《SaUDaDe [completed]》12-р бүлэг
Advertisement
Хасү аврал эрсээр нулимсаа дуслуулан Сокжиныг өөрөөсөө түлхэх гэж ядах бол Жин улам улангасан нимгэн цамцыг нь урах шахам тайлаад Хасүгын мөрөн дээр даран буйдан дээр хэвтүүллээ.
-Чи онгон биз дээ. Ямар азаар чамайг Намжүүнд өгчхөөгүй юм бэ? Аан......над дээр ирэх гээд л тэндээс зугтаж тийм үү? Би чамайг амтлахдаа үнэхээр баяртай байх болно гэж хэлээд Хасүгын хөхний даруулгыг нь тайлах гэтэл Жин шууд л хөшиж орхилоо.
Яг л ямар нэгэн зүйлд ховсдуулчихсан юм шиг хий хоосон зүйл рүү ширтсээр дээш босон чулуу шиг хөдөлгөөнгүй зогсоно.
Хасү хурдхан шиг босоод гадуурх цамцаа аван өрөөнөөс гаран гүйтэл чихэнд нь хэн нэгэн
-Хурдан гүйгээрэй удаан барьж чадахгүй шүү. Хамаг хурднаараа гүй гэх дуу хоолой чихэнд нь сонсогдоно.
Хасү ч гүйсээр арай гэж Жиний байшингаас гаран хаашаа ч хамаагүй ямар ч хамаагүй зүг рүү тэмүүллээ.
Километр гаран гүйсний эцэст нэгэн зүлгэн дээр сөхөрч суугаад далай руу харан
-ТЭХЁН~АА намайг аваад яваач ядаж л чиний хажууд байвал би аюулгүй юм шиг байна. Хэрвээ чи намайг сонсож байвал гуйя над дээр ирээч хэмээн хашхиртал мөрөн дээр нь ямар нэгэн зүйл мэдрэгдлээ.
Эргэн харвал Намжүүн урагшаа далайн давалгаа ширтэн чимээгүйхэн зогсоно.
Төсөөлсөн хүн нь байгаагүйд Хасү цочирдон гараа ардаа аван хойш мөлхтөл
Намжүүн
-Тэндээс яваад хэрэггүй өөрөө л зовно гэж хэлээ биз дээ. Одоо явцгаая гээд гараас минь татан босгоод хуруугаа дуугаргалаа.
Хормын төдийд Хасү Жүүний харшид ирсэн байх бөгөөд үүдний хэсэгт зогсоно.
-Т-Тэхён хаана байгаа юм гэхэд
Намжүүн-Тэр чамд хамаагүй ээ зүгээр өрөөндөө ор гэж хэлээд дээш өгслөө.
Хасү-Надаас л боллоо. Би л зугтаагүй байсан бол Тэхён зүгээр байх байсан юм.
Үсээ зулгаан орон дээр тийчлэн өөрөө өөрийгөө үзэн ядна.
Гэтэл ахин хэн нэгний дуу хоолой сонсогдож чихэнд маань
-ХАСҮ чи ирчхээ юу зугтаж чадаагүй хэрэг үү?
Хасү-Тэхён~аа энэ чи юу? Намайг үнэхээр уучлаарай би зугтаж чадсангүй дэмий л чамайг ийм байдалтай болгочихлоо. Намайг үнэхээр уучлаарай зугтаж ч чадахгүй байж.
Тэхён-Зүгээр дээ сүртэй юм биш. Би угаасаа энд хоригдоод сурчихсан тийм болохоор битгий санаа зов
Хасү-Чи хаана байгаа юм. Яаж надтай яриад байгаа юм бэ?
Тэхён-Мэдэхгүй ээ. Чамтай хамгийн сүүлд уулзсанаас хойш би хүний чихэнд дуу хоолойгоо хүргэж алсаас сонсож бас шившлэг ч хийж чаддаг болсон. Үнэхээр сонин байгаа биз тэгэхээр миний хувьд эндээс гарах нь нүдээ ирмэхтэй л адил амархан зүйл
Advertisement
Хасү-Тэгээд яагаад надтай ингэж яриад байгаа юм. Надтай уулзах дургүй байгаа юм уу? Гэхэд ард минь хүсэн хүлээсэн хүний минь инээд сонсогдоно.
Эргээд хартал тагтан дээр Тэхён шүдээ гарган инээж байлаа.
Гүйж очин бэлхүүсээр нь гараа оруулан тэврээд
-Би чамайг үнэхээр их саналаа, тэр чи байсан биз дээ чи тэрнийг ховстсон биз дээ
Тэхён-Тийм ээ би чиний тусламж гуйхыг чинь сонссон юм. Хэдий чиний хоолойг таньсан ч яаж туслахаа мэдэхгүй жаахан удсан намайг уучлаарай би шинэ чадвараа эртхэн хөгжүүлэх ёстой байсан юм.
