《INFERNO: Destruction [Completed]》[1.4] Үнэнч бус үхэл
Advertisement
Үхэхэд минь цас толгой дээрээс хаялаасай гэх нэг тийм давруу ч мэт, үлгэрийн, үнэнхүү хүсэмжит хүсэл надад байдаг байлаа. Хэзээ ч бууралтсан санчгаа хойш илсээр, шохойн үнэрт цагаан тааз руу ширтэн, хүйтэн оронд шигдэж жамаараа халина төсөөлж байгаагүй билээ. Өөрийн үхлийн тухай төсөөлөхөд хэзээд л жам бус үхэл толгойд буудаг байв. Амиа хорлоно, далайд хөл алдан живнэ, түймэрт угаартаж, магад машинтайгаа цуг дэлбэрч эс бөгөөс орчлон ертөнц өөрт нь хамаагүй мэт аашилдаг тэнгэр лүү ширтэж, хоосон шороон дээр тэрийж үхнэ гэсэн олон боломжууд бий. Чухам аль нь тохиож, нүднээ үзэгдэх тэр сүүлийн агшин, тэр зураглал юу байх бол оо? Унаж буй навч духан дээр минь үнсээд, дуусч буй амьдралд минь зориулж шувууд дуулах сан уу? Хорвоо гашуудах болов уу? Аль ч боломжит, гуниг дүүрэн үхлийн хувилбаруудад маань үхдэлд гэдсээ ийн татуулж, дотор эрхтнүүдээрээ шороо арчиж үхэх гэсэн хэсэг хэзээ ч байгаагүй билээ. Үхэх үед нүдэнд минь үлдсэн тэр зураглал бүтэн гэр бүлийн үхэл. Байгаль дэлхий ардаас минь гашуудаж дусал нулимс ч унагасангүй. Үхсэн атал ийн бодсоор л байх ажээ. Оюун бодол минь хязгааргүй харанхуйд тэнүүчилж, сэрүүн зүүдэн дундаа би тийчилж, амьд үхсэний дундуур бодлууд минь хоорондоо барьцалдах шиг болно. Гүн далайн ёроол руу живсээр буй мэт.
Гэтэл гэнэт л хэвлийг минь зүүгээр сүвлээд оёх шиг болж, асар их өвдөлт гал татуулсаар ирэв. Би үхсэн биз дээ? Хэвлийд ирсэн өвдөлт улам л лавширч, дотор эрхтнийг минь хэсэглэн хуваагаад, шатааж буй мэт боллоо. Нэг мөрөнд минь ч адил өвдөлт үүнтэй зэрэгцэн ирж, би хэчнээн их хашхирч орилж, өвдсөндөө чангаар ёолмоор байвч дуу хоолой минь гарсангүй ээ. Арьсны минь сүв бүрээр, үсний минь уг болгоноор миний чимээгүй гийнаан хоосон агаарт цуурайтавч, ямар ч чимээ үл гарах ажээ. Гэвч өвдөлт үүгээр дууссангүй. Эд эсийн ширхэг бүр минь энэ удаад дотроосоо задарч бүлт үсрээд, гэдэс дотуур халуун цус минь садраад хаашаа л бол таран урсах шиг болов. Сэргэг сэрүүн мэт тийм л тод ирэх ажээ, өвдөлт бүр. Асар олон шавжнууд зай завсаргүй арьс руу минь чигжиж, тал талаас мэрж буй мэт, архирч гаслан хашхичмаар хэдий ч авиа амнаас үл унах нь хамгийн бачимдмаар. Амьдаараа цовдлуулсан ч хүнд ийм өвдөлт ирэхгүйсэн. Хурдхан шиг үхүүлээд өгөөч дээ юунаас ч юм бэ гуйж эхлэв.
Үхчихсэн хэдий ч өвдөлтийн ширхэг бүр нь биед минь наалдаж, мэдрэх нь бие маань уг шинжээ өөрчлөн хувиргаж буй ч мэт. Нүдэнд минь нулимс ч хуралдахгүй, нүүрээ ч үрчийлгэж үл чадна. Ийн хэр удаан эрхтнүүд маань өөрийгөө ураад, эргүүлж оёх шиг болж, ийн хэчнээн удаан аймшигтай тарчилснаа үл мэднэ. Тамир тэнхээ хүртэл үл хүрэлцэн, өвдөх ч хүч үлдээгүй баймаар атал өнөөх тарчлаанаас өчүүхэн нь ч багасахгүй байсаар... Өвдсөөр, шаналсаар, үхсээр. Гэнэт авиа тасарч, агшин зуур нам гүн намайг эзлэв.
