《INFERNO: Destruction [Completed]》-Ким Жэнни- Бага нас
Advertisement
Би Хойд Солонгосын нийслэл Пехньян хотод, уг улсынхаа засаглалыг хатуу эсэргүүцдэг эцэг эхдээ хүсэмжлэгдэж бус, нүдэнд нь орсон хог мэт садаа буюу охин нь болж мэндэлсэн. Миний эцэг эх хүүхэд гэдэг тэдний хүсэж буй мөрөөдөлд бүдрүүлэх бул чулуу гэж үздэг байсан тул би төдийлөн гэр бүлдээ ойшоогдоогүй юм. Би хөрш айлын бяцхан охид шиг аз жаргалтай, элбэрэл хайран дунд ѳсгөгдсөнгүй. Миний эцэг цаг үргэлж л энэ улсыг хэрхэн өөрчлөх талаар бусдад ухуулж, харин ээж минь түүний ажилд илт дэмжлэг үзүүлдэг байлаа. Эцэг залуу хүнийхээ халуун цусаар эрх чөлөөнийхөө төлөө оройлон зүтгэх тэнхээтэй, түүний хувьд энд төрсөн нь чулуунд даруулаад үхсэн могой мэт санагддаг тул эрх чөлөөг олох мөрөөдөлдөө тууштай хандана. Ээж эцгийг уул шиг тахиж шүтэж, түүний дуртай бүхэнд дурлаж, дургүй бүхэнд дургүйцдэг хаврын тэнгэр шиг эмэгтэй байсан. Би түүнээс хувь хүнийх нь зан чанарыг хэчнээн тольдоод ч хамт өнгөрөөсөн жилүүдээсээ юуг нь ч олж хараагүй билээ.
Бага сургуулийн математикийн багш И Сан биеэ тоосон их зантай ба таагүй харагдсан бүхнээ занчиж, харааж, дур нь хүрвэл сайхан аашлаж, дураа алдахаараа галзуурдаг байсан тул сурагчид түүнд үнэнхүү дургүйцдэг байсан юм. Тэр их том даргын хамаатан тул захирал, менежергүй улыг нь бараг үнсэнэ. Би ийм булай явдалд тэмцэл үзүүлэхээ андгайлж (энэ талаараа эцэгтэйгээ тун төстэйгөө харж билээ), ангийнхаа зоригтой гэсэн хоёр хүүхэдтэй нийлж өнөөх багшийн хүндэтгэлийн самбар дээрх зурган дээр нууцаар урт ямаан сахал зурж мөн духан дээр нь "Тэнэг" гэж томоор бичсэн юм. Үүгээрээ тэр гахайг эсэргүүцэж, цээрлүүлэх нэгэн оршин буйг мэдэгдүүлэх зорилготой байсан билээ. Гэвч хоёр цаг ч ѳнгѳрѳѳгүй байхад надтай цуг энэ хэргийг үйлдсэн хоёр хөвгүүнийг цэргүүд аваад явчихсан ба би ямар золоор мэдэхгүй баригдаагүй үлдэв. Тэд намайг барилгүй үлдээсэн. Тэднийг И Сан багшийг доромжилсон гэх хэргээр шийтгэл хүлээлгэж, энэ нь эцэг эхийнх нь ажилд хүртэл үнэхээр муугаар нөлөөлсөн ба би гэх санаачлагч үүнээс болж гурван хоног сэрүүн тарчилж, И Сан багшийг багалзуурдаж алахаа андгайлсан юм. Гэвч энэ хэрэг бүтэхээсээ нэгэнт өнгөрч билээ.
Би арван нас хүрч, амьдралын минь зорилго И Сан багшийг буцалсан усаар түлж алах л гол зорилготой байсан үе. Эцэг эхийн маань энэ олон жил цор ганц охиныхоо зулай дээгүүр гишгэн байж бэлдсэн тэр цэргийн эсэргүүцэл, нууц бүлгэм нь илчлэгдэж, нэг шѳнийн дотор гишүүн тус бүрийг унтаж байхад нь гэнэт л баривчилж, эхнэр хүүхдүүдийг нь хорив. Эсэргүүцэл үзүүлэх боломжгүй, зэвсэггүй нүцгэн байхад нь ганц ганцаар нь бут цохисон билээ. Би тэдний энэ шуурганд хамагдаж, эцэг эхтэйгээ цуг өмхий самхай, муу усны хоолойноос ч бохир хорих лагерьт хүргэгдэв. Хөөрхий гэр бүлийн минь олон жил тѳлѳвлѳж байсан бослогоос ул мөр гэхээр зүйл огт үлдсэнгүй, ирж амжилгүй шатаагдсан захиа мэт оргүй хоосон боллоо. Мөн шоронгийн дэглэм, эрүүл ахуйн нөхцөл хэт муугаас болж таван ч хүүхэд гэдэсний жижиг өвчнөөр үхсэн юм. Тэд босогчдыг олноор нь бохир газар чихээд, чоно ч идсэн гэдэс өвдмөөр шалбааг шиг ногоон хоол өгнө.
