《Love of Yiruma》T-ara - Day by day (short movie+sequel)
Advertisement
Багадаа шүтэн биширч, шимтэн үздэг байсан, одоо үзэхэд ч сэтгэл догдлуулсан мэдрэмжийг авсаар байгаа нэгэн гайхалтай дуу, дууг амилуулсан богино хэмжээний киногоо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Уншигчид маань ч энэ дууг мэддэг, үүнтэй холбоотой дурсамж байдаг гэж бодном.
Хоёр хэсэгтэй энэ богино хэмжээний кино маягийн дуу нийт хорь гаруйхан минутанд маш гайхалтай, зүрх эмтэлсэн түүхийг багтаан хүүрнэж чаддаг, баргийн бүрэн хэмжээний киноноос хэд дахин илүү агуулгатай сайн бүтээл болсон билээ.
Бүхий л хүн төрөлхтний зүрх сэтгэлийн мухарт санаж явдаг, зүрхшээдэг сэдвийг хөндсөн энэ дуу эхлэхдээ хэмээн өгүүлдэг.
Бидний мөнхийн айдас. Эх дэлхий дээр бид нэг л өдөр багталцахаа болихын цагт амьд үлдэхийн төлөөх жинхэнэ тэмцэл өрнөх байх даа. Талархаж мэддэггүй хүн төрөлтнөөс болж эх дэлхий нэг л өдөр өвдөж зовсондоо биднээс нүүр буруулах байх. Бид үүнийг мэддэг хэрнэ зүгээр л хүлээгээд хэвтдэг. Нэг л өдөр шангаа хүртэхээ мэдсээр байж түүнийгээ хүлээн улам араатан лугаа болсоор.
Энэ хоёр ангит богино хэмжээний киноны дуунуудын гол санаа бол, хүн төрөлхтөн хайр энэрлээ гээсэн цагт, хайрлахаа больсон цагт дэлхий ертөнц сүйрч мөхнө, төгсгөл ирнэ гэх. Тиймээс дууны шүлгийг ухаж үзэцгээе.
Бусдад хэрэгцээгүй нэгэн байж болох ч
Зүрх сэтгэлийнхээ гүнд би чамайг нандигнан хамгаалъя
Хайр сэтгэл үгүй болсон газар харанхуй хонгил болон хувирна
Харанхуй тэр замаар явахаас би айна, юу ч харагдахгүй учраас
Нар шарсан аагим халуун цөлд ангаж цангасандаа уйлах намайг
Энэ шөнө дуусахаас урьтаж хурдхан үнсээч
(Өдөр хоногууд үргэлжилсээр)
Чамайгаа санан санасаар
Хэтэрхий их хайрласан бололтой
Энэ шөнө дуусахын цагт
Санасан сэтгэл минь нулимс болон урсана
Мөнгөн саран жаргахад энэ бүхэн алга болох болов уу
Анхилам үнэр чинь ханхалсаар байна
Дурсамж гэдэг зүүд шиг замхран мартагддаг болов уу
Бороо шиг холын холд
Намайг үнсээч, хонгор минь
Би энд үлдэх ёстой
(Өдөр хоног өнгөрсөн ч)
Хайртай гэдгээ шивнэн хэлээч
Намайг үнсээч, хонгор минь
Намайг аваад яваач
(Өдөр хоног давтагдсан ч)
Нулимс минь хатахаас өмнө
Чи салхи мэт шуураад алга болсон
Advertisement
Харин би өдөр бүр чамайг зүүдлэх болсон
(Өдөр бүр)
Шөнийн ганцаардал дунд зэрвэсхэн дурсамжуудаа санана
Хоолой чинь одоо ч сонстоно
Олон олон шөнө үргэлж хамтдаа гэж амлачхаад
Одоо ердөө уйлан хайлна
Намайг үнсээч, хонгор минь
Би энд үлдэх ёстой
(Өдөр хоног өнгөрсөн ч)
Хайртай гэдгээ шивнэн хэлээч
Намайг үнсээч, хонгор минь
Намайг аваад яваач
(Өдөр хоног давтагдсан ч)
Нулимс минь хатахаас өмнө
Чи салхи мэт шуураад алга болсон
Харин би өдөр бүр чамайг зүүдлэх болсон
(Өдөр бүр)
Орхиод явахыг чинь хараад
Хэчнээн их гунигласнаа санаж байна
Эргээд ирнэ гэж хэлээч
Бидний хайр үүрдийнх шүү дээ
Орхиод яв даа намайг
Замаа хөөгөөд алсын алсад од
Харин би ухаангүй дурлалын хадан цохион дээр гараад
Хайранд сохорсон өөрийгөө гайхна
Гунигт шүлэг уншиж буйг минь чи санаж явах болно
Энэ шөнө дуусахаас урьтаж хурдхан намайг үнсээч
(Өдөр хоногууд үргэлжилсээр)
Намайг үнсээч, хонгор минь
Би энд үлдэх ёстой
(Өдөр хоног өнгөрсөн ч)
Хайртай гэдгээ шивнэн хэлээч
Намайг үнсээч, хонгор минь
Намайг аваад яваач
(Өдөр хоног давтагдсан ч)
Нулимс минь хатахаас өмнө
Намайг үнсээч, хонгор минь
Намайг аваад яваач
(Өдөр хоног давтагдсан ч)
Мартаж чадахгүй болтлоо хэтэрхий их хайрласан бололтой чамайг
