《SaUDaDe [completed]》25-р бүлэг
Advertisement
Намжүүн өөртөө байдаг бүх л хүчээ шавхан Тэхёны өөдөөс тэмцэнэ.
Цаг ч улам ойртож Хасүгын бие улам муудсаар өрөөндөө ганцаараа амьсгал нь багтарч цээж нь түнхэлзэж нүд бүрэлзсээр хэвтэнэ.
Одоо түүнд 30минут ч хүрэхгүй хугацаа үлдлээ.
Намжүүн Тэхён хоёрыг харах юм бол Харри Поттерын сүүлчийн тулаан адил их гэрэл цацарч өнөөх хэцүү шившлэгүүдийг ээлж дараалуулан дуудна.
Нүүр гар бие нь бүхэлдээ шархдаж зарим хэсгээр нь цус урсах нь энэ хоёрыг хичнээн их тэмцэж хичнээн их ядарч байгааг харуулах биз.
Тэхён-Хараал ид гэж хараал ид гэж зүгээр бууж өг. Та угаасаа намайг дийлэхгүй.
Гэж хэлээд Тэхён үхлээс ч илүүгүй шид ашиглан Намжүүн рүү дайран газар хэвтүүлээд цээжин дээр нь хөлөө тавьлаа.
Намжүүн-Ал л даа. Чам шиг амьтанд бууж өгөх болоогүй байна. Надад ч бас зорилго гэж бий шүү гээд Тэхён руу хаанаас нь гаргаад ирсэн юм бүү мэд гялтганасан мөнгөлөг хурцаас хурц үзүүртэй хутга ханцуйндаа нуусаар Тэхён рүү гэдэс рүү дүрж орхив.
Тэхён энэ гэнэтийн бөгөөд аймшигтай үйлдэлд цочирдон гэдсэнд нь зоолттой байх хутга руу нэг харан Намжүүн рүү нэг харсаар гараа цусанд хутган нов ногоон зүлгэн дээр ойчон уналаа.
Намжүүн өөрөө ч хийсэн үйлдлээ гайхан гар нь чичрэн гарахгүй байгаа шүлсээ арай гэж хэд хэд залгилна.
Намжүүн-Тэхён~ааа б-би би ингэе гэж бодоогүй шүү би би....доош газар суун бүлтгэнэн ядах нүдээ тормолзуулсаар
Өөрийнхөө зоосон хутгыг сугалан Тэхёныг өрөвдөнө.
Тэхён-Т-Та та юу хийчих вэ? Яаж ингэж чадаж байна аа. Би Х-Хасүг л аврах гэсэн харин Т-Та......
Намжүүн Хэдий Тэхёныг эсэргүүцэх хүсэлгүй зүгээр л цаг хожъё гэж бодсон ч өөрийгөө ийм үйлдэл хийчих нь чинээ санасангүй. Дэмий л амаа ангалзуулсаар хий хоосон үг урсгана.
Тэхён-БИ БИ яаж ийж байгаад Хасүг аврах л болно. Хасүг аврах гэж л би энд ирсэн. Зорилгоо биелүүлэхгүйгээр Хасү дээр яагаад ч очиж чадахгүй гээд ув улаан болсон гараагаа Намжүүны халтар болсон цамцнаас атган босох гэж дээш өндийнө.
Намжүүн-Би би би чамайг алъя гэж бодоогүй би энэ хутга хаанаас гараад ирснийг ч мэдэхгүй байна гээд Тэхёны цустай гарыг өөрөөсөө холдуулаад арагшаа хэд хэд ухарлаа.
Тэхён нүднээсээ дусал ч нулимс урсгахгүйг хичээж амнаасаа дуулдахгүй шахуу үг хэлэн гар луугаа харан уйлан зогсох Намжүүн рүү хорсолтой нь аргагүй хараад хамгийн сайн мэддэг хараалаа хийлээ.
Гэвч түүний дуулдахтай үгүйтэй хэлсэн үг Намжүүнд харамсалтай нь алгын чинээ ч өвдөлт өгсөнгүй.
Намжүүн рүү зүгээр л учир нь үл ойлгогдох харцаар харсаар амнаасаа урсах цусыг буцаан залгилан аажим аажмаар хүйтрэх биеээ мэдэрлээ.
