《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 38
Advertisement
" Маргаашнаас та нарын амьдрал өөрчлөгдөх болно шүү. Өглөө долоон цагт цагдаагийн газар ирээгүй тохиолдолд хэргээс зугтаж байгаа гэдгээр хэрэг тохно гэдгийг санаарай. "
Офицерийн хэлсэн үгс бүх хүний чихэнд одоо ч хүртэл шивнэж байгаа аятай дараалан сонстоход машинд суух найман эрэгтэйн хэн нь ч авиа гаргахаас эмээж байлаа. Жижигхэн онгойсон цонхны завсраар орж ирэх сэрүүн хүйтэн салхи уур амьсгалыг улам хүйтэн болгоход тэнгэрт илрэх ягаан туяа өнгөө алдан харлаж байв.
Өрөөндөө орцгоон бүгд ор орлуугаа унаж орхилоо. Хэчнээн бүх зүйл ердөө нэг шөнийн дотор болсон байвч тэдэнд хэдэн жил өнгөрсөн мэт санагдаж хүн бүр л одоо байгаа цаг хугацаандаа үүрд амьдрах эсвэл маргаашыг харалгүй нуруугаа харуулахыг хүсч байв. Хувцастайгаа шахуу орлуугаа орсон Жонгүгийг Юнги хувцасаа тайлаач хэмээн хэлэх ч гэнэт доормын хаалга онгойн менежэр орж ирлээ.
Түүний нүүрэнд тайлбарлашгүй нуур хувирал илэрсэн байх ба тэрээр чимээгүй Намжүүн Юнги Жин гурвыг авч одоход Жинсок хэрэггүй л ардаас нь харан үлдэв.
' Тэд юу ярих бол? Арай.. ' гэх бодол түүний толгойд эргэж байвч Жинсок толгойгоо сэгсрэн хюн нарыгаа хэзээ ч тийм зүйл хийхгүйг мэдэж байлаа. Хийхгүй байх гэж бодож байв.
Харин нөгөө талд Бан захирал урдаас нь харах гурван эрэгтэйрүү харж
" Та нар яаж тэгэж чадаж байна вэ?! "
хэмээн уурлахад гэнэтийн хоолойнд нь өөрчлөлт орсонд цочсон гурав эрэгтэйн зүрх нь цээжиндээ үсэрч байлаа.
" Би та нарт итгэсэн! Миний итгэлийг ингэж алдаж байгаа юм уу! "
Бан захирал ширээндээ гараа тулан доош харцаа буулгаж өөрийнхөө амьсгал болон уураа дарж байв. Дараа нь харцаа өргөн Намжүүнрүү харахад Намжүүн газар ширтэн зогсох ба
" Намжүүн надруу хар. " гэхэд тэрээр сандран шүлсээ арайхийн хоолойгоороо залгин байж Бан захирлын харцтай тулгарлаа.
" Чи надад хэл. Та нар яг юу бодож байсан юм. Юу бодож байсан болоод хүний амийг авах хүртлээ дэнддэг юм! "
" Би та нарт хэлсэн. Болгоомжтой бай гэж! Тэгтэл та нар ингэж надруу хариу барьж байгаа юм уу! "
Жин чимээгүйхэн " Үгүй ээ , Бан захирлаа- " гэсэн ч Бан захирал таслав.
" Тэгээд юу бодсон юм. Би та нарын төлөө ямар их юм хийж байгааг минь мэдэх үү? Би одоо хүмүүст юу гэж хэлэх юм!
Та нарын хийсэн зүйлийг чинь нуулаа ч та нар бүгдээрээ буруутан болчихвол яах юм. "
Түүнийг чимээгүй болсоны дараа Юнги хажуудаа зогсох Намжүүнийг зөөлхөн гараараа цохих ба Намжүүн нүдээ хэсэгхээн хугацаанд анин гүнзгий амьсгал аван гаргаж дараа нь тэнээс ядаж ямар ч хамаагүй хариулт хүлээх Бан захирлын нүдрүү харав.
