《INFERNO: Destruction [Completed]》[1.5] Хүйтэн хотод ирсэн зочид
Advertisement
Би амьдарч байсан зоориндоо ганцаархнаа, исэж муудсан хачруудыг амандаа дургүйхэн зажилж, зэвтэй усанд хоёр ширхэг чихэрлэг төмс хийн газаар ажилладаг зуухан дээр чанасаар сууж байлаа. Муудсан хачрын гашуунд тэсэлгүй буцаж гарган бөөлжиж орхив. Яасан их уй гуниг болоод ганцаардал зүрхэнд үүрлэнэ вэ? Хүн ч үгүй, юу ч үгүй хотод би орь ганцаараа. Үүнээс илүү ганцаардлыг чи хаанаас олох вэ? Магад энэ үйлдсэн нүглүүдийн минь төлөөс болох жижигхэн там юм гэж үү? Магад би энд ганцаардаж, хатаж, хорчийсоор ахин үхэх тавилантай ажээ.
Дотуур хувцастай тэр хэвээр өнгөрөгч хоногуудыг барсан бөгөөд өнөөдөр зоорины булан тохой бүрийг шалгасаар эрэгтэй хүний халтартсан ажлын хувцас олж аваад өмсөв. Газар шорооны ажил хийхдээ л өмсөж байгаад, шууд л тайлж, нэг буланд шидчихээд тэр чигтээ мартчихсан байсан бололтой. Шороо тоос наалдаж, чийгийн үнэр хамар нэвт ханхлах хэдий ч би угааж арчилгүй, мөн цэрвэж сэжиглэлгүй шууд л өмсөж орхисон билээ.
Эхний өдөр энд тэнд үхдлүүд рүү үсчиж, цовхчиж, орилж, хашхичиж, цохиж, нүдэж өнгөрсөн бөгөөд хоёр дахь өдрөө би шалдаа бууж, бүтэн өдөр хөлөө тэвэрч, шаланд нүүрээ наан, элдвийг эргэцүүлэн зоориндоо өнгөрөөсөн юм. Тэгээд маргаашнаас нь буюу өнөөдрөөс л сая нэг сэхээ авч, хувцас олж, сүүлчийн хүнс болох хоёр төмсөө чанаж буй нь энэ. Бодолд минь юу ч алга. Юу бодох ёстойгоо ч мэдэхгүй юм. Гэр бүлээ санаж, тэднийг үгүйлж, На гэр бүлд туйлгүй харамсана. Аймшигтай юм. Ганцаардал гэдэг хэний ч хүсэх зүйл биш ажээ. Энэ байдлаараа удвал би галзуурч мэдэхээр байлаа. Үхсэн амьдаа ч мэдэхгүй байгаа хүн яаж ч эрүүлээр сэтгэх вэ?
Бид зоориноос гарахаас өмнө ердөө хоёрхон чихэрлэг төмс болоод хэдэн иссэн хачрууд үлдсэн байлаа. Аль болох ариглаж гамнасаар, сүүлийн өдрөө бүгдийг нь идээд нэг мөр идэх хүнс дуусах байв. Ингээд идэх зүйл юу ч үлдэхгүй боллоо. Би хоёр чихэрлэг төмсөө идчихэв. Тэгээд ахиад л хөлөө тэврэн хэсэгтээ хэвтээд, муудсан хачирны үнэрт огиудас хүрэн хүрэн зүүрмэглэж, унтахынхаа наагуур өндийн зоорийг нэг бүрчлэн нэгжиж эхэллээ. Булан тохой бүрийг нь сайтар ухсаар, хүүхдийн хуучирсан тоглоомууд, хоёр ширхэг нягтлан бодох сурах бичиг, ширээний бүтээлэг, эвдэрсэн эгшигт хайрцаг болоод бүтэн шил архи оллоо. Уй гунигт автсан хүнд эдгээрээс шил архи нь л хэрэгтэй ажээ. Олсондоо яагаад ч юм бэ баярлав. Тэгээд би шороон дээгүүр хэвлийгээрээ мөлхсөөр, шилтэй архиа гартаа барьсаар дээш гарлаа.
