《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 40
Advertisement
Чихний хэнгэрэг хагарах шахам дуу хадахад дууны цохилт бүрнээр шалнаас чичиргээ мэдрэгдэж байлаа. Гэрэл анивчин хаа сайгүй нэг бол улаан ногоон эсвэл цагаан гэрэл тэнүүчлэн явахад хүмүүсийн дүрх яг л дээр үеийн телевизороор гарч байгаа зурагдсан бичлэг мэт нүдэнд харагдаж байв.
Хүн бүр бие биетэйгээ наалдах шахуу бүжгийн талбайд бүжиглэхэд өрөөний зах хавьцаа хүмүүс цөөхөн учраас тэрүүгээр нь алхахад замдаа олон хүмүүсийн голоор нь тасан , муу гэрэлнээс болж ширээний булан эсвэл сандалны ирмэгт цохисоор ширээний хэсгүүд дээр очлоо. Бүх ширээг ээлжлэн харж хэдэн ширээ өнгөрсний эцэст хайж байсан хүнээ олсон би гүнзгий амьсгал гарган түүнрүү алхан ойртлоо.
Эхэндээ тэрээр намайг өөрлүү нь ойртож байгааг анзаараагүй ч түүний яг ширээний мөн очин зогсоход хундага шилээ доошлуулан намайг харав. Удалгүй түүний нүүрэндэх нүүр хувирал гэнэт өөрчлөгдөх ба гэнэт гараа томоор дэлгэн
" Миний найз охин хүрээд ирчихлээ! " хэмээн нэг хашхичиж орхилоо. Хэчнээн түүний хоолойг давахаар дуу тэнд хадаж байсан ч гэлээ ойрхон байж байсан хүмүүс гайхшран харахад би нүүрээ үсээрээ нуун түүнрүү ойртов.
Би түүний хажууд суун нүүрэндээ сандарсан нүүр хувирал илрүүлэн хуруугаа амныхаа урд чимээгүй гэсэн дүрсээр авчирч " Дуугай бай! Хэн нэгэн сонсвол яах юм. " гэхэд тэрээр дэлгэсэн байсан гараа намайг авахгүй нь гэдгийг анзааран аажуухан болих ба толгойгоо бага зэрэг гудайлгалаа.
Би түүнрүү дахин ойртохдоо түүний ширээн дээр захиалсан үнэтэй архи нарыг харан түүний нурууг илэв.
" Одоо эндээс явья аа Тэ. Бусад чинь чамайг хүлээгээд байна. "
Тэхён яг л намайг сонсоогүй мэт доош гудайн харж суух ба мөрөө унжуулан суухад түүний бие өмнөхөөсөө хэд дахин жижгэрсэн мэт үзэгдэж тэрээр зөөлхөнөөр толгойгоо сэгсэрлээ.
" Ямар нэгэн юм болоо юу? Тэ? " толгойгоо доошлуулан түүний нүүрийг харан хичээхдээ түүний гаранд одоо ч хүртэл түүний архитай шилэн хундага атгаастай байхыг анзааран , гарнаас нь авах гэтэл миний гар хүрэхээс ч өмнө Тэхён гарнаасаа шилийг хаяан шил газар унан хагарав.
Архи шалаар цацран асгарахад үүнтэй адил шил ч хүртэл хэдэн тийшээ бутран унах ба гэнэт Тэхён хоёр гараараа нүүрээ хаалаа.
Advertisement
" Би сүйрчихлээ. " гэх үг түүний амнаас бага зэрэг чичиргээнтэй зэрэгцэн гарахад түүний яриа надад юунаас ч илүү тод сонстож байв. Би түүний нурууг дахин нэг илэнгээ хөмсгөө хөнгөхөөн зангидах ба
" Тэхён юу яриад байгаа юм б- " хэмээн хэлж дуусаагүй байхад Тэхён гараа нүүрнээсээ холдуулан надруу харахад түүний бор үс нь духыг нь бага зэрэг ил харагдуулна.
Харин тэр үед л би түүний нүд аль хэдийн нойтон болж , хацраар нь гунигт хоосон нулимс урсаж байхыг олж харвал Тэхён миний гайхшрах нүүр хувирлыг ажиж байснаа удалгүй амандаа бүдэгхээн инээмсэглэн тодрууллаа.
" Би одоо худлаа ярьж болохгүй биз дээ? "
Яг намайг түүнээс юу яриад байгааг нь дахин асуухаар амаа нээхээс өмнө , тэрээр дахин үргэлжлүүлэв.
