《SaUDaDe [completed]》19-р бүлэг
Advertisement
Тэхёны талаас
Хасүг тэр өдөр орхиж явчихаад Рөүс нэртэй дагина дээр очиж туслалцаа хүссэн юм. Тэр өмнө нь надад туслаж байсан даа санаж байвал Хасүг Жиний гарт ордгийн даваан тэр ховстсон. Тэр Рөүс байсан юм. Өмнө нь бид бие биендээ тус болж байснаас илүү харилцаагүй. Миний унтсан эмэгтэйчүүдийг зохицуулж өгч тусалдаг. Яагаад гэвэл би ухаанаа алдчихдаг болохоор ихэнх нь үхчихдэг тиймээс тэднийг зохицуулах хэн нэгэн хэрэгтэй биз дээ. Хасүтэй учирснаас хойш түүнтэй бараг уулзаагүй. Учир нь би хэн нэгэнтэй унтаж тэднийг алаагүй одоо ч тэрэнтэй уулзах хүсэл алга.
Гэртээ эргээд ирэхэд Хасү хаалга цоожилчхоод нэг ч удаа гарч ирээгүй нь миний санааг үнэхээр зовоож байна. Хүсвэл би онгойлгочхож чадах ч даанч түүнд ганцаараа байх хугацаа хэрэгтэй байх гэж бодоод ороогүй юм.
-Хасү битгий ингээд бай л даа. Цаг яваад байна. Одоо хангалттай 2өдөр өнгөрчихлөө. Бидэнд одоо 5 өдөр үлдээд байна. Хасү ингэлээ гээд ямар ч нэмэргүй шүү дээ. Хасү~үүү
Цаг ч яваад хугацаа ч ойртоод байгаа болохоор аргагүйн эрхэнд түүнд хандаж ингэж хэллээ.
Гэтэл тэр хаалга онгойлгон хавдаж улайж бүлцийсэн нүдтэй амьтан гарч ирээд ганц ч үг хэлэлгүйгээр бэлхүүсээр минь тэврэн авлаа.
Түүний тэврэлт дэндүү чанга байсан ч ядаж намайг ингээд тэвэрч байгаа нь яамай даа. 2хоног түүнтэй уулзаагүй болохоор дэндүү их санажээ. Уул нь 2 хон хоног шүү дээ.
Түүний нулимс урсан урссаар нимгэн цагаан цамцыг минь норгох нь дэндүү гунигтай. Алт эрдэнэсээс ч илүү ариун бас нандин тэрний минь сэтгэл зүрх дэндүү гүн гүнзгий. Хэдхэн хоногийн дараа түүний үхэх эсвэл амьдрах эсэх нь шийдэгдэх гэж байхад ингээд энгэрт минь наалдаад уйлах гэж.
-Хасү бидэнд цаг дэндүү бага байна. Ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй. Арга байх л ёстой. Хариугүй бодлого байдаггүй тэ адил, тэр хорны ерөндгийг бид заавал олох болно. Харин чи минь битгий уйл. Би чамайг заавал аврах болно.
"Болохгүй бол, түүний эсрэг зогссон ч чадна"
Хасү-Би айгаад байна Тэхён~аа түүнд зөвшөөрөхгүй бол үхнэ гэдгээс чамаас холдоод явна гэдгээс би хангалттай удаан амьдраагүй шдэ. Чамтай хийхийг хүссэн зүйл маш их байхад би чамайг орхимооргүй байна. Тэхён~аа би айгаад байна.
Цээжиндээ түүний толгойг наагаад чангаар тэврэн
-Би чамайг хамгаалах болно оо. Хэн ч чамд гар хүрч чадахгүй. Хэн ч байсан би түүнийг зогсоох болно. Чи ганцхан минийх гэж хэлээд үсэн дээр нь эрүүгээ тавин гүнзгий амьсгаа авлаа.
Хасү-Энд юу ч алга аа. Зүгээр зохиол л байна. Эсвэл тэр дээрээс үзэх үү? Өндөр болохоор тэнд хийсэн байж магадгүй.
Тэхён-Үзчихсэн байхгүй байна лээ. Чамайг өрөөндөө уйлж байх үед арай намайг зүгээр сууж байсан гэж бодоогүй биз дээ. Энэ номыг сангийн талыг нь шалгачихсан. Одоо харин наад хэсэг чинь л дутуу байгаа юм.
Хасү-Зза. Энэ харшид байгаа бүх ном ингээд болоо юм уу? Үнэхээр дахиад байхгүй юм уу?