Зоориноос анх гарч ирэхэд ч байсан, үхээд нүдээ нээхэд ч дээрээс цэхийж байсан, хариугүй уйлагнах гэж буй аяс бүхий үхээрийн саарал тэнгэр яг тэр хэвээрээ өөдөөс өлийж байлаа. Өчигдрийн турш ойр тойрны чимээ бүгд миний чихэнд дүүрч байсан бөгөөд борооны нэг ч дуслаагүй билээ. Хүндэрсээр хүндэрсээр буй ч хөнгөрөхгүй гэж бэмбэгнэх энэ зэвхий үүлс. Одоо зуны халуун цаг дөхөж буй болой. Өдгөө зун болоод хавар учран золгох гээд энэ хавь байж ядан тийчилж буй. Хэд хоноод л зуны сарууд ирэх нь. Энэ тэнгэр хурдан л уйлчхаасай. Бөглөрч буй цээж шиг минь энэ тэнгэр л асгарчихвал миний дотор уужраад ирэх мэт санагдана. Шилтэй архины таглааг нь мултлаад би шууд ам руугаа цутгав. Гашуунаас гашууныг нь ч үл ажран хурдан залгилж, ходоод руугаа хурдан хурдан гулгууллаа. Гуравны нэг хэртэйг нь шууд л хөнтөрч орхиод амсхийн би эргэн тойрноо дэмий л нэг ажлаа. Шинэ зүйл юу ч алга.
Гэнэтхэн ходоодонд цалгилж буй архи зүрхэнд өчигдрийн хагаст төрсөн нэгэн бодлыг цээж яруулан авчирч, их гэгч нь зориг ч надад дагаад дүүрээд ирлээ. Хүссэнээ гүйцэлдүүлэх хүч архи надад нэмээд өгчхөв. Би буцаад зоорь луугаа орон урт иштэй сүх авлаа. Тэгээд дээшээ газар луу мацан, шороон дээр суугаад чимээ чагнав. Сонсох чадвар минь гайхалтай сайжирсан талаар чи дуулсан. Эргэн тойрны бүх зүйл чихийг минь нэвт дэлдэж, юм бүхнийг сайтар сонсох болсон. Гайхаад яах вэ, шалтгаан эрээд ч яах вэ? Олдох гэж үү? Би бүгдийг урсгал дагуу урсгасан. Гайхаад ч нэмэр үгүй. Юу ч үүнд нэмэргүй.
Advertisement
Хотод сүртэй чанга, сэтгэл сэрдхийм чимээ гардаггүй ч зэрэг олон хяхтнаж, найгах чимээг сонссоор байна гэдэг миний тамын нэг хэсэг байлаа.
Бүх зүйл буруу. Үхдэлд харагддаггүй, үхчээд өвдөж тарчлан шаналсан, зумлуулсан ч зүв зүгээр болчихсон хэвлий болон мөр, бүхнээс илүү, бүхнийг сонсох чадвар болоод яг л амьд мэт мэдрэмжүүд, өлсөөд цангаж, халууцаж хайрагдах. Яаж ч бодоод хариулт эс олдоно. Хариулт олдох бол амьд хүмүүнтэй таарвал л сая нэг мэдэгдэнэ гэж би бодов. Гэвч амьд хүн хаана? Хэчнээн чих тавьлаа ч үхдлүүдийн алхах чимээ л намайг угтана. Тэдний алхах чимээ хүнийхээс ангид өөр бөгөөд, өөрийнхөө алхахыг сонсвол амьдын хэмнэл нь мэдрэгдэх бол үхдлүүдээс замбараагүй болоод нэг тийм тасалданги байдал сонсогддог. Үүгээр би ялгаж, салгаж, хүний алхааг чагнан чагнан хүлээнэ. Гэвч үргэлж л үхдлүүд дуулдана.
