《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 26
Advertisement
Дахин анхааруулахад энэ бүлэг дан зөвхөн Жиминтэй харилцсан ярианаас бүтсэн бүлэг шүү.
So enjoy~ (o'ω'o)ノ
***
Хувцасаа гарган ирж , дулаахан бөгөөд эвтэйхэн хувцсаа өмсөн амандаа дуу аялаж байтал хоолны цаг болсон гэх хүмүүсийн хоолой хаалганы цаана сонстлоо.
Түрүүний явдлаас хойш өрөөнөөсөө хамраа ч бараг дөрөв таван цагийн турш цухуйлгаагүй Юрад өрөөнөөсөө гарах шалтгаан болсон ч тэр гэнэт яагаад ийм лаг ресторан өрөөний үйлчилгээгээр хоол захиалж болдоггүйд гайхав.
Тэрээр түрүүхэн угааж арайхийн хатсан үсээ гараараа хальт самнаад утсаа аван өрөөнөөсөө гарлаа. Өрөөний хаалгаа хааж , тэрээр Жиминий хаана гэдгийг нь мэдэхгүй ч багцаалж заасан зүгрүү нь тэр хоёрыг хайн харсан ч магадгүй түрүүлээд гарсан байх хэмээн бодож хүлээлгүй ганцаар доош буув.
Гэхдээ тайван алхаж явсан Юрагийн гарыг нь хэн нэгэн гэнэт барихад цочсон тэрээр гартаа хөнгөхөн барьж явсан утсаа золтой л унагачихсангүй. Тэрээр утсаа гартаа бүрэн барин авсаны эцэст арагш харвал Пёлим санаа зовсон дүр төрх нүүрэндээ тодруулсан байлаа.
" Яасан? Пёлим..? "
" Чи Жиминтэй яриад өгөөч. "
Түүний гэнэтийн хүсэлтийг сонссон Юра толгойруугаа үйл ажиллагааг гүйлгэхийг хичээн нүдээ бага зэрэг томсгон
" Юу ? би юу? Яагаад? " хэмээхэд Пёлим түүний нүдрүү эгцлэн харж үсээ арагш гараараа самнахад түүний үс эргээд байрандаа ирлээ.
" Бид .... жоохон хэрэлдчихсэн юм. Тэр одоо нойлын өрөөнөөс гарч ирэхгүй байна. Чи түүнтэй бусад ажилчдаас арай ойрхон нь биз дээ? "
" Хэн би юу? Би Жиминтэй- "
Юрагийн яриаг Пёлим таслан түүний гарыг зөөлхөн базах нь чиний-шалтагууд-хаашаа-ч-хүрэхгүй гэсэн янзтай мэт санагдаж байв.
" Жимин намайг тосох гэж ирэхдээ чамтай хамт анх ирсэн бас энд ирчихээд чамтай л анх уулзаж байгаа биз дээ ? Гуйя Юра-ah тэр надтай ярихгүй байна. Түүнийг чи тайвшруулахгүй юм гэхэд ядаж нойлоос нь гаргаад өг. Тэр өрөөнийхөө биш нийтийн хүмүүс ордог нойд орчихоод байна. "
Нийтийн нойл оо? Тэр ямар долоон настай биш дээ.
Юрагийн бодолд нойлын хаалгыг түгжчихээд , хөлөө урдаа ачин , хаалгыг налж шалан дээр суух Жимин дүрслэгдэхэд яагаад ч юм өөрийн эрхгүй инээх шахсан ч тэр хүйтэн зүрхтэй хүн биш байсан болохоор өөрийн нүүр хувиралаа өөрчлөн алдсангүй.
Пёлимийн харц Юрагийн зүрхийг секунд бүрт зүсээд байх шиг санагдахад Юра бууж өгөн , өлсөж байсан гэдсээ дараад
" За за , би хичээе " хэмээн хэллээ.
