《INFERNO: Destruction [Completed]》[1.6] Хүчлийн бороо
Advertisement
Миний харц тэднээс салж чадахгүй, нүд минь тэднийг зүг соронзлогдсоор би сууж байлаа. Улбар үстэй охин намайг байхгүй мэт тонгойн, өвөр дээрээ тавьсан зөөврийн компьютероо хичээнгүйлэн оролдож, хар үст мэргэн буудагч эмэгтэй нүдний булангаараа над руу үе үе харна. Түүнд таагүй сэтгэгдэл төрж буй нь илт. Сууж байгаа байрлалаа үргэлж сольж, гараа зангидаад хаалгаа хэд хэд цохино.
Бороо орж эхлэхтэй зэрэгцээд л байшингийн төмөрнүүд түлэгдэж буй мэт харлаж, шарлах аж. Хайлах мэт хяхтнасан чимээ энд тэндгүй чих өвтгөн гарна. Газар хөдлөлтөөс болоод энэ хавийн бороо хүчиллэг орчихдог болсныг би даруй ойлгоод, энэ улбар үст намайг аварсныг мэдэв. Би гадаа зогсож үлдсэн бол тахь мэт цоохор нэгэн болж, арьсаа цоолуулан хамгийн адгийн үхлүүдийн нэгээр үхэх байж. Энэ газар зэврүүн, саарлаасаа бүр илүү бүрхэг муухай болж дотор эвгүйрхүүлж, борооны дусал бүрийн үүсгэх энэ гутам шар хүрэн өнгөнүүд зураг гутаасан муруй зураас шиг үзэгдэж байв. Би байгаль өвдөн ёолж буйг харан гаслах зуураа тэднээс харцаа салгаж, энэ дэлхийд яг юу болчихсон талаар таамаглахыг ч хүсэхгүй болох аж. Ам үдчихсэн мэт ангайсангүй, энэ их зүрх урам аймшгийг нүд тогтоон ширтэнэ.
Сүлжээний шонгууд бүгд газар унацгааж, холбоо барих хэрэгсэл ашиглах огт боломжгүй болсон ба энэ охин нэг зүйлийг хайн, газрын зураг хараад буйг би тод үзнэ. Тэр сүлжээнд нэвтэрч буй мэт санагдан хэрхэн ингэж буйг нь бодсоор би гайхаж байв. Толгойд минь түмэн асуулт тэднээс асуугдахаар бэлтгэгдэж, би эхний асуултаа уруулаараа давуулах гэвэл улбар үст гэнэт инээд алдаад:
- Аа! Яггүй байлаа шүү. Олчихсон доо ( дунд нь чангаар инээлээ) Ердөө л 10 км-ийн цаана байна. Eiszel лаборатори гэж хэлэв.
Тэр хийсэн зүйлдээ сэтгэл ханамж дүүрэн харагдана. Улбар үст хурдан гэгч нь шивж, газрын зураг энд ч томруулж, тэнд ч тодруулан харах ба би түүнийг хакер гэж таамаглалаа. Хажуугаар нь урсах урт ногоон кодууд тагнуултай кинон дээр үзсэнтэй тун төстэй санагдсан юм. Тэр enter товч их л урамтай дараад хойшоо налан,
- Мерседэс Жэй эндээс ойролцоогоор арван минут алхахад л болно. Сайхан машинууд байгаа даа.
Тэр ингэж хэлээд нүдээ анин бага зэрэг зүүрмэглэсэн болж, би энд үүсэх чимээгүй байдлаас бага зэрэг эмээн ам нээх гэж оролдохоосоо нэг мөсөн азнав. Бороо хориод минут тасралтгүй шивэрсний эцэст зогссон ба өнгөрсөн хугацаанд туж унтсан улбар үст ч тэр дороо л сэрэв. Улбар үст сунайн инээсээр, уруулаа мушгируулан хажуу дахь хар үст рүү мөрөөрөө мөргөв.
Хар үст төвөгшөөнгүй хаалгаа түлхсээр машинаасаа буун, улбар үст араас нь үсэрч, тэд нэг талаараа бууцгаан харин би нөгөө хаалганы хажууд гацсаар үлдэв.
Advertisement
Би гараараа ийш тийш савсаар хаалгаа нээж, үсэрч буугаад харвал тэр хоёр урд зүг рүү эрчтэй алхаж байлаа.
Би хаягдахыг үнэхээр хүсэхгүй байна. Ялангуяа энд, ганцаархнаа, мөн юу ч мэдэхгүйгээр, тусламжгүйгээр.
