《SaUDaDe [completed]》1-р бүлэг
Advertisement
Хаа байгаа газрын мухарт амьдардагаа одоо л ойлгосон мэт уурлаж эхэллээ. Жилийн эцсийн шалгалт дөхөөд цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрсөн болохоор оройтож гэртээ харих болсноо ч анзаарсангүй.
Тээр тэнчээ хэдэн гудамны цаана төв зам дээр түгжирэлдэн зогсох машинуудын дуут дохио, энд тэндгүй хуцалдах гудамжны нохдын бүдэг бадаг чимээ чихэнд чимэг нэмэн сонсогдоно. Хэрвээ болдог бол ид шид ашиглаад шидтэн шиг шилжээд гэртээ оччих юмсан. Харанхуйд хаана юу байгаа нь үл мэдэгдэх бөгөөд булан тохой болгонд юмс зэрвэс хөдлөн нүдэнд үзэгдэх нь тээртэй гэмээр.
Айж сандарсаар цүнхээ тас тэврэн хурдан хурдан алхална.
Гуйя~өнөөдөр л намайг гэртээ эсэн мэнд эрүүл саруул хариулчих юм бол би дахиж ингэж оройтохгүй ээ амлая.
Бурханд худлаа үнэн нь мэдэгдэхгүй зүйл шивнэн амлалт өгсөөр өгсүүр шатаар дээш алхлаа.
Ард хэн нэгний гутлын чимээ сонсогдоно.
Өсгийтэй гутал ч биш удаан бөгөөд чангаар алхлах хэн нэгний гутлын чимээ.
~Айж л болдоггүй юм шүү. Зүгээр өнгөрч яваа хүн байвал би л эвгүй байдалд ороод дуусна. Тайван.
Гэхдээ намайг илт удаан алхаад байхад яагаад гүйцэж түрүүлэхгүй байна аа. Би уул нь хурдаа багасгаад зөөлхөн алхсан даа.
Өөрийнхөө утгагүй бодолд төөрч будилан эргэлзэн явтал мөрөн дээр минь хэн нэгний гар тавигдах нь тэр.
~За бурхан минь би ингээд өнгөрлөө. Амьдрал минь баяртай гэсээр эргэж хартал. Сургууль дээр хааяахан таардаг багш өөдөөс минь эгцлэн ширтэнэ.
Түүний дүнсгэр бөгөөд гайхсан царай намайг илт сандаргахад хүргэлээ. Хөмсгөө дээш өргөн нүдээ онийлгон над руу хараад
-Оюутан чи зүгээр үү? Юунаас ингэтлээ айгаав?
Мэдээж хэрэг өөрөөс нь айсан аа юу гэж хэлэх вэ дээ.
Бодож явснаас тэс өөр хүн байснаас болоод ч тэр үү.
Түүнийг байгаад баярласандаа дүүрэн нулимстай нүдээр ширтэн
~Үгүй дээ би зүгээр зүгээр л гадаа харанхуй болохоор жаахан айсан юм. Тэгж их айгаагүй. Гэсээр инээмсэглэж ядан арай гэж хариултал.
~Тийм бол ашгүй дээ. Энэ хавиар хүн багатай дээрээс нь гэрэл муутай болохоор эмэгтэй хүн ганцаараа явах их аюултай. Би чамайг гэрт чинь хүргээд өгье.
Advertisement
Би дэндүү их айж бас сандарсан болохоор эргэлзэх шаардлагагүй толгой дохилоо.
~Шууд зөвшөөрч байх чинь. Амандаа шивнэх төдий хэлсэн ч би сонсчих шиг боллоо.
~Юу? Гэсээр түүний хэлсэн үгийг дахин лавлан асуувал.
~Чи надаас айхгүй байгаа хэрэг үү?
~Та чи манай багш шүү дээ. Би яагаад айна гэж.
~Багш ч гэсэн муу санаатай байж болохгүй гэж үү?
~Болно лдо. Гэхдээ та тийм муу хүн биш ээ би мэдэж байна.
Тэр хариу өгөлгүй зүгээр л инээмсэглэлээ.
Цааш бид хоёрын хооронд яриа өрнөсөнгүй зүгээр л алхана.
~За энэ манай гэр Ким багшаа.
Хариу толгой дохин.
~Тэгвэл ордоо. Би харж байя.
~Баяртай хүргэж өгсөнд баярлалаа. Баяртай. Гараа далласаар байр луугаа орон хаалгаа хаалаа.
~Тэр их ухаантай бас их дуугүй хүн. Тийм болоод ч тэр үү цаанаасаа хүндлэх, хүндэтгэх сэтгэл төрөөд байдаг.
Ямар азаар Ким багштай таарав аа.