" Бид буруутан болохгүй. "
Advertisement
Бан захирал хөмсгөө зангидан хүчтэй амьсгал гаргалаа.
" Тэгээд та нар яах юм. "
" Бид үнэнийг хэлнэ. "
***
" Тайвшир л даа Жимин. "
Жимин Жинсокийн үгийг үл тоон гарыг түлхэн холдуулах ба бүрэлзэх нүднийхээ цаанаас Жинсокруу харж
" Яаж!? Би яаж тайван байх юм. Ийм юм болчихоод байхад. " гэх ба хөл нь хүчээ алдан газар унахад Жинсок түүнийг барин авч газарт зөөхөн суулгав.
" Би одоо яах юм бэ? Би яах юм. Би ээждээ юу гэж хэлэх юм?! ........ ээж ээ.. "
Жинсок Жиминий нурууг зөөлхөн илэнгээ төд удалгүй өөрөө ч тэр нулимсаа барилгүй уйлж эхлэхэд Жимин нүүрээ гараараа таглаж " ээж ээ. " хэмээн уйлж байлаа. Нойлын өрөөнд гучин минут суусан Жонгүг ганцаараа хана налан тэр хоёрын яриаг сонсонгоо өөрийн шүлс нулимсандаа хахан зогсолтгүй уйлах ба харин өрөөндөө хэтэрхий их шахалт болон бодит амьдралаас ядарсан Тэхён чимээгүй хөнжилдөө шигдэн зовлонт нойрондоо дарагдаж байв.
Гэтэл доормын гадааны хаалга онгойж хоёр цагын өмнө гаруйтай явсан Жин Юнги Намжүүн нар орж ирэх ба гал тогооны шалан дээр унан уйлах хоёрыг харж Жин тэр хоёрлуу гүйн очлоо.
" Юу болоод байгаа юм. Тайвшир. "
Жимин нулимсаа арчин тэр хэдрүү хэд алхамын цаана харан зогсох Намжүүнрүү хараад " хюн " хэмээн сөөсөн хоолойгоороо аврал эрэн дуудахад Намжүүн түүнрүү алхан ирж газраас босгох ба хоёр мөрөн дээр нь гараа тавьж
" Жимина сонс. Бид бүх зүйлийг эрүүл ухаанаар шийднэ за юу. Одоо тархиа ашиглах цаг. Ойлгож байна уу? " хэмээхэд юу яриад байгааг нь чигчий хурууны чинээ ч хүртэл ойлгоогүй Жимин жоохон хүүхэд аятай толгойгоо дохив.
Хорин минут аятай ярилцсан Жинсок Жимин нар шал хана нь үл ялгагдах хар бараан өрөөндөө орж ирэхэд гагцхүү ширээн дээрх гэрэлнээс л өрөөг багахаан гэрэлтүүлэх ба Жимин шууд л орлуугаа алхан очих ч замдаа зогсон чимээгүй унтах Тэхёнрүү харлаа.
Жиминийг гэнэт зогсохыг нүднийхээ завсраар хувцасаа тайлж байсан Жинсок анзаарч тэрээр Жиминруу ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй чимээгүй харахад тэрээр Тэхёнрүү хэсэг ширтэж байснаа амьсгал аван гаргав.
" Тэхёна. Би дэбют хийх хэрэгтэй. "
***
Бие биенийх нь гарнаас уясан гав заримдаа нэг нь гараа урагш багахаан хөдөлгөхөд бүгдийнх гар хамтдаа татагдан гинж шарчигнан үрэлдэх ба цагдаа тэднийг чимээгүй бай гэдгийг анхаарууан тэд хэд сандал дээр суулаа.
Танхим тэдний төсөөллөөс ч илүү том бөгөөд хүйтэн мэдрэмж төрүүлэхэд найман эрэгтэйг харсан хүмүүсээс яг хоёр төрлийн нүүр хувирал л үзэгдэж байв. Гуниг гутрал. Уур хилэн.