Advertisement
Өглөөний сэрүүн агаар нүүр лүү үлээх шиг боллоо. Мэдрэх нь тэр тарчлаан, тэр түймэр биеэс замхарч арилжээ. Огт өвдөөгүй мэт өнөөх тарчлалаас юу ч надад үл үлдсэн байв. Бие минь цоо эрүүл, бие минь гойд сайн мэт. Нимгэн үүлэн мандал дээр дээшээ хараад хэвтэх шиг. Одоо үнэхээр үхчихсэн үү? Нэгэнтээ эрт үхсэн атал юунд ингэж намайг тамласан юм бол доо? Одоо хаана очих бол?... Цаасан гялгар салхинд шажигнан дуугарч, газар доорх сувгаар бохир ус хурдлан урсана. Төмөр төмөртэй хавиралдан чахарч, түүнийг салхи эргэж тойрон мөргөнө. Жижигхэн хонх аяархан жингэнэж, олс агаарт найгаж буй мэт чимээ сонсогдоно. Юмс бүрээс үүсэх чимээ чихний минь дотор өрнөж буй мэт, бүх зүйл тодоос тод, бүх зүйл нягт бөгөөд нарийн сонсогдох ажээ. Сонсгол минь орчин тойрноор зугаалж, модноос унах хоёр навчны хоорондоо шүргэлцсэнийг хүртэл дуулам тийм л соргог. Би нүдээ нээх гэж оролдлоо. Амар нээгдсэнгүй ээ. Зай гаргаж, гэрэл нүдэндээ оруултал шалбааг тогттол цувсан хөлс шууд л орж хорсголоо. Хорссон нүдээ даруй нээж, цамцны ханцуйгаараа арчих гээд гараа хөдөлгөвөл өндийхчөөн аядав, хөөрхий гар минь. Нүд нээгдэхэд өөдөөс тэнгэр угтав. Амьд ахуйдаа амьдарч асан ертөнцийн тэр тэнгэртэй тун ижилхэн.
Би гар хөлөө аажим аажмаар хөдөлгөөнд оруулж, хорссон нүдээ анивчсаар тийм ч удалгүй сая нэг гар хөл эвэнд орж, хөдөлж эхлэв. Занданшуулсан шарил хугархай гарын ясаа дээш өргөвөл л ингэж мэдрэгдэх биз. Бага багаар хөдөлгөөнд оруулсаар, мэдээ бүрэн орж би гараараа тулсаар дээш өндийв. Үзэх нь үхэж байсан тэр л газартаа би хэвтэж байх ажээ. Хөл гарын минь доогуур хатсан цус харлаж, хад чулуу ханхайж байна. Бэлхүүсэн хэсгээ толгойгоо тонгойлгон харж, зэрэгцэн тэмтэрч үзэв. Цамц минь ханзарч урагдаж, тасар татуулсан мөр бий ч өм зумлуулсан гэдэс минь зүв зүгээр байлаа. Хазуулж байсан гэх шарх сорви битгий хэл ташуу зураас ч тэнд үгүй. Гэвч хэвлий минь цусаар нилдээ будагдсан байлаа. Мөрөө тэмтэрвэл ч тэнд өтгөрч хатсан цус мэдрэгдэхээс махаа зулгаалгуулсан гэх ул мөр үгүй. Сүүлд би үхсэн. Сүүлд На гэр бүлийнхэн бүгд үхсэн. Би үзсэн.
Хамаг биеэ дотогшоо хумиад, байдгаараа би бархиран уйлав. Үзсэн бүхэн нүдний урдуур жирэлзэж, үгээр үл бичим тийм аймшигт дурсамжууд толгойд минь амилж, тонгойсоор би удаан гэгч нь эхэр татлаа. Уйлаад л байв, уйлаад л байв. Тэгээд уйлсаар нулимс ч гарахаа байхад саруул ухаанаар би сая тунгаав. Үхсэн байхад харамсаад ч одоо яах вэ? Гэвч амьд үе шигээ л аашлах аж. Энэ бие сүнсэн биз, тэгвэл махан бие минь хэн нэгний хүзүүг хугалж, гэдсийг нь хүүлж яваа болов уу? Хөлөө жийвэл яс маань шар хийн дуугарч, шорооны хүйтнийг шууд л мэдэрлээ. Гараараа чулуу барьвал атгагдаж, амаа ангайн үлээвэл амьсгал гарав. Гэдэс хүртэл муухай дуугарч, хуниралдаж нугалардсан цамц арьс үрж, салхи нурууг үлээн сэрвэгнүүллээ. Юмс гарт баригдаж, халуун хүйтэн нь, хэлбэр хэмжээ нь сайн мэдрэгдэнэ.
