《INFERNO: Destruction [Completed]》[3.3] Чѳлѳѳт бүс рүү
Advertisement
Жэнни болон Лисаг бодвол эдгээр залуус их нээлттэй, инээдтэй зүйлсийн талаар дурсахдаа их таатай. Тэд намайг найзаа гэж харж эхэлсэн тул жижиг сажиг зүйлсийг их дэлгэрэнгүй ярьж, бусдыгаа танилцуулна. Хэзээний л таньдаг байсан мэт их нийтэч хандах нь анх эдгээр охидтой уулзаж байснаас тэс ѳѳр санагдана.
Тэд "Чѳлѳѳт бүс" рүү нисэхийнхээ ѳмнѳхѳн Ким Согжин гэх цагаан халаадтай эмчийг хайхаар эрэлд гарсан Пак Жимин болон Ким Тэхён мѳн Жон Жонгүгтэй холбоо тогтоосон байна. Ким Намжүүн болон Мин Юнги хоёр урьд нь Ѳмнѳд Солонгосын армийн нисгэгчид байсан ба Жон Хусог гэх сэтгүүлчийн Жэннигийн урьд нь байсан багийн гишүүд байсан байна. Тэд цэрэгт байхаасаа үерхэж нѳхѳрлѳсѳн сайн найзууд байсан ба дундаа нэгэн нисдэг тэрэгтэй байсан нь одоо гадаа байгаа техник бѳгѳѳд сүйрлийн үеэр үүнд бага зэргийн засвар хэрэгтэй байжээ. Тэд нисдэг тэргээ үлдээхийг хүсээгүйгээр барах уу? Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдалгүй үлдэж, үүнийг засаад "Чѳлѳѳт бүс" рүү нисэхийг шийдсэн байна. Энэ үед нь Жэнни болоод Пак Жимин нар тэдэнлүү холбогджээ. Энд ердѳѳс танилын холбоо сүлбээгээ ашигласан бүлэг хүмүүсийн уулзалт болсон аж. Пак Жимин урьд нь Лисагийн дүү Бэмбэм гэх залуутай нийлж луйврын хэргүүд үйлддэг ба мѳн компьютерийн тал дээр багагүй мэдлэгтэй нэгэн, урьд нь Жэннигийн байсан багтай хамтарч олон зүйл хийж байсан, харин Ким Тэхён бол түүний найз, харин Жон Жонгүг гэх насанд ч хүрээгүй мэт царайтай жаал эдгээр амьтдыг дагаж явж байгаад хэрэгт дүрэгдэж, одоо энд тѳѳрсѳн хурга шиг л амьтан явж байгаа аж. Пак Жимин нь гэмт хэргийн бүртгэлтэй, харин бусад нь чѳлѳѳтѳѳр нэвтэрж чадах энгийн иргэд ба энэ залуугийн найзууд гэх хоёр залуу нь их хачин шалтгаанаар нүүлгэн шилжүүлэлтэнд оролцож чадалгүй үлдсэн (энэ нь их ичгэвтэр хэрэг тул Жимин найзуудыгаа унтаж байх зуур нь ар нуруунаас нь хутга зоохыг хүсээгүй) гэв. Хачин ч гэсэн бид бүгдийн нас нэг үеийнхэн дотор л багтахуйц, энэ нь тэдэнтэй яриа үүсгэхэд тохиромжтой байдлаар, нээлттэй ѳрнѳхѳд нѳлѳѳлнѳ. Пак Жимин болоод Ким Намжүүн хоёр их олон зүйлсийн талаар ярьж, тэдний хамтдаа биелүүлж байсан даалгавруудын тухай хальт ярьж, инээдтэй зүйлс хэлэхэд нь бид чанга дуу чимээ гаргахгүй гэсэндээ амаа дарж инээнэ. Тэд эдгээр охидуудаас огт ялгаатай бѳгѳѳд ѳѳдрѳг мѳн аль хэдийн итгэлээр гинжлэгдсэн аж.