" Би бүх хүнийг аль хэдийн алдсан биз дээ? "
Дууны ая өөрчлөгдөн өмнөхөө бодвол арай намдуу ая болоход бүжгийн тайзнаас хүмүүс алхан явж ширээлүүгээ явж байгаа үзэгдэнэ.
Би юу хэлэхээ мэдэлгүй итгэж ярьсан байртай түүнрүү хэсэг харснаа " Хэнийг? Тэхён? Хэнийг чи алдсан гэж? " хэмээн хэлэхэд Тэхён нулимсаа арчин надаас харцаа салгаад , урагш харах ба дахин нэг хундага аван аягалахад би түүнээс хариулт хүлээн үйлдэл бүрийг нь ширтэж байлаа.
" Чи надад заавал сайхан хандаад байх хэрэггүй ээ Банни. Чи жүжиглэхгүй байж болно. "
" Юу- "
" Би чамайг бүх зүйлийг мэдсэнийг дуулсан. "
Би амаа хагас онгойлттой гацан үлдэхэд Тэхёний харц над дээр дахин ирж байгаа харагдав. Тэрээр дахин нэг хундага татан гүнзгий амьсгал гаргах ширээн дээр шилийг хүчтэй тавиад нэг зүйлтэй тулалдаж байгаа аятай эргэлзсэн хэрнээ чимээгүй хоолойгоор ,
" Чи намайг орхиж болно оо. " гэлээ.
Түүний мэдэрч байгаа зовлонг би яагаад ч юм өөрөөсөө илүү сайн мэдэрч байв. Би ганцаараа байх ямар байдгыг мэднэ. Хэн ч чиний талд байхгүй байх мэдрэмжийг ч бас би мэднэ. Гэвч түүнээс миний хэзээ ч төсөөлөөгүй үгс урсан гарч ирж байлаа.
Тиймээс би Тэхёнаас дахин үг сонсолгүй түүнийг мөрөөр нь өөрлүүгээ татан харуулаад түүнийг чангаар тэврэлээ. Би өмнө нь хэлж байсан , би сайн сонсогч байж чадах ч сайн зөвлөгөө өгч чаддаггүйг.
Advertisement
Тэхён гайшран үлдэхэд түүний амьсгал гацах нь мэдэгдэж тэрээр надаас салах гэхэд би улам чанга тэврэн авах ба ,
" Би чамайг орхихгүй Тэхёна. Юу ч болсон. Бид амласан биз дээ. Хэзээ ч нэгнээ орхихгүй гэж. "
Миний үг түүнд сонсогдсон эсэхийг мэдэхгүй ч ядаж л түүнийг ойлгоосой хэмээн хүсэв.
Гэхдээ Тэхён ойлгосон.
Тэрээр намайг эргүүлэн тэврээд нүүрээ мөрлүү минь нуусан юм.
Гэвч яг тэр үед л миний толгойн гүнд нуугдаж байсан зүйлийн хаалга онгойсон аятай би нэг зүйлийг бодов.
Пэнин бас Бусан явсан.
***
Халбагаар цайгаа хутган суухдаа цайны минь сахар аль хэдийн уусч цай минь дулаанаа алдсаныг мэдэж байлаа.
Толгойд хэт их бодлууд эргэлдсэнээс яг алинд нь анхаархаа мэдэхээ больж хэрэггүй хумсаа мэрэн сууж байв. Мэдээж Жэнинг ирэн суух хүртэл.
Тэрээр инээмсэглэн надруу харах ч миний эгэл бус гэмээр царайг минь харан инээмсэглэлээ арилгалаа.
" Юра? Чи зүгээр үү? "
Гарны минь төгсөл бүр хүйт дааж би гараараа үсээ арагшлуулаад түүнрүү ширтэхэд Жэнин одоо ч хүртэл гайшрал нүүрэндээ тодруулан надруу ширтэж байв. Би хоолойгоо засан сандал дээрээ тэгшхэн суугаад
" Жэнин надад чамтай ярих зүйл байна. " гэхэд тэрээр инээмсэглэн миний захиалсан байсан хүйтэн кофений аяганы бариулыг эргүүлэн тэгшхэн болгож ,
" Надад эвгүй мэдрэмж төрүүлж байна шүү. Юу ярих гэсэн юм? Чамайг ийм нухацтай байхыг чинь харж байгаагүй юм байна. "
Асуух эсэхтээ эргэлзэн суухдаа гэнэт толгойд бүх зүйлийг мартаад зүгээр л орхи гэх бодол бодогдож эхлэхэд иым сонголт хийсэндээ харамсаж байлаа. Гэсэн ч би асуухаар шийдэв.