Энэхэн мөчид Хасү Тэхён хоёрын бие л адилхан хүйтэрч байгаа байх.
Харин нөгөө талд Намжүүн өөрийнхөө хийнэ ч гэж бодоогүй байсан үйлдлээ хийсэндээ өөрийгөө буруутгаж хэдий дургүй ч хэдэн жил хамтдаа эцэг хүүгийн харилцаатай байснаа бодон нулимс урсгана.
Advertisement
Олон энгийн ямар ч гэм буруугүй жирийн иргэдийг алж тоологдоод баршгүй их чөтгөр шуламсыг хороосон ч түүний хувьд төрсөн хүүгээс өөрцгүй хүнийг алсандаа, анх удаа амь бүрэлгэсэндээ сандарлаа.
Энэ түүний хувьд анхных, тэр анх удаа л хэн нэгнээс цус урсахыг хараад айж гуниглаж бас гутарч байгаа нь энэ. Өөрт нь дэндүү их гэмшил харамсал төрж хэдэн жил тээсэн ганцхан зүрхнийх нь буланд цоожлоотой ганцхан хүсэл нь лааны гэрэл адил унтарч орхив. Зүгээр л одоо юуны тулд ингэж үхэн хатан тэмцсэнээ ч ойлгохоо байж хэдхэн хормын өмнө үзэн ядаж байсан хүнийхээ төлөө насаараа төсөөлсөн зорилгоо мартаж ухаанаа алдана.
Намжүүн улаан болсон гараа харсаар Тэхёнд хандан
-Намайг уучлаарай Тэхён би ингэе гэж үнэхээр бодоогүй шүү. Намайг үнэхээр уучлаарай гээд дахин нэг хутга нуруунаасаа гаргаж ирээд сааралтан ганц ч дусал ус унагаахгүй байх тэнгэр өөд харан -Тэр үхэх арай болоогүй байна. Хэрвээ би одоо үхчихвэл амжина. Түүний хүслийг биелүүлж амжина. Тэхён~аа энэ чиний төлөө шүү гэж хэлээд зүрхэн тушаа газраа дүрж орхих нь тэр.
Харамсалтай нь Тэхён энэ эмгэнэлт явдлыг даанч харж чадсангүй. Тэр аль хэдийн нүдээ аньчихсан байлаа. Минутын өмнө амьсгал хураачихсан, аль хэдийн.
Цаг ч 12:00-ыг зааж Намжүүны нүд ч анилдан үхэх үе дуусахын хэрээр хор ч үйлчлэлээ өгөхөө болин ухаанаа алдчихсан байсан Хасүгын зүрх нэгэн хэвийн давтамжтай цохилж амьдарч болно гэсэн зөвшөөрлийг өгнө.
Хоёр бие хөрч байхад нэг бие бүлээцнэ. Энэ л амьдралыг эргэлт бас тойрог.
Ганц бүсгүйг амьдруулах гэсэн хоёр зүрх эргээд нэг биш хоёр хүнд амьдрах алтан боломжийг олгосон юм.
Хасү жирэмсэн.
Түүний хэвлий дотор ахин нэг зүрх цохилж байгаа. Тэхёны нэг хэсэг бүхий махных нь цусных нь тасархай Хасүгын хэвлийд бүрэлдэн бий болж байв.
Улаан хүрэн хивсэн дээр нэгэн жигд амьсгалан хэвтэх Хасү гүн нойронд автан ухаангүй унтана.
Түүний зүүд ч гэмээр юм уу? Бодит байдал ч гэмээр учир нь үл ойлгогдох өнөөх зүүдэнд Тэхён ирлээ.
Тэхён түүний зүүдэнд энгийн цамц өмдтэй байх бөгөөд саяны тулаанаас авсан ямар ч шарх сорив үзэгдсэнгүй. Гагцхүү түүний үзэсгэлэнт царай л гэрэлтэн харагдана.
Хасү гүйн очоод Тэхёныг чангаар тэврээд
-Тэхён~аа чи минь зүгээр үү? Би зөндөө их санаа зовлоо. Чамайг ингээд л намайг орхиод яваад өглөө гэж бодлоо шүү.