Энэ удаа гэхдээ хүн бус үхдлүүдийг хайж буй. Ойр дуулдах нь үгүй тул сүхээ аваад цаашлан алхаж, лав сонсон эрсээр л байлаа. Эрээд эрээд алхсаар, хэд хэдэн үхдлүүд дээр очсон ч биш байсан бөгөөд алхсаар л, явсаар л байхуй багшралдсан үхдлүүдийн чимээ чих чимхлэн ирэв. Гүйсээр очвол яг мөн байлаа. Үхдэл болсон На гэр бүл өөдөөс минь алхана. Үхсэн ч хамтдаа, амьдын дутуу болсон ч хамтдаа. Атаархмаар сайхан гэр бүл. Тэднийг хараад чулуужсан зүрх минь бутарч хагараад хэдэнтээ эмтэрлээ. Би лонхтой архинаасаа хэд балгаад, амаа шувтрахуй буцаад зүрх минь чулуужив. Хэсэгтээ л...
Би тэднийг чимээгүйхэн ширтэн зогслоо.Үхдэл болсон тэдний дотор оюун ухаан нь бий бол "хөнөөгөөд өгөөч" гэж орь дуу тавин дотроосоо хашхичиж буй. Үхдэл болж ийн алхахаас илүү дор зүйл гэж хаана байх вэ! Би тэдний биеийг ийн бузарлаж буйг нь хараад үл хүлцэж, бусармаг энэхүү явдлыг таслан зогсоохоор зориг шулуудах гээд эргэж буцсаар байсан бол архи нөгөөхийг нь нөхөөд өгсөн юм. Эсвэл өөрийгөө тэнэг Итаны үлгэр шиг хуурч буй байх. Хамаа байхгүй ээ. Би цээрлүүлэх болно. Сүхээ далайгаад хамгийн түрүүнд би үхдэл На ахын тархин дундуур буулгав. Ажиглах нь үхдлүүд эд эрхтнүүдээ гоожуулж, тастуулан явах ч хагас дутуу тархитай байна гэж үгүй. Тархийг нь гэмтээхэд л үхэж орхидог билээ. Тэгэхээр тархи нь л тэднийг ийн удирдаж, хувиргаж буй болой. На ахын тархин дундуур ахиад нэг цохиж, няцрах чимээтэй хамсан тэр газарт уналаа. Дараа нь эгчийг, бяцхан жаалуудыг. Нулимс минь хатаад бүр ширгэчихсэн бололтой. Уйлмаар байвч нүднээс ширхэг ч дусалсангүй. Би тэднийг бүгдийг нь балбаж, бүгд үхсэн ч дээрээс нь үргэлжлүүлж сүхдсээр л байлаа. Яагаад ийм сайхан хүмүүсийн биеийг ингэж бузарлана вэ? Бурхан чамайг хараал ид! Гар минь чичирч, амьсгал дээрдэнэ.
Дараа нь би тэдний цогцсыг бүгдийг нь чирсээр тэдний хэмхэрч сүйдсэн хашаанд авчирлаа. Газар хүрздэж, бүгдэд нь тусгайлан булш ухаж, нэг бүрчлэн нямбайлан оршуулав. Хүн ёсоор нутаглуулж, авс ч хийж өгч чадсангүйдээ, булшны чулуу ч үгүйд багагүй гуниглалаа. Хэрэглэж байсан хөнжил даавуунуудад ороож хулдан булсан юм. Ядаж булшнууд дээр нь тавих цэцэгс хүртэл энд ургахгүй болсон нь харамсалтай. Би зургийн дэвтэр дээрээ цэцэг зураад тэдний булшин дээр хайчлан тавилаа. Гванжуд өвс ч гэж үгүй болсон.
Тэднийг үд болж байх алдад булаад дууссан бөгөөд лонхтой архи ч зэрэгцэн дуусав. Хоосон лонхыг ам руугаа тонгойлгон нэг сэгсрээд би хол шидэв. Толгой хөлчүүрхэж, бодол тэнгэрт тэнэжээ. Байж байгаад л үхсэнээ мартчихаад, авирлаж буй минь амьд мэт болдог тул би ихэнх цагт өөрийгөө амьд гэж боддог болсон байлаа. Сэтгэл зовуурь дүүрэн хэдий ч жаахан нь ч атугай хасагдах шиг болов. Тэгээд буцаад зоориндоо ороод би нам унтсан юм. Шөнө харин зүүдэндээ эхэр татан уйлав. Үүр цайтал зүүдэндээ тарчлан гашуудав.