Advertisement
Үүнээс удалгүй удирдлагууд шийдвэрээ гаргаж, оргодол болоод тѳрийн эсэргүүнүүдийг эхнэр болон нөхрийнх нь хамт бүх насаар нь хорьж (тогтоол дээр ийнхүү байсан ч үнэн чанартаа бүгдийг нь тэр даруй буудаж алах тушаал байв.), тэдний хүүхдүүдийг өмссөн хувцастай нь гудамжинд хѳѳж гаргасан юм. Эзэмшиж байсан бүх эд хѳрѳнгѳ, байшин, эд зүйлсийг хурааж, хоригдлуудын хүүхдүүдийг нийгмийн зарим нэг харилцаанд орох эрхийг хасав. Эмнэлэгт үйлчлүүлэх, цагдаагаар хамгаалуулах эрхийг хүртэл хураан хэзээ нэгэн цагт өлсөж үхэх махан биенүүд л болголоо. Бидэн шиг золбин, нийгмээс гологдогсод эрхлэх боломжтой ажлууд нь уул уурхайн үйлдвэрт чулуу зөөх эсвэл тариалангийн талбайн хүнд хүчир, цалин багатай ажлууд байв. Төрийн эсрэг тэрсэлсэн нэртэй хүмүүсийн хүүхдүүд бол жинхэнэ цалингийн тэн хагасаас ч доош өртөг бүхий цалин авна.
Энэ нийгмийн эсрэг ямар нэг зүйл хийсэн, оролдсон бай ялгаагүй хэн ч бай аль дээр халагдсан боолын амьдралаар аж төрөн голоо зогоох аж. Ийнхүү бидний зарим нь уурхай явж, нэг хэсэг нь тарианы талбай сонгосон ба би тариаланг сонголоо. Тариалангийн талбайд ажиллах хугацаанд муудсан хоол, хоолны хордлого, эмчгүй байдлаас болж зургаан хүүхэд үхсэн ч оршуулгыг нь ч хийж чадалгүй, хээр үлдээсэн ба үүнээс болж би энэ улсыг өш дүүрнээр үзэн ядаж, эцгийнхээ замналыг дагах хүсэл төрж эхлэв. Гэхдээ би хэзээ ч эсэргүүцэн босоогүй билээ. Ээж аав удалгүй буудуулж, хээр хаягдан халуун наранд цогцос нь хөөж, бужигнасан өтний хоол боллоо, би тэднийг хайрладаг байсан мэт худал жүжиглэн уйлахыг ч хүссэнгүй. Гуниглах гэж оролдсон ч сүр бүхий амжилт олоогүй, жигнэчихсэн, идчихсэн мантуу шиг л удалгүй мартагдсан юм. Тэд надад өөрсдийнхөө сайхан бүхнээ хэзээ ч харуулаагүй, би тэднийг ч хайрладаг байгаагүй нь үнэн.
Хойд Солонгосын цэргийн бүтэц, тэдний дарангуйлал доор бэлтгэгддэг, муу усны шавхруу мэт над шиг хүүхдүүдэд тийм таатай зүйл биш хэдий ч, би цэрэгт элсэж болох насанд хүрсэн тэр жилдээ шууд л цэрэгт орсон юм. Гэхдээ би салаандаа хамгийн муу нь байв. Муу байна гэдэг нь чи бусдад тѳвѳг удаж, бусад хүмүүс чамд тѳвѳг удна гэсэн үг. Буудсан сум минь байдаа тусдаггүй. Сурсан техникүүд маань тодорхой амжилтад хүрч чаддаггүй байв.