Тэхён-Юу гэж би чамайгаа орхиод явах вэ дээ. Ийм сайхан бүсгүйг орхиод би хаашаа ч явж чадахгүй. Гээд нүүр дүүрэн инээмсэглээд Хасүгээс үнэртэх нандин бөгөөд дэндүү сайхан үнэрийг ханатлаа үнэрлэлээ. Гэхдээ энэ үнэр түүнд нэг л танил санагдана. Яг л өмнө нь ээжээс нь үнэртэж байсан үнэр шиг нэг л тийм дулаахан дэндүү гэмээр дотно санагдаж өөрийн мэдэлгүй нулимс урсгаж орхив. Ээжтэйгээ уулзчихсан юм шиг л.
Тэхён-Хасү чамаас сүүний үнэр үнэртээд байна.
Advertisement
Хасү-Айн!!! Би сүү уугаагүй шдэ
Тэхён Хасүгын гайхширч бүлтэлзэх нүдийг харсаар
-Үгүй дээ амнаас чинь биш биенээс чинь үнэртээд байна. Чи минь яг ээж шиг минь үнэртэж байна. Би чамтайгаа ингээд хамт байсан бол аав болох байж ээ.
Хасү-Болж болно шүү дээ. Хоёулаа хүсвэл хэзээ ч болж болно. Чи минь аав би чинь ээж болоод л хамтдаа хүүхдүүдээ эрхлүүлээд л ингээд мөрөөдөн жаргалтай амьдарч болно шүү дээ.
Тэхёны нулимс урсан урссаар эрүүн дээр нь ирээд тогтож ядна. Яг л түүнээс салахгүй гэсэн шиг.
-Хасү би чамд маш их хайртай. Аягүй бол чиний төсөөлж байгаагаас чинь ч илүү их хайртай байх. Хасү би үргэлж чинийхээ хажууд бас үрийнхээ дэргэд байх болно оо гээд цагааран харагдах тод гэрлэн дунд уусан алга боллоо.
Хасүгын тэврэлтэд байсан хүн гэрэлд уусан алга болоход тэр учраа ойлгохгүй хий хоосон цагаан шал руу гөлрөн зогсоно.
-ТЭР ЯВЧИХЛАА.
Хасү-Тэхён~ааа тэхён~ааа чи явж болохгүй ээ. Чи явж болохгүй Тэхён~ааа хэмээн зүүдэндээ хашхирсаар газар сөгдөн суун туйлдаа хүртэл орилно.
Хасүгын Тэхёнтой өнгөрүүлсэн хугацаа амьдралын тойргийг бодвол дэндүү бага тэд тийм ч удаан хамт байгаагүй. Гэхдээ Тэхён азтай байсан өөрийг нь орлох хэн нэгнийг Хасүд үлдээсэн. Түүний хүүхэд.
Хасүгын амьнаасаа ч илүү хайрлаж болох аавтайгаа усны дусал мэт адилхан хүүхэд.
Бодит байдал дээр ч яг одоо Хасү зүүдэндээ нулимсаа дуслуулан ухаангүй хэвтсээр л. Хэдий тэр унтаж байгаа ч зүүдэлж байгаа зүүд нь жинхэнээсээ хойно уйлах ч багадахаар үйл явдал болсон болохоор.
Тэхён хойд эцгийн хамт дараа төрлөө олохоор дээр зогсоно. Хайртай бүсгүйдээ хонгор үрдээ байртай ч гэж хэлж чадахгүйгээр яваад өгсөн. Тийм болохоор л арай гэж дурлалт эмэгтэйнхээ зүүдэнд орсон хэрэг.
Намжүүн хэдий хэдэн зуун жил хүссэн хүслээ биелүүлж чадаагүй ч тэр одоо өөрийнхөө зүрхний гүнд байх бүсгүйг чөлөөлөхөөр шийдэж байж болох шинэ амьдралаар шинэ ертөнцтэй танилцахыг хүссэн. Тэхёны ачаар.
-Тэсү миний хүү өнөөдөр бараг юм идсэнгүй шдэ. Алив ээж нь чамд амттай зөндөө хоол хийчихлээ. Ирээд хамтдаа хооллоё.