Хоосон гэртээ орж ирээд шууд л гутлаа шидэн цүнхээ чулуудаж хаячхаад орон дээрээ үсрэн гарлаа.
Эцэг эх маань салж би гэдэг хүн багаасаа л асрамжийн газар өсөж цагын ажил тэтгэмжийн мөнгөөр өдий хүртэл өөрийгөө залгуулж голоо зогоож ирсэн яахав гачигдах зүйлгүй ч боломжийн шүү.
Усанд орчхоод алчуураа тэвэрсээр утсаа шүүрэн авлаа.
-Багшийн талаар судалнаа. Өмнө нь зүгээр шохоорхож явж байсан ч өнөөдөр тэссэнгүй.
*Хайлт:Ким НамЖүүн*
Овоо их хүн байх чинь доош нүдээ гүйлгэсээр
Энэ биш
Энэ биш
Энэ бүүр ч биш
АААА олчихлоо энэ байна.
Алив ороод харнааа.
Тийм ч олон зураггүй ч зураг бүр нь их хандалттай юм байна.
Яах уу? Дарах уу? байх уу?
За больё эхлээд зүгээр л найзын хүсэлт явуулчихъя.
*Таб*
Утсаа орныхоо хажууд тавин нүдээ анин хавтлээ. Өнөөдөр их ажилласан болохоор нойр хүрч байна.
Эвшээлгэсээр нүдээ нуухлан нэг мэдэхэд л унтаад өгчээ.
Сэрүүлэгний ядаргаатай чанга дуу чихэн дээр удтал дуугарсны эцэст унтраачихаад нойрмоглон орноосоо бослоо.
Цагаа ч харалгүй угаалгын өрөөнд орон бие засчихаад цайгаа уухаар гал тогооны өрөөнд ортол аль хэдийн 9цаг өнгөрчихсөн байв.
Advertisement
Өө бурхан минь би хоцорчхож. Үгүй ээ үгүй гарт таарсан хувцсаа хам хум өмсөөд хар хурдаараа гүйсээр танхимынхаа өмнө амьсгаадсаар ирлээ.
Хэзээний лекц эхэлчихсэн багш самбар дээр хичээлээ зааж байв.
Өөө үгүй эээ энэ нойрыг дээ яах гэж тэгж их унтав аа одоо өнгөрсөн
-Лай лай хая.
Ухаан мэдрэлгүй унтчихсан даа бас цаганд уур хүрсэндээ сургуулийн коридороор хөлөө чирсээр газар ширтэн алхана.
Өнөөдөр хичээлээ нэг мөсөн тасалчих уу?
Эсвэл энэ цагаа л таслах уу?
Сургуулийн гадаах сааданд жүржийн жүүс уусаар ийн бодож суулаа.
Гадаа ч уул нь гоё л байна л даа нар дулаахнаар ээгээд л ийм гоё нарлаг өдөр байхад өөртөө цаг гаргадаг ч юм билүү?
Тэнгэр өөд ширтэн гараа ардаа тулан суугаад нүдээ анин цэвэр агаар, дээрээс ээх нарны илчийг биеээрээ мэдэрнэ.
Гэтэл хэн нэгэн урд минь зогссоор сайхан мөчийг минь сүйтгэж орхилоо.
Нүдээ нээн тэр нэгэн рүү ширтвэл
Ардаасаа гэрэл цацруулсан зуны салхинд хүрэн бор үсээ намируулсан, сайхан үнэр үнэртүүлсэн залуу над руу Үнэхээр үү? Гэсэн царай гарган зогсоно.
Би ч сандарсаар яах учраа олохгүй шүлсээ залгин түүний өөдөөс тэнэг хүн шиг ширтвэл
Өнөөх хүн миний хажууд суугаад
-Хичээлдээ суухгүй энд юу хийж байгаа юм.
-МММ нөгөө үнэн хэрэгтэй би хоцорчихсон юм аа. Тэгээд л дундаас нь суухаас залхуу хүрээд тэгсэн ч би тэр олон хүүхдүүдийн нүдэн дээр багшаас орохыг гуйж чадахгүй.
-Яагаад. Чи зоригтой шдэ. Өчигдөр шөнө дунд ганцаараа явж л байсан.
-Тэр чинь аргагүйн эрхэнд л явсан юм. Би нээрээ үнэхээр зоригтой биш. Хар лда хүүхдүүдийн өмнө гарахаасаа айгаад энд сууж байгаа биз дээ.
-Заз тийм л болог. Найзууд бий юу?
-Байхгүй ээ
-Тэгвэл хамт гадуур гарах уу? Чамд төлөвлөгөө байхгүй юм шиг байна.
-Багштайгаа юу?
-Оюутантайгаа юу?
-Тэгвэл болж байна. Хамт хоол идье би яарч ирсэн болохоор юу ч идээгүй. Өлсөөд байна.