Advertisement
Дараа өдрөө би ийш тийш хэн нэгэнтэй холбоо барихад анхаарлаа хандуулж зарцуулахаар шийдлээ. Өөрийн утсаа асааж, Гванжугаар хаашаа ч алхсан тус эс олов. Юу ч алга. Бүтэн үлдсэн сүлжээ барьчих төхөөрөмж, зориглоод унах машин ч алга. Би энд гацжээ. Бүүдгэр саарал тэнгэр дусал ч унагахгүй яг хэвээрээ. Ямар нэг зүйлийг бэтгэртлээ хүлээж буй аятай. Үргэлж л шуугьж, буснааж, араас нь зандарч, нураасныг нь хумьж, үглэж явдаг асан их хүүхдүүд дунд пижигнэж өссөн өнөр нэгэн надад ингэж ганцаараа хонож, бүтэн хотод сэлгүүцнэ гэдэг аймшигтай тамлал ажээ.
Холбоо барих тал дээр шантарсан ч хотод хүний бараа үзэж магад хэмээн би тэнүүчилсээр л байлаа. Мөн идэх юмны бүрэн хомсдолд өртсөн тул хаанаас ч юм идэх юм олдоно гэж найдав. Өөртөө юмыг яаж мэдэх вэ хэмээн сүх аваад, алхана. Үхдлүүдээр дүүрсэн хот тэр хэвээрээ л дүнсийж, өөр шинэ гэхээр зүйл үл таарна. Итгэл сэтгэл хоёр зэрэг мохсоор л байхуй би нэгэн чимээг гэнэт олж сонсов. Сонсох хүрээнд маань л нэвтрэн орсон хэрэг. Машины хөдөлгүүр болоод дугуй эргэх дуу дуулдав. Би догдолсоор тэр зүгт гүйлээ. Амьд хүн! амьд хүн! аврал минь!
Би хөлийн хурдаараа тэр зүг чиглэн гүйсээр гүйсээр, гэнэт эрчтэй явсан тэр чигээрээ хүчтэй амьсгаадан зогсов. Гараа өвдгөн дээрээ тавиад амьсгаагаа хэсэг дарлаа. Өнөөх машин нэг газар очоод, эвгүй чимээ гаргасаар нам зогсов. Амжиж машин дээр очиж чадах нь.
Амьд хүний бараа үзнэ гэх бодол үнэхээр сэтгэл догдлуулна. Гэвч үүний завсраар тэд намайг харахгүй бол яана гэсэн түгшүүрт бодол төрж байлаа. Зүрхэнд баярын мэдрэмж бялхаж, амьсгаагаа бүрэн даралгүй үргэлжлүүлэн гүйв. Цус минь хүртэл буцлаад буй мэт. Надтай зэрэгцэн, тэдний тал талаас ойролцоогоор арваад үхдэл хурдлан гүйж байлаа. Таамагласнаар бол үхдлүүд харж, сонсдож, мэдэрдэггүй. Элдэв төмөр, хурц зүйл дээгүүр арьс ясаа яран шууд л явна, элдэв чанга чимээ гаргахлээр тоож ч хялайхгүй. Миний бодлоор үнэр л тэдний ертөнцийг тэмтэрдэг хэрэглэгдэхүүн. Тэдний үнэрийг аль хэдийнэ аваад улангасан зүглэж байв.
Ирсэн хүн эсвэл хүмүүст аюул нүүрлүүлэхгүйн тулд би барьж байсан сүхээ улам чанга атгаж, өнөөх үхдлүүдээс урьтаж очоод, аюул тохиолдвол ирсэн хүн эсвэл хүмүүсийг биеэрээ хамгаалахад бэлэн байв. Гэвч удалгүй энэ ямар ч хэрэггүй бодол байсныг ойлгосон юм.
