《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 36
Advertisement
" Бид хоёр өдөр л явах гэж байгаа болохоос загварын тайзан дээр алхах гэж байгаа биш Ви. Эцэст нь энэ чинь Бусан шүү дээ. Гадаад биш. "
Тэхён ард нь орон дээр нь нуруугаараа хэвтэн , утсаа гүйлгэнгээ хэлэх түүнрүү харж гартаа байсан цамцыг шидэхэд түүний нүүрэн дээр унах ба тэрээр жоохон хүүхдэд шиг инээн орноосоо өндийлөө.
" Жинсок дуугай амаа тат. Дэгүд байхдаа ч хүртэл би ингэж л хувцасладаг байсан шүү. "
Жинсокийн нүүрэнд тоглоом хийсэн инээмсэглэл тодорсон байх ба Тэхёнтэй нүүр тулгарсан мөчид түүний нүүрэн дэхь инээмсэглэл улам тодорч нүд нь зураасын чинээ болон хувирахад Тэхён хөмсгөө зангидан амаа жимийлээ.
" Хөөе. Чи юу бодоод байгаа юм? "
Жинсок хариулахын оронд арагш чигээр унахад орны өнцөгт арайхийн тогтож байсан дэр газарт унаж , тэрээр зөөлхөн санаа алдлаа.
" Зүгээр л бид ингээд хамтдаа байна гэхээр надад- "
Тэгээд тэрээр өөрлүү нь чимээгүй харах Тэхёнруу харж
" үнэхээр жаргалтай байна. " хэмээх ба гэнэт өрөөний хаалгыг сүнгэтэл онгойгон шорт болон хар майк өмссөн Жимин орж ирэв.
" Хөөе та хоёр хосууд биш шүү дээ. Хурдан явцгаая менежэр хюн хүлээгээд байна. "
Жинсок Тэхён хоёр бие биенрүүгээ харан инээгээд хоёул орноос босон чемоданаа чирэн доормоос гарахад , Жимин тэр хоёрын ард хаалга хаахаар үлдэх ба тэр хоёрыг бие биетэйгээ ярин алхаад явахад
" Би бас 95 оных шүү. Намайг хүлээгээч хоёроо! " хэмээн орилов.
Цаг агаар дөрвөн сар байсан болохоор ч тэр үү дулаахан хэрнээ тэнгэр багахаан үүлтэй байхад галт тэрэгний буудал дээр ирсэн менежэр хюн " Хоёр л хоног шүү. Хоцорч болохгүй. Бас нэг нэгнийээ халамжлаад хамтдаа байгаарай, одоохондоо та нарыг хэн ч мэдэхгүй байж болох ч удахгүй та нар од болох хүмүүс шүү. " хэмээн захихад тэд нэгэн дуугаар баярлалаа гэдгээ хэлээд бүгд л нүүр нүүрэндээ инээмсэглэл баяр баяслыг тодруулсаар Бусан явах вагондоо суулаа.
***
Гадаа харанхуй болсон ч гудамжаар инээлдэн өөр өөрсдийн зүйлсээ ярих найман эрэгтэйн дуу хоолой чимээ оруулж тэд инээлдэн алхасаар маргааш Сөүл эргэн явахынхаа өмнө бүгд Хан мөрний ойрхон байх гудамжны хоолны майханруу алхан орж хоёр ширээг нийлүүлэн наймуул суулцлаа.
Хэдэн майхан хамтдаа нийлсэн учир дотор нь нилээдгүй олон хүмүүсийн шуугиан сонстож хоол шаржигнах эсвэл шилтэй хундагнуудыг бие биетэйгээ тулгах дуу сонстоход тэд жижиг сажиг хоолнуудыг дөрвөн шил сүжүтэй захив.
" Удахгүй дэбют хийх гэж байгаа болохоор л насанд хүртэл чинь би ганцхан удаа л уухыг чинь зөвшөөрч байгаа шүү за юу. "
Advertisement
Намжүүн урдаас харах дөрвөн эрэгтэйд хэлэхэд тэд бүгд л толгойгоо дохиж Сүжүний амтыг ямар байдгыг амталхыг юу бүрээс ч илүүтэйгээр хүсч байлаа.
" Гэхдээ чи ганц хундагыг. " Жонгүгрүү заах Намжүүнрүү тэрээр уруулаа цорвойлгох ба амандаа дэмий л " ганц хундага байх даа яадаг юм " хэмээн бувтнахад үүнийг нь харсан Жинсок Тэхён хоёр инээдээ арайхийн дарж байв.