Тэрээр нэг давхарын нойлруу алхан явтал хаалганы өмнө хоёр эндхийн ажилчин , Ким менежэртэй зогсож байв. Ким менежэр хаалгыг нь балбаж
" Пак Жимин одоохон наанаасаа гараадах. Чи жоохон хүүхэд биш. " гэх ба Юра хүмүүсийн голоор нь сүлжин очиж Ким менежэрийг бага зэрэг холдууллаа.
Advertisement
" Би түлхүүрийг нь аваад ирэх үү? "
Нэг ажилчин нь асуухад Юра гялс зогсоон " Үгүй ээ үгүй хэрэггүй , би ороод ярих гэж хичээе " хэмээн хэлээд хаалгыг нь бас зөөлхөн тогшив.
" Жимин би байна аа. Чиний нэг давхарын хамтрагч Бан Юра. Намайг оруулчих хоёулаа жоохон ярилцья. "
Хаалганы цаанаас юу ч дуугарсангүйд Юра дахин хаалгыг тогшиж
" Жимин хаалгыг чинь хүчээр онгойлгож чи хүн бүртэй гэнэт уулзаж байснаас намайг өөрөө оруулаад хоёулаа ярья тэгэх
үү? "
Аз болж энэ удаад жинхнээсээ хаалга онгойх дуу гарахад Юра орхынхоо өмнө Ким менежэр Пёлим хоёрлуу харан хаалгыг онгойлгоод , өөрөө орон хаав.
Нойлд орж ирэхэд нойл маш том ба тэнд угаалтууруудын голын шалан дээр Жимин очин суулаа.
Юра эхэндээ юу хийхээ мэдэлгүй чимээгүй хаалганы тэнд зогссон ч Жимин түүнд сонин харц илгээх үед гялс хажууд нь очин суугаад эрэгтэйчүүдийн нойлд орж ирсэн сандралаа арилган
" Энэ үнэхээр сайхан том .... цэвэрхэн ..... эрэгтэйчүүдийн нойл байна даа. " хэмээн хэллээ.
Жимин хальт амьсгал гарган инээхэд Юра Жиминруу харан гол асуудалдаа орохоор шийдэн , хичнээн түүнд ярих ямар ч зүйл байхгүй авч хоолойгоо яг л том илтгэл тавих гэж байгаа аятай засав.
" Юу болоод байгаа юм бэ? Жимин? Нойлд нуугдаж. "
Жиминийг хариулах гэж нилээдгүй удаан хугацаа Юра зарцуулав. Гэхдээ Жиминд үнэхээр хэцүү байаа нь илт давуу харагдах ба тэрээр ярихынхаа өмнө санаа алдлаа.
" Зүгээр л бүх юм хэцүү байна. Юу ч болж бүтэхгүй , бүтээхийг хүссэн ч заавал болохгүй байна."
" За за ойлголоо. Минийх ч мөн адил. Ажил бүтнэ гэж юу байдгийг ч би бараг мартчихсан. Харин одоо зүгээр тойруулалгүй гол асуудалдаа ор. " Юра Жиминээс шаардан асууж хажууд нь адил хана налан суулаа.
" Пёлимыг би олонд мэдэгдэлгүй нууцласнаасаа болоод бид маш цөөхөн уулздаг юм. Гэхдээ зүгээр л хэдхээн минут хэрнээ уулзана. Учир нь хүн бид хоёрыг харчихвал цахим ертөнцөөр шуугиан тарьж би өөрийн фэнүүдээ алдах болохоор би зүгээр л түүнтэй хамт өнгөрөөж чаддаггүй. Ганц өнгөрөөж чаддаг үе нь бид амралтанд явахад. Гэхдээ би дандаа амралтанд явдаг биш шүү дээ. Харин би өдөр бүрийг дормдоо гишүүдтэйгээ өнгөрөөдөг. Үүнээс болж Пёлимд маш хэцүү байгааг би мэдэж байна. Надад ч бас хэцүү байна. Би яахаа мэдэхгүй байна. Би мэдээж фэнүүдээ найз охиноороо орлуулж чадахгүй. Гэхдээ л би бас фэнүүдээ алдаж болохгүй. "
" Би аль алинийг алдмааргүй байгаа ч бас хоёуланг нь хамт байлгаж чадахгүй байна аа. "
Advertisement
Жимин Юралуу огтхон ч харалгүй харин урдахаа харан үргэлжлүүлэн ярихад Юра асуулт асуухыг хүссэн ч одоохондоо түүнийг сатааруулалгүй үргэлжлүүлэн чимээгүй сонслоо.