Advertisement
Миний бага нас хорих лагер, цэргийн академи дахь дурсамж дунд л ѳнгѳрсѳн юм. Хэнд ч хайрлагдаагүй, хэнийг ч удаан хугацаагаар хайрлаж чадалгүй ѳссѳн. Үерхэж нѳхѳрлѳх гэж оролдсон нѳхѳд минь үхэцгээж, Жихё бид хоёр л үлдсэн байв. Гэвч Жихё цэргийн академид орохоос татгалзаж тариалангийн талбайд үлдсэн.
Эцэг эх шигээ хүмүүс, тѳрѳѳс тэрслэх ѳчүүхэн үйлдэл гаргасан хэнийг ч гэрээс нь гулдчин гаргаж ирж зоддог байв. Бослого үймээний хѳл байсаар,үүнээс болж биднээс илүү харгис байхыг шаардана. Би бусад хүүхдүүдийг бодвол эрх чѳлѳѳтэй улс,бусад улсууд ямар байдгийг эцэг эхээсээ хулгайгаар авч уншсан "Тамурын шѳнѳ" ном дахь ѳгүүллээр тѳсѳѳлѳн, шинэ ертѳнцѳд амьдрахыг хүсдэг байв. Удирдагчаа нас барахад инээж болох ертѳнцийн Ида шиг хаанаа үхэхэд гэртээ долоон хоног найр зохиосон тэр газарт амьдармаар.
Би зодсоор л...Тэмцэгчид, хувьсгал хийх гэж оролдсон хэнийг ч, хүндэтгэлийн ёслол дээр уйлаагүй бага насны хүүхдүүдийг ч чирэн хорих лагерь луу аваачна. Тэд бага багаар надад харгис занг эвлүүлэн нааж байлаа. Би сайхан сэтгэлтэй,гэнэн хонгор ч байгаагүй. Хайрлагдаж үзээгүй зүрх хайрлаж чадна гэж үү?
Би зургаан жил бэлтгэл, зодуур бүх зүйлийг үзэж, хорин настай байхдаа анхныхаа даалгаврыг авсан юм. Би болхи, тийм ч боловсронгуй нэгэн биш болж, чадварлаг цэргүүдийн нэг,зарим нэг тусгай даалгаварт үүрэг гүйцэтгэгчээр хангалттай орохуйц болсон байлаа.
Энэ нь Хойд Солонгосын зургаан хүүхдийг 2016 оны Хонг-Конг дахь олон улсын математикийн олимпиадад аюулгүй оролцуулаад, буцаж авчрах байв.
Тэднийг бүхий л замд нь хянаж, ямар нэг бусад улсын хүмүүстэй харилцаа тогтоохыг хориглон, буцаан авчрах нь бидний даалгавар байсан юм. Аль болох л энгийн харагдах үүднээс хоёр ахлах офицер, ямар азаар нь мэдэгдэхгүй би, мѳн хэдэн харгалзах хүмүүс, тус олимпиадад оролцох хүүхдүүдийн эцэг эхүүдээс дѳрвѳн хүн, математикийн нэг багшийг тѳлѳѳллѳѳр сонгогдсон байв.
Би үүнийг эх орноосоо урвах боломж гэж харсан юм. Гэхдээ тэр үед зугтах боломж харсан цор ганц хүн нь би байгаагүй. Дагалдаж явсан дѳрвѳн эцэг эх аль хэдийн амиа зольно гээд шийдчихсэн байлаа. Хүүхдүүдээ дүрвэгсэд болгохоор, үхэхэд бэлэн байсан.
Уйлж байсан,гуйж байсан, эхийнхээ урдуур орон зодуулах хүүг, их бага хэмжээгээр би хайрын хэлбэрүүдийг харж байсан ч энэ их ѳвѳрмѳц санагдаж байлаа. Үзэж байсан, хүртэж байсан бүхнээс минь хамаагүй нандин.
Бид Хонг-Конгоос зѳвшѳѳрѳгдсѳн нисэх онгоцоор Хойд Солонгосоос хоёр км хүртэлх зайд бууж, цаашлан машинаар явах ёстой байв. Агаарын нислэгт дайны тохиолдлоос бусад зүйлсийг нэвтрэхийг хориглосон байлаа.
Бид "Ѳмнѳд Солонгос" улсын нутаг дэвсгэрийн дундын бүс дээр байв. Энэ үед л боломж надад, тэдэнд нээгдсэн.
- Хүүхдүүд минь гүйгээрэй! Эргэж битгий хар! Эх орноо март!
