《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 32
Advertisement
Ирэх ёстой цагаасаа арай хоцорсон болохоор өрөөнд үсний сэнс , уутны шаржигнах , бие биенрүүгээ тэрнийг энийг нааш нь цааш нь хэмээн авчруулахаар орилох гэх мэт маш их чимээгээр дүүрч байлаа.
Хөл хөдөлгөөн ихсэж нэг байрандаа суух хүмүүс нь ердөө гишүүд л байх ба би эргэн машинруу гүйн гарч тэдний хувцасны дээр нь тогтоох зүйлсийг хамаг хурдаараа гүйн авчран хувцасны стилистэд өгөхөд аль хэдийн амьсгаадан хөл бараг л салганаж байв. Сандал дээр утсаа оролдон нэг чихэнхдээ чихэвчийг хийх Намжүүн бүх хүмүүсээс хамгийн бага сандарч байгаа нь харагдах нь тэр бараг л тайзан дээр гарахгүй мэт харагдаж байлаа.
Түүний дээр нь үсийг нь янзалж байсан учир би цаг хожин түүний хажууд очиод будгийн косметкийг онгойлгоход Намжүүн надруу зурам ч хийлгүйгээр нүдээ анин ард талаа налав.
Амьсгалаа арайхийн дарах миний үс ийш тийш сарвайж , хувцас минь өглөө харсан шиг цэвэрхэн нямбай үл харагдана. Би түүний нүүрлүү чийгшүүлэгч цацан , кремийг нь бэлтгэн / хохо би уг нь тийм нүүр амны будгийн мастер хүн биш л дээ зүгээр л толгойдоо орж ирсэнийг биччихлээ хахахха / түүнийг будахдаа түүнийг одоо л хөмсгөө зангидах болон муухай хараагүй байхдаа ямар тайван харагддагыг анзаарах шиг боллоо.
Хаяадаа шүлсээ залгихад түүний төвөнх дээш доош хөдлөн , хатах уруулаа долооход түүний хацар дээр гүн хонхорхой үүсч байв. Яг л түүнийг би анх удаагаа л харж байгаа мэт санагдаж байлаа.
Гэтэл гэнэт нэгэн зүйл гутлыг минь ирэн мөргөхөд би Намжүүнээс харцаа салган хөлрүүгээ харвал хоосон гүзээлзгэний жүүсний сав байх ба хальт харцаа өргөхдөө нөгөө талд нүүрээ будуулах Тэхёнийг надруу харж байгааг олж харан бид харцаа нийлүүлэв.
Тэрээр ганцаараа сандал дээр урдаа гараа ачин сууж , толины тусгалаар надруу ширтэн толгойгоо хажуу тийш хөдөлгөөд , амны хөдөлгөөнөөр үг хэлэх үед би ойлгосон даруйдаа цэх зогсон хоолойгоо заслаа.
" Битгий ойртоод бай. "
Түүний хэлсэн үг нь энэ байв.
Ичсэндээ түүнээс харцаа салган урдахаа хийхэд Намжүүн аль хэдийн нүдээ нээсэн байх ба түүний харц миний нүүрийг нэвт цоолж байлаа.
" Би харсан. "
Сандран би шүлсээ залгиад порлон дээр кремийг нялж аль болох гайхаагүй мэтээр " Юу? " гэхэд тэрээр нэг талын хөмсгөө өргөх үед би түүнийг аль хэдийн юу болсоныг бас намайг худлаа жүжиглээд байгааг мэдсэнийг гадарлаж эхлэв.
Advertisement
" Түрүүхнийг. "
Түүний үгс бүр зүрхрүү шигдэн орж бүдүүн хоолой нь чихэнд гүн сонстож тэр чигээр нь намайг сүрдүүлж байлаа. Түүнд мэдэгдчих л юм бол тэр менежэрт хэлээд тэгээд Бан захирал мэдээд тэгээд би бүх зүйлийг дуусна гэдгийг мэдэж байв. Гэсэн ч гэсэн би хэчнээн дотроо айж энэ үед хэн нэгэн гараад ирээсэй хэмээн хүсэж байсан ч сандарсан байдлаа нуун жирийн л мэт дахин жүжиглэхээр оролдлоо.