Шүүгч өрөөнд орж ирэхэд өрөөнд байх бүх хүн босон зогсох ба гишүүдийн ээж аав нар өөрийн эрхгүй айдас мэдэрч нулимс дуслуулахад Жинсокийн эгч дүүгээсээ огтхон ч харц салгахгүй чимээгүй харж байлаа.
Advertisement
" Сууж болно. "
Шүүгч яг л багш шиг санагдаж байлаа. Ангид орж ирэхэд ангийн бүх хүүхдүүд босон багштай мэндлэхэд багш бүгдийг нь дараа нь суу хэмээн захирна. Харин дараа нь тэрээр өөрийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
" Өнөөдрийн шүүх хурал 2012 оны 5 сарын 21 ны долоон цаг тэг тэг минутанд эхэлж байна. Одоо хохирогчийг тал эхэлж болно. "
Найман эрэгтэйрүү муухай харах хохирогчийн найзын суусан ширээний хажуу талаас хохирогчийн өмгөөлөгч гартаа барьсан цаасаа эмхэлэн босч ирэх ба бүх хүний урд гарч ирэн ёслолоо.
Тэгээд тэрээр удидлаганы точлуур дээр даран дэлгэцэн дээр нэгэн бичлэг гаргаж ирэхэд үүнийг нь ву болохы анзаарсан тэр хэд бүгд толгойгоо доош гудайлган суув.
" Гурав хоногийн өмнө буюу 5 сарын 18 ны оройн арван цагийн хавьцаа хүн амины хэрэг Бусан хотод гарсан ба хохирогч гэмтэлээ дааж чадалгүй маргаашынх нь өглөөний найман цагт нас барсан. Хохирогч ердөө 19 настай байсан ба түүний нас барсан учир нь энд сууж байгаа найман хэрэгтнээс үүссэн- " гэхэд сууж байсан бүх хүмүүс дор бүрнээ ярьж хохирогчийн талын ээж нулимсаа барилгүй уйлж эхлэв.
" Тэд насанд хүрээгүй байж архи ууж дараа нь хохирогчруу дайрсан ба зүгээр ч нэг зодоон үүсгэлгүй тэд биендээ хутга авч явж байжээ. "
Дахин хүмүүс уулга алдан бүх эцэг эхчүүд уйлж эхлэхтэй зэрэгцэн хутга гэх үгээр найман эрэгтэй бүгд урагш харж дараа нь бие биенрүүгээ хараад үгүй хэмээн хэлэх гэж байсан ч тэдний өмгөөлөгч тэднийг чимээгүй болгон суулгаж , дуу шуугиан гаргахад шүүгч модон алхаараа цохин чимээгүй болголоо.
" Та бүхний харж байгаагаар тэд камертай газар хэргийг үйлдсэн ч гэсэн камер бүтнээр нь харж чадалгүй зөвхөн тэдний зодолдож байгаа хэдэн хүмүүсийн хэсэг тэгээд удалгүй зугтаж байгаа хэрэгтнүүдийг бичин авсанаас тэднийг хэрэг үйлдсэнийг нотолж байгаа билээ. "
Жонгүг уйлан нүүрээ гараараа нуухад Жиний ээж сандлаасаа босч " Манай хүү тийм зүйл хийхгүй! " гэх мэтээр орилох ба нөгөө талын эмэгтэй ч бас босч ирэн хэрүүл үүсгэхэд дахин шүүгч алхыг цохин " Чимээгүй " гэдгийг сануулав.
" Бүх зүйл буруу байна. Бидэнд хутга байгаагүй! " Юнги орилон сандлаасаа өндийхөд шүүгч чимээгүй хэмээн уурлах ч Хусог бас босч ирэн " Тэд худлаа яриад байна " хэмээн үнэниыг хэлж байсан ч тэдний өмгөөлөгч тэднийг эргэн сандалд нь суулгаснаас тэдний үг ердөө худал хуурмаг л болон хувирч байлаа.