Намайг очихоос урьд арван ширхэг сум шунгинан нисэж, үхдлүүдийн духанд зоогдож, тархи луу нь няцран орох чимээ дараалан ирлээ. Би гүйхээ болин шууд зогсоод, дороо ойчиж буй арван үхдлүүдийг чагнав. Тэдэн дээр хэн гэдгийг нь ч мэдэхгүй шууд гүйж очих нь хэт сэтгэл хөрлөөрөө үйлдсэн хэрэг болох шахсаныг ойлгов. Би аяархан алхсаар тэдэн лүү дөхсөөр, овоолоотой балгасны ард ирэв. Үүний цаад машин бий бөгөөд сам тандлаа.
Ногоон өнгөтэй ачааны том машин байх бөгөөд уг машины хамар дээр нэгэн улбар шаргал үстэй, туранхай, Ази царайтай жаахан охин сууж байна. Түүний хажууд гартаа том гэгч нь буу үүрсэн, хар үсээ дээш шууж нэг боосон эмэгтэй эргэн тойрноо ажиглан зогсоно. Дүр байдлаас нь үзэхэд муу хүмүүс шиг санагдаагүй хэдий ч сайн ч бас санагдсангүй. Хар үст эмэгтэй нэг суманд нэг л үхдэл ноогдуулж буудсан шүү дээ.
Нууцаар ширтсээр, үргэлжлүүлэн ажиглавал хар үст шууд л толгойгоо эргүүлж миний зүг харав. Бид шууд л харц тулгарлаа. Эмэгтэй намайг энд зогсож буйг мэдэж байсан мэт. Би давхийн цочиж, шууд л хойш гэдийн нуугдсан бөгөөд эмэгтэй нөгөө охинд элдэв үг хэлсэнгүйд тэр намайг хараагүй, санаандгүй явдал гэж өөрийгөө тайтгаруулж байвал яг миний хажуугаар бууны сум шунгинан өнгөрч, миний урд байсан балгасын модон дээр тусав.
Миний ардаас нэг нь уцаарлангуй орилов.
- Нуугдаад байлгүй гараад ир! Буудчихна шүү!
Миний зүрх гэнэт их хөөрөв. Хэн ч үгүй хотод ганцаархнаа байсан өдрүүдээс намайг татан гаргаж, тэр намайг харж буй бол би амьд гэсэн үг. Бид жинхэнээсээ харц тулгарсан байж! Би амьд юм байна! Үнэхээр их баярлаж байлаа. Хэт их хөөрсөн эрчээрээ би тэдэн лүү хурдан хурдан алхав. Нүүрэнд минь айдас бус инээмсэглэл л тодорч байлаа.
Улбар үстэй охин миний зүг нэг харчхаад ямар ч хувирал үзүүлсэнгүй, жишим ч үгүй толгойгоо буцаж эргүүлэн хийж байсан зүйлээ үргэлжлүүлэв. Тэд намайг харж буйд би улам догдлон хөлийн хурд улам хурдсав. Ахиад л хэт хөөрч, эрүүл ухаанаар зөв сэтгэхгүй байна. Би тэдэнд тулж очоод ийн асуулаа.
- Та нар намайг үнэхээр харж байна уу?
Хар үст над руу ямар гээч новш нь вэ гэсэн харцаар харах бол улбар үст миний зүр хараагүй ч амандаа шоолонгуй нэг инээлээ. Би тэдний зүг бүр таг гөлөрч, цангасан араатан хоол хараад яаж л байдаг тэр аясыг үзүүлэв. Буутай эмэгтэй намайг дээрээс минь доош шинжиж ширтээд "ямар ч хэрэггүй болоод турь муутай амьтан, бидэнд хор хүргэхгүй" гэх дүгнэлтэд хүрсэн мэт үг тоож унагасангүй. Би ширтэн зогссоор.
Улбар үстэй охин өвөр дээрээ буй зөөврийн компьютерээ тас хийтэл нь хаагаад машиндаа орон суух зуураа "Хараал идсэн бороо орох нь ээ!" гэж үглэх хараахын голоор хэлэв. Хар үст ч ялгаагүй нөгөө талаар нь суух зуураа тэнгэр лүү дургүйцэх мэт ширэв татлаа.
