《INFERNO: Destruction [Completed]》[2.2] Далайн байцайны үлгэр
Advertisement
Жэнни угаасаа л элдэв зүйл ярих дургүй тул амаа үргэлж жимийж, дуугаа хураан явна, Лиса байнга л компьютер оролдож суудаг тул түүнд юу хамааралгүй, мөн тэр хоёрын хооронд буй байдлыг харвал Лиса болон Жэнни хоёр бие биетэйгээ тийм ч дотно биш аж. Чэёон ч тэр элдэв зүйл асууж, шалгааж яриа өдөхөө болиод дургүйцсэндээ юу эсвэл үл тоож байгаа ч хэрэг үү мэдэхгүй, заримдаа бүр дуу ч үгүй болж, хааяа надад ирж учиргүй наалдчихна. Эсвэл гэнэт л их дуу орж, тэнгэр дуугарч байгаа мэт ярьж байгаад гэнэт чимээгүй болно. Гэнэт ааш нь хөдлөхөөрөө нуруугаа харуулаад суучихна. Над дээр элдэв янзын зүйлс хааяа туршина, дорвитой үр дүн гарахгүй байна гэж миний буруу ч мэт уурлана гээч. Бяцхан муурын зулзага шиг эвхэрч ирээд л удалгүй наалддаг тул би түүний энэ хоёрдмол ааш занд сүртэй анхаарахаа ч больсон юм.
Үүнээс илүү түүний энэрэл болон тусламжийг нь авахыг үнэнхүү хүсдэг Лиса хоногийн хорин дөрвөн цаг намайг үзэн яддаг тул, энд буй хүмүүсээс миний гэр бүлийн талаар мэдээлэл олж чадах цор ганц хүн хэдий ч би түүнээс юу ч горилж чадсангүй. Олзны хүн байж хэт их зүйл хүсэх нь үхлээ эрж буйтай л ижил шүү дээ. Иймэрхүү зэвхий хоосон байдлаар л бид гурван хоногийг ардаа орхив.
Чэёоны крюкс бол түүнийг Солонгост ирээд шууд л худалдаж авсан машин, гэхдээ тэр баавгайн амьдралаар амьдардаг тул бараг ийм машинтай гэдгээ ч мартчихсан байсан, бараг л Лиса сануулсан ухааны юм ярьсан, яв ягаан өнгийн биш гэхдээ бага зэрэг туяатай, улаан өнгийн л гэж хэлэхэд зохимжтой машин дөрвөн хүнд бол яг таарч байв. Чэёон бид хоёр арын суудалд, Лиса мэдээжийн жолоочийн хажууд, Жэнни үргэлж жолоо барина. Бидний ард урдаас гүйж буй үхдлүүд тийм ч том асуудал биш, салхи татуулан хурдалж, зарим тэгш нам дор газарт машины хурд зуун километр цагаас ч халиад явчихна, бараг л зуун дөч хүрдэг юм. Чэёонд энэ нь бүр жинхэнэ хөгжилтэй, цонхоор гараа гаргаж ангалзахдаа хэчнээн дуртай.
Энэ хавийг урьд нь юу гэж нэрлэдэг байсныг мэдэхгүй ч далайгаас харьцангуй хол барилгуудын нурж үрэгдсэн байдал нь ч бага, ямар ч л байсан бидэнд газар доор байрлалтай нэгэн ашиглаж болох лаборатори олсон юм. Зарчмын хувьд бол Лиса олж, Чэёон бүтэн өдөржин үр дүн гарахгүй байна гэж гомдолсонтой холбоотой. Би түүнд хэд хэдэн үхдлийн цогцос авчирж өгсөн ч өмхий байна, хэт гэмтчихэж, арай илүү бүтэн, дээр үнэртэй юм олж ир гээд нөгөө талаас ийм ч юм хэрэгтэй гээд л... Бүр Жэнни хүртэл түүнийг дуугүй болгохыг нэг удаа оролдож байв.