" Ингээд миний хэлэх зүйл дууслаа. "
Шүүгч тэдний тал руу харан нүдний шилээ дээшлүүлээд " Та нарт өөрсдийгөө зөвтгөх эсвэл үнэн учгыг хэлэх хүн байна уу? " гэхэд шүүх хурал чив чимээгүйд автан хүн бүр тэр хэдрүү харав.
Уйлж байсан эцэг эхчүүд , дүүгээсээ огтхон ч харуаа салгаагүй эгч нь ч хүртэл харцаа үл салгаж , хүүгээ алдсан гунигтаа автсан эх хүн хүртэл тэднээс ямар ч хамаагүй хариулт хүлээн тэдний зүг ширтлээ.
" Би та нарыг айж байгааг мэдэж байна. Гэхдээ энэ бол та нарын хамгийн сүүлчийн боломж гэдгийг л сануулья."
Хэн ч үг дуугаралгүй гуяаа ширтэн суухад менежэр харцаа Намжүүнрүү харуулж амандаа чимээгүй " Үнэнийг хэл. " хэмээн шивнэх ба Бан захирал тэднийг үг хэлэхгүй нь хэмээн бодож харцаа доошлуулав.
" Та нар хэрвээ одоо л хэлэхгүй бол бүгд чинь ял авна гэдгээ мэдэж байгаа биз дээ? Тэгэхээр? "
Дахин шүүгч тэдэнд хугацаа өгөн харсан ч хэн ч дуугарсангүйд санаа алдан алхаа атгаад
" За тэг- " хэмээн ярих гэтэл Намжүүн түүний яриаг тасалж гараа өргөхөд бүх хүн эргэн тэдэнрүү харсан ч захад сууж байсан Жинсок гэнэтхэн босч ирэв.
Намжүүн Жинсокруу гайхан харахад бүх хүн ч тэр түүнрүү ширтэх ба салганах гараа атгасан тэрээр
гүнзгий амьсгал аван гаргав.
" Би хийсэн. "
Хохирогчийн талын хүмүүс дуу ороход , түүний ээж сандлаасаа босон " Чи муу алуурчин. Миний хүүг аваад ир. " хэмээн орилох ба гэнэтийн үйл явдалд гайхширсан Тэхён Жинсокийн гарнаас барьж " Жинсок..? Чи юу яриад байгаа юм бэ? " гэх ба түүнээс авсан хариулт бол ердөө л нэг инээмсэглэл байлаа.
Гэвч инээмсэглэл цаанаа маш олон зүйл агуулж байв.
Шүүгч босон зогссон Жинсокруу хараад дахин сүүлийн удаа " Чи үнэнээсээ хэлж байна уу ? " гэхэд Жинсок толгойгоо дохин " Тийм ээ би хийсэн. Би бүх зүйлийг хийсэн. " гэх ба шүүгч бусад гайхшрал тодруусан гишүүдийн хувиралруу харлаа.
' Яагаад тэд ингэж их гайхаад байгаа юм бол? ' хэмээн тэрээр бодож байсан учраас бусдаас нь ч тэр " Энэ үнэн үү? " хэмээв.
Тэд бүгд айж байлаа. Гэвч ихэнхийнх нь толгойнд бүгдийг зөвтгө гэх үгс бодогдоход айдас автсан тэд бүгд нэг нэгээрээ толгойгоо дохиж эхлэхэд , ийм зүйлийг хүлээж байсан ч жинхэнэ амьдрал дээрээ тулан харахад сэтгэлийг нь нэг зүйлээр цохиод авах шиг мэдрэгдсэн Жинсок нүдээ анин түрүүнээс хойш барьсан амьсгалаа гаргалаа.