" Жэнин , би танайд ахлах сургуулиасаа хойш амьдарч байсныг санаж байгаа биз дээ? "
Жэнин миний тэнэг эхлэлд нүдээ эргэлдүүлэн инээгээд " Юу гээч чөтгөр нь вэ Юра? Чи намайг ухаан санаагаа алдчихсан гэж бодоо юу? " гэх ба би дөнгөж л эхлэж байгаадаа санаа зовж байлаа.
" Та нарт тэр хугацаанд би их төвөг удсанаа мэдэж байна. Заримдаа намайг гаргачмаар үе байдаг байсныг чинь ч би бас мэдэж байна. "
" Үгүй ээ Юра би хэзээ ч тэгж бодож байгаагүй. Бид нэг гэр бүл байсан тийм биз дээ? Чи хэзээ ч надад өөрийн хувийн амьдарлаа хэлж байгаагүй болохоор би чамайг эмзэглэдэг байх гээд хэзээ ч асууж байгаагүй. Үүнд харин чи гуниглаагүй биз дээ? "
Би энэ хүртэл бодож явсан өөрийн бодолдоо инээд хүрэх шиг болж зөөлхөөн инээмсэглэв. Жэнингийн инээмсэглэл түүний нүүрэнд эргэж ирэн тэрээр ,
" Одоо тойруулахаа болиод яг юу хэлэх гээд байгаагаа хэл Юра. Би сонсож байна. ".гэлээ.
Би дахин гарлуугаа хараад гүнзгий амьсгал аван гаргав.
" Энэ Пэнингийн тухай. "
Жэнингийн нүүр барайгаад явахыг ажиглахдаа би өөрийн эрхгүй юу болохоос эмээж эхэлж байлаа. Тэрээр хоосон царайтай болоход би ямар нэгэн зүйл болохоос өмнө яриагаа үргэлжлүүллээ.
" Чамайг энэ тухай ярих дургүйг чинь би мэдэж байна. Би ч гэсэн эмзэглэдэг. Гэхдээ надад мэдэх ёстой нэг зүйл байна. "
Жэниний нүдэнд маш олон зүйл эргэлдэхэд тэрээр бараг л шивнээ мэт хоолойгоор " Юра бид амласан " гэх ба би түүний гуниг тээсэн нүдрүү хэсэг ажив.
" Жэнин би мэдэх хэрэгтэй байна. "
" Юуг! Юра юуг мэдмээр байгаа юм? Миний ахыг үхсэнийг уу? "
Жэниний хоолой өмнөхөөсөө хэд дахин дээшлэхэд кафед суух хүмүүс бүгд чимээгүй болон тэдний зүг ширтлээ.
Тэрээр ойр хавиа харсанаа Юралуу эргэн харах Юра хэсэг тээнэгэлзэн Жэнинрүү харан суулаа.
Би үнэхээр үүнийг мэдэх хэрэгтэй юу? Хэрвээ би үүнийг сонсоход бүх зүйл яг миний бодож байгаа ч үгүй байгаасай гэж хүсч байгаатай адилхан байвал яах вэ?
" Пэнин яагаад нас барсан юм? "
Амнаас минь бараг л шивнээ мэт гарах үгс Жэнинг цочролд оруулан үлдээхэд би харцаа буулган гарлуугаа ширтэв.
Хэр удаан хугацаа явсаныг мэдэхгүй ч Жэнин надруу эсвэл миний хажуу талын ханаруу ширтсээр л байлаа. Үүнийг хийх ямар ч хэрэггүй байсан байна гэх бодол ухаан санаанд урган гарч эхлэх үед гэнэтхэн чимээгүй сууж байсан Жэнин аядуухнаар ярьж эхлэв.
" Пэнин алуулсан Юра.
Тэр бүлэг эрэгтэй хүмүүст хутгалуулсан. "
***
А/N
Солонгос драма дээр яг иймэрхүү зүйл гардаг даа тэ хха. 😂🔥👏
Advertisement
- In Serial73 Chapters
My Cold Husband
Min y/n had to get married to Kim taehyung because of their parents. Y/n is a sweet, kind but a reserved girl, whereas taehyung is cold but kind.••••"even If we're arranged, I'm still yours and..." he spoke coming closer to my ear and whispered, "you're mine" he smirked seeing me.__________________________________Started :- 23 October, 2021. Finished :- 1 January, 2022.~~~~Highest ranks #13 in romance #17 in random #1 in Taeff #2 in fanclub#16 in btsv #8 in Taehyung#31 in Fanfictions #33 in fanfiction#1 in Kpopimagines#3 in Btsff#3 in taetae#10 in Kim #9 in btssmut#7 in btstaehyung#39 in bangtan#55 in kpopidols#1 in Btsarmy
8 162 - In Serial38 Chapters
Her Nerd ➛ GxG
Rosalie Joyce has always has her eyes on the quiet girl. She couldn't do anything about her crush towards her, so she picks on her, hoping that Lia Porta would notice her.But that went down hill...
