《SaUDaDe [completed]》17-р бүлэг
Advertisement
Хасү өрөөндөө ороод хаалга түгжин Тэхёныг ирэхийг хүлээнэ. Доор ямар ч чимээ гарахгүй байгаад бага зэрэг гайхан хаалганд чихээ наан чимээ чагнав.
Доод давхарт
Тэхён өөрийнхөө далавчнаас хутганаас ч хурц үзүүртэй өд гаргаж ирэн Жэксоны нуруунд тулган
-Хасүд ойртоод хэрэггүй шүү. Тэр одоохондоо минийх тийм болохоор та нар шиг бузар юмнуудаар бусниулахыг хүсэхгүй байна. Намайг энэ хутгыг нуруунд чинь дүрэхээс өмнө энэ нэг хэдэн юм аа аваад явж үз.
Жэксон Тэхёны хэлэх үгийг анхааралтай сонссоноо дараа нь инээд алдаж
-Үнэхээр л бидний бяцхан дүү ийм том болчихжээ. Хасү байгаа болохоор яасан бүхнийг хийж чадах юм шиг болчихсон уу? Гэнэт л өнөөх бяцхан жаал чинь амь орчихсон уу? Өөдөөс эгцэлж ч харч чаддаггүй байсан амьсгаа ингээд нуруунд минь хутга зоох гэж. Чамайг ийм их хүчтэй болгож байгаа юм чинь Хасү гэх тэр охин над ирэхээр юу болох бол их сонирхол татаж байх чинь. Түүнийг улам ихээр авмаар санагдчихлаа байна.
Тэхён-Дургүй байхад нь түүнд ойртвол юу болохыг мэддэггүй хэрэг үү? Тамд очихыг хүсээ юу?
Жэксон-Өвввв санаа тавьж байгаад баярлалаа. Залуу минь чи бид нарыг хэн гэдгийг мартаж ээ. Яаж бид нар ийм олон хүчтэй мөртлөө одоо хүртэл амьд яваад байгааг мэддэггүй хэрэг үү? Тэгвэл би хэлж өгье. Бурхныг хуурах хэцүү л дээ. Гэхдээ эргэлзүүлж болдог юм. Тэгвэл яахав авах ёстой бэлгийнхээ талыг нь авдаг юм. Намжүүн хүсвэл Хасүг одоо ч авчихаж чадна. Яагаад гэвэл тэр хүчтэй. Гэхдээ бурхнаас ирэх бэлгийг бүтнээр нь авахын тулд хүлээж байгаа юм гээд ухаангүй хэвтэх Намжүүн рүү тоомжиргүйхэн харлаа.
-Харин түүний хэдэн жилийн зүтгэлийг чи булаачихсан Намжүүнд одоо ямар байгаа бол. 100 гаран жилийн дараа арай гэж нэг юм сахиусан тэнгэр олж байхад чи гэж нээрээ гээд Тэхёныг нудран эргээд буйдан дээр суулаа.
Тэхён өдөө буцааж далавчиндаа хийгээд
-Хасүг хэн нэгний ашгийн төлөөх золиос болгомооргүй байна. Бороо зогсохоор эндээс яваарай гэж хэлээд дээшээ гарлаа.
3давхарт ирээд Хасүгын өрөөний хаалган дээр очин
-Хасү би байна хаалга онгойлго гэхэд нь дотроос ямар ч чимээ гарсангүй.
-Хасү би байна аа Тэхён хаалга онгойлго оо одоо зүгээр гэтэл бас л юу ч сонсогдсонгүй.
Advertisement
Гайхшраа барсан Тэхён арай чангаар
-Хасү гэж дуудахдаа нэг юм саналаа.
Хасүгын чихэнд шивнэн
-Хасү би байна аа хаалга онгойлгож болно гэхэд өрөөнд хэн нэгэн алхаж хаалга онгойн бага зэрэг завсар гарлаа.
Нүдээ тормолзуулан чухал царай гаргасан Хасү өнөөх завсраар шагайж Тэхёныг дээрээс нь доошоо нэг харснаа
-Тэхён мөн биз гээд цээжинд нь хуруугаараа хүрлээ.
Тэхён инээд алдсаар
-Тийм ээ би мөн одоо зүгээр гэхэд Хасү хаалгаа томоор онгойлгон Тэхёныг тэврэн авлаа.