Advertisement
Миний итгэж ирсэн сүнсний амьдралын төсөөлөл худлаа болохыг би ойлгож, ядаж гэм нүглийн минь тооцоог бариад зогсох эрлэгийн элч гэх этгээд ч бөртийж үзэгдэхгүйд яагаад ч юм гутарлаа. Хүн төрөлхтөн үхлийг шал хазгай бодож, бичиж энэ хүржээ. Үхлээр өвдөлт тасарсангүй, сүнс юмсыг нэвтэлсэнгүй. Угтаад зогсох чөтгөр, уриад дуудах сахиусан тэнгэр ч алга. Би дээш өндийн зогсоод, миний цусанд будагдаж, өдгөө өмхий ханхлахаа дөхөж буй хувцсаа тайчин хажуу тийш шидлээ. Хэн харах вэ? Харсан ч хамаа байж уу? Би үхчихсэн шүү дээ. Дотуур хувцастайгаа цэх зогсоод, эргэн тойрноо тольдов.
Өдөр болж буй болой. Зоорьноос гарч ирэхэд угтаж авсан тэр хоосон Гванжу өөдөөс чимээгүй дүнхийнэ. Саарал үүлс тэнгэрийг чигжиж, хэзээ янаагүй уйлах гэж буй. Юмс бүгд л дэлхий шиг, ерөөс өөрчлөлт гэж үүнд үгүй. Сэвэлзүүр салхи үсээр наадаж, сэрүүн амьсгаа эндхийг бүрхэнэ. Эрхгүй даарах шиг болох нь үнэхээр хачин. Үхэхэд болж байсан хавар энд ч бас тохиож байна. Уурласан эхнэр шиг ааштай, омог ихт олон зант хавар. Гванжуд ирэхэд л сэрүү татаж байсан, одоо ч сэрүү татсаар байна.
Арван гурван хоног На гэр бүлтэй хамт гацсан зоорь луу би эргэж очлоо. Ухсан нүхээрээ буцаж мөлхөн орвол бид хэрхэн эндээс гарсан мөн л тэр хэвээрээ байлаа. Эд хогшил, хүрз хаана тавиатай байсан, хоолны хачир болон ногоонууд ямар хэмжээтэй байсан гээд. Гэдэс хонхолзож байсан тул исээд муудаж байсан хачруудаас хэд сэрээдвэл, аманд амт нь шууд ирж, ходоод руу унах нь ч мэдрэгдлээ. Хачир идэхтэй зэрэгцэн ахиад л би уйлж байлаа. На гэр бүл надад гэр шиг минь хүмүүс болсон байсан юм. Гэтэл тэд үгүй болов. Би ч үгүй болов.
Өөрийн бор цаастай зургийн дэвтрээ орхичихсон байснаа эргэж нээн үзэж суув. Тэгээд харандаа аваад гэрийнхнийхээ бүгдийнх нь царайг нэг бүрчлэн зурж, нэг хуудсанд багтаав. Ахиад л уйллаа. Уучлал амандаа бувтнан гуйлаа. Эвлэрсээр, эвлэрсээр суухуй нэг л хачин санагдаад ирэв. Үнэхээр би үхчихсэн гэж үү? Бүх зүйл л намайг амьд гэж заана.
Ийн сууж байхуй чихэнд минь газрын гадар дээр хүмүүсийн алхах дуу сонсогдов. Чих үнэхээр л бүхнийг сонсох юм. Арваад хөлийн чимээ холоос хаа нэг тийш алхах нь дуулдаж, би даруй харахаар зоориноос мөлхсөөр дээш гарлаа. Толгойгоо цухуйлгавал танил ногоон цамц, танил цагаан даашинз, танил шар ботинк, бүхнээс танил жижигхэн жаал холоос нааш алхаж буй нь үзэгдэх ажээ. На гэр бүл байна! Бид бүгд үхсэн тул ингээд уулзаж буй хэрэг гэж би дотроо бодоод шууд л дээш авиран гараад тэдний өөдөөс алхав. Тэд удаанаар сажилсаар л... Би өөдөөс нь алхсаар ойртон, тэднийг сайн харвал...
Үхдлүүд болсон На гэр бүл өмнө минь байв. Эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу биетэй, хүн бус амьтад болсон тэд. Эрхгүй айж ухран гүйвэл тэд миний араас нэхэн хөөсөнгүй. Хором өөрийгөө амьд цаг шиг санаж, би эмээсэн ч удалгүй сүнс гэдгээ санаж дороо зогсов. На гэр бүлийнхэн сажилсаар хажуугаар минь алхаад зөрлөө. Намайг харахгүй буй мэт, хажуугаар тойрсоор явав. Ахиад л нулимс асгарч, ахиад л би уйллаа. Юмс бүхний чимээ чихэнд дүүрэх нь үнэнхүү хачин. Энэ мэтээр би Гванжу даяар хөлөө чирч алхвал хэд хэдэн үхдэл таарсан ч хэн нь ч намайг үзсэнгүй. Хамгаас сонин нь урд нь тулаад зогсвол, зай тавиад хажуугаар үхдлүүд зөрөөд байлаа. Тэд намайг яг л мэдэрч буй мэт. Яс арьс нь салбарч, аймшигтай болсон тэр үхдлүүдээс яваандаа эмээхээ байж, дасаад ч ирэх шиг болно. Нүүр царай, аймшигт бүхнийг нь харж нэг л дасах шиг.