-
" Эрүүгийн гэмт хэргийн 15.5 т зааснаар хүний амь хороож зугтсан хэргээр хүнд гэмт хэрэгт тооцогдож нас биенд хүрээгүйг бүрэлдэн үзэж хэрэгтэн Ким Жинсокт 5-8 жилийн ял оноож ,
хам хэрэгтэн Ким Намжүүн , Ким Сокжин , Мин Юнги , Пак Жимин , Жун Хусог , Жон Жонгүг болон Ким Тэхён нарыг тус бүрд нь 1 сая воноор торгож байна. Шүүх хурал дууслаа. "
Шүүгч удалгүй танхимыг алханы хоёр цохих дуунаар дүүргэлээ.
Advertisement
- In Serial479 Chapters
Phoenix's Requiem
Painfully shy and conflict-averse, Yun Ruoyan is a scion to a noble house only in name, a puppet embroiled in political machinations beyond her ken. At the tender age of eighteen, poisoned and at death’s door, she finds herself thrown out into the streets. Her relatives have all been executed, betrayed by her dear husband and her cousin. With her dying breath, she curses her own weakness and swears revenge.When Yun Ruoyan awakens once more, she is thirteen, transported five years into the past by the will of the heavens. Her death-defying experience has changed her: no longer is she the malleable creature she once was. But more questions await at every corner—what is the truth behind the birthmark that disfigures her appearance? What are the circumstances surrounding her mother’s mysterious death?Will the phoenix rise from the ashes, or will she fall once more in thrall to fate?
8 653 - In Serial171 Chapters
My Personal Lycan King
Victoria Gibberson, an 18 years old telepathic girl who can read the mind of others whenever she wants. It was a curse more than a gift
8 4761 - In Serial11 Chapters
He's The One™
Kaia, Head CEO of an entertainment business, was forced into an arranged marriage. Her fiance turns out to be abusive and nothing but a cheater. After her high school crush saves her life on the streets, he comes up with the Idea of marriage. What would people do if she found out that she married her company rival? Though, even with this trial in the way, they accept their fate they decide and begin their lives as a married couple. Will they survive or will they falter?? Only time will tell...
8 218 - In Serial20 Chapters
Enthralled By Love
Hazel was rejected by someone she loved and was told that he would be engaged to her deadly foe. In great despair, she went to a bar and met this handsome guy (Zac). They drank a lot and played games. Under the influence of alcohol, they got married. However when they came back to her senses, they decide to make things right, but it's hard to get a divorce now because she wants to use the dramatic yet genuine marriage to keep her proud in front of her deadly foe. Would it be possible that they fall in love with each other in the future? Take part in this amazing piece, and experience a story filled with various mysteries and incredible twists as she uncovers the mysteries surrounding Zac who decides to hide his identity and tremendous background in order to win her heart genuinely.
8 368 - In Serial41 Chapters
Pregnant with the italian's baby ✔
DISCLAIMER!!!!!!This book is probably very bad! Who am I kidding? there's no probably, it's very bad. There are probably some things that don't make sense or don't add up, and the writing in the first chapters (or all) is bad.I know I have improved but this was just a warning, so I don't get cussed out in the comments. Lol, jk. I wrote this when I was younger (I hated editing) so there are a lot of mistakes with capitalizing, punctuation, sentence structure etc.Read at your own risk. You were warned.************Excerpt. The pounding of my head could be heard from a mile away. I closed my eyes tightly and tried not to focus on the pain. I was becoming irritated by both the headache and the stupid chains. I opened my eyes and looked over at my sister, she was sleeping with her head hanging low. I looked away from her and pulled on the chains, ignoring the migraine I'm pretty sure I have. This is just pure cruelty, I really prefered staying in the room. I looked around the room, for what felt like the millionth time within this hour.I took a deep and long breath before I just let my hands hang to the sides of my head in the chains. My breathing slowed and I closed my eyes.When I opened my eyes a while after I noticed that someone was in the room. "What are you doing in here?" I asked.~~~~~~~~Highest Rank #1 in General Fiction.New cover made by @lexusloveangels. Thanks again, I love it.
8 204 - In Serial16 Chapters
i loved you .
that's the point, i loved you.
8 171