Хасү-Чамайг чинь тийм их сүр болоод байхаар нь ямар нэгэн юм болох нь л гэж бодлоо чи зүгээр байна гэхэд
Тэхён-Тийм ээ би зүгээр тэр хэд тэгж байгаад явна биз гээд Хасүг мөрөөр нь тэврэн өрөөнд оров.
Бороо удаанаар бас гунигтайгаар орсоор яг л ямар нэгэн зүйлийг зөгнөсөн мэт уйтгартай нь аргагүй дүнсийн шиврэнэ.
Хасү Тэхёны хөлөн завсар суугаад гараар нь оролдон хэвтээд Намжүүнтэй анх яаж танилцсан талаараа ярьна.
-Тэр харц нь үнэхээр аймар байсан. Надад санаа тавьж надтай дотносохыг хүсдэг хүн байдаг юм байна гэж бодоод тухайн үедээ баярласан л даа. Даанч хариуг нь надад ёстой гоё өгсөн дөө гээд инээтэл
Тэхён-Тэр наад аргыг чинь зөндөө ашигладаг тэгээд ер нь дандаа бүтэмжтэй болдог л доо. Гэхдээ чам дээр ажиллаагүй.
Хасү-Бурхнаас юу явах гээд ингэж их хичээгээд байгаа юм бол оо? Дэд бурхад бэлэг гэж юу өгдөг юм.
Тэхён энэ үед бага зэрэг сандарлаа. Яагаад гэвэл Тэхён ч бас бурхнаас бэлэг авахыг хүсч байсан юм.
Тэхён-Сайн мэдэхгүй л байна. Бага байхад л хайж байсан одоо ч хайсаар л байгаа. Чухал зүйл болоод л ингэж их хичээж байгаа биз.
Шөнө ч болж Хасү Тэхёны цээжийг дэрлэн нам унтжээ. Харин Тэхён сэрүүн байх бөгөөд Хасүгын үсийг илэн тааз руу ширтэнэ.
Түүний бодож байгаа зүйл нь дэндүү утгагүй бөгөөд сэтгэлд нэг л тээртэй. Хэрвээ тэр эмэгтэй хүн байсан бол Хасүгын оронд байсан бол амар байх байлаа. Эсвэл Хасү гэдэг эмэгтэй өөрийнх нь амьдралд орж ирээгүй бол тэр ингэж бодлогошрох шаардлагагүй байсан юм.
Хүндээр санаа алдаж өөрийнх нь энгэрт үнэгчлэн унтах эмэгтэйн эгэл даруухан төрхийг харан инээмсэглэнэ.
Advertisement
Хүнийг өөртөө татаад байх юмгүй ч бүсгүйн дотоод сэтгэл дэндүү гүн гүнзгий бас цэвэр ариун ямар ч хиргүй, тунгалаг.
Тэхёны нүд нулимсаар дүүрч ганц хоёрхон дусал нулимс хацрыг нь даган урсана.
Өөрөө ч уйлж байгаагаа мэдэлгүй нулимстай уруулаараа дурлалт бүсгүйнхээ духан дээр нь зөөлхөнөөр үнсээд нүдээ анилаа. Унтахаар.
Гадаа шувууд жиргэж өглөөний гэгээ цонхоор тусан бараан хөшигний завсраар нар гэрлээ гийгүүлнэ.
Хасүгын нүдэн дээр нар тусаж гэрэл цохиход тэр сэрлээ.
Халуу төөнөх хайртынх нь бие нэг л дотно. Ингээд мөнхөд хэвтээд л баймаар түүнд санагдаж цээжээ дэрлүүлэх залуу руу ширтэнэ.
Түүнд энэ залуу байгаагүй бол түүнд энэ залуу дурлаагүй бол түүнд хайртай болоогүй бол тэр одоо амьсгалж байхгүй байсан юм. Хайр ийм л хүчтэй.
Хайрлуулж л чадвал гайхамшиг үүсэх болно.
Тэхён нүдээ аньсан хэвээрээ
-Залуу хадагтай!!! Өөрийг чинь ингээд ширтээд байхаар би унтаж чадахгүй байна. Ширтэхийнхээ оронд бие маань энд байна үнс л дээ гээд хөмсгөө зангидлаа.