Үдэш болж байх алдад би өөр зүйл туршихаар шийдэж, урт төмөр олоод үхдлүүд хайн явав. Урт шар даашинзтай, улаан цус нүүрэн дээр нь гоожиж хатсан, хүн байхдаа хөөрхөн байсан үхдэл ганцаар сажилж явав. Би урт төмрөө ар дагз руу нь чиглүүлэн далайвал тар няр гээд ямар нэг зүйл цуурчих мэт болов. Хамаг уур уцаар, бухимдал бүрээ түүнд гаргаж буй мэт. Гар минь зангирч, шүдээ зууж, хурсан нулимстайгаа цуг үргэлжлүүлэн балбалаа. Үхдэл хариу дайрсангүй. Үргэлжлүүлэн цохиж, нүдвэл тэр гөлийж сажилсан хэвээр байсан бөгөөд тархийг нь ахиад хэд дэлсэхүй доош атийн унаж, ахиад босож ирсэнгүй. Үхдэл үхсэн ажээ. Харин үнэхээр би үхсэн гэж үү?
Advertisement
- In Serial13 Chapters
Paragons of the Collective
In the future, humanity lives within the Collective as they expand their dominance throughout the known universe. Technology has advanced to the point where it operates like the magic of ancient history and species throughout the universe look similar to the monsters that have plagued the human imagination for centuries. All of this is immaterial for John, a young man with an F-ranked Avatar stuck in a system designed to keep him in the dregs of society. In a society where advancement depends upon Contribution Points and those without points are forced to toil in labor for those that do. Follow John in his journey to collect enough Contribution Points to firmly entrench his place in the galaxy as a Paragon of the Collective.
8 203 - In Serial186 Chapters
The Strength of Duality (Newly Edited)
There is nothing especially grand about the main character. He only wanted to live happily with his family, but this kind of life was taken away from him twice. So, with a heart set on cultivating and growing as strong as possible as fast as possible he will grow to unimaginable heights take revenge and then continue growing stronger while protecting those dear to him. Here is the link to the discord I made https://discord.gg/3zwyj97Phj Cover provided by gej302.
8 206 - In Serial8 Chapters
Penalise the Player
Hospitalised. Incarcerated. Tortured by obnoxious fairies. Oh, when will this day be over? Arline has been saved--mostly. Her body is being maintained and the public is aware of her...technical difficulties. But life still sucks. She's still stuck in a game after all. And now new dangers are but a code-string away... Sequel to Playing Solitaire.
8 157 - In Serial12 Chapters
Sleeper within
Struggle is a part of life but what if life is a part of a struggle. Inspired by berserk and claymore(only inspired me to make gore dark fantasy other than that story is different). First two chapter is character development chapter. The story is the life of nick balesto known as grey-man. Constantly figthing with himself so that the monster within him doesn't shallow every precious thing of his. A struggle of the past and to find his woman who he first thought was dead, be careful as it is going to be the darkest of the dark. Also striving towards vengeance against the mystery of the church who have marked him and his family (military orphanage) sacrifice. But soon he gives up on vengeance as he realized rather than giving satisfaction it was taking his humanity. only to find out it was all connected. Aided only by titanic strength due to harsh childhood in military, his blunt magic blade and SLEEPER WITHIN......... Find who is this sleeper within.
8 74 - In Serial15 Chapters
Hole in the Fields
George Edrik expected a phone that was long outdated, barely functional- maybe a Chinese knockoff at best. What he didn’t expect was a different world. In Telora, the nights have been conquered by a relentless force known as the prowlers, and nature has retaken the land. Mankind is forced to dwell underground in grand cities, unified by the guild. In his attempts to acclimate to his new world, George becomes wrapped in intrigue between the guild, the reclusive elves, and the savage graldor, as revelations surface that send tremors throughout Telora.
8 248 - In Serial113 Chapters
stigma | minsung
{COMPLETE/ EDITING} jisung mistakenly texts minho thirsty messages thinking it is his best friend. the two hit it off almost instantaneously. however, sometimes the beginning of something reveals how it will eventually end. crackhead text story with your healthy supply of angst ✨😌TW: anxiety, depression, suicide ~ranks:#1 in minho #1 in han#2 in kpopstarted: 8/19/20completed: 2/16/21
8 246