Тэсү-Ээжээ би өнөөдөр таныг харсан гэж хэлээд аавтайгаа үнэхээр адилхан яг л аавынхаа багын дүртэй адилхан гэмээр хүүхэд ээжийнхээ хажууд байх сандал дээр эвтэйхнээр суулаа.
Хасү-Юу юу харсан гэж миний хүү гээд хүүдээ хоолыг нь халбагдах нь шахуу ойртуулан тавьж өгөхөд
Тэсү-Ээжээ би өөрөө чадна шүү дээ гээд ам руу нь ойртох халбагыг багахан холдуулаад
Би таныг өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байхыг чинь харсан бас хажууд чинь нэг ах явж байсан.
Хэдий Хасү хүүгийнхээ хэлсэн үгний гол утгыг нь ойлгох ёстой ч
-Чи цэцэрлэгт хүрээнд юу хийж байсан юм. Тийш ээ яаж очсон юм ??? Гэхэд
Тэсү-Ээжээ өнөөдөр манай ангийнхан хамтдаа хүрээлэн орсон юм тэгээд л бас би ганцаараа яваагүй ээ багштай хамт байсан гээд хоолноосоо том гэгч нь халбагадлаа.
Хасү-Аан тийм өчигдөр уул нь багш чинь хэлсэн ч би мартчихаж гээд толгойгоо хальтхан гараараа алгадав.
Тэсү-Ээж битгий өөрийгөө цохиод бай. Аав мэдвэл уурлана гэх нь тэр.
Хэдий Тэсү бусад хүүхдүүд шиг ааваа гэж дуудах хүнгүй ч аав гэдэг үгний утгыг нь ойлгоно. Тэр их сэргэлэн хүү бас хааяа яг л том хүн шиг аашлана гээч.
Хасү-Миний хүү аав гэж хэнийг хэлээд байгаа юм. Аан гээд хүүтэйгээ адилхан өндөртэй болон доош өвдөглөн суувал Тэсү хоолны ширээнээс босон хурдхан шиг гүйгээд өрөөндөө орчхов.
Хасү ч гайхан араас нь очвол Тэсү нэг зураг гартаа барьчихсан нааш ир хэмээн дохив.
Хасү-Юун зураг юм миний хүү?
Өнөөх зурган дээр нь нэг эмэгтэй нэг эрэгтэй бас тэдний голд Тэсү өөрийгөө зурсан бололтой жаахан хүүхэд хөтлүүлэн арай цаахан талд нь бараг дээр нь шахуу дахин нэг эрэгтэй хүн зуржээ.
Тэсү-Энэ бол та (өнөөх эмэгтэй рүү заана)
Энэ бол би(өөр лүүгээ заана)
Энэ бол аав( гараас нь атгасан эрэгтэй рүү заана)
Энэ бол аав гээд гэдэг үгийг нь арай чанга бөгөөд удаанаар хэллээ. ( арай дээхэн талд ганцаараа зогсох эрэгтэйг заалаа)
Тэсү-Бид бүгдээрээ гэр бүл надад тэгж хэлсэн гээд Тэхёнтой адилхан дөрвөлжин ам гаргаад инээв.
Энэ үед Хасүгын зүрх маш хүчтэй цохилж хэдэн жил тэвчиж тэсвэрлэж ирсэн нулимс нь тэр дороо гарч орхилоо.
Тэсү ээжийнхээ нулимсыг арчингаа.
-Ээжээ битгий уйл хардаа гээд өнөөх зураг руугаа ахин заагаад
(ганцаараа зогсох эрэгтэй рүү) аав энэ аавыг (хамтдаа зогсох эрэгтэй рүү)
Бид хоёр луу илгээсэн. Тийм болохоор намайг хэлээрэй гэсэн байхгүй юу. Яг ийм үед нулимсыг нь арчих аав шиг нь хүн хэрэгтэй тэр хүн бол энэ хүн гэж хэлээд ээжийгээ улам чанга тэврэн нурууг нь зөөвхөнөөр цохиж өгнө.
Хасү нулимс арчин
-Тэр хүн тэгээд өнөөдөр чиний харсан хүн мөн юм уу? Гэхэд Тэсү хурдан хурдан толгойгоо сэгсэрлээ.