" Үүнээс болж зүгээр л бид хоёр .... зүгээр л аягүй их маргалдаад байна. Юра. Би Пёлимыг алдахыг хүсэхгүй байгаа ч тэр удахгүй намайг орхиод явчих мэт санагдаад байна аа. Бан захирал надад зөндөө анхааруулсан. Зүгээр л өөрийн ажлаа , нэр хүнд , фэнүүдээ бод гэсэн ч би тэгж чадахгүй ээ. Би Пёлимд маш хайртай. Би зүгээр л яаж ч чадахгүй байна. "
Түүний яриа арай жирийн өнгөнөөсөө нарийсч тэрээр толгойгоо гудайн гуяруугаа харан санаа алдахад Юра дахин асуулт асуух гэсэн ч тэр гунигт яриагаа үргэлжлүүлэв.
" Юнги хюныг найз охинтой гэдгийг мэдэгдэх үед ч бас том шуугиан болж байсан. Хаа сайгүй тэднийг үзэн ядсан захидлууд , уйлсан фэнүүд. Зөвхөн Шюга хюн ч биш бид бүгд л сандарч яах аргаа олоогүй. Шуугиан намжих биш улам л ихэсч аль аль талд хэцүү байсныг нь би мэдэж байгаа болохоор л Пёлимыг олонд мэдэгдүүлэн түүнийг хүмүүсээр үзэн ядуулмааргүй байна . "
" Би ч гэсэн их зовж байна. Хэн ч надал туслахгүй харин улам л дээрээс нь юм нэмээд байна. Намжүүн хюнд би ямар буруу хийсэн болоод хулчгар гэж дуудуулах ёстой юм. "
Одоо л утгыг нь ойлгох шиг Юрад санагдав. Түрүүний зодоон магадгүй энэ хоёрын олонд танигдаагүй нууц үерхэлээс нь үүссэн байх магадлалтай болж , Намжүүн тэдний үерхэлийг шоолсон эсвэл муугаар хэлсэнээс л тэр бүх зодоон шөргөлцөлдөөн үүссэн гэх онолд Юра хүрлээ.
Жимин хэсэг чимээгүй болж амьсгал гарган чимээгүй инээгээд
" Бан захирал Шюга хюнд өдөр шөнөгүй уурлаж түүнийг Мэг нүнагаас сал , түүнийг сонго эсвэл нэр алдар ажил төрлөө сонго гэхэд дараа нь Шюга хюн хүн бүрийн нүдэн дээр зүгээр л Бан захиралруу бараг
дунд-хуруугаа гаргаад ' Таныг хараал ид. Би Мэгээс ч салахгүй бас ажлаасаа ч татгалзахгүй. Хэрвээ та үүнтэй эвлэрч чадахгүй байвал та өөрөө ажлаа хаяж болно ' гэж хэлж байсан..... Гэхдээ би Шюга хюн шиг зоригтой биш......
Би тийм зүйл хийж чадахгүй. "
" Надад зүгээр л хэцүү байна. Би аль нэгийг нь сонгох ёстой гэдгээ мэдэх ч алинийг нь би орхин хаяж чадахгүй байна. "
Эцсийн эцэст Юра арайхийн ам нээв.
" Гэхдээ тэр үеийн бүх хэцүү үйл явдлыг та нар , Шюга ч тэр Мэг ч тэр бүгд л даван туулаад одоо тэд зүв зүгээр байгаа биз дээ. Тийм юм чинь чи ч бас чадна шүү дээ. "
Жимин Юрагийн нүдрүү эгцлэн харлаа.