" Түрүүхнийг гэж юу? Миний өөр тийшээ харж байгааг уу? "
Намжүүнд би яг л жоохон хүүхэд мэт санагдаж байсан нь ойлгомжтой байв. Түүнийг надтай хамгийн анх уулзсан цагаас харсан түүний харц нь үргэлж л шүүмжийн харц байсаар ирсэн юм.
Гэхдээ би гомдоллохгүй ээ. Би угаасаа гэнэт л ороод ирсэн гадны хүн.
Намжүүн амаа ангайн миний дахин жүжиглэлт сандарлыг минь гарган ирэхээс өмнө над дээр арын ажилчин ирээд
" Чи гарч үүнийг нэг ХДА гэсэн цамцтай ажилчинд өгөх хэрэгтэй байна. Чиний ажлыг өөр хүнд өгчихье. " гэх ба би бараг л гараа залбираад бурхандаа талархахад бэлэн байлаа.
Гэсэн ч би толгойгоо дохин гарныхаа ар хэсэгт өнгийг нь холихоор түрхсэн кремийг хальт хуурай салфеткаар арчиад цагаан ууттай зүйлийг аван би дахин өрөөнөөс гаран гүйлээ.
Коридор миний өмнө нь харж байаагүй их хүнээс дүүрсэн байлаа. Манай арын өрөөний цаана дахиад нэг хамтлагийн өрөө тэрний дараа дахиад нэг хамтлаг гэсээр нилээдгүй урт хонгил болсон байх нь нарийн коридороор хүмүүсийг улам л чихдэлцүүлж байв.
Хүн бүр өөр өөрсдийн юмаа ачин алхан зарим үедээ би өлгүүр дээр өлгөсөн хувцсыг авч явах хүмүүст зам тавьж өгөхийн тулд хүлээн зогсохоос өөр аргагүйд хүргэж байлаа. Арайхийн төв хаалга дээр ирээд би бас л концертэд орохоор ирсэн хүмүүсийн голоос өнөөх хэлсэн хүнийг нь хайх ба олсон даруйдаа очин өгөөд хариу үгийг нь нэг их анхаарал хандуулан сонсолгүй ёслоод эргэн явлаа. Эргэн тэр урт коридороор явах нь үнэхээр баярлаад байх зүйл байсангүй.
Бугуйн цагаа харахад тоглолт эхлэхэд ямар ойртсоныг харсан даруйдаа тайван алхахаа болин гүйхдээ замдаа өөрийн стилист гэх тэмдэгээ унаган , түүний аван энгэртээ зүүх гэсэн ч хэтэрхий яарч байсан учраас тэр чигт гартаа барин алхахад , эхэндээ хүмүүсийн голоор сайхан сүлжилдэн явж байсан би замын яг голд зогсох нэгэн өндөр эрэгтэйн нурууг очин мөргөлөө.
Advertisement
Тэр эрэгтэй урагшаагаа гэнэтийн мөргөлтөнд хөдлөх ч , харин барьцаа авч чадаагүй би газар бөгсөөрөө унахдаа гартаа барьж явсан зүйлээ алагруугаа шигтгэн орхив. Урдах мөргөсөн хүндээ анхаарал хандуулалгүйгээр би алгаа түрүүлэн харах ба энгэрийн тэмдэгий зүү нь арьсруу нэг их гүн биш ч гэлээ нилээдгүй урж , тэр дороо зүссэн хэсэг улайн , цус урсахаар бэлдэж эхлэлээ.
Өвдөлтөнд гиншин би шүдээ зуухад өнөө эрэгтэй миний урд бөхийн суугаад миний гарыг анзаарах ба гарыг минь барих үед л би анхаарлаа тэр эрэгтэйрүү хандуулав.
Харц тулгарсан бид хоёр бие биенрүүгээ гайхан харах ба тэр дороо танил царай миний дурсамжыг ухан түүнийг санууллаа.
У Сэүн. Эксо.
" Уучлаарай , би өөрийг чинь гэмтээчихлээ. "
Түүний хоолой тэр их дуу шуугианаас намуухан хэрнээ тод сонстоход би түүний надруу өгөх гарыг нь барин газраас нь өндийв. Тэрээр уучлалт эрэн бараг ерөн градус ёслоход би сандарсандаа түүнд ч бас ёслож байлаа. Өөрийн эрхгүй.
