote this fanfic :)I do not own copyright for the Hunger Games or the characters.BOOK TRAILER YAY - http://www.youtube.com/watch?v=WZwr71bqc8A
8 209 - In Serial18 Chapters
Adrian
Shortstory
8 179