Тэд машиндаа хоёул суугаад хаалгаа бүрэн хаасан бол би гөлөрч зогссоор л байвай. Улбар үстийн ам нь жуумалзаж, намайг шоолж буй мэт цонхны цаанаас хэд инээнэ. Нээрээ л бороо орох гээд буй нь илт мэдэгдэж байлаа. Хэчнээн хоног бүрхэг байсан тэнгэр бугларсан яр идээгээ шахах шиг асгарах гэж байна. Улбар үстэй жаахан охин том алаг нүдээ тормолзуулан, дүрлийлгэн над руу ширтэн хэд хэд инээж байснаа гэнэтхэн их санаа алдлаа. Тэгээд амандаа "Тэнэг юм байна" гэж бувтнангаа хажуу хаалгаа онгойлгож:
- Үхмээргүй бол ороод ир, эгчээ! гэж над руу захирангуй орилоод, өөрөө гол руу займчин, хажуудаа нэг хүн суух суудал гаргав. Би юуг нь ч ойлгоогүй ч тэдний машинд ороод суулаа. Ганцхан бодол л тархи дүүргэх ажээ.
Амьдрал надад бий.
Advertisement
- In Serial69 Chapters
The Orphan Fox
Arin, an 8 years old boy, grew up as an orphan in Switzerland. Thanks to the Orphanage he lives in he could count as a lucky child. Sadly his legs were weak which could already be called completely crippled. Understanding his situation he still tries to do his best and uses his hands to craft all kinds of different objects. One day, just as he was about to join the other kids in a game in the garden, an event occurs that send him and the other on a Trip, none of them would easily forget.
8 85 - In Serial34 Chapters
Drakon the Necrolord v2
Rewrite of my novel Drakon the Necrolord. 100 thousand years ago the system apocalypse began and all of the known worlds with sentient life in the universe got merged together forming a super planet. Orcs elves humans dwarves and hundreds of other species now living on one planet. These are the memoirs of one of them. Written with the help of the AI in his head and a little help from his friends. As a note: I have tons of worldbuilding done (probably way more than needed, as that was why the rewrites took so long. Depending on the reception here I might do more stories in the same universe and/or build a wiki with all my worldbuilding stuff.
8 153 - In Serial6 Chapters
Just Your Average Isekai
a guy gets hit by truck-kun and is reincarnated into another world. after learning why he was summoned he said "No" and got thrown out. now he has to figure out how to live without the help of others.
8 53 - In Serial12 Chapters
The Time I Became a War Golem
Oh hey! Welcome! It's a pleasure for me that you stumbled here and found this story. What? What exactly is this story? Oh you know, it's like those run-of-the-mill Isekai stories, the main character dies and then gets reborn to another world, fights all kinds of evils and stuff until they finally get a happily ever after. I am the Main Character in this story, your's truly Nigto Zed. In this story, you would follow my life (of course) in the World of Gaia, where I would be involved in fights of both Good and Evil and also the ones inbetweens. You would also read about some of the lives of the people that I meet here from their perspective so it's not all me. Oh well, enough with this. Again, I welcome you to the World of Gaia, wherein, Man and Demi-humans alike experience the two sides of Life, The White and Pure along with the Black and Stained. This is the story of both Suffering and Healing. Of both Successes and Failures. A world where Souls paves the way to Destiny, and where Relationships ensures Victory. This is the World of Gaia and this is also the Story of the Time I Became a War Golem. Enjoy!
8 159 - In Serial55 Chapters
Lost in the woods:A Silmarillion fanfic
My life was normal. I had a job, I had a beautiful cat and i was living in a small flat among many in New York. For a long time nothing have changed. And I liked it.Untill one day my life changed completely... Because one day i found myself in Beleriad the first age. The age which Morgoth was the Great Enemy and Noldor was trying to get back the Silmarills. A Silmarillion fanfic .✳️~~•| I don't own any of the original Silmarillion characters except the characters I made.I don't own the pic of the cover or any pic in the story( i only have add the names on them)Started: May 1st 2020Finished: June 25th 2021*The user name in the bottom of the cover is my old one*
8 172 - In Serial19 Chapters
Just A Human
In a world with humans and giants. A giant mother gives birth to a human named Matt.This story is inspired by Pinkacolla on YouTube go check her out herehttps://www.youtube.com/channel/UCKwUbFjH-_MP7l1r8Z2-x8Q
8 193