8 130 - In Serial18 Chapters
The Second Prince Loves a Lowly Servant
Lucy Auclair. Even the name sounds so boring and plain. Yet this saucy and good-natured manhua heroine (in question) isn't any luckier than she was in her past life; an existence far from pleasant. Reincarnating into a war-stricken, magical world, Lucy has no title, possesses little prospects of a happy ending, or is even the daughter of a village merchant. How can a monotonous maid leave her mark in such an unpredictable new world where a carnal second prince and an abominable warlord are tailing her skirt?; where forbidden magic is constantly in practice, unleashing creatures once thought to be mere folk tales?; and where a continental battle heightens previously buried tensions between two disastrously powerful kingdoms? **Updates only on Royalroad.com and Wattpad.com, NOT NovelHD.com**
8 158 - In Serial32 Chapters
ɪ'ʟʟ ᴋᴇᴇᴘ ᴍʏ ᴅɪsᴛᴀɴᴄᴇ, ғᴀʀ ᴀᴡᴀʏ ᴀs ɪ ᴄᴀɴ
Info : There's a Remake of this Story with the same Title! Check my profile! (◍•ᴗ•◍)_____________________Warning : UNEDITED (I won't change any grammars in the story, forgive me)Aliciel realizes her current life is in the world of the Otome Game she played in her previous life after regaining her memories at the age of 14.Unfortunately, she is the game's ruthless Villainess, Aliciel Blacker.Despite her conflicted feelings for the original Villainess, she is hurt and in pain."If I must, I will not talk to the capture targets and the heroine."But now that she has changed, the people around her may also change as a result._______________________________Side Note : → Reverse Harem with Main Love Interest Unedited
8 110 - In Serial101 Chapters
Big Shot Little Jiaojiao Breaks Her Persona Again
[NOT MINE: OFFLINE PURPOSE ONLY]SynopsisThe daughter of the Chi family has been living in the mountains for sixteen years. Suddenly, she returns to the White City. However, it's soon found out that this missy's image is a little off. On the first day, the paparazzi catches her having a meal with one of the best actors. The photographs quickly top the hot searches.Best Actor: Don't make wild guesses. She is my boss and I am her underling.Netizens: As if we would believe you!The next day, the paparazzi catches a financial tycoon tying her shoelaces in the middle of the street. This goes onto the hot searches once again.Some financial tycoon: Don't make wild guesses. She is my boss and I am her underling.Netizens: (⊙...⊙)On the third day, the Chi family's missy dominates the hot searches again with paparazzi photos of a big shot in the medical field sending her to school.Big shot in the medical field: I'm sorry, but she is my boss.Netizens: Where is the pretty-face Jiaojiao we were promised? Her image is collapsing.Just as the netizens are gradually getting used to Chi Jiao's antics, the paparazzi catches her walking into the Civil Affairs Bureau with the head of the Quan family, Quan Jue. Many say that the strategies employed by Quan Jue are brilliant, sly in nature, and brutal. He's an extremely ruthless figure.Quan Jue: I would like to introduce you all to my wife, Chi Jiao. Jiaojiao has been weak and sickly since young. Do not bully her.Netizens: Master Quan, I think you have some misunderstandings about your wife.Chi Jiao suffered a violent death in her previous life. Her soul witnessed that man kiss her remains and perish together with the person who killed her. Only then did she realize that the illegitimate son living in her household had humbled himself because of his love for her. The reincarnated Chi Jiao's main mission this lifetime is to woo Quan Jue, and become the Little Jiajiao in his heart.
8 241 - In Serial92 Chapters
The Duke And His Four Wards
Felix Cambridge couldn't believe it. Along with the dukedom of Twyford, he-London's most notorious rogue-had inherited wardship of four devilishly attractive sisters! Including the irresistible Margaret Fleming. The eldest Fleming was everything he had wanted in a woman, but even Felix couldn't seduce his own ward...or could he? After all, he did have a substantial reputation to protect. And what better challenge than the one woman capable of stealing his heart?
8 90