Хасү бага зэрэг ичингүйрэн
-Сэрсэн юм бол дуугарахгүй хүн эвгүй байдалд оруулчих юм гээд хамрыг нь чимхлээ.
Тэхён хамраа чимхүүлсэндээ гайхан нүдээ нээтэл өөр лүү нь өхөөрдмөөр инээмсэглэх бүсгүйг олж хараад хийх гэж байсан үйлдлээ болин хайртай эмэгтэйнхээ хамран дээр шоб хийтэл үнсчихээд орноосоо босов.
-Би бууж өглөөний цай бэлдлээ гэж хэлээд гараад явлаа. Хувцастайгаа унтсан болохоор удах ч шаардлага алга.
Хамар дээрээ үнсүүлсэн Хасү баярлах ичих гайхах зэрэгцэн догдолж ядсаар орон доогууроо орон хөнжилдөө шургална.
Тэхёныг доош буухад гал тогооны өрөөнд Намжүүн инээмсэглэн зогсоод дүүрэн амттай хоолтой ширээ налан зогсоно.
Тэхён бага зэрэг гайхан түүнээс
-Юу вэ? Бас өөр эмэгтэй аваад ирсэн юм уу? Гэж зандрангуй асуухад Намжүүн инээд алдаж
-Хүү минь дээ мэдээж үгүй. Чамд ийм сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай. Зүгээр л хамт хооллох гэсэн юм. Хасү яасан бууж ирж байна уу? Гэхэд Тэхён нүдээ эргэлдүүлсээр
-Удахгүй бууж ирнэ ээ. Бид хоёр хамт сэрсэн гэж хэлээд жуумалзан ширээнд ойртон сандал татан суулаа.
Намжүүн тэр хоёрыг хамт хоносныг мэдэж байгаа ч Тэхён түүнд ингэж хариулна гэж бодсонгүй.
-Заза бууж ирэхээр нь хамт өглөөний цайгаа ууя гээд өөрөө ч бас суудлаа эзэллээ.
Хэдэн минутын дараа Хасү бууж ирээд хоолоо идэж эхлэв.
Хоолны дундуур тийм ч их яриа өнгөрсөнгүй Тэхёны хэдэн настай талаар л ярилцаж өнгөрөв.
-Гэхдээ би 125 юм шиг харагдахгүй байгаа биз дээ. Яг л одоогийн 25-тууд шиг гэлээ.
Хасү-Хэрвээ чиний наснаас 100 хасчих юм бол 25 настай болно. Харин Жүүний наснаас 600 хасах юм бол 26тай ингээд бүгдээрээ бараг адилхан болчихож байгаа юм биш үү? Тэхён нэг юм санасан юм шиг толгойгоо өргөн
-Ингэхэд чи бид хоёроос хоёулангаас нь дүү байж ах гэж дуудаач ямар бүдүүлэг хүүхэд вэ? Гэхэд
Хасү-Намжүүн өөрөө намайг нэрээр минь дууд гээд байсан юм чинь гээд уух гэж байсан дарсаа буцааж тавьлаа.
Намжүүн Хасүгын энэ үйлдэлд урам нь бага зэрэг хугарч
-Тийм ээ би тэг гээд хэлчихсэн юм аа. Чамд таалагддаггүй хэрэг үү? Харин ч надад таалагддаг гээд усан үзмийн дарснаас балгана.
Тэхён Хасү рүү гомдолтой нь аргагүй хараад хошуугаа унжуулан
-Хасү би дургүй байна. Чи намайг ахаа гэж дуудах ёстой гээд гараа энгэртээ зөрүүлэн сууна.
Хасү-Заза тэгж дуудна аа гээд хундагыг барин авлаа.
Намжүүны нүд нь сэргэж
-Заза би гол яриандаа орсон нь дээр юм байна. Тэгэхгүй бол болохгүй нь. Дэд бурхад намайг дуудуулсан хэдэн хоног дээшээ явах хэрэгтэй болчихсон.
Тэхён-Ямар нэг юм хийгээ юу аль аль талаараа?
Намжүүн-Үгүй дээ хүү минь. Би чинь хэн билээ дээ дээр миний хэрэг гарсан бололтой. Та нараас түр салж байгаа болохоор хамт байхыг хүссэн юм. Үдэлтийн бэлэг гээд л ойлгочих за тулгацгаая гээд хундагаа дээш өргөлөө.