Advertisement
Тэхён-Намжүүн чамайг ирнэ гээд бүх л номоо ийш нь авчирсан. Энд л бүгд байх ёстой доо.
Хасү-Ингэхэд чи Намжүүний өрөөнд орж үзсэн үү?
Тэхён-Үзсэн хов хоосон байна лээ. Цав цагаан өрөө.
Хасү-Надад нэг л сонин байна аа. Яг л бүх зүйл урьдаас төлөвлөгдчихсөн юм шиг.
Тэхён-Юу гэсэн үг юм бэ?
Хасү-Чи бодоод үз л дээ. Бүх зүйл болох ёстой төлөвлөгөөний дагуу яваад байгаа юм шиг байна. Энэ Намжүүний хийсэн зүйл байх. Тэр цаг хожихыг оролдож байна. Бид нэг л буруу юм хийгээд байх шиг. Энэ өрөөнд энэ номнуудаас тэр шившлэг хорны ерөндгийг хайгаад дахиад 2хоночихлоо. Хоёулаа нэг л буруу газраас хайгаад байгаа юм шиг санагдахгүй байна уу? Эсвэл энэ үнэхээр бүтэхгүй юм шиг байна. Амьд үлдэхийн тулд түүнд зөвшөөрөх нь л ганц сонсолт бололтой.
Гартаа байх тоосонд дарагдаж хуучирч элэгдсэн номоо буцааж тавиур дээр нь урамгүйхэн тавиад ингэж хэлтэл Тэхён далавчаа хураан доош бууж ирээд
-Битгий ингэж хэл. Хасү тэгвэл хоёулаа жинхэнээсээ ялагдаж байгаагаас өөрцгүй. Дахиад 3өдөр байна. Байдал яаж ч өөрчлөгдөж болно. Чиний хэлснээр хоёулаа өөр газраар хайж үзье эхлээд энэ өрөөнөөс гарсан нь дээр юм шиг байна.
Гэж хэлээд Хасүгын даарч хөрсөн гарнаас нь атгалаа. Хорны үйлчлэл явагдсаар байгаа бололтой. Түүний бие эрс хүйтэн болсон.
Тэхён-Гар чинь даарчхаж, хамар чинь ч бас гээд улайж ягаарсан эгдүүтэй хамрыг нь чимхэн ийн хэллээ.
Хасү-Чи тэр өрөөнд орж үзсэн үү? Гээд 2давхрын булангийн өрөөг заана.
Тэхён-Үзсэн. ХАСҮ би энд амьдардаг шүү дээ. Би энэ харшийн бүх өрөөгөөр орж үзсэн.
Хасү-Тэгвэл чиний орж үзээгүй өрөө, очиж үзээгүй газар бий юу?
Тэхён-Сайн мэдэхгүй л байна. Бараг бүгдийг нь мэднэ дээ.
Хасү бага зэрэг дурамжхан Тэхёны гарнаас чирсээр шат руу алхана.
Гэнэт ямар нэгэн зүйл санасан бололтой Хасү дээш толгойгоо өргөн
-Тэхён~аа нээрээ Чи миний өрөөний хажууд байдаг хаалгыг мэдэх үү?
Тэхён-Юу? Угаалгын өрөө юу?
Хасү-Биш ээ нөгөө талын хаалга нь. Анх намайг энд ирэхэд Жүүн тийшээ битгий очоорой сонирхох юм байхгүй гэж хэлж байсан шиг санагдаж байна. Тэгээд маргааш нь санаандгүй тийшээ ороход би дээд давхарт чиний өрөөнд орчихсон санаж байна уу? Нөгөө....
Тэхён-ААН саналаа нөгөө миний оронд ороод ирдэг үү?
Хасү-ТИЙМ ЭЭ сүүлчийн найдвар.....тэнд л ямар нэгэн нууц байж магадгүй чи тийшээ бараг орж байгаагүй биз дээгээд Тэхёны гараас атган дээд давхар луу гүйхээрээ алхлаа.
Тэхён-Мэдэхгүй ээ би тийм хаалга байдгыг мэдэхчгүй юм байна гээд итгэлгүйхэн араас нь даган явна.
-Энэ байна.
Хасүгын өрөөнийхөө хажууд байх хүрэн улаан хаалганы өмнө зогсоно.
Хасү-Тэхён~аа чи ийшээ нэг ч удаа орж байгаагүй хэрэг үү?
Тэхён-Би энийг өмнө нь харж ч байгаагүй юм байна гээд булан тохойг нь эргэж тойруулан хараад дотогш орлоо.