Бидний өнөө шөнийг өнгөрүүлэхээр болсон энэ лаборатори Чэёоны лабораторийн хажууд бол аль ч талаараа дутуу, аймшгийн кинонд л гардаг гудамжны нохойнууд тамлаж алаад, махыг нь зардаг газар ч мэт. Урьд нь энд эмийн үйлдвэр, эмч нар ашигладаг байсан аж. Тог цахилгааны хувьд яг л бурхан биднийг ивээсэн мэт шаардлагатай үед ашиглахаар хадгалсан эрчим хүч байв. Миний амьдрал энэ зэвхий газар доорх зооринуудтай утсаар зангилагдчихсан мэт санагдана.
Advertisement
- Жисү эгчээ! Та хаана байна аа? Нуугдчихсан юм уу?
Тэд нөөшилсөн загас болон үхрийн мах, даршилсан өргөст хэмх оройн хоолондоо идчихээд, бүгд тус тусын зүйлсээ хийж эхэлсэн байлаа. Чэёон Жисүгээс цус авч түүнийгээ шинжилнэ гэж баахан багаж дунд нам суугаад, Лиса харин зөөврийн компьютероо бараг хугалчих шахам нүдсээр ухаан санаа нь тэнэж одсон, харин Жэннигийн хувьд бол тэр хана налан эвхэрч суугаад ийшээ орж ирэхийн тулд хоосорсон буунуудаа сумаар цэнэглэж байв. Тэдний үнэрээр үхдлүүд холхилдох ч газар доор тул энэ шөнөдөө аюулгүй, энд нэвтрэх гэж хэчнээн төвөг болсон тэр хэмжээгээрээ гарахдаа асуудалтай.
Чэёон л ганц Жисүг наашаа цаашаа гэдэг тул тэр хийж буй зүйлээсээ түр хөндийрөөд Жисүг хайж, муухай орилж эхэлсэн юм. Лиса сая л нэг толгойгоо өндийлгөөд, өрөөг баруунаас зүүн тийш гүйлгэн ширтээд, буцан юу ч хэлэлгүй хайж буй зүйлдээ эргэн анхаарлаа. Жэннигийн нүүрэнд зурвасхан цухал үзэгдээд арилж, урам хугаралт дүүрэн толгойгоо буу руугаа тонгойлгоно.
Жисү тэдэнд юу ч хэлээгүй, чимээ ч үгүй хүн бүхний анхаарал нэгэн зэрэг сарниж байх агшинд л алга болжээ. Үлдээсэн зурвас гэж үгүй, гарахдаа чимээ ч гаргалгүй сэм гэтэн гарсан бололтой. Чэёон худал үнэн нь мэдэгдэхгүй гонгинож, хэсэгтээ элдэв чимээ гаргаж байгаад сүүлдээ ч чимээгүй боллоо. Хэрэв энгийн үед байсан бол тэд нэг өндийгөөд л хайгаад олчих байсан, харин энэ зоорины дээгүүр хонь шиг бэлчиж буй үхдлүүд дундуур зүв зүгээр гарч чадах нь ганцхан Жисү, амиа эрсдэлд хийн байж дээшээ гарахыг хэн ч хүсэхгүй. Ялангуяа бараг л гэгээ тасарч, хэдхэн минутын дараа л нар шингэх гэж байхад шүү.
- Түүнийг хөнөөчихсөн бол бидний дайснуудаас нэг нь ч болтугай цөөрөх байсан.
Лиса товчлууруудаа улам чанга нүдэж эхлэхтэйгээ зэрэгцүүлсээр ингэж хэлэв. Үүний дараачаас ямар ч үг хэний ч амнаас давсангүй. Хийж байсан зүйлээ л үргэлжлүүлэн, царайны хувирлууд нь уншигдахад бэрх бүүдгэр болцгоожээ.