Advertisement
"Чѳлѳѳт бүс"-ийн хяналт шалгалт ихэссэн учир энгийн иргэд иймэрхүү ноцтой хэмжээний гэмт хэрэгтнүүдийг тээвэрлэн ирсэн нь олон асуудал дагуулах ба хамт явж байх нь ч осолтой аж. Тийм учир бид (энэ нь чѳлѳѳтэй нэвтэрч чадах хүмүүсийн баг болно) аль болох эвтэйхэн газраас хоорондоо сална. Тэд Ѳвѳр Монголын Ѳѳртѳѳ засах орны хорин таван давхар нэгэн барилга сүйдсэн ч, дээр нь нисдэг тэрэг зогсож болохуйц бүрэн үлдсэнийг нь мэдээллээс олсон байна. Ѳндѳр барилгийн дээвэр учир үхдлүүд газарт байгаа чихэр булаацалдах шоргоолж шиг биш цэвэрлэж чадахуйц тоотой хэд л байна гэж бодож байгаа аж. Лиса болон Пак Жимин хоёр удирдлагаас нисдэг тэрэг дуудаж чадах ба энэ хоёр эрдэмтэн ямар үнэ цэнэтэйг ч засгийн газрууд мэдэх учир үүнд асуудал тулгарахгүй гэдэгт итгэлтэй. Тэднийг барилгийн дээвэр дээр аюулгүй болгон үлдээж, богино долгионы радиогоор холбогдон онгоцонд аюулгүй бүрэн бүтэн суусан эсэхийг мэдэх болно. Бүгд тээвэрлэлтэнд оролцуулагдсан тэр мѳчид даалгавар дуусаж, бид хэдэн цагийн зѳрүүтэй араас нь очно. Ким Намжүүн "Энэ жижигхэн жаалыг бидэнд давхар хариуцуулчихсан. Энэ нэг амьтан Жон Хусог сэтгүүлчийн тѳрсѳн дүү байгаа юм" гээд инээн "Бид тэдэнд тусалж санаа тавих ч,ѳѳрсдѳдѳѳ ч мѳн тѳвѳг удахгүйг хичээх болно. Бид хоорондоо тодорхой хэмжээгээр дотно хүмүүс ч, биднийг очиход тосох хүмүүс ч байгаа шүү дээ." гэж хэлсэн юм. Ким Намжүүн сүүлийн ѳгүүлбэрээ хэлэх зуураа Жонгүг рүү заагаад,бүхий л тѳлѳвлѳгѳѳгѳѳ тайлбарлаж дуусав. Шуурга дуусмагц бид гадагшаа гарж, Мин Юнгигийн хэлдгээр бол (Намжүүн уламжилсан) иймэрхүү шуурганд хэзээ ч хэмхрэхгүй тэдний "Грийн-34" нисдэг тэргэнд суун ердѳѳ долоон цаг л нисэх болно. Бид тодорхой аюулгүй бүсэд тэднийг зэвсэглэн буулгаж, мэдээж тэднийг нисдэг тэрэг ирж автал ойрхон газар нуугдаж, юу ч тохиолдож магадгүй учир хэзээд туслахад бэлэн байдалд байх болно. "Чѳлѳѳт бүс"-рүү дѳхсѳѳр байгаа ч гэсэн би гэр бүлээ мэдрэхгүй байх нь сэтгэл түгшээнэ.
Хоосрол бас баярлах мэдрэмжүүд сүслэн холилдохоороо хүртмээргүй гутам мэдрэмжийг тѳрүүлнэ. Аливаа мэдрэмж дангаараа орших нь надад илүү дээр санагдана. Юу нь мэдэгдэхгүй цээж хатгалах эдгээр зүйлс дургүй хүрэм юм. Би тэдэнд гэр бүлийнхээ талаар бага сага зүйл ярьж, ѳмнѳхѳѳсѳѳ илүү хүчтэй болсон шинж илт, уйлах мѳн хоолойгоо зангируулсангүй тэдний талаар дурсаж чаддаг болсон ажээ. Харин ч удахгүй "уулзана" гэсэн бодол ѳѳртѳѳ тѳрүүлэхийг хичээх ч нэг л болж ѳгѳхгүй нь зулгалам...