Дотор хав харанхуй бөгөөд давчигхан хааш хаашаагаа 5:5 алхам л юм.
Advertisement
Тэхён-Гэрэл хаа байна аа.
Хасү-Өмнө нь орж ирэхэд энд л байсан даа гэсээр унтраалгыг гараараа тэмтчин барин оллоо.
Хасү-Энэ энэ энэ байна. Гээд өнөөх унтраалгыг дартал харанхуйд тодоос тод гэрэл асан өрөөг бүхэлд нь гэрэлтүүлнэ. Урдхан талд нь нэг том буйдан.
Гэтэл яг энэ үед хаалга тог хийх цоожлогдчих нь тэр.
Хоёулаа дуу гарах зүг рүү эргэж харан бариулыг нь доош дарж үзвэл онгойсонгүй.
Хасү-Юу болоод байна аа?
Тэхён-Хаалга цоожлогдчихлоо....
Хасү-ЮУ? хэн цоожилчхов оо. Гэрт хэн ч байхгүй биз дээ.
Тэхён-Хэн ч байхгүй ээ. Энэ урхи байна. Энд биднийг цоожлох урхи.
Хасү-Гэхдээ яах гэж бид хоёрыг энд цоожлох юм. Энд цоожлоод ямар ашиг байгаа юм.
Тэхён-Мэдэхгүй байна аа мэдэхгүй байна гэсээр толгойгоо барин доош суулаа.
Хасү-хоёулаа одоо яах вэ? Шид шидээ ашиглаад үз дээ. Онгойж магадгүй.
Тэхён Хасүгыг үгийг толгой дотроо эргэцүүлэн дээшээ босоод хаалга руу ойртоно.
Тэхён эргэж Хасү рүү итгэл муутайхан хараад
-Үйлчлэхгүй байвал яах вэ? Би ганцхан шившлэг л мэднэ шдэ.
Хасү Тэхёны уруул дээр зөөлөн үнсээд багахан иннэмсэглэн
-БОЛНО ОО. Болохгүй байсан ч арга олдож л таараа гэж хэлээд толгойгоо дохив.
Тэхён гүнзгий амьсгаа аван ганц мэддэг шившлэгээ амандаа уншин нүдээ анина.
Гараа хаалганы бариулд ойртуулаад амандаа хаанах нь ойлгогдохгүй үгс бувтнасаар
Тэхёны гар халж бариул улайсна. Удалгүй Тэхёны гар чичирсээр бариул ч тэсэхээ байж дэлбэ үсэрлээ.
Хоёулаа өрөөний булан руу шидэгдэж хананд нуруугаа цохиулснаас болж ханиалгасаар толгойгоо сэгсэртэл хэт чанга чимээнээс болж чих дүнгэнэж ДҮҮҮҮН гэх нарийхан дуу тасралтгүй дуугарна. Чихээ хоёр гараараа таглаад зүгээр болтол нь нүдээ тас анин өвдгөө дэрлэн суутал Тэхёны орилох хоолой дуулдсанаар эцэс боллоо.
Тэхён-Миний гар би гараа хөдөлгөж чадахгүй байна. Би гараа мэдрэхгүй байна. Хасү миний гар яачхав аа? Миний гар гэсээр ямар ч хөдөлгөөнгүй байх гар луугаа харан орилно.
Хасү-Тэхён~аа битгий орил зүгээр бүх зүйл зүгээр болно. Гар чинь удахгүй зүгээр болно оо. Энэ зүгээр л түр зуурынх тийм болохоор удахгүй зүгээр болно. Гээд Тэхёныг тэврэн авлаа.
Тэхён-Ингээд хоёулаа өнгөрлөө. Энэ чөтгөрийн газарт гацчихлаа. Гарч чадахгүй нь би гаргүйгээр ямар ч хүчгүй. Хасү би одоо юу ч хийж чадахгүй нь. Чамайг аварч чадахгүй нь. Энэ миний л буруу. Намайг уучлаарай гээд Хасүгын цээжийг дэрлэн нулимс унагана.
Хасү-Тэхён~аа энэ чиний буруу биш ээ. Тайван бай гарах арга олдож л таараа. Битгий уйл гээд Тэхёны нүүрийг хоёр гараараа илнэ.
Дээш босоод дөрвөн ханыг ээлж дараалуулан нүдсээр
-Хэн нэгэн байна уу туслаач. Биднийг сонсож байгаа хүн байна уу? Туслаач!