Магадгүй Жисү тэдэнд чухал нэгэн байгаагүй тийм үү? Үлээгээд ѳнгѳрсѳн салхи тѳдийхѳн үнэргүй, үнэ цэнэгүй байсан. Угаас тэдний хооронд цус битгий хэл усан ч холбоо тогтоогүй шүү дээ.
Чэёон ихэр л анхааралтай суун, нэг шингэнийг хуруу шилнүүдийн хооронд дамжуулж, мөн үе үехэн хаалга руу толгойгоо эргүүлээд буцаагаад татна. Лиса хөлөөрөө шал товшиж, Жэнни буунуудаа бараг л цэнэглэж дуусаж байв. Одоо гадаа бараг л тас харанхуй болж эхэлж байлаа. Тэнгэрээр мөн л зунгааралдсан хар үүл бөөгнөрч эхлэн, нэг л муу ёрын мэдрэмж төрүүлнэ.
Хааяа л нэг дуугарах хуруу шилний хавиралдаан, шивэх дууг гэнэтхэн л эвдсээр лабораторийн хаалга муухай чахарсаар онгойж, гялгар тор болон шавхайтай гутлын чимээ тап тап сонсогдсоор, хэн нэгэн орж ирлээ. Жэнни буугаа шууд тийш чиглүүлж, гохон дээр хуруугаа байрлуулаад, Чэёон суудлаасаа огт өндийгөөгүй эргэн харж, Лиса халаасандаа буй жижиг буугаа өргөв.
Advertisement
Хаалганы наана айж балмагдсан царайтай Жисү, баахан хог шороо тоосонд хутгалдсан, нүд нь эмээнгүй очтон, хоолой нь гацсаар,
- Би та нарыг олон хоног хоол идсэн болохоор, нөгөө даршилсан хоол муу болохоор... би яг яах гэсэн бэ гэхээр, сайхан хоол хийж-
Жисү тор дүүрэн авчирсан юмнуудаа энэ зуур дээш өргөж, гар нь чичирж буйгаас болоод агаар дээр тор нь найгана. Лиса буцаад доошоо суун, толгойгоо тонгойлгоод бусдаасаа нууцаар нэг л хачин инээмсэглэл тодруулж, Чэёон гэрлийн хурдаар гүйж очин Жисүгийн энгэрт наалдан тэврэв. Жэнни зогссон тэр хэвээрээ буугаа доошлуулсан ч хариу үйлдэл үзүлэлгүй ширтэн зогсож, энэ зуур Чэёон тортой зүйлийг задлан ширээн дээр гаргаж тавьлаа.
Жэннигийн царайнд торны цаанаас гэрэлтэх далайн байцайг хараад гунигтай байдал илт тодров.
- Чэёон чи надад хоол хийх жижигхэн зуух хийж ѳгж чадна биз дээ?
Чэёон эрхий хуруугаа шууд гозолзуулж, үүний дараа их л завгүй хүн баахан юм цуглуулаад дороо суулаа. Тэр амандаа дуу аялж, удахгүй идэх хоолой сайхан гэж бараг магтан дуулж, зүгээр ч сууж чадахгүй хөхөрч бас ангалзана.
Жэнни буугаа ширээний буланд тавиад, авиа ч гаргалгүй далайн байцааг торноос нь салган, шилэн саванд устай хамт хийж, Чэёон түүнийг харан аальгүйтэн инээнэ. Харин Лиса нүдээрээ дүүрэн эргэлзээ болон үл ойлголцолдоо зовхи нь бага зэрэг таталдаж, тэднийг нүднийхээ булангаар сэм харсаар сууна.