-Заза тэгвэл би даая
Тэр багахан инээвхийлээд дээш босон над руу гараа сунгалаа.
Хэдий надад найз гээд хэлчихээр нэг ч хүн байхгүй ч би уул нь цаанаа их нөхөрсөг хүн. Даан ч тэр бүр найзалсан хүмүүстэйгээ удаан уулзаад байж чаддаггүй болохоор хүмүүс надаас залхчихдаг. Би чинь их завгүй хүн шүү дээ.
...
-Өнөөдөр их хөгжилтэй өнгөрлөө багшаа баярлалаа.
-Зүгээр дээ. Сэтгэлийг чинь засах гээд л дахиж битгий хоцроорой одоо эртхэн унтаж амар даа.
-За ойлголоо гэрт хүргэж өгсөнд бас баярлалаа.
-Зүгээр ээ одоо ордоо оройтчихлоо. Чамайг хэн нэгэн хүлээж байгаа биз дээ.
-Үгүй дээ намайг хүлээгээд байх хүн байхгүй. Би гэртээ ганцаараа амьдардаг.
-Өө тийм бол сандрах хэрэггүй юм байна шдэ.
-Тийм ээ. Гэхдээ би эрт орлоо. Маргааш хичээлтэй.
-Тийм шүү за баяртай оюутан!!!
Хаалгаар орохынхоо өмнө түүнд хандан
-Хасү гэж дуудаарай, намайг Шин Хасү гэдэг гэж хэлээд цааш алхвал
-За баяртай Хасү гэх нь дуулдлаа.
Өдрийн эхлэл муухай байсан ч төгсгөлийг нь сайхан болгож өгөх учиртай байж.
Өнөөдөр надад таалагдлаа. inside out дээр гардаг шиг л холимог өдөр бололтой.
Advertisement
- In Serial655 Chapters
The Legendary Moonlight Sculptor (LMS)
The man forsaken by the world, the man a slave to money and the man known as the legendary God of War in the highly popular MMORPG Continent of Magic. With the coming of age, he decides to say goodbye, but the feeble attempt to earn a little something for his time and effort ripples into an effect none could ever have imagined. Through a series of coincidences, his legendary avatar is sold for 3 billion won, bringing great joy to him, only to plunge him into despair at losing almost all of it to vicious loan sharks. With revelation of money through gaming, he rises from the abyss with new found resolve and steps forward into the new age of games led by the first ever Virtual Reality MMORPG, Royal Road. This is the legend of Lee Hyun on his path to becoming Emperor with only his family loving heart, his boundless desire for money, his unexpected mind, his diligently forged body and the talent of hard work backing him.
8 313 - In Serial1064 Chapters
God Of Fishing
In a world where humanity lives in suspended space, children undergo a fishing test when they come of age. Those with immaculate talents have the possibility of becoming great fishing masters.
8 6237 - In Serial38 Chapters
Tower of Redemption
Kauss Mellow was born on the first floor of the Regal Tower. Since childhood, his life has been centered on survival. Yet even in a world of kill or be killed, he manages to build some normalcy for himself, with his girlfriend and close (though odd) friend. But the tower has never been a place to allow long term peace.Now, Kauss and his friends must climb.The top of the tower awaits them, and along the way, they will find new allies, make dangerous enemies, and discover things previously unknown.
8 103 - In Serial16 Chapters
Endless Journey: Infinite Realms
After all the things that he had done in his life, Alex realized that it was already his time to die. But a sudden encounter with a weird person will turn his whole life around. And his life just became weirder after that. "You are an Esper? Then come and taste my saber!""You are a Daoist? Then come and taste my fist!""You are a Genie? Well, can you grant me infinite wishes?" Everyone shall witness Alex's rise on his endless journey!
8 205 - In Serial9 Chapters
The Immortal's Reckoning
A familiar sounding story takes a sharp twist when a young man winds up in another world and realizes he isn't the Chosen One of this story. The Chosen One is his friend, who was kidnapped for her power by the insane evil Emperor, who is trying to mold her into his perfect enforcer. Follow this tale as the two friends, trapped on opposite sides of a conflict, desperately try and get home. This is the first book in the series. I won't be publishing all of it here since I have already published it in other places like Amazon, but I'll publish enough to get people interested. Check out my website at www.worldsoflara.com or support my Patreon at https://www.patreon.com/marisianking.
8 223 - In Serial44 Chapters
Baby Daddy
It's the end of the fifth year and Delilah Davis finds herself being dragged to a Slytherin party by her best friend. But what will happen when the night takes a turn and she ends up having an unexpected encounter with the Slytherin Prince himself? And what will happen when a few weeks later she finds out that she is carrying his child?Read to find out...A Draco Malfoy Love Story
8 144