Хоёр эмэгтэйн араас бараг л гүйсээр ард нь ирэн зогсоод, тэдэнтэй хамт явах шалтаг өөртөө даруй үүсгэхийн тулд би сандарсаар шүлсээ гүд хийтэл залгиад, хэлэх үгээ явцдаа бодохоор шийдэн "Би" гэж удаанаар хэлбэл, үргэлжлэн ярихаас урьтан мэргэн буудагч эмэгтэй эргэж хараад,
- Ямар нэг зүйл гуйх гэж байгаа бол бидэнд байхгүй. Явж үз.
гэж хэдэрлэнгүй хэлээд буцан алхах ба би дороо хэсэг үггүй болж зогслоо.
Хэчнээн тархиа ухлаа ч онц шалтаг бодож олж чадаагүй тул тээнэгэлзэж зогсохоо болиод, дагаад алхахаар шийдэн, авиа гаргалгүй тэдний яг араас явж байлаа. Бидний хооронд арван алхам л байх ба бид замын хажуугаар, эвдэрсэн явган хүний замаар алхаж байв. Эргэн тойрон хаашаа л харна огт ялгаагүй ижил өнгөтэй сөнөсөн барилгууд.
Үүнээс хойш зуу ч алхаагүй байхад улбар үст үсээ хаялсаар над уруу эргэж харан, энэ зуураа хүүхдийнх мэт дуу гарган инээж,
- Энэ эгч яг тэнэг байх.
гээд нэг л эв хавгүй мушилзав. Улбар шар үс нь салхины аясаар хийсэж, дүрлэгэр том нүдээ хэд дахин анивчуулна. Тэд нэгэн зэрэг ийн хэлснийхээ дараа зогсож, би тэднийг намайг хүлээж байна гэж тэр даруй бодоод, баярласаар хуран алхалсан ч үгүй аж. Улбар үст том дэлгэц бүхий ухаалаг утас гаргаж ирсээр миний зургийг хэд дахин дарав. Би арван ес л алхаж, энэ зуур Лиса гурван зураг дарж амжлаа.
- Ким Жисү, зургийн ангид сурдаг, Хундэд амьдардаг, аав нь.. бла бла ...Хѳѳх! Гоё юмаа. Таван дүүтэй, гэмт хэрэгт холбогдсон байдал нэг ч алга. Тэр гэмт хэрэгтэн биш. Сонин л юм. Бас сэтгэц, эмнэлэгт үзүүлж байсан бүртгэл алга.
Миний тухай мэдээллүүд Лисагийн аманд шилэн данс мэт л урсаж, миний дотор талд ай бас гайх гэсэн хосолмол мэдрэмж тэр аяар төрөх ба энэ зуур би тэр урсаад байсан ногоон код болон энэ бүхнээс түүнийг зүгээр нэг хакер биш гэдгийг ойлгов. Намайг юу ч хэлэхгүй нам ангайгаад хэсэг зогсоход хар үст залхсан шинжтэй,
- Та биднийг дагаад байгаа шалтгаанаа тайлбарлаж ганц үг хэл дээ?
гээд толгойгоо бага зэрэг тонгойлгоод духаараа харж, өөрийн айдас төрүүлмээр харцаараа ширтэн, ширүүнээр асуулаа. Түүний урт хар үс нь бага зэрэг арзайсан, өмсөж байгаа хар цамц нь хуниралдаж, бүхий л зүйлс нь над уруу надаас ай гэж шивнэнэ.
Би энэ хоёроос хүчтэйгээр ялгарах зүйлсэд ороогдон миний хэл үг зөв дуудагдахад үүрэг гүйцэтгэхээсээ цааргалж, чадан ядсаар хэдэн үг хэлсэн ч энэ гаргацтай сонсогдсонгүй. Хэрэв ээж энд байсан бол намайг үхэж байгаа ямаа шиг гэж хэлэх байсан биз. Уруулаар давах үгсийн чимээ нэг төрлийн араатны архираантай төстэй ч юм шиг. Лиса бараг л гэдсээ тэврээд их л хөгжөөнтэйгөөр,
Advertisement
- Ёстой хөгжилтэй эгч байна даа!
гээд учиргүй инээгээд байлаа. Хар үст уцаарлангуйгаар түүн рүү хараад,
- Лиса, тэнэг царайлахаа больж үз.