Өөрийн дүү нараасаа түрүүлж хорвоод ирж, тэдний хувьд үргэлж л том эгч нь гэж дуудуулсаар ирсэн, байсаар ч ирсэн миний хувьд ээж аавыг байхгүй өдрүүдэд тэднийг асрамжилж, харж үлддэг байсан өдрүүд олон. Тэд үргэлж л миний үйл хөдлөлийг дагаж, надаас дууриалал авдаг байсан тул би илүү их эелдэг, хичээнгүй, юу юунаас илүү хамгийн зөв нь байхыг хүсдэг байсан. Тэдэнд зориулж хэлэх үгсээ, хийх үйлдлээ ч хязгаарлаж, эмзэг бяцхан зүрхнүүдийг битгий хагараасай гэж хүсдэг байсан. Зөвхөн сайхан болоод зөв зүйлсийг л надаас харах ёстой.
Хэрвээ би дүү нартаа гурван хоног дараалж эрүүл мэндэд үнэмлэхүй муу, лаазалсан, хэчнээн мянган жил хадгалаад ч мууддаггүй бүтээгдэхүүн идүүлж, цаашид ч ийм байдалтай байсаар байвал энэ миний хувьд амьдралдаа хийх хамгийн том нүглүүдийн минь нэг зүй ёсоор байх болно. Би хэзээ ч ийм зүйлийг зөвшөөрөхгүй байсан.
Жэнни, Чэёон болон Лиса. Би тэдний хувьд бол салхинд хийсч ирээд хөлд нь тээгэлдсэн хамхуул төдийхөн, хүн гэж хүндэлж авч үздэггүй нь үнэн хэдий ч надад буй, байсаар ч байх төрөлх зан чанар минь хэзээд л дотроос зулгалсаар л байх аж. Би тэдэнд ямар ч эргэлзээгүй сайн хүмүүс гэсэн дүгнэлтийг хаанаас ч юм үүтгэчихсэн, дотроо бол дүү нар шигээ л санаж эхэлсэн. Зөн совин болоод мэдрэмжүүд гээд бүгд тэднийг надад зөв гэж хэлнэ.
Жэнни гэнэт гэнэт өмднөөсөө базалж, уруулаа чангалдаг, түүнд ямар нэг зүйл үргэлж бодогдож, уур цухлыг нь хүргэдэг. Биднийг хаана буйг үргэлж анзаарч, дандаа хамгаалж байнгийн сонор сэрэмж дүүрэн байна. Лиса намайг аман дээрээ хөнөөе гэж хэлдэггүй ч түүний нүднүүд цаг тутамд намайг шалгаж байдаг хэдий ч тэр Чэёонд багагүй анхаарал тавьж ил биш ч тусалдаг, түүнээс гарах энэ жижигхэн гэрлийн үзүүрээс атгаад би түүний дотор тал хэчнээн үзэсгэлэнтэйг төсөөлдөг. Чэёон бол аль хэдийн бяцхан нялх, олон ааштай өсвөр нас дээрээ явж буй охин шиг л харагддаг болчихсон, үргэлж энгэрээс зүүлттэй байдаг миний зүүлт ч мэт. Түүний арьсны үнэр, холимог байдлаас их бага ч гэсэн надаас ямар нэг халамж нэхээд буй мэт санагдана.
Гурван хоногийн туршид тэд бүгд, бид бүгд байж болох бүх хэмжээгээр биесээ үл тоосон, энэ дэлхийн оршин суугчид, ижил л хүмүүс хойно ядаж энгийн яриа ч болтугай тэдэнтэй өрнүүлэхийг хүсэж байдгаа нуухгүй ээ.
Дүү нараа хаана юу хийж байгааг шалгаж, тэдэнд ямар асуудал буйг таамаглаж анхаардаг байсан минь тэдэн дээр огт өөрчлөгдөөгүй, тэдний гаргах жижигхэн үйлдлүүлийг би нарийн анзаарна. Хаанаас нь ч харсан дүү нарынхаа хаа нэгтээ нь зовуурь, эсвэл сэтгэлд нь тээртэй зүйл буйг мэдчихдэг би тэд бүгдээс том том шарх олж харна. Гэхдээ... гэхдээ тэд дүү нар минь биш. Жисү, битгий хэт сайхан сэтгэлтэй, энэ нь гай л дагуулдаг, хэтэрхий тэнэг киноны гол дүр шиг бай.