Жинсок сүжүг ширээнд авчирахад шүүрэн аваад тагыг нь онгойлгох ба нүүрэндээ инээмсэглэл тодруулан " Хамтдаа бид маш олон зүйлийг даван туулсан. Тиймээс би өнөөдрийн сүжү хундгалагч байя. " хэмээхэд бусдынх нь нүүрэнд тэр дорноо Жинсокийн эелдэг байдалд инээмсэглэл тодорч Юнги " Аргагүй л манай Соксок юм аа. " хэмээлээ.
Майхан дотор яг л цаг хугацааны голын заагт гацсан мэт санагдаж байлаа. Хүмүүс явж байгаа ч дахиж ирцгээн гадаа нэгэнт харанхуй болсон байсан учир оройны хэдэн цаг болж байгааг ч гадарлах хэцүү байв.
Ширээн дэхь хоолны тавгууд хоосорч байсан ч тэр хэрдээ ширээн дээрх дөрвөн шил сүжү хоосорч дахин гурван сүжү нэмэгдсэн байх ба уур амьсгал халуун болж эхлэж байлаа.
Сокжин амандаа хазсан байсан лемоны шүүсийг соронгоо , гартаа барьж " Би одооноос та нарын хоолыг хийхгүй. " хэмээн удаанаар хэлэхэд түүний яриаг үл тоомсорлох Намжүүн хажууд нь аль хэдийн ширээг налан унасан Хусогийг нударч " Хөөе Хөүп! Ийм хөнгөхөн уудаг байсан юм уу? " гэх ба ширээний нөгөө талд Жонгүг утсаа оролдон харин Тэхён аль хэдийн шанаагаа налан сууж байлаа.
" Бид хэтрүүлчих шиг боллоо. " Жинсок ширээг тойрон суусан ч эрүүл ухаан бараг л байхгүй болсон гишүүдрүүгээ харан хэлэх ба нойлоос алхан ирэх Жиминруу харав.
" Чимчим бүгдээрээ явцгаая. "
Жиминий цамцны урд хэсгийн товч онгойж хацар нь багахаан улайсан байх нь түүнийг ч бас явсаныг хэлэхэд тэрээр үсээ гараараа самнангаа сандлын түшлэг дээр тавьсан байсан цамцаа авах ба дараа нь тасарсан эсэх нь үл мэдэгдэх Юнгиг зөөхөн цохин сэрээлээ.
Жинсок ингэх нь сүүлийнх ч байж мэдэх учир сүүлийн удаа од биш байхдаа бүх төлбрийг төлөхөөр Жонгүгт бусдыгаа сэрээгээд явж бай хэмээн захин түрүүвчээ гартаа атган явав. Кассны эгчид төлбөрийг төлж хариултаа хүлээнгээ эгчрүү нь бага зэрэг ойртож
" Уучлаарай , эгчээ согтсон хүмүүс маргааш гэхэд шар нь тайлагдах болов уу? "
Ажимма нь түүний асуултанд инээж түүнд мөнгийг нь өгөх ба хажууд нь түүнд найман ширхэг бохь өгөн " Эднийг өг. Тэгвэл зүгээр болчихно. " хэмээлээ. Жинсок инээмсэглэн бохийг халааслаж баярлалаа хэмээн ёслох үед гэнэт юм хагарах дуу гарах ба ширээ сандалны хөдлөх дуу шажигнан дуугарахад Жинсок гайхан дуу гарах зүгрүү харав.
Advertisement
" Байзаарай байзаарай. Энд юу болоод байна аа? "
Тэхёний цамцнаас заандан авсан танихгүйн эрэгтэйн гарыг Жимин хүчтэй таслан авах ба хоёр талруугаа гайхшран харахад Намжүүн ирэн уурлах нь сонстлоо.
" Та нар өөрсдөө аятайхан байж чаддаггүй юм уу! "
Түүний өөдөөс харах эрэгтэй ёжлон инээхэд цаана нь зогсох таван эрэгтэй уурлан гараа зангидах нь үзэгдэнэ. Дараа нь нилээдгүй бадриун эрэгтэй " Юу гэнэ ээ муу бацаанууд чинь! " хэмээн уурлан урагшлах гэсэн ч түүний урдах эрэгтэй зогсоож аль хэдийн сандлаасаа боссон найман эрэгтэйг дээрээс нь доош ажиж эцэст нь Тэхён болон Жинсок дээр харц нь үлдэв.
" Та нар уухад хэтэрхий залуудах юм шиг санагдахгүй байна уу. "
Дараа нь тэр эрэгтэй Намжүүнрүү ойртон түүний мөрөн дээр гараа тавьж
" Хэрвээ чи арай том нь юм бол миний үгийг сонс за юу. Эндээс найз нараа аваад з*йлж үз. Намайг сайхан ааштай байгаа дээр. " гэхэд бусад нь уурлах гэсэн нь Хусог бүгдийг нь болиулж харин Жин тэр эрэгтэйрүү нь бөхийн уучлалт эрлээ.