Хариу гэж чихэнд торох ганц ч чимээ гарсангүй.
Өрөө элдэв зүйлгүй бөгөөд хананд эрэгтэй эмэгтэй хүн зогсох жаазтай зураг нэг ханыг нь бүхэлдээ эзлэх буйдангаас өөр юу ч үгүй байв. Зургийг аван эргүүлж тойруулан харж булан тохой болгонд сэжүүр гэмээр зүйл хайсан ч үнэхээр юу ч алга.
Тэхён-Хасү одоо болно оо хангалттай. Эндээс гарч чадахгүй юм байна. Намжүүн ирээд биднийг олох байх. Тэр хүртэл өлсөөд үхчихгүйхэн шиг эндээ байж байя. Хамаагүй их хөдлөөд байх юм бол тамир чинь барагдана. Ийшээ суу гээд толгойгоороо хажуу тийш дохино.
Хасү ч эцэст нь Тэхёны үгэнд орж хажууд нь суулаа. Гартаа өнөөх зургийг атгаад.
Тэхён-Хасү намайг уучлаарай би үнэхээр муу найз залуу бололтой гээд өөрийгөө шоолон инээхэд Хасү
-Юу болоод байгааг би ойлгохгүй байна. Гэхдээ миний эцсийн шийдвэр бол үргэлж чи байх болно.
Тэхён-Чи тэгэхээр Намжүүнд үгүй хэж хэлэх хэрэг үү? Бага зэрэг сандрангуй асуухад
Хасү дотроо сандарч байсан ч гаднаа инээвхийлэн
-Одоо тийм л юм шиг байна гээд Тэхёны мөрийг дэрлэлээ.
Тэхёны нүднээс нулимс урсан цээж нь хөдөлөх нь уйлж байгааг илтгэнэ.
-Би үнэхээр муу хүн юм. Хайртай хүнээ ч хамгаалж чадахгүй үнэхээр арчаагүй залуу бололтой. Өөрийгөө үзэн ядаж байна гээд гараараа зүрхэн тушаа тавин хэд хэд цохино.
Хасү Тэхёны мөрийг налсан хэвээрээ нүдээ удаанаар анин
-Чи үргэлж миний баатар байсан байсаар ч байх болно. Тэхён~аа чи бол миний хувьд алт эрдэнэсээс ч илүү үнэтэй хүн. Харин чи өөрийгөө битгий ингэж хэлээд бай гээд доош гартаа байх зураг руугаа харлаа.
Тэхён-Хасү намайг уучлаарай. Би амлалтандаа хүрч чадахгүй нь. Намайг уучлаарай гээд улам ихээр уйлж мэдээгүй болсон гарынхаа шуугаар нүүрээ дарна.
Энэ үед Тэхёны зүрхэнд тархинд бөөн хар үүлс бужигнан хязгааргүй гунигт автуулан биеэ ч захирч чадахааргүй болгожээ. Хасүг аварна гэсэн амлалтандаа хүрч чадаагүй болохоор өөрийгөө буруутган үхэхээс ч буцахааргүй болгоно. Яаж ч чадахгүй нь гэсэн бодол толгой дотор нь дүүрэн эргэлдэж зүгээр л Хасүтэй хамт үхчихье гэсэн шийдвэрт хүрэв.
Хасү-Тэхён~аа нэг арга байгаа юм байна гээд нулимс хурсан нүдээрээ түүн рүү хартал Тэхён өөр лүү нь асуулт эрсэн харцаар хартал
Хасү-Болох эсэхийг нь мэдэхгүй ч үзээд алдсан нь дээр юм шиг байна. Хоёуланд нь энэнээс өөр арга байхгүй. Гээд зургаа доошоо тавиад үс хувцсаа янзаллаа.
Тэхён-Юун арга чи юу яриад байгаа юм. Одоо хоёуланд нь хийж чадах зүйл байхгүй болсон
Хасү-Ингээд байгаад байх юм бол агааргүйдэж үхэх нь Тэхён гуйя.
Тэхён Хасүгын юу хийх гээд байгааг тааж ядан
-Хаалга руу ойртоод хэрэггүй шүү! Би чамайг гэмтээсэй гэж хүсэхгүй байна. Юу ч болж байсан энд миний хажууд бай. Энд буцаад суу Хасү гээд өөрийнхөө хажууд байх буйдангийн зай руу заалаа.
