《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 41
Advertisement
Салхинд хийсэх ороолтоо сул гараараа хүзүүгээ тойруулан эргүүлэх ба хүйтэн сэвшээ салхинаас хүзүүгээ ороолтруугаа улам нуув.
Өвлийг үзэн ядаж байна гэх үгс Юрагийн амнаас чимээгүй амьсгал мэт шивнэн гарахад уур гарч дараа нь агаарт замхаран алга боллоо. Хүмүүсийг сэргээх зорилготой кофений газарлуу явах Юра хамгийн ойрхон Старбаксруу орсон ч мэдэхгүй юм даа , цахилгааны ямар нэгэн юмнаас болж түр ажиллахгүй гэсэн учраас дараагийн каферуу хасах хорин градуст алхаж байв.
Кафений урд ирсэн Юра халааснаасаа гараа гарган ирж хүйтэн бариулыг барин орох ба дотроос угтах дулаахан уур амьсгалд одоо л нэг тайвшрах мэт санагдаж өөрийн ороолтоо суллан ойр хавиа ажиглан кассруу алхан очлоо.
" 8 ширхэг американо. " гэхэд кассны эрэгтэй толгойгоо дохин бичээд Юрад түр хүлээнэ үү хэмээн хэлэх ба тэрээр цонхны хажууд байх ширээлүү алхан очих ч замдаа нэгэн танил хүнийг харан алхаагаазогсооход тэр хүн нь ч бас Юраг анзааран ,шууд инээмсэглэв.
" Бан Юра-ssi "
Юра толгойгоо ёслон ширээлүү нь бага зэрэг ойртох ба бараг л сонсогдолгүй гэмээр " У Сэүн-ssi " гэлээ.
Сэүн хар хүрэм , саарал урт ороолт болон малгай өмссөн байх ба энгэртээ нарны шил болон ширээн дээр маскаа тайлсан байх нь хүмүүсээс нуугдан явж байсан нь үзэгдэж ойр хавиа хальт гүйлгэн харахдаа Юра кафед нэг их хүн байхгүй байгааг анзааран Сэүнийг тайван сууж байгааг ойлгов.
" Өөртөө чинь ингэж тааралдана гэж бодсонгүй шүү. Стилист чамайг энд орж ирдэг гэж мэдсэнгүй. "
Сэүний нүүрэнд дөлгөөхөн тайван инээмсэглэл тодорсон байхад харин Юрагийн хацар нь хүйтэн магадгүй улайсан ч байж магадгүй дэлбэрсэн байдалтай харж байснаа гараараа арагшаа хальт зааж " Би ажилчдад кофе авахаар орж ирсэн юм. " хэмээхэд Сэүн толгойгоо дохин , урд нь байх хоосон сандалруу заав.
" Суу л даа. Энд кофе их удаж байж гардаг. "
Юра толгойгоо сэгсрэн " Үгүй ээ хэрэггүй. Хүмүүс буруугаар ойлгочихно. Миний санаж байгаагаар би хангалттай иймэрхүү асуудалд орооцолдсон. " гэхэд Сэүн ямар ч асуудалгүй малгай болон маскаа зүүгээд " Одоо тэгвэл хэн ч мэдэхгүй " хэмээн хэлэх үед Юра зөвшөөрөхөөс өөр арганд хүрсэнгүй.
Advertisement
" Тэгэхээр яажшуухан байна даа? Хамгийн анхны уулзалт маань нэг их сайхан сэтгэгдэл төрүүлээгүй байх , БиТиЭсийн Ким Тэхёнд хүртэл. " гээд Сэүн инээмсэглэх нь нүдээр нь илэрхийлэгдэхэд Юра толгойдоо тэр үеийг бодосхийн эвгүй байдлаар хальт инээмсэглэв.
Сэүний тасралтгүй харцны урд Юра сандалдаа эвгүй байдлаар хөдлөн байрлалаа өөрчлөх ба түүнтэй ярих юу ч байхгүй байсанд толгойдоо бүх л зүйлүүдийг бодож байлаа. Бод Юра. Чин чинь стилист хүн.
" Аан нээрээ. " хэмээх Юрагийн гэнэт ярианд , ичин чимээгүй суух Юраг харан баясаж байсан Сэүн түүнрүү анхаарлаа хандуулав.