Энэ лабораторийн хаалга цоожгүй, түлхээд л гарахад би эрх чөлөөний салхийг үнэрлэж, үхэх айдсаасаа холдоно. Тэд бүгдээрээ анхаарлаа хийж буй зүйлсдээ төвлөрүүлж, намайг хараанаасаа гаргачихлаа. Арван хоногийн дараа хөлд гишгэгддэг сонин шиг хаягдах болов уу? Үхчихсэн цогцос болон хэвтэнэ үү?
Тэгээд би урагшаагаа эрчтэйгээр алхсан юм. Эгч дүүсийн хэрүүл зодоон ямагт тохиох жамтай, гол нь тэрхүү явдлыг зөвөөр шийдвэрлэх нь л чухал. Дүү нартайгаа маргалдах бүрийдээ би тэдэнд далайн байцайтай шѳл хийж ѳгдѳг байлаа. Гэдэс цатгалан байхад уур багасаж, уушги зүрхээ хүмүүс нээж эхэлнэ.
Үхдлүүдэд харагдахгүй байна гэдэг хүнс цуглуулах үед бол үнэхээр сайхан л юм. Би хүнсний ногоо, хоол хийхэд хүрэлцэхүйц бас бус зүйлс, амттай чихэр олж мѳн хэдэн шил юм ч оллоо. Энэ хот сүйрэлд үнэхээр л бага өртсөн аж.
Зүгээр л тэдэнд хоол хийж ѳгөөд хамтдаа хооллоно, би сэтгэлд буй нүгэл хэмээх мэдрэмжээсээ сална. Үүний дараа цаашид яах буйгаа бодох долоон өдөр бий. Эгч нар хэзээ ч дүү нартаа олон хоног бэлэн гоймон, даршилсан бүтээгдэхүүн идүүлэхгүй.
Advertisement
- In Serial10 Chapters
Legendary Farmer (available on Kindle July 2022!)
NOTE: Legendary Farmer is now COMPLETE. The first book, Clearing, was released on Kindle Unlimited July 5, 2022 with significant edits. I will post the first chapter of Clearing, as well as three chapters of Cuckoo's Dream, another novel in the LF universe, as a stub, with a link to the first book, so if you love LF and want me to be able to keep writing consistently, please go give Clearing five stars! In the VRMMORPG, Veritas Online, things are getting a little stale. Since the game launched, only one world- wide event has occurred, and that was a year ago.. The players are still having fun, but everyone agrees it’s about time for something big to happen. Everybody tends to forget that big things grow from small things, and little things are always changing in Veritas.The human country of Quarternell is at peace for the first time in... ever. Aspen, a former war hero, feels like he’s earned a quiet life together with his animal companions. They’re tired of fighting, and other people in general. They plan to live peacefully, far away from the city. As soon as Aspen figures out this farming thing out, he’s never going to go anywhere again. Unfortunately for Aspen, his country and his goddess aren’t quite done with him yet.Rouge the Rogue is a casual gamer in Veritas Online. She’s just a kid, and her focus is supposed to be on school and hanging out with friends. Emphasis on ‘supposed to’. She’s already pretty good at the school thing, and she doesn’t actually have that many friends. What she really loves is exploring all the cool ways the developers of Veritas found to make their game unique and realistic. Then she’s offered a very special quest, and an opportunity to go beyond the average player. She’s never been that much of a rule follower anyway....Clearing is appropriate for most ages. It has minimal foul language, no sex, and some violence. It is LGBTQ+ friendly. (P.S. IMPORTANT! This book contains very mild profanity, no sex, and is meant to be FUN. Yes, the characters sometimes think Deep Thoughts, and idealism pretty much runs rampant, but, in the end, I hope you just enjoy reading it. Laugh, cry, share it with your kids, read it to your dog, whatever makes you happy. My goal is for it to be accessible to everyone from ages 12ish on up, so you could definitely consider it YA, but with lots of big words because I don't believe in talking down to my readers.) Book Two: Harrowing (Starts after the original Chapter Fifty, now Sixteen, since I condensed chapters from the same perspective together.) Zoey has started her summer internship at Veritas Corporation, and she can honestly say that being an adult is boring. Until she starts learning secrets she was never supposed to know. In game, Rouge is finally making progress on her big quest. Apparently Duke Penbrooke took too long to return to the world, so the world is coming to get him... in the form of a few assassins. Aspen is going to have to face the life he left behind, and deal with the fact that it's not as easy being 'dead' as he thought. When what he'd hoped would be a short trip back to civilization to resupply turns into a whole lot more, he'll have to fight for his life, his friends, and his kingdom. Book Three: Sowing Rouge and Aspen have reached Bright, only to find that their enemies were already expecting them. They will have to quickly unravel the mysteries of who their opponents actually are, because they're already ten steps behind. Rouge and Aspen are finally home, but that doesn't mean they can return to their peaceful days of farming. Their enemies are hot on their heels and determined to destroy everything they've managed to achieve. Join them and all their friends for the final volume of Legendary Farmer.