Хасү Тэхён хоёр ч инээмсэглэн тулгана.
Хасү-Би дарс ууж үзээгүй. Их сонин амттай юм аа гээд ярвайхад Намжүүн сэтгэл нь амарсан байртай гүнзгий амьсгаа аваад суудлаасаа бослоо.
Намжүүн-Ингэж нэг юм...ХАСҮ...одоо арай л дээрдлээ. Хасү чи үнэхээр гэнэн юм аа ааш муутай Тэхён хүртэл чамтай адилхан болчихож. Тэхён~аа баярлалаа. Бас үнэхээр уучлаарай гээд Хасүгын эрүүнээс нь татаж байгаад уруулыг нь шуналтай гэгч нь удаанаар үнсчихэв.
Advertisement
- In Serial20 Chapters
The Immortal Scientist
Taking over the world was easy enough. Create a few super soldiers and a sentient A.I. and you'll defeat any nation on Earth. The real issues come after that. What do you do with the full efforts of a united mankind? Spread out as far as you can and make pretty things. The natives of the sol system spread out and occupied the every planet and moon. The polulation was skyrocketing under the support of new food and medicine systems. Back on Earth, the mastermind behind all this created something that was so powerful, the heavens themselves would send down a tribulation. After surviving the ordeal, he would ascend to a higher plane. Thrust onto the stage of martial world cultivators, he finds the world poor, dirty and dangerous. Magic is nice, but science had been coming along nicely. They had almost breeched the Void Wall at the edge of the solar system. The only option available to him now was to educate these warring savages and lay the groundwork for a proper industrial society.
8 218 - In Serial43 Chapters
Blood Born
A world torn by war, and death. A people brought from the mists of time to throw themselves into the fray, and a new born, whose fate is to die for his people. Will he fight it, or will he follow fates twisted web to his death.... ------------------------------------------------------------- Bard -------------------------------------------------------------- Follow the young warrior born for war, and death as he journeys through the world. Battlefield to battlefield at the behest of those more powerful, all the while gaining power himself to break his chains and experience freedom in all its glory. Join him as he grows, learns how to feel through pain induced situations, and traumatic exchanges that should, and very well may break him. See those he loves, those he hates, those he kills, and those he spares. His journey shall span centuries, and only time will tell if he shall fall to the fate placed before him, or overcome it. This is the tale of Rage, and his small Pride of Berserkers, and Soldiers....A tale thought lost.
8 198 - In Serial29 Chapters
Above All
"In a world where strength rules supreme. All beings shall bow before the strong."This is the golden rule of all mortals who wish to take the path of martial arts or wizardry and defy the will of the heavens.Those who do not obey this rule will suffer a miserable fate worse than death. Arthur, a 13 year old boy who has encountered a strange occurrence during his early childhood, is forcedto undertake the tribulation of the heavens. Follow him and watch as he tries to become the one who stands above all.
8 204 - In Serial19 Chapters
Rage of the Father
Five years. Nazarick had existed in this New World for five years, and in that time turned it utterly upside down. The subservience of the Baharuth Empire, the Dwarven Kingdom, the Quagoa Tribes, the Elven Kingdom, and the Lizardmen Tribe. The destruction of the Re-Estize Kingdom. Worship from Roble Holy Kingdom, and even a ceasefire with the Dragon Lords of the Argland Council State. Now Ainz Ooal Gown can turn his sights south, to the Slane Theocracy. Thanks for reading!
8 198 - In Serial9 Chapters
The Lost Fortress
One of NATO's main operating base in the Pacific has been mysteriously transferred to another world where magic and fantasy creatures exist. Cut off from supplies and communications from NATO command, the personnel of Main Operating Base "RAZOR" do their best to adapt and thrive in this new world. -This story is based on the ARMA 3's universe, it took place right after the APEX protocol campaign. Disclaimer: This is a work of fan fiction using characters from the ARMA series, which is trademarked and owned by Bohemia Interactive
8 126 - In Serial10 Chapters
Tord x reader ~love wins in the end ~
*the red leader walked up to your cell and said "have a good time in hell " *your eyes widen * *he laughed crazily and smirked * "have a good stay because you might never know when death might come your way "
8 212