" Та нарыг Дэсэн* хожсон гэж сонссон. Та нар үнэхээр сайн юм байнлээ. "
Сэүн инээмсэглэн толгойгоо баярлалаа гэх маягаар дохиход кафений хаалга онгойж хэсэг ахлах сургуулийн охид орж ирэх ба Сэүн нэг их ил харагдахгүй нь тулд маскаа дээшлүүлэн ширээгээ урагш налахад гэнэт өөрлүү нь ойртсонд Юра сандран арагш сандлаа налав.
Сэүн Юралуу харснаа жирийнээр гараа ширээн дээр тулж урьдынх шигээ тайван байдалд очих ба юу ч болоогүй мэт хоолойгоор ярьлаа.
" Би харин нэг саналаа. Өөрөөс чинь асуух гэж их хүссэн шүү. "
Юра юу ярих гэж байгаад нь сонирхол татаж толгойгоо ярь ярь хэмээх дохих ба Сэүн дахин арагшаа нь бүлэг охидруу хараад буцан Юрагийн ямар ч муу зүйл агуулаагүй цэвэр сэтгэлээрээ харах царайлуу харав.
" Би та нарыг түрүүхэн оршуулгын ёслолд явсан гэж сонссон. "
Юрагийн нүд томорч тэрээр гэнэт сандрах ба юм ярихаас нь өмнө Сэүн яриаг нь таслалаа.
" Бас тэр нь тэдний насны ойр дотны эрэгтэй нь байсан гэж сонссон. Миний зөв биз дээ? "
Чихэндээ Юра яагаад ч итгэхгүй байлаа. Яаж Сэүн мэддэг билээ. Уг нь энэ үйл явдал энт голд маш нууцаар өрнөсөн юмсан гэх бодол урган явах ба дахиад арай өөр хүн сонссон болов уу гэж бодох үед Сэүн дахин ярихдаа энэ удаа бага зэрэг инээн ярьж байв.
" Үгүй ээ үгүй буруугаар ойлгох хэрэггүй. Миний хамаатны ах Биг Хит энтертайнментийн ажилчин. Тиймээс л би түүнээс гуйн байж сонссон юм. Би их танилтай хүн. Бас үүнийг зөвхөн би л мэднэ. "
Advertisement
Яг л Сэүн Юрагийн бодлыг уншаад байгаа адил түүнийг тайвшран барьсан байсан амьсгалаа гаргах үед дахин сонирхол татан асуув.
" Яагаад гэхдээ тэр эрэгтэй шоронд орчихсон юм? Би яг шалтгааныг нь сонсож чадаагүй ч нэг хүнийг " гэснээ Юралуу арай ойртон шивнэсэн хоолойгоор " хутгалсан гэж сонссон. " хэмээх үед Юрагийн ухаанд бүх зүйл дахин бодогдлоо.
Пэнин.
" Энэ их асуудалтай. " Хэсэг хугацааны дараа үгс Юрагийн амнаас гарахад Сэүн толгойгоо бага зэрэг далийлган харав.
Дахин Сэүнийг юм асуухаас урьтаж Юрагийн урд байсан захиалгийн зүйл биржигнэхэд Юра сандлаасаа босох ба түүнийг даган Сэүн босч , өөрийн хувцсаа доошлуулаад утсаа харсанаа өөрийг нь харах Юралуу харлаа.
" Би муухай загнихгээгүй шүү гэхдээ ойр дотны хүнээсээ юм нуух хэцүү гэж бодохгүй байна уу? Зүгээр л тэр хүн чинь эрт орой цагт мэдэж л таараа. Харин тэр үед л яах вэ гэдэг чинь их сонирхол татаж байна."
Үүнийг хэлэн тэрээр Юраг тэнд нь үлдээн хажуугаар нь өнгөрөн хаалгаруу зүглэх ба өөрийнхөө бодож байгааг зөв байхвий гэхээс эмээж байсан Юра Сэүний арагш харав.
" Чи бүгдийг мэдэж байсан юм уу? "
Сэүн түүний яриаг сонсоогүй мэт хаалганы урд ирэн онгойлгох ба гарахынхаа өмнө Юралуу сүүлийн удаа харан нэгэн үг хэлээд гарахад тэр хэдхэн үг нь Юраг ганцаараа биш гэдгийг мэдрүүлэхэд хүргэлээ.
" Би хэлсэн шүү дээ. Би танилын хүрээ ихтэй гэж. "
***
Тэхёны халуун амьсгал хүзүүнийх нь тэнд хэтэрхий ойрхон мэдэгдэхэд Юра яг л үүрэндээ эргэн нуугдаж байгаа яст мэлхий шиг хүзүүгээ цамцруугаа шигтгэн бэлтгэлийн өрөөнд тавьсан байсан жижиг зурагтнаас харцаа салган , түүнээс холдож том нүдлэв.