Эцэг эхчүүд хаанаас ч юм, жижиг оврын гар буу гаргаж ирж дагалдаж явсан офицерууд луу шүршиж байлаа. Ердѳѳс нэг км-ийн зайд л биднийг тосох бүхэл цэргүүд хүлээж байсан ч, бидэн лүү мэргэн буучид хүртэл явуулна гэж санаагүй юм. Энэ хамгийн муу тѳлѳвлѳгѳѳ байсан.
Үлгэрүүд, сайхан бүхэн ямагт биелдэггүй. Надад ѳчүүхэн хайрын тэдгээр хэлтэрхийг харуулсан хүмүүсийг хаяад сэм зугтах тѳлѳвлѳгѳѳ боловсруулсан байсан ч би орхисон. Нэг л мэдэхнээ тэр хоёр хүүгийн гараас хѳтлѳлцѳн,хүүхдүүдтэй зэрэгцэн гүйж байв. Бидэнд ердѳѳс хоосон найдвараас илүү горьдлого байгаагүй юм.
Буун дуу.
Буун дуу.
Ахиад нэг.
Ѳвдѳг шороодох хүүхдүүд.
Бяц үсрэх тархи.
Бидний ард мэргэн буучид байсан.
Буун дуу бидний ард яг долоон удаа гарч, долоон цогцос газарт тэрийн ойчив. Магадгүй тэрслэгч "Ида" зохиолчийн бичээгүй дараагийн бүлэгт цаазаар авахуулж үхсэн болов уу?
Advertisement
- In Serial18 Chapters
Kirby System
A young earthling comes in contact with an ancient artifact belonging to a celestial! The ramifications of such a thing will soon cause the entire universe to shiver and shake in her wake to become the Universal Hero she's always dreamt of becoming! Disclaimer: I don't own anything from Kirby!
8 171 - In Serial15 Chapters
FORSAKEN
A school getting summoned. A young man being left out and his cheat ability.The tale of a mere human rising from the bottom, to the throne of the strongest demon country of this fantasy world. What hardships will he encounter along the way?Tagged [18+] for Strong Language, Sex, Violence.There's also brother-sister incest. If you dislike that sort of thing, please refrain from reading this.More Information: I didn't put Comedy in the tag because I don't know if my humor would amuse readers. Though I said "hardship" it won't hurt your heart as much as Tate no Yuusha manga. Also, I'm not too used to western novels, resulting in me only being familiar to Japanese WN/LN. That's why please don't diss me for using 'honorifics' and Japanese things in my story.
8 115 - In Serial18 Chapters
The Accidental Immortal Warrior
what happens to you to all your dreams and hopes when you find yourself being ordered out to do a mission on emergecy notice but never though this mission would be your last. neither did you think dieing would involve you playing with a slot machine. now for eveyone who wants to know who this story begins or ends do join me on my messy journey on the road to understand how to even write a paragraph correctly or should i say my correct puncuations as well.
8 163 - In Serial42 Chapters
By The Light Of The Moon
What do you get when you mix a trader woman, a cursed werewolf, a dangerous forest, and a sadistic warlord? Nothing good.On her way home from a summer of trading, Olivia didn't want to hire a cursed werewolf as an escort, but he was the only one willing to guide her over the treacherous Navier mountains. Not only do they have to contend with bandits and dangerous animals lurking among the trees, but they also have to dodge unscrupulous war parties who are determined to track them down.They forgot one thing though - curses don't play by the rules.----------------Please note that this is NOT a love-at-first-sight or matebond werewolf style of book, nor does it have werewolf ranks like Alphas, Betas, or Omegas. This book isn't a horror story. It's more of a fantasy-adventure theme.This book has nothing in common with my other werewolf stories.New chapter will be posted every Tuesday at 8AM MST!
8 149 - In Serial145 Chapters
How to Write Stories People Will Love
If you're a writer struggling to improve your craft, this book can help. It breaks down the basics of a good story and good writing. It'll also provide a few tips on how to stay motivated. There's no magical formula for instantly likable stories, but you can lay a strong foundation for a future full of writing that fulfills you. Success starts in your head.A blend of helpful tips and "chicken soup" for your writer soul.
8 147 - In Serial14 Chapters
Project Sekai: Kamishiro Rui x Female Reader
Rui x Reader fall in love 😱😱 💯JUICY STORY💯
8.18 288