гэж хэлээд нуруугаа цааш харуулаад биднийг орхин алхаж эхлэв. Лиса миний урд зогссон хэвээрээ бүр ч илүү хөхөрч эхэлсэн ба би бүр ч сандарч энэ удаад миний хэл нэг мөсөн татаж уруулаас давах авиа зунгааралдсаар хачин юм гарав. Би үгээ тод хэлэх гэж хэд гүнзгий амьсгаа авах зуур улбар үст урьдахаасаа илүү инээж байсан ба буу үүрсэн эмэгтэй эргэж хэд алхан түүний суганаас хойш чирэв. Лиса толгойгоо над уруу харуулсаар,
- Зугаатай биш байна уу? Эгчээ. Та бидэнтэй хамт яв яв. Жэнни эгч уйтгартай, би бүр уйдаж гүйцэж байна.
Улбар үст над уруу их л хүсэмжлэл дүүрэн хэлэх ба хар үст түүний гараас улам хүчтэй угзран,
- Амаа тат. Хурдхан шиг явцгаая, Лалиса
гэж хэлээд түүнийг чирсээр надаас холдож байв. Би зогссон хэвээрээ тэднийг ар нуруунаас нь ширтэх ба энэ балгас дунд ямар ч мэдээлэлгүй илжирч үхэхээр үлдэж буйгаа мэдрэх аж. Хүнгүй өнгөрөөсөн хэд хоног дунд бараг л галзуурах гэж байсан шүү дээ. Эдгээр охид муу ч хүмүүс үү, сайн ч хүмүүс үү би эргэлзэлгүй дагахаар шийдэж, ядаж л энэ дэлхийд болон хүмүүст юу болсныг мэдчихвэл намайг золбин нохой шиг төөрүүлсэн ч зүгээр, ядаж тэд намайг хүмүүстэй газар хүргэж өгвөл гэж бодов. Үнэхээр шуналтай юмаа, Жисү. Би үүнийгээ илэрхийлэхийг хүсэх ч хэл маань ажиллахгүй байгаа тул тэнэг юм шиг дагана. Жэнни буюу хар үст намайг нэг мөсөн хөөхөөр шийдсэн бололтой буугаа над уруу чиглүүлээд,
- Би хэлсэн байх аа. Явж үз. Хэрэггүй амьтад бол бүр ч хэрэггүй.
Түүний толгой зүүн тийшээ бага зэрэг хазайж, дээрээ шууж боосон урт хар үс нь хажуу тийш унжина.
Лиса түүний үгийг бараг таслаад нэг дор баахан юм шулганав. Дунд нь хэд хэд чанга инээгээд, хамраа үрчийлгэнэ.
- Жэнни эгчээ, би хагас сар танаас ѳѳр нүүрний арьс харсангүй. Бид хоёртой хамт явна гэхэд нь яагаад хѳѳгѳѳд байгаа юм бэ? Та намайг л анхаарахад болно. Жисүнние эгч үхвэл үхнэ л биз, үхдэл болно л биз. Тэртэй тэргүй нээх удахгүй үхдэл болчих байх. Ядаж түр ч гэсэн би ѳѳр нүүрний арьс хармаар л байна шүү дээ. Та л уйтгартай юм болохоороо бараг ганцаараа бүтэн жил байсан ч яах ч үгүй л дээ. Хариг би бол нийгэм дунд-
Тэр намайг үхсэн ч тэдэнд хамаагүй, зүгээр л зугаатай ухааны юм ярьж байлаа. Ерѳнхий утга нь би удахгүй үхчих болохоор, ядаж тэр хүртэл нь Жэнни эгч танаас ѳѳр нүүрний арьс хармаар байна гэх аж.
Жэнни түүний тасралтгүй дүнгэнээнээс дөлөх аятай чихээ дарснаа, юу ч хэлэлгүй цаашаа алхсан ба харин Лиса шууд л миний гарыг шүүрч аваад,
- Эгчээ, та Жэнниг тоохоо болиод надтай сугадаад яв. Би бүр уйдаж гүйцэж байна.
Тэр миний гараас чангаан бяцхан охид шиг доороо дэвхэцсээр хажууд хоёр л алхахад Жэнни эргэж хараад түүнийг нэг мөсөн чангаасаар ардаа оруулаад над уруу,
- Хэрэггүй, ашиггүй
гэж ширэв татан хэлээд цаашаа явах ба Лиса ч бүр бууж өгч буй бололтой элдэв юм ярихаа болиод дуугүй л цаашаа явах аж. Би хэд дахин гүнзгий амьсгаа авч өөрийгөө тайвшруулж үгээ зөөсөөр нэг юм гаргацтай хэдэн үг хэлэв.
- Би зураг зурж чадна.