Хасү-Зүгээр дээ харин ч яг зөв үедээ чи тусалсан шүү. Хэрвээ чи байгаагүй бол би өдийд....цааш нь хэлэх зориг хүрсэнгүй. Зүгээр л Тэхёны цээжийг дэрлэн гунигтайгаар санаа алдлаа.
Тэхён-Чи ядарч байна уу? Зөндөө удаан гүйсэн биз дээ. Унтаж амарвал дээр байх.
Бас хувцсаа соль Жинийг хүрсэн болохоор харахаар уур хүрээд байна гээд өрөө рүү орон хана налан зогслоо.
Хасү өмд цамцаа шинэ хувцсаар сольж өмсөөд нүүр гараа угаагаад орондоо орлоо.
Тэхён-Болсон уу?
Хасү-*Багахан инээгээд* болсон түрүүнээс хойш наанаа зогсоод байсан намайг харахгүй гээд зогсоод байсан юм уу? Гэтэл
Тэхён-Тэгээд би яахын эмэгтэй хүн хувцсаа сольж байхад нь гөлрөөд байх хэрэг үү?
Хасү-За тийм ээ тийн. Чи унтах болоогүй юм уу?
Тэхён-Өрөөнөөсөө оргочихсон тийм болохоор буцаж орвол мэдчих байх.
Хасү-Тэгвэл энд хонох уу? Ор их том болохоор хоёулаа унтахад багтах байх
Тэхён-Болох юм уу?
Хасү-Эсвэл газар унтмаар байгаа юм уу?
Тэхён-ҮГҮЙ ДЭЭ үгүй зүгээр зза би унтлаа гээд орон дээр гаран булан бараадан хэвтлээ.
...
Хасү-Би тэр үед их айсан
Хэн ч туслахгүй болохоор ингээд өнгөрлөө гэж бодсон. Амьдралдаа хамгийн их айсан үе маань лав тэр байх. Хэрвээ тэр үед би зугтаагүй байсан бол би ч Жин дээр очихгүй чи ч шийтгүүлэхгүй байсан.
Тэхён-Зүгээр дээ одоо энд би чиний хажууд байгаа болохоор юунд ч битгий санаа зов.
Хасү-Миний хажууд байгаад чинь баярлалаа.
Олон олон зүйл ярьсаар нэг л мэдэхэд бид хоёр гар гараа атгалцан гүн нойронд автжээ.
Зөөлхөн амьсгал духан дээр мэдрэгдэж дэрэн дээр сулхан унжсан үсийг минь амьсгалынхаа зүг хөдөлгөнө.
Гарнууд маань одоо хүртэл атгаастай байх бөгөөд Тэхёны цээжинд шигдэн тайван бөгөөд нэгэн хэмээр цохилох зүрхнийх нь чимээг сонсоно.
Унтаж байгаа түүнийг эрүүн доороос нь харахад сормуус нь үнэхээр урт бөгөөд өтгөн харагдаж байлаа. Тэхёныг ийм ойроос ийм удаан харж байгаагүй юм байна. Ув улаан өнгийн зөөлхөн булбарай уруул нь хагас ангайлттай байх бөгөөд завсраар нь танан цагаан шүд нь хальтхан харагдана. Арьс нь ямар ч өөгүй бөгөөд хүүхдийнх шиг л булбарай юм.
Advertisement
Атгалцсан гараа бид хоёр гэдсэн дээрээ тавьжээ. Гар нь үнэхээр дулаан бас зөөлхөн ингээд атгаад л баймаар.
Сэрж байгаа бололтой аниалттай нүд нь аяган дотроо хөдөлж харагдлаа.
Нүдээ аньсан хэвээрээ амаа ангайн эвшээж
-Сайхан амарсан уу? Гээд духан дээр минь үнэсээд мөрөөр минь гараа оруулан тэвэрлээ.
Түүний хийсэн үйлдэлд зүрх минь дэлбэрэх шахам цохилж биеийн бүхий л хэсгээр эрвээхийнүүд эргэлдэн бужигналдаад байгаа мэт яаж амьсгалах учраа ч олсонгүй.
Хасү-Н-Нөгөө тийм ээ с-сайхан амарсан.
Чи сайхан амарсан уу?
Тэхён-Мэдээж чи байгаа болохоор, чамайг явснаас хойш нэг ч шөнө ийм сайхан унтсангүй. Цаг хэд болж байна.
Хасү-Мэдэхгүй ээ цонхоор харвал өдөр л юм шиг байна.
Тэхён-Хөөх их удаан унтжээ.
Хасү-Тийм байна.
Тэхён-Өлсөхгүй байна уу? Юм идэхгүй юм уу?