" Хэрвээ тэд зөвшөөрөхгүй байвал яах вэ? Би аль алинийг л алдана. "
" Чи яагаад зүгээр л Пёлим дээр очин өөрийнхөө ийм хэцүү байгаагаа хэлээд та хоёр үүнийг хамтдаа туулж болохгүй гэж. Ямар ч байсан нойлд ингээд ганцаар сууснаас л дээр байх. "
Жимин гүнзгий амьсгал аван гаргав.
" Тэр хэлэхдээ бид бараг бүтэхгүй гэсэн. "
Жиминий яриаг сонссон Юра гэнэт чимээгүй болон түүнрүү харлаа. Хэрвээ Пёлим үнэхээр тэгж хэлсэн бол.... хэнд ч гэсэн хэцүү байх нь ойлгомжтой мэт санагдав. Тэрээр дахин хоолойгоо засан Жиминруу арай ойртлоо.
" Жимин чи яг юу хүсч байгаа юм бэ? Надад нэг удаа Хусог хэлж байсан. " Юра урагш харан өмнө нь Хусог өөрт нь юу гэж хэлэн урам зориг оруулж байснаа бодоход түүний нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч , Жимин Хусог гэх нэрийг сонсон гайхширч бүдэгхэн хэрнээ дулаахан инээмсэглэх Юралуу харав.
" Зүрхнийхээ юу гэхийг л сонс. Эцсийн эцэст чиний зүрх бол чамтай л хамт байсан чиний бүх мэдрэмж , сэтгэл , хайр дурлалийг нууж байдаг зүйл чинь. "
Юрагийн хэлсэн үг Жиминд нэг юм бодогдуулав.
Хэзээ тэр бидэнтэй ийм ойр болоо вэ?
Хэзээнээ тэр Хусогийн хэнд ч хэлдэггүй зөвлөгөөг сонсож чадаа вэ?
Эцсийн эцэст тэр яаж одоо хүртэл бидний хажууд байгаад байна вэ?
" Тэгэхээр би бодохдоо чи драматик гүнж болон нойлд нуугдаад Пёлимыг хаалга эвдлэн орч ирж чамайг аврахыг хүлээж байгаа болж таарах уу? Эсвэл эр хүний мөн чанараа гаргаад өөрийн асуудалтайгаа нүүр тулж би бол Пак Жимин гэж орилох юм уу? "
Юра залхасан бөгөөд тоглосон байртай хэлвэл Жимин түүнрүү хөмсгөө зангидан хараад
" Чи алинийх нь талд байгаа юм бэ Юра? Ярианаас чинь сонсоход чи намайг шоолох гэж л ирсэн мэт сонстож байндаг. "
Юра мөрөө өргөн , гараа мэдэхгүй хэмээн мөрний зэрэгцээ өргөөд
" Би алинийх нь ч тал биш. Би зүгээр л нойл ашиглахыг хүссэн хүмүүсийн төлөөллөөс гарч ирж , чамд ийм юм болсныг хүмүүсээс сонсоод тэгээд одоо энд ингээд сууж байгаа ядуу сэтгэл зүйч. Ядаж л чамд нойлыг хүн бүр ашиглахыг хүсч байгаа гэдгийг ойлгуулчихна гэж бодож байна. "
Жимин энэ удаадаа жинхнээсээ чангаар инээн нүдээ зураас болгон хувиргахад Юра ч мөн адил инээв.
Тэрээр удалгүй хүч авсан байртай газраас босч Юралуу харан , босгох гэж гараа сунгаад өмнө нь яаж ч ойлгох гээд ойлгохгүй байсан үгээ хэллээ.
" Чи үнэхээр сонин эмэгтэй юм аа Юра. "
" Хүн бүр чамд дуртай байдагт эргэлзэх юм алга. "
***
⬆️
өөрийнхөө зохиолд толгой эргэсэн Оюукагийн царай.