" Зүгээр ээ зүгээр. Би өөрөө замаа харсангүй явж байсан юм. Би өөрийг чинь харин цочоочих шиг боллоо. "
Бид бие биендээ ёслохдоо хэт ойрхон зогсож байснаас духаараа мөргөлдөх ба хоёулаа толгойгоо барин холдлоо.
" Яаая. Уучлаарай . "
Өөрийн эрхгүй инээмсэглэл миний аманд илэрэхэд надаас толгой , дахиад хагас толгой өндөр тэрээр даган инээж эхлэв. Гэвч гэнэт тэрээр анзаарсан бололтой жирийн царайнд орж
" Нээрээ чиний гар. Зүгээр үү? Эмчлэхгүй бол. " гэхэд би гараараа үгүй хэмээн хоёр тийш сэгсрэнгээ өвдөлтөө дараад " Зүгээр ээ , санаа зовох хэрэггүй. " хэмээлээ.
" Би одоо явья даа. Ёслол эхлэх гэж байна. Гэнэт ардаас чинь мөргөсөн бол уучлаарай. " Би дахин толгойгоо бөхийн явах гэсэн ч тэрээр намайг зогсоон " Хэрвээ зүгээр бол манайд эмч байгаа . Гялс гарыг чинь эмчлэхгүй бол бохир ороод улам гэмтчихнэ. Тэглээд ч МАМА хорин минутаар хойшилчихсон байгаа. "
Түүний харц намайг бараг л үгүй хэмээн хэлэх аргагүй болгож би хэсэг тээнэгэлзэхэд тэрээр надруу боловсон инээмсэглээд " Ийшээ. Эмч маань тэр өрөөнд байгаа. " хэмээн намайг нэг тийш зүглэн явахад би үг хэлж чадалгүйгээр ардаасаа зүглүүлэн алхасаар нэгэн өрөөлүү орон түүний хэлээд байсан эмчтэй нь уулзав.
У Сэүн гэх эрэгтэй эмчид хэлэн миний урдаас харан суухад эмч миний гарыг хараад цаанаасаа хөвөн , цэвэрлэгч гарган ирээд өшөө нэгэн юм авахаар өрөөнөөс түр гарч одлоо.
" Уг нь ингэх хэрэггүй байсан юм даа. Би уг нь... " өөрийн эрхгүй яриа чимээгүй болон би гуяруугаа харан цэх суухад Сэүн гэгч эрэгтэй чимээгүй инээгээд " өөрөө нөгөө Бан Юра-ssi мөн биз дээ? " гэв.
Өөрийн нэрээ сонссон даруйдаа би Сэүнрүү гайхшран харж
" А-айн? "
" Өөрөө алдартай стилист эмэгтэй мөн биз дээ? Мэдсэн юмаа. Их адилхан харагдаад байсан юм. "
Би өөрийгөө ичин улайхаа мэдрэв. Тэр намайг мэдэж байна гэж үү? Бас явж явж ямар гээчийн алдартай стилист..?
" Өөрөө яаж..? "
Тэрээр толгойгоо хальт дохин , өмссөн хүрмээ урагшлуулангаа " Би цахим ертөнцөд их идэвхтэй. Ер нь бол манай гишүүд бүгд их идэвхтэй. " хэмээлээ.
Би ямар ч хэлэх үггүйгээр том нүдлэн хэсэгтээ бодон суухад Сэүн тэрээр үргэлжлүүлэн ярив.
" Эвгүй байдалд оруулах гээгүй шүү. Зүгээр л би зөв үү үгүй юу гэдгээ л мэдэхийг хүссэн юм. Гэхдээ өөрийн чинь нүүр хувиралаас би хариултаа олчих шиг л боллоо. "
Би зүгээр л инээмсэглэн суув. Хариулах хариулт байтугай бодох бодол толгойд үлдсэнгүй. Зүгээр л яаж?
Гэнэт хаалга онгойн би эмч орж байна хэмээн харахад хэзээ ч ирнэ гэж бодоогүй хүн зогсож байсан нь бид хоёрыг хоёуланг нь гайхшралд оруулан би сандлаасаа босов.
" Тэхён. Ямар нэгэн юм болоо юу? "
Гэвч Тэхён надруу харж байсангүй. Тэрээр хариулалгүй өрөөлүү алхан орж ирэхэд Сэүн ч тэр сандлаасаа босон инээмсэглээд
" Сайн байна уу? Ингэж тааралдана гэж бодсонгүй шүү. " гэхэд Тэхён миний урд ирэн намайг нурууныхаа ардуур нуулаа.