Хасү-Өлсөж байна л даа. Гэхдээ юм идэхээр чинь босох хэрэгтэй болчихно би босмооргүй байна.
Тэхён-Яагаад???
Хасү-Ингээд чамд тэврүүлээд хэвтээд л баймаар байна.
Хэлсэн үгс нь Тэхёныг бас Хасүг өөрийг нь үнэхээр ичээж орхисон бололтой хоёулангийнх нь хацар улайж ягаа бутарна.
Хасү өөрөөсөө ийм үг гаргасанд үнэхээр ичиж
Хасү-Зза би бослоо гээд дээш өндийтөл Тэхён гарнаас нь татаад буцааж орон дээр хэвтүүлэн дээр нь гараад
Тэхён-Хэрвээ намайг идвэл чи заавал босох шаардлагагүй шдэ гээд түүнд бага багаар ойртлоо.
Тэхён Хасү хоёрын уруул нийлэхэд ганцхан хуруу дутуу байхад хаалга тогшиж тэр хоёрын халуухан нөхцөл байдлыг тэр чигээр нь үймүүлж орхив.
Намжүүн-Хасү чи сэрсэн үү? Орж болох уу?
Тэхён нууцаар орж ирсэн болохоор сандарч хаашаа нуугдахаа олж ядан томоор нь хувцасны өрөөнд нь нуугдав.
Хасү-Болно оо ор ор.
Намжүүн-Өлсөж байна уу? Цайгаа уухгүй хэрэг үү?
Хасү-Ааа харин доошоо буух гэж байлаа. Нүүр гараа угаачхаад очлоо. Та түрүүлээд явж бай. Гэсээр баригдчихгүйн тулд Намжүүныг хурдан өрөөнөөсөө гаргах гэтэл.
Намжүүн-Зза тэгвэл би Тэхёныг дуудаад ирье гээд хаалга руу эргэх нь тэр
Хасү-Яах юм бэ ?
Намжүүн-ЯАГААД
Хасү-Яах юм бэ? Тэр өлсөөгүй байгаа байх
Намжүүн-Айн
Хасү-Гүү ээ зүгээр л тэрэнтэй хамт хоолломооргүй байна.
Намжүүн-ЯАГААД
Хэлсэн үгэндээ орооцолдчихлоо.
Хасү-Тэр чинь нөгөө...намайг явуулсан тэгээд л тэнд нэг гаж амьтанд хүчиндүүлэх дөхсөн тийм болохоор хармааргүй байна.
Намжүүн-Зза тийм бол өрөөнд нь оруулаад өгчихье гээд үгийн ч зөрөөгүй гараад явлаа.
Тэхён шүүгээнээс гарч ирээд над руу муухайгаар харан
-Хармааргүй байгаа юм биз дээ түрүүн тэгээд намайг тэвэрчхээд босмооргүй байна гээд байсан хүн хаашаа алга болчхов оо?
Хасү-Худлаа гэдгийг мэдэж л байгаа биз дээ. Намжүүн өрөө рүү чинь орлоо чамайг байхгүйг мэдвэл уурлана шдэ гэхэд
Тэхён-Зүгээр ээ би хөнжил доороо дэр хийгээд хүн байгаа юм шиг болгочихсон. Угаасаа шагайгаад л өнгөрөх болохоор анзаарахгүй байх. Тийм болохоор доошоо бууж хоолоо ид.
Тэхёны хэлснээр Намжүүн үнэхээр анзаараагүй бололтой одоо ширээн дээр надтай хамт хооллоно.
Намжүүн-Тэгэхээр чи энд байхыг тийм их хүсэхгүй байгаа юм уу?
Хасү-Анхандаа тийм байсан л даа.
Намжүүн-Одоо???
Хасү-Одоо бараг дасаж байх шиг байна өө.
Хоолоо урамгүйхэн ам руугаа хийн дурамжхан сууна.
Намжүүн-Би чамд хэлсэн сайн гэж гэхдээ чи надад тийм ч дуртай биш юм шиг байна тийм үү?
Хасү-Яаж дуртай байх юм. Одоо бол би чамд дуртайдаа биш яаж ч хичээгээд болохгүй болохоор нь эвлэрч байна. Хэн ч өөрийг нь хулгайлаад таньж мэдэх хүмүүсээс нь холдуулсан хүнд дуртай байхгүй. Харин ч одоо чамтай хамт суугаад хооллож байгаа нь их юм шүү.