" Чи чинь яаж байна аа? "
Тэхён урдах ширээг гараараа түшин эрүүгээ гаран дээрээ тавиад
" Зүгээр л хажуудаа суух үзэсгэлэнг бодит уу үгүй юу гэдгийг бататгасан юм. " гэв.
Юра иймэрхүү нялуун юманд дасаагүйдээ түүний муухай юм үнэрлэсэн мэт муухай царайлж толгойгоо сэгсрэв.
" Чиний толгойнд яг нэг юм байгаа байх аа. "
Тэхёний гар яван Юрагийн зарим үсийг чихний ардуур хийхэд тэрээр аль болох ичсэн байдлаа үзүүлэхгүйн тулд хэрэггүй л хоосон харцаар телевизорлуу эргэн анхаарлаа хандуулж Тэхён харин зөөлхөөн амьсгал гарган инээлээ.
" Яг л нуруун дээрх ачаа минь уначихсан мэт санагдаж байна шүү. "
Түүнрүү харалгүй үзгээ эргэн гартаа атгах ба ширээн дээрх цаасруу толгойгоо ойртуулан " Яагаад? " гэхэд Тэхён гараа налан ширээн дээр толгойгоо дэрлэсэн ч Юралуу харах харцаа салгасангүй.
" Ингээд бие биенийсээ нуух зүйлгүй гэхээр зүгээр л надад сайхан байна. "
Юрагийн цээжинд нэгэн эвгүй мэдрэмж төрөхөд тэрээр үзгээрээ юм бичихээ болин гэнэт зогсох ба үүнийгээ ч бас ил гаргахыг хүсэлгүй Тэхёнрүү харлаа. Тэрээр өөрийн эрхгүй санаа алдах ба 'Намайг уучлаарай чи биш би нууж байна' хэмээн бодосхийх ба гэнэтийн Юрагийн гуниглахыг ажсан Тэхён түүнийг гомдоохгүй гэсэндээ ширээнээсээ хурдтай өндийгөөд Юрагийн хацрыг үнсчихэв.
Энэ удаа Юра ард талын буйдангаа бараг налтлаа арагшлан том нүдлэхэд түүний нүүр хувирлыг харсан Тэхён маш чангаар инээн урагш унаж харин Юра уурлан сандлаас босч цонхон дээр очиод томоос том онгойголоо.
" Алив Тэхён намайг сайхан ааштай байгаа дээр гялс энүүгээр үсэрчих. Тэгээд хоёулаа бие биенийгээ танихгүй юм шиг амьдарья. "
Тэхён инээж байсан инээдээ улам чанга болох ба газар өнхөрөн унаад удалгүй өөрийн хуурамч нулимсыг арчив.
Дараа нь газраас өндийн одоо ч хүртэл нүүрэндээ төвлөрсөн царай гаргасан Юра дээр алхан очиод " Гэхдээ би үсэрчих юм бол чи минь ардаас хамт үсэрчихнэ шүү дээ. " гэлээ.
Харин хариуд нь Юра гэмгүй царай гарган гараараа дагзаа илэн " Би өндрөөс айдаг. Тэгэхээр тийм зүйл хийхгүй байх. "
Тэхён хайрцган инээлтээрээ дуугүй инээх ба Юрагийн үсийг гараараа илэн арзайлгаад инээмсэглэсэн хэвээр
" Битгий худлаа ярь аа Банни. Чамайг худлаа ярихад би дургүй. " гэлээ.
***
Advertisement
- In Serial28 Chapters
That Small Library by Dover Street
A library isn't really the best place to find romance. Even then, love finds a way. Snippets, drabbles, and scenes centered around a small, public library located on Dover Street.