Одоо ч чамайг хүлээсээр
Бидний цаг дууссан байж магад
Гэсэн ч чи минь ойрхон байгаа мэт санагдана
Битгий яваач, надаас бүү холдооч
Орхиод явчихвал би шанална шүү дээ
Битгий яваач дээ, намайг битгий уйлуул
Над даа буцаад ирээч
Бүхий л амьдралын минь туршид намайг ухаангүй хайрласан цор ганц хүн бол чи
Салалтын шархнаас болж хайр минь үхэж байна
Хэчнээн өрөвдөлтэй, хэчнээн өр өвтгөм
Энэ шөнө дахиад л ганцаардах боллоо, яагаад гэдгийг нь мэдэхгүй
Чамаас тасарсан цэцгийн дэлбээ хүртэл намайг орхин одсон
Толин тусгалд ухаан галзуу би л харагдана
Санаа зовсондоо дагжин чичирнэ
Гүн гүнзгий уй гашуу минь
Би уйлж байна
Бороон дусалтай хамт урссан нулимс шиг
Дурсамжаа хаа нэгтэй нууцгаая
Нэрийг чинь мартчихвал
Чамайг ч гэсэн мартана байгаа?
Advertisement
Битгий яваач, надаас бүү холдооч
Орхиод явчихвал би шанална шүү дээ
Битгий яваач дээ, намайг битгий уйлуул
Над даа буцаад ирээч
Ханцуйны чинь тасархайд нуусан сэтгэлийг минь шатаасан ч
Үнэртэн лугаа анхилсаар байх биз
Зурсан зураг мэт, сийлсэн тамга мэт хадгалагдсаар байх биз
Үнэндээ уйлахыг хүсэхгүй байна
Чамтай байсан өдөр хоногууд намайг зовоосоор
Чи миний хууль байсан, тэдгээр дурсамж намайг зовоосоор
Мартаж чадахгүй нь, чамайг явуулж чадахгүй нь
Чамайг хайн чангаас чанга орилно
Чи минь хаана байна аа?
Битгий яваач дээ, намайг битгий уйлуул
Над даа буцаад ирээч
Салалтын шархнаас болж хайр минь үхэж байна
Хэчнээн өрөвдөлтэй, хэчнээн өр өвтгөм
Энэ шөнө дахиад л ганцаардаж байна
Чамаас тасарсан цэцгийн дэлбээ хүртэл намайг орхин одсон
Ханцуйны чинь тасархайд нуусан сэтгэлийг минь шатаасан ч
Үнэртэн мэт анхилсаар байх биз, зурсан зураг мэт
Салалтын шархнаас болж хайр минь үхэж байна
Хэчнээн өрөвдөлтэй, хэчнээн өр өвтгөм
Шархалж зовлоо ч чамайг би хайрлана
Над руу эгцэлж харахгүй байсан ч хайрлана
Хүүхэлдэй шиг, гунигт хүүхэлдэй адил
Чамайг хүлээсээр байх болно
Өдөр шөнө солигдох мэт
Хайр намайг олоод ирдэг
Ганцаардмал өдрийн дараа
Шөнийн зүүдэндээ би чамайг хардаг
Шархалж зовлоо ч чамайг би хайрлана
Над руу эгцэлж харахгүй байсан ч хайрлана
Хүүхэлдэй шиг, гунигт хүүхэлдэй адил
Чамайг хүлээсээр байх болно
Алсын алсад одсон
Салхи шиг хийсээд явсан
Хайр хэзээ ч баригддаггүй учраас биднийг өвтгөж зовооном
Ганцаардсан зүрхний минь зовуурьт
Хөөс шиг замхраад алга болно
Хайр яг л хорт сарнай мэт
Гунигласан өргөст цэцэгхэн
Ганцаардсан зүрх минь уйлж байна
Ганцаардаж байна
Хайраар ангаж цангаж байна
Зүрх сэтгэл минь шаналж байна
Салхи салхилахад ганцаардал ч бас хийсэн ирнэ
Бороон дусалтай хамт нулимс минь урсана
Шархалж зовлоо ч чамайг би хайрлана
Над руу эгцэлж харахгүй байсан ч хайрлана
Хүүхэлдэй шиг, гунигт хүүхэлдэй адил
Чамайг хүлээсээр байх болно
Чамайг харсаар байж би ганцаардаад байна
Хажууд минь байсаар атал би айгаад байна
Нар, сар, одод шиг алга болчих мэт санагдаад байна, чи
Чи өөр хэн нэгэнтэй хамт байгаа
Энэ шөнө чамайг би дэндүү их санаж байна
Тусдаа байсан цаг хугацаа нь хамт байсан мөчүүдээс урт
Өдөр, шөнө, хоногийн хорин дөрвөн цаг надад хангалтгүй
Чамайг хайрладгийнхаа хэрээр санаад байна
Алмайрч зогсоод замаа алдчихлаа
Замыг минь гэрэлтүүлээч, намайг чиглүүлээч
Чамгүй байх хэчнээн гачлантай
Чамгүй байна гэдэг туйлын зовлон
Бүр зовчихлоо. Нээрэн л энэ мэтийн хайр энэрэл байхгүй бол дэлхий биш юм аа гэхэд удахгүй хүн төрөлтөн үгүй болох биз.
Advertisement
- In Serial86 Chapters