Advertisement
- In Serial163 Chapters
Ceo Unrivaled
I'll show you the ropes of how to build a company from scratch. Soon we will stand at the top.
8 368 - In Serial61 Chapters
Y/N || Jeon Jungkook X Reader||
"I HATE YOU BITCH Y/N," jungkook said and slapped your face twice for hurting his mistress ...........18+Well, this is my first story so, pls understand me💜💙Book summary= this story is about a young kindhearted girl who is forced to marry the jeon jungkook CEO of jeon groups and he really hates y/n with his full heart and just wants to make her suffer but what will happen when jungkook will fall for but the thing is his competitors are not some noob players
8 234 - In Serial31 Chapters
Something Precious {H.S.}
Sequel to: Something Special {H.S} YOU MUST READ THE FIRST BOOK TO UNDERSTAND THIS STORY OR YOU WILL BE LOST SIS. .*Not Edited*there WILL be grammar mistakes* Please vote! ♡.......................................................After finding out a unexpected secret on the day of her husband's funeral, Ellie Styles is beyond lost. With the help of her remaining friends and family, she believes that she'll eventually overcome and accept these hard times.But just as Ellie thinks that she's doing a little bit better, someone randomly pops into her life and flips things upside down. Everything is not as it seems.There is something precious at the end of the tunnel but will Ellie be able to survive long enough to find it?
8 106 - In Serial9 Chapters
"You're not just a friend to ME." - Kagaminette
Marinette has had a crush on Adrien for...Years, but she's just a friend.Kagami isn't really in love with Adrien she's in love with somebody else.What happens when the two become closer? (The characters and art in this story do not belong to me) Happy Pride month loves. ❤️🏳️🌈
8 167 - In Serial32 Chapters
Lab Partners (Wattpad Books Edition)
WATTPAD BOOKS EDITION. Love is a chemical reaction.When Jordan Hughes arrives at Pinecrest High School, Elliot Goldman's graduating year suddenly gets a lot more interesting. Smart, good looking and charming, Jordan isn't exactly the kind of person Elliot's used to having as a lab partner. But when they start acing their assignments, life is suddenly about more than boring lectures, bad cafeteria nachos, or relentless bullying, and for the first time ever, Elliot can't wait to get to chemistry class. As they start spending more time together outside of school, Elliot realizes he's never met anyone quite like Jordan. And then everything changes one night when Jordan kisses him, making Elliot question everything about their relationship and about himself. The butterflies start to make sense-the trouble is, right now, nothing else does. Love was the last thing on Elliot's mind. But as he begins to figure out how he really feels about Jordan, he realizes that sometimes the last thing you are looking for is the one thing you need the most.
8 108 - In Serial41 Chapters
Taken by a Maniac
He leaned down into my face and gripped my chin, "I know everything, I know what you eat, I know when you sleep, when you shower, shit, change your clothes. I know everything about you Marti and you can't stop anything that's going to happen."⚠️Trigger Warning⚠️:detailed and extreme gore, detailed torture, violence, extensive drug use, heavily toxic relationship, Stockholm Syndrome, kidnapping, gang violence, murder, taboo themes, sexual themes, weapon use, abusive themes, self harm, mentions of cannibalism and heavy profanity.⚠️ALSO⚠️: if you find yourself in a situation like Marti and Trevor's, if you see the lover or person you're about to be with exhibiting signs of Trevor's behavior, please leave as soon as you can and cut off all contact. Tell as many of your close family and friends what happens as soon as you can so they know how to keep you safer.Call this if you're in a relationship right now that reminds you of Marti and Trevor's relationship.1-800-799-7233This type of relationship is not healthy in any sort of way, it is a very abusive and toxic relationship. This is not something to strive for, it's purely for entertainment and horror factor. Thank you to everyone who reads ❤️ please be safe out there.🔪💉🔪💉🔪💉🔪💉
8 187