" Сүнбэ таныг манай стилисттэй юу хийж байгааг асууж болох уу? "
Сэүн толгойгоо сэгсэрсэн ч түүний нүүрнээс тайван инээмсэглэл нь огт арилсангүй.
" Стилист Бан Юра-ssi намайг мөргөөд гараа гэмтээчихсэн болохоор би эмчээрээ түүний гарыг эмчлүүлэх гэж байсан юм. Тэрнээс биш өөр зүйл болоогүй ээ. "
Тэхён ёжлон амьсгал гаргаад " Угаасаа би юу ч болгохгүй. Гэхдээ түүний хайнга занд анхаарал тавьсанд баярлалаа. " гээд хальт ёслох ч энэ нь албадан мэт мэдрэгдэж байлаа.
" Түүнийг бид анхаарах болохоор өөр хэлэх үггүй бол бид явлаа. Баяртай. Өнөөдөр амжилт хүсье. "
***
Юу болоод байгааг гэнэт анзаарсан би.⬆️
Advertisement
- In Serial17 Chapters
I Am Nothing More Than A Mere God, Who Met a Human Woman While Searching For Peaceful Place
Name of Novel - I Am Nothing More Than A Mere God, Who Met a Human Woman While Searching For Peaceful Place This story revolve around Aoi Kichiro, A god. He had lost his title and now he is searching for a peaceful place to rest while enjoying his reaming life before he fade away Call it fate or bad luck, He met a high school girl and at that first meeting, she mistook a god as a pervert. who wander around town searching for high school girls. Thus story begin Genre -> Comedy, ( a little ) Romance, Overpowered To Weak, ( Kinda ) Isekai( A Person to Another World), Tragedy, War of Gods, Very Slow Updates On Novel!
8 272 - In Serial6 Chapters
Behind the Mask
Alison is invited to her best friend's masquerade ball birthday party little does she know she'll peek the interest of two guys at the party Zack and Noah From there the choice is yours I want you the readers to choose what'll happen, every few chapters I'll leave a poll and you guys can choose what happen next and what happens as Alison tries to discover who these guys are.. behind the mask
8 109 - In Serial15 Chapters
My Superstar | Glamrock Freddy X Reader
A one day trip as a child to the Pizza Plex completely changes your life. The minute you step in, you fall in love with Glamrock Freddy's design and personality. You move out to college and things take a turn as you revisit your childhood memories and meet him like he's an old friend.
8 226 - In Serial40 Chapters
Our Ancient Love
You get your first job at The American Museum of Natural History where you discover that history comes to life, but only at night. It isn't long before you fall in love with the young Pharaoh Ahkmenrah. What happens when the secrets of both of your pasts unfold and you discover who you truly are?
8 164 - In Serial64 Chapters
Want you Back
Highest rankings:Ex-boyfriend: #1 (6th Feb 2020)Follow my instagram for any updates and if you wanna ask me anything-@nikki_k123Mia Stewart is dealing with heartbreak after her now, ex-boyfriend, broke up with her after being together for 3 years. She's hiding the fact that she still likes him and is doing great, keeping in mind that she has to hang out with him every single day since all their friends are common. At the end of the summer party, she ends up kissing him for a dare and learning that he wants her back... How will he get her back and how will they survive the whole reason for the break-up?....."God, Ryder! Why did you kiss me? You can't just do things whenever you feel like it! I-" she was shouting but I cut her off. "I want you back, Mia."ALL RIGHTS RESERVED
8 194 - In Serial10 Chapters
The Other Nikiforov
Always the shadow and never the spotlight. The teenage prodigy that was always outshined by the living legend. She didn't mind because he was her idol, her brother, her family, her world. The night he left Russia without her, she was crushed. Alone in the world, she turns to a friend for help to find maybe something more with the Russian Punk. A year later, she has a gold medal and is finally healing from the scars on her heart and confront her feelings towards her blonde crush, the legendary brother returns to Russia, with a Japanese fiance in tow, and the cards are off the table as to what will happen next. I don't own Yuri on Ice, Yuri on Ice is produced by MAPPA studios, licensed by Crunchyroll, directed by Sayo Yamamoto and written by Mitsurō Kubo. I also do not own the pictures/music used, those belong to their respective artists.
8 197