Circle of Shards
Soul dragged into another world? Dead, ancient temple with nobody around? Only bones composing a giant skeleton body with an unexpected mental makeover? Follow the basic rule of thumb: stay calm, assess the situation, find the solution. It is time to get out, understand what is going on and preferably regain the tastebuds! Oh, and it seems that Earth is not as quiet and ordinary as it seemed to be. Lore (characters etc data) can be found HERE.
8 299 - In Serial32 Chapters
New Dawn- A Harry Potter Transmigration Fanfic
Transmigration into Harry Potter world as Harry, hell yeah. There’s so much to explore in magic that other’s never did.Dumbledrore?Fuck him.Canon Plot?Fuck that too.Voldemort?Hmm… how to best make use of that dumb cunt who turned me into his living horcrux.Ah… and there are a few girls in here that I always fancied so tagging them along is just a natural thing to do. Not too many. Just two or three would be best.Now that I’m here, I’ll carve my own path for the future and if I fuck up everyone else’s life in the process. Who cares?Average number of words in a chapter- 1500Number of chapters I'll release every day- 2Disclaimer- Harry Potter belongs to J.K Rowling.
8 217 - In Serial6 Chapters
Encroaching Darkness
Ashford Meyers used to be a general practitioner, living out his days in peace while he expanded on his hobbies. This all came crashing down when the world changed. Creatures from myths came out of the ether to wreak havoc on the world. He uses his smarts and additional powers from the system to create a place for the remnants of humanity to flock to. He starts training those who want to protect the weak in this new world until everything changes with the arrival of the outworlders. So, this fiction is something that I have been working on for a few weeks, and as such, I have about 75 pages already pending. On another note, chapters will be released every week on Monday and Friday, 8:00 am EST.
8 278 - In Serial75 Chapters
Celesta
A world from which magic is gone. People turned into non-humans. Destroyed civilization and an ordinary man, our contemporary, caught in an alien body by the will of either the gods or a psychic loser. What awaits him? Days in sewers, fear of not waking up in the evening, madness, which every minute erodes consciousness, fading emotions, hatred of the living...If the whole world is against you, change the rules of the game. Find true friends, build a home and make fate take over. Even if not immediately, even if slowly, like a worm, but you must move only forward.T.N.Celesta or Sprouts of Dead World it's Roman Artemyev's novel. The first book of the Dark Mother series.
8 130 - In Serial18 Chapters
To Witness the Coming Darkness
All history and myth collide, all is or was real as beings we called gods walked with us. Through this the witnesses stand vigil. Watching as our world slides toward destruction.
8 134 - In Serial13 Chapters
The Little Frost Giant
What happens when the Frost Giants invade Asgard, but leave something behind. What will Loki do?This is my first story, I do not own any of the marvel characters, I only own 1 , which you will find out. But the plot is my own.I will try to update as much as I can, but I am still a student.#1 lokisdaughter 6/4/2022
8 211