Advertisement
Би дуртай зүйлсийнхээ талаар ярихдаа хацар минь халж,хэт их ярьчихдаг юм. Тийм ч учир гэнэт л ганцаараа ярьж, ѳрѳѳн дэх бүх хүмүүс сэрчихсэн намайг чагнаж байгааг анзаарсангүй. Сэхээ авбал тэдний нүд бүгд л над дээр тогтож зарим нь эелдгээр ѳѳдѳѳс инээмсэглэнэ. Энэ надад эвгүй үйлдэл гаргасан мэт тэднээс "уучлал" гуйвал тэд хѳхѳрцгѳѳнѳ.
Миний хацар халуу оргин, ус авч уугаад би чимээгүй болов. Ѳрѳѳний температур илүү халуун болсон ч юм шиг, түрүүний турш сонсогдож байсан ширүүн салхины чимээг ч дарж чадам дуугаар тэд инээх шиг. Доошоо харвал ѳѳдѳѳс Чэёон малийж ѳгч байна. Миний хѳл бүр хѳшчихсѳн, тэр хоёр одоо массаж хийдэг хүмүүс болчихсон барьж ѳгнѳ. Гуяндаа гижиг ихтэйн дээр бүр л их инээвэл, ѳрѳѳнд байгаа бүх л хүмүүс инээнэ.
Нѳгѳѳ халаадтай эмч Чэёон руу инээсээр долоовор хуруугаа гозолзуулвал, Чэёон бүр малийтлаа инээгээд бидний голд зогслоо. Тэр дуулж эхлэв. Лисагийн хэлдгээр бурхан түүнд их зүйл илүүчилсэн биш гэж үү? Амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан хоолой энд дуулагдана. Бохирдсон агаартай жижигхэн хорогдох газарт, есхѳн хүн л хүртэж болох хоолой биш,харин ѳндрѳѳс ѳндѳрт гялалзах жинхэнэ од байх ёстой аж. Лиса ч эрч орон түүний аянд ѳхѳѳрдѳм хѳдѳлгѳѳн хийж эхэлнэ.Түүний хѳдѳлгѳѳн сэтгэл зүрхийг ховс адил татаж,тайвшруулж чадна. Бид тэдний хэмнэлд нь тааруулж алга ташицгаан, бидний дээгүүр хамж буй шуургийг ч үл тооно. Жаал Жонгүгийн хамраас ахиад бѳѳн цус гарч түүнийг нь Ким Тэхён шинэ цаасаар сольж ѳгѳн уурлах нь инээд хүрэм.
Жэнни хажууд минь ирчихсэн миний мѳрийг налан суучихсан байдгаараа инээд алдана. Түүний хацар хүзүүнд минь их булбарай бас тухтай мэдрэгдэх нь хачин ч гэсэн намайг догдлуулах ажээ. Ийнхүү хѳгжилдсѳѳр бид суусан тэр чигтээ бүгд нам унтацгаасан байв. Урьд шѳнүүдээс ялгаатай нь Жэнни бид хоёр зэрэгцэн, Чэёон Лиса хоёр буланд учир зүггүй л тэврэлдэн хэвтэнэ. Эдгээр залуус надад их таалагдав.
Маргааш ѳглѳѳ гэхэд шуурга намжчихсан, бид юмаа хамсаар гарвал нисдэг тэрэг бараг бүтэн үлдсэн нь их зүйл гэмээр, тал нь шороонд булагдчихсан байв.
Үлгэр бүхэн сайхан төгсдөггүй. Хүүхдүүдэд зориулвал л сайхан байна. Аюул зүглэн айсуй, ай.