Тэсү-Мөн тэр хүн яах аргагүй мөн. Бас дандаа манай цэцэрлэг дээр ирж надад амттай юм авч өгдөг юм чинь.
Хасү-Тийм гэж үү? Та хоёр аль хэдийнээ уулзжээ.
Тэсү-Ээжээ бас танд маш их хайртай шүү гэж хэлүүлсэн гээд ход ход хийтэл инээгээд цаашаа өрөөнөөсөө гараад гүйчхэв.
Энэхэн мөчид Хасү үргэлж зүрхэндээ тээдэг тээсээр ч ирсэн өмнө нь Тэхёнтой туулж өнгөрүүлсэн сайхан муухай жаргалтай гунигтай бүхий л дурсамжуудаа эргүүлэн санасаар амандаа шивнэх шахам
Хасү-Тэхён~аа би ч бас чамдаа маш их хайртай. Чамайгаа маш их санаж байна. Бас баярлалаа гээд аягаараа дүүрэн байх шорвог нулимсаа цамцныхаа ханцуйгаар арчаад эргэн дээш босон хүү рүүгээ алхлаа.
THE END.........
За ингээд зохиол маань дуусчихлаа. Энэ хүртэл хамтдаа байсанд маш их баярлалаа. Баяртай💞💞💞🤗🤗🤗
Advertisement
- In Serial25 Chapters
Saltworld: An Apocalypse LitRPG
August 18, 2018. Earth is at peace. Then the sun explodes, and the world changes forever. Sen Salazar, a third year in Dubai's renowned Belmont University, is thrust into a world where only monsters are found aplenty. Resources are dwindling, survivors are scarce, and safety is nowhere to be found. And when it's combined with an otherworldly system designed to bring out humanity's hidden potential? Sen's watched enough movies to know what to do: Survive. ...He just has to figure out how to stop himself from turning into one of the monsters, first.
8 196 - In Serial113 Chapters
BEHEMOTH
What is luck? What is fate? All we can do is stumble along blindly, a noose ever around our necks. And for what? Why do you struggle on. Every day, every single day I wake, I ask another day? Is this it? I want strength! I want power! I want to be above all, to stand on the highest peak of the highest mountain, to look down on everything and everyone! I want, I want, I want . . . Fool. Naive. Idiot. Again and again, you have neither the skill nor the talent, not the body of a warrior or the mind of a sage. What can you do Magnus Lund? Are you happy? Ha ha . . I forgot about happiness the day I died. The second time I died I forgot about love. I've died so many times, forgotten so many things . . what doesn't kill you makes you stronger, right? Well, I'm going to kill you, and it's going to make me stronger. Look forward to it.
8 139 - In Serial48 Chapters
Magician Endeavour
In a world that is coming to an end by the hands of destruction, one surviving magician remained. He, who is an old mage that had lived a very long time, entered into battle against the forces of evil in order to stop their destruction of his world. However, he fails and the world ends, but he makes one final contract with a great entity for a chance to save his world. Thus, his spirit is transported into the past to reborn in a time when the end of everything had yet to began.
8 151 - In Serial32 Chapters
HER BLACK SOUL
Her black eyes was looking at a far distant image that soon dissapered . Her once happy life has turned into a total mess.Moreover this hot ,extremeley handsome,cold man is making her life more miserable.Her so ordinary life has taken a new turn. She was once a bright ,cheerful girl. But now all it remains is far distant from what she use to be..unfolding truth about herself ,even the man who is beside her is not simple as it seems to be. Reality isnt what she sees but is a truth hidden in mystery.
8 153 - In Serial13 Chapters
Broken Utopia: Episode One
After an entire era, Finally, the facade of peace begins to fade An odd child arrives in a simple village. Bringing with a door to worlds of majik, kings and queens, distant cultures, and perhaps one too many answers to secrets the great want to remain hidden. But what happens after the facade is no more? A Damn Good Fantasy Read
8 123 - In Serial13 Chapters
Friends With Benefits - COMPLETED
For the past few months Zach and Whitney had been turning their friendship into a friends with benefits type situation. But when Whitney's ex comes back, Zach finds himself stuck in love with his best friend...the only problem is she doesn't feel the same.
8 138