" Уучлаарай бидний буруу. Бид одоо явлаа. "
Жин хэлсэн даруйдаа Намжүүний түүний нүүрийг цоолох гэж байгаа мэт аймшгийн харцыг арайхийн салгаж холдуулахад Жонгүг ч тэр бусдыг нь тайвшруулан холдуулах ба тэд арайхийн тэндээс гаран явав.
***
" Бидний биш тэр н*вшнуудын буруу байхад яагаад бид уучлалт гуйх ёстой юм! "
Буудалруу алхах замдаа бүх утгыг ойлгосон Жинсок уурлан хэлэхэд , Жимин түүний мөрөн дээр гараа тавьж тайвшруулахыг оролдоход Намжүүн ч бас уурлан " Болдогсон бол үзүүлээд өгөх байсан юм. Даанч макнэ Жонгүгээ тийм зүйлтэй учруулаад яахав дээ" гэхэд бүгд хөхрөлдөх ба Жонгүг халаасандаа гараа хийж " Надаар тоглож байгаа биз дээ хюн. Би жоохон хүүхэд биш. " гэлээ.
Түүний үг ч бас инээд тэд хэдэд авчрахад сэдвийг өөрчлөхийг хичээсэн Хусог болон Жиминий ярианд төд удалгүй бүгд түрүүхэн болсон зүйлүүдийг мартаад байв.
Тэд бүгд бараг шарталтаа тайлсан байлаа.
Хан мөрний эргийн хажуугаар тэд инээлдэн алхаж Хусог Юнгиг гэнэт усруу түлхэхээр завдахад Юнги түүнээс бултан Хусог өөрөө усруу унах дөхөх ба үүнийг нь харсан бүгд инээлдэн , цэлмэг тэнгэрлүү харж байсан ч гэнэт Жонгүгийн бие хачин болон цааш харан түрүүхэн идсэн уусан зүйлээ бөөлжиж эхлэв.
Жин Юнги хоёр түүний хажууд очин нурууг нь цохиж өгөнгөө муухай царайлж харцаа бууруулахад харин хэд алхмын цаана зогсох Хусог тагнаанаа тогшин ,
" Залуу хүмүүс ээ гэж . " гэхэд гэнэт тэр цаанаас хүмүүс алхаж ирж яваа үзэгдэлээ.
Замын гэрэл муу байсан болохоор анхандаа зүгээр л дүрс нь харагдаж байсан хүмүүс ойртож ирэх тусам зүс танигдаж тэр үед л Тэхён урд нь алхах хүн түрүүний эрэгтэй байгааг анзаарав.
" Үнэхээр л хувь тавилан биднийг орооцолдуулаад байна даа. "
Голын эрэгтэйнх хажуутлах арай өндөрдүү эрэгтэй хэлэн амандаа зуусан тамхиа асаахад Жинсок газарлуу харан чулуу өшиглөөд " Бидэнд голдоо шийдэх зүйл байгаа болохоор л бурхан бидэнд боломж өгөөд байгаа бололтой. "
Тэр эрэгтэйчүүд дор бүрнээ шоолон инээхэд Юнги уурлан шүлсээ хажуу тийш хаяж " Юу нь инээдтэй байгаа юм! " хэмээх ба Жин түүн дээр очин чимээгүй
" Больё оо. Явьцгаая. " гэх ч Юнги түүнийг үл тоож байлаа.
" Бид яаж явах юм! Бидний буруу хаана ч байхгүй шүү дээ. " Тэхён Жинрүү хандан уурлахад чимээгүй сонссон тэр эрэгтэйчүүд улам чанга инээлдэж
" Юу юу гэнэ ээ? Сонсоод байсан чинь харин хөөрхөн зүйл гарах нь уу? Та нар ямар ч боловсролгүй хар хулчгаруудын тэнэг зангаас чинь л болсон шүү дээ. "
Гэнэт Жинсок тэр хэдрүү муухай харлаа.
" Чи түрүүн биднийг юу гэсэн бэ? Дахиад хэлдээ. "
Өнөө эрэгтэйн нүүрнээс үүнд нь уурлах гэхээсээ илүү улам л хөгжил мэдэрч байгаа мэт инээмсэглэл үл арилж дахин удаанаар бөгөөд маш тайвнаар " Хулч.Гар.Ууд. " хэмээхэд Жинсок уурлан амандаа " Муу н*вшнууд " хэмээн харааж эрэгтэй хүний зангаараа гэнэт түүнийг цохих гэж байсан ч түүний хажуугаар Тэхён гүйн очиж зөвхөн Жинсокоос шанаадалт хүлээж байсан тэр эрэгтэйн хажуу талаас очин шанаадлаа.
