《Love of Yiruma》SEVENTEEN- Fallin Flower

Advertisement

Өнөө өглөө, бараг үүрээр цацагдсан цоо шинэхэн дууны талаар би Conversation хэсэгтээ мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Тэнд хөгжим талаас нь төрсөн сэтгэгдлээ хэдийн илэрхийлчихсэн учир дахин энд нуршихаас зайлсхийгээд, оронд нь уг дууны утга санаа, шүлэг найраг талаас нь судлахын тулд хөрвүүлэхээр шийдэв. Би тэр бүр дуучдын Title дууг хөрвүүлээд байдаггүй ч энэ дууны шүлэг үнэмлэхүй яруу санагдсан учраас л энд ингээд байж байна даа. Сонирхуулахад энэ дууны мөр хуваарилалтад хэн хамгийн их дуулсан байсан гээч? Миний Жүн. Вуаав. Хэлэх үггүй болсон юм. Ингээд энэ сонирхолтой, шинэлэг мэдрэмж төрүүлсэн дууны шүлгийг та бүхэнд халти мултихаан хөрвүүлж сонордуулахыг хүлээн авна уу.

Хэн ч салхины аясаар хагдран унах цэцэгсийн дэлбээг үл тосно

Гуниг харуусал хосолсон хүйтэн инээмсэглэлтэй хамт үл тосно

Найган бүжнэ, салхи мэт, найган бүжнэ

Хагдрах зүрхний газардах орчил

Өнөөдөр оршин буйгаасаа илүү дулаахан байж чадах болов уу?

Зуныг туулж бараад

Зүсэр бороонд шалба норчхоод

Хэн нэгний дээрээс хагдран унах сан

Тэрхүү мөчийн төлөө л би амьдарсан

Гэвч чамтай учирснаас хойш бүх зүйл утга учиртай болсныг би мэднэ

Чиний дээрээс хагдран уная

Чамайгаа яг энэ мөчид харахыг туйлаас хүснэм

Хэзээ нэг өдөр чи гарцаагүй миний сэтгэлд хадагдан үлдэх болно

Би цэцэг

Би цэцэг

Учир нь үзэсгэлэнтэй цэцэг цоморлогоо нээдэгт би итгэдэг

Хагдарна, хагдарна, хагдарна

Одоо чам руу л хагдарна, хагдарна, хагдарна

Би цэцэг

Би цэцэг

Одоо чам руу л хагдарна, хагдарна, хагдарна

Намайг дуудах агшинд өмнө чинь хагдран унахад халуун дотноор хүлээн аваасай

Бүдэг бадагхан бөртөлзөж асан ирээдүйн зураглал

Чамтай учирснаас хойш л ил тод болсон

Найган бүжнэ, салхи мэт, найган бүжнэ

Хагдрах зүрхний газардах орчил

Ертөнцийн хамгийн жаргалтай үес мөн гэж үү?

Цэлмэг тэнгэр өөд ширтээд

Дахин нэг удаа цэцэглэхдээ

Хэн нэгний бүх зүйл нь байх сан гэж хүснэм

Тэрхүү мөчийн төлөө л би амьдарсан

Гэвч чамтай учирснаас хойш бүх зүйл утга учиртай болсныг би мэднэ

Цэцэгс дэлбээлэхээс хуучин сорви аних хүртэл, шинээр нахиалан төлжих хооронд

Яг одоо байгаа мөчийнхөө төлөө л бид амьдардаг, эхний бөгөөд эцсийн удаа

Тиймээс л би чамайг бэлэг болгон авахыг үл хүснэ

Учир нь чи над шиг хэн нэгэнд хайртай

Чам дээр хагдран унана

Хагдарна, хагдарна, хагдарна

Одоо чам руу л хагдарна, хагдарна, хагдарна

Би цэцэг

Би цэцэг

Одоо чам руу л хагдарна, хагдарна, хагдарна

***

Хөрвүүлсэндээ нэн сэтгэл хангалуун байна ээ, тун яруу тансаг шүлэг байна.

Яг л хавар дэлбээлээд намар хагдардаг богино наст цэцэг лугаа нэг л амьдрах зундаа дүрэлзэн асаад, одоогийнхоороо жаргаад амар тайван уруугаа сэтгэл амгалан хагдаръя гэж буй мэт санагдлаа.

    people are reading<Love of Yiruma>
      Close message
      Advertisement
      You may like
      You can access <East Tale> through any of the following apps you have installed
      5800Coins for Signup,580 Coins daily.
      Update the hottest novels in time! Subscribe to push to read! Accurate recommendation from massive library!
      2 Then Click【Add To Home Screen】
      1Click