Advertisement
- In Serial8 Chapters
Guardian Of Nature
(CURRENTLY REWRITING) Genesis Roberts, a man with eccentric parents with a penchant for nature, finds himself in a new world with a new body with no idea as to how he arrived. Forced to travel in a strange new land, he looks for any clues that could help him return to normal. ... A/N: Image credit goes to the respective owner.
8 115 - In Serial8 Chapters
Ghost in the Tower
When he isn't doing odd jobs for the Guild, Wren is vanquishing monsters in the Tower, a mysterious mirage on Earth's horizon. While most Climbers seek their fame and fortune in the Tower's seemingly infinite heights, Wren is content soloing low-rank missions for cash. But when tragedy strikes and a girl lies dead, Wren takes it upon himself to make sure the Guild's two freshest Climbers don't meet the same fate. Unfortunately for him, the Tower is changing, and the world's deadliest job is about to become even deadlier. With the help of his two new companions, a spitfire named Lucy, hellbent on becoming the world's most powerful mage, and Perry, a cheerful girl hiding a troubled past, Wren may just survive long enough to remember what it's like to live.The gore and sexual content warnings are mostly for future content, though there are some depictions of gore in the first chapter. Currently, there are no plans to include overly-graphic depictions of sexual content, though that doesn't preclude sex or the mention of sex in the story.
8 164 - In Serial7 Chapters
I'm JUST a Farmer NOT an Adventuerer! (Isekai) Light Novel (Watashi wa tada no nōmindeari, bōken-kade wa arimasen!)
Simple farm life in a simple village is all Aiel has ever known. Monster slaying? Exploring?... Those are things for adventurers, knights, and heroes, aren't they? But what Aiel doesn't know is when one day a cute, but clutzy adventurer accidentally stumbles into his village, his life will never be the same._____________________________________ I've always liked the idea of stories about people who travel to other worlds that are different, yet familiar to what they know. Stories about "what if" world's where things operate like what a modern person would see in a video game. But another more so would be what it is the people we call NPC's actually think. This story explores such a situation on such a world. My story is called: "I'm JUST a Farmer, NOT an Adventurer!!!" A lighthearted comedy Isekai light novel currently ongoing. I really appreciate feedback and take it all under consideration. Everything helps me improve my story. Let me know your thoughts, what you would have preferred to see, or even things you'd hope happen. I always enjoy hearing people's thoughts. I hope you enjoy reading! I also upload on Wattpad: @TakeshiYumiNori And you can find the audiobook version on YouTube: Just type the title "I'm Just a Farmer NOT an Adventuerer!!! Audiobook" Into the search to find my channel
8 71 - In Serial13 Chapters
Building a World From the Ground Up
A planet named Ereos learning how to exist. She's a child, go easy on her. Lets hope the god of war doesn't find her first. (A full restart of the story. Sorry if you wanted her to be Akana, my draft said the edgiest name ever and I made it Ereos, and DAMN is that a good name or what?)
8 141 - In Serial13 Chapters
Living in my Own World!
Jacob was your ordinary successful game developer, being the developer of the most popular MMORPG out there. It had the best graphics, the best story, and more. But one day, he was sucked into his own world after being stabbed in the chest by a robber. He tests the waters and tries to use his admin panel to see if it worked, and it did! With this, he created a new body with no memories except those that were important to survival, with a little extra boost. In this world, the prodigy child Kas of the ex-noble family Ravenwood sets out to become the best adventurer! Author's Note: Please leave corrections or tips in the comments. I strive for 1,000 words at the very least. Also, this does not take place in a game, but the game's world, so there are no players, only the NPC's who have actual wills. Kas is basically God but he doesn't know it, and most likely will never have access to the admin panel because you need the password. Who knows though, he might get it one day with limitations!
8 169 - In Serial6 Chapters
'I Ain't One Of Those' ~ Bad Education Movie ~
Crystal Or Crys Hoye is Alfie's 'Best Friend', Atticus Hoye, younger sister who ran away and started living with Alfie since she hates her family.[Mitchell Harper] [Bad Education Movie]
8 140