Энэ ямар тэнэг сонсогдсоныг мэдэж байна. Гэхдээ үүнээс өөр сайн зүйл надад байхгүй нь үнэн тул эцсийн хүчээ шавхан ийм маанаг зүйлс ярьж байв. Лиса миний үгийг сонсчхоод тас хийтэл нь инээж, түрүүн алдагдсан байсан эрчим нь эргэн ирээд Жэннигээс тасралтгүй намайг авч явахыг гуйж байлаа.
- Би юм сайн сонсдог!
Тийм дээ, би маанаг. Энэ зуурт миний найдвар тасарч, маргашгүй хачин зүйл хэлсэндээ өөрөөсөө ичсээр тэдэн лүү нуруугаа харуулаад, алхах гэж байвал Жэнни уйтгартайгаар, царайны хувирал гаргалгүй,
- Үхвэл надад хамаагүй шүү.
гэж хэлснээ биднийг орхиод цаашаа алхлаа. Улбар үстийн ам тэр даруй хагас ангайж, ийм зүйл болно гэж огт тѳсѳѳлѳѳгүй байсан бололтой том алаг нүдээ Жэнни бид хоёрын дундуур гурван ч удаа зѳѳгѳѳд, хэсэг хугацааны гайхшралаасаа төд удалгүй гарч, миний гараас зуураад мөн инээн,
- Би Жэнни эгчийг ингэнэ гэж бодсонгүй. Та ч мундаг юм аа.
Лиса Жэнниг ѳдѳрт гурван удаа заавал загнадаг, бас наргиа ойлгодоггүй, үнэхээр уйтгартай, хошигнож чаддаггүй гээд баахан үгээр Жэнни урд буугаа үүрчхээд алхаж байхад нь араас нь шулганасаар л байлаа.
Удалгүй бид цэнхэр өнгийн, би хорин дөрвөн жил амьдрахдаа барааг нь алсаас ч харж үзээгүй, нэр төрлийг нь мэдэхгүй хувьдаа бол төгс машин гэж нэрийдэх зүйлд сууцгаав.
Advertisement
- In Serial44 Chapters
The Cold War In Another World
In 1969 during the Nixon administration, a U.S Spy plane was following a Soviet ship off the coast of Antarctica, but it flew off course and found something of interest, and an Expedition team was sent out Immediatly. However, Unkown to the United States, the Soviets had found something similar only a month before, could this Escalate the Cold War?
8 81 - In Serial40 Chapters
The Forsakens
In Chicken's Head academy, there are lists of many things. One of them is the list of people to stay away from. This is the story of such people that are forsaken. Cover made by CookieJiyen.
8 445 - In Serial32 Chapters
Good Looking
Summer is filled with hanging out with your best friends, going out, living the summer and doing all the stupid things you wanted to do during the school year but didn't. Usually it's almost permitted since teens don't really have much freedom during school either. But where does summer freedom go when it has taken you to meet the boy of your dreams? I guess Summer Loving does exist. Miguel Cazarez Mora FF Started: July 9th, 2022 Ended: August 2nd, 2022
8 191 - In Serial39 Chapters
The Alteras Games: World Jumper Book 2
Jetsford finally made it back to Earth. Just to jump away to save his friends, or so he thought. When he comes to, Jefferson is right there with him. Before Jetsford is able to leave the world he has to reconnect with his friend. Of course it is never that easy for him. Found guilty of their crimes both Jetsford and Jefferson are thrown into the Alteras Games.
8 150 - In Serial15 Chapters
The Bookworm {Jasper X Reader}
~1st under the #JasperSU tag ~2nd under the #JasperxReader tag When Jasper finaly agreed to join the Crystal Gems, Steven and the others thought it will be best for her to stay with you, in your home. One day, Jasper finds out about your hobby and wants to learn more.The little reading session of yours escalates and then you're left with a burning question if the person you love really loves you back.
8 130 - In Serial200 Chapters
Meet the authors Showcase Edition #1 (Est. 2/17/2020)
EDITION 1 OF 3How do I feature? - send me a private message and I'll provide an interviewThis addition of meet the authors is meant to allow readers to learn how their favorite stories originated. These interviews are surfaced around what went into each story. For example, what the reader struggled with writing, what inspired the idea, if they share any similarities to their MC of the story and so on. Looking for the stories promoted in these interviews? Check my profile for the meet the authors showcase reading lists.some accomplishments: reached 1K on March/ 8/ 2020 #1 in promotions march/ 14/2020 Trending on Wattpad March/18/2020 #2 in recognition, #1 in promotions and #1 in MeetTheAuthors March 22 2020Reached 2K views March 24 2020Reached 3K views on April 11 2020Reached 4K views on April 19 2020Reached 5K views on May 3rd 2020Reached 6K views on May 21 2020Reached 7K views on July 15 2021
8 91