8 281 - In Serial40 Chapters
His Angel - Klaus Mikaelson
"you saved me"∆ ∆ ∆Life has never been simple for Kaitlyn Paige. From the very beginning of her youth she has known pain. After the mysterious death of her mother, Kaitlyn's body had stopped aging, and she didn't know why.She has been stuck in the body of a 17-year-old since 1864, and has spent her whole life running away from curious doctors, only once getting caught.It is the year 2010 when she finally arrives at the city of Mystic Falls, expecting a peaceful life.That is of course, until she gets sucked into all the supernatural drama which never seems to leave the town. 1x22 - 3x22P.S. unedited. BEWARE of a few spelling and grammatical mistakes. Maybe some plot holes...HIGHEST RANKING:#1 in klausmikaelson#2 in popular #2 in katherinepierce
8 190 - In Serial3 Chapters
Wet for my Step Dad
Times where i was wet for my step dadstep daddy*
8 128 - In Serial42 Chapters
Zaddy
I pulled on my beige puff jacket as I opened the door. Just as I turn to the door, Elijah is standing right in front of me. "I've missed you so much." He tilted his head towards me, yearning for one of my kisses. I placed my hand against his face and pulled away. "Don't you have to go skiing?"He removed my hand. "And didn't you just see me this morning?" I asked, tilting my head and placing my hands on my hips. He bites his lips and pulls me closer. "I wanted to see you before we leave." He quickly pecked my lips and gripped my bottom. I lightly pushed him off and giggled. ✘✘✘✘✘𝘑𝘢𝘥𝘢 𝘊𝘢𝘮𝘱𝘣𝘦𝘭𝘭 𝘮𝘦𝘦𝘵𝘴 𝘌𝘭𝘪𝘫𝘢𝘩 𝘒𝘪𝘯𝘨, 𝘢𝘯 𝘰𝘭𝘥𝘦𝘳 𝘮𝘢𝘯. 𝘏𝘰𝘸 𝘸𝘪𝘭𝘭 𝘴𝘩𝘦 𝘥𝘦𝘢𝘭 𝘸𝘪𝘵𝘩 𝘩𝘪𝘴 𝘳𝘪𝘤𝘩 𝘭𝘪𝘧𝘦𝘴𝘵𝘺𝘭𝘦 𝘢𝘯𝘥 𝘩𝘰𝘸 𝘸𝘪𝘭𝘭 𝘩𝘦 𝘥𝘦𝘢𝘭 𝘸𝘪𝘵𝘩 𝘩𝘦𝘳 𝘤𝘳𝘢𝘻𝘺 𝘸𝘢𝘺𝘴?(The pictures within this book aren't mine. I edit details and change a few things.)
8 142 - In Serial98 Chapters
I Save The Disabled Villain by Pretending to be Pitiful (Wearing A Book)
I Save The Disabled Villain by Pretending to be Pitiful (Wearing A Book)我靠裝可憐拯救殘疾反派(穿書)Author:東舟茶Status:97 Chapters (Completed)Description:Chi Han read a dog-blood abuse article all night.The scumbag in the article was separated from Bai Yueguang because of a misunderstanding. Under the pain, his personality completely changed, becoming sullen and irritable. By chance, he saw a male partner who was five-pointed to Bai Yueguang, and he immediately chased him and played it as a stand-in.During this period, the male supporting role of cannon fodder was all determined, until after Bai Yueguang returned to China, Slag Gong kicked him away, and the male supporting actor finally realized that he had embarked on the road of blackening to death, and finally was driven crazy by Bai Yueguang and Slag Gong together. Locked up in a mental hospital until the end. And the biggest villain who was used by Bai Yueguang had a very tragic ending. After being overthrown by the scum attack, he couldn't help it, his family property was mortgaged, and he committed suicide not long after.Chi Han saw that after the author forced the villain to forcibly lose his intelligence in order to win the scum attack, he abandoned the article on the spot, and left a line in the comment area with great pride: "If I were this male supporting character, this pair of dogs Boys will never live to the end!" Then he became a cannon fodder male supporting role in the novel that day.Chi Han: "..."Don't you? Is it too late to delete comments now?Chi Han, who was so remorseful until he saw the underage villain sitting in a wheelchair, brushed the peach blossoms off his shoulders indifferently, and passed by him coldly and arrogantly, he suddenly felt that this wave didn't seem... deficit?***
8 634 - In Serial80 Chapters
My Savior || J.JK ✔
At a meeting of BTS with fans at a big event, word gets out that there is a known, famous hater attending. But she is armed. Everyone begins looking around for said person, that person being a girl with brown hair. Your eyes catch the girl a few meters away from you, your eyes widening as she points her gun at Jungkook. You got an adrenaline rush as you quickly run to the stage and climb on top, just in time to stand in front of Jungkook as she pulls the trigger.[Please, remember this is completely fictional. I mean no harm towards BTS or Jungkook in particular. Don't believe anything in this book since it's only fiction. Thank you ❤ ]
8 286