Тэр эрэгтэй цохилтонд хажуу тийш унахад түүний ард байсан таван эрэгтэй амандаа дор бүрнээ хараан тэр хэдрүү гүйн , нэг мэдэхэд тэнд олон нийтийн зодоон болоход Жонгүг сандран яахаа үл мэдэж тэр хавьдаа хэрэггүй л хоёр тийш алхаж өөрийн эрхгүй салганаж байв.
Тэхён тэр эрэгтэйн дээр мордон сууж заандан аваад дахин нүүрийг нь цохиж , харин Жинсок түүнийг татан салгах гэсэн ч түүний хажуу талаас хүн өшиглөн тэр газар унав.
Нөгөө талд Жимин ирэх цохилт болгоноос өөрийгөө хамгаалахыг оролдож байсан ч гэдэсрүүгээ өшиглүүлж өвдөлтөнд гиншихэд үүнийг нь харсан Хусог тэр эрэгтэйг татан авч цохих ба тэнд нүүр нүдгүй зодоон болж байлаа.
Гэвч тэр хэд зодооныг юунд хүргэнэ хэмээн мэдсэнгүй.
***
Заза юмс үнэхээр хоот болоод байнаа ххах. Дараагийн хэсгийг хүлээж байгаарай. Удахгүй бүх зүйл ойлгомжтой болно ;) бас нэмж хэлэхэд
Advertisement
- In Serial748 Chapters
Strongest Eccentric Consort
As the daughter chosen by the Heavens, she was already extraordinary from birth. However, with her talents concealed, she was treated like tr*sh and mercilessly betrayed. So, she decided to let her supreme capabilities shine! From then on, her bloodline had been awoken. Everything was possible—refining antidotes and weapons through alchemy, taming the dragons and phoenixes, and even being the ultimate ruler of the world. Since then, millions of people admired her and she lived up to her name as the strongest concubine in the world! Only that cold, evil and immensely domineering Ice Emperor, whom she had accidentally provoked, loved, protected and helped her everywhere… “Oh dear, after he has treated me like that, how can I ever like someone else? This man is really cunning!”
8 355 - In Serial6 Chapters
Otherly Natural
A werewolf, a vampire and a ghost find refuge at Melinda's Wayhouse for the Otherly Natural and Downwardly Mobile while being hunted by The Fraternity of the Fly, a sect of hunters sworn to rid the world of the unnatural.
8 68 - In Serial22 Chapters
His Runt |✔️|
She's the runt, the outcast, the pack punching bag. All because she's different; a fox-in a pack of wolves. When an Alpha comes to evaluate the pack and discovers his mate abused and malnourished, he takes her back to his pack. The Alpha known as being cold, quick tempered and selfish, finds his salvation in a runt; his runt. In the middle of a war, can she find her place in the pack and can the pack accept that their new Luna is a meek fox? Can the Runt stand with the Alpha of the strongest pack?
8 336 - In Serial42 Chapters
Normal in Parenthesis—The Old Will and the Dawn to All | Our World
"The world is unfair and unjust." Is someone without his emotions can still be called 'human'? Or is one abnormal? Somehow, not everyone that appears to look human can't be technically human in this world. Gin Sakato, a high school student finds himself in a normal life that he sought for and obtained. But everything changed just right after he was starting to discover his once lost emotions. With a life changing event, he faces the darkness of the reality and stood with courage, found his own self, found the love that saved him from the chasm and learn what is the reason of his being.Was it Gin that influenced the people around him, or was it the other way around? Every one of them knows that one thing is for certain—the only constant thing in the world is change. It was the relentless force that led them to their cheers of glee, and cries of regrets. They realized: while there is despair, there is hope; and while there is hope, it does not mean that hopelessness will never fall anew. But in the midst of the storm, Gin, and everyone that clung to hope continued to push forward in their normal life and world... And continued to break the fourth wall. The story continues in Rainbow of the Horizon. *Alternative name/abbreviation: NoFutsuu*
8 123 - In Serial38 Chapters
Best Friend Mean What?? (Completed)
သူငယ်ချင်းကို ချစ်ကြောင်းဘယ်လိုပြရမလဲ??သူငယ္ခ်င္းကို ခ်စ္ေၾကာင္းဘယ္လိုျပရမလဲ??~SamYu Fanfic~
8 217 - In Serial49 Chapters
Bev and Red | ✓
While having just been released from prison, due to a night full of misfortunate mistakes, Red McCoy witnesses an old friend of his, son being kicked out of his apartment in the middle of the night. Beverly Reid had been living on his own since he was sixteen-years-old, and he had just lost his grandmother to heart disease, and both parents to incarceration. But when Red offers Beverly a roof over his head, and food to eat, he may have been given the opportunity for a romance of a lifetime.2 0 1 9 - All Rights Reserved @LunaThinks
8 182