8 219 - In Serial12 Chapters
We Never Use Our Powers for Anything Important
The world was once in peril. Wars were fought endlessly, creatures from beyond the Veil invaded the world, and greedy men almost tore the world apart. In the midst of all this madness, the world created Overseers— gifted people granted with unique powers. But that was a hundred years ago. Autumn Mountain Academy is the premier Overseer School in Japan. Here, thousands of the world's most powerful Overseers gather to learn how to harness their powers. But with the world already safe and peaceful, these gifted individuals can only use their incredible powers on the most mundane of things. Cheating in exams, playing pranks on one another, stealing some unlucky freshman's deliciously made bento— no rebellious deed is safe. Only one person is willing to fight against this juvenile idiocy— her name is Ayane Tsukino, a rare S Rank Overseer and president of the student council. Conditions in the school have improved because of her reign, because few people could challenge her overwhelming might. Enter is Hideaki Kimura, a boy interested in nothing but living a stereotypical high school life, maybe have it culminate with a cheesy romance if things go well for him. But his humble dream is shattered when he finds himself clashing with the most powerful Overseer in the school.
8 74 - In Serial70 Chapters
Discordant Sonata
This is an enemies AU fanfiction where Chat has always worked with Hawkmoth from the beginning~*~*~*~*~*~*~*~*~*~*~THIS STORY IS MEANT FOR READERS AGES 13 AND UP. THERE MAY BE SOME HUMOR OR SITUATIONS THAT MIGHT BE CONSIDERED INAPPROPRIATE FOR YOUNG READERS. READ AT YOUR OWN DISCRETION ~*~*~*~*~*~*~*~*~*~*~For translations, visit http://edendaphne.tumblr.com/masterlist
8 195 - In Serial10 Chapters
Carmen Sandiego 2019: Group Chat
Cover by: AggressiveKittyCat Lol there aren't any group chat fics for this fandom out there soooo...HERE YA GO!!
8 127 - In Serial21 Chapters
7 Minutes in Dangan Heaven (discontinued)
Compilation of different "7 Minutes of Heaven" scenarios with different DanganRonpa characters in the form of One Shots.I do not own DanganRonpa and all rights go to Kodaka and Spike Chunsoft. Please support the official releases of both the game franchise and anime.UNDER EDITING AND HIATUS DUE TO CENSORSHIP OF LANGUAGE AND MY INSPO RAN OUT ATM
8 203 - In Serial20 Chapters
My New Life - [Aqours × fem!reader]
(Y/N) (L/N), the girl who only makes friends with boys. When she finds out she's been moving to another school, a all-girls high school in Uchiura.There she will make new friends, or maybe... girlfriends?Will her life been changing or be the same? Find out in the story!⚠ Disclaimer I DO NOT OWN LOVE LIVE ⚠
8 178