Ер би яагаад чам шиг хоёр нүүртэй худал амьтантай ингээд ярьж байгаа юм бол оо. Намайг эхнэрээ болгох гээд байсан шалтгааныг чинь би мэдсэн шүү. Чи Дэд бурхдаас ирэх бэлгийг л авахыг хүсч байгаа биз дээ гээд хоолны ширээнээс бостол
Намжүүн-Мэдчихсэн байх нь ээ. Сонс....одоохондоо чи намайг уурлуулах хэрэггүй шүү би Дэд бурхдаас зовлон биш жаргал авмаар байна тийм болохоор явж үз гээд амаа арчин гал тогооны өрөөг орхилоо.
Хасү-Би чам шиг адгийн амьтдаас болж зовж байхад чи надад уурлаж байгаа хэрэг үү? Уурлах ёстой хүн нь би л байх.
Мартах гэж ядаж байсан дурсамжийг сэдрээсэн нь тэр өөрөө. Арай гэж мартаад эвлэрэх шинжиндээ орж байхад тэр өөрөө л эхлэсэн.
Өрөөндөө орж иртэл Тэхён байсангүй.
Од дарахаа мартав аа🤩🤩🤩
Advertisement
- In Serial84 Chapters
Midara: Requiem
"When the alternative is extinction, all acts, no matter how heinous, are permitted." The story of a little necromancer who only wants to play with abominations against all that is holy dollies and her horsey, Mister Clackybones. Welcome to the novelization of one script I designed for a video game setting I call Midara (I selected the name of a genus of moths for symbolism purposes, not to be confused with anything else). Once upon a time, I dreamed of the setting being the next Final Fantasy. Long story short: Nope. Requiem itself is meant to be an Open-World RPG which adapts to the choices of the player. This is just one of many, many paths that one might follow in Requiem's gameplay, if it ever becomes a game.
8 108 - In Serial7 Chapters
A Tale of Two: ¡ǝɔuǝɔouuI : Innocence?
John and Friedrick are childhood friends, Friedrick is John's personal manservant but they are closer to brothers than a master-servant relationship normally contains. In this world that has monsters lurking in the shadows and humans attempting to be monsters. Will these boys be stripped of their innocence or grow up first?
8 159 - In Serial29 Chapters
Partners In Death
Hoga Yasahiro, who wished for death as he lost all interest in life, comes to realize he's immortal as he fails his suicide attempt. Isozaki Izumi who is so afraid of losing those around him, has a complicated past that led him to lead a simple life with simple goals as he struggles with attachment. As events escalate, Yasahiro and Izumi find out that they share nothing but immortality; making their partnership very hard. With no clue of how it happened, they start investigating and asking questions for very different reasons. Yasahiro wants to end it, and Izumi wants to make use of it. They start sharing memories of dying, a heavy secret with traumatic effects, traumatic enough to unite them in the face of whatever that comes, as it won't be as bad as death itself, or so they thought.. A story of two immortals struggling to live many lives in a world that has more mysteries than they could ever imagine.
8 217 - In Serial84 Chapters
Vera - Ein Abentuer ins Ungewisse [German]
Die Geschichte handelt von Torben Lang, welcher mit einer Amnesie in einer dunklen Höhle aufwacht. Torben weiss nicht wo er sich befindet und würde es ihm die Stimme in seinem Kopf nicht verraten, wüsste er nicht einmal seinen eigenen Namen. Auf seinem Wegen muss er zahllose Monster bekämpfen, Level aufsteigen und eine Menge Fertigkeiten erlernen. Alles mit dem Ziel, sein Gedächtnis zurück zu erlangen. Ein LitRPG aus der Ich-Perspektive, bei dem der Leser die Entscheidungen des Autors beeinflussen kann. Lust auf ein Abenteuer ins Ungewisse?
8 245 - In Serial68 Chapters
Two Existentialists | S.R.
"How many existentialists does it take to screw a lightbulb?" Spencer asked with a small laugh. Once again the room was silent. You faintly heard Agent Rossi mutter, "Don't.""2. One to change the light bulb and one to observe how it symbolizes an incandescent beacon of subjectivity in a netherworld of cosmic nothingness," he said. The room was silent still, until you laughed. His eyes looked up at yours in confusion. "Wouldn't they sit in the dark and hope that the bulb decided to light again? An existentialist would never change the bulb. He would allow the darkness to exist," you questioned.-#1 #spencerreid#1 #mgg#1 emilyprentiss
8 144 - In Serial20 Chapters
19 reasons Everyone Should Want To Be A Hufflepuff
Book #1 of the Hufflepuff reason series Why would you want to be a show-off Gryffindor or a snobby Ravenclaw when you could be a super chill Hufflepuff and a decent human being? Every Potter fan knows that Hufflepuffs get a bad rep.If you're a Hufflepuff, you have to put up with a lot of haters.And disappointments.So I'm gonna let you see the facts why you would want to be a Hufflepuff!And who is the one that will know this the best? Hufflepuff house ghost of course!!Cover by @LadybirdCookie
8 164