Гэтэл Хасү толгойгоо сэгсрэн
-Тэхён~аа миний хийж чадах ганц л зүйл үлдсэн. Миний чамд өгч чадах ганцхан л зүйл надад байна. Гээд Тэхёны уруулыг зөөлнөөр үнсээд цаашаа үргэлжлүүлэн улам хүчтэйгээр үнсэлцэн нүдээ анилаа.
Тэхёны эцсийн нулимс энэ үед хацрыг нь даган урсана.
Advertisement
- In Serial81 Chapters
Chronicles of the Heavenly Demon
You emphasized harmony your whole life and this is how you go…!’The successor of the Spear Master Sect and his apprentice Hyuk Woon Seong were framed of learning a forbidden Demonic art and slayed. A helpless and pitiful death by the hypocrites of the Orthodox Sect.The moment Woon Seong faced his death, The artifact of the Spear Master Sect emitted a light and gave him a new life. The life as Number 900, a trainee of the Demonic Cult!The two identities, the Orthodox Sect and the Demonic Cult. But his objective is one. Vengeance! Accepting his destiny and remembering his grudge, Woon Seong trains in martial arts And his time of revenge slowly comes closer…Take over the Demonic Cult and punish the hypocrites of the Orthodox Sect! The revenge story of Number 900, Woon Seong growing in tasks of life and death.
8 438 - In Serial78 Chapters
Drezo Regalia
Yami Hikari company had created a new game gear called the Embyro that are split into two different gears: the first is the deep dive gear called ‘Sense' and the second is high tech glasses called ‘Alive.' One is made to transport the players mind to a virtual world, while the other is the next generation new technology that incorporates the reality with the game. A game where it test the limits of technology and human boundaries. What is real? What is fake? Who is right or wrong? What is the Seed? Is life just a game? Three different people's destinies are intertwined: One is on a mission, One wants change in life, and One wants to be left alone. Their story converges in a Virtual Reality MMO game called Growth. This is a story of Zero, Agnis, and BlackStar. Welcome to the Beginning of the End is a Beginning. Let the Song of Infinity ring again. (My name is Jane. The original creator of Drezo Regalia, Howling, Black Moon, Mind Linker, and Valkyrie's Lament. This story is my first ever story written and it might not be the best. I am just reposting the story in Royal Road. The story can also be found on http://enlightendragons.com where the original home of the Drezo Regalia series reside. To get a faster release check out https://www.patreon.com/snowangel. Your help will be greatly appreciated.)
8 114 - In Serial56 Chapters
Other West: Diablero
What if the life you want is taken from you? After surviving the brutal slaughter of his naval squadron, Van Bran believed he could escape the world of empires, war, and magic by forging a new life on the American frontier. As a rancher, Van's life was simple, quiet, and far more peaceful. But when Van and his drovers come face to face with an ancient evil vying for control of the New World, a life of peace may be forever outside his grasp. Unless Van can take up arms once more and face the terrors of his past, he and his friends will serve as spiritual hosts to demonic skinwalkers. Enter the Other West... Follow, read, and comment today! Thank you for reading.
8 116 - In Serial16 Chapters
Csick
Nate wakes up with no memories. As he partially regains them he realizes that something is wrong. He’s living in a fantasy world, as the character in a story. He continues struggling with the mysterious writer while winning the contest of his dreams. A chance to go aboard the Csick cruise liner and battle against the best writers that can be found in this strange fantasy world. His roommates include Stan Realman, five raccoons in a trenchcoat masquerading as a human. He is joined by Luke, the gentle giant who writes romance, Alvin the fortune teller, and many more. Between mermaids and fire-spewing flowers, Nate faces intense writing contests and fierce competitions. There’s also a theme song, the occasional over-the-top martial arts move, brainstorms that physically manifest, and a hint of romance.
8 148 - In Serial22 Chapters
Dead mans tale
In an ancient era when man sought the powers of great sages to combat the devils that roamed the earth, a great war ensued in which a mysterious structure was buried under the sands of time.Now a young boy shall unexpectedly release the mysteries that slumbered for eons
8 171 - In Serial11 Chapters
ArmourXDemons
Planet earth is invaded by Demons in the year 2020.Over 30 years later humans are still alive and defending themselves, but how can they get rid of their attackers?And how can they defend against these foes?Why would they invade planet earth?And how has human society changed to tackle this problemThe only hope of Humanity: Completes.Human pairs consisting of Armour and Controller(guy/girl combo), with superior physical abilities.This story follows a Broken, a Armour(/Controller) who lost his partner.Chapters update will roughly be every month.The whole story will probably contain a maximum of 20 chapters, but I will go with the flow.Date: 4.12.15
8 191